Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

   2022              06           28                                            2022/ШЦТ/127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч Э.Ганболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ганболорт холбогдох 2130002670246 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******* оны *******-ний өдөр ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй,дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* сумын 7 дугаар багийн хотхоны 52-1-6 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Номхон овогт Энхжаргалын******* /*******/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.Ганболор нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын 8 дугаар баг, “Хайлааст үүд” гэх газар орчиндоо аюул учруулж болох амьтан буюу 2 нохойгоо уялгүй сул байлгасны улмаас хохирогч ******* рүү дайран урж “ биед нь 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя, өгзөгний хэсгийг хамарсан олон тооны хазагдсан шарх, өгзөгний болон зүүн гуяны дотор хэсгийн нэвчдэст идээт үрэвсэл бүхий” хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ганболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цэнгэл эгчээс уучлалт гуйж байна. Тухайн үед болсон асуудлыг нүдээрээ харж байсан. Цэнгэл эгч рүү 4 нохой дайрсан. Цэнгэл эгчид учирсан хохирлын зардал мөнгийг төлөхгүй гэж хэлээгүй. Тэгэхдээ эмчилгээний зардлыг төлнө. Бусад зардлуудыг төлөхгүй. Намайг ганцхан шүүгдэгчээр татсан. Нөгөө хоёр нохойны эзнийг шүүгдэгчээр татаагүй байна. Гэрч Болорцэцэгийн өгсөн мэдүүлгүүд өмнөх шүүх хуралдаанаар хэлэлцээд худлаа гэдэг нь мэдэгдсэн. Хохирогчоос гаргаж өгсөн зардлын тооцоог эхний шүүх хуралдаанд харсан. Тэрнээс хойш хараагүй. Зардлын тооцоог хармаар байна... гэв.

 

- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч Э.Ганболор нь гэрч Болорцэцэгийн мэдүүлгийг худал гэж яриад байна. Уг газрын дэрс нь намхан дэрс байгаа. Хэрвээ Э.Ганболор нохой явж байхыг харсан бол намайг нохойд уруулахаас өмнө ирж амжих байсан. Намайг санаатайгаар уруулсны дараа ирсэн гэж бодож байна. Тухайн үед нохойны эзэн нохойгоо боль гэж хэлээд, чанга дуугарсан бол нохойнууд холдож явах боломжтой байсан. Тэр үед Энхболд машиныг бариад, хажуу талд нь Э.Ганболор суугаад явж байсан. Түргэн тусламжийн машин ирчхээд байхад гэрч Болорцэцэг миний хажууд уйлаад зогсож байсан. Э.Ганболор нь түргэн тусламж ирснээс хойш ирсэн. Тухайн үед Э.Ганболорын эхнэр лүү нь утсаар ярихад “таныг эрээд явж байна” гэж хэлсэн. Би нохойд уруулаад, гэртээ ирчхээд байхад Э.Ганболор намайг хаагуур эрж явсан юм бэ. Тухайн үед би их айж сандарсан. 80 гаруй настай ээж минь цочирдоод харвалт өгсөн бол яах вэ. Э.Ганболорын хувьд намайг нохойд уруулахыг харчхаад санаатай ирээгүй гэж бодож байна. Тухайн үед цагдаагийн газарт нь Э.Ганболор нь намайг урсан нохойгоо буудуулсан гэж хэлээд, зургийн авчирч өгсөн байсан. Э.Ганболор нь дараа нь манай гэрт ирээд “таныг ******* ахын нохой урсан” гэж хэлэхэд нь “танай нохой урсан шүү дээ” гэхэд “тэнэг авгай минь, та тэгж л хэлнэ дээ гэж хэлээд” намайг загнаад явсан. Хэрвээ *******н хоёр нохой намайг урсан байсан бол Э.Ганболор нь танай хоёр нохой хүн урчихлаа гээд сандарч очоод хэлэх байсан. Одоо болтол *******д танай хоёр нохой урсан гэж хэлээгүй байгаа. Тухайн хэрэг гарснаас хойш бараг бүтэн жил болж байна. Энэ хугацаанд *******д танай хоёр нохой хүн урсан гэж хэлэх хугацаа байсан. *******гээс “Ганболор тантай уулзсан уу, танай хоёр нохой намайг урсан гэж хэлээд байна гэхэд надтай уулзаагүй. Чамайг нохойд уруулсан гэж танай хажуу айлын чинь хүнээс сонссон ” гэж надад хэлсэн гэв.

 

2130002670246 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

- Яллагдагч Э.Ганболорын: Би 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын 8 дугаар багт байрлах 801 тоот хашаандаа тэжээдэг гахайны хоол өгөх гээд өглөө 10 цагийн үед Энхболдын хамт очсон юм. Тэр үед үед манай 2 нохой гахай тэжээдэг хашааны баруун талд байдаг Оюундэлгэрийн гадна сул явж байхаар нь машинтайгаа хөөгөөд гахай тэжээдэг хашааныхаа урд талд аваачиж орхиод гахайн хоолоо ачиж ирсэн машинаасаа буулгаад байж байсан. Тэгэхэд манай хашааны баруун урд талд гэр нь байдаг Цэнгэл эгч хашаанаасаа тугалаа гаргаад хөөж байхад нь Оюундэлгэрийн хохойнууд хуцаад чиглээд давхиж байсан. Тэр үед манай хоёр нохой хараад тэр хоёр нохой болон Цэнгэл эгч рүү давхиж очсон. Цэнгэл эгч суугаад шороо, чулуу гараараа самардаж байсан. Тэгээд 4 нохой бужигнаад тоос болоод явчихаар нь би машинаа асаагаад яваад очсон чинь нохойнууд тал тал тийшээ салаад давхихаар нь өөрийнхөө 2 нохойг гэрлүүгээ хөөж аваачаад уясан. Тэр үед Оюундэлгэрийн шар нохой Цэнгэл эгчийг босоод хашааруугаа гүйж байхад нь араас нь хуцаад хөөж байсан. Гэхдээ хазаагүй. Манай хоёр нохой төвд нохой, шар, хүрэн халтар нохойнууд байгаа. Харин Оюундэлгэрийн нохойнууд нь шар, цагаан туранхайвтар нохойнууд байгаа. Манай шар нохой уяатай болон сул янз бүр байдаг. Харин хар нохой нь байнга торонд байдаг. Тэр өдөр торноосоо гарчихсан байсан. Зан араншингийн хувьд шар нохой нь номхон, урд нь хүн урж байгаагүй. Хар нохойг нь сүүлд хүнээс авсан. Их хурц ааштай нохой юм...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/

 

          - Хохирогч *******ийн: Миний бие 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өглөө 09 цаг 40 минутанд ******* сумын 8 дугаар баг Хайлааст-Үүдэн гэх газар хөдөө байх гэрээсээ гараад тугалаа хөөгөөд буцаад гэрлүүгээ явж байх үед манай гэрийн хойд талд байдаг******* гэх залуугийн шар нохой нь эхэлж ирээд над руу хуцаад дайрах үед нь би халтираад унасан чинь өгзөгнөөс хазаад угз, угз татаад байсан.Тэр үед мөн*******ын хар нохой нь ирээд баруун гуя, өгзөг, хоёр буглаганаас хазаж урсан.Тэгсэн чинь манай хойд хөрш болох *******гийн цагаан, шар хоёр нохой мөн ирэхээр нь 4-н нохойд бариулах нь гэж бодож байсан чинь *******н 2 нохой нь ураагүй хуцаад зогсоод байсан.Тэр үед намайг урж байсан*******ын хоёр нохой намайг урахаа болихоор нь би баригдвал баригдаг гээд босоод зугтаагаад хашааныхаа хажууд очсон. Тэгтэл*******ын шар нохой нь араас ирээд урах гэж байхад******* машинтайгаа ирээд нохойгоо аваад явсан.Тэгээд түргэн дуудаад түргэний машин ирээд намайг авч явах үед******* ирээд юм хэлээгүй.Би өөрөө үзүүлээд эмнэлэгт хэвтсэн.Намайг*******ын нохойд уруулж байх үед хамт байсан хүн байхгүй, харин саахалт айлын Болороо гэх эмэгтэй харсан байсан.Тэгээд гэрт ирээд “Ганболорын 2 нохой таныг айхтар урлаа, ******* ахын 2 нохой бол хүн урдаггүй нохой. Би очих гэсэн айгаад очиж чадсангүй.Хажуугаар машин явахаар нь хүн барилаа гэж хэлсэн”  талаар надад тухайн үед хэлсэн. *******гийн нохой бол ураагүй, харин*******ын нохой намайг урсан. Үүлдэр угсааг нь сайн мэдэхгүй байна.Их том биетэй, сэгсгэр үстэй, бүдүүн дуутай хар, шар хоёр өнгөтэй нохой байгаа. *******гийн нохой бол цагаан, шар өнгөтэй туранхай өндөр нохой байгаа, хэн харсан андуурахааргүй өөр өөр нохойнууд байгаа.*******ын шар нохой нь уяатай байдаг юм.Харин хар нохой нь сүүлд ирсэн удаагүй байгаа, шар нохой нь сулрахаараа хаа хол байсан хүн рүү дайрдаг байсан.Өнгөрсөн жил хүн болон айлын мал руу дайраад хажуу талынх нь айлын хүн хэлж байгаад уяж байсан.Миний биед 20 гаруй оёдол тавиулсан, хоёр гарын буглаг, зүүн өгзөг, баруун гуя гадна талдаа, зүүн гуя дотор болон гадна талдаа уруулсан. 2021 оны 08 дугаар сарын 30-аас өнөөдрийг хүртэл эмчлүүлж байна, шарх нь эдгээгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

          - Гэрч ын: Миний бие 2021 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 10 цагийн үед ******* сумын 8 дугаар багийн нутаг Хайлааст-Үүдэн гэх газар  хадам дүү*******ын хамт тэжээдэг гахайнд нь хоол буулгахаар очсон. Тэр үед*******ын 2 нохой баруун талынх нь айлын гадна сул байхаар нь******* 2 нохойгоо хөөгөөд хашааныхаа гадна авч ирээд хоол өгсөн.*******ын урд хашааны зүүн талд өөр айлын 2 нохой эмэгтэй хүнрүү хуцаад, дайрч байсан тэгсэн чинь*******ын 2 нохой хөгжөөд тэр 2 нохойны араас нь давхиж очоод 4 нохой нийлээд бужигнахаар нь******* машинтайгаа давхиж очоод нохойнуудыг хөөсөн. Тэгсэн танихгүй айлын 2 нохой эргэж нөгөө эмэгтэйрүү дайрч байгаа харагдсан.*******ыг хашааруугаа ирэхээр нь юу болов гэсэн чинь нохой хүн урчихлаа гээд 2 нохойгоо хөөгөөд ирсэн. Тэгээд түргэний машин ирэхээр нь******* тухайн нохойд уруулсан хүний биеийг асуухаар очсон чинь энд, тэнд нь урчихсан байна гэж надад хэлээд бид 2 гахайн хоолоо буулгаж дуусаад******* эмнэлэг явсан. Эхлээд дайрч байсан болохоор танихгүй айлын 2 нохой урсан байлгүйдээ, араас нь*******ын 2 нохой давхиж очсон тэгээд 4-н нохой бужигнаж байсан. Би гахайн хоол буулгаад айхтар юм болоогүй байлгүй гэж бодоод анзаараагүй.Ганболорын 2 нохой төвд нохой байгаа. Өнгө нь шар, улаан халтар хоёр нохой байгаа, Нөгөө танихгүй айлын 2 нохойг анзаараагүй, одоо мартсан байна. Халтар нохой нь хүнрүү дайрах гээд байдаг юм. Уячихсан байдаг. Шар нь нохой нь хүн урдаггүй.2 нохой нь сул байдаг. Халтарыг нь хааяа уячихсан байдаг. Шар нь байнга сул байдаг.Надад тэр талаар сонссон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

 

          - Гэрч : Миний бие 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын 8 дугаар багт байрлах Хайлааст-Үүдэн гэх газар өглөө 10-н цагийн үед гэрээсээ тугалаа хөөгөөд явж байхад Цэнгэл тугалаа хөөчихөөд миний өөдөөс ирж байсан чинь*******ын 2 нохой давхиж очоод Цэнгэлийг яаж унагаасныг мэдэхгүй хэвтүүлчихсэн урж байсан.Харин ******* ахын 2 нохой наана нь хуцаад зогсож байсан. Би тухайн үед сандраад өөрөө очих гэхээр өмнө нь аймгийн төвд нохойд уруулж байсан болохоороо айгаад очиж чадаагүй юм. Замаар явж байсан 2 машиныг зогсоогоод хэлэх гэсэн чинь надад зогсох машин олдоогүй. Тэгээд эргээд харсан чинь Цэнгэл яаж тэр нохойнуудаас салсан юм бүү мэд өрөөсөн гуталтай гэр лүүгээ гүйгээд явж байсан.Тэгсэн чинь араас нь*******ын шар нохой хөөсөн чинь хаашаандаа ороод хаалгаа хаачихсан тэр үед нь******* цагаан машинтай давхиж ирээд 2 нохойгоо хөөгөөд хашаа руугаа орж байсан. Би тугалаа хөөчихөөд Цэнгэлийн гэрт очсон чинь бүх биеийг нь урчихсан байсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг явсан.*******ын хар, шар 2 нохой нь урсан, харин ******* ахын нохой наанаас нь хараад боорлоод зогсож байсан.Ганболорын 2 нохой төвд нохой байгаа. Өнгө нь шар, улаан халтар бүдүүн хоёр нохой байсан, харин ******* ахын 2 нохой эрлийздүү шар, цагаан туранхай нохойнууд байгаа.*******ын хар нохой нь саяхан ирсэн, харин шар нохой нь 2020 онд над руу дайрч байсан гэхдээ хазаагүй.Энэ асуудлаас нь болж*******той маргалдаж байсан. Мөн манай тэжээвэр тугалуудыг хөөгөөд байдаг байсан. 2 нохой нь сул байдаг байсан. Тэгээд би тугал хөөгөөд байна гээд очиж хэлээд уяатай байдаг байсан. 8 дугаар сард яагаад суларсан талаар нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

          -Гэрч : Болороо надад хэлэхдээ*******ын 2 нохой Цэнгэлийг аваад ойчсон, танай хоёр нохой хуцаад байсан гэж хэлсэн. Манай хоёр нохой хүн гэрт ирэхэд хамт л буйдан дээр хэвтээд байж байдаг...гэх мэдүүлэг /хх-39/

 

          - Гэмтлийн эмч үзлэгийн тэмдэглэл, хохирогч *******ийн гэмтлийн гэрэл зургууд /хх-43-46/

 

          - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч А.Болор-Эрдэнийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 411 дугаартай “...- *******ийн биед 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя, өгзөгний хэсгийг хамарсан олон тооны хазагдсан шарх, өгзөгний болон зүүн гуяны дотор хэсгийн нэвчдэст идээт үрэвсэл бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 тал/,

 

- 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* сумын 9 дүгээр баг, Хайлааст үүдэн гэх газарт байх бөгөөд Iphone маркийн гар утасны biggeo байршил тогтоогчоор хэмжилт хийхэд N46,68304 E113.33771 гэсэн байршлыг зааж байв. Уг байршил нь нохой хохирогчийг урсан гэх газар бөгөөд үүнийг “Б” үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг “Б” цэгээс гэрч Энхболдын байсан гэх газар нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт байх бөгөөд 188 метр зайтай хуучин авто машины чиргүүл дээр байсан гэх бөгөөд “3” дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Гэрч Болорцэцэгийн харсан гэх газрын “2” дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. “3” дугаартай цэгээс “2” дугаартай цэгийн хооронд 184 метр зайтай байв. Уг “2” дугаартай цэгээс “Б” цэг хүртэл 137 метр зайтай байв. “Б” цэгээр тэмдэглэсэн газар нь ертөнцийн зүгээр баруун урдаас зүүн хойд зүг рүү чиглэсэн дэрстэй хонхор хоолой байх бөгөөд уг дэрсний баруун хойд захад нүдэнд харагдах ил задгай, ямар нэг саадгүй газар хэрэг учрал болсон байв. Уг “Б” үсгээр тэмдэглэсэн цэгийг “2”, “3” дугаараар тэмдэглэсэн цэгээс харахад ямар нэг саадгүй өндөрлөг газар байв. “3” дугаараар тэмдэглэсэн цэгээс “Б” цэг 188 метр боловч “3” дугаартай цэг нь “Б” цэг хоёрын голд жижиг дэрстэй овгор хэсэг байв. Харин “2” дугаартай цэгээс “Б” цэг хүртэл голд нь дэрстэй хонхор жалга байв. Шинжээч дэслэгч 15 кадр зураг авч хэрэгт хавсаргахаар тогтов” гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 197-202/,

 

          - Гэрч , нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 205-208 тал/,

 

- ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2021.12.10-ны өдрийн 7/672 дугаартай тодорхойлолт /хх-71/

 

- Э.Ганболорын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72-73/

 

-Э.Ганболорын Хаан банкны дансны хуулга /хх-75-79/

 

-Э.Ганболорын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/

 

-Сүхбаатар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2021.12.01-ний өдрийн 1/144 дугаартай тодорхойлолт/хх-100/

 

-******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021.12.03-ны өдрийн 4/501 дугаартай тодорхойлолт /хх-101/

 

- *******ийн 2021 оны ургац хураалтын тэмдэглэл /хх-102-110/

 

- тодорхойлолт,иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-111-112/

 

- *******ийн 3-н үнээнээс гарах сүүний орлогын тооцоо хийсэн бичиг /хх-113/

 

- Жолооч тодорхойлолт, тооцоо, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-114-119/

 

- тодорхойлолт /хх-120/

 

  • *******ийн эмнэлэгт үзүүлсэн талаарх системийн зураг /хх-122-124/

 

- *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хохирлын баримтууд /хх-125-143/

 

- *******ийн Хаан банкны дансны хуулга /хх-144-146/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг эргэлзээгүй зөв сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэл бүхий тогтоох үүрэгтэй болно.

 

2. Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Э.Ганболор нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын 8 дугаар багийн нутаг “Хайлааст үүд” гэх газарт орчиндоо аюул учруулж болох амьтан болох 2 нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас  хохирогч ******* рүү дайран урж, түүний эрүүл мэндэд “ 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя, өгзөгний хэсгийг хамарсан олон тооны хазагдсан шарх, өгзөгний болон зүүн гуяны дотор хэсгийн нэвчдэст идээт үрэвсэл бүхий”  хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг тогтоогдож байна.  

 

   3. Дээрх үйл баримтын талаар шүүгдэгч Э.Ганболор мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн “ Цэнгэл эгчээс уучлалт гуйж байна. Тухайн үед болсон асуудлыг нүдээрээ харж байсан. Цэнгэл эгч рүү 4 нохой дайрсан байхад манай хоёр нохойг урсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна” гэж  маргах боловч энэ нь хохирогч *******ийн “...тугалаа хөөгөөд буцаад гэрлүүгээ явж байх үед манай гэрийн хойд талд байдаг******* гэх залуугийн шар нохой нь эхэлж ирээд над руу хуцаад дайрах үед нь би халтираад унасан чинь өгзөгнөөс хазаад угз, угз татаад байсан.Тэр үед мөн*******ын хар нохой нь ирээд баруун гуя, өгзөг, хоёр буглаганаас хазаж урсан.Тэгсэн чинь манай хойд хөрш болох *******гийн цагаан, шар хоёр нохой мөн ирэхээр нь 4-н нохойд бариулах нь гэж бодож байсан чинь *******н 2 нохой нь ураагүй хуцаад зогсоод байсан. Тэр үед намайг урж байсан*******ын хоёр нохой намайг урахаа болихоор нь би баригдвал баригдаг гээд босоод зугтаагаад хашааныхаа хажууд очсон. Тэгтэл*******ын шар нохой нь араас ирээд урах гэж байхад******* машинтайгаа ирээд нохойгоо аваад явсан. Намайг*******ын нохойд уруулж байх үед хамт байсан хүн байхгүй, харин саахалт айлын Болороо гэх эмэгтэй харсан байсан. Тэгээд гэрт ирээд*******ын 2 нохой таныг айхтар урлаа, ******* ахын 2 нохой бол хүн урдаггүй нохой. Би очих гэсэн айгаад очиж чадсангүй.Хажуугаар машин явахаар нь хүн барилаа гэж хэлсэн талаар надад тухайн үед хэлсэн.*******ын нохой намайг урсан. Үүлдэр угсааг нь сайн мэдэхгүй байна.Их том биетэй, сэгсгэр үстэй, бүдүүн дуутай хар, шар хоёр өнгөтэй нохой байгаа. *******гийн нохой бол цагаан, шар өнгөтэй туранхай өндөр нохой байгаа, хэн харсан андуурахааргүй өөр өөр нохойнууд байгаа.*******ын шар нохой нь уяатай байдаг юм.Харин хар нохой нь сүүлд ирсэн удаагүй байгаа юм, шар нохой нь сулрахаараа хаа хол байсан хүн рүү дайрдаг байсан.Өнгөрсөн жил хүн болон айлын мал руу дайраад хажуу талынх нь айлын хүн хэлж байгаад уяж байсан.Миний биед 20 гаруй оёдол тавиулсан, хоёр гарын буглаг, зүүн өгзөг, баруун гуя гадна талдаа, зүүн гуя дотор болон гадна талдаа уруулсан. 2021 оны 08 дугаар сарын 30-аас өнөөдрийг хүртэл эмчлүүлж байна, шарх нь эдгээгүй байгаа” гэх,

          гэрч “...Цэнгэл тугалаа хөөчихөөд миний өөдөөс ирж байсан чинь*******ын 2 нохой давхиж очоод Цэнгэлийг яаж унагаасныг мэдэхгүй хэвтүүлчихсэн урж байсан.Харин ******* ахын 2 нохой наана нь хуцаад зогсож байсан. Тэгээд эргээд харсан чинь Цэнгэл яаж тэр нохойнуудаас салсан юм бүү мэд өрөөсөн гуталтай гэр лүүгээ гүйгээд явж байсан.Тэгсэн чинь араас нь*******ын шар нохой хөөсөн чинь хаашаандаа ороод хаалгаа хаачихсан тэр үед нь******* цагаан машинтай давхиж ирээд 2 нохойгоо хөөгөөд хашаа руугаа орж байсан.*******ын хар, шар 2 нохой нь урсан, харин ******* ахын нохой наанаас нь хараад боорлоод зогсож байсан.*******ын 2 нохой төвд нохой байгаа. Өнгө нь шар, улаан халтар бүдүүн хоёр нохой байсан, харин ******* ахын 2 нохой эрлийздүү шар, цагаан туранхай нохойнууд байгаа.*******ын хар нохой нь саяхан ирсэн, харин шар нохой нь 2020 онд над руу дайрч байсан гэхдээ хазаагүй.Энэ асуудлаас нь болж*******той маргалдаж байсан. Мөн манай тэжээвэр тугалуудыг хөөгөөд байдаг байсан.2 нохой нь сул байдаг байсан. Тэгээд би тугал хөөгөөд байна гээд очиж хэлээд уяатай байдаг байсан. 8 дугаар сард яагаад суларсан талаар нь мэдэхгүй ” гэх,

          гэрч “... Болороо надад хэлэхдээ*******ын 2 нохой Цэнгэлийг аваад ойчсон, танай хоёр нохой хуцаад байсан гэж хэлсэн.Манай хоёр нохой хүн гэрт ирэхэд хамт л буйдан дээр хэвтээд байж байдаг...” гэх мэдүүлгүүд,

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* сумын 9 дүгээр баг, Хайлааст үүдэн гэх газарт байх бөгөөд Iphone маркийн гар утасны biggeo байршил тогтоогчоор хэмжилт хийхэд N46,68304 E113.33771 гэсэн байршлыг зааж байв. Уг байршил нь нохой хохирогчийг урсан гэх газар бөгөөд үүнийг “Б” үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг “Б” цэгээс гэрч Энхболдын байсан гэх газар нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт байх бөгөөд 188 метр зайтай хуучин авто машины чиргүүл дээр байсан гэх бөгөөд “3” дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Гэрч Болорцэцэгийн харсан гэх газрын “2” дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. “3” дугаартай цэгээс “2” дугаартай цэгийн хооронд 184 метр зайтай байв. Уг “2” дугаартай цэгээс “Б” цэг хүртэл 137 метр зайтай байв. “Б” цэгээр тэмдэглэсэн газар нь ертөнцийн зүгээр баруун урдаас зүүн хойд зүг рүү чиглэсэн дэрстэй хонхор хоолой байх бөгөөд уг дэрсний баруун хойд захад нүдэнд харагдах ил задгай, ямар нэг саадгүй газар хэрэг учрал болсон байв. Уг “Б” үсгээр тэмдэглэсэн цэгийг “2”, “3” дугаараар тэмдэглэсэн цэгээс харахад ямар нэг саадгүй өндөрлөг газар байв. “3” дугаараар тэмдэглэсэн цэгээс “Б” цэг 188 метр боловч “3” дугаартай цэг нь “Б” цэг хоёрын голд жижиг дэрстэй овгор хэсэг байв. Харин “2” дугаартай цэгээс “Б” цэг хүртэл голд нь дэрстэй хонхор жалга байв. Шинжээч дэслэгч 15 кадр зураг авч хэрэгт хавсаргахаар тогтов” гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

          гэрч , нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргээр ээр няцаагдаж, үгүйсгэгдэж байна.

 

          Тухайлбал, хохирогч *******, гэрч нарын мэдүүлгийг үндэслэвэл, тэдгээр нь тухайн газар, нутагт байнга амьдардаг, шүүгдэгч Э.Ганболорын шар, улаан халтар бүдүүн хоёр нохойг зүсээр нь, ямар ааш, ариншинтайг  мэддэг, нохой дайрч урах үйл явцыг ойр зайнаас харж, шүүгдэгч Э.Ганболорын 2 нохой урсан гэдгийг зүс заасан хохирогч *******ээс “******* гэх залуугийн шар нохой нь эхэлж ирээд над руу хуцаад дайрах үед нь би халтираад унасан чинь өгзөгнөөс хазаад угз, угз татаад байсан ” гэж,  гэрч “Ганболорын 2 нохой давхиж очоод Цэнгэлийг яаж унагаасныг мэдэхгүй хэвтүүлчихсэн урж байсан.Харин ******* ахын 2 нохой наана нь хуцаад зогсож байсан. Тэгээд эргээд харсан чинь Цэнгэл яаж тэр нохойнуудаас салсан юм бүү мэд өрөөсөн гуталтай гэр лүүгээ гүйгээд явж байсан.Тэгсэн чинь араас нь*******ын шар нохой хөөсөн чинь хаашаандаа ороод хаалгаа хаачихсан ”  гэж тус тус мэдүүлсэн хийгээд үүнийг үгүйсгэх нотох баримт хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч Э.Ганболорын зүгээс тодорхой баримтаар няцааж, нотлоогүй байна.

 

          Түүнчлэн, шүүгдэгч Э.Ганболор, гэрч нарын зүгээс “ хохирогч ******* рүү *******н 2 нохой дайрсан” гэх боловч хазаж, урсан асуудлыг тодорхой хэлээгүй бөгөөд тэдгээр нь тухайн газраас хол зайд байсан, нохойнууд хохирогч ******* рүү дайрсанаас хойш харсан байгааг дурдья.

 

4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 411 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ *******ийн биед 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя, өгзөгний хэсгийг хамарсан олон тооны хазагдсан шарх, өгзөгний болон зүүн гуяны дотор хэсгийн нэвчдэст идээт үрэвсэл бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах”- ыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээч дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

5. Прокуророос шүүгдэгч Э.Ганболорын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын 8 дугаар багийн “Хайлааст үүд” гэх газар орчиндоо аюул учруулж болох амьтан болох 2 нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас  хохирогч ******* рүү дайран урж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн  нь үндэслэл бүхий байна.

 

5. Орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг зохих хамгалалтгүй авч явах, хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнийн амь бие, эрүүл мэндэд халдаж хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйллд зааснаар эрүүжүүлсэн байна.

 

6. Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан/ нохой, муур/ болон таван хошуу мал, гаршуулсан зэрлэг амьдтадыг хамааруулан ойлгодог болно.

 

Зохих хамгалалт гэдэгт тор, хүзүүвч, уяа, хашаа, хороо, хошуувч зэрэг эд зүйлсийг хэрэглэг шардалагагыг ойлгох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив тал нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутай эс үйлдэхүй байдаг ба энэ эс үйлдэхүйн улмаас амьтан нь бусдын эрүүл мэндэд хор хүргэсэн бодит хохирол учирсан байхыг шаардддаг байна.

 

7. Шүүгдэгч Э.Ганболорын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын 8 дугаар багийн “Хайлааст үүд” гэх газарт орчиндоо аюул учруулж болох амьтан болох түвд үүлдрийн 2 нохойгоо зохих хамгаалалтгүй буюу хашаагүй, уяагүй, хошуувчгүй байлгасны улмаас уг нохойнууд хохирогч ******* рүү дайран урж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн дээрх баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон хийгээд энэ үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд энэ зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

8. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Э.Ганболорын орчиндоо аюул учруулж болох түвд үүлдрийн 2 нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

9. Шүүгдэгч Э.Ганболор нь энэ гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тэрээр 2 нохойгоо уяхгүй бол орчиндоо аюул учруулж болзошгүй гэдгийг мэдсээр атлаа аюул учруулахгүй байх гэж найдан сул байлгасны хувьд санаатай, харин хүний эрүүл мэндэд хор уршиг урчуулсаны хувьд болгоомжгүй хандсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ганболорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаасШүүгдэгч Э.Ганболорт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь шүүгдэгчийн зүгээс гэм буруу болон хохирол дээр маргаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Э.Ганболор нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн гэр бүлээ буюу үр, хүүхдээ тэжээн тэтгэх, амьдрал ахуйгаа залгуулах, хувийн хөдөлмөрөө эрхлэх, хувь хүний эрх ашиг нь түүнд байгаа. Торгох ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэх байх. Шүүгдэгч Э.Ганболорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай” гэх, ыг гаргаж байна.

          шүүгдэгчээс Э.Ганболороос “Манай хоёр нохой явж байсан бол хүн урахгүй. 4 нохой хамт явж байсан учраас хүн урсан. Олон нохой нийлээд ийм зүйл болсон. Ганц нэгээрээ явж байсан ийм асуудал болохгүй байсан”  гэх,

хохирогчийн өмгөөлөгч *******аасУлсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна......” гэсэн санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч Э.Ганболорын  тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тухайн хэргийн хувьд Э.Ганболор 2 нохойгоо хоолох үед бул байлгаснаас, мөн хөрш *******н нохойнууд хохирогч *******рүү хуцаснаас түүний нохойнууд тухайн газарт очиж хохирогч *******ийг дайрч, хазаж урсан хийгээд тухайн нөхцөл байдал урьчилан төлөвлөгдөөгүй, гэнэт үүссэн, тохиолдолын шинжтэй нөхцөл байдал болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Ганболорын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.           

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Э.Ганболорын зүгээс тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирочгийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг үндэслэн улсын яллагчийн гарагсан дүгнэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

 

Э.Ганболорын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

          Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө,... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Ганболорын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч ******* өөрийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол/ сэтгэл санаа, эрүүл мэнд, гоо сайхан, эд материал, цаашид эмчилгээний зардал/, эмчилгээний болон урсгал зардал, оох байсан орлого зэрэгтэй холбоотойгоор нийт 5.718.605 төгрөг нэхэмжлэн хх-102-146 хуудас дахь баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

 

            Шүүх дээрх нэхэмжлэлээс 1-20 хүртэл дугаарласан 1 хуудас бүхий 20 ширхэг худалдан авалтын Ибаримт нь тухайн гэмт хэргийн улмаас түүнд учирсан шууд хохирол буюу хохирогч *******ийн эмчилгээ, бусад зардалтай хамааралтай байх тул энэ 375.605 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1.Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж амьтны учруулсан гэм хорыг хариуцах үүрэг бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Э.Ганболор нь хохирогч *******ийг урсан 2 нохойны эзэмшигч тул шүүгдэгч Э.Ганболороос 375.605 төгрөгийн гаргуулж хохирогч *******д олгох нь хуулийн дээрх зохицуулалтанд нийцэх юм.

 

Харин шүүх дээрх нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор тогтоолоо.

Учир нь хохирогч нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс улбаатайгаар өөрийн эд хөрөнгөөс өмгөөлөгчийн зардлыг гаргасан боловч шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүйгээр буюу өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх тул хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсийг гаргах үндэслэлгүй юм.  

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан сэтгэл санааны хохиролд/ сэтгэл санаа, эрүүл мэнд, гоо сайхан, эд материал, цаашид эмчилгээний зардал/ 2.000.000 төгрөг нэхэмжилжээ.

 

Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулжээ. Энэ хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасан “хохирогчийн сэтгэл санааны үр дагавар гэдэг нь хохирлын бие даасан төрөл биш, харин эдийн бус гэм хорын хэмжээг тодорхойлоход харгалзах нөхцөл болж байгаагаас гадна энэ нь зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан эдийн бус хохиролд хамааралтай заалт юм. 
Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 501
дүгээр зүйлд заасан “ амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар заагаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хохирогч нь эрүүл мэнд, гоо сайханд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, тухайн хэргийн улмаас учирсан хохирлын улмаас алдсан орлого буюу цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг нэхэмжлэх эрхтэй ба энэ нь хэрэгт нотлох баримтаар нотлогдсон, тогтоогдсон байх шаардалгатай юм.

Шүүх хохирогч *******ийн шүүхэд гаргасан баримтуудаас *******ийн 2021 оны ургац хураалтын тэмдэглэл/хх-102-110, тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-111-112/, *******ийн 3-н үнээнээс гарах сүүний орлогын тооцоо хийсэн бичиг /хх-113/, Жолооч тодорхойлолт, тооцоо, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-114-119/, тодорхойлолт /хх-120/, *******ийн эмнэлэгт үзүүлсэн талаарх системийн зураг /хх-122-124/, *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хохирлын баримтууд /хх-125-127, 129-143/, *******ийн Хаан банкны дансны хуулга /хх-144-146/ зэрэг баримтууд нь хохирогч *******д учирсан хохирол, хор уршигтай шууд холбоотой эсэх нь тодорхойгүй, хэрэгт бүрэн дүүрэн тогтоогдоогүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр түүний гаргасан эдгээр нэхэмжлэлийн тооцоог шууд гаргах бололцоогүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах буюу шүүгдэгч Э.Ганболороос нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

 

Учир нь хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд зөвхөн шүүх зөвхөн түүний мэдүүлэг болон нотлох баримтын шаардалага хангаагүй баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангах нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илт зөрчсөн үйл ажиллагаа болох юм.

 

Иймд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд зардал буюу хохирол, хор уршигтай холбоотой бусад зардал, цаашид гарах эмчилгээний төлбөр, хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт болохыг дурдья.

 

Бусад:

 

Шүүгдэгч Э.Ганболор нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Номхон овогт Энхжаргалын*******ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Ганболорыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Э.Ганболор дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганболор торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Ганболорт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганболороос 375.605 төгрөгийн гаргуулж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн иргэн, хохирогч  *******д олгож, хохирогч *******ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хор буюу эмчилгээний болон бусад зардал, цалин хөлс, олох байсан орлого, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Э.Ганболор нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НАСАНБУЯН