Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192  

 

 

 

 

 

 

 

 

2022           09             29

                     2022/ШЦТ/192      

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Энх-Амгалан,

Хохирогч *******/цахимаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Б.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.*******, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130003250226 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, ******* өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож буй,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Зэлмэн урианхай овогт Батбэхийн ******* /РД:*******/,

 

2.Монгол Улсын иргэн, ******* өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт аймгийн сумын 2 дугаар баг, Булгийн 3-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Эрдэнэбаатарын ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

  1. Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан 74 үнээ, 73 тугал, 2 бухыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “Сөд хамар” гэх газарт маллаж байхдаа 24 үхэр, 44 тооны бярууг хувьдаа завшиж 74,988,400 /далан дөрвөн сая есөн зуун наян найман мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Э.******* нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт иргэн *******ын малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан үхрээс 1 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч *******ын улаан халзан зүсмийн үхрийн мөнгө болох 450,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол дээр маргаан байхгүй. Хохирогчид учруулсан хохирлыг ялаа эдэлж гараад ажил хийгээд төлнө гэв.

 

-Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Хохирлыг барагдуулна гэв.

 

-Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг шүүгдэгч нар завшсан. Шүүгдэгч нарын хувьд итгэл даасангүй. Та хоёрын өмнөөс харамсаж байна. Хохирсон хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. Гэм буруугийн хувьд шүүгдэгч нар мэдээж буруутай. Мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас гэм буруугийн хувьд нэмэлт тайлбар байхгүй. Э.******* нь “хохироо төлж байгаа” гэж ярьж байна. Хохирол төлсөн зүйл байхгүй. Э.*******ийн дүүгийн хувьд тусдаа маллаж байгаа. Тухайн үед Э.******* нь тусдаа мал маллаж байсан. Өнөөдрийн хувьд хохирлоос дүү нь нэг ч төгрөг төлсөн зүйл байхгүй. Хохирлоо төлбөл гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Тэгэхдээ өнөөдрийн хувьд шүүгдэгч нар хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй. Өмнө нь үхэр муудах, үхэр гэмтэх тохиолдолд үхрийг нядлаад над руу мөнгийг явуулдаг байсан. Мөн манай хадам аавд өгч явуулж байсан. Эдгээр тохиолдлууд бол тусдаа иргэний эрх зүйн харилцаа. Над хэлээгүй үхрийг хийж мөнгийг нь хэрэглэсэн асуудал бол гэмт үйлдэл. Тийм учраас гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулж, хохирлоо барагдуулж авмаар байна. Хулгай гэмт хэрэг биш. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг ашиглах нь ч байна уу, хулгайн гэмт хэрэг ч байна уу адилхан бусдын малыг авч байгаа үйлдэл. Миний хувьд ижил гэж ойлгож байна. Прокурор яллах дүгнэлтийг үндэслэж хамгийн доод ялыг санал болгосон тул ялын талаар санал бодлоо хохирогч болон иргэний хувьд илэрхийлсэн. Улсын яллагч мэдээж өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд ялын саналаа өгч байгаа. Мөн шүүгч өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нь шүүгчийн эрх хэмжээний асуудал. Хохирогчийн хувьд эрүүгийн хариуцлагын талаар хэлэх эрхийнхээ хүрээнд дээр дурдсан үндэслэлээр дээд ял оногдуулж өгнө үү. Түүнээс биш шүүгч, прокурорт нөлөөх гэсэнгүй. Бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 74,000,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирлоо төлөөгүй, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхад хамгийн доод талын ял оногдуулах санал гаргаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг алгадуулж, үнэнийг сахиулах үүрэгтэй хуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтнууд жирийн иргэний бодож байгаагийн эсрэг үйлчилж, төрийн бодлогыг гуйвуулж, өөрт олгогдсон эрх хэмжээ гэх зүйлээр халхавчилж байна. Тэгэхдээ ийм ялын санал гаргаж болохгүй гэдгийг хэлж байна. Хэрвээ бага ял оногдуулах санал гаргаж байгаа улсын яллагч та үндэслэлээ тайлбарлах ёстой. Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн юм уу, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм уу, хэдэн гэмт хэрэг үйлдсэн юм бэ гэдгийг харгалзаж үзэх ёстой. Шүүгдэгч нарын хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй, хоёр гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдсэн байхад яагаад хамгийн бага ял оногдуулах санал  гаргасан юм бэ... гэв.

 

Эрүүгийн 2130003250226 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч Б.*******ийн “...2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Батжав ахаас үхэр адуу маллахаар хүлээж авсан. Миний хувьд үхрээ хариуцаж малладаг байсан. ...Би 2021 оны 08 дугаар сард улаан халзан үнээ, мөн 2021 оны 06 дугаар сард улаан үнээ аймгийн бойнд авч ирж зарсан. Улаан халзан үнээг нь би тухайн үед дүү Ганбаатарт хэлж заруулсан. Тэр үед би аймагт явж байсан юм. Харин 2021 оны 06 дугаар сард бойнд өгсөн улаан үнээг нь хөдөө ажиллаад Цэрэнпүрэвийг дуудаж махыг нь машинд нь ачаад аймгийн төвд ирээд хувь хүнд зарсан. Хэн гэдэг хүнд зарсан гэдгээ мэдэхгүй байна. Энэ хөдөө ажиллаж ирсэн үхэр болохоор 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр алга болоод 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шиг санаж байна, Халзан сумын нутгаас сураг нь гараад 10 үхэр очиж авч ирсэн юм. Тэр үед ачигдахдаа гэмтээд ирэхээр нь ажиллаад зарсан юм. Ачиж ирсэн үхрүүдээс 2 үнээ нь мөн тухайн үед ирээд үхчихсэн. Мөн 2021 оны 08 дугаар сард ногоон зүсмийн үнээ бас муудчихсан юм. Тэр үед Батжав ахын хадам аав Эрдэнэ-Очир ах манайд ирчихсэн байсан. Тэгээд Эрдэнэ-Очир ахтай хамт тэр үхрийг үхэхээс нь өмнө хөдөө ажиллаад бойнд авч ирж өгсөн. Мөнгийг нь Батжав ахын хадам аав өөрөө авсан. ...Бас Ц.Энхтайван гэдэг хүнд 1 тугалтай үнээ, 1 бяруу, Ц.Чимэдрэгзэнд 1 тугалтай үнээ, Б.Сүхбатад 1 тугалтай үнээ, М.Цэрэнпүрэвт 1 бяруу, Ц.Хатанзоригт 1 тугалтай үнээ өрөндөө өгсөн. ...Мөн 2021 оны 05 билүү 06 дугаар сард манай тэр хавиар мал махны наймаа хийгээд явдаг хүнд 1 сувай үнээ амьдаар нь мөн өрөндөө өгсөн. Хүнээс мөнгө авахдаа бол эхнэртэй хэлж байгаагүй. Харин нөгөө мөнгө өгсөн хүмүүс нь надаас малаа авахаар ирэхэд нь зарим нэгийг нь эхнэр мэдсэн. Тэгээд бөөн хэрүүл болдог. Хүний мөнгө авчихсан учраас арга буюу Батжав ахын малыг өгөөд явуулдаг ” гэх мэдүүлэг /1хх- 247-249х/,

 

...Яллагдагч Б.*******ийн дахин өгсөн “...Манай эхнэр тэр үхрийн махыг нь аймгийн төвд авч ирж зараад мөнгийг нь өөрийнхөө дансаар авсан. Би уг нь Батжав ах руу мөнгийг нь явуулаарай гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн дансанд байж байгаад бид 2 хэрэгцээндээ хэрэглэчихсэн ” гэх мэдүүлэг / 2хх-02-03/,

 

- Яллагдагч Э.*******гийн “...2021 оны 06 дугаар сарын 10-ны үед Батжав ахын үхрээс нэг үхэр гэмтчихсэн юм. Тэгээд манай нөхөр уг үхрийг ажиллаад, махыг нь би аймгийн төвд ирж зүүн бүс худалдааны төвийн махны ченжид зараад мөнгийг нь өөрийнхөө дансаар авсан. Тэр үед уг нь манай нөхөр мөнгийг нь Батжав ахад явуулаарай гэж хэлсэн. Тухайн үедээ мөнгийг нь би хүүхдийнхээ дансанд байлгаж байгаад хэрэглэчихсэн. Мөн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр нь дүү Ганбаатарт хэлж нэг үхэр заруулсан. Тэр мөнгийг нь миний данс руу хийсэн юм. Тэр үед аймаг айлын найранд явж байсан болохоор мөнгөний хэрэг гараад хэрэглэсэн. Мөн би хүнд өртэй байсан тэрэндээ өгсөн ” гэх мэдүүлэг / 2хх-13-14х/

 

- Хохирогч *******ын “...2020 оны 08 дугаар сард миний бие Б.*******, нарт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт 74 үнээ, 73 тугал, 2 бухыг, адуунуудын хамт маллуулахаар Б.*******, хоёртой гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн, түүнээс хойш хугацаанд зуднаар, халуун зунаар ч гэсэн үнээ, тугал үхсэн гэж ярьдаг. Би Сүхбаатар аймаг мал дээрээ очиход үхсэн үнээ, бярууны зураг үзүүлж байсан, гэхдээ яг тооцоо хийж чадаагүй. Гэвч би Б.*******, нарын хэлсэн үгэнд итгээд үхсэн үнээ, бяруунуудыг нягтлахгүй Б.*******, нарын хэлснээр тоолсон. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үхрээ тоолж, тугалаа тамгалсны дараа Б.******* нь дүү Ганболдын хамт Сүхбаатар аймгийн Асгат сумаас 29 тооны үхэр хулгайлж уг хулгайлсан үхрээсээ заримыг нь надад тоолуулаад уг үхрүүдийг эзэн нь буцааж авч явсан гэх мэдээлэл ирсэн. ...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******тэй үхсэн гэх үхрийн зургийг өөрийн бүртгэлтэй тулгасан. Ингэхэд 50, 69, 66, 11, 16, 48, 10, 27, 9, 18, 10 гэсэн кодтой 11 бүдүүн үнээ, мөн 96, 122, 77, 75, 124, 91, 138, 79 кодтой 8 бяруу зүс болон кодоороо үхсэн гэдэг нь тогтоогдсон.  Харин хавтаст хэргийн материалд авагдсан гэрэл зургийн дугаараар 4, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 17, 18, 20, 21, 22, 24, 26, 27, , 31, 33, 34, 39 дугаартай 21 үхсэн үхрийн зургууд нь бүтэн бие байхгүй, код байхгүй, зүс им нь танигдахгүй зургууд байна. Тиймээс дээрх 20 үхрийг үхсэн гэдэгт нь би итгэхгүй байна. *******ээс энэ талаар асуухад 19 үхэр үхсэн гэдгийг тооцож тохирсон, тодорхойгүй 20 үхрийг үхсэн гэдгийг нотлох баримт, зураг байхгүй гэдгийг хэлсэн. Үнэхээр үхсэн байсан юм бол үхсэн тогтоогдож байгаа 19 үхэртэйгээ адилхан зургийг нь бүтнээр тодорхой харуулж авах боломж байсан. Гэтэл ингэж бүдэг бадаг байдлаар харуулж байгаа нь өөрийн завшсан үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор хийсэн үйлдэл гэж  дүгнэж байна. ******* надад үхэр үхсэн тохиолдолд утсаар хэлж мэдэгддэг байсан. Мөн хүлээлгэж өгсөн үхрээ нийт 3 удаа буюу 2021 оны 01, 06, 08 дугаар саруудад тоолж байсан. Ингэж тоолоход үхэр дутахаар үхсэн гэдэг. Харъя гэхээр гар утаснаасаа ганц нэг зураг харуулж байсан. Тэр болгоныг нь би мал хүлээлгэж өгсөн бүртгэл дээрээ үхсэн гэж тэмдэглэж авч байсан. Харин яг ингээд гэрэл зураг, кодоор нь тулгахаар бодит байдал дээр 19 үхэр л үхсэн нь тогтоогдож байна. Иймд би *******ээс буцааж авсан 10, үхсэн нь тогтоогдож байгаа 19, нийт 29 үхрийн тоог хасаад, одоо 58 үхэр буюу 20 үнээ, 38 бяруу нэхэмжилж байна” гэх мэдүүлэг / 1хх-36, 37х/,

 

- Иргэний нэхэмжлэгч “...2021 оны 09 дүгээр сарын эхээр Б.******* манай гэрийн утас руу залгаж надтай ярихдаа “хүүхдийн сургууль эхэлчхээд мөнгөний хэрэг болоод байна, би чамд тугалтай үнээ өгье. 1,000,000 төгрөг өгчих” гэхээр нь аймгийн төв рүү эхнэр Мөнхсаруул руу яриад ******* рүү нэг сая төгрөг хийлгэсэн. Ингээд хэд хоногийн дараа *******ийн гэрт машинтайгаа очиж, хөдөө бэлчээр дээрээс нь эр улаан тугалтай бидэртэй хүрэн үнээ ачиж авч явсан” гэх мэдүүлэг / 1хх-41, 42х/,

 

- Иргэний нэхэмжлэгч “...Ганаагаас орных нь үхрийг авъя гэхээр “үхрээ олж байгаад өгнө” гээд өгөхгүй маш их удаж байгаад 2021 оны 07 дугаар сард би загнаж байгаад нэг тугалтай үнээ авсан. Тэр үнээ нь сартай, охин улаан тугалтай, улаан халзан залуу үнээ байсан. Тэр үхрийн чихэнд нь ******* гэсэн нэртэй шар өнгийн ээмэгтэй байсан” гэх мэдүүлэг /1хх-46, 47х/,

 

- Иргэний нэхэмжлэгч “...Би 2021 оны 06 дугаар сард Б.******* гэх хүнээс сүүний чиглэлийн тугалтай үнээг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үнээ нь чихэндээ шар ээмэгтэй, хар зүсмийн үнээ байсан ба эр хар зүсмийн тугалтай байсан. Би Б.*******ээс худалдаж авсан тугалтай үнээгээ эзэнд нь буюу Батжав гэх хүнд буцааж өгсөн ” гэх мэдүүлэг / 1хх-51, 52х/,

 

- Гэрч “...Б.******* нь бяруу өгнө гэж хэлээд 2021 оны 08 дугаар сарын үед мөнгө зээлж авсан. Мөн 900,000 төгрөг зээлсэн боловч төлгөө ч өгөхгүй, бяруугаа ч өгөхгүй байхаар нь намар 10 дугаар сард нүүдэл хийхдээ Б.*******ээс бяруу, төлөг зэргийг авъя гэхэд *******ын үхрээс улаан халзан тугалтай улаан халзан үнээг 1,800,000 төгрөгдөө бодож өгсөн” гэх мэдүүлэг / 1хх-67-69х/,

 

- Гэрч “...Б.******* нь 2021 оны 05 дугаар сард надаас мөнгөний хэрэг байна гээд 300,000 төгрөг зээлж аваад, намар 9 дүгээр сард наашаа нүүхдээ Б.*******ээс 1 тооны улаан зүсмийн охин бяруу авсан” гэх мэдүүлэг / 1хх-72-74х/,

 

- Гэрч Э.*******гийн “...Яг бусдад өр төлбөрт өгсөн мал гэвэл Равжир гэдэг хүнд тугалтай үнээ, Энхтайван гэдэг хүнд тугалтай үнээ, Дугараа гэдэг хүний найзад тугалтай үнээ, Хатанзориг гэдэг хүнд тугалтай үнээ, Отгоноогийн ах Жаргал гэдэг хүнд 1 үхэр, Цэрэнпүрэв гэдэг хүнд 1 бяруу, Чимбээ ахад 2 тугалтай үнээ, 1 шүдлэн гунж өгсөн. ...2021 оны 08 дугаар сард манай нөхөр ******* аймаг руу найранд явсан. Тэр үед Ганбаатар, Оюунсоёмбо нар аймаг руу 1 үхэр авч явж зарсан байсан. Тэрийг нь би сүүлд мэдсэн бөгөөд манай нөхөр ******* тэр үед дүү Ганбаатар луу яриад үхэр заруулж мөнгийг нь авсан байсан. Бас нэг үхэр гэмтчихсэн юм. Тэгээд манай нөхөр *******, Ганбаатар нар нь ажилчихсан юм. Цэрэнпүрэв ахыг гуйгаад машинд махыг нь ачаад аймаг руу би авч яваад зүүн бүс худалдааны төвд мах зардаг эгчид өгсөн. Тэр нь 800,000 орчим төгрөг болсон санаж байна. Мөнгийг нь би өөрийнхөө дансаар авсан. Энэ мөнгийг дансандаа байлгаж байгаад хэрэглээд дуусгасан” гэх мэдүүлэг / 1хх-101-103х/,

 

-Гэрч “...Тэр үед манай хүүхэд өвдчихсөн байсан юм. Тэгээд ******* ахаас мөнгө гуйсан. Тэгсэн хот руу явж байхад “отгоогоос шүдлэн бярууны мөнгө” гэх утгатай 1,000,000 төгрөг миний дансанд орсон. Сүүлд Отгоо гэх хүн үхрээ нэхэж ирээд байсан. Тэгээд ******* ахыг үхэр өгнө гээд мөнгө авсан гэдгийг нь Батжав ахад хэлсэн байсан.Тухайн үед *******, ******* нар аймагт манай нөхрийн дүүгийн найранд явж байсан. Би *******д “Батжав ахын үхрийн зарагдсан мөнгө” гэж хэлээд данс руу нь хийсэн” гэх мэдүүлэг / 1хх-106-108х/,

 

- Гэрч “...Чимэдцэрэн, Энхтайван, Хатанзориг, Цэрэнпүрэв нарт үхэр өгсөн байсан. Миний мэдэж байгаа нь энэ. Өөр хэнд ямар ямар үхэр өгсөн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Мөн 2021 оны 08 дугаар сард улаан халзан үнээ гэдсэндээ гэм авчихсан тул үхэхээс нь өмнө ажиллаад Баруун-Урт сум руу явж бойнд өгсөн юм. Тэр үед манай ах аймагт бага дүүгийн найранд явчихсан байсан юм. Тэгээд ах руу утасдаж хэлэхэд “мөнгөний хэрэг байна. мөнгийг нь явуулчих” гэсэн. Би ахад 850,000 орчим төгрөгийг ******* эгчийн дансаар нь явуулсан” гэх мэдүүлэг / 1хх-111-114х/,

 

- *******ын үхрээс 2020-2021 онд үхсэн үхрийн зураг /1хх-1388-144/

 

- Мал, эд зүйлийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг / 1 хх- 147-153х/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2202272 дугаартай “...нас гүйцсэн үхэр 24-36.752.400 төгрөг, 44 тооны бяруу 38.236.000  төгрөг, нийт 74.988.400 төгрөг” гэх дүгнэлт /1хх-158-169х/,

 

- Яллагдагч Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга / 1хх-176х/,

 

- Гэрч эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга / 1хх-182х, 185х/,

 

- Яллагдагч Э.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга / 1хх-190х/,

 

- Б.*******, нартай байгуулсан “Ажил хүлээлцэх гэрээ” / 1хх-20, 21х/,

 

   - Прокурорын Хоригдол шилжүүлэх тухай 2022 оны 06 дугаар сарын -ны өдрийн зөвшөөрөл /1хх- 224-225/

 

- Хоригдол шилжүүлэх хуудас, Хоригдол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Б.*******ийн ялын тооцооны хуудас / 1хх-226-2/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.-ны өдрийн 2022/ЦХШЗ/46 дугаартай Яллагдагч Б.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай шүүгчийн захирамж / 1хх-230-231/

 

- аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх- 22/

 

- Э.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх -16 х/

 

-Б.*******, Э.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-20,21 х/

 

-Б.*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх- х/

 

-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.26-ны өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоол /2хх-29-33 х /

 

          -Яллагдагч Б.*******ийн хүсэлт /2хх-46 х/

 

- дансанд 300.000 төгрөг төлсөн банкны дансны дэлгэрэнгүй хуулга ,

 

-Шүүгдэгч Э.*******гийн жирэмсний эхоны хариу, 0026 дугаартай Б.*******, Э.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2301000354 дугаартай охин төрсний гэрчилгээний хуулбар  зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч Б.******* нь  2020 оны 08 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан 74 тооны үнээ, 73 тооны тугал, 2 тооны бухыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутагт маллаж байхдаа 23 тооны үхэр, 44 тооны бярууг хувьдаа завшиж 73,457,050 /далан гурван сая дөрвөн зуун тавин долоон мянга тавь/ төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Э.******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатар сумын нутагт иргэн *******ын малыг маллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 1 үхрийн мөнгийг завшиж 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч *******ын улаан халзан зүсмийн үхрийн мөнгө болох 450,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч ашигласан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Э.*******гийн завшсан гэх нэг үхрийг шүүгдэгч Б.*******ийн үхрийн хохирлоос хасалгүйгээр 24 үхэр гэж тооцсон нь буруу байгааг дурдъя.

Тодруулбал, шүүгдэгч Б.*******ийн хувьд гэмтэл авсан үхрийг бойнд өгч, мөнгийг нь хохирогч *******т өгөхийг эхнэр Э.*******д даалгасан байхад тэрээр мөнгийг нь өгөлгүйгээр өөртөө завшсан хийгээд энэ үйлдэлд шүүгдэгч Б.*******ийг оролцоогүй гэж үзэх үндэслэлтэй юм.

 

2. Шүүгдэгч Б.*******, Э.******* нар дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******ын “...2020 оны 08 дугаар сард миний бие Б.*******, нарт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт 74 үнээ, 73 тугал, 2 бухыг адуунуудын хамт маллуулахаар Б.*******, хоёртой гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн, түүнээс хойш хугацаанд зуднаар, халуун зунаар ч гэсэн үнээ, тугал үхсэн гэж ярьдаг. Би Сүхбаатар аймаг мал дээрээ очиход үхсэн үнээ, бярууны зураг үзүүлж байсан, гэхдээ яг тооцоо хийж чадаагүй. Гэвч би Б.*******, нарын хэлсэн үгэнд итгээд үхсэн үнээ, бяруунуудыг нягтлахгүй Б.*******, нарын хэлснээр тоолсон. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үхрээ тоолж, тугалаа тамгалсны дараа Б.******* нь дүү Ганболдын хамт Сүхбаатар аймгийн Асгат сумаас 29 тооны үхэр хулгайлж уг хулгайлсан үхрээсээ заримыг нь надад тоолуулаад уг үхрүүдийг эзэн нь буцааж авч явсан гэх мэдээлэл ирсэн. ...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******тэй үхсэн гэх үхрийн зургийг өөрийн бүртгэлтэй тулгасан. Ингэхэд 50, 69, 66, 11, 16, 48, 10, 27, 9, 18, 10 гэсэн кодтой 11 бүдүүн үнээ, мөн 96, 122, 77, 75, 124, 91, 138, 79 кодтой 8 бяруу зүс болон кодоороо үхсэн гэдэг нь тогтоогдсон.  Харин хавтаст хэргийн материалд авагдсан гэрэл зургийн дугаараар 4, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 17, 18, 20, 21, 22, 24, 26, 27, , 31, 33, 34, 39 дугаартай 21 үхсэн үхрийн зургууд нь бүтэн бие байхгүй, код байхгүй, зүс им нь танигдахгүй зургууд байна. Тиймээс дээрх 20 үхрийг үхсэн гэдэгт нь би итгэхгүй байна. *******ээс энэ талаар асуухад 19 үхэр үхсэн гэдгийг тооцож тохирсон, тодорхойгүй 20 үхрийг үхсэн гэдгийг нотлох баримт, зураг байхгүй гэдгийг хэлсэн. Үнэхээр үхсэн байсан юм бол үхсэн тогтоогдож байгаа 19 үхэртэйгээ адилхан зургийг нь бүтнээр тодорхой харуулж авах боломж байсан. Иймд би *******ээс буцааж авсан 10, үхсэн нь тогтоогдож байгаа 19, нийт 29 үхрийн тоог хасаад, одоо 58 үхэр буюу 20 үнээ, 38 бяруу нэхэмжилж байна” гэх,

иргэний нэхэмжлэгч “...2021 оны 09 дүгээр сарын эхээр Б.******* надтай ярьж  “хүүхдийн сургууль эхэлчхээд мөнгөний хэрэг болоод байна, би чамд тугалтай үнээ өгье. 1,000,000 төгрөг өгчих” гэхээр нь аймгийн төв рүү эхнэр Мөнхсаруул руу яриад ******* рүү нэг сая төгрөг хийлгэсэн. Хэд хоногийн дараа *******ийн гэрт машинтайгаа очиж, хөдөө бэлчээр дээрээс нь эр улаан тугалтай бидэртэй хүрэн үнээ ачиж авч явсан ” гэх,

иргэний нэхэмжлэгч “...Ганаагаас орных нь үхрийг авъя гэхээр “үхрээ олж байгаад өгнө” гээд өгөхгүй маш их удаж байгаад 2021 оны 07 дугаар сард би загнаж байгаад нэг тугалтай үнээ авсан. Тэр үнээ нь сартай, охин улаан тугалтай, улаан халзан залуу үнээ байсан. Тэр үхрийн чихэнд нь ******* гэсэн нэртэй шар өнгийн ээмэгтэй байсан” гэх,

иргэний нэхэмжлэгч “...Би 2021 оны 06 дугаар сард Б.******* гэх хүнээс сүүний чиглэлийн тугалтай үнээг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үнээ нь чихэндээ шар ээмэгтэй, хар зүсмийн үнээ байсан ба эр хар зүсмийн тугалтай байсан. Би Б.*******ээс худалдаж авсан тугалтай үнээгээ эзэнд нь буюу Батжав гэх хүнд буцааж өгсөн” гэх,

гэрч “...Б.******* нь бяруу өгнө гэж хэлээд 2021 оны 08 дугаар сарын үед мөнгө зээлж авсан. Мөн 900,000 төгрөг зээлсэн боловч төлгөө ч өгөхгүй, бяруугаа ч өгөхгүй байхаар нь намар 10 дугаар сард нүүдэл хийхдээ Б.*******ээс бяруу, төлөг зэргийг авъя гэхэд *******ын үхрээс улаан халзан тугалтай улаан халзан үнээг 1,800,000 төгрөгдөө бодож өгсөн” гэх,

гэрч “...Б.******* нь 2021 оны 05 дугаар сард надаас мөнгөний хэрэг байна гээд 300,000 төгрөг зээлж аваад, намар 9 дүгээр сард наашаа нүүхдээ Б.*******ээс 1 тооны улаан зүсмийн охин бяруу авсан” гэх,

гэрч Э.*******гийн “...Яг бусдад өр төлбөрт өгсөн мал гэвэл Равжир гэдэг хүнд тугалтай үнээ, Энхтайван гэдэг хүнд тугалтай үнээ, Дугараа гэдэг хүний найзад тугалтай үнээ, Хатанзориг гэдэг хүнд тугалтай үнээ, Отгоноогийн ах Жаргал гэдэг хүнд 1 үхэр, Цэрэнпүрэв гэдэг хүнд 1 бяруу, Чимбээ ахад 2 тугалтай үнээ, 1 шүдлэн гунж өгсөн. 2021 оны 08 дугаар сард манай нөхөр ******* аймаг руу найранд явсан. Тэр үед Ганбаатар, Оюунсоёмбо нар аймаг руу 1 үхэр авч явж зарсан байсан. Тэрийг нь би сүүлд мэдсэн бөгөөд манай нөхөр ******* тэр үед дүү Ганбаатар луу яриад үхэр заруулж мөнгийг нь авсан байсан. Бас нэг үхэр гэмтчихсэн юм. Тэгээд манай нөхөр *******, Ганбаатар нар нь ажилчихсан юм. Тэгээд Цэрэнпүрэв ахыг гуйгаад машинд махыг нь ачаад аймаг руу би авч яваад зүүн бүс худалдааны төвд мах зардаг эгчид өгсөн. Тэр нь 800,000 орчим төгрөг болсон санаж байна. Мөнгийг нь би өөрийнхөө дансаар авсан. Энэ мөнгийг дансандаа байлгаж байгаад хэрэглээд дуусгасан” гэх,

гэрч “...Тэр үед манай хүүхэд өвдчихсөн байсан юм. Тэгээд ******* ахаас мөнгө гуйсан. Тэгсэн хот руу явж байхад “отгоогоос шүдлэн бярууны мөнгө” гэх утгатай 1,000,000 төгрөг миний дансанд орсон. Сүүлд Отгоо гэх хүн үхрээ нэхэж ирээд байсан. Тэгээд ******* ахыг үхэр өгнө гээд мөнгө авсан гэдгийг нь Батжав ахад хэлсэн байсан. Тухайн үед *******, ******* нар аймагт манай нөхрийн дүүгийн найранд явж байсан. Би *******д “Батжав ахын үхрийн зарагдсан мөнгө” гэж хэлээд данс руу нь хийсэн” гэх,

гэрч “...Чимэдцэрэн, Энхтайван, Хатанзориг, Цэрэнпүрэв нарт үхэр өгсөн байсан. Миний мэдэж байгаа нь энэ. Өөр хэнд ямар ямар үхэр өгсөн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. мөн 2021 оны 08 дугаар сард улаан халзан үнээ гэдсэндээ гэм авчихсан. Тэгээд тэр үхрийг үхэхээс нь өмнө ажиллаад Баруун-Урт сум руу явж бойнд өгсөн юм. Тэр үед манай ах аймагт бага дүүгийн найранд явчихсан байсан юм. Тэгээд ах руу утасдаж хэлэхэд “мөнгөний хэрэг байна. мөнгийг нь явуулчих” гэсэн. Тэгээд би ахад 850,000 орчим төгрөгийг ******* эгчийн дансаар нь явуулсан” гэх мэдүүлгүүд,

*******ын үхрээс 2020-2021 онд үхсэн үхрийн зураг /1хх-1388-144/

Мал, эд зүйлийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /1хх- 147-153х/,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2202272 дугаартай “...68 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ 74,988,400 төгрөг” гэх дүгнэлт /1хх- 158-169х/,

Яллагдагч Э.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга /1хх- 190х/,

Гэрч эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга /1хх- 186 хуудас /,

Яллагдагч Э.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны хуулга /1хх- 201/,

Б.*******, нартай байгуулсан “Ажил хүлээлцэх гэрээ” /1хх- 20, 21х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

 

3.Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч *******т учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч *******ын хохирлыг “...нас гүйцсэн 24 үхрийг 36.752.400 төгрөг, 44 бярууг 38.236.000 төгрөг, нийт 74.988.400 төгрөг”-өөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч *******, шүүгдэгч  Б.*******, Э.******* нараас маргаагүй байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч Б.*******ийн хохирогч *******ын 23 тооны нас гүйцсэн үхэр, 44 тооны бярууг завшиж 73,457,050 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Э.*******гийн, хохирогч *******ын нэг тооны үхрийн мөнгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

мөн хохирогч *******ын улаан халзан зүсмийн үхрийн мөнгө болох 450,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдлийг мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас тэдгээрийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Хууль зүйн ойлголтоор “ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог билээ.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн хохирогч *******тай харилцан тохиролцон “Ажил гүйцэтгэх гэрээ ” / 1 дүгээр хавтасны 20, 21 хуудас/-ний дагуу түүний үхрийг хөлсөөр маллаж байсан буюу тухайн цаг хугацаанд өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан, түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд байжээ.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс шүүх хуралдаанд “ Э.*******гийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1 үхрийг зарж борлуулан завшиж 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Учир нь Э.*******, хохирогч *******ын эд эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш. Хохирогч ******* нь шүүгдэгч Б.*******, түүний дүү нартай гэрээ байгуулсан. Гэрээнд ажлын хөлс, гэрээний гол нөхцөл болох бүх зүйлээ дурдсан. Э.*******д тухайн гэрээгээр эрх, үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Э.*******д итгэмжлэн хариуцуулсан эрх шилжээгүй байна. Харин нөхөр нь гэрээ байгуулсан, нөхөр нь итгэмжлэн хариуцуулсан мал, хөрөнгийг завшиж, эхнэрийнхээ дансанд мөнгө хийхээр нь үрчихсэн. Энэ үйлдэл нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн үргэлжилсэн үйлдэл буюу гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого гэдгийг мэдсээр байж авсан үйлдэл байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөх саналтай” гэж мэтгэлцэж буйг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь хохирогч *******ын зүгээс Э.*******тэй хууль ёсоор гэрээний харилцаа үүсгээгүй ч тэрээр гэр бүлийн хүний хувьд нөхөр Б.*******ийн, хохирогч *******тай байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний дагуу мал маллах ажиллагаанд оролцож байсан, бусдад мал зарсан, өгсөн асуудлыг мэдэх төдийгүй малчны цалин хөлс, шатахуун болон бусад зардлыг өөрийн дансаар хүлээн авч ашиглаж зарцуулж байсныг үндэслэвэл тухайн гэрээнд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцах үүрэг хүлээж байсан этгээд гэж үзэх үндэслэлтэй ба Э.*******гийн хувьд малын эзэн *******ын зөвшөөрөлгүйгээр малыг бусдад өгөх, худалдах, мал борлуулсан мөнгийг зөвшөөрөлгүйгээр хувьдаа ашиглах эрхгүй этгээд юм.

Тодруулбал, 1 дүгээр хавтасны 20, 21 хуудас дахь “Ажил гүйцэтгэх гэрээ ”, Мал хүлээн авсан” тэмдэглэлд Э.*******гийн нэр, ******* регистрийн дугаар, гар утасны 95002749 дугаар тус тус тэмдэглэгдсэн ба хохирогч ******* нь  Э.*******гийн тоот дансаар 2020.07.10-ны өдрөөс 2021.11.17-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн 5130016947, 5163016146, 50349839, 5926200661, 5920260503 дугаартай данснаас нийт 25 удаагийн гүйлгээгээр цалин, бусад зардлын мөнгийг шилжүүлж байсан нь түүний Хаан банкны дансны хуулгаар/1хх-191-204/ нотлогдох бөгөөд энэ талаар мэдүүлж буй хохирогч *******ын  “Гэрээ байгуулах үед хоёр хүн байсан, хоёр нь байгаагүй байсан. Хөдөөгийн нөхцөл байдал учраас дэвтрийн цаасан дээр гэрээ байгуулсан. Хохирогчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт. Иргэний хуульд энэ гэрээг амаар болон бичгээр байгуулж болно гэж заасан. Нотариатаар батлуулах, бичгээр байгуулах гэх мэт олон шаардлага энэ гэрээнд байхгүй. Тийм учраас уг гэрээг амаар байгуулсан. Амаар байгуулсан гэдгээ би өрөө нотолж байна. Мөн шүүгдэгч нар ч нотолно. Өмгөөлөгчийн зүгээс Э.*******гийн дансаар цалинг хөлсийг авна гэж гэрээнд заагаагүй гэж ярьж байна. Гэрээн дээр юу гэж бичихийг хуульчлаагүй. Э.*******гийн дансаар мөнгө авч байгаа асуудал нь би эд хөрөнгөө итгэмжлэн хариуцуулж маллуулахаар гэрээ байгуулсныг нотолж байгаа нотлох баримт. Цалингаас гадна малын тэжээлийн хөлс, бензиний мөнгийг Э.*******гийн дансаар өгсөн. Энэ талаарх баримт нь Э.*******гийн дансны хуулгаар харагдана. Э.******* нь миний малыг итгэмжлэн хариуцаж аваад маллаж байгаа тул тэр хүнд би мөнгө өгч байгаа юм. Энэ нь нотлох баримт. Уг нотлох баримтыг няцаах нотлох баримт байхгүй бол Э.*******г гэм буруутай гэж үзэж байна  “ тайлбар үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч Э.*******гийн хувьд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Б.*******ээс, хохирогч *******ын гэмтсэн үхрийг нядалж, мөнгийг нь эзэнд нь өгөхийг түүнд даалгасан байхад тэрээр уг мөнгийг хохирогч *******т өгөлгүйгээр хувьдаа хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ их хэмжээний хохирол" тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг тооцох ба шүүгдэгч Б.*******ийн хохирогчид учруулсан 73,457,050. төгрөгийн хохирол нь дээр заасан их хэмжээний хохиролд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх шинжтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэжээ.

 

Шүүгдэгч Э.*******гийн, хохирогч *******ын 1 үхрийг завшиж 1,531,350 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” гэж заасан хохиролд хамаарахгүй бөгөөд тэрээр хуульд заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

6. Хэргийн баримтаас үзэхэд, шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Б.*******ийн, хохирогч *******ын зөвшөөрөлгүйгээр түүний улаан халзан зүсмийн үхрийг дүү Ганбаатартаа хэлж заруулсан уг үйлдэл нь хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа болохыг мэдсээр байж өөрийнх нь дансанд хийсэн уг үхрийн мөнгийг хувьдаа ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд Э.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс тухайн хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

7. Шүүгдэгч Б.*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, шүүгдэгч Э.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд хэргийн баримтаар хөдөлбөргүй, бүрэн дүүрэн нотлогдсон байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Шүүгдэгч Б.******* нь бусдын итгэмжлэн хариуцаж, маллаж байсан үхрээсээ 23 тооны нас гүйцсэн үхэр, 44 бярууг бусдад зарж борлуулан завшсан үйлдэл,  

Шүүгдэгч Э.*******гийн нь мөн бусдын итгэмжлэн хариуцаж байсан 1 үхрийн мөнгийг завшсан, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж  мөнгийг ашигласан үйлдлийн улмаас хохирогч *******т эдийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нарын уг үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

9. Шүүгдэгч Б.*******, Э.******* нарыг дээрх гэмт хэргүүдийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэдгээр нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар зарж, борлуулан ашиглаж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж ашиглаж болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, амар хялбар аргаар эд хөрөнгө олох зорилгоор хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан үхрийг зарж борлуулан завших зэргээр хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Энх-Амгалангаас “ Шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Э.*******д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай ” гэх,  

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ Б.*******ийн хувьд хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулсан учир нэмж гаргах санал байхгүй. Хохирол төлбөр ихтэй учир гараад хохирлоо барагдуулах нь зүй ёсны хэрэг, цаашид хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байна. Харин Э.*******гийн хувьд улсын яллагчийн гаргаж байгаа тус бүр 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.*******гийн хувьд 6 сартай жирэмсэн. Жирэмсэн хүний сэтгэл зүй болон бусад биеийн хувьд ямар байх билээ, гав зүүгээд зорчих эрхээ хязгаарлуулна гэдэг бол хэцүү. Дээрх зүйл анги ялын санкци сонголтууд байгаа тул тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулаад тус бүр нь Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялыг хойшлуулж өгнө үү” гэх,

хохирогч *******аас “ Миний хувьд Б.*******ийн үйлдэл дээр хамгийн дээд ялыг өгөөд 8 жил хорих ялыг оногдуулах саналтай байна. Учир нь энэ хүн мал хулгайлах, бусдын эд зүйлийг завших хоёр гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан 2 буюу түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан. Хоёр гэмт хэрэг үйлдсэн засаршгүй энэ этгээдэд яагаад хуулийн хамгийн доод ялыг санал болгож байгаа юм бэ. Прокурорын үйлдэлд харамсаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд 1-7 хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан. Аль ч хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад яагаад ялын доод хэмжээг санал болгож байна. Мөн шүүгдэгч хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй, төлөхийг хүсээгүй, хүсэхгүй байгаа.

Хоёрт,Э.*******гийн үйлдэл хоёр зүйл ангитай.Эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдал мөн адил байна. Хоёр гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад яахаараа хөнгөрүүлдэг юм бэ. Төлбөрийн чадвартай байна уу байхгүй байна уу, жирэмсэн эсэх нь зүйлчлэлд огт хамаарахгүй. Яагаад гэвэл хариуцлагыг хөнгөрүүлэх заалтад жирэмсэн байвал хөнгөрүүлнэ гэсэн заалт байхгүй. Ял хойшлуулах асуудал дээр байдаг. Тэгэхээр  Э.*******д мөн адил тусгай ангид заагдсан хамгийн дээд талын ял, мөнгө угаах гэмт хэрэгт 1 жил, завших гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой.Би 3 жилийн хорих ял оногдуулахыг хүсэж байна. Хүндрүүлэх нөхцөлтэй, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, хохирлоо төлөөгүй, давтан гэмт хэрэг үйлдсэн байхад яагаад хамгийн доод талын ялыг оногдуулж болохгүй. Прокурор торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн 3 ялаас хамгийн хөнгөнийг нь сонгож байна. Ингэж төрийн бодлогыг гуйвуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдэд ялыг бас завшуулж болохгүй. Энэ ялыг оногдуулах юм бол шүүгдэгч нар гэм буруугаа ойлгохгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх баталгаа байхгүй гэдгийг шүүхийн практик болон бусад зүйл дээр харагдаж байгаа. Би шүүгдэгч нарыг үйлдсэн удаа дараагийн гэмт хэрэгт цээрлэл хүлээлгэхийг хүсэж байна. Дараагийн удаа дахин гэмт хэрэг гарахаас урьдчилсан сэргийлэхийг хүсэж байна ” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих”,

шүүгдэгч Э.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих”,

18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих” ялтай байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч Б.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Иймд хохирогч *******аас “ Б.******* мал хулгайлах, бусдын эд зүйлийг завших хоёр гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай. Э.*******гийн үйлдэл хоёр зүйл ангитай.Эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдал мөн адил байна ” гэж тайлбарлаж буй нь  хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ” тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохыг хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.******* өмнө нь Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэг дэх Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлэн ял эдэлж байгаа ба одоо энэ бүлэгт заасан Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн хийгээд түүний өмнөх хэрэгтээ ял шийтгүүлсэн байдал нь одоогийн үйлдсэн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн шинэчлэл, үзэл баримтлал нь “ тухайн нэг гэмт хэрэгт нь ял оногдуулсан л бол тухайн ял шийтгүүлсэн байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болгохгүй байх”-ыг тодорхойлсон бөгөөд энэ нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан Шударга ёсны зарчмын агуулгад хамааралтай юм.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдэж аль алинд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байгааг ойлгох юм.

 

Түүнчлэн, шүүгдэгч Э.*******гийн үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд өөр өөр бүлэгт заасан хэргүүд тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ийн зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдлээс хохирогчид их хэмжээний хохирол учирсан, тэрээр хохирогч *******т огт хохирол нөхөн төлөөгүй болон түүний хувийн байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ял,

мөн шүүгдэгч Э.*******гээс хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний эрүүл мэнд буюу жирэмсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг тодорхойлсон хийгээд шүүх шүүгдэгч Э.*******гийн жирэмсэн байгаа хувийн байдлыг үндэслэн түүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болно.

 

Шүүгдэгч Э.******* нь аймгийн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай тул энэ харьяаллаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, үүнд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

Шүүгдэгч Б.******* нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн уг ялыг эдэлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулах 4 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 73.457.050 төгрөгийн, шүүгдэгч Э.*******гийн үйлдлийн улмаас хохирогч *******т нийт  1.981.350 төгрөгийн хохирол,

иргэний нэхэмжлэгч Ц.Чимэдрэгзэнд 2.500.000 төгрөгийн, Ц.Энхтайванд 2.300.000 төгрөгийн, Б.Сүхбатад 1.000.000, М.Цэрэнпүрэвт 300.000 төгрөгийн, Ц.Хатанзоригт 1.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

 

Шүүгдэгч нараас хохирогч *******т хохирол төлбөр төлөөгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр, шүүгдэгч Б.*******ээс иргэний нэхэмжлэгч Ц.Чимэдрэгзэнд 300.000 төгрөг, Ц.Энхтайванд 200.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь Э.*******гийн Хаан банкны депозит дансны хуулга, шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хариу зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд Б.*******ээс 73.457.050 төгрөг гаргуулж хохирогч *******т, 2.200.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Чимэдрэгзэнд, 2.100.000 төгрөг гаргуулж Ц.Энхтайванд, 1.000.000 төгрөг гаргуулж Б.Сүхбатад, 300.000 төгрөг гаргуулж М.Цэрэнпүрэвт, 1.800.000 төгрөг гаргуулж Ц.Хатанзоригт, шүүгдэгч Э.*******гээс 1.981.350 төгрөг гаргуулж хохирогч *******т тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Бусад:

 

Б.******* нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

 

Шүүгдэгч Б.*******ийг 2022 оны 06 дугаар сарын -ны өдрийн 06/94 дугаартай Хоригдол шилжүүлэх тухай Прокурорын зөвшөөрлөөр хорих 419 дүгээр нээлттэй хорих ангиас Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Ганбаярт шилжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 2022 оны 07 дугаар сарын -ны өдрийн 46 дугаар шүүгчийн захирамжаар уг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн бөгөөд тэрээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нийт 89 хоног цагдан хоригдож дээрх ялыг үргэлжлүүлэн эдэлсэн байна.

Иймд түүний цагдан хоригдсон 89 хоногийг өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.  

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******эд авсан цагдан хорих, шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтооно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Зэлмэн урианхай овогт Батбэхийн *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгө завшиж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,

шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******эд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд нэмж  нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 7 сар 26 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан 4 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Б.*******ийн цагдан хоригдсон 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоныг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******эд авсан цагдан хорих, шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.*******ийн эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 73.457.050 төгрөг гаргуулж хохирогч *******т, 2.200.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Чимэдрэгзэнд, 2.100.000 төгрөг гаргуулж Ц.Энхтайванд, 1.000.000 төгрөг гаргуулж Б.Сүхбатад, 300.000 төгрөг гаргуулж М.Цэрэнпүрэвт, 1.800.000 төгрөг гаргуулж Ц.Хатанзоригт,

шүүгдэгч Э.*******гээс 1.981.350 төгрөгийг гаргуулж хохирогч *******т тус тус олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН