Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/195

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 06 өдөр                   2021/ШЦТ/195                        Баруун-Урт сум         

                                

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130003460056 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, эмээ нарын хамт аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Төмөртэйн 1205 тоотод оршин суух хаягтай , урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:ЛЕ89**************03/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “” ХХК-ийн салбарын захирал ийн албан өрөөнөөс 2,500,000 төгрөгийн нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би аймгийн эмнэлгийн сэтгэцийн тасагт хамаардаг. Хэрэг гарснаас хойш  Улаанбаатар хотод 2 удаа эмчлүүлсэн.Миний группийн мөнгийг аав авдаг...гэв.

 

- Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: гэдэг хүүхэнтэй уулзаж залилуулсан дугаараа авах зорилготой ороход тэр муу авгай байхгүй байсан юм. Тэгээд би хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гараад явсан. Намайг тэр газар очихоор авгай нуугдаад гарч ирдэггүй юм. Би тэр авгайг байшинтай нь шатаана. Би залилуулсан болохоор ширээн дээрээс нь боодолтой нэгж авсан юм. Нэгжээ Хишиг дэлгүүрийн Мөнхцэцэг эгчид хадгалж бай гээд өгсөн. Манай Мөнхцэцэг эгч хүний юм үгүй хийхгүй найдвартай хүн байгаа. Би нэгж зардаг байсан хүн боодолтой байсан ч гаднаас нь юу гэдгийг нь мэднэ...гэх мэдүүлэг /хх-24/

 

- Хохирогч ийн “...Тухайн өдөр би ажилтан Даваахүүгийн хамт 3 дугаар сургууль дээр байгууллагын борлуулалтаар гадуур ажилтай явж байхад манай салбар дээр үүрэг гүйцэтгэж байсан Тунгалаг гэдэг ажилтан маань залгаж “Нөгөө хүүхэн чинь орж ирээд таныг үсдэж чирнэ, ална гэх мэт зүйл яриад байна” гэсэн чат бичсэн байхаар нь би 7051102 дугаарт залган дуудлага өгчихөөд ажил дээрээ ирсэн. Ажил дээрээ ирэхэд нөгөө хүүхэн байхгүй, манай өрөөгөөр ороод гарсан тухай ажилтан Тунгалаг хэлсэн. Би өрөөндөө орж харахад Баяндэлгэр сум руу явуулах гээд багцалж боож, битүүмжилсэн миний ширээн дээр байсан 2,500,000 төгрөгийн нэгж байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тунгалаг нь “нөгөө хүн” гэж хэлсэн учир нь гэвэл ******* гэгч өмнө нь 2021 оны 10 дугаар сарын дундуур миний өрөөнд орж ирээд “чи миний алтан дугаарыг үгүй хийсэн” гэхээр нь би “регистрийн дугаараа хэл шалгаад өгье” гэхэд “зальтай муу гичий вэ” гэж хараагаад гараад явсан. Тэгээд би “Хишиг” дэлгүүрийн эзэн Мөнхцэцэг эгчтэй очиж ажилтан нь байсан *******гийн талаар асуухад Мөнхцэцэг эгч “Тэр эмэгтэй чинь юу хийж байгаагаа мэдэхгүй, галзуурсан, сэтгэцийн өвчтэй хүн шүү болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. Тухайн өдөр нэгж алга болсон талаар цагдаад мэдэгдэж *******гийн хуучин ажиллаж байсан “Хишиг” дэлгүүрийн эзэн Мөнхцэцэг эгчид боодолтой нэгжийг орхисон байна гэхээр нь Мөнхцэцэг эгчтэй би өөрөө очиж уулзахад миний өрөөнөөс алдагдсан боодолтой нэгж бүрэн бүтэн байсан бөгөөд хүлээж авсан ” гэх мэдүүлэг /хх 10-11/,

 

-Гэрч “...Би тухайн өдөр ажил дээрээ ганцаараа үйлчилгээний зааландаа ажиллаж байхад тухайн эмэгтэй орж ирээд учир нь олдохгүй зүйл ярьж байгаад харааж, загнаад байхаар нь захирал руу мэдэгдсэн юм. Тэр эмэгтэй 2 удаа орж ирсэн ба сүүлийн орж ирэлтээр “ хаана байна, Шатааж ална” гэх мэт зүйл ярьж байгаад захирлын өрөөгөөр ороод гарсан. Гарахад нь би юм аваад гарсан гэдгийг нь мэдээгүй. Захирал ажил дээр ирээд нэгж алга болсон тухай хэлэхээр нь тэр эмэгтэйг авч гарсан байж магадгүй талаар хэлсэн юм. Тэгээд захирал цагдаад мэдэгдэж, нэгжийг “Хишиг” дэлгүүрт буюу ажилладаг байсан газартаа орхисон байна. Нэгж нь бүрэн бүтэн байна гэж хэлж байсан. Тухайн эмэгтэйн талаар захирлаас сонсож байсан юм. Галзуу, сэтгэцийн өвчтэй хүн болох талаар нь хэлж, сэрэмжлүүлж байсан юм” гэх мэдүүлэг /хх 18-19 /,

аймгийн эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн “...1. Б.******* нь Шезоаферектив эмгэг холимог хэлбэр өвчтэй байна. 2. Б.******* нь тухайн үедээ сэтгэл хөөрлийн хам шинжтэй /сэтгэцийн үйл ажиллагааны хурд хэт ихсэх буюу гипербуян/ байсан учир болсон асуудлыг бодитоор тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. 3. Б.******* нь хэрэг хариуцах чадваргүй ” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 28-31 тал/,

 

аймгийн эмнэлгийн сэтгэцийн эмч, шинжээч Ц.Мөнхтунгалагийн “...Б.******* нь анх 2018 оны хавраас өвчин илэрч Улаанбаатар хотод 2 удаа хэвтэн эмчлүүлчихээд аймгийн эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж, манай эмнэлгийн хяналтанд орсон. Үүнээс жилдээ 1-2 удаа хэвтэн эмчлүүлээд гайгүй засралын байдалтай байсан юм. Гэтэл 2021 оны зунаас өвчин сэдэрч Улаанбаатар хотод сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж ирээд огт засрал, сайжрал авахгүй өвчний хэлбэр хүндэрч эхэлсэн. Б.******* нь Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 5-6 удаа, мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт 5-6 удаа хэвтэн эмчлүүлж байгаа. Б.*******гийн өвчин нь сэтгэцийн Шезоаферектив эмгэг холимог хэлбэр өвчин юм. ...Энэ өвчний үед бие хүн доройтох шинжүүд, хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд, сэтгэл гутрал, хөөрлийн шинжүүд хослон илэрдэг. Б.*******гийн хувьд өвчний сэдрэлийн хүндрэлийн үед эмч, сувилагч, ойр орчмын хүмүүс рүү дайрч, элдэв хэл амаар доромжлох, цохиж зодох зэрэг үйлдлүүд гаргаж байсан. Гэхдээ өөртөө хор хохирол учруулахаар үйлдэл хийж байгаагүй. Ер нь энэ өвчний хүндрэл, сэдрэлийн үед ямар ч үйлдэл хийж болзошгүй байдаг ” гэх мэдүүлэг /хх 35-36 /

 

  • Хохирогч ийн аймаг дахь цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-5/

 

-Б.*******гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ирргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-45-46/

 

  • Б.*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -47/

 

  • Прокурорын 2022.02.14-ний өдрийн 01 дугаартай “Б.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай” санал/хх 59-60/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Баруун- Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “” ХХК-ийн салбарын захирал ийн албан өрөөнөөс 2,500,000 төгрөгийн үнэ бүхий гар утасны нэгжийн картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

 

2. Дээрх үйл баримтыг шүүгдэгч Б.******* үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ гэдэг хүүхэнтэй уулзаж залилуулсан дугаараа авах зорилготой ороход тэр муу авгай байхгүй байсан юм. Тэгээд би хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гараад явсан. Би залилуулсан болохоор ширээн дээрээс нь боодолтой нэгж авсан юм. Нэгжээ Хишиг дэлгүүрийн Мөнхцэцэг эгчид хадгалж бай гээд өгсөн. Би нэгж зардаг байсан хүн, боодолтой байсан ч гаднаас нь юу гэдгийг нь мэднэ” гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба энэ нь хохирогч ийн “...Тухайн өдөр Тунгалаг гэдэг ажилтан залгаж “Нөгөө хүүхэн чинь орж ирээд таныг үсдэж чирнэ, ална гэх мэт зүйл яриад байна” гэсэн чат бичсэн байхаар нь би 7051102 дугаарт залган дуудлага өгчихөөд ажил дээрээ ирсэн. Ажил дээрээ ирэхэд нөгөө хүүхэн байхгүй, манай өрөөгөөр ороод гарсан тухай ажилтан Тунгалаг хэлсэн. Би өрөөндөө орж харахад Баяндэлгэр сум руу явуулах гээд багцалж боож, битүүмжилсэн миний ширээн дээр байсан 2,500,000 төгрөгийн нэгж байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн өдөр нэгж алга болсон талаар цагдаад мэдэгдэж *******гийн хуучин ажиллаж байсан “Хишиг” дэлгүүрийн эзэн Мөнхцэцэг эгчид боодолтой нэгжийг орхисон байна гэхээр нь Мөнхцэцэг эгчтэй би өөрөө очиж уулзахад миний өрөөнөөс алдагдсан боодолтой нэгж бүрэн бүтэн байсан бөгөөд хүлээж авсан ” гэх,

гэрч “...Би тухайн өдөр ажил дээрээ ганцаараа үйлчилгээний зааландаа ажиллаж байхад тухайн эмэгтэй орж ирээд учир нь олдохгүй зүйл ярьж байгаад харааж, загнаад байхаар нь захирал руу мэдэгдсэн юм. Тэр эмэгтэй орж ирэлтээр “ хаана байна, Шатааж ална” гэх мэт зүйл ярьж байгаад захирлын өрөөгөөр ороод гарсан. Гарахад нь би юм аваад гарсан гэдгийг нь мэдээгүй. Захирал ажил дээр ирээд нэгж алга болсон тухай хэлэхээр нь тэр эмэгтэйг авч гарсан байж магадгүй талаар хэлсэн юм. Тэгээд захирал цагдаад мэдэгдэж, нэгжийг “Хишиг” дэлгүүрт буюу ажилладаг байсан газартаа орхисон байна. Нэгж нь бүрэн бүтэн байна гэж хэлж байсан ” гэх мэдүүлгүүд зэрэг  баримтуудаар хөдөлбөргүй, бүрэн дүүрэн тогтоогджээ.

 

3. Хууль зүйн ойлголтоор “ Хулгайлах гэмт хэрэг ” нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой бөгөөд шүүгдэгч Б.*******гийн хувьд хохирогч  ийн албан өрөөнд нэгэнт нэвтэрсний дараа боодолтой  нэгжийг хулгайлах хүсэл зориг үүссэн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Б.*******гийн хувьд өмнөх харилцаа, үл ойлголцлоос шалтаглан “” ХХК-ийн салбарын байранд ирж, захирал тэй нь уулзахаар түүний албан өрөөнд орсон уг үйлдлийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнчлэн уг өрөөнд утасны нэгжийн карт байгааг мэдсэн байх, үүнийг хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр хулгайлах боломж байгааг өрөөнд нэвтрэхийн өмнө урьдаас мэдэж төлөвлөж үйлдсэн гэж дүгнэх, нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

4. Прокуророос шүүгдэгч Б.*******гийн, ХХК-ийн аймаг дахь салбарын захирал ийн өрөөнөөс *******00.000 төгрөгийн боодолтой нэгжийг авсан дээрх үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч  Б.Энх-Амгалангаас дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.*******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

5. Шүүгдэгч Б.******* нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, өмнө ажиллаж байсан газрынхаа даргад хадгалуулан захиран зарцуулах боломжийг өөртөө буй болгон гэмт хэргийг төгс үйлдсэн хийгээд түүнийг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Учир нь тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээгээ хангах зорилгоор эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

6.  Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Б.*******гийн, хохирогч ийн өрөөнөөс боодолтой нэгжийг авсан уг үйлдлийн улмаас хохирогчид 2.500.000 төгрөгийн эдийн хохирол учирсан нь  хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа. Мөн тэрээр шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр өөрт болон очиндоо аюул учруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах гол үндэслэл нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах төрлийн хувьд сэтгэц заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд 2 удаа эмчилгээ хийлгэсэн гэж байгаа. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Шүүх сэтгэц эмгэг судлалын хүрээлэнд 3 сарын хугацаагаар сэтгэл заслын албадлагын чанартай арга хэмжээ авах саналыг гаргаж байна” гэх,

түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт ”Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно ” гэж заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн зохицуулалт байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шинжээч эмчийн дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй гэж гарсан. Цаашид өөрт болон нийгэмд хор хохирол учруулж болзошгүй гэж байгаа боловч Б.******* нь холимог хэлбэрийн сэтгэцийн өвчтэй. Хэрэг үйлдэгдсэнээс хойш эмчлүүлсэн. Өвчин нь хүнд хэлбэрийнх биш, улирлын чанартай орж гардаг өвчин гэдэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүдэгч асран хамгаалагчтай, асран хамгаалагчаараа мөнгөө авуулдаг талаар үнэн зөв илэрхийлж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай ” гэх санал, дүгнэлт гаргав.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай юм.

 

Шүүгдэгч Б.******* тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь аймгийн эмнэлгийн 2021 оны 11 дүгээр *******-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээгээр Шүүх сэтгэц эмгэг судлалын “1. Б.******* нь Шезоаферектив эмгэг холимог хэлбэр өвчтэй байна. 2. Б.******* нь тухайн үедээ сэтгэл хөөрлийн хам шинжтэй /сэтгэцийн үйл ажиллагааны хурд хэт ихсэх буюу гипербуян/ байсан учир болсон асуудлыг бодитоор тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. 3.Б.******* нь хэрэг хариуцах чадваргүй...гэх дүгнэлт,

  аймгийн эмнэлгийн сэтгэцийн эмч, шинжээч Ц.Мөнхтунгалагийн “...Б.******* нь анх 2018 оны хавраас өвчин илэрч Улаанбаатар хотод 2 удаа хэвтэн эмчлүүлчихээд аймгийн эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж, манай эмнэлгийн хяналтанд орсон. Үүнээс жилдээ 1-2 удаа хэвтэн эмчлүүлээд гайгүй засралын байдалтай байсан юм. Гэтэл 2021 оны зунаас өвчин сэдэрч Улаанбаатар хотод сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж ирээд огт засрал, сайжрал авахгүй өвчний хэлбэр хүндэрч эхэлсэн. Б.******* нь Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 5-6 удаа хэвтэн эмчлүүлсэн. Бөгөөд мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт 5-6 удаа хэвтэн эмчлүүлж байгаа. Б.*******гийн өвчин нь сэтгэцийн Шезоаферектив эмгэг холимог хэлбэр өвчин юм. ...Энэ өвчний үед бие хүн доройтох шинжүүд, хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд, сэтгэл гутрал, хөөрлийн шинжүүд хослон илэрдэг. Б.*******гийн хувьд өвчний сэдрэлийн хүндрэлийн үед эмч, сувилагч, ойр орчмын хүмүүс рүү дайрч, элдэв хэл амаар доромжлох, цохиж зодох зэрэг үйлдлүүд гаргаж байсан. Гэхдээ өөртөө хор хохирол учруулахаар үйлдэл хийж байгаагүй. Ер нь энэ өвчний хүндрэл, сэдрэлийн үед ямар ч үйлдэл хийж болзошгүй байдаг” гэх мэдүүлэг зэргээр хэрэгт нотлогдоно.

 

Дээрх нотлох баримтуудыг үндэслэвэл, шүүгдэгч Б.*******гийн “Шезоаферектив эмгэг холимог хэлбэр өвчтэй ” байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэц эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно ” гэж заасан зохицуулалтанд хамаарах бөгөөд түүнийг хэрэг хариуцах чадваргүй гэж үзэх хууль зүйн үндэслэл хэрэгт тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ ” гэжээ.

 

Иймд шүүгдэгч Б.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон хийгээд аймгийн эмнэлгийн 2021 оны 11 дүгээр *******-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд  тусгагдсан “ Б.*******г жилдээ 1-2 удаа хэвтэн эмчлүүлээд гайгүй засралын байдалтай байсан юм. Гэтэл 2021 оны зунаас өвчин сэдэрч Улаанбаатар хотод сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж ирээд огт засрал, сайжрал авахгүй өвчний хэлбэр хүндэрч эхэлсэн. Б.******* нь Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 5-6 удаа хэвтэн эмчлүүлсэн. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт 5-6 удаа хэвтэн эмчлүүлж байгаа”  зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ ” гэж заасны дагуу түүнд 1 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 7-д “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн бол шүүх албадлагын арга хэмжээг ямар төрлийн эмнэлэгт хэрэгжүүлэхийг тогтоолдоо заана” гэж заасан бөгөөд Б.*******гийн эрүүл мэнд, хувийн байдлыг үндэслэн түүнд авсан 1 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэрэгжүүлэхээр тогтоосон болно.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлнэ “ гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэх ажиллагааг аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгоно ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч ХХК-ийн аймаг дахь салбарын захирал т 2.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр 2.500.000 төгрөгийн нэгжийг бүрэн бүтэн биетээр буцаан авсан болох нь хохирогч ийн “... Хишиг дэлгүүрийн Мөнхцэцэг эгчийн утсаар холбогдож тэр хүн чинь Хишиг дэлгүүрт боодолтой эд зүйл орхисон байна гэхээр нь Мөнхцэцэг эгчтэй очиж уулзахад миний өрөөнд байсан нэгж боодолтойгоо хэвээрээ бүрэн бүтэн байсныг авсан юм” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Б.*******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т заасныг баримтлан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д нэг сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Б.*******д авсан нэг сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд эмчлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.*******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т зааснаар шүүгдэгч Б.*******г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэхийг аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

7. Шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Ариунцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН