Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/196     

 

 

 

 

 

 

 

   2022          10           06                                    2022/ШЦТ/196                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,                                                                                                                    

улсын яллагч Б.Энх-Амгалан,

өмгөөлөгч Т.Хүдэр/цахимаар/

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000248 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* ******* сарын ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн “ задгай” тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг урд задгай тоотод тай маргалдаж түүний зүүн хөлийн гуяны гадна хэсэгт хутгаар хатгаж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч О.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Давааням гэдэг хүн манай баруун хойд айлд архи уусан. Давааням манайд орж ирээд г сэрээх гээд байхаар нь загнаад явуулахад Давааням нь гэж хүний дагуулж орж ирсэн.  нь писда хаана байна гэсээр орж ирээд гийн араас нь боосон. Би Даваанямыг гар гээд хоолны халбаган шанагаар цохиход намайг алчихъя гээд дайрсан. Би ширээн байсан зүйлийг аваад шидсэн, дараа нь харсан чинь хутга байсан. Том хүүхэд маань 10 настай, дундах нь 7 настай, бага нь нэг настай. Ажил хийдэггүй. Хүүхдийн мөнгө гэж сард 250 000 төгрөг авдаг. Өөр орлого байхгүй. миний хамтран амьдрагч. Бойны газарт ажилладаг. нь ээжийгээ асардаг. Ээж нь сарын 450,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Эмчилгээний зардал 200 000 төгрөг өгсөн. Эмийн сангаас зээл авч эм, тариа авсан гэсэн... гэв.

 

Эрүүгийн 2230000000248 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч О.*******гийн: 2022 оны 007 дугаар сарын 14-ний шөнө гэртээ унтаж байхад Давааням гэх зүс таних залуу 00 цаг өнгөрөөгөөд орж ирэхээр нь би нялх хүүхэдтэй болохоор хөөж гаргасан. Тэгсэн чинь буцаад Буянаа гэх залуутай орж ирээд надтай хамтран амьдрагч г сэрээгээд Буянаа гэх залуу нь г боож, цохих зэрэг үйлдэл гаргаад байхаар нь би Даваанямыг “чи ганцаараа орж ирж гарчхаад хоёулаа орж ирдэг нь ямар учиртай юм бэ” гэсэн чинь Давааням над руу дайраад байхаар нь би ширээн дээр байсан хоолны халбагаар цохисон чинь булааж аваад цааш нь шидчихсэн. Тэгээд эргээд над руу дайраад байхаар нь би ширээн дээрээс юм аваад Даваанямын хөл хэсэг рүү нь хатгасан. Тэгсэн чинь Давааням “өө пязда” гээд гараад явахаар нь би хартал хутга байсан. Тэгээд би д “би Даваанямыг хутгаар хатгачихсан байна” гэж хэлсэн. Би удаагүй гэрээс гараад хартал манай гэрийн баруун урд Давааням хэвтэж байхаар нь гэр лүүгээ оруулаад түргэн дуудаж цагдаад мэдэгдсэн...гэх /хх-46-47/

 

- Хохирогч ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг задгай тоотод Даваагийнх гэх айлд найз ийн хамт нэг шил хараа нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би унтлаа гээд *******гийн гэр рүү ороход гэрт нь ******* хүүхдүүдтэйгээ, мөн байсан. ******* нь намайг “унтуулахгүй, баруун гэр рүү орж унт” гэхээр нь би гараад Даваа ахын гэр рүү орсон. Тэгээд буцаж тэй цуг *******гийн гэр рүү орсон. нь г сэрээгээд маргалдаад байсан. Би тэр хоёрыг салгана гээд дундуур нь ороход ******* нь ширээн дээрээс хутга аваад миний гуя руу дүрсэн. Тэгээд би гэрээс нь гараад *******ын гэр рүү ороод “миний хөлөөс цус гараад байна” гэж хэлэхэд ******* нь *******гийн гэр рүү очоод *******, хоёрыг авчирсан. Би нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. ...Миний зүүн талын гуя хөндүүртэй алхаж чадахгүй байна” гэх мэдүүлэг /хх- 11-13х/,

 

- Гэрч ын “...2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байхад Давааням нь манай гэрт орж ирээд “би хүнд хутгалуулчихлаа” гэхээр нь би гэрлээ асаагаад харахад Даваанямын зүүн талын гуянаас цус гарч байсан. Төд удалгүй О.******* орж ирээд Даваанямыг аваад гарсан ” гэх мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

- Гэрч Д.гийн “... 2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагийн үед унтаж байхад , Давааням хоёр согтуу орж ирээд нь намайг сэрээгээд “гадагшаа гаръя” гэхээр нь би “гарахгүй” гэхэд нь уурлаад намайг заамдаж авахад ******* босож ирээд “та нар болилдоо” гээд уурлахад Давааням цаанаас нэг юм хэлсэн. *******, Давааням хоёр маргалдаад байсан. Тэгээд Давааням, хоёр гараад явсан юм. Тэрний дараа ******* надад би Даваанямд хутга дүрсэн гэхээр нь би үнэмшихгүй байхад ******* надад “хутга нь энэ байна” гээд харуулсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх- 24-25х/,

 

- Гэрч Б.ийн “...2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнө би Даваагийн гэрт Улаанбаатар хотоос ирсэн нэг залуутай /нэрийг нь мэдэхгүй/ 2 шил 0,5 литрийн Экс нэртэй архи, мөн 0,75 литрийн экс нэртэй архи хувааж уусан. Орой 20 цагийн үед Даваа ахын гэрээс гараад *******ынх гэж айл руу ороход Давааням ******* хоёр нэг шил архи ууж байхаар нь тухайн архинаас хувааж уугаад би тасарсан байсан. Тэгээд би өглөө сэрэхэд Давааням хутгалуулсан гэж ******* надад хэлсэн. Би өөр зүйл санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-28-29х/,

 

- ******* сумын эрүүл мэндийн төвийн их эмч ын тодорхойлолт /хх-32/

 

- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 984 дугаартай “...1. ын биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх- 33-34х/,

 

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “...Урт нь 27 сантиметр, өргөн нь 3,5 сантиметр, шар өнгийн бариултай хутга” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 4, 5/,

 

- ******* аймгийн сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022.07.25-ны өдрийн 7/499 дугаартай тодорхойлолт /хх-52/

 

          - О.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааг эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-52-53, 55/

 

- О.*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-50/

         

          - О.*******гийн ******* аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-56/

 

          - Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал /хх-62/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч О.******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн урд задгай тоотод тай маргалдаж түүний зүүн хөлийн гуяны гадна хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “ хатгагдаж зүсэгдсэн шарх ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.     

 

2. Шүүгдэгч О.*******гийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч , гэрч , Д., Б. нарын мэдүүлгүүд, ******* аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, шинжээчийн 984 дугаартай “ын биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 984 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

4. Хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч О.*******гийн түүнийг хутгаар хатгасан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.

 

5. Шүүгдэгч О.*******г гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг хутгаар хатгаснаар  эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих шалтгааны улмаас ыг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

4. Прокуророос шүүгдэгч О.*******гийн, хохирогч ыг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч О.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч О.*******гийн, хохирогч ын согтуурсан үедээ гаргасан зүй бус үйлдлийн улмаас хутгаар хатгаж биед нь гэмтэл учруулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг шууд эмнэлэгт хүргэсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч О.*******гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, тэрээр хохирогч д учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч  хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч О.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, тухайн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хохирогч хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” ялыг оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

Шүүх шүүгдэгч О.*******гийн эрхэлсэн ажилгүй, сарын 250.000 төгрөгийн хүүхдийн мөнгө авдаг хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч О.*******гийн үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Надад гаргах гомдол санал байхгүй”/хх-12/ гэх мэдүүлгээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч О.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 27 сантиметр, өргөн нь 3,5 сантиметр, шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгана.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 27 сантиметр, өргөн нь 3,5 сантиметр, шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

7. Шүүгдэгч О.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН