Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
Хэргийн индекс | 168/2022/0317/Э |
Дугаар | 2022/ШЦТ/325 |
Огноо | 2022-10-21 |
Зүйл хэсэг | 10.1-1, |
Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/325
2022 10 21 2022/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Иргэдийн төлөөлөгч *******
Улсын яллагч Б.Сарантуяа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шинжээч эмч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000270 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, хувиараа барилгын арматурчин ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогт ******* /РД: /
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг ний тоотод 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед хадам ах хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой, нүүрэн тус газарт цохиж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед хадам ах гаднаас архи уусан байдалтай, нэг хүний хамт орж ирээд зурагт нэхээд байсан. Өмнө нь архи уугаад зурагт бариад явж байхаар нь авч үлдээд эхнэрт нь өгчихсөн юм. Би ахдаа хандаж та архи ууж болохгүй, удахгүй ажилдаа явна, биеэ эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм бэ, өөрийгөө эмнэлэгт үзүүлэхгүй юм гэхэд аавыг ганц өдөр ч гэсэн харахгүй яасан юм гэж хэлсэн. Тэгэхэд ах бухимдаад намайг цохиод авахаар нь би дүрс хийж уурлаад энэ бүх зүйл болсон...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд: мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь өөрийн уурыг барьж чадалгүй хүний амь насыг хохироосон байх тул гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Шинжээч эмч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн 47 тоот дүгнэлтийг комиссын гишүүд санал нэгтэйгээр гаргасан. Ганц ******* миний бие гаргаагүй. Бид хүний сэтгэцийн байдлыг ярилцлагын явцад амьдралын түүх, өвчний түүх, болсон хэргийн талаар яриулж байж тогтоосон. Мөн нэмэлтээр хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг давхар үндэслэн дүгнэлт гаргадаг. Тухайн үед болсон асуудлыг санахгүй байна гэх үндэслэлээр хүнийг сэтгэцийн өвчтэй гэж үзэх боломжгүй. Харин ямар нэгэн сэтгэцийн өвчний улмаас санахгүй байх ойгүйдэлт болох өвчний шинж байвал заавал давхар нотолгоотой байх ёстой. Гэтэл энэ хүнд ямар нэгэн эмчлэгдэж байсан түүх байгаагүй. Тиймээс өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох боломжтой гэх дүгнэлтийг гаргасан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж ардын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн шөнө буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үүрийн 04 цагт миний хэвтэж байсан эмнэлгийн цонхоор миний нэрийг дуудаад бахираад байсан. Тэгээд босоод харахад цонхон доор хадам эгч охин , бэр хоёр намайг хувцсаа өмсөөд гараад ирээч гэж байсан. Тэгээд хувцсаа өмсөөд эмнэлгээс гараад уулзахад манай нөхөр нас барчихлаа, сэтгэлээ бариарай гэж хэлэхэд нь юу болсон талаар асуухад хүнд зодуулсан гэснээс өөр зүйл хэлээгүй. Тэгээд би нөхөр нас барсныг мэдээд байгаа газар болох ******* сум 11 дүгээр баг тоот руу очиход цагдаа нар ирсэн байсан тул намайг оруулахгүй байсан. Тэгээд хэргийн газар дээр очоод талийгаач нөхөр хүргэн дүү ******* гэх залуутай маргалдсан гэдгийг анх мэдсэн. Манай нөхөр нь хаа нэг архи уухын хувьд уудаг. Гэхдээ өдөр болгон архи уугаад яваад байдаггүй. Архаг хууч өвчин байхгүй, харин хүүхэд байхаасаа хамраас нь цус гарсан тохиолдолд нэг хэсэг тогтдоггүй байсан. ...Маш их гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны төлбөр гээд бусад хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* ахтай маргалдаад барьцалдаж аваад манай нөхөр ахын нүүр рүү гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Тэгээд би нөхөр *******ыг
салгаж дийлэхгүй байсан. Тухайн үед манай ах ийн баруун нүд нь хөхрөөд хавдчихсан, хамраас нь цус гарч, цус нь тогтохгүй нэлээн удсан. Тэгээд арай гэж ахын хамрын цусыг тогтоогоод удаагүй байж байхад манай том эгчийн охин хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гээд бид нарыг дуудсан. Тэр үед манай нөхөр *******, хүү дагуулаад явж, би ахтай хамт гэрт үлдсэн. Тэгээд ах 20 цагийн үед унтсан. ...би хэсэг унтчихсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн үед сэрэхэд Д. ах хурхираад хамар ам нь дуугараад унтаж байсан... тэгээд би 00 цагаас хойш унтаж чадахгүй сэрвэлзээд байж байгаад 02 цаг 30 минутын үед сэрэхэд Д. ах хурхирч байгаа чимээ гарахгүй болохоор нь босоод гэрлээ асаагаад ахыг чагнаж үзэхэд, амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь би нөхөр Б.ыг дуудсан. Манай нөхөртэй хамт цуг ирсэн. Тэгээд түргэн дуудаад үзүүлэхэд Д. ахын зүрх нь зогсчихсон, нас барсан байна гэсэн. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед манай эгч залгаад ахыг амьсгал авахгүй эвгүй сонин байна гэж хэлээд ах бид хоёрыг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд ах бид хоёр ахын гэрт очиход ах газар шалан дээр дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтэж байсан... намайг гэрт ороод харахад ах шалан дээр дээш харсан байдалтай баруун нүд нь хөхөрч хавдаад тагларчихсан хамар амнаас цус гараад хатчихсан байдалтай байсан. Өөр гэмтэл шарх анзаарч хараагүй. Нүдэнд харагдах гэмтэл нь нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байсан. Манай хүргэн ах бид хоёр талийгаач ах ийн гэрт ирээд нас барсан гэдгийг мэдсэний дараа “ ах надаас боллоо, би ахтай муудалцаад, цохисны улмаас ийм айхтар зүйл болчихлоо” гээд байсан. ахыг тэгж хэлэхээр нь Д. ахтай маргалдаж муудалцсан юм байна гэдгийг нь мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед хүргэн ах ын эхнэр эгч залгаад ахын бие нь муу байна, сонин дуугараад байна гээд дуудахад хүргэн ах , дүү нар ******* сум 11 дүгээр баг тоот руу шөнө явсан. Би гэртээ унтаад үлдсэн. Удалгүй 03 цагийн үед манай эгч над руу залгасан байсан ба би эргэж залгахад ахын зүрх нь зогсож нас барчихлаа гэж хэлсэн. ...Манай хүргэн ах ******* надад хэлэхдээ талийгаач ахыг архи уучихсан байхад нь хэдэн үг хэлээд хоорондоо маргалдаж хэд хэдэн удаа алгадсан л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 3-4 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай хамаатны Түмэннаст гэрт ирээд ахыг гэртээ нас барчихлаа гэж байсан. Миний хувьд гэртээ унтаж байсан болохоор хадам дүү , баз хүргэн нарыг хэдэн цагийн үед гэрээс гарч явсан талаар мэдээгүй. Баз хүргэн тай анх уулзахад талийгаач ахтай муудчихаад ирлээ гэж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад ахыг архи уучихсан байхаар нь битгий архи уу, аавын бие тааруу байхад архи уугаад яваад байх юм гэж хэлэхэд нь ах ******* хандаж чамд миний архи уух огт хамаагүй, миний архи уухыг чи заах болоогүй гээд маргалдсан гэсэн. Тэгээд нь уурлаад ахыг хэдэн удаа цохисон л гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/
Шинжээч эмч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уурлаж бухимдах үедээ өөрийгөө хянах чадваргүй болдог сэтгэцийн эмгэг байхын хувьд байна. Сэтгэцийн өвчин дотор тархины гэмтэл эсвэл бага насандаа тархины цусан хангамжийн дутагдал, тархины бүрхүүл хальсны үрэвсэл зэрэг өвчнөөр өвчилж байсан, мөн тархины цус харвалт, унадаг татдаг өвчин гэх мэт өвчнүүдийн улмаас тухайн хүнд сэтгэцийн эмгэг үүсдэг. *******ын хувьд дээрх сэтгэцийн үндсэн эмгэгүүд тогтоогдохгүй, тухайн эмгэгийг нотлох баримт байхгүй учраас сэтгэцийн хувьд ямар нэг эмгэг байхгүй, эрүүл гэж үзэж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ахтай хамт явж байсан танихгүй ахыг хөөж явуулаад ахтай ярих юм байна гэж хэлээд хашаан дотор оруулаад байшингийн урд талд цонхны доод талд суулгаад юм ярьсан. Тэгээд би ахад хандаж та ингэж айлын зурагтыг хэлэлгүй авч болохгүй, наад чинь хулгайн гэмт хэрэг гэж хэлэхэд ах хулгай хийгээгүй гээд гүрийгээд байсан. ...Намайг хадам ах маргалдаж байхад манай эхнэр Д. дундуур орж салгасан боловч ах над руу чам шиг муу амьсгаа намайг барахгүй шүү, амжихгүй шүү, чи манайхаас зайл гээд хараалын үг хэлэхэд нь миний уур бүрэн дарагдаж тайвшраагүй байсан тул дахин уурлаж ахын толгой руу үргэлжлүүлээд хэд хэдэн удаа цохисон. ...07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед манай эхнэр Д. над руу залгаад ах амьсгалахгүй байх шиг байна, яаралтай гэрт хүрээд ир гэж хэлэхэд нь болон хүү хамт ******* сум 11 дүгээр баг ний тоот руу очиход хадам ах байшин дотор шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгээд би ахын хажууд ирээд толгойн доороос нь дэрийг нь авахад нэг, хоёр удаа амьсгалах шиг болсон боловч амьсгалахаа больчихсон. Тэгээд яаралтай түргэн тусламж дуудаарай гэж хэлээд хадам ах ийн футболкыг сөхөөд цээжин дээр нь дарахад хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Удалгүй түргэний эмч ирж үзээд зүрх нь зогсчихсон байна гэж хэлээд түргэний эмч цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, дух, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр тохой, цээжинд зулгаралт, цээж баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна.
4. Шинжилгээгээр талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн зүйл илрэв. Цусанд 1.6 промилли спиртийн зүйл илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна.
5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 2022.07.23-ны 04:00 минутын хэргийн газрын үзлэгээр нас бараад 1-3 цаг болсон байна.
6. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна гэжээ. /хх-ийн 50-54/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 489 дугаартай дүгнэлтэд:
1. *******ын биед зүүн бугалгад зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 65-66//
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтэд:
1. Гэмт хэрэг үйлдэх үед *******ын сэтгэцийн байдал эрүүл байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.
2. *******ын сэтгэцийн байдал одоо эрүүл байна.
3. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.
5. овогтой ын сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахаар сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг үгүй байна гэжээ. /хх-ийн 70-71/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/
- Гэрч мэдүүлэг /хх-31/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 121-141/
-Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 145-152/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн 2 хуудас баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн 3 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч овогт ******* нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг ний тоотод хадам ах хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой, нүүрэн тус газарт цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн шүүгдэгч *******ын “...би хадам ах т та архи уугаад явахаа боль, ажил төрөл олж хий, битгий худлаа яриад яваад бай, архи уугаад явахын оронд аавыг нэг өдөр сахиад байж болохгүй юм уу гэхэд би архи уух, уухгүй гэдгээ чамаар заалгахгүй, би өөрөө аавыгаа хараад сахиад байж чадна гэж хэлээд уурласан. Тухайн үед миний уур хүрээд аль болох тайвшрах гээд тамхи асаах гээд байж байхад хадам ах миний толгой руу гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхэд нь миний уур гэнэт хүрч хадам ах ийн толгой хэсэг рүү хоёр гараа зангидаж байгаад 4-5 удаа ээлжилж цохисон. Тухайн үед би хэт их уурлаж өөрийгөө бүрэн хянах чадваргүй байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн “...би нөхөр нас барсныг мэдээд хэргийн газар дээр очоод хүргэн дүү ******* гэх залуутай маргалдсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...манай нөхөр ******* ахтай маргалдаад барьцалдаж аваад манай нөхөр ахын нүүр рүү гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Би нөхөр *******ыг салгаж дийлэхгүй байсан. Тухайн үед манай ах ийн баруун нүд нь хөхрөөд хавдчихсан, хамраас нь цус гарч, цус нь тогтохгүй нэлээн удсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.ын “...2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед манай эгч залгаад ахыг амьсгал авахгүй эвгүй сонин байна гэж хэлээд ах бид хоёрыг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд ах бид хоёр очиход ах газар шалан дээр дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.ийн “...манай хүргэн ах ******* надад хэлэхдээ талийгаач ахыг архи уучихсан байхад нь хэдэн үг хэлээд хоорондоо маргалдаж хэд хэдэн удаа алгадсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...баз хүргэн тай анх уулзахад талийгаач ахтай муудчихаад ирлээ гэж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад ахыг архи уучихсан байхаар нь битгий архи уу, аавын бие тааруу байхад архи уугаад яваад байх юм гэж хэлэхэд нь ах ******* хандаж чамд миний архи уух огт хамаагүй, миний архи уухыг чи заах болоогүй гээд маргалдсан гэсэн. Тэгээд уурлаад ахыг хэдэн удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шинжээч эмч *******ын “...уурлаж бухимдах үедээ өөрийгөө хянах чадваргүй болдог сэтгэцийн эмгэг байхын хувьд байна. Сэтгэцийн өвчин дотор тархины гэмтэл эсвэл бага насандаа тархины цусан хангамжийн дутагдал, тархины бүрхүүл хальсны үрэвсэл зэрэг өвчнөөр өвчилж байсан, мөн тархины цус харвалт, унадаг татдаг өвчин гэх мэт өвчнүүдийн улмаас тухайн хүнд сэтгэцийн эмгэг үүсдэг. *******ын хувьд дээрх сэтгэцийн үндсэн эмгэгүүд тогтоогдохгүй, тухайн эмгэгийг нотлох баримт байхгүй учраас сэтгэцийн хувьд ямар нэг эмгэг байхгүй, эрүүл гэж үзэж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 489 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд иргэдийн төлөөлөгч *******ийн “Шүүгдэгч нь өөрийн уурыг барьж чадалгүй хүний амь насыг хохироосон байх тул гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын хор уршгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч нь согтуугаар шүүгдэгч *******тай маргаж “би архи уух уухгүйгээ чамаар заалгахгүй, аавыгаа өөрөө хараад байж чадна” гэж хэлэн шүүгдэгчийн толгойнд тус газар нь 1 удаа цохисон үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хэдий ч шүүгдэгч Б. нь талийгаачийн биед хохирол учирч болохыг мэдсэн хэрнээ санаатайгаар цохих үйлдэл хийж, хэдийгээр амь насыг нь хохироох санаа, сэдэлгүй байсан ч өөрийн идэвхтэй үйлдлээр дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн шинжтэй, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардалд 10350.065 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдож буй зардал нь 9785.987 төгрөг байх боловч шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 10350.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар нь “энэ гэмт хэргийн улмаас 12-14 насны хоёр хүүхэд өнчирсөн. Тэд тэжээгчээ алдсаны тэтгэмжид 288.000 төгрөг авч байгаа. Насанд хүрээгүй хүүхдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тооцож тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү тогтоогдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгөөс 288.000 төгрөгийг хасахад зөрүү нь 132.000 болох ба нэг жилд 1584.000 төгрөгийг 18 нас хүртэл тооцохоор 9504.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцож гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10350.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
П.ПАГМА