Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2018/01042

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар *******- /, *******-  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү *******- , 2009 оны 06 дугаар сарын 15-нд охин *******- н нарыг эх *******т- ийн асрамжид үлдээсүгэй.

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1.1, 40.1.2.-т 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү *******- , 2009 оны 06 дугаар сарын 15-нд охин *******-  нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд   тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ул-  тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс ХААН банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж  30,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******тгонтунгалагаас дутуу төлөгдсөн 40,200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 13,260,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 224,250 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн сангийн орлогод, хариуцагч *******у- с нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 59,672 төгрөг, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, зохигчид  гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шүүх хуралдаанд ...Гэр бүлийн дундын хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг Ханжаргалан 7 дугаар гудамжны 2 тоотод байрлах ******* дугаарт бүртгэлтэй хувийн сууцны байшин, ******* дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн ханшийг тодорхойлсон Капитал Зууч ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ 19,260,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******тгонтунгалаг 6,000,000 төгрөгийг хариуцагч *******улганаад олгож, дээрхи орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдрахаар эвлэрэн хэлэлцсэн... гэж харилцан тохиролцсоныг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ОЮУНДАРЬ