Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч ******************,

Хохирогч ******************өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Лханаажав,

Гэрч З.******************,

Шүүдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************холбогдох эрүүгийн 2138001560273 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******************нь 2019 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс ******************бор азаргатай таван хошуу тамгатай нийт 30 тооны адууг хулгайлсан,

Мөн 2019 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс ******************17 тооны үхрийг хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг  олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************нь 2019 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс ******************бор азаргатай таван хошуу тамгатай нийт 30 тооны адууг хулгайлж 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс ******************17 тооны үхрийг хулгайлж 16,300,000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138001560273 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  шатанд өгсөн: “…н.****************** 3,000,000 төгрөг өгөөд адууг аваад явсан...Би Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс ******************бор азаргатай таван хошуу тамгатай нийт 30 тооны адуу,  ******************17 тооны үхрийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна....Гэм буруугийн талаар маргаан байхгүй...Би маш ихээр харамсаж байна...хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Галт сумын Зүрх багийн нутаг “Дөрөлжийн энгэр” гэдэг газраас өөрийн бор азаргатай 30 тооны адуугаа би хулгайд алдсан. Бор азарга /7 настай тамгагүй азарга/, 3 хүрэн морь /нас нийлсэн таван хошуу тамгатай/, 2 хар морь /нас нийлсэн таван хошуу тамгатай/ алаг морь /нас нийлсэн таван хошуу тамгатай/, хээр морь /нас нийлсэн таван хошуу тамгатай/ 2 хул морь /нас нийлсэн таван хошуу тамгатай/ болон нийт 14 нас нийлсэн бүдүүн гүүнүүд байсан. 4 унагатай 10 гүү нь сувиа гүү байсан. Хүрэн алаг даага, хүрэн даага байсан. Гүүнүүд бол бүгд таван хошуу тамгатай. Манай адуунд байсан 2 гүүнүүд бол дан бараан хул, хээр, хар, хүрэн, нэг ягаан буурал зүсмийн адуунд байсан. Манай адуунд байсан унаганууд бүгд хар бараан зүсмийн унаганууд байсан. Манай адуу бол бүгд нас нийлсэн адуунууд байгаа юм. Ер нь тухайн 2019 онд адууны мах ханш өндөр байсан. Олон жилийн хөдөлмөр орж мах, хурдны чиглэлээр өсгөсөн адуунууд байгаа юм. Хурдан угшилтай 2 жороо морь, 5 жороо гүү байсан. Би одоо бол хурдан, хурц, жороо гээд байх юм алга. 2019 онд адуу ямар ханштай байсан тэр зах зээлийн ханшаар л үнэлж байна...хэрэг илэрхэд ******************гэдэг хүн авсан байсан...Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн 31,500,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг хасаад, бор азаргын үнэлгээ болох 8,000,000 төгрөгийг нэмж 38,000,000 төгрөг болж байна... Хохирлыг бүрэн барагдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Талийгч ******************ах маань амьд сэрүүн байхдаа надтай хамт аймгийн нотариат орж дээрх хэрэгт намайг төлөөлүүлэхээр итгэмжлэл хийсэн. Тухайн 17 тооны үхэр ******************ахын үхэр байсан юм...17 тооны үхрийн хохирол болох 16,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,  

  Гэрч З.******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би Үүрдмөнхийг 2019 оны намар /хэдэн сарыг нь санахгүй байна/ харж байсан. Би хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Тэр үед намайг Хөвсгөл аймгийн Галт суманд явж байхад Үүрдмөнх надтай гар утсаар холбогдож надад бор зүсмийн нас гүйцсэн азарга, нас гүйцсэн ****************** морь хоёрыг зарсан...Би 2019 оны намар Улаанбаатар хотоос өөрийн найз Батжаргалын хамт хар өнгийн ланд-100 маркийн машинтай Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт сумаас бод мал худалдаж авахаар ирсэн. Батжаргал бид хоёр худалдаж авсан малаа хөлсний ачааны машинд ачуулан Улаанбаатар хотод аваачин мал нядалгааны газарт зардаг.  2019 оны намар 3 удаа Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт сумаас мал ачуулж Улаанбаатар хотод аваачсан юм...Эхний удаа дээр дурдсан бор азарга, ****************** морь хоёрыг надад зарсан. Түүний дараа мөн 2019 оны намар Хөвсгөл аймгийн Галт сумаас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 5-6 километр яваад айлын өвөлжөөний ойролцоо явж байсан үхрүүдээс 16 билүү 17 тооны үхрийг Үүрдмөнх надад зарж байсан. Уг үхрийг Үүрдмөнх миний үхэр гэж хэлсэн. Уг үхэр дунд нэг тооны улаан халзан нас гүйцсэн шар байсан. Бусад нь мөн адил улаан, улаан алаг зүсмийн үхрүүд байсан. Тугалтай үхэр байгаагүй. Ганц хоёр нь сувиа эм үхэр байсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авснаа одоо санахгүй байна. Мөнгийг нь бэлнээр өгч байсан. Түүний дараа 2019 оны 11 дүгээр сарын ихээр намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төв дээр байж байтал Үүрдмөнх над руу гар утсаар залгаад би адуугаа хайж байгаад сая оллоо, миний морь явахаа байчихлаа, урдаас ирээд авчих уу гэж хэлсэн. Тэгээд би Үүрдмөнх дээр хөдөө явж очтол 26 билүү 27 тооны адуу тууж явсан. Уг адуу нь дунд зэрэг биетэй нас гүйцсэн бор азаргатай, 5 тооны унагатай, нэг хүрэн алаг зүсмийн бага насны  содон адуутай азарга адуу байсан. Им тамга содон шинж, тэмдгийг нь санахгүй байна. Би Үүрдмөнхөд хэлэхдээ чи ядаж унагатай гүүнүүдийг нь авч үлдэхгүй юм уу гэж хэлтэл бүгдийг зарна гэж хэлсэн. Үүрдмөнхөөс 3 удаа мал худалдаж авахад надтай хамт манай найз Батжаргал хамт явж байсан. Сүүлийн азарга адууны 3 сая төгрөгийг нь Батжаргалын данснаас Үүрдмөнхийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь бэлнээр өгсөн...******************бор морь, хүрэн морийг унаад бид хоёр үхэр байх хашаан дээр ирсэн. Том жижиг 17 тооны үхэр үнэ тохирч авахаар болсон... ******************данс руу 3,000,000 төгрөг хийгээд, бэлнээр 7,000,000 төгрөг төлсөн...******************над руу яриад манай үхэр сумын төвийн ойролцоо ороод ирсэн байна. Өглөө эрт хяр өдөө гарчихна. Одоо ирж үзэх үү гээд би очсон...би 3,000,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ би хамтарч хулгай хийгээгүй. Мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө авсан... ” гэх мэдүүлэг,

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сард манай үхэр Галт сумын 5 дугаар баг буюу Хуурай Өвөр хамар гэх газар байсан. Би очиж үхрээ бүтгэхэд манай үхрээс 26 тооны үхэр алга болсон байсан. Тухайн үед үхрээ хайж явж байгаад алга болсон өдрөөс нь хойш бараг 1 сар гаран болсон. Даваабаярын хүүхдүүд надад Галт сумын 3 дугаар багийн нутаг Салбарт гэх газар хэдэн үхрүүд байна. Танай алдагдсан үхэр байж магадгүй гэхээр нь би өөрийн төрсөн дүү болох Лхажав, манай төрсөн дүүгийн хүүхэд болох Пүрэв-Очир хоёр очиж 9 тооны үхэр тууж ирсэн. Тэгээд миний 17 тооны үхэр ор сураггүй алга болсон...” (1-р хх-ийн 135, 137-138-р хуудас),

  Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...З.******************, ******************хоёр гэр дотор адууны наймаа ярьж байсан... ******************нь ******************т хандаж байшин барьж байгаа, би чамд мал өгье. 3 сая төгрөгийн хэрэг байна. Байшингийн материал аймгийн төвөөс ачуулчихсан мөнгө дутаад байна, мөнгө зээлээч гэж хэлж байсан. Тэгтэл З.****************** надад хандаж дансанд чинь мөнгө байна уу, байвал ******************эхнэрийн данс руу мобайлдчих гэж хэлэхээр нь би эхнэр лүүгээ яриад данснаасаа 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь нөгөө адуу зарна гэсэн хүнтэй уулзаад тохиролцож чадалгүй З.****************** бид хоёр Шинэ-Идэр сум руу буцаад явсан. Тэгээд худалдаж авсан адуугаа Шинэ-Идэр сумаас ачиж цааш хот руу явсан юм. Барагцаагаар 20 хоногийн дараа ****************** идшээ хийх зорилгоор дахиад бид хоёр Шинэ-Идэр суманд ирсэн. Ирээд байж байтал Үүрдмөнх ****************** руу холбогдоод үхэр малаа олчихсон, мал өгье гэж байсан. Тэгээд би ******************ыг Галт суманд буулгасан. Тэр хоёр мориор малаа туугаад очно гэж байсан. Харин намайг ****************** Шинэ-Идэр суманд очоод байж бай гэсэн. Би очоод байж байтал маргааш өдөр нь ****************** над руу утсаар залгаад гараад ир гэхээр нь би өөдөөс нь тосож очиход ****************** явган ганцаараа 12 бил үү 13 тооны үхрээ туучихсан явж байсан. Нөгөөдөх чинь яасан юм бэ гэж асуухад Үүрдмөнх буцаад явчихсан гэж байсан. Тэгээд Шинэ-Идэр сумын доод талын блокон хашаанд үхрээ хашиж байгаад ачсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Шинэ-Идэр суманд байх ******************ын гэрт унтаж байтал З.****************** намайг дуудаж сэрээгээд Үүрдмөнхийн морь эрчихлээ гэж байна, адуугаа ирээд авчих гэнэ ээ гэж хэлсэн. Тэгээд Шинэ-Идэр сумын ойролцоох хогийн цэгийн наад талын толгойн хажууд Үүрдмөнх морио хөтөлчихсөн, бор азаргатай 16 бил үү, 17 тооны адууг туучихсан байж байсан...****************** машинаасаа бэлэн мөнгө аваад Үүрдмөнхөд өгч байсан. Тэгээд шууд Үүрдмөнх яваад өгсөн. Тэгээд З.****************** бид хоёр адуугаа ачиж аваад хот руу явсан. Би З.******************. ******************нарын хоорондоо хийсэн тооцоо, наймааг нь мэдэхгүй байна. Миний мэдэх зүйл энэ л байна...Тухайн үхэрнүүд нь цоохор, улаан зүсмийн үхэрнүүд байсан...Ирсэн адуун дотор 4 унага байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 29-30, 154-155,  2-р хх-ийн 21-23-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үүрдмөнх  миний нөхөр байгаа юм....Үүрдмөнхийг маань цагдаагийн газраас малын хулгайн хэрэгт холбогдсон гээд аймгийн төв рүү авч явсан. Үүрдмөнхтэй  утсаар холбогдоод юу болсон талаар асуухад ****************** намайг цагдаад өгсөн байна. Малын хулгайн хэрэгт холбогдчихлоо” гэж хэлж байсан...2019 оны намар ****************** гэх хүн 5-6 хүний хамт манайхаас адуу ирж 2 адуу худалдаж авахдаа манай нөхөр Үүрдмөнхтэй гэрийн гадаа уулзаад байсан. Удалгүй тэр орой 22 цагийн үед ****************** гэх хүн манай гадаа хар өнгийн машинтай ирээд нөхөр Үүрдмөнхийг маань аваад явсан. Тэгээд Үүрдмөнх өглөө 04 цагийн үед гэртээ орж ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 32-р хуудас, 2-р хх-ийн 19-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 онд манай төрсөн ах болох Цэвэгжав нь манайд ирээд манай үхрээс 26 тооны үхэр алга болсон байна. Би араас нь явж чадахгүй байна. Та нар хайгаад өгөөч гэж хэлж байсан. 2019 оны 11 дүгээр сард Галт сумын 3 дугаар баг Халуун усны аманд байна гэсэн сураг гарсан. Манай дүү болох Лхажав, Пүрэв-Очир хоёрыг явуулж тууж ирсэн. Тэгэхэд 9 тооны үхэр тууж ирсэн. Тэр нь манай ахын алдсан үхэр мөн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 140-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намрын улирал байсан.  Би Үүрдмөнхийн гэрт үдээс хойш оройхондоо очсон. Тэдний гэрт ороход үл таних 4 хүн агт худалдаж авахаар ирцгээсэн гээд сууж байсан. Гадаа нь хар өнгийн жийп машин байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 214-215-р хуудас),

Хохирогч ******************д шүүгдэгч ******************Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р баг 1-4 тоотод байршилтай хувийн сууц, газар эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн тухай 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (1-р хх-ийн 78-79-р хуудас),

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №214561700388 дугаартай “...Бор азаргатай 30 тооны адууны нийт үнэ 31,500,000 төгрөг...”гэх дүгнэлт (1-р хх-ийн 38-39-р хуудас),

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №214561700527 дугаартай “...17 тооны үхэр нийт үнэ 16,300,000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 158-159-р хуудас),

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №2145617200542 дугаартай “...Бор зүсмийн хурдан удмын азарганы үнэ 8,000,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 229-230-р хуудас),

Хохирогч ******************мал тэжээвэр амьтад хашаа, худгийн 2019, 2020 оны тооллогын хуулбар (1-р хх-ийн 175-179-р хуудас),

Хохирогч ******************д 1 сая төгрөг өгсөн тухай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, мал тэжээвэр амьтад хашаа, худгийн 2019, 2020 оны тооллогын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 67-74, 76-77, 168-174-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138001560273 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

     Шүүгдэгч ******************нь 2019 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс ******************бор азаргатай таван хошуу тамгатай нийт 30 тооны адууг хулгайлж 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

   2019 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс  ******************17 тооны үхрийг хулгайлж 16,300,000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

         Хохирогч ******************, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Лханаажав, гэрч З.****************** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч ******************(1-р хх-ийн 29-30, 154-155,  2-р хх-ийн 21-23-р хуудас), гэрч ******************(1-р хх-ийн 32-р хуудас, 2-р хх-ийн 19-р хуудас), гэрч ******************(1-р хх-ийн 140-р хуудас), гэрч ******************(1-р хх-ийн 214-215-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч ******************д шүүгдэгч ******************Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р баг 1-4 тоотод байршилтай хувийн сууц, газар эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн тухай 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (1-р хх-ийн 78-79-р хуудас),

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №214561700388 дугаартай “...Бор азаргатай 30 тооны адууны нийт үнэ 31,500,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 38-39-р хуудас),

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №214561700527 дугаартай “...17 тооны үхэр нийт үнэ 16,300,000 төгрөг..”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 158-159-р хуудас),

Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №2145617200542 дугаартай “...Бор зүсмийн хурдан удмын азарганы үнэ 8,000,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 229-230-р хуудас),

 Хохирогч ******************д 1 сая төгрөг өгсөн тухай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт,

Хохирогч ******************мал тэжээвэр амьтад хашаа, худгийн 2019, 2020 оны тооллогын хуулбар (1-р хх-ийн 175-179-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

             Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ****************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ****************** нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************30 тооны адууг хулгайлж 38,000,000 төгрөгийн хохирол, хохирогч ******************17 тооны үхрийг хулгайлж 16,300,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Хохирогч ******************д шүүгдэгч ******************Хөвсгөл аймгийн Галт сумын 5-р баг 1-4 тоотод байршилтай хувийн сууц, газар эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн тухай 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (1-р хх-ийн 78-79-р хуудас)-ний талаар хохирогч, шүүгдэгч нар нь маргаантай байх тул тус эвлэрлийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хохирогч ******************д 1 сая төгрөг өгсөн тухай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ******************37,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч ******************д олгох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******************16,300,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч ******************16,300,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******************олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь урьд 2011 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 74, 76-77-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч ******************нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт  амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч ******************нь 2019 оны 10, 11 дүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.  

Шүүгдэгч ******************үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна. Иймд шүүгдэгч ******************үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулах 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******************оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 2 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдлаа.

Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Эрүүгийн 2138001560273 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******************ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******************оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш явахыг хориглосугай.

            6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

             7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ******************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******************37,000,000 (гучин долоон сая) төгрөгийг гаргуулж хохирогч ******************д, 16,300,000 (арван зургаан сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******************тус тус олгосугай.

            9. Эрүүгийн 2138001560273 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР