Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 28

 

сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч  Б.Ихтамир, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир,

Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ, Б.Ганзориг,

Иргэдийн төлөөлөгч Б.Даваажаргал,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, В.Содномцэрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа, С.Энхболд, Э.Ганбат,

Шинжээч Б.Сэргэлэнбаяр,

Гэрч Т*******,*******,*******,*******,*******,*******,

Шүүгдэгч *******,*******,, нарыг оролцуулан Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , Б, Т, нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 15-нд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-нд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт За багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай Б,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-нд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, ах, эгч, дүү нарын хамт багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай Т,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-нд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч *******,*******,, нар нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр За багийн нутаг, Мараа толгой гэх газар иргэн хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах явцдаа зодож, гавал тархины битүү гэмтэл, тархины 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэн,  бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус хуралт, дух, зүүн хацрын урд доод хэсэг, зүүн шуу, сарвуу, баруун бугуй, шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч *******,*******,, нар нь согтуугаар За багийн нутаг, Мараа толгой гэх газар хоорондоо маргалдаж,*******, нар нь зодолдох үед иргэн ирж, тэдэнд хандан “та нар яагаад зодолдоод байгаа юм бэ?” гэж хэлсэн ба ******* нь “Томоо чи дуугүй байж бай” гэж хэлэн, түүнийг түлхэн унагаж, улмаар харилцан зодолдох явцад нь *******г цахилгаан бороохойгоор цохиж газарт унаган, дээр нь гарч суугаад толгой руу нь цохих үед******* гүйж очоод өшиглөж унагасан байна.

Энэ үед ******* нь “намайг цустай минь хутгачихсан байхад та нар зүгээр өнгөрөөх гээд байгаа юм уу” гэж хашгирахад, нар ирж түлхэн унагаж, биеийн урд болон ар хэсэг рүү цохих, өшиглөх зэргээр бүлэглэн зодсоны улмаас тархины 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон байна.

Эдгээр байдлууд нь шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч *******ын өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед манай дүү над руу залгаад талийгаачийг хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгээд Говь-Алтайгаас Асгатад ирээд нас барсныг нь мэдсэн. , нар энэ хэргийг эхлүүлсэн гэж бодож байна. Энэ хугацаанд шүүгдэгч нар болон тэдний ар гэрээс нэг ч удаа яриагүй. Маш их гомдолтой байна. Хохиролд нийт 18.668.480 төгрөг нэхэмжилж байна. Мөн талийгаачийн эхнэр нь одоо Ховд аймагт шалгүй гэрт 3 хүүхдийн хамт, хүнд нөхцөлд амьдарч байна. 3 хүүхдэд нь гэм хор учруулсны төлбөр тогтоож өгнө үү... гэсэн мэдүүлэг,  

Гэрч*******гийн өгсөн: ...Би тэр өдөр цэцэрлэгээс хүүхдээ аваад харьж явтал урд толгой дээр хэдэн хүмүүс байсан. тэнд байхаар нь хүмүүстэй зодолдчих вий гээд хэлсэн. Удалгүй намайг дуудахаар нь яваад очсон. Гэтэл , талийгаач 2 муудалцаад, түлхэлцээд доошоо явж байгаа харагдсан. хүн аллаа гээд орилохоор нь хартал талийгаач нь гийн дээр гараад суучихсан цохиж байсан. Тэгтэл тэд нар луу гүйгээд очихоор нь би араас нь очоод татаад автал талийгаачтай давхралдаад унасан. Би ийн чанх ард нь байсан болохоор талийгаачийг өшиглөсөн эсэхийг сайн хараагүй. Тэр үед “намайг ийм болгочихлоо, алаач” гэж хашгирсан. Гэтэл, нар ирсэн ба нэг харахад талийгаачийг заамдсан байсан. тэр зодоон руу очих гээд дүүлээд байхаар нь би хориглож, урдаас нь түлхэж тэднээс холдуулсан. Ингэж байгаад нэг эргээд хартал талийгаач газар уначихсан, урд нь, ард нь зогсчихсон талийгаачийг 2 талаас нь өшиглөөд зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би очоод, хоёрын нэгийг нь татаад, нэгийг нь түлхэж холдуулсан. нь талийгаачид зодуулаад газарт хэвтэж байснаа босч ирээд талийгаачийн гуя руу нэг өшиглөсөн. Тэгээд тэднээс холдоод зайдуухан очиж зогссон. Харин, нар талийгаачийг үргэлжлүүлээд зодоод, өшиглөөд байсан. Гэтэл талийгаач өндийж ирээд гараа амруугаа хийж үзээд, толгойгоо нэг барьчихаад цас руу нүүрээрээ шаагаад унасан. Тэгэхээр нь би түүнийг татаад, нүүрийг нь хажуу тийш нь болгож хэвтүүлсэн. Түүнээс хойш талийгаач дахин босч ирээгүй. Тэнд байсан хүмүүс явцгаасан, би гэртээ орчихоод цагдаад хэлэхээр очиход цагдаа гэртээ байгаагүй учир эхнэрээс нь утсыг нь аваад ярьсан... гэсэн мэдүүлэг, 

Гэрч*******ын өгсөн: ...Би сумын төвдтай таарсан. морио алдчихсан гээд миний морийг гуйхаар нь би өгөхгүй гэсэн. Тэгвэл толгойн оройд хүргээд өгөөч гэхээр ньыг сундлаад толгойн оройд хүргэж өгсөн. Тэнд ,,, нар байсан. намайг “мориноосоо буугаад ир зодолдъё” гээд байхаар нь би яваад өгсөн. Тэд нар архи ууж байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч*******гийн өгсөн: ...Би сургуулиас хүүхдээ аваад явж байтал урд толгойн орой дээр хүмүүс зодолдоод байгаа бололтой бужигнаад, нэг нэгнээ түлхээд байсан. Тэгээд намайг дөхөөд очтол тэнд байсан хүмүүс тараад явсан. Би холоос харсан болохоор хэн хэн байсныг таниагүй... гэсэн мэдүүлэг,

Гэрч өгсөн: ...Хэрэг болсон газрын ойролцоо манай хүргэнийх байдаг юм. Тэр орой хүргэнийхээсээ гараад иртэл толгой дээр хүмүүс зодолдож байгаа бололтой бөөгнөрөөд, орилолдоод байсан. Тэгэхээр нь би хүргэний нялх хүүхэд айчих байх гэж бодоод “больцгоо та нар, цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс удалгүй тараад явцгаасан. 2 хэсэг хүмүүс байсан ба наад талд нь 5 хүн бөөгнөрч бужигнаж байгаад нэг нь унаад дахиж босоогүй. Би хамгийн түрүүнд цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг,

Гэрч Т*******гийн өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 10-нд би нөхөртэйгөө тоглолт үзэх гэж сумын төвд орж ирсэн. Тэгээд хадам ахындаа байж байтал манай нөхөр гарчихаад ирье гээд явсан. Удаагүй байж байтал манай эгч “танай нөхөр урд толгой дээр хүмүүстэй зодолдоод байх шиг байна” гэхээр нь яваад очтол, хоёр дээр доороо ороод зодолдож байсан. Намайг “наад хоёроо болиулаач” гэхэд “байж байг” гээд байсан. Тэгээд би эгчийг дуудсан. эгч ирээд, бид хоёр ийн дээлийг нь өмсүүлж байтал толгой өгсөөд үл таних нэг хүн ирсэн. Гэтэл тэр хүнийг түлхээд унагасан. Нэг хартал талийгаач нь гийн дээр гарчихсан, нэг гэрэлтэй зүйлээр толгой руу нь цохиж байсан. Тэгтэл тэр хоёр луу гүйгээд очтол араас нь эгч очоод бүснээс нь татсан. Манай нөхөр хөлөө саваад унахад нь би талийгаачийг өшиглөчихлөө гэж бодсон. Яг өшиглөсөн эсэхийг мэдэхгүй. Манай нөхөр талийгаачтай давхарлалдаад цааш унасан. Гэтэл, нар тэдэн рүү очоод талийгаачийг тал талаас нь өшиглөөд байсан... гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын өгсөн: ...Талийгаач ийн үхлийн шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Талийгаач нь тархины аалзан бүрхүүлийн цус харвалт, тархины цус хуралтын улмаас нас барсан байсан. Уг өвчин нь гэмтлийн гаралтай байсан бөгөөд ийм гэмтэл 3-5 минутын дотор үхэлд хүргэдэг. Гэмтэл авсан хүн ямар нэг идэвхитэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломж бараг байхгүй. Хүзүүнд хүч үйлчилсний улмаас уг гэмтэл үүссэн. Учир нь бамбай булчирхайд цус хурсан байсан... гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд:

Гэрч өгсөн: ...Гэртээ байж байтал хэсгийн төлөөлөгч утсаар яриад “сумын төвийн урд талын жижигхэн овоотой толгой дээр хүн ухаан алдаад уначихсан байна” гэж хэлэхээр нь би уг газарт яваад очтол овооны ойролцоо 3 хүн харагдсан ба овооноос доош судганд хар өнгийн хувцастай хүн толгой хэсэг нь овооны зүг, хөл хэсэг нь баруун зүг байрлалтай, баруун гар талаараа хажуулдан атрилдсан /нумарсан/ байдалтай, нүүрэн тал нь цас руу  наалдсан хэвтэж байсан. Би очоод биеийнх нь зүүн талын гүрээний судсыг  тэмтэрч дарж үзэхэд гүрээний судас нь цохилохгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-52-53/,

Гэрч Г.Довдоннямын өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 10-нд би хүргэнийхээ хашаанд машин засаад байж байтал манай хүргэний хашааны зүүн талд байдаг жижиг овоотой толгой дээр хүмүүс шуугилдаад, хоорондоо зодоон хийгээд байгаа бололтой байхаар нь хартал ногоон дээлтэй голдуу хүмүүс 2, 2-оороо хоорондоо зодолдож харагдсан ба тэдний хажууд 2 эмэгтэй хүн харагдсаны нэг эмэгтэй нь Пүүвээ гэгч хүний эхнэр байсан, нөгөө эмэгтэйг нь таниагүй. Тэр эмэгтэй “цагдаа дуудаач” гээд хашгираад, зодоон хийж байгаа хүмүүсийг салгах гээд, нөгөө танихгүй жижигхэн биетэй эмэгтэй “болиоч та нар” гээд орилоод байсан. Би зодоон болж байгаа газарт очих гээд дөхөөд явж байтал талийгаач цасан дээр 4 хөллөөд тонгойгоод хэвтчихсэн ба зодоон хийж байсан хүмүүс бүгд тараад явсан... гэсэн мэдүүлэг /хх-61-62/,

Гэрч өгсөн: ...Би талийгаачийн биеийн байдлыг үзэхэд зүрх нь зогссон, клиникийн үхэлд хүрсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-63/,

Гэрч өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд байх дэлгүүрт ганцаараа орж ирээд надаас 0,5 литрийн 2 шил Ерөөл нэртэй архи зээлж авсан... гэсэн мэдүүлэг /хх-79/,

Гэрч өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ожиг бид хоёр морьтойгоо сумын төвд байрлалтай толгой өөд өгсч явтал тэр толгой дээр гийн толгой духны хэсгээс цус гарчихсан, дээл нь цус болчихсон бас нэг бага биетэй залуугийн хамт морьтойгоо зогсч байсан. Юу болсон талаар асуухад хүмүүстэй муудалцаад гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-80/,

Гэрч өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сумын төвд байдаг толгой руу өгсөж яваад жалганд Ногдоотой таарсан. Тэгээд толгойн орой дээр гарахад , хоёр байсан. Биаас юу болсон талаар асуухад “эд нар Томоотой зодолдоод” гэж байсан. гийн нүүрэн хэсэг цус болчихсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-85/,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн:

1. Нас барагч ийн цогцсонд бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус хуралт, дух, зүүн хацрын урд доод хэсэг, зүүн шуу, зүүн сарвуу, буруун бугуй, баруун шуу, зүүн шилбэнд зулгаралт, хүзүү, баруун бугуй, дух, зүүн эгэмний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн 7-10 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно.

3. Нас барагчийн цогцсонд үүссэн гэмтлүүд нь амьд байхдаа үүссэн гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь нэг нь ганцаараа бие дааж нас барахад болон учирсан гэмтлүүдийн нөлөө нь нас барах шалтгаан болж чадахгүй байна.

5. Нас барагч нь тархины аалзан бүрхүүлийн суурь болон аалзан бүрхүүлийн бүхэлдээ цус харвалт, бага тархийг нилэнхүйд нь хамарсан аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархины ховдлуудын цус дүүргэлт гэмтлүүд нь нас барах шалтгаан болжээ.

6. Нас барагч нь тархины аалзан бүрхүүлийн суурь болон аалзан бүрхүүлийн бүхэлдээ цус харвалт, бага тархийг нилэнхүйд нь хамарсан аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархины ховдлуудын цус дүүргэлтийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

7. Талийгаач ийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

8. Нас барагч нь нас барахынхаа өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой байжээ гэсэн 161001 дугаартай дүгнэлт,

 Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн:

1. Талийгаач ийн цогцсонд гавал тархины битүү гэмтэл, тархины 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус хуралт, дух, зүүн хацрын урд доод хэсэг, зүүн шуу, сарвуу, баруун бугуй, шуу, зүүн шилбэнд зулгаралт, хүзүү, баруун бугуй, дух, зүүн эгэмний цус хуралт гэмтэл учиржээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь амьд байхад үүссэн гэмтэл байна.

4,5. Талийгаач нь тархины 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийн улмаас нас барсан байна. Бусад гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй.

6,7. Дээрх тархины 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэн бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг авсан хүн ямар нэг өндийх суух хөдөлгөөн хийх боломжтой боловч босож явах зэрэг идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай болно. Хэдий хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй.

8. Тосонцэнгэл сум дахь ШША-ны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Сэргэлэнбаярын гаргасан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 161001 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн №751 дугаартай дүгнэлт,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн:

- Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан цасан дээр тогтсон гэх улаан хүрэн өнгийн цус мэт зүйл нь бүлгийн харьяалал тогтоох болон ДНХ-ийн шинжилгээнд тэнцэж байна. А/II/ бүлгийн харьяалалтай цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо нас барагч ийн цустай тохирч байна.

- Шинжилгээнд ирүүлсэн нас барагч ийн цогцосноос авсан гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна... гэсэн 310 дугаартай дүгнэлт /хх-239-240/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байна.

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр За багийн нутаг, Мараа толгой гэх газар*******, нар нь маргалдаж, зодолдох үед иргэн нь дөхөж очоод “та нар яагаад зодолдоод байгаа юм бэ?” гэхэд “Томоо чи дуугүй байж бай” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түлхэн унагаж, харилцан зодолдсон, мөн зодолдсоныхоо дараа  “намайг цустай минь хутгачихсан байхад та нар зүгээр өнгөрөөх гээд байгаа юм уу” гэж орилон бусдыгаа өдөөн турхирсан шүүгдэгч *******гийн үйлдэл, *******г зодлоо гэсэн үл ялих зүйлээр шалтаглан өшиглөн унагаж хүч хэрэглэсэн, иргэн*******гийн хэв журмыг сахиулах талаар тавьсан шаардлагыг эсэргүүцсэн шүүгдэгч*******ийн үйлдэл зэрэг нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул шүүгдэгч *******,******* нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Харин  , нар нь “*******г зодлоо” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан   түлхэн унагаж, биеийн урд болон ар хэсэг рүү цохих, өшиглөх зэргээр бүлэглэн танхайрах явцдаа түүний биед гэмтэл учруулсан үйлдэл нь талийгаач ийн үхлийн шалтгаантай шууд холбоотой байх тул шүүгдэгч, нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд, Э.Ганбат нар нь хүн нэг бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоож, гэрч*******ийн сэтгэцийн байдлыг шинжээч томилж тогтоолгох шаардлагатай, гэмт хэрэг үйлдэгдсэн газрын газар зүйн байршил, өндрийн хэмжээг нарийвчлан тогтоож, гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж, мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийх зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж мэтгэлцэж байгаа боловч тухайн үйл явдлыг дэргэдээс нь харж, гэмт үйлдлүүдийг таслан зогсоох оролдлого хийсэн гэрч Т*******,******* нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ...*******,*******,, нарыг үл ялих зүйлээр шалтаглан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг зөрчин, хэрүүл маргаан үүсгэж зодолдсон талаар болон, нар нь хохирогч унаган хоёр талаас нь цохиж, өшиглөх зэргээр зодоод байсан гэх нөхцөл байдлын талаар удаа дараа мэдүүлсэн тэдний мэдүүлэгт ноцтой зөрүү тогтоогдохгүй байх ба гэмт хэрэг үйлдэгдсэн газрын газар зүйн байршил, өндрийн хэмжээг нарийвчлан тогтоож, гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр*******ийг сэжигтнээр тооцож, мэдүүлэг авсан бөгөөд мөрдөн байцаагч түүний үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох саналаа 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр прокурорт хүргүүлсэн боловч зарим сэжигтэн яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гарсан нь ойлгомжгүй, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч дээрх тогтоолыг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн, бичиглэлийн алдаа гарсан байна гэж тайлбарлаж байна. Гэвч сэжигтэн*******ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй байхад буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул шүүх гэрч*******ийн мэдүүлгийг үнэлээгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******,*******,, нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******гийн цусанд илэрсэн 0.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 201640002 дугаар дүгнэлт,ын цусанд илэрсэн 0.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 201640006 дугаар дүгнэлт,ын цусанд илэрсэн 0.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн  201640003 дугаар дүгнэлт,*******ийн цусанд илэрсэн 0.5 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 201640007 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба гэмт хэрэг үйлдэх үед ялтай байх хугацаа дууссан, шүүгдэгч *******,*******, нар нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгч *******,*******,, нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, *******,******* нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч, нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь гэм хор учруулсны төлбөр болон шатахуун, орон нутаг, аймаг хоорондын зорчсон зардал, хоол, буудал, оршуулгын зардал, өмгөөллийн хөлс, талийгаач ийн цалингийн зээлийн үлдэгдэл зэрэг нийт 18.668.480 төгрөг нэхэмжилсэн ба мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт 2.530.287 төгрөгийн шатахуун худалдан авсан баримт, 1.300.100 төгрөгийн орон нутаг, аймаг хоорондын зорчсон зардал, хоол, буудлын зардлын баримт, 2.500.000 төгрөгийн өмгөөллийн хөлс төлсөн баримт, 8.949.132 төгрөгийн оршуулгын зардлын баримт, талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 2.632.752 төгрөгийн баримт, нийт 17.912.271 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Үүнээс хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 133 дугаар тал 50.000 төгрөгийн шатахуун авсан баримт, 135 дугаар тал 21.000 төгрөгийн шатахуун авсан баримт, 136 дугаар тал 21.000 төгрөгийн шатахуун авсан баримт, 137 дугаар тал 21.000 төгрөгийн шатахуун авсан баримт, 138 дугаар тал 21.000 төгрөгийн шатахуун авсан баримт, 139 дүгээр тал 10.000 төгрөгийн шатахуун авсан баримт, 140 дүгээр тал 11.000 төгрөгийн шатахуун авсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шатахуун худалдан авсан баримтууд болох 2016 оны 8 дугаар сарын 09-нд 144.900 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 10-нд 160.000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 11-нд 80.000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 22-нд 20.000 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 22-нд 10.000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 03-нд 34.000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 04-нд 20.000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 25-нд 50.000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 25-нд 18.400 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 25-нд 40.000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 14-нд 59.987 төгрөгийн шатахуун авсан баримтууд нь хэн, хаанаас авсан нь ойлгомжгүй, 156 дугаар тал 200.000 төгрөгийн шатахуун авсан баримт нь олгосон байгууллагын тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангаагүй,

Оршуулгын зардлын баримтуудаас 3 дугаар хавтасны 167 дугаар тал Сант бөмбөн хоршооноос 608.430 төгрөгийн хүнс, бараа худалдаж авсан баримт нь ямар бараа худалдаж авсан нь ойлгомжгүй, 168 дугаар тал 401.500 төгрөгийн, 169 дүгээр тал 149.250 төгрөгийн хүнсний бараа худалдаж авсан баримтууд нь тамга, тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангаагүй,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн орон нутаг, аймаг хоорондын зорчсон зардал, хоол, буудлын зардлын баримтуудаас 2016 оны 9 дүгээр сарын 04-ний 15.000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 15-ны 40.000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 16-ны 15.000 төгрөгийн,  огноогүй 15.000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 24-ний 40.200 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны 65.000 төгрөгийн орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбарууд болон 31.000 төгрөг, 21.000 төгрөг, 10.000 төгрөгийн зарлагын баримтууд, 60.000 төгрөг, 20.000 төгрөг, 60.000 төгрөгийн зочид буудлын баримтууд, мөн 2016 оны 9 дүгээр сарын 03-нд өмгөөлөгч Жаргалбаяр нь 144.900 төгрөгөөр шатахуун худалдаж авсан гэх тодорхойлолт, хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 176 дугаар тал 16.100 төгрөгийн тооцооны хуудас, 177 дугаар тал 29.500 төгрөгийн, 178 дугаар тал 11.000 төгрөгийн, 179 дүгээр тал 45.000 төгрөгийн ном уншуулсан баримтуудаар нэхэмжилж байгаа хохирол болон талийгаач ийн цалингийн зээлийн үлдэгдэл 2.632.752 төгрөгийн хохирол зэргийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй,

Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 181 дүгээр тал 10.400 төгрөгийн, 182 дугаар тал 36.000 төгрөгийн, 183 дугаар тал 600.000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул иргэний нэхэмжлэлээс 6.069.319 төгрөг болон нотлох баримт гаргаж өгөөгүй 756.209 төгрөг, нийт 6.825.528 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шатахууны зардал 1.538.000 төгрөг, орон нутаг, аймаг хооронд зорчсон зардал 15.000 төгрөг, өмгөөллийн хөлс 2.500.000 төгрөг, оршуулгын зардал 7.789.952 төгрөг, нийт 11.842.952 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул 11.842.952 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Мөн хохирогч гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн боловч талийгаачийн эхнэр нь цалин орлоготой эсэх, талийгаачийн хүүхдүүд болох ,, нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг эсэх талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, тооцоог бүрэн хийх боломжгүй байх тул гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчаас 5.921.476 төгрөг, шүүгдэгчаас 5.921.476 төгрөг тус тус гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 201 хоног,*******ийн  цагдан хоригдсон 151 хоног,ын цагдан хоригдсон 309 хоног,ын цагдан хоригдсон 298 хоногийг тус тус хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цахилгаан бороохой 1 ширхэгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, улаан өнгийн судалтай хар ноосон малгай 1 ширхэг, спорт гэсэн бичигтэй хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, Ерөөл гэсэн бичигтэй архины хагархай шил зэргийг устгах нь зүйтэй гэж үзлээ.   

Мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгчын хувьд ногдох эд хөрөнгө болох 21 толгой, 2.540.000 төгрөгийн үнэлгээ бүхий мал, Д.ын хувьд ногдох эд хөрөнгө болох 30 толгой, 2.090.000 төгрөгийн үнэлгээ бүхий мал зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, шүүгдэгч *******гийн хувьд ногдох хөрөнгө болох 45 толгой мал, шүүгдэгч*******ийн хувьд ногдох хөрөнгө болох 42 толгой малыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйл, 293 дугаар зүйл, 294 дүгээр зүйлийн 294.1, 295 дугаар зүйлийн 295.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , Б, Т,   нарт холбогдох эрүүгийн хэргээс *******,******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч, нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, *******,******* нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, нарт 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******ид 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******ид оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч, нарт оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх зааснаар *******гийн цагдан хоригдсон 201 хоног,*******ийн цагдан хоригдсон 151 хоног,ын цагдан хоригдсон 309 хоног,ын цагдан хоригдсон 298 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчаас 5.921.476 /таван сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг, шүүгдэгчаас 5.921.476 /таван сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг нийт 11.842.952 /арван нэгэн сая найман зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.825.528 /зургаан сая найман зуун хорин таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогчийн гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгчын хувьд ногдох эд хөрөнгө болох 21 толгой, 2.540.000 төгрөгийн үнэлгээ бүхий мал, Д.ын хувьд ногдох эд хөрөнгө болох 30 толгой, 2.090.000 төгрөгийн үнэлгээ бүхий мал зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, шүүгдэгч *******гийн хувьд ногдох хөрөнгө болох 45 толгой мал, шүүгдэгч*******ийн хувьд ногдох хөрөнгө болох 42 толгой малыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосугай. 

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн судалтай хар ноосон малгай 1 ширхэг, спорт гэсэн бичигтэй хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, Ерөөл гэсэн бичигтэй архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн цахилгаан бороохой 1 ширхэгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй.

 

10. Тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ж.ОТГОНХИШИГ

      ШҮҮГЧИД                            Б.ИХТАМИР

  Б.УРТНАСАН