Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/825

 

 

 

 2022         11          07                                     2022/ШЦТ/825

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч **************, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:                         

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******** овогт ************ холбогдох эрүүгийн 2205010412174 тоот дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ********* оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спорт, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “***********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ********** дүүргийн ******** дугаар хороо, ********* гудамжны ********** тоотод оршин суух хаягтай  боловч одоо ********* дүүргийн *********** дугаар хороо, ****** дугаар байрны ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ***********

 

Холбогдсон хэргийн талаар

 

*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ****** дугаар хороонд байрлах ******** дугаар байрны ******* тоотод “...хөл бөмбөгийн дасгалжуулагчийн хөлсийг багаар үнэлж, намайг дутуу үнэллээ” гэх шалтгаанаар хохирогч ********* маргалдан, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

   мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн: “...2022  оны 3 дугаар сарын 18-нд найз нарын хами гадуур уулзаж, жаахан архи ууж байгаад 22 цагийн үед гэртээ харихаар эхнэрээ дуудсан байсан...эхнэр арай ирэх болоогүй байхаар нь ******** хамт гэрт нь очиход түүний эхнэр ******* 5 хүүхэд нь байсан.. бид зочны өрөөнд буйдан дээр сууж байгаад би хоол халбагадах гээд доош тонгойтол ****** гэнэт миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Би манараад нүүрээ дараад доош тонгойтол ******* ширээгээ авч шидээд “чи намайг дутуу үнэллээ” гээд агсам тавиад эхэлсэн. Би дээш өндийж амжаагүй байхад ********* миний дээрээс нүцгэн хөлөөрөө 3-4 удаа дэвсээд байсан.  Би тухайн үед хоолойтой цамц өмссөн ба  түүнээс татаж амьсгал боогдуулж толгойны ар дагз руу 2-3 удаа цохисон... Тэгтэл нөгөө өрөөнөөс эхнэр ********* нь хүүхдүүдийн хамт гарч ирээд ******* салгаж авсан...эхнэрээ хориглоод байхад гарыг нь холдуулаад над руу агсраад дайраад байсан. Эхнэрт нь би өөрөө найзтайгаа ярилцаад учраа олмоор байна гэхэд ******* нөгөө өрөө рүүгээ авч яваад намайг “зайл” гээд хөөгөөд байсан. Би арай гэж өндийж босоод, үүднээс нь гадуур хувцас, гутлаа өмсөөд гарах гэтэл ***** нөгөө өрөөнөөсөө гарч ирээд миний нуруу руу 2 удаа өшиглөсөн... би лифт дуудаад хүлээх зуур толгой эргээд, манараад уначихсан. Нэг мэдсэн манай эхнэр ******* ирчихсан “юу болов” гэхэд би түүнд юу ч хэлж чадахгүй байсан. Эхнэр маань ********* хаалгыг тогшиход ******р хаалгаа тайлж өгөлгүйгээр “зайл, яв” гээд хөөгөөд байсан. ...Удалгүй 2 цагдаа ирээд учир байдлыг хэлэхэд *********** цаанаас нь гарч ирээд уур нь дарагдаагүй, цагдаа нарын дэргэд орилоод дайраад, утсаа газарт савж шидээд байсан... Би эхнэрийн хамт Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж зураг авхуулахад нурууны сэртэн ясны хугаралтай байна гэсэн. Тухайн үед ********** цагдаа нар авч яваад эрүүлжүүлсэн гэж байсан. Энэ асуудал болсон өдрөөс хойш би зураг авхуулж, оношилгоо хийлгэж байгаад 2022 оны 03 сарын 22- ноос 25-ыг дуустал Гэмтлийн эмнэлгийн Цээж, хэвлийн тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн... Тухайн үед миний нүдний шил хугарсан. Бас утасны дэлгэц хагарч мэдрэхээ байсан. ...2022 оны 4 сард Банк хоорондын хөл бөмбөгийн тэмцээн зарлагдаад бид хөл бөмбөгийн дасгалжуулагч авах шаардлага гарч ирэхээр нь *********дасгалжуулагчаар авахаар болсон. Ингээд түүнд цалин 700,000 төгрөг өгнө гэхэд тухайн үедээ “за” гэчихээд тэр өдөр юм ууж согтоод ******* үүнд юм санаж “та нар өмнө нь 1-1,5 сая төгрөгөөр дасгалжуулагч авдаг байсан биз дээ. Надад 700,000 төгрөг өгнө гэж дутуу үнэллээ” гээд уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

 

- мөрдөн байцаалтад гэрч ********* өгсөн “...Нөхөр ******* ажпаа тараад найз *****.******* нарын хамт цэргийн баяр тэмдэглэнэ, ярьж сууна гэж над руу залгаж хэлсэн. ...******* утсыг нь аваад би найзыгаа гэр рүүгээ аваад явлаа, манай гэрээс ирээд аваарай, манайх Модны-2, ****** буудлын хажууд, ****** дугаар байр гэсэн. ...******** буудлын ойролцоо очиход нөхөр утсаа аваад “намайг ******* зодчихлоо” гэж надад хэлсэн. ...ингээд машинаа зам дагуу тавиад ******* орцоор нь ороод 7 давхарт лифтээр гарахад ******** үүдэнд нөхөр маань эвхрээд хэвтсэн байсан. Би хаалгыг нь тогшиход хаалгаа нээж өгөхгүй, “цаашаа зайл” гэхээр нь би өөрийнхөө ******* дугаарын утсаар 102 дугаар руу залгаж цагдаа дуудсан. ...********** манай нөхөр рүү цагдаагийн хажууд агсраад байсан. Цагдаа нар ******** аваад явсан. Би нөхрөө аваад Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд нурууны сэртэн яс гэмтсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  47-49 дүгээр хуудас/,

 

 мөрдөн байцаалтад гэрч ********* өгсөн: *********,*********** нартай уулзсан. Бид тэр өдөр ажил тараад, цэргийн баяр гээд нэг газарт сууж архи ууцгааж юм ярьсан. ******* ажлаасаа гарсан байгаа хэдий ч хөл бөмбөгийн тэмцээнд “******** дасгалжуулагчаар авая” гэж ярилцсан. Ерөнхийдөө “за” гэж тохиролцоод тэр газраасаа удахгүй гарсан. Манай эхнэр... намайг Модны-2-оос ирж авсан. ********, ******* нар “******** гэрээс ******** эхнэр ирж авна, хамтдаа явна” гэсэн яриатай үлдсэн... Тэмцээнд очих гэж яваад ******* эхнэрээс “*******, **** нарыг зодоон маргаан болсон” гэж сонссон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  52-53 дугаар хуудас/,

 

-     Шинжээч эмч ******** Лазер мед эмнэлгийн 2022 оны 03 сарын 19-ний компьютер томографын шинжилгээгээр бүсэлхийн 2-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэн зөрүүгүй хугаралтай гэж оношлогдсон. Хэрэв хуучин хугарал байсан бол бороололтын элемент үүссэн хуучин хугарал гэж зайлшгүй дурддаг. Хуучин хугарлын тухай дурдаагүй тохиолдолд шинэ хугарал гэж үздэг. Энэ тохиолдолд шинэ хугарал гэж үзсэн....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/,

-     мөрдөн байцаалтад гэрч ********** “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баяраар ******* чиглэлд эргүүлийн офицер, ахлах дэслэгч ******** хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Тухайн өдөр Цэргийн баяр байсан болохоор маш их ачаалалтай байсан. Бид 45 дуудлагатай байсан. Баянгол дүүргийн ****** дугаар хороо, ****** дугаар байрны ****** давхарт бусдад зодуулсан дуудлагаар очиж ******** тоотоос нэг залууг хаалгыг нь тогшиж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Зодуулсан гэх залуу Гэмтлийн эмнэлэг явсан... дуудлагаар очиход зодуулсан гэх залуу орцонд явган сууж байсан. Түүнийг эхнэр нь аваад Гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,

-     хохирогч ********** ирүүлсэн эрүүл мэндийн хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримтуудыг хүлээн авч, хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол / хавтаст хэргийн 97-102 дугаар хуудас/,

 

-     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4616 дугаартай шинжээчийн “1 .********** биед бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлэгийн баримтууд / хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

-     Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн БГ1-22-408 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 81-85 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,

- жолоочийн лавлагаа, мэдээлэл/ хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 126  дугаар хуудас/,

- гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,

-үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлага/ хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

-нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх лавлагаа/ хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,

-Таван богд солюшнс ХХК-н тодорхойлолт / хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ****** дүгээр хороонд байрлах ******дугаар байрны ******* тоотод “...хөл бөмбөгийн дасгалжуулагчийн хөлсийг багаар үнэлж, намайг дутуу үнэллээ” гэх шалтгаанаар хохирогч ********** маргалдан, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, ...” гэх  санал,

 

            шүүгдэгч ********* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүгдэгч ******** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр хороонд байрлах ******** дугаар байрны ******** тоотод “...хөл бөмбөгийн дасгалжуулагчийн хөлсийг багаар үнэлж, намайг дутуу үнэллээ” гэх шалтгаанаар хохирогч *********** маргалдан, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

  • Шүүгдэгч *********** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022

оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ********* хороонд байрлах ****** дугаар байрны 28 тоотод “...хөл бөмбөгийн дасгалжуулагчийн хөлсийг багаар үнэлж, намайг дутуу үнэллээ” гэх шалтгаанаар хохирогч *********** маргалдан, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдсэн болох нь  мөрдөн байцаалтад хохирогч *********** өгсөн /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн /хавтэст хэргийн  47-49 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ********* өгсөн/ хавтаст хэргийн  52-53 дугаар хуудас/, Шинжээч эмч ********** өгсөн мэдүүлэг  / хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад  гэрч ********* өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4616 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2022  оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 251 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******** танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,      

           

Шүүгдэгч  ******** нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохиролд 956,000 төгрөгийг төлж барагдуулж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч ****** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч ********** нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 975,150 төгрөг нэхэмжилсэн бөгөөл шүүгдэгч нь хохиролд 956,000 төгрөгийг төлж барагдуулж  хохирогч гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  900,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч ******** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэсэн санал, хүсэлтийг тус тус гаргав.

 

 Шүүгдэгч ******* холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ********* торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар ******** оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан

шүүгдэгч ****** овогт ************ 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял  шийтгэсүгэй.  

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********** оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ