Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/848

 

 

2022             11             14                                           2022/ЦШТ/848

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,                

улсын яллагч Б.Билгүүн,       

шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овгийн ************ холбогдох эрүүгийн 2205000002189  дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Монгол Улсын иргэн, ***** оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн хамтаар Нийслэлийн ******** дүүргийн ********* дугаар хороо, ********** тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******** овгийн *******

Холбогдсон хэргийн талаар

  

****************** нь 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн ********** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**********” нэртэй зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Дурсамж” нэртэй бааранд хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгой болон нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун зулайд зулгаралт, зүүн нүдний алим, дээд доод зовхи, эгэмд цус хуралт, дух ар нуруу, баруун чих, эрүү, хацарт зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

 -гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

 

           -мөрдөн байцаалтад хохирогч ********** өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед найз ********г, ********* нарын хамт орсон бөгөөд 00 цаг өнгөрч байхад шил виски, 3 шил 0.5 граммтай пиво авч уугаад байж байтал үл таних эрэгтэй манай найз ********* дээрэлхээд байхаар нь би дундуур нь ороод “чи эр хүн байж яагаад уурлаад агсраад манай найзыг дээрэлхээд байгаа юм бэ” гээд тамхины өрөөрүү ороод юм яриад зогсож байтал тэр үл таних эрэгтэй ...миний нүүр лүү гараараа цохисон. Миний эрүүл мэндэд ********* гэх хүн халдсан. Бүлэглэж халдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас/,

 

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12897 дугаартай дүгнэдтэд

1.“********* биед баруун зулайд зулгаралт, зүүн нүдний алим, дээд доод зовхи, эгэмд цус хуралт, дух ар нуруу, баруун чих, эрүү, хацарт зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” ...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч ********** өгсөн: “...миний уур хүрч түүний хэвлий хэсэг  рүү гараараа цохих үед тэр хойшоо унаад босож ирэхээр нь түүний нүд хэсэг рүү гараараа цохисон чинь тэр эрэгтэй цаашаа эргээд тамхины өрөөнөөс гараад зугтаачихса. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хохирогч цагдаа дагуулж ирсэн..." гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  65 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******** нь 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*********” нэртэй зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулах “************” нэртэй бааранд хохирогч ********* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгой болон нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун зулайд зулгаралт, зүүн нүдний алим, дээд доод зовхи, эгэмд цус хуралт, дух ар нуруу, баруун чих, эрүү, хацарт зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй ...” гэх  санал,

 

            шүүгдэгч ********* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч ********** нь 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**********” нэртэй зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Дурсамж” нэртэй бааранд хохирогч ********** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгой болон нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун зулайд зулгаралт, зүүн нүдний алим, дээд доод зовхи, эгэмд цус хуралт, дух ар нуруу, баруун чих, эрүү, хацарт зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

  • Шүүгдэгч ***********  нь 2022 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих

шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******** нэртэй зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Дурсамж” нэртэй бааранд хохирогч ********** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгой болон нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь баруун зулайд зулгаралт, зүүн нүдний алим, дээд доод зовхи, эгэмд цус хуралт, дух ар нуруу, баруун чих, эрүү, хацарт зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  мөрдөн байцаалтад хохирогч *********** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-15 дүгээр хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12897 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,мөрдөн /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2022  оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 252 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ********** танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,  

               

Шүүгдэгч  ********** нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохиролд 500,000 төгрөгийг төлж барагдуулж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч ********* 500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 500,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч *********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

 Шүүгдэгч *********** холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ********** торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********* оногдуулсан 600 /зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ****** овгийн *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********* оногдуулсан 600 /зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ