Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

   2022          09             20                                  2022/ШЦТ/182                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                    

улсын яллагч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000257 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн,******* оны 12 дугаар сарын-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн “*******” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******, Нааний овогт Дамдинсүрэнгийн *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, “” гэх газарт иргэн Б.тай таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хоёр нүдний доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрлийз монгол адууны маргаанаас болж ийм асуудал болсон. Үйлдсэн хэргээ ухамсарлаж гэмшиж байна. Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй... гэв. 

 

Эрүүгийн 2230000000257 дугаартай хэргээс:

- Яллагдагч Д.*******ийн: 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт 3 насны морины уралдаан зохион байгуулагдсан бөгөөд тус уралдааны морины комисст миний бие орж ажиллаж байсан. Хүмүүс тус уралдаан зохион байгуулагдсан газрыг “”, “” гэж нэрлэдэг. Морьдыг барианаас гаргахдаа Монголын морин спорт уяачдын холбооны VII их хурлаас гаргасан сэрвээ хэмжих дүрэм, энэ жилийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан “Баяр наадам”-ын тухай хуульд шинэ журам батлагдаж тухайн журамд нь зааснаар “Үйлдвэрлэг байдлыг харах” гэсэн тус тус заалтыг үндэслэн гаргасан. Хязаалан насны морьдыг барианаас гарахад тухайн журмуудыг үндэслэж гаргаж байхад ******* аймгийн сумын уяач Б. гэх уяачийн хүрэн халзан зүсмийн морь нь харахад илтэд эрлийз, сэрвээ хэмжиж үзэхэд сэрвээ давсан, үйлдвэрлэг байдлыг хангахгүй байсан тул манай комиссын гишүүд тухайн морийг тус уралдаанд уралдуулахгүй гээд хассан. Би тухайн гэх хүний морийг хассан зүйл огт байхгүй. Уг хүн нь тус уралдаанд өөрийнхөө морийг уралдуулан гэсээр байгаад комиссын шийдвэрийг эсэргүүцсээр байгаад морио барианаас гаргахаар нь комиссын гишүүд Б. гэх хүнд “таны морь, айргийн 5 орж ирсэн тохиолдолд хасна” гэдгийг хэлээд тухайн морины хүүхдийн номерыг нь бичиж аваад барианаас гаргасан. Хязаалан насны морьд барианд орж ирэхэд Б. гэх хүний морь эхний Гуравдугаар байранд ороход комиссын шийдвэрээр хассан. Тэгэхэд Б. гэх хүн морины комиссын гишүүдтэй хэл ам хийгээд байхаар нь би бөхийн асарт ороод бөх үзэж байхад тухайн хүн миний хажууд ирээд “чи миний морийг хассан” гээд гараараа миний нүүр рүү цохихоор нь би буцаад цохих гэхэд асарт байсан хүмүүс бие хоёрыг хоёр тийшээ салгасан. Б. нь согтуу байсан учраас миний хэлсэн үгийг ойлгохгүй байсан тул хэсэг хугацааны дараа архи нь гарч магадгүй, тэгэхээр нь учрыг нь хэлээд би морийг нь хасаагүй гэдгээ хэлэхээр болсон. Наадам дууссаны дараа нь Б.тай төв асрын ард хоёулхнаа уулзаад болсон асуудлын талаар дахин хэлж тайлбарлахад миний хэлсэн үгийг ойлгохгүй над руу дайраад цохих гэхээр нь “чи түрүүн намайг зүгээр байхад цохисон биз дээ” гэж хэлээд тухайн хүнийг зүүн гараараа нүүр рүү цохиход нүүрээ дараад доошоо болохоор нь хөлөөрөө нүүр рүү өшиглөхөд хамраас нь цус гарахаар нь би цаашаа яваад өгсөн. Үүнээс гадна Б. нь өөрөө уяач хүн байж уяачдын ёс зүйг уландаа гишгэж, намайг болон наадамчин олон, намайг хэл амаар доромжилж, цохиж зодсон. Б. нь намайг гараараа нүүр рүү нэг удаа цохисны улмаас миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биед учирсан гэмтэл, шарх байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Харин Б. нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нэлээн согтолттой байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

            - Хохирогч Б.гийн “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэдэг газар 3 насны хурдан морины уралдаан болсон. Тус наадмын хязаалан насны морьд уралдааны замд гарах үеэр миний уяж очсон хүрэн халзан зүсмийн хязаалан насны морийг минь ******* сумын иргэн ******* нь эрлийз байна гэх нэрийдлээр хасна гэж хэлэхээр нь би *******эд хандан “Та нар монгол адуу хаслаа” гэж хэлээд өөрийнхөө морийг уралдааны замд гаргасан. Морьд уралдаж ирэхэд миний хязаалан 3 дугаар байранд орж ирсэн, морь цоллох үед миний хязааланг хассан байсан. Би морины комиссын хүмүүст хандан “та нар монгол адуу хасдаг нь яаж байгаа юм бэ, Болохгүй бол айрагдсан адуугаа бүгдийг нь сэрвээг хэмжээд үзээч” гэж хэлсэн. Тэгээд ямар ч нэмэр байгаагүй. Дараа нь шүдлэн насны морины цоллогоо дээр би асрын урд талд зогсож байхад ******* сумын иргэн ******* нь хоёулаа уулзъя гэж дуудсан би төв асрын ар талд гараад очтол үгийн зөрүүгүй нүүрэн хэсэгт гараараа 1 удаа цохиод миний цээжин хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гараад доошоо суусан. *******ийг хүмүүс цааш нь аваад явсан байх би сайн хараагүй. ” гэх мэдүүлэг, /хх- 6х/

 

-Гэрч ын“...2022 оны 5 дугаар сард багийн хурлын шийдвэрээр 2022 оны 08 дугаар 08-ний өдөр 3 насны морь уралдуулж, бөх барилдуулж, нум сум харвах зэрэг эрийн 3 наадам зохион байгуулах шийдвэр гараад миний бие зохион байгуулагчдын бүрэлдэхүүнийг ахалж оролцсон. Наадам манай сумын 5 дугаар багийн “” гэх газар 2022 оны 08 дугаар сарын 08-ний өдөр эхэлсэн. Энэ үед хязаалан насны морьд уралдааны замд гарахад миний бие байхгүй байж байгаад ирэхэд манай морины комиссын 9 гишүүд 3 тооны хязаалан насны морийг сэрвээний өндөр тэнцэхгүй, үйлдвэрлэг байдал хангахгүй байсан болохоор хасах шийдвэр гаргасан. Тэгтэл сумын иргэн нь над руу ирээд “чи морь мэдэх үү, мал мэдэх үү, монгол адуу мэдэх үү” гэж хэлээд намайг нүүр рүү цохих гээд далайгаад ирэхэд би хажуу тийш болоод холдсон гэхдээ миний нүүрэнд гар нь хүрсэн. Дараа нь миний араас өшиглөсөн. Би д хандан “за чи бид хоёр моринд дуртай, чиний үйлдэл хэрээс хэтэрч байна шүү, ахиж битгий ийм үйлдэл гаргаарай” гэж хэлээд бид 2 гар барьсан. нь хязаалан шүдлэн насны морь цоллогоо дээр ирээд эхнэртэйгээ хамт биднийг “ынхон том болжээ түрүүлж ирсэн эрлийз шүдлэнгээ хасчих” гэх зэргээр хэл амаар доромжилж эхэлсэн. Д.*******, Б. нар зодолдох үед биед ил харагдах гэмтэл шархийг анзаараагүй. Сүүлд Д.******* нь г цохихыг би хараагүй ” гэх мэдүүлэг /хх- 15/,

 

- ******* аймгийн сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-20/

 

- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 428 дугаартай “...1. Б.гийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-21-22/

 

- ******* аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022.07.25-ны өдрийн 7/499 дугаартай тодорхойлолт /хх-52/

 

          - Д.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааг эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-43, 44/

 

- Д.*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/хх-38/

         

          - Д.*******ийн ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-57/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал /хх-60/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн “” гэх газарт иргэн Б.тай морь уралдааны асуудлаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд “ хамар ясны хугарал, хоёр нүдний доод зовхи, зүүн бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Шүүгдэгч Д.*******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч Б., гэрч нарын мэдүүлэг, ******* аймгийн сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, шинжээчийн 428 дугаартай “1. Б.гийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт бүхий тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Б.д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 428 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

4. Хохирогч Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Д.*******ийн түүнийг цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.

 

5. Шүүгдэгч Д.*******ийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Б.гийн зүй бус үйлдлээс шалтгаалан түүнийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

4. Прокуророос шүүгдэгч Д.*******ийн, хохирогч Б.г зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч Д.*******ийн, хохирогч Б.гийн согтуурсан үедээ гаргасан зүй бус үйлдлийн улмаас түүнийг цохиж биед нь гэмтэл учруулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б. хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Д.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, тухайн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хохирогч хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох” ялыг оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Д.*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Б. нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”/хх-09/ гэх мэдүүлгээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нааний овогт Дамдинсүрэнгийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Д.******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Шүүгдэгч Д.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Б. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН