Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/шш2021/0338

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар  

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18060/ ХД-62 дугаар байрны 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000090969 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сдарга Д.Тшүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулан 2005 онд барьсан эд хөрөнгө болох 4 жижиг өрөө бүхий дулаан, цэвэр, бохир усанд холбогдсон барилгад 6 дугаар хороо дангаар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд төрийн анхан шатны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2007 онд нурааж хэлбэрийн хувьд 5 давхар болгон өөрчилж, түүний нэгдүгээр давхарт 6 дугаар хорооны үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, “М” ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож уг компанитай хамтран ажилласан байдаг.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо байгуулагдсан цагаасаа уг газар дээр төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэж байгаа болно. Улсын бүртгэлийн газар нь 6 дугаар хорооны иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль зөрчин “М" ХХК-ийн нэр дээр хууль бусаар бүртгэсэн байна.

Тодруулбал; 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар дугаар зүйлийн 16.2-т “Барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрын өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болно” гэж заасан.

2005 онд баригдсан 6 дугаар хорооны барилга Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй байдаг бөгөөд эд хөрөнгийн хэлбэрийг өөрчилсөн нь өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй байхад зохих зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “М" ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн нь уг хуулийн зохицуулалтад нийцэхгүй байхаас гадна өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Мөн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Улсын бүртгэгч нь дараах эрх үүрэгтэй байна энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бэл улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан ба мэдүүлэг гаргагч нь тухайн ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийн баттай, лавтай нотлох баримт байхгүй байхад “М” ХХК-ийн нэр дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн нь илт хууль бус гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материал /18060/ ХД 62 дугаар байрны 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг “М" ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000090969 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэргийн 41 дүгээр хуудсанд Д.О гэсэн гарын үсэг нь С.Бных  биш байгаа. Хоёр өөр гарын үсэгтэй, өөр хүн гарын үсэг зурсан байдаг. Ирээдүйд хорооны конторын байр авах гэрээнд тодорхой заасан байгаа. Тухайн үед ажиллаж байсан 4 гэрч эдгээр гэрээг байгуулж байсан талаар хэлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэдүүлэг гаргагч нь эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт баримт бичгийг дутуу гаргасан гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотариатчийн дардас дарсан хэсгийг харахаар 17 хуудас баримт байгаа. 17 хуудас баримтыг шинжлэн судлаад үзэхэд мэдүүлэг дээр захирал н.Батчулууны гарын үсэг биш, хуулийн этгээдийн тамга тэмдэг байхгүй.

Анх удаа мэдүүлэг бүрдүүлэх хавсралт хэсгийн шаардлагыг хангаагүй байсан. Өмчлөх эрхийг нотолсон нотлох баримт байхгүй. Зөвхөн барилга байгууламж хүлээн авах улсын омиссын дүгнэлт байдаг. Газар эзэмшигч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл аваагүй, улсын тэмдэгтийн хураамж н.Даваажаргал гэх иргэн төлсөн баримт байдаг.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.5, 10.6.7 дахь заалтад заасантай нийцээгүй. Үндсэндээ мэдүүлэг гаргагч нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл хийсэн байхад гэрээ хэлцлийн хуулбар, захирамж, жагсаалт бүхий баримтыг гаргаж өгөөгүй, эс үйлдэл хийсэн. Үүнд Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн тухай, ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ, ирээдүйд орон сууц худалдах худалдан авах гэрээ, дэд бүтцэд ус дулаан цахилгааны баримтыг тус тус гаргаж өгөөгүй. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Улсын бүртгэгч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Газраас бусад өмчлөх эрхийг тухайн хөрөнгийн захиалгын гэрээнд үнийг бичих байтал М ХХК-ийн тодорхойлсон үнийг бичсэн. Газрын төлөв байдал, үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, он сар өдөрт дүгнэлт хийлгүйгээр нягтлан шалтгах боломжтой байтал хариуцлагагүй хандсан. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийг шилжүүлэх гэрээний агуулгаар тодорхой харагдаж байгаа. Гэтэл мэдүүлэг гаргагчийн хүсэлтийг хүлээн авч бүртгэл хийсэн буруу байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.3, 10.10 дахь хэсэг, 2003 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Улсын бүртгэлийн тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байгаа. Шударга эзэмшигчийн эрх ашиг хөндөгдсөн. Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүртэх иргэдийн эрх хөндөгдөх байдалд хүрээд байгаа. Газрын схем зургийг харахад үлдэх 4 өрөө нь конторын зориулалттай байхаар заагдсан. Гэтэл анх бүртгүүлэхдээ энэ баримтыг өгөөгүй. Өмчийн тооллого хийхэд 5 маргаантай газрын талаар хэлэлцсэн байдаг. С.Бныг тус хуралд оролцуулан 6 болон 22 дугаар хорооны конторын барилгыг авсан талаар маргасан. Тухайн хуралд С.Бн биеэр оролцсон байдаг. Миний газрын асуудлыг шийдвэрлэж өгвөл уг хоёр объектыг буцааж өгөх боломжтой гэж хэлсэн байдаг. Тус дүүргийн тамгын газрын үндсэн хөрөнгийн дансанд “Ханын материал, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ашиглалтад орсон 137.121.120 төгрөг гэж 4 өрөө байр” гэж үнэлсэн байдаг. 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан. Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар бүртгэж болно гэж заасан. Үл хөдлөх хөрөнгийн зөвшөөрлийг авахгүйгээр бүртгэсэн нь хууль бус байгаа. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэдүүлэг гаргахдаа “М” ХХК-ийн захирал С.Бн өөрөө мэдүүлэг гаргасан байдаг. Анхны хуулийн этгээд нотариатаар орж баталсан байдаг. Үйлчилгээний хураамж дээр тухайн үед завтай байгаа хүн нь тушаадаг байсан. Улсын бүртгэгч нотлох баримт дутуу бол бүртгэл хийхээс татгалзах ёстой, тийм үндэслэл байгаагүй тул бүртгэл хийгдсэн. Ирээдүйд барилга байгууламж барих тухай гэрээг мэдэхгүй, гаргаж өгөөгүй учраас байхгүй зүйлийг урьдчилан дүгнэлт гаргах боломжгүй. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн тайлбар гаргасан.. Манайд материал орж ирэхдээ төрийн албан хаагчийн орон сууц барих гэж орж ирсэн. Тухайн жагсаалтаараа компани өөрөө үнэ заасан бол гэрээ хийхгүй. Компани өөрөө үнэ заадаг болохоос манай талаас үнэ хэлэх зүйл байхгүй. Газрын нэгж талбарын хувьд тухайн үед төрийн байгууллага газар эзэмших гэх зүйл байгаагүй. Улсын бүртгэгчийн бүртгэлийг илт хууль бус гэх үндэслэл байхгүй” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК тухайн 6 дугаар хороонд байрлах хөрөнгийг ашиглалтад оруулсан. Мэдүүлэгтээ хуулийн этгээдийн гэрчилгээ барилга байгууламжийн улсын бүртгэлийн акт гэрчилгээ гэх зэрэг баримтуудыг гаргаж өгч бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “700 м2 газрыг М ХХК-нд олгож энэ гэрээний дагуу барилга барих эрхийг олгосон” учраас бүртгүүлсэн зүйл байгаа. Энэ гэрээг байгуулаагүй гэдэг нь 2014 онд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс гарсан. Тухайн тохиолдолд эх хувийг гаргаж өгөөгүй. М ХХК энэ гэрээг байгуулаагүй гэж маргасан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа хууль бусаар эзэмших эрхийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. 2014 оноос эхлүүлээд оролцогч нарын хороонд Эрүүгийн, иргэний захиргааны бүх маргаан гарч эхэлсэн. Манайхаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан гаргуулах шийдвэр гараад 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн магадлалаар бүхэлд нь дэмжиж шийдвэрлэсэн. Ирээдүйд контор байгуулах гэсэн гэрээг огт байгуулаагүй гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэдэг. Гэтэл энэ үндэслэлүүдийн аль нь ч байхгүй.” гэв.

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Снэхэмжлэлийн шаардлагыг дараахь хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Сдарга Д.Ттус шүүхэд хандаж “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ханын материал /18060/ ХД 62 дугаар байрны 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000090969 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ханын материал /18060/ ХД 62 дугаар байрны 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000090969 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн, энэ өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газар нь Сэзэмшилд байдаг, гэтэл “М” ХХК нь уг газар дээр барьсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг манай зөвшөөрөлгүйгээр олж авсан нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч нийт иргэдийн эрх, хууль ёсны сонирхлыг ноцтой зөрчих нөхцөл байдалд хүргэж байна, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн нь илт хууль бус, баримт бичиг дутуу зөрчилтэй байсан үндэслэлээр мэдүүлгийг буцааж, бүртгэхээс татгалзах ёстой байсан...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...“М” ХХК-иас холбогдох баримтуудыг бүрдүүлж хүсэлт гаргаснаар бүртгэлийг хийсэн, бүртгэл хууль зөрчөөгүй, тухайн үед төрийн байгууллагад газар эзэмших эрх байдаггүй байсан...” гэж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай компани тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгч бүртгэл хийлгэж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль зөрчөөгүй...” гэж, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч этгээдээс мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар Төрийн албан хаагчдын орон сууцны зориулалтаар 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,07 га газар олгохоор шийдвэрлэн, мөн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн 1 дэх заалтаар Дүүргийн Засаг даргын тамгын газарт 25 хорооны газар эзэмшүүлэх эрхийг нэгдүгээр хавсралтаар баталгаажуулсны 6-д “6 дугаар хороо, хорооны цогцолбор, 250 м2, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, нэгж талбарын дугаар 18636312036544” гэж заан, 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0234675 дугаар бүхий Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Тамгын газрын дарга болон дүүргийн газрын албаны даргатай 15 жилийн хугацаагаар байгуулсан, одоогийн байдлаар  тухайн газар нь Сэзэмшилд хэвээр байгаа,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дүүргийн 9-р сургуулийн Нийгмийн ажилтан Д.Нина, болон М ХХК-ийг төлөөлж Дэд захирал Ч.Бат-Эрдэнэ нар 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр СХД/01 дугаар бүхий  “Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г,

Сдарга болон М ХХК-ийн захирал С.Бн нар 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2007/02 дугаар бүхий  “Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ”-г,

Мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж 6 дугаар хорооны Засаг дарга болон М ХХК-ийн Дэд захирал нар “Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ”-г тус тус байгуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж гэрээний хувийг хуулбараар, хариуцагчаас ирүүлсэн бүртгэлийн хувийн хэрэг дотор “Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ” болон “Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ”-ний хуулбар хувь авагдсан, гуравдагч этгээдээс “Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ”-ний нотариатаар баталгаажуулсан хувийг тус тус ирүүлсэн,

Түүнчлэн Снэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох “2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СХД2008/01 дугаартай Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээний үүргийг хангуулах, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны конторын байрыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4056 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Мөн М ХХК-ийн гаргасан, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18060/, ХД-62 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаартай, 165.45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, ... нийт 41.362.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03245 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 322 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон,

Түүнчлэн М ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22010122629 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь тус компанийн Капитрон банк болон ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан, зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдож байх ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй.

2010 оны  02 дугаар сарын 10-ны өдөр /мэдүүлгийн он, сар засвартай/  “М” ХХК нь Улсын бүртгэлийн байгууллагад хандаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, ХД-62 дугаар байр 1 дүгээр давхар 165,45 м2 талбай бүхий, 70 000 000 сая төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний заалыг хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой зд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасан байх ба уг мэдүүлэгт Хуулийн этгээдийн төлөөлөгчөөр Гөрөөчин овгийн Сүрэнжавын Батчулуун гэж тэмдэглэсэн боловч мэдүүлэг гаргагчийн гарын үсэг нь түүний нэрнээс зөрүүтэйн дээр тухайн хөрөнгийг бүртгүүлэх үндэслэл гэх хэсэгт “хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлж баталгаажуулах” гэж дурдсан болох нь тогтоогдов.

Түүнчлэн уг мэдүүлэгтээ дараахь баримтуудыг, үүнд 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн огноотой М ХХК-ийн хүсэлт, мөн өдрийн огноотой н.Даваажаргалаас төлсөн 7000 төгрөгийн орлогын мэдүүлэг, 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн тухай баримт бичгийг нотариатч Б.Оюунчимэгийн гэрчилсэн тэмдэглэл, компанийн улсын гэрчилгээ, дүрэм, Сгазар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг,  газрын гэрээ,  Барилга хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 075/2009 тоот акт, үйлчилгээний заалны гадна талыг харуулсан фото зураг-ийг хавсаргаж өгсөн,

Эдгээр баримтуудыг үндэслэн хариуцагч захиргааны байгууллагаас, 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материал /18060/,  ХД-62 дугаар байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай нийт 165.45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М ХХК-ийг Ү-2201022629 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000090969 тоот гэрчилгээ олгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/  хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана “ 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;” 13.5.3-д “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ;”, 13.5.4-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”, 13.5.6-д “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;” 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;” 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө”, 13.10-д “Гэрээ, хэлцэлд оролцогч талууд нотариатчаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцна” гэж тус тус заасан.

Түүнчлэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол;” 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” 14.1.7-д “энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол” 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол” 15.4-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана” гэж заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл мэдүүлэг гаргагч “М” ХХК-иас өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүсч мэдүүлэг гаргасан боловч уг мэдүүлэгт хавсаргаж ирүүлсэн баримтуудаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь хангалттай тогтоогдоогүй байхад уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэж “М” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “М” ХХК нь Сэзэмшилд буй газар дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьсан болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, түүнчлэн “М” ХХК нь СГазар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон бусад баримтыг гаргаж өгсөн, өөрөөр хэлбэл газар эзэмшигч нь өөр этгээд байхад тус компанийг өмчлөгчөөр бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай /2003 оны/  хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, мэдүүлэг гаргагч “М” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтгүй, тухайн газрыг “М” ХХК-д өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр...гэрчилгээ байхгүй, уг газар нь Сэзэмшилд байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон атал тухайн газар дээр барилга барьж түүний өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан нь зөрчилтэй, нотлох баримт бүрэн бус байсан гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна” 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байсан гэж үзнэ.

Тухайлбал, нэхэмжлэгч “М” ХХК нь мэдүүлэг гаргахдаа “хөдлөх хөрөнгө анх удаа бүртгүүлэх”-ээр гаргасан нь хавсралтаар өгсөн нотлох баримтуудаас зөрүүтэйн дээр тус компанийг төлөөлж С.Бн мэдүүлэг гаргасан гэж тэмдэглэсэн атлаа мэдүүлэг гаргасан хэсэгт өөр этгээд гарын үсгээ зурсан, тухайн гарын үсэг зурсан этгээдэд олгосон итгэмжлэл байхгүйгээс уг мэдүүлгийг хэн гаргасан нь болон 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн банкны төлбөрийн баримтанд хэн хаанаас, ямар зориулалтаар төлсөн нь тус тус тодорхойгүй байхад эдгээр баримтуудыг үндэслэж 2010 оны 02 дугаар сарын 10-нд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М” ХХК-ийг бүртгэсэн нь илт хууль бус, энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.3-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн бүртгэл хийх үед манайд гаргаж өгөөгүй, гэрээ байгуулагдсан талаар мэдээгүй...” гэж тайлбарлаж байх боловч хариуцагчаас гаргаж ирүүлсэн, “М” ХХК-ийн Улсын бүртгэлийн хувийн хэрэгт “Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ” болон “Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ”-ний хуулбар хувь авагдсан байх ба “М” ХХК-ийн мэдүүлэг гаргахдаа бүрдүүлж өгсөн баримтанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй газар нь Сонигинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа нь тогтоогдож байгаа нөхцөлд тус байгууллагатай байгуулсан гэрээ, хэлцэл байгаа эсэхийг зайлшгүй шалгах, энэ талын нотлох баримтыг ирүүлээгүй үндэслэлээр мэдүүлгийг буцаах үүрэгтэй.

Түүнчлэн “М” ХХК-ийг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байх бөгөөд Иргэний хэргийн шүүхээс, “MBC” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18060/, ХД-62 дугаар байрны 1 давхарт байрлах, улсын бүртгэлийн Y-2201022629 дугаартай 165.45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохирол гаргуулах” тухай “М” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, “М” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлтэй маргаж байгаа нөхцөлд Захиргааны хэргийн шүүх “М” ХХК-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж шууд дүгнэх боломжгүй.

Үүнээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... Сонгинохайрхан дүүргийн Засаг. даргын Тамгын газар нь уг орон сууц ашиглалтад орсноос хойш “М” ХХК-ийн өмчлөлтэй холбоотой маргаан бүхий асуудлаар хандаж байгаагүй,...өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл хувийн хэрэгт авагдаагүй…” гэх болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулийн /2002 онд батлагдсан/ 33 дугаар зүйлийн 33.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.2-т төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрч, гэрчилгээний төрлийг заасан тул “төрийн байгууллагад газар эзэмших эрх олгодоггүй байсан” гэх тайлбарууд, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...манай компанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул манайх өмчлөгч мөн” гэх тайлбарууд тус тус хуульд нийцэхгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/  хуулийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасан.

 “М” ХХК-ийн 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэг нь огнооны хувьд засвартай, мэдүүлэг гаргасан этгээд хэн болох нь тодорхойгүй, нотлох баримтууд бүрэн бус, мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй байгаа нь хуульд нийцэхгүйн дээр тухайн бүртгэл хуульд заасан журмын дагуу хийгдээгүй илт хууль бус тул уг бүртгэлд үндэслэн олгогдсон 000090969 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ мөн илт хууль бусад тооцогдоно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “...дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”  9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.2-т “захиргааны акт...илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

Маргаан бүхий бүртгэл хийгдэх үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан, хариуцагч захиргааны байгууллагаас “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй” байхад бүртгэл хийсэн болон түүний үндсэн дээр “М” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ  олгосон нь илт хууль бус, уг илт хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ханын материал /18060/ ХД 62 дугаар байрны 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000090969 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн уг Сонгинохайрхан дүүргийн Засаг. даргын Тамгын газрын эзэмшил газар нь зориулалтын хувьд нутгийн захиргааны байгууллагын нэгж болох 6 дугаар Хорооны үйл ажиллагаа явуулах зориулалттай байх бөгөөд энэ нь цаашлаад тус хороонд оршин суугч иргэдийн эрх, тухайлбал төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай авах нийтлэг эрх ашгийг хангах зорилготой, энэ утгаараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь нийтийн эрх ашигт сөрөг нөлөөлөл үзүүлэхээр байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13.5 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.3, 14.1 дүгээр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Засаг. даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18060/ ХД-62 дугаар байрны 1 давхрын 165,45 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000090969 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ              Н.ДУЛАМСҮРЭН

                              ШҮҮГЧ                 Г.МӨНХТУЛГА

                             ШҮҮГЧ              Н.ДАМДИНСҮРЭН