Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/271

 

     

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: А.А 
Шүүгдэгч: Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ү овогт Дгийн Од холбогдох 2212..................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ************** ажилтай, ам бүл 4, ээж, эмээ, дүүгийн хамт Улаанбаатар хот ***** дүүргийн 3 дугаар хороо **** тоотод оршин суух хаягт түр оршин сууж байгаа, үндсэн хаяг ............... хот ***** дүүрэг ** дүгээр хороо **** **-** тоотод оршин суудаг хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ү овогт Дгийн О /РД:******/

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.О нь ............. аймгийн .............. сумын .................. дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлгийн 205 тоот рентгений өрөөн дотор 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “удаан хүлээлгэсэн” гэх шалтгаанаар маргалдаж иргэн Б.Зг зодож биед тархи доргилт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, жижиг зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
 Мөрдөн байцаалтын шатанд 2212.................... дугаартай эрүүгийн хэргээс:  
*Хохирогч Б.Згийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 07-өөс 08-нд шилжих шөнийн 23 цаг 45 минутын орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг гэртээ амарч байхад эмнэлгээс гэмтэл хүн үзүүлэх гэсэн юм гэж дуудлага ирсэн. Дуудлагыг хүлээн аваад 00 цаг 08 минутад ажил дээр ирсэн. Ажил дээр ирээд нөгөө гэмтэлтэй хүнийг 2 давхрын рентгений өрөө рүү хүнээ аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөгөө хүн ороод ирсэн. Тэгээд нөгөө хүний хөлийн рентген зургийг аваад авч явсан хүмүүст нь хандаж баруун хөлийн шагайн гадна талын хашлага ясны хугаралтай байна доош 1 давхар луу буугаад 103 дээр очоод байж бай би эмчид хэлээд хөлийг нь гипсдүүлээд өгье гэж хэлэхэд хоёр эмэгтэй нь хөл хугарсан хүнээ аваад доош буусан. Харин нэг эмэгтэй нь үлдээд намайг ажлаа хийгээд сууж байхад миний араас гар утсаар бичлэг хийгээд доор байдаг сувилагч нарыг чинь хэн хариуцдаг юм гэж надаас асуусан. Хариуд нь би 103-ын ахлах сувилагч гэж хүн хариуцдаг одоо тэр хүн нь байхгүй гомдолт санал байвал ажлын цагаар өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд надаас тэр хүнийхээ дугаарыг өгөөдөх гэхээр нь би мэдэхгүй одоо цаг шөнийн 00 цаг өнгөрч байна тэр хүн чинь ээлжийн ажилтай биш тул гэртээ амарч байгаа гэж хэлээд цааш хараад ажлаа хийгээд сууж байхад чи намайг тавлаад байна уу гэхээр нь эргэж хараад яасан юм бол би дуудлага хүлээн аваад 25 минутын дараа гүйгээд ирлээ хугаралтай байна гэж оношлоод өглөө одоо өөр яах гэсэн юм бэ гэхэд эмч 1 сувилагч нар чинь 24 цагаар ажилддаггүй юм уу гэхээр нь доор ээлжтэй 2 сувилагч ажиллаж байна гэсэн. Тэгсэн шөнө амарч байгаа хүмүүс хэдэн цагт ирэх ёстой юм гэж асуухлаар нь тэр ахлах сувилагч чинь ээлжтэй гараагүй учраас одоо юу гэж ирэх юм чи гомдол санал байгаа бол ажлын цагаараа өг гэж хэлсэн. Сувилагч нарт гомдол санал гаргахаас өөр санал байна гэсэн. Тэгээд яг өөрөө яах гэж байгаа билээ гэж хэлээд цааш хараад сууж байхад миний араас чи тавлаад байна уу чи хэдэн цагийн дараа ирж байгаа юм гэхээр нь би дуудлага өгөөд 25 минутын дараа ирлээ та нар өөрсдөө эмнэлэг дээр хэдэн цагт ирсэн дуудлага өгсөн цагаа хар гэж хэлэхэд мэдэхгүй гэж хариулт өгсөн. Та нар дуудлага хүлээн аваад хэдэн цагийн дотор ирэх ёстой байдаг юм гэхээр нь 1 цагийн дотор ирэх ёстой гэж хариулт өгсөн. Тэгээд би босоод зургаа хэвлээд аппаратаа унтраагаад өрөөнөөс гарах гэхэд хугаралтай байгааг нь тогтоох нь чиний үүрэг юм биш үү гэсэн. Өрөөнөөс гарах гээд хаалган дээр ирэхэд намайг гаргахгүй хойш түлхсэн. Тэгэхлээр нь чи ажил төрлөө хийж байгаа хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлэхэд намайг ахин хойш түлхэж гар луу цохиж миний гар утас, рентген зураг хоёрыг газар унагаад газар унасан гар утас, рентген зураг хоёрыг аваад чи яаж байгаа юм миний гар утсыг эвдчихлээ гэж хэлэхэд гартаа барьж байсан цүнхээр миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Мөн миний зүүн хөл рүү нөгөө эмэгтэй баруун хөлөөрэй өшиглөж хойш түлхсэн. Тэгээд хэрүүл маргаан хийж байгаад өрөөний гэрлийг унтраагаад өрөөгөө цоожлоод доош 1 давхар луу буусан. Ер бол ийм л зүйл болсон. Намайг ажлаа хийж байхад гар утсаар билэг хийгээд мөн хэл амаар доромжилж улмаар тухайн хэрүүл маргаан үүссэн. Төмөртэй жижиг хар цүнхээр толгойн зүүн дээд дух хэсэг рүү цохисон. Цохисны тухайн газар овойж хавдсан. Мөн зүүн хөл рүү баруун хөлөөрэй өшиглөсөн. Гар утас, нүдний шил газар унагасан. Би бичлэг хийгээд байхаар нь өөрөө цохиулсны дараа гар утсыг нь гараараа түлхэж унагасан тэгээлд хойш түлхэж байгаад өрөөний хаалгаа түгжсэн. “үүнээс надад цохиж зодсон зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээн согтуу байсан нүдэнд харагдахад. Мөн нэлээн үнэртэж байсан. Би тийм зүйл хэрэглээгүй байсан. Миний зүүн дух хэсэгт хавдаж овойсон, өөр биед гэмтэл учраагүй. Би гомдолтой байна. Учир нь ажил үүргээ гүйцэтгэж яваад зодуулсан болохоор мөн эмчилгээний хохирол төлбөрийг нэхэмжилнэ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/, 

*Хохирогч Б.Згийн дахин өгсөн: “...Миний эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөр нийт 452.500 төгрөгийн хохирол учирсныг Д.О надад төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/, 

*Гэрч Э.Зын өгсөн: “...Би дээрх хүмүүсээс Д.О гэх хүнийг л танина. Найз нөхөд байгаа юм. Түүнээс төрөл садны холбоо хамаарал байхгүй. Харин Б.З гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо хамааралгүй. Д.Огаас сонсоход Зтай маргалдсан шалтгаан нь удаан хүлээлгэсэн гэж маргалдсан гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл надад мэдэх зүйл байхгүй. Би талаар мэдэхгүй. Учир нь Дийг рентгений өрөөнөөс 1 давхар буюу ажиглалтын өрөө рүү шилжүүлж буулгаж байсан. Рентген өрөөнд Д.О, З нар үлдсэн. Би уулзсан. Эмчийнх нь зүүн духны дээд хэсэгт хавдаж товойсон байсан. Зүүн нүдний булан хэсэгт улайсан байсан. Өөр ил харагдах гэмтэл мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 хуу/, 

*Гэрч Ш.Бийн өгсөн: “...Би Б.З гэх хүнийг танихгүй. Харин Д.Ог танина найзууд байгаа юм. Төрөл садны холбоо байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.О, З, Д, Х, Од бид нар Архангай аймгийн төвд “Буман” гэх буудал амрахаар байрласан тэгээд бид нар гарч караокед дуулж байгаад гарах үед манай найз Д зам дээр халтирч унаад хөлөө гэмтээсэн юм тэгээд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд рентген зураг авхуулсан тухайн зураг авах газар нь нэгдсэн эмнэлгийн 2 давхарт байдаг юм байна лээ Дийг дагуулаад З бид хоёр гараад зургаа авхуулаад доош хүлээн авах руу нь буусан юм тэгээд найз О рентген зураг авах гээд гарсан юм байна лээ бид нэг давхарт байсан тэгсэн чинь удалгүй тухайн зураг авсан эмч танай найз чинь намайг цохичихлоо гэж хэлээд бууж ирээд гараад явсан араас нь манай найзууд гараад явсан би Дтэй хөлийг нь гипсдүүлэх гээд үлдсэн үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би анзаарч хараагүй, Ог бас хараагүй. Бид нар бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ согтсон хүн байхгүй. Өөрийн гэсэн ухаантай байсан. Энэ талаар мэдэхгүй байна. О сүүлд хэлэхэд рентген зураг гарахгүй удаж байна гэж хэлсэн тэгээд хэрүүл маргаан болсон гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 хуу/,

*Гэрч Г.Дий өгсөн: “...Би дээрх хүмүүсээс Б.З гэх хүнийг танихгүй. Харин О гэх хүнийг танина. Түүнээс төрөл садны холбоо хамааралгүй. Би тэр талаар мэдэхгүй. Учир нь би нэгдсэн эмнэлгийн рентген өрөөнөөс хүлээн авахын өрөө рүү орсон болохоор мэдэхгүй. Тухайн эмчийн харилцаанаас шалтгаалж хэрэлдсэн магалдсан гэж хэлсэн. Би тэрийг сайн мэдэхгүй байна. З, О хоёр байсан юм шиг байна лээ. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/,

*Д.Огийн яллагдагчаар өгсөн: “...Улаанбаатар хотоос найз нөхдийн хамт Архангай аймагт 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдөр ирсэн. Тухайн аймагт ирээд найз нөхдийн хамт караокед ороод буцаад гарах замд манай найз Д хөлөө гэмтээсэн юм. Тэгээд түүнийг үзүүлэх гээд нэгдсэн эмнэлэг дээр ирээд хүлээн авах өрөөнд ороод байж байгаад рентгений өрөөн дотор тухайн рентгений эмчтэй би ажлын байран дээрээ байдаггүй шалтгаанаар маргалдсан. Маргалдсан шалтгаан нь та хэдэн цагийн дотор ажил дээрээ бэлэн байх ёстой юм гэж асуухад нөгөө эмч маань гэрээсээ ирлээ хөлийн зургийг нь аваад өглөө болоо юм биш үү. Тэгээд та нар яах гээд байгаа юм гэх зэргээр хэл амаар доромжилсон. Нөгөө эмч өрөөнөөсөө гарах гээд намайг хойш түлхсэн тэгэхлээр нь би баруун хөлөөрөө хөл хэсэг рүү өшиглөсөн. Мөн миний гар утсыг 2, 3 удаа унагасан мөн миний нүд, зүүн хөмсөгний дээд хэсгээр хөхөрч хавдсан түүнийг нөгөө эмч намайг цохиж учруулсан. Тэгээд би өөрийн амарч байсан буудал руугаа явсан. Би хөл хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Түүнээс өөр цохиж зодсон асуудал байхгүй. Харин хооронд хэрэлдэж маргалдсан. Би өөрийнхөө гар утсыг авах гэж доош тонгойх үедээ бид хоёр толгой хэсгээрээ хоорондоо мөргөлдсөн. Тэгэхэд дээрх гэмтэл үүссэн байх. Миний барьж явсан цүнхийг З гэх хүн чи яагаад байгаа гэж хэлээд миний цүнхийг булааж авсан. Түүнээс би цүнхээрээ цохиогүй. Миний зүүн хөмсөгний дээд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн үед манай найз хөлөө хугалсан байсан болохоор яаралтай Улаанбаатар хот руу явах ажилтай байсан. Тийм болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Одоогийн байдлаар болон тухайн үед нь эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/, 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дугаартай 
1.    Б.Згийн биед тархи доргилт, духны зүүн хэрэгт зөөлөн эдийн няцрал, 
жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.    Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.    Дээрх  гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл 
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх 
дүгнэлт /хх-ийн 38-39 хуу/,
    Д.Оны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 хуу/,
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73 хуу/,
    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 82-83 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Д.О нь Нэгдсэн эмнэлгийн 205 тоот рентгений өрөөн дотор 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “удаан хүлээлгэсэн” гэх шалтгаанаар маргалдаж иргэн Б.Зг зодож биед тархи доргилт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, жижиг зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд  хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   
  
Эрүүгийн 2212.................... дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь Нэгдсэн эмнэлгийн 205 тоот рентгений өрөөн дотор 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “удаан хүлээлгэсэн” гэх шалтгаанаар маргалдаж иргэн Б.Зг зодож биед тархи доргилт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, жижиг зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Згийн: Тэгээд би босоод зургаа хэвлээд аппаратаа унтраагаад өрөөнөөс гарах гэхэд хугаралтай байгааг нь тогтоох нь чиний үүрэг юм биш үү гэсэн. Өрөөнөөс гарах гээд хаалган дээр ирэхэд намайг гаргахгүй хойш түлхсэн. Тэгэхлээр нь чи ажил төрлөө хийж байгаа хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлэхэд намайг ахин хойш түлхэж гар луу цохиж миний гар утас, рентген зураг хоёрыг газар унагаад газар унасан гар утас, рентген зураг хоёрыг аваад чи яаж байгаа юм миний гар утсыг эвдчихлээ гэж хэлэхэд гартаа барьж байсан цүнхээр миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Мөн миний зүүн хөл рүү нөгөө эмэгтэй баруун хөлөөрэй өшиглөж хойш түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/ гэрч Э.З: “...Рентген өрөөнд Д.О, З нар үлдсэн. Би уулзсан. Эмчийнх нь зүүн духны дээд хэсэгт хавдаж товойсон байсан. Зүүн нүдний булан хэсэгт улайсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, гэрч Ш.Б: “...найз О рентген зураг авах гээд гарсан юм байна лээ бид нэг давхарт байсан тэгсэн чинь удалгүй тухайн зураг авсан эмч танай найз чинь намайг цохичихлоо гэж хэлээд бууж ирээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас шүүгдэгч Д.Оны үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Б.З, гэрч Э.З, Ш.Б нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Д.О нь Нэгдсэн эмнэлгийн 205 тоот рентгений өрөөн дотор 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “удаан хүлээлгэсэн” гэх шалтгаанаар маргалдаж иргэн Б.Зг зодож биед тархи доргилт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, жижиг зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.  
 
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Д.О нь иргэн Б.Згийн биед тархи доргилт, духны зүүн хэрэгт зөөлөн эдийн няцрал, жижиг зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
  
Иймд шүүгдэгч Д.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Огийн үйлдлийн улмаас хохирогч Б.З нь хохирлын баримт шүүхэд ирүүлээгүй байх тул тодорхой тооцоо гаргах боломжгүй шүүгдэгч Д.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 90-91 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.   
  
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Огийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.О нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч Ү овогт Дгийн Ог Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.  

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    


      
                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ОТГОНЦЭЦЭГ