Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

Гэрч Б.*******, Ж.*******, 

Шинжээч С.Төгсбуян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ын *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2207 00000 0053 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо тоотод үйл ажиллагаа явуулдаг “” ын хашаанд эхнэрийн хамт түр оршин суудаг, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ял,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар /,

******* овогт *******ын *******.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, өдөр

******* аймаг суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо тоот хашаанд эхийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар /,

******* овогт ын *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ,   тоотод М.*******тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөж зэргээр зодож, биед нь тархи доргилт, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, доод уруулд шарх, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун шанаа, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ны тоотод Ж.*******тай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн зүүн гарын шуу хэсгийг зүссэний улмаас биед нь зүүн бугалга, зүүн шууны тараагуур судасны бүрэн бус тасрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Ж.******* нэг шил архитай манайд ирсэн. Би нэг шил архи гаргасан. Архиа уучхаад согтож, хоорондоо маргалдсан. Ж.******* намайг цохиод байсан. Бид хоёр архи уухдаа цагаан сарын ууцны мах идэж байсан. Нэг харсан Ж.******* гартаа хутга барьсан байсан. Би хутгыг бариад алдсан. Би Ж.*******ас айсандаа хутгатай, хутгагүй хоёр гараараа цааш түлхсэн юм шиг байна лээ. Ж.******* гарч явсан. Би орон дээрээ хэвтсэн. ******* орж ирээд “та хоёр бие биеэ яасан юм бэ” гэсэн. Би “сүртэй зүйл болоогүй” гэсэн. ******* цагдаа дуудсан байсан...” гэв.

Шүүгдэгч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би М.*******ын ахын гэрт нэг шил архитай орсон. Бид хоёр золгосон. М.******* ах дахин нэг шил архи гаргасан. Нийт хоёр шил архи уусан. Тэгээд маргаан гарсан. М.******* ах “эхнэр ирнэ” гэсэн. Би сууж байхад нь очиж 2-3 удаа цохисон. Ноцолдоогүй, М.******* ах хутга авсан, би гараараа хаасан. Гар луугаа хутгалуулчхаад гэрээс нь гарсан. Гадаа гараас цус гоожоод байхаар нь дарсан. Цус алдаад ухаан алдаж унасан. Гэмтлийн эмнэлэгт ирээд ухаан орсон. Өөр зүйлгүй...” гэв.

Шинжээч С.Төгсбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*******ыг би биечлэн үзсэн...Зүүн чихний дэлбээнд учирсан гэмтлийг эгц урдаас цохиход үүсэх боломжгүй. Зөвхөн зүүн чихний дэлбээ байрлаж байгаа газар цохиход үүснэ. Нүүрэнд учирсан доод уруулын язарсан шарх, зүүн нүдний салстад цус хуралт, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүдийг эгц урдаас цохиход үүсэх боломжтой...Олон удаагийн үйлчлэлээр үүснэ...Дээд уруулын язарсан шарх, зүүн дээд нэг, хоёр дугаар шүдний сулрал гэмтлүүд нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Зүүн нүдний салстад цус хуралт, зүүн доод зовхины цус хуралт гэмтлүүд нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь баруун нүдний аяганы орчим нэг удаа цохиход үүсэх боломжтой. Зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл нь зүүн чихний дэлбээнд нэг удаа цохиход үүсэх боломжтой. Баруун хацарт цус хуралт нь баруун нүдний ойролцоо цохиход үүссэн байх боломжтой. Баруун шанаанд босоо байдлаар үүссэн зулгаралт нь дангаараа нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Баруун шууны зулгаралт нэг удаагийн үйлчлэлээр, баруун сарвуунд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бүгд нэг удаагийн үйлчлэлээр бүгд нэг дор үүсэх боломжтой...Ж.*******д Налайх дүүргийн эрүүл мэндийн яаралтай төвийн хуудсанд зүүн шууны ард гүн зүсэгдсэн шархтай гээд шархны хэмжээ болон байрлалыг бичээгүй байна. Цус алдаж байгаа, амь насанд аюултай учраас дотроос нь цэгцлэлт хийх үүднээс хумьж оёсон. Ж.ын гарт хагалгаа хийх гэж бугалгаас шуу хүртэл зүссэн байсан. Анх Ж.ын гарт шууны дээд талд шарх үүссэн байсан...” гэв.

Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би өглөө 11 цагийн үед очиход М.******* гэртээ согтуу байсан. Би үхрээ харчхаад 15 минутын дараа орж ирэхэд Ж.******* куртикээ хаячихсан газар хэвтэж байсан. М.******* цонхны цаана зогсоод Ж.*******тай маргалдаж байсан. Тухайн үед Ж.******* ухаантай байсан. Ж.******* нэлээн цус болсон байсан. Би хутгалуулсан гэдгийг нь мэдсэн. Цээж, нурууг нь үзэхэд зүгээр байсан. Нэлээн цус алдсан. Гаран дээр нь хутганы сорви байсан. Ж.*******д анхны тусламж үзүүлж гарыг нь өвсний уяагаар боосон. Яасан юм бэ гэж асуухад Ж.******* “М.******* лалар ийм болгочихлоо” гэсэн. Ж.******* шоконд орсон. Би түргэн дуудаж, эхнэр болон М.*******ын эхнэр рүү  ярьсан. Би Ж.*******д анхны тусламж үзүүлж амь насыг нь аварсан гэж бодож байгаа. Эмнэлэг дуудсанаас хойш 9-10 минутын дараа ирсэн. Тийм асуудал болсон... ” гэв.

Гэрч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байхад өдрийн 12 цаг 50 минутын үед нөхөр Б.******* над руу “дүүг чинь М.******* хутгалсан байна, ухаангүй байна, түргэн дуудчихлаа, хурдан ир” гэж хэлсэн. Намайг 7 минутын дараа ирэхэд Ж.******* ухаангүй газар хэвтэж байсан. Анх Ж.ыг хараад би үхчихсэн байна гэж бодсон. Намайг байшинд ороход М.******* цонхоороо хараад орон дээрээ сууж байсан. Би М.*******т “чи хүн алчихсан байна” гэж хэлсэн. М.******* өөдөөс “би дүүг чинь хутгалчихлаа” гэж хэлсэн. Өөр юу ч хэлээгүй. Б.******* намайг авч гэрээс гарсан. Түргэн ирээд хүнд байна гээд Ж.ыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан... ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын холбогдсон

гэмт хэргийн талаар дараах  нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.******* шүүгдэгч М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.*******ын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 02 дугаар сарын 08-ны өглөө эрт Ж.******* надаас архины мөнгө нэхэж аваад гэрээс гарч яваад 09 цаг өнгөрч байхад нэг шил Хараа архитай орж ирээд надтай хувааж уусан. Архи ууж дуусаад “манай эхнэр мэдчихвэл хүн орогнууллаа гээд уурлана, одоо яв миний дүү” гэхэд Ж.******* “чи яасан хогийн пизда вэ, танайд архи ууна, дээр цуг архи уугаад надтай муудалцсан биз дээ, уухаараа надтай муудалцдаг биз дээ” гээд над руу ирж миний дээр гарч нүүр, толгой, цээж рүү олон удаа цохисон. Би орон дээрээсээ газар унахад Ж.******* дээрээс зүүн талын хавирга цээжинд нэлээд хэд өшиглөж, зүүн чихний хавьд өшиглөж, чамайг алчихъя гээд буйдангийн урд түмпэнтэй махан дотор байсан хутгыг татаж аваад дайрахаар нь би хутгыг авах гээд ноцолдож байгаад гарыг нь барьж байж байгаад арай хийж хутгыг нь автал чамайг ална гээд дайрч зууралдаад байсан...” /хх-20-22/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.*******ын 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг болон дүрс бичлэг /хях-50/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан №99 дугаартай дүгнэлт:

  1. М.*******ын биед тархи доргилт, зүүн дээд 1, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун шанаа, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-62-63/ гэх дүгнэлт,

Шинжээч эмч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.*******ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь дангаараа, доод уруулд шарх гэмтэл нь дангаараа, нүүрэнд цус хуралт гэмтэл нь дангаараа, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанаа, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар Гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тархи доргилт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулд шарх, нүүрэнд цус хуралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун шанаа, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.*******ын баруун шуу болон баруун сарвууны хуруунуудад үүссэн гэмтэл нь арьсны бүх давхаргыг хамарч гэмтээгээгүй шарх биш бөгөөд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг цэгээс нөгөө цэг рүү чиглэсэн чиглэлтэйгээр арьсны өнгөн давхаргыг гэмтээсэн өнгөц зулгаралт байсан...” /хх-86/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ахыг буйдан дээрээ сууж байхад нь би босож очоод нүүр, цээж рүү нь 2-3 удаа цохиод авсан. Би ******* ахыг 3 удаа цохихдоо тархи доргилт, нүүр уруулд гэмтэл учирсан байж магадгүй, харин гар хуруунд зүссэн байж болох гэмтлийг би учруулаагүй, өөрөө хутга авахдаа учруулсан байж магадгүй” /хх-106-107/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч  М.******* нь шүүгдэгч Ж.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн талаар:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-08/,

 

Шүүгдэгч Ж.******* хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би хотоос ирээд 12 цагийн үед ******* ахтай золгохоор гэрт нь очиход ******* ах жаахан халамцуу гэмээр байсан. ...хоёулаа цуг архи ууж дуусаад маргалдаж М.******* ахыг буйдан дээрээ сууж байхад нь би босож очоод нүүр ам хавьд нь 2-3 цохиод авсан чинь М.******* ах хаанаас ч юм хутга аваад миний цээж рүү чиглүүлээд чичихээр нь би зүүн гараараа хаахад шууны хэсэгт хутга нь орчихсон. Хутгалуулчихлаа гэдгээ мэдээд би шууд гараад байшингийнх нь үүдний сандал дээр сууж байхад зүүн шуунаас цус гараад байснаа газар унаад түүнээс хойш болсон асуудлаа санахгүй байна. Би Улаанбаатар хотод Гэмтэл согог үндэсний төвд 10 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Эмнэлэгт байхдаа 1 удаа хагалгаанд орж судас шөрмөс тасарсныг залгаж оёулсан. Одоо дахиад хагалгаанд орно. Би одоогоор эмчилгээндээ 2 сая төгрөг зарцуулаад байна. Манай ах дүү нар нийлж эмчилгээний зардлыг төлж байна...” /хх-14-17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., руу очиход хүргэн дүү Ж.******* газар уначихсан, гар нь цус болчихсон цаад хэсэгт нь куртикээ тайлаад хаячихсан, гараа барьчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би юу болсон, яасан талаар нь асуухад Ж.******* надад “******* лалрыг ална” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би байшин луу ороод явах үед М.*******ын нүүр хэсэг нь хавдчихсан хүргэн чинь намайг зодчихлоо гэж М.******* надад хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод яагаад байгаа гэхэд М.******* “******* намайг унтаж байх үед цохиж зодоод хутга бариад ална гээд байсан” гэхээр нь би гарыг нь яачихсан юм гэх үед мэдэхгүй өөрөө хутга бариад яваад байсан мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ын эхнэр лүү 12 цаг 50 минутад залгаад араас нь эмнэлэг рүү ын эгч ******* рүү “дүү чинь хутгалуулчихсан байна түргэн дуудчихлаа чи цагдаа дуудаад хүрээд ир” гэж залгасан...” /хх-26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэмтлийн эмнэлэг орж байхдаа юу болсон талаараа асуухад ах “******* ахтай архи ууж сууж байхдаа цагаан сарын өмнө та согтуу намайг толгой руу трубагаар цохисон” гээд маргаж байтал ******* ах намайг хутгалах гэхээр нь би гараараа хаатал гар руу хутгалчихсан. Тэгээд би гараараа шархаа дарж байгаад ухаан алдчихсан” гэж ярьсан /хх-36/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.ын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл болон дүрс бичлэг /хх-53/,

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гаргасан №100 дугаартай дүгнэлтэд:

  1. Ж.ын биед зүүн шуунд шарх, зүүн бугалгын тараагуур судасны бүрэн бус тасралыг залгасан, зүүн шууны тараагуур судасны бүрэн тасралыг залгасан, зүүн бугалгын дунд мэдрэлийн тасралыг залгасан мэс заслын дараах байдал /2022.02.11 ГССҮТ/, цочмог цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-58-/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* миний зүүн талын хавирга цээжинд хэдэн удаа өшиглөж, зүүн чихний хавьд ба өшиглөж чамайг одоо ална гээд буйдангийн урьд түмпэнтэй махан дотор байсан хутгыг бариад авахаар нь би булааж авах санаатай баруун гараараа ирэн дээрээс нь атгаад автал хутгыг шувт татаж аваад дайрахаар нь би хутгатай гарыг нь барьж байгаад хутгыг нь авсан. Тэгээд ******* чамайг ална гээд дайраад байхаар нь би ыг цааш нь холдуулах гээд хутгатай гараараа түлхэхэд шарх гээд зүүн

гарын шууг нь хутгалчих шиг болсон...” /хх-100-102/ гэх мэдүүлэг,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн тэмдэглэл /хях-148/,

Хохирогч Ж.*******ас гаргаж өгсөн гэмтлийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-167/,

Эд мөрийн баримтаар авагдсан сиди зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Ж.ын өмгөөлөгч П.Учралгэрэлийн зүгээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... манай дүү ******* *******ын байшингийн гадна үүдэнд цементэд дээр цус нөжиндөө хутгалдчихсан, үхчихсэн бололтой хөдөлгөөнгүй байхаар нь би цагдаа руу залгаж хүн хутгалуулаад үхчихсэн бололтой байна гэж хэлсэн. Намайг ирэхийн өмнө түргэн ирчихсэн авч явах гээд машинаасаа насилкаа гаргаж байсан. Тэгээд түргэний машин аваад явсан. Би байшин руу ороход ******* гуай байшин дотроо согтуу сууж байсан. Та яаж байгаа юм бэ, үхчихсэн байна шдээ гэхэд юу ч дуугарахгүй цонхоороо хараад суугаад байсан /хх-33/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Р. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү ******* нь ******* аймгийн суманд өдөр манай 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Би 9 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүү ******* сумын бүрэн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1990 онд төгссөн хөрөө рам дээр ажиллаж байгаад 1994 онд сумаас цэргийн албанд татагдаж 1 жилийн алба хааж ирснээс хойш хувиараа ажил төрөл хийж явсан. 4 жилийн өмнө тоот хашаан нүүж очиход надтай цуг очсон. Одоо надтай хамт амьдарч байна. Манай хүү ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хааяа уухаараа олон хоног уугаад гэр орондоо ирэхгүй явчихдаг ч хэрэг төвөгт холбогдож байгаагүй...” /хх-40/ гэх мэдүүлэг,

 

Мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-50, 53/,

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гаргасан №100 дугаартай дүгнэлтэд:

  1. Ж.ын биед зүүн шуунд шарх, зүүн бугалгын тараагуур судасны бүрэн бус тасралыг залгасан, зүүн шууны тараагуур судасны бүрэн тасралыг залгасан, зүүн бугалгын дунд мэдрэлийн тасралыг залгасан мэс заслын дараах байдал /2022.02.11 ГССҮТ/, цочмог цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-58-/ гэх дүгнэлт,

 

Эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн тэмдэглэл /хх-148/,

Мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирлын баримт /хх-150-165/,

Хохирлын баримтуудын тэмдэглэл /хх-234/,

Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Цаашид хийх эмчилгээний баримтууд /хх-238/,

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-235/

Сүүлд гаргаж өгсөн хохирлын баримт баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6/,

 

Шүүгдэгч Ж.ын Хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ахын өөрийнх нь амьдардаг зүүн талын өрөөнд ******* ах цонхон талын буйдан дээрээ сууж би наад талын буйдан дээр нь сууж архи ууж байсан. Түүнээс нэлээд хэд хоногийн өмнө бид 2 согтуу байхдаа муудалцаж ******* ах намайг толгой руу цохиод авч байсан юм. Яг тэр муудалцсанаа ярьж та намайг тэгэхэд цохиж аваа биз дээ гэж би хэлээд босож очоод ******* ахыг хэд цохиж авсан юм....архи уучихсан байсан болохоор биеэ барьж чадалгүй урьд муудалцаж байснаа санаж цохиж авсан юм... ******* ахын гэрт бид хоёр хааяа нийлж архи уудаг нь үнэн. Би нутгийн ах гэдэг утгаараа архины мөнгө гуйж авдаг үе байдаг. Харин хүн дагуулж ирж хонож байгаагүй. Хааяа согтоод гэрт нь хонох тохиолдол байдаг...*******т учирсан гэмтлүүдийг би 3 удаа цохиход учирсан байж магадгүй...” /хх-14-17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би юу болсон яасан талаар асуухад ******* нь ******* лалрыг ална гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би байшин луу ороод явах үед *******ын нүүр хэсэг нь хавдчихсан хүргэн чинь намайг зодчихлоо гэж ******* надад хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод яагаад байгаа юм гэхэд ******* ******* намайг унтаж байхад цохиж зодоод хутга бариад ална гээд байсан гэхээр нь би гарыг нь яачихсан юм гэх үед би мэдэхгүй өөрөө хутга бариад яваад байсан мэдэхгүй гэж хэлсэн...Намайг очих үед ******* бол гэртээ орон дээрээ сууж байсан. Дүү чинь намайг зодоод дарамтлаад алах гэж байна. гэчихсэн сууж байсан. Хутга гэр дотор түмпэн дотор цус болчихсон байж байсан...” /хх-26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эцэг эхээс ганцаараа, 1997 онд манай аав ээж 2 охин хүүхэд өргөж авсан юм билээ. Багаасаа цуг өссөн манай дүү гэж явдаг юм, нэрийг нь гэдэг, одоо нөхөр хүүхэдтэй тусдаа гарсан. Манай аав *******, ээж нар 1980 хэдэн онд гэр бүл болж хамт амьдарч байгаад би 1993 онд Улаанбаатар хотод анхны хүүхэд нь болж төрсөн. Аав *******, ээж нар миний мэдэхээр хувиараа наймаа хийж байгаад 2015 онд Налайх дүүрэгт ыг аваад ажиллуулж байсан. Уг нь надад ажлын байр бэлдэж худалдаж авсан боловч ашиг орлого муутай, хэдэн жил ажилласан ажиллаагүй 2-ын хооронд байсан. Сүүлийн 2 жил цар тахал гээд бүр зогсонги байдалтай болсон. Түүний зэрэгцээ ээжийн маань бие муудаад ажил төрөл хийх боломжгүй, манай аав хашаагаа сахиж байгаа нэртэй архи согтууруулах ундаа хэрэглээд байдаг юм...” /хх-42/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яаралтай тусламжийн хуудаст харахад М.******* нь нүүрээр зөөлөн эдийн гэмтэл ихтэй, дээд уруулан язарсан шархтай байсныг зөвлөгөө өгч буцаасан байна...Яаралтай тусламжийн хуудаст гар сарвуунд гэмтэл учирсан талаар бичигдсэн зүйлгүй байна. Би тухайн үед анзаараагүй байж болно. Гэхдээ үзүүлж байгаа хүний амин чухал үзүүлэлтүүдийг чухалчилдаг. Мөн амь насанд аюултай гэмтэлд анхаардаг болохоор жижиг хэмжээний гэмтлийг тодорхой бичдэггүй, анзаараагүй байж болно. *******т би тухайн дүгнэлтэд баруун талын нүд болон дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулын язарсан гэдэг онош тавьсан байна....Ж.******* нь ирэх үедээ биеийн байдал дунд зэрэг, амин үзүүлэлтүүд тогтвортой, нэлээд согтуу, агсарсан байдалтай. Манай сувилагч, асрагч эмэгтэй ажилтнуудын өөдөөс эсэргүүцэж эмчилгээ хийлгэхгүй байсан...” /хх-44/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* бол байнга согтуу *******ын гэрт ирээд хонож өнжөөд эднийхээс салдаггүй бөгөөд ******* хоёулаа хааяа архи уудаг. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ороход дундаа архитай гэрт нь сууж байсан...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шиг санагдаж байна. Тэр өдөр *******, бид 3 хашаанд нь малын тэжээл буулгаж байтал 13 цагийн орчим гаднаас ******* жаахан халамцуу орж ирээд малын тэжээл өгчих гэхэд ******* өгөхгүй гэхэд нь замнаас нь бариад толгой руу нь цохиход ******* газар унасан. Тэр үед бид 2 гүйж очиж холдуулаад ыг дагуулж хашаанаас гаргаж өгөөд буцаад ирсэн...******* тухай үед богинохон арматур төмөр барьсан байсан ч түүгээрээ цохиогүй, цохиж зодоон болох вий гээд бид 2 завдал өгөөгүй салгасан...” /хх-/ гэх мэдүүлэг,

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гаргасан №100 дугаартай дүгнэлт /хх-58-/ гэх дүгнэлт,

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан №99 дугаартай дүгнэлт /хх-62-63/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1089 дүгээр дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 11,3 см шар өнгийн металл иштэй 24 см урттай хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн, амьтан цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. /хх-67/,

 

Шинжээч эмч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.*******ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь дангаараа, доод уруулд шарх гэмтэл нь дангаараа, нүүрэнд цус хуралт гэмтэл нь дангаараа, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанаа, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар Гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тархи доргилт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулд шарх, нүүрэнд цус хуралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун шанаа, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.*******ын баруун шуу болон баруун сарвууны хуруунуудад үүссэн гэмтэл нь арьсны бүх давхаргыг хамарч гэмтээгээгүй шарх биш бөгөөд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг цэгээс нөгөө цэг рүү чиглэсэн чиглэлтэйгээр арьсны өнгөн давхаргыг гэмтээсэн өнгөц зулгаралт байсан...” /хх-86/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үгүй би хутга аваагүй...******* ахыг буйдан дээрээ сууж байхад нь би босож очоод нүүр, цээж рүү нь 2-3 удаа цохиод авсан. Би ******* ахыг 3 удаа цохихдоо тархи доргилт, нүүр уруулд гэмтэл учирсан байж магадгүй, харин гар хуруунд зүссэн байж болох гэмтлийг би учруулаагүй, өөрөө хутга авахдаа учруулсан байж магадгүй...” /хх-106-109/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-113/,

Хохирол төлсөн баримт /хх-152, 157-158, 160-164/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-167/,

Мэс заслын тэмдэглэл /хх-200/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-236/,

Шүүхийн шатанд гаргаж өгсөн “Манал Оточ” эмнэлгийн баримт, шүүгдэгч

Ж.*******д холбогдох зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн шийтгэврийг хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Ж.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.ын өмгөөлөгч П.Учралгэрэл “Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар “....Довтолгоо Ж.*******ас үүдэлтэй. Ж.******* ямар ч шалтгаангүйгээр довтолгоо эхлүүлж, М.*******ын биед олон тооны гэмтэл учруулсан...М.******* өөрийн гарын сарвуундаа гэмтэл учруулах боломжгүй. М.******* тогтвортой “Ж.******* нүдний үзүүрт хутга барьсан, би хутганы үзүүрээс барихад шувталж татсан” гэж мэдүүлдэг. ...Аргагүй хамгаалалтын хэм хэмжээг хэтрүүлнэ гэсэн ойлголт хуульд байхгүй. Ж.*******ас довтолгоо эхэлсэн, тасалдаагүй, үргэлжилж байхад М.******* Ж.*******д гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар түүнд холбогдох хэргийг “аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэдэг байдлаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд явуулна”  гэж заасны дагуу шүүх хуралдааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Нэг. Шүүгдэгч Ж.ын үйлдэлтэй холбоотой талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

    1. Шүүгдэгч М.*******ын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.******* “чи яасан хогийн пизда вэ, танайд архи ууна, дээр цуг архи уугаад надтай муудалцсан биз дээ, уухаараа надтай муудалцдаг биз дээ” гээд над руу ирж миний дээр гарч нүүр, толгой, цээж олон удаа цохисон. гэх мэдүүлэг,
    2. Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн өдөр Ж.******* нэг шил архитай манайд ирсэн. Би нэг шил архи гаргасан. Архиа уучхаад согтож, хоорондоо маргалдсан. Ж.******* намайг цохиод байсан.” гэсэн мэдүүлэг,
    3. Хохирогч М.*******ын 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг болон дүрс бичлэг,
    4. Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан №99 дугаартай дүгнэлтэд М.*******ын биед тархи доргилт, зүүн дээд 1, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун шанаа, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт,
    5. Шинжээч эмч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.*******ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь дангаараа, доод уруулд шарх гэмтэл нь дангаараа, нүүрэнд цус хуралт гэмтэл нь дангаараа, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг,
    6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-08/,
    7. Шүүгдэгч Ж.******* хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би хотоос ирээд 12 цагийн үед ******* ахтай золгохоор гэрт нь очиход ******* ах жаахан халамцуу гэмээр байсан. ...хоёулаа цуг архи ууж дуусаад маргалдаж М.******* ахыг буйдан дээрээ сууж байхад нь би босож очоод нүүр ам хавьд нь 2-3 цохиод авсан чинь М.******* ах хаанаас ч юм хутга аваад миний цээж рүү чиглүүлээд чичихээр нь би зүүн гараараа хаахад шууны хэсэгт хутга нь орчихсон....” /хх-14-17/ гэх мэдүүлэг,
    8. Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгэхээр нь би юу болсон, яасан талаар нь асуухад Ж.******* надад “******* лалрыг ална” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би байшин луу ороод явах үед М.*******ын нүүр хэсэг нь хавдчихсан хүргэн чинь намайг зодчихлоо гэж М.******* надад хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод яагаад байгаа гэхэд М.******* “******* намайг унтаж байх үед цохиж зодоод хутга бариад ална гээд байсан” гэхээр нь би гарыг нь яачихсан юм гэх үед мэдэхгүй өөрөө хутга бариад яваад байсан мэдэхгүй гэж хэлсэн.” /хх-26/ гэх мэдүүлэг,
    9. Шүүгдэгч Ж.ын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл болон дүрс бичлэг /хх-53/,
    10. Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яаралтай тусламжийн хуудаст харахад М.******* нь нүүрээр зөөлөн эдийн гэмтэл ихтэй, дээд уруулан язарсан шархтай байсныг зөвлөгөө өгч буцаасан байна... *******т би тухайн дүгнэлтэд баруун талын нүд болон дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулын язарсан гэдэг онош тавьсан байна” /хх-44/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим , тоотод шүүгдэгч М.*******тай өмнө нь болсон маргаанаас үүдэж  түүнийг буйдан дээр сууж байхад нь  нүүрэн тус газарт удаа дараа цохин зодож, биед нь тархи доргилт, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, доод уруулд шарх, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун шанаа, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч  Ж.*******д холбогдуулан прокуророос шүүгдэгчийг хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Ж.******* нь согтуурсан үедээ найзалж нөхөрлөдөг гэх ахмад

хүний эсрэг эрүүл мэндэд нь зориуд босож очин халдаж зодсон сэдэлт зорилгыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний хүсч үйлдсэн ...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч М.*******ын холбогдсон үйлдлийн талаар талуудын хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:  

2.1.  Шүүгдэгч Ж.ын өгсөн: “...Тухайн өдөр би М.*******ын ахын гэрт нэг шил архитай орсон. Бид хоёр золгосон. М.******* ах дахин нэг шил архи гаргасан. Нийт хоёр шил архи уусан. Тэгээд маргаан гарсан. М.******* ах “эхнэр ирнэ” гэсэн. Би сууж байхад нь очиж 2-3 удаа цохисон. Ноцолдоогүй, М.******* ах хутга авсан, би гараараа хаасан. Гар луугаа хутгалуулчхаад гэрээс нь гарсан. Гадаа гараас цус гоожоод байхаар нь дарсан. Цус алдаад ухаан алдаж унасан....” гэх мэдүүлэг.

2.2. Шинжээч С.Төгсбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж.*******д Налайх дүүргийн эрүүл мэндийн яаралтай төвийн хуудсанд зүүн шууны ард гүн зүсэгдсэн шархтай гээд шархны хэмжээ болон байрлалыг бичээгүй байна. Цус алдаж байгаа, амь насанд аюултай учраас дотроос нь цэгцлэлт хийх үүднээс хумьж оёсон. Ж.ын гарт хагалгаа хийх гэж бугалгаас шуу хүртэл зүссэн байсан. Анх Ж.ын гарт шууны дээд талд шарх үүссэн байсан...” гэх мэдүүлэг,

2.3. Гэрч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би үхрээ харчхаад 15 минутын дараа орж ирэхэд Ж.******* куртикээ хаячихсан газар хэвтэж байсан. М.******* цонхны цаана зогсоод Ж.*******тай маргалдаж байсан. Тухайн үед Ж.******* ухаантай байсан. Ж.******* нэлээн цус болсон байсан. Би хутгалуулсан гэдгийг нь мэдсэн... Ж.*******д анхны тусламж үзүүлж гарыг нь өвсний уяагаар боосон. Яасан юм бэ гэж асуухад Ж.******* “М.******* лалар ийм болгочихлоо” гэсэн.” гэх мэдүүлэг,

2.4. Гэрч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байхад өдрийн 12 цаг 50 минутын үед нөхөр Б.******* над руу “дүүг чинь М.******* хутгалсан байна, ухаангүй байна, түргэн дуудчихлаа, хурдан ир” гэж хэлсэн. Намайг 7 минутын дараа ирэхэд Ж.******* ухаангүй газар хэвтэж байсан. Анх Ж.ыг хараад би үхчихсэн байна гэж бодсон. Намайг байшинд ороход М.******* цонхоороо хараад орон дээрээ сууж байсан. Би М.*******т “чи хүн алчихсан байна” гэж хэлсэн. М.******* өөдөөс “би дүүг чинь хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

          2.5.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт,

            2.6.Шүүгдэгч Ж.******* хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би хотоос ирээд 12 цагийн үед ******* ахтай золгохоор гэрт нь очиход ******* ах жаахан халамцуу гэмээр байсан. ...хоёулаа цуг архи ууж дуусаад маргалдаж М.******* ахыг буйдан дээрээ сууж байхад нь би босож очоод нүүр ам хавьд нь 2-3 цохиод авсан чинь М.******* ах хаанаас ч юм хутга аваад миний цээж рүү чиглүүлээд чичихээр нь би зүүн гараараа хаахад шууны хэсэгт хутга нь орчихсон. Хутгалуулчихлаа гэдгээ мэдээд би шууд гараад байшингийнх нь үүдний сандал дээр сууж байхад зүүн шуунаас цус гараад байснаа газар унаад түүнээс хойш болсон асуудлаа санахгүй байна...” гэх мэдүүлэг,

2.7. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., руу очиход хүргэн дүү Ж.******* газар уначихсан, гар нь цус болчихсон цаад хэсэгт нь куртикээ тайлаад хаячихсан, гараа барьчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би юу болсон, яасан талаар нь асуухад Ж.******* надад “******* лалрыг ална” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг,

2.8. Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэмтлийн эмнэлэг орж байхдаа юу болсон талаараа асуухад ах “******* ахтай архи ууж сууж байхдаа цагаан сарын өмнө та согтуу намайг толгой руу трубагаар цохисон” гээд маргаж байтал ******* ах намайг хутгалах гэхээр нь би гараараа хаатал гар руу хутгалчихсан. Тэгээд би гараараа шархаа дарж байгаад ухаан алдчихсан” гэж ярьсан” гэх мэдүүлэг,

 

2.9. Шүүгдэгч Ж.ын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл болон дүрс бичлэг,

 

2.10. Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гаргасан №100 дугаартай дүгнэлтэд:  Ж.ын биед зүүн шуунд шарх, зүүн бугалгын тараагуур судасны бүрэн бус тасралыг залгасан, зүүн шууны тараагуур судасны бүрэн тасралыг залгасан, зүүн бугалгын дунд мэдрэлийн тасралыг залгасан мэс заслын дараах байдал /2022.02.11 ГССҮТ/, цочмог цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”  гэх дүгнэлт,

 

2.11. Шүүгдэгч Ж.*******ас гаргаж өгсөн гэмтлийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-167/,

2.12. Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.******* нь ирэх үедээ биеийн байдал дунд зэрэг, амин үзүүлэлтүүд тогтвортой, нэлээд согтуу, а