Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч М.Эрдэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эд холбогдох эрүүгийн 2219000000312 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: М.Э/

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Э нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдалын 133-8 тоотод хохирогч М.Этэй маргалдан улмаар түүний толгой тус газарт заазуураар цохиж, эрүүл мэндэд нь толгойн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч М.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Э нь миний төрсөн дүү. Сүүлийн үед ажил хийх ч үгүй, үгэнд орохгүй, архи уугаад байсан болохоор тухайн үед уур хүрсэн.  Тэр өдөр танил эмэгтэй манайд ирж гэр дулаалцаж өгөөч гэхээр нь хоол хийж идчихээд явах санаатай байж байтал дүү орж ирсэн. Тэгээд гэрт байсан хүнтэй маргалдаад байхаар нь ширээн дээр хоол хийх гэж байсан заазуурыг аваад цохичихсон. Одоо дүүгийн биеийн байдал хэвийн болсон. Би хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж ойлгож гэмшиж байгаа.Цаашид ийм үйлдэл гаргахгүй, итгэлийг алдахгүй гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн ах Эынд очсон. Тухайн үед ямар ч байсан Дулмаа гэх эмэгтэйтэй байсан, би согтуу очсон болохоор хэнтэй хамт очсоноо санахгүй байна. Тэгээд Хараа гэх архийг Дулмаа, Э нартай хамт хувааж уусан. Тэгээд байж байхад ах хоол хийчих гээд байсан. Тэгэхээр нь би наад авгайгаараа хийлгэ гээд маргалдаад байсан. Тэгээд би Дулмаа гэх авгайтай хэрэлдээд байж байхад Э ах намайг дуугүй бай гээд байсан. Тэгээд намайг сууж байхад ширээн дээрээс Э нь нэг юм аваад миний толгой хэсэг рүү цохисон. Миний толгойноос цус гараад би юм яриагүй. Шууд гэрээс нь гараад явсан ба байрны гадаа толгой эргээд ухаан алдаад унасан. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Надад гомдол санал байхйгүй. Миний буруугаас болсон байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

            -Гэрч А.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Э гаднаас танихгүй хүнтэй хамт орж ирсэн. Тэр хоёр Эын гэрт орж ирэхдээ Хараа гэх 0,5 литрийн архи авч орж ирсэн. Тэр архинаас би уугаагүй. Эыг гэр рүүгээ авч явах гээд цуг суугаад байсан. Тэгсэн чинь дүү Э нь над руу пизда, лалар минь гээд агсам тавиад байсан. Тэр үед Э намайг өмөөрөөд чи наанаа дуугүй унтаач гэхэд Э хуц пизда минь гээд агсам тавиад байсан. Тэгээд архи нь дууссан чинь хамт орж ирсэн танихгүй хүн нь гараад явсан. Гэрт Э, Э бид 3 үлдсэн. Тэгсэн чинь Э агсам тавиад унтаж өгөхгүй, Э унтуулах гээд дийлэхгүй байсан ба Э уурлаад ширээн дээр байсан нэг зүйлээр Эийн толгой руу цохисон чинь толгойноос нь цус гарсан. Э юу ч хэлэхгүй гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

           -Яллагдагч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... Манайд Дулмаа, Э бид 3 үлдэж архиа хувааж ууж дуусгасан. Тэгээд байж байхад Э Дулмаатай хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би чи эмэгтэй хүнтэй хэрүүл хийж яах гээд байгаа юм, боль гэхэд болихгүй байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан ногоон иштэй заазуурыг баруун гараараа авч Эийн толгойн орой хэсэг рүү 1 удаа заазуурдсан гэсэн мэдүүлэг /хх 21, 35 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/0479 дугаартай дүгнэлтэнд: 

          1.М.Эийн биед толгойн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт х 23 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 12 ху/,

          -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт х 2-6 ху/,

          -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт х 7-8 ху/,

          -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 9 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 10 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 38-75 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-29, 35 ху/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч М.Э нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдалын 133-8 тоотод хохирогч М.Этэй маргалдан улмаар түүний толгой тус газарт заазуураар цохиж, эрүүл мэндэд нь толгойн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Эын...танил эмэгтэй манайд ирж гэр дулаалцаж өгөөч гэхээр нь хоол хийж идчихээд явах санаатай байж байтал дүү орж ирсэн. Тэгээд гэрт байсан хүнтэй маргалдаад байхаар нь ширээн дээр хоол хийх гэж байсан заазуурыг аваад цохичихсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Эийн “...намайг сууж байхад ширээн дээрээс Э нь нэг юм аваад миний толгой хэсэг рүү цохисон. Миний толгойноос цус гараад би юм яриагүй. Шууд гэрээс нь гараад явсан ба байрны гадаа толгой эргээд ухаан алдаад унасан. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан” гэсэн, гэрч А.Дулмаагийн “...Э уурлаад ширээн дээр байсан нэг зүйлээр Эийн толгой руу цохисон чинь толгойноос нь цус гарсан” мэдүүлгүүд, хохирогчийн биед толгойн хуйхны шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0479 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч М.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч М.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

          6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА