Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
Хэргийн индекс | 174/2022/0211/Э |
Дугаар | 2022/ШЦТ/211 |
Огноо | 2022-11-01 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/211
2022 оны 11 сарын 01 өдөр | 2022/ШЦТ/211
| ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч, хяналтын прокурор Б.Энх-Амгалан,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******од холбогдох 2230001900275 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Төмөртэйн 11-4 тоотод оршин суух,
******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, /РД:*******/.
******* овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******ад бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 700,000 төгрөгийг ийн эзэмшлийн ******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Худлаа ярьж мөнгө авсан миний буруу. Хохиролд аавынхаа малаас сувай үнээ авчирч өгсөн... гэв.
Эрүүгийн 2230000000256 дугаартай хэргээс:
- Яллагдагч Б.*******ын “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр найз бид 2 тус аймгийн төвд байх 13 дугаар дэлгүүрийн ард талд байх гэх айлд очиж Хараа нэртэй 0.75 литрийн 3 шил архи ууж дуусгасан бөгөөд бид 2 дахин архи уух гэхээр мөнгөгүй болсон. Тэгэхээр нь би найз ас “мал өгөөд мөнгө авчих хүн байна уу?” гэхэд Жанжин худалдааны төвд цагаан идээр зардаг ******* эгч хааяа мал авдаг гэхээр нь тухайн хүний утасны дугаарыг нь авсан. Тэгээд бид 2 гэх айлынхаас гараад танил ах гэх айлд очсон. Тухайн айлд ах байхгүй, түүний эхнэр эгч байхаар нь утсыг нь гуйж аваад аймгийн төвд мал мах авдаг хүмүүс рүү залгахад тухайн хүмүүс нь нэг бол утсаа авахгүй, нэг бол мал мах авахгүй байгаа гэсэн. Хамгийн сүүлд ******* гэх хүн рүү залгаад би өөрийгөө “говь” гэх газарт байдаг Баян байна, хүүхэд Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байгаа учраас мөнгөний хэрэг байна, 2 бярууны мөнгө болох 700,000 төгрөг өгөөч гэхэд дансны дугаараа явуул гээд утсаа тасалсан. Тэгээд би эгчээс хаан банкны дансны дугаарыг нь аваад ******* руу явуулсан. Хэсэг хугацааны дараа ******* нь эгчийн утас руу залгаад чиний данс явуулсан гэх хүний данс руу 700,000 төгрөг явуулсан талаар надад хэлсэн. Тэгэхээр нь бид 2 эгчийн хамт төв Хаан банкны АТМ-ээс тухайн мөнгийг нь гаргуулж авсан. Тэгээд би тухайн мөнгийг архи уугаад дуусгасан. ******* гэх хүнд нэрээ Баянаа гэж хэлсэн бөгөөд тухайн хүн нь манай холын хамаатан, малтай хүн учраас тухайн хүнд итгээд мөнгө өгөх байх гэж бодоод утсаар ярьсан” гэх мэдүүлэг /хх 43-45х/
- Хохирогч *******ын “...Миний бие ******* аймгийн ******* сумын “Жанжин тулга ” худалдааны төвд цагаан идээ зардаг юм. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үл таних залуу гэсэн дугаараас 09 цагийн орчимд залгаж “Бадмаа эгч үү? та бяруу авч байгаа юу?” гэж асуухаар нь “чи хэн бэ?” гэж асуутал, “би Баянаа байна, урд говьд цагаан худагт байдаг юм. Манай хүүхэд эмчилгээнд явах гээд бяруу зарах гэсэн юм” гэж ярьсан. Тэгээд би “чамд зарах хэдэн бяруу байгаа юм бэ?” гэж асуухад, “надад 2 бяруу байна, нийтэд нь 700,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн юм. Тэгээд би нөхөртөө хандаж “над руу залгасан гэсэн дугаар луу ярьж тодруулаад мөнгөө өгөөрэй” гэж хэлсэн юм. Тэгээд жоохон байж байгаад 11 цагийн орчимд нөхрөөсөө нөгөө бяруугаа юу болгосон талаар асуухад Баянаа бол гайгүй байлгүй дээ гээд ******* гэсэн данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн юм. Би хэсэг байж байгаад нөгөө утас руу нь залгаж үзтэл авахгүй байсан юм. Тэгээд би залилуулсан юм шиг санагдаад дансны дугаар, утасны дугаараар нь сураглаж үзтэл Далангийн 16-01 тоотод байх Гунгаабуу овогтой Шүрэнцэцэг гэдэг эмэгтэйг олж уулзсан чинь “өнөөдөр танихгүй 2 хүн миний утсаар ярьж байгаад карт руу мөнгө хийлгээд намайг дагуулж яваад хаан банкны АТМ-с авсан” гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандаад байсан юм. Тэгээд хэд хонож байтал цагдаагийн байгууллагаас хүн нөгөө хүнийг олсон талаар надад мэдэж ирж уулзах талаар хэлсэн юм. Цагдаа утсаар ярьсан өдөр Баатарзориг гэх залуу ирж уулзаад би авсан 700,000 төгрөгтөө сувай үнээ өгье гэж хэлээд манай нөхрийг дагуулж хөдөө очоод сувай үнээ өгсөн байсан” тэгээд бид өр авлага үгүй болсон юм” гэх мэдүүлэг /хх 15-16х/,
- Гэрч ийн “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн гэртээ хүүхдүүдтэйгээ байхад гаднаас танихгүй 2 халамцуу залуу орж ирээд “эгчээ гэр лүүгээ ярих гэсэн юм, гар утсаа өгөөч” гэхээр нь утсаа өгсөн чинь хажууд залгаж байгаад гадаа гарч ярьсан юм. Юуны талаар ярьж байгааг би сонсоогүй. Удалгүй орж ирээд надад хандаж “эгчээ дансны дугаараа хэлчих би эгчээсээ мөнгө авахаар болчихлоо” гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн данс болох ******* дугаарыг хэлэхэд утсаар ярьж байгаад “таны данс руу 700,000 төгрөг оруулсан байгаа, та хамт картаа аваад явчих, АТМ орж мөнгөө аваад таны картыг өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэгэнт миний дансанд мөнгө нь орсон гэсэн болохоор би дагаад төв хаан банкны АТМ орж тэд нар мөнгөө аваад намайг дагуулж 13-н урд талд байдаг шинэ нээгдсэн дэлгүүр ороод 3ш том пиво, тамхи зэрэг эд зүйл аваад гарсан юм. Тэгээд би бага хүүхдээ дагуулж явсан болохоор салаад явсан юм” гэх мэдүүлэг /хх 32-33х/,
- Гэрч Ч.Баттулгын “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз *******той уулзаж 3 шил 0,75 граммын “Хараа” нэртэй архи уусан. Бид 2 согтож миний утас нэгжгүй болж *******ын таньдаг ах нь гэх 13 дугаар дэлгүүрээс зүүн хойд зүгт, гэр хорооллын ард хашаагүй айлд очиж эхнэрийнх нь утсыг гуйж гадаа гарч утсаар хэн нэгэнтэй ярьсан. Ярихдаа “манай хүүхдүүд эмчилгээнд явах гээд мөнгөний хэрэг гараад байна. 2 бяруу өгнө 700,000 төгрөг явуулаач” гэж ярьсан юм. Тэгж ярихдаа өөрийнхөө нэрийг худал хэлж “цагаан Баянаа байна” гэж хэлсэн юм. Тэгж ярихад нь би *******од хандаж “чи нэрээ худлаа ярьдаг чинь буруудаа” гэж хэлсэн. Тэгээд Баатараа нөгөө айлын эхнэрийн дансыг өгч мөнгө шилжиж орж ирэхийг хүлээсэн юм. Тэгээд их удалгүй мөнгө ороод ирсэн. Би *******ыг дагаж, мөн нөгөө айлын эхнэрийг дагуулан “Виза” картыг нь авч банк руу явсан юм. Тэгээд бид 3 төв Хаан банк руу очиж АТМ-с 640,000 төрөг бэлнээр гаргаж аваад картад нь 60,000 төгрөг үлдээж “хүүхдүүддээ юм авч өгөөрэй” гээд картыг нь өгч байсан юм. Би *******ыг хүний утаснаас өөр хүний нэр барьж ярихыг нь сонсоод залилан хийж байгаа юм байна гэж мэдээд өөрт нь хэлсэн чинь “би өөрөө учраа олноо, болохгүй бол төлнө” гэж хэлсэн юм. Тэгээд би өөрөө учраа мэдэж байгаа байх гэж бодоод ******* бид 2 хоёр өдөр цуг архидан согтуурч *******ын хүнээс авсан мөнгө дууссан юм” гэх мэдүүлэг /хх 24-25х/,
- Гэрч ийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай депозит дансны хуулга /хх 7х/,
- ын эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны хуулга /хх 8-9х/,
- Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-57-58/
- Б.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/
- ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-48-50/
- ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1036 дугаартай “Б.*******ын хяналтын хугацаа 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусахыг мэдэгдье” гэх албан бичиг /хх-53/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хохирогч *******ын гар утас руу залгаж өөрийгөө “ Урд говьд байдаг Баянаа байна, бяруу зарна ” гэж гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 700,000 төгрөгийг иргэн ийн эзэмшлийн ******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч Б.*******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч , нарын мэдүүлгүүд, ийн Хаан банкны дансны хуулга, ын Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон, хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэйгээр үйлдэгддэг байна.
Шүүгдэгч Б.*******ын хувьд иргэн *******ад өөрийн нэрийг худал хэлэн бяруу өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан иргэн ийн эзэмшлийн ХААН банкны дансаар мөнгө шилжүүлэн авсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.
4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Б.*******ын хуурч мэхэлсэн уг үйлдлийн улмаас хохирогч *******ад эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
5. Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг худал хэлж, хуурч мэхлэн, хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан мөнгө авч хохирогчийн эд хөрөнгийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
6. Прокуророос шүүгдэгч Б.*******ын, хохирогч *******ыг “Урд говьд байдаг Баянаа байна, бяруу өгнө” гэж хуурч, төөрөгдөлд оруулан 700.000 төгрөгийг ийн дансаар шилжүүлэн авсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Залилах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг бүрэн нөхөн төлсөн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* энэ хэргийг үйлдэхийн өмнө ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 “оршин суух газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ”үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус хуульчилжээ.
Иймд Б.******* өмнө шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн уг хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт заасныг баримтлан ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сум буюу оршин суух газраа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тогтоолоо.
Тэрээр ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн үндсэн харьяат болох нь Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-57-58/-аар нотлогдоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******од оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ад 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогч *******ын “Цагдаа утсаар ярьсан өдөр Баатарзориг гэх залуу ирж уулзаад би авсан 700,000 төгрөгтөө сувай үнээ өгье гэж хэлээд манай нөхрийг дагуулж хөдөө очоод сувай үнээ өгсөн байсан” гэх мэдүүлгээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Бусад:
Шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од долоон сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******од оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.Батзоригт энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч *******ад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН