Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

 

 

 

 

 

 

 

   2022           09            27

                       2022/ШЦТ/189     

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч, хяналтын прокурор Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.*******т холбогдох 223000000263 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн физик математикийн багш ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* 603 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦГ65**************22, овогт ийн *******. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах S март хүнсний дэлгүүрт гээгдүүлсэн иргэн ийн 2.8 грамм монетон ээмгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн т бага хэмжээнээс дээш буюу 483100 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр супермаркет ороод бараа аваад гарахад эгчээ ээмгээ аваарай гэж хэлэхээр нь хүүхдийн шармал ээмэг байна гээд анзаарахгүй аваад гарсан. 2 хоногийн дараа уг дэлгүүр лүү ороход танд монетон ээмэг өгсөн үү гэж асуухаар нь монетон ээмэг гэж бодоогүй учраас “үгүй” гэж хэлсэн. Алт мөнгөний дарханд очоод үзүүлэхэд 2.8 грамм монетон ээмэг байсан. Цагдаагийн газраас дуудахад очиж хохирогчид ээмгийг өгсөн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

Эрүүгийн 2230000000263 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч А.*******ын: “...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед аймгийн сумын 7 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг “S mart” дэлгүүрээр үйлчлүүлж байсан. Тухайн үед би дэлгүүрээс худалдан авалт хийгээд касс дээр бараагаа бичүүлээд гарах гэж байхад худалдагч охин “та энийгээ мартлаа аваарай” гээд надад шар өнгийн, хооронд нь холбосон хос ээмэг өгсөн. Намайг харахад жоохон хүүхдийн ээмэг харагдсан. Тэгээд би юм бодолгүй аваад гарсан юм. Харин намайг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тухайн дэлгүүрийн хажуугаар гарахад тэр дэлгүүрийн нэг охин намайг дуудаад “манай худалдагч танд монетон ээмэг өгсөн үү” гэхэд би “надад монетон ээмэг өгөөгүй” гэж хэлсэн. Тэгээд “та намайг хүлээж бай” гээд дэлгүүрт нь 30 гаруй минут хүлээж зогссон. Тухайн үед би алт мөнгөний дархан ороод ирье гээд гарч яваад алт мөнгөний дархан орж хос ээмгийг шалгуулахад монетон ээмэг мөн байсан 2.7 граммтай байна гэж надад хэлсэн. Тухайн үед дэлгүүрт намайг дуудсан эмэгтэй, тухайн ээмгийг надад өгсөн охин биш байсан тул би эргэж очоогүй. Харин маргааш өглөө нь цагдаагийн байгууллагаас над руу холбогдоод “та авсан ээмгээ аваад ир” гэж ярьсан. Тэгээд би тухайн ээмгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Би тухайн ээмэгний эзнийг хайгаагүй. ...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тухайн ээмгийг монетон ээмэг гэж санаанд ороогүй. Өмнө нь мэдсэн бол хүний үнэтэй эдлэл аваад гарчихлаа гэж санаа зовоод дэлгүүр рүү очиж өгөх байсан. ...Би хүний гээгдэл эд хөрөнгийг завшсан хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хэргийн 9-10х/

 

- Хохирогч ийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед би сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “S Mart”  хүнсний дэлгүүрээс бараа худалдаж авахаар ороод түрийвчиндээ байсан хос монетон ээмгээ гээгдүүлсэн учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...3 дэлбээтэй цэцгэн хэлбэртэй, голдоо цагаан өнгийн жижиг шигтгээтэй, 2.8 граммтай хос монетон ээмэг байсан. Хооронд холбоод өөрийнх нь түгжээгээр түгжсэн байсан юм. ...2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хотын “Мөнгөн завьяа” гэдэг дэлгүүрээс манай аав, ээж 2 намайг цагдаагийн ахлах дэслэгч цолоор шагнууллаа гээд бэлэглэж байсан ээмэг юм” гэх мэдүүлэг /хэргийн 5-6х/,

 

-Гэрч гийн “...Би аймгийн 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Улаан дэл их уул” ХХК-ний “S Mart”  хүнсний дэлгүүрийн менежер хийдэг юм. 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай дэлгүүрт худалдагч хийдэг Чагцалдулам нь касс дээр орхиод гарсан бусдын хос монетон ээмгийг өөр хүнд өгөөд явуулчихсан гэж байсан. Би тухайн өдөр нь Улаанбаатар хотод явж байсан юм. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би дэлгүүрийнхээ гадаа зогсож байтал өмнө манай дэлгүүрээр ороод гарахдаа бусдын хос монетон ээмгийг аваад гарсан эгч манай дэлгүүрийн хажуугаар явж байсан. Тэгээд би дуудаж уулзсан бөгөөд “та манай дэлгүүрээр хэд хоногийн үйлчлүүлсэн хүн мөн биз дээ, цэнхэр цамцтай явж байсан уу” гэж асуухад би үйлчлүүлсэн гэж хэлсэн бөгөөд “танд манай кассаар ажиллаж байсан эмэгтэй хос монетон ээмэг андуурч өгөөд явуулсан байна” гэж хэлэхэд “надад тийм юм өгөөгүй” гэж хэлэхээр нь би “утасныхаа дугаарыг өгчих” гэхэд “та нар миний дугаараар яах гээд байгаа юм, би ердөө энүүхэнд ойрхон газар оччихоод ирье” гэж уурлаж байгаад яваад буцаж ирээгүй. Манай нөхөр бид 2 араас нь гараад хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хэргийн 13-14х/

-Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хураан авсан “...3 цэцгэн дэлбээтэй, голдоо цагаан өнгийн жижиг шигтгээтэй, дарж түгждэг түгжээтэй, шар өнгийн хос металл чихний ээмгийг эд мөрийн баримтаар хураан авав” гэх тэмдэглэл /хэргийн 50х/

 

-Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2202349 дугаартай “...үнэлгээний дүгнэлтээр хос монетон ээмэгний зах зээлийн үнэлгээ нь 483.100 /дөрвөн зуун наян гурван мянга, нэг зуун/ төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 20-30х/, 

 

-А.*******ын Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-46/

 

- А.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/

 

- Яллагдагч А.*******ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа,иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-55-*******/

 

-Хохирогч ийн аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-58/

 

-Яллагдагч А.*******ын аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-59/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай прокурорын санал /хх-65/ зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч А.******* нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах S март хүнсний дэлгүүрт гээгдүүлсэн иргэн ийн 2.8 грамм монетон ээмгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн т бага хэмжээнээс дээш буюу 483100 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

2. Шүүгдэгч А.*******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан түүний болон хохирогч , гэрч нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон, хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

 

3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч т учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч ийн “монетон ээмэг”-ний зах зээлийн үнийг 483100 төгрөгөөр тогтоосон “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч , шүүгдэгч А.******* нараас маргаагүй байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч А.*******ын, хохирогч ийн монетон ээмгийг завшиж бусдад 483100 төгрөгийн хохирол учруулсан уг үйлдлийг гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлжээ.

 

5. “Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.

 

Иргэний хуулийн 116.1-д “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй ” гэж зохицуулсан ба шүүгдэгч А.*******ын хувьд дээрх үүргээ биелүүлэлгүй хохирогч ийн гээгдүүлсэн монетон ээмгийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж дээрх хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэлгүй өөртөө авч ашигласан нь гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т "үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч А.*******ын хохирогч ийн  монетон ээмгийг завшиж түүнд учруулсан 483100  төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

6. Шүүгдэгч А.*******ын, хохирогч ийн гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг завшиж 483100 төгрөгийн хохирол учруулсан уг үйлдэл, хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

7. Шүүгдэгч А.*******ыг тухайн гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг болон уг гээгдэл эд хөрөнгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэйгээ ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор хохирогч ийн монетон ээмгийг завшиж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

8. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.*******ын, хохирогч ийн монетон ээмгийг завшиж 483100 төгрөгийн хохирол учруулсан уг үйлдлийг гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч А.*******ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос А.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч А.*******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч т учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Иймд А.*******т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

А.*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч А.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ийн эд хөрөнгөд учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу уг монетон ээмгийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл буцаан өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдох тул түүний түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Бусад:

 

Шүүгдэгч А.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ийн *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар ялтан А.******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар А.******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5.Шүүхийн шатанд шүүгдэгч А.*******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч т учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН