Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 133/2016/0039/э |
Дугаар | 40 |
Огноо | 2016-11-02 |
Зүйл хэсэг | 145.2., 148.2., 261.1., |
Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр
Улсын яллагч Ц.Сайнхүү
Хохирогч Ч
Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч З.С-ын өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Н.Х-Ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.С, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х нарт холбогдох ************ дугаарын хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **** оны ** сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ** настай Говь-Алтай аймгийн ****** сумын ** тоотод оршин суух, ам бүл 4, ******* нарын хамт амьдардаг, боловсрол, мэргэжил байхгүй, өмнө нь 2006 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2011 оны 06 сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сараар хорих ял эдэлж өршөөлийн хуулиар суллагдсан Н овогт Г-ийн А гэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны ** сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй ** настай, Говь-Алтай аймгийн **** сумын *** багт оршин суух, малчин, бүрэн дунд боловсролтой, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ам бүл 2, ** хамт амьдардаг И овогт З-ийн С гэв.
Шүүгдэгч: ***** оны ** сарын **-ний өдөр төрсөн, эрэгтэй, ам бүл *, **** хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, авто фермер мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын **** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй шүүгдэгч Ш овогт Н-н Х гэв.
Шүүгдэгч З.С нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Т.Б-ын Самсунг Эс-2 маркын гар утсыг, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Ж.Д-н Айфоне 4-Эс маркын гар утсыг утсаар яриад өгье гэж хэлж хуурч, залилан мэхэлж авсан, Говь-Алтай аймгийн ***** сумын төвд ***** багт ****** дэлгүүрийн гадаа 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн орой 16 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайран хохирогч Ж.М-ийг зодож бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн Н.Х, Г.А нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын **** тоотод байрлах Б-ийн гэрт хууль бусаар нэвтэрч Хайсэнсэ маркын 32 инчийн телевизор, дунд үеийн цагаан өнгийн хаш хөөрөг зэргийг хулгайлж, хохирогч Д.Ч-д 730.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Н.Х нь З.С, Г.А нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** тоотод байрлах Б-ийн гэрт хууль бусаар нэвтэрч Хайсэнсэ маркын 32 инчийн телевизор, дунд үедийн цагаан өнгийн хаш хөөрөг зэргийг хулгайлж, хохирогч Д.Ч-д 730.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдсан анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, яллагдагч Г.А нь З.С, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** тоотод байрлах Б-йн гэрт хууль бусаар нэвтэрч Хайсэнсэ маркын 32 инчийн телевизор, дунд үеийн цагаан өнгийн хаш хөөрөг зэргийг хулгайлж, хохирогч Д.Ч-д 730.000 төгрөгийн хохирол 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө давтан үйлдлээр “Нарлаг” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө, эд зүйл хулгайлан иргэн Ш.С-д 1166500 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би Г.А З.С хоёртой Бийн гэрч очих үед гэрт нь хүн байхгүй байсан. Цоожийг нь эвдэж ороод нэг архи уусан. Тэгээд такси дуудаж зурагтыг нь авч яваад дэлгүүрт тавьсан. Тэр дэлгүүрээс архи пиво идэж уух юм авч ***** буудалд очиж тэндээ хоносон. Маргааш нь гэртээ ирэх үед цагдаа нар ирсэн байсан. Тэгээд би авсан юм аа гэж цагдаа дээр очиж хэлсэн ингээд эрүү үүсээд явсан гэв.
Шүүгдэгч З.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Хойд дэрстэй дэлгүүрийн тэнд тоглож байх үед М Ш хоёр ирсэн. Тэгээд архи ууж байгаад би М-тэй маргалдаад гарч ирээд би цохьсон юм шиг байсан. Эмнэлгийн тэнд Н.Х бид 2 явж байх үед Б-тай таарсан. Би хүнтэй уулзах гэж явсан юм миний утасны цэнэг дууссан байсан. Тэгээд Б-ын утсыг гуйж аваад ярьсан. Тэгээд эмнэлэг орж хүнтэй уулзаж байхад Б хичээл орох гээд байна хурдан гараад ир гэсэн би арай болоогүй байна гэсэн чинь би явж байя чи араас сургууль дээр аваад ир гэсэн. Тэгээд урагшаа Н.Х-ийн гэрт оччихоод анагаах орох замдаа утсыг нь гээсэн байсан. Маргааш нь Б-тай уулзаад утсыг чинь гээчихсэн байна гэхэд чи тэгж байгаад утас юм уу мөнгийг нь өгчих гэсэн. Тэгээд утсыг нь авч өгсөн гэв. *** цайны газарт байж байгаад тэр эгчийн утсыг гуйж аваад ярьсан гарахдаа аваад гарсан байсан юм. Н.Х талд манай дүүгийнд очно гээд тэнд очсон. Тэгээд нэг шил архи уугаад зурагтыг нь авч ирээд дэлгүүрт тавьсан гэв.
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би Н.Х-тэй санал нэг байна. Энэ айлд очих үедээ хулгай хийх гэж очоогүй. Би ахын мотоциклийг унаж явсан юм ах маань хөдөө явах гэж байна гэхээр нь мотоциклийг нь хүргэж өгөөд буцаж очоод нэг шил архи уусан. Тухайн үедээ Н.Х энэ ямар учиртай айл юм бэ гэхэд манай хүргэнийх байгаа юм санаа зоволтгүй гэсэн. Н.Х зурагт тавина арыг нь би даана гэхээр нь бид 2 хэлсэн. Зурагтыг дэлгүүрт тавихад нь би зуучлаад өгсөн. **** буудалд архи уугаад орой нь тарсан. Маргааш өглөө нь Н.Х-ийн дүү цагдаад хэлээд ах нарыгаа дагуулаад ир гээд бид нар очсон. Ингээд эрүүгийн хэрэг үүсгээд шалгасан. С илүү мөнгө нэхэмжлээд байна. Би мэдүүлэг өгсөн байгаа гэв.
Хохирогч Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 30-ны өдөр манай хүн Жаргалан сум явсан. Би тэр шөнө гэртээ хоноогүй. Буурал ээжийнд хоноод маргааш орой нь 18 цагийн үед гэртээ очих үед гэрийн цоожийг эвдсэн байсан. Найздаа хүүхдээ хүргэж өгөөд цагдаа дуудсан. Өдөр нь Н.Х гэртээ байж байх үед З.С, Г.А нар ирсэн. Гэтэл З.С Б-ийнд очъё гээд танай гэрийн түлхүүр байна уу? гэхээр нь би эгчдээ гэрийн түлхүүрээ өгсөн гэж хэлсэн. Тэгээд гэрт очих үед цоож эвдэрсэн байсан гэртээ ороход зурагт, аавын хөөрөг хоёр байхгүй байсан. Ширээн доогуур архины шил байсан гэв.
Гэрч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн харилцагч бэлэн мөнгөтэй бол бэлэн бараагаа хүргэж өгөөд мөнгөө авдаг. Бэлэн мөнгөгүй бол 7-30 хоногийн хугацаатай зээл өгдөг. Зээл өгсөн тохиолдолд төвөөс зөвшөөрөл аваад паданаар өгнө. 2016 оны 05 сарын 18-ны өдөр манайхаас **** дэлгүүр бараа зээлж авсан. 2016 оны 05 сарын 25-ын өдөр мөнгө бэлэн болсон гэж надад хэлэн. Би ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа хийдэг. 2016 оны 05 сарын 25-ны өдөр Нарлаг дэлгүүрт очиж мөнгө авах өдөр биш байсан. 2016 оны 05 сарын 26-ын өдөр мөнгөө авах гээд очих үед мөнгө ингээд алдчихлаа байхгүй гэж байсан гэв.
Гэрч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 25-ны өдөр 17 цаг өнгөрөөд орлого авах гээд явж байх үед С-тай таарсан. Надад зээл өгнө гэсэн гээд явж байсан. Би С-д та манай дэлгүүрийн тэнд байж бай би банкны гүйлгээ хаахаас өмнө мөнгөө аваад ирье гэж хэлээд явсан. Банк ороод буцаад ирэх үед С явсан байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: 10-рт хохирогч Д-ийн мэдүүлэг, 16-рт Б-гийн мэдүүлэг, 17-рт гэрч П-ийн мэдүүлэг, гэрч Х-йн мэдүүлэг, М-ын мэдүүлэг 20-рт, Г-ийн мэдүүлэг 22-рт, О-гийн мэдүүлэг 24-рт, Б 25-рт Ш 26-рт мэдүүлэг, хохирогч М-ийн мэдүүлэг 56-рт, Цийн мэдүүлэг, гэрч Н.Х-ийн мэдүүлэг, гэрч Б-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт 60-61-рт, хохирогч Ч-ын мэдүүлэг, О-ны мэдүүлэг, гэрч Ц-н мэдүүлэг, гэрч П-н мэдүүлэг, гэрч Б-йн мэдүүлэг 96-рт, гэрч Б-ийн мэдүүлэг 97-рт, Хохирогч С-ийн мэдүүлэг, гэрч М-ийн мэдүүлэг 2-р хавтаст 28-рт, гэрч Б.Э-н мэдүүлэг 31-32-рт, гэрч Ц-ийн мэдүүлэг 33-34-рт, гэрч Н-йн мэдүүлэг 36-рт, гэрч А-н мэдүүлэг 37-рт, гэрч Д.О мэдүүлэг 40-рт, гэрч О мэдүүлэг 42-рт, мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл 6-7-рт, Ан өгсөн мөнгө 30.000 төгрөг түүнийг цагдаагийн байгууллага хурааж авсан. Гэрч Ч-н мэдүүлэг 205-рт, Д-ийн мэдүүлэг 206-рт, гэрч Б-йн мэдүүлэг 207-рт, гэрч А-йн мэдүүлэг 208-рт, 221-рт шүүгдэгч Х-д шүүх хуралдааны тов мэдэгдэж гарын үсэг зуруулсан баримт, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж байгаад үзлэг хийж шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр: 2-р хавтаст 205-рт гэрч Ч-н мэдүүлэг, 6-рт Д-ийн мэдүүлэг, 207-рт гэрч Б-ийн мэдүүлэг, гэрч Алтанцэцэгийн мэдүүлэг, 1-р хавтас 173-рт ял шалгуулах хуудас 3-р хавтаст 4-рт шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтад үзлэг хийж шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: 2-р хавтас 10-11-рт эд зүйл хураан авсан тэмдэглэл, 16-рт эд зүйл хурааж авсан тэмдэглэл, 17-рт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 1-р хавтаст 27-рт **** дэлгүүрийн худалдан авалт хийсэн баримт, 92,93,98-рт Г.А-ийн хувийн байдлыг тодруулсан байцаалт зэрэг нотлох баримтад үзлэг хийж шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: 1-р хавтас 6-рт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 33-рт эд зүйлийн үнэлгээ, 95-рт гэрч Б-ийн мэдүүлэг, 144-рт ял шалгах хуудас, 2-р хавтас 132-134-рт тодорхойлолтууд, 137,139-рт хохирогч М-ийн тодорхойлолт, Б-н тодорхойлолт зэрэг нотлох баримтад үзлэг хийж шинжлэн судлав.
Шүүгдэгч З.С, Н.Х, Г.А нар нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** тоотод байрлах Б-ийн гэрт хууль бусаар нэвтэрч Хайсэнсэ маркын 32 инчийн телевизор, дунд үеийн цагаан өнгийн хаш хөөрөг зэргийг хулгайлж, хохирогч Д.Ч-д 730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, хохирогч Д.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн….2016 оны 5 сарын 30-ны өдөр манай хүн Жаргалан сум явсан.Би тэр шөнө гэртээ хоноогүй. Буурал ээжийнд хоноод маргааш нь 18 цагийн үед гэртээ очих үед гэрийн цоожийг эвдсэн байсан. Найздаа хүүхдээ хүргэж өгөөд цагдаа дуудсан. Гэртээ ороход зурагт, аавын хөөрөг 2 байхгүй байсан. Ширээн доогуур архины шил байсан ...гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.О ...2016 оны 3 дугаар сарын 31-ний орой аажуу болж байсан, яг цагаа сайн мэдэхгүй байна Зул гэдэг зүс таних залуу нэг намхан залуутай орж ирээд тэр танихгүй залуу нь надад хэлэхдээ манай эхнэр хөдөө явчихсан юм, танай дэлгүүрээс юм авах гэсэн юм тэгээд барьцаанд нь телевизор тавья 10 хоноод авчихъя гээд гуйгаад байсан тэгээд надад хэлэхдээ найзуудтайгаа гэртээ сууж байгаа юм гээд архи, пиво, чихэр, сүү гэх мэт зүйл аваад 70000 төгрөг болсон, таксины мөнгө бэлнээр өгчих гээд 2000 төгрөг нэмж аваад явсан юм...гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...3 залуу нэг 32 инчийн том нимгэн хар зурагт барьж гарч ирээд суусан тэгээд уруугаа яваад 17-р байрны үүдэнд очоод зогссон чинь 1 залуу зурагтаа бариад буусан тэгээд доод талын дэлгүүрлүү нь барьж ороод зурагтаа үлдээгээд хайрцаг дотор архи дарс хийсэн бололтой 2 том пиво барьчихсан гараад ирсэн. Тэгээд **** буудалд хүргүүлсэн..гэх мэдүүлгүүдээр,
Шүүгдэгч З.С нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Т.Б-ын Самсунг Эс-2 маркын гар утсыг, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Ж.Д-ийн Айфоне 4-Эс маркын гар утсыг утсаар яриад өгье гэж хэлж хуурч, давтан үйлдлээр залилан мэхэлж авсан, мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн орой 16 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн **** багт **** дэлгүүрийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайран хохирогч Ж.М-ийг зодож бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Ж.Д-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Тэр залуу утасаа өгч бай найз охиноо дуудах гэхээр нь би утасаа өгчихөөд дахин аяга угааж байгаад харсан чинь нөгөө хүмүүс яваад алга болсон байсан. Би өөрийн ********** гэсэн дугаар луу залгасан чинь эхлээд дуудаад аваагүй тасарсан, дараа нь дахин залгасан чинь өмнөөс тасалсан, гурав дахь удаа залгасан чинь холбогдох боломжгүй гэж хэлсэн, тэгээд л утасаа алдчихсан ...гэх мэдүүлэг, хохирогч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...С намайг утсаа өгч байгаад нэг яриад өгье гэж хэлээд миний утсыг аваад яриад нэгдсэн эмнэлэгрүү яваад орчихсон. Би ангийнхаа М гэдэг хүүхэдтэй 30 орчим минут хүлээгээд С гарч ирээгүй болохоор нь М-ын утаснаас өөрийнхөө ******* гэсэн дугаарлуу залгаад ярьсан чинь би хүүхэдтэй уулзаж байна гэхээр нь би сургууль дээр очоод хүлээж байя чи аваад очоорой энэ дугаарлуу залга гэж хэлээд би сургуульруу явсан. Очоод хүлээсэн боловч С нь ирээгүй би өөрөө залгаж үзсэн чинь миний утас холбогдох боломжгүй байсан...гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Б-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...С.Б утсаар яриад манай найз гар утас зарах гэж байгаа юм та худалдаад аваач гэж хэлсэн, надад 150000 төгрөгөөр зарна гэхээр нь би 100000 төгрөг байна гэж хэлсэн. Б тэр утсыг манайд аваачиж өгчихөөд надруу дахиад яриад нэг данс өгсөн тэр дансанд би 100000 төгрөг хийсэн юм. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа би Говь-Алтай аймагт ирээд нөгөө утас хаана байна гэхэд энэ гээд хар өнгөтэй Iphone 4s маркийн гар утас байсан. Тэгээд удаагүй байхад цагдаа Барсбаатар ирээд надаас тэр утсыг хурааж авсан ...гэх мэдүүлэг, гэрч Я.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Сумъяабазар нь манай нөхөр Д-аас утсаа өгч бай ахаа би нэг ярьчихаад өгье гэж хэлээд утас аваад яриад гарч явсан. Тэгээд араас нь гарч ирсэн чинь алга болчихсон байсан.... гэх мэдүүлэг, хохирогч Ж.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн....архи ууж дуусаад намайг ундаа аваад өг гэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлсэн чинь намайг алгадаж авсан, би буцаагаад алгадсан чинь хоёулаа гараад учраа олъё гээд С түрүүлж гарсан. Намайг араас нь гарч ирсэн чинь довжооноос буух хооронд хавсарч унагаасан, тэгээд миний гар эвгүй болоод босох гэсэн чинь миний нүүрлүү гараараа цохьсон. Тэгээд би ухаан алдсан байсан...гэх мэдүүлэг, 2016 оны 3 сарын 3-ны өдрийн шинжээчийн ...Ж.М-ийн биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, баруун бугалга шуунд цус хуралт, дээд уруул, зүүн дээд зовхи, баруун зулай, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлтээр,
Шүүгдэгч Н.Х нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдсан анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Н.Х нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хурал болно гэдгийг мэдэж байсан. Шүүх хуралын дараа Ч бид 2 Х-йг хайгаад явж байхад С-ай таарсан, тэгээд Х-ийн талаар асуусан чинь нэг найзтайгаа хамт хөдөө явна, шөнөдөө амжаад ирнэ гээд миний гар утсыг явсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Хүрэл ах байнга л шүүх дээр очиж цагаа бүртгүүлдэг учраас шүүх хуралдаан 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болно гэдгийг сайн мэдэж байсан...гэх мэдүүлэг, гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Н.Х-д шүүх хурал 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болно гэдэг товыг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан. Шүүх хуралдааны товыг танилцуулахдаа би өөрийн биеэр танилцуулаад гарын үсэг зуруулсан юм...гэх мэдүүлэг, 2-р хавтас хэргийн 174-р хуудсанд байгаа зарлан дуудах хуудас хүлээн авсан тухай баримт, 2-р хавтас хэргийн 194-р хуудсанд байгаа Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Н.Х-ийг шүүхэд албадан хүргүүлсэн тухай албан тоотоор,
Шүүгдэгч Г.А нь 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө давтан үйлдлээр ****** хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж иргэн Ш.С-д 1166500 мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Шөнө унтаж байгаа 04 цаг өнгөрөөгөөд босч бие засаад гэртээ орж ирээд хэвтэж байтал тар гэх төмрийн чимээ гарсан. Дахиад чимээ чагнатал ямар нэгэн чимээ гараагүй. Тэгээд өглөө 08 цаг арай болоогүй байхад манай хүр дүү Д тухайн шөнө манайд хоносон байснаа босоод хадам ээжийнд очих гээд машинаа асааж гараад дэлгүүрийн урдуур өнгөртөл манай дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг татаад хөшөөд порчиг онгорхой байсныг хараад буцаж ирээд үзтэл дэлгүүрлүү хулгай орсон байсан. Тэгэхээр нь дэлгүүрлүү орж үзэлгүйгээр цагдаа дуудсан.. гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан СD дэх бичлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бэлэн мөнгө хураан авсан тогтоолууд болон гэрч нарын мэдүүлэгүүд болон яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.А, З.С, Н.Х нарт холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс З.С-ыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр залилан мэхэлж авсан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан, бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.А-ыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Х-ийг бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна үзэв.
Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Б.Болормаагийн шүүх хуралдаанд гаргасан ....Г.А нь хохирогч С-ийн дэлгүүрээс 287000 төгрөг авсан гэж ярьдаг боловч хохирогч С нь 1000000 гаруй төгрөг алдсан гэдэг, хохирол бодит байдлаар тогтоогдоогүй тухайн дэлгүүрт бараа нийлүүлдэг газрын паданууд хавтаст хэрэгт байхгүй, С-ийн дэлгүүрт сарын сүүлд 1600000 төгрөгний орлого орох талаар тодорхойгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү ...гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Г.А нь хохирогч Сийлэгмаагийн дэлгүүр хууль бусаар нэвтрэн орж 1166500 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Ш.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн дээрхи мэдүүлэг, шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Т.Н-ийн ...2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр С нь зээлсэн барааныхаа 593000 төгрөг өгөх ёстой байснаа өгөх гээд манай ажил дээр ирсэн гэтэл би тэр үед ажлаасаа гарч таараад банкны гүйлгээ хаахаас өмнө явчихаад ирье хүлээж бай гэж хэлээд буцаад иртэл С явчихсан. Тэгээд маргааш нь С эгч өөрөө манай дэлгүүрт шөнө хулгай орчихлоо тэгээд чамд өгөх гэж байсан мөнгө алга болсон хэд хоног хүлээж байгаа тэгж байгаад өгье гэж хэлсэн. Ер нь зээл аваад найдвартай төлдөг..гэх мэдүүлэг, гэрч Ц.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2016 оны 5 сарын 18-ны өдөр манайхаас *** дэлгүүр бараа зээлж авсан. 2016 оны 5 сарын 25-ны өдөр мөнгө бэлэн болсон гэж надад хэлсэн. Би ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа хийдэг. 2016 оны 5 сарын 25-ны өдөр /**** дэлгүүр орж мөнгө авах өдөр биш байсан. 2016 оны 5 сарын 26-ны өдөр мөнгө авах гээд очиход мөнгө ингээд алдчихлаа байхгүй гэж байсан.442800 төгрөг авах ёстой байсан юм. Надтай үдээс хойш утсаар ярьсан би тэр өдөр нь очиж чадаагүй маргааш нь очсон. Тэгээд сарын сүүлээр мөнгөө өгсөн...гэх мэдүүлэг, 2016 оны 5 сарын 26-ны өдрийн бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар хураан авсан CD-нд байгаа бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл хохирогч Ш.Сгийн дэлгүүрт Ц.А-т өгөх байсан 593000, Т.Н нар өгөх байсан 442800 төгрөг байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Хийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан...Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Х нь цагаа бүртгүүлж байгаад амжаад ирнэ гэж бодож хөдөө яваад амжиж ирээгүй. Цагдаагийн байгууллага Н.Хийг албадан авч ирүүлээгүй. Би Даваадэлгэртэй яриад Н.Хийг ирж цагаа бүртгүүл гэж хэлэх үед 14 цагт өөрөө ирсэн. Түүнээс энэ хүнийг эрэн сурвалжилсан хайсан зүйл байгаагүй. Шүүн таслах ажиллагаанаас зориудаар зайлсхийсэн гэж үзэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Н.Х нь 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдсээр байж ирээгүй тул 97 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шүүгдэгч Н.Хийг нэн даруй албадан ирүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгажээ. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Цагдаагийн газраас Н.Хийг шүүхэд албадан ирүүлж 98 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2-р хавтаст хэргийн 174-р хуудсанд байгаа зарлан дуудах хуудасыг хүлээн авсан тухай баримт, Н.Хийг албадан ирүүлсэн тухай Цагдаагийн газрын 2016 оны 9 сарын 7-ны өдрийн 33/2443 дугаартай албан тоот, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Н.Х нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарлагдаж байсан шүүх хуралдаанд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсныг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч З.С-ыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр залилан мэхэлж авсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан, мөн согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Түүнчлэн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшээгүй нь түүний шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэг болон хувийн байдлаар тогтоогдсон, мөн иргэний нэхэмжлэгч Б-д 100000 төгрөг төлөөгүйг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэхээргүй байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Шүүх шүүгдэгч Н.Хийг гэмт хэрэг давтан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх , гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, улмаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшээгүй нь шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэг болон түүний хувийн байдлаар тогтоогдож байх тул ял оногдуулахдаа харгалзаж үзэж оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь 2011 оны 6 сарын 28-ны өдрийн 01/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгүүдээр тогтоогдож байх тул түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар “Их Монгол” гэсэн бичиглэлтэй архины шил 1 ширхэг хураагдсан, шүүгдэгч З.С нь хохирогч Д, М, Ч нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Б-д 100000 төгрөг төлөөгүй, шүүгдэгч Г.А нь хохирогч Ш.С-д 180000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Ч-д төлөх төлбөргүй, Г.А, З.С нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн З.С-ын өмгөөлөгч М-гийн шүүх гаргасан ...З.С нь хохирогч Д-н гар утасны үнийг бүрэн төлж барагдуулсан тул ажиллагаагүй болсон гэх айфоне 4эс гар утсыг Д-с авч шүүгдэгч З.С-т буцаан олгож өгнө үү ...гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн 2016 оны 4 сарын 8-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Г.А-ын унаж явсан Хенсим маркын цэнхэр өнгийн мотоцикль нь иргэн Т.Г-ын эзэмшилийнх бөгөөд шүүгдэгч нар нь бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уг мотоциклийг унаж яваагүй болох нь тогтоогдож байх тул дээрхи эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт З-ын С-г бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр залилан мэхэлж авах, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах, бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н овогт Г-ийн А-ыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овогт Н-н Х-г бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлах, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Х-ийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар З.С-т Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялд нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, ялтан Н.Х-д Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялд нь 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж жинхэнэ эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан З.С-т оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, ялтан Н.Хд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, ялтан Г.А-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан З.С-ын цагдан хоригдсон 74 хоног, ялтан Н.Хийн цагдан хоригдсон 120, ялтан Г.А-ын цагдан хоригдсон 119 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолсугай.
6. Ялтан Г.А, З.С, Н.Х нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Их Монгол” гэсэн нэртэй архины шилийг устгаж, CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 152100248 моторын дугаартай, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн мотоциклийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.А-аас 986500 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.С-д, ялтан З.С-аас 100000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б-д тус тус олгож, хохирогч Ж.Дашдаваагаас ажиллагаагүй болсон гэх айфоне 4эс гар утсыг авч ялтан З.Ст буцаан олгосугай.
10. Энэ хэрэгт ялтан нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ялтан З.С нь хохирогч Ж Дашдаваа, Ж.М, Д.Ч нарт төлөх төлбөргүй, ялтан Г.А нь хохирогч Ш.С-д 180000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Д.Ч-д төлөх төлбөргүй, ялтан Г.А, З.С нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
11. Ялтан Н.Хийн иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.А, З.С, Н.Х нарыг цагдан хорьсугай.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА