Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0347/э |
Дугаар | 2022/ШЦТ/350 |
Огноо | 2022-11-10 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221002940330 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор овог нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 21,000 төгрөгийг хурааж, 10 жил 01 хоногийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд орж 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг эдэлж дууссан, овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух хохирогч байшингийн цонхоор нэвтэрч “” маркийн цахилгаан суурин оёдлын машины моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хорооллын хашаа болох ******* сумын 2 дугаар баг ******* тоотод хашааныхаа эд зүйлсийг янзлах, зөөх ажил хийж байгаад 15 цагийн орчимд машин дээр ачсан эд зүйлсээ буулгах гээд хорооллын 5-13Б тоот руу явсан юм. Ингээд манай гэрийнхэн эд зүйлсээ буулгаж дуусаад 16 цаг 50 минутын орчимд буцаад ******* сумын 2 дугаар баг ******* тоот хашаанд ирэх үед манай хашааны баруун хойд буланд байдаг байшингийн зүүн талын цонхыг онгойлгож ороод зүүн талын жижиг өрөөний баруун талын хананд шахаж байрлуулсан байсан цахилгаан суурин оёдлын машиныг байшингийн шалан дээр унагааж доор нь байдаг моторыг нь салгаж аваад явсан байсан. Миний оёдлын машиныг 390,000 төгрөгөөр үнэлсэнд надад гаргах гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 26-33/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын 2 дугаар баг тойргийн баруун хойд зүгт байрлах машины суудлын бүрээс, буйдан зэрэг хийдэг газраас өөрийн захиалсан суудлын бүрээсийг авчихаад машиндаа хийлгэж байхад тухайн бүрээс хийдэг дэлгүүрээс гарч ирсэн хар хөх өнгийн тамирын өмдтэй, ногоон эрээн өнгийн пудволктой, халзан толгойтой, бор царайтай, 155-160 см орчим өндөртэй залуу мотор барьчихсан надаас худалдаад авчих гэж гуйгаад байсан. Би эхэндээ үгүй гэсэн боловч дахин дахин ирээд авчих гээд бүр шалж гуйгаад байхаар нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд 80,000 төгрөг гэхээр нь авахгүй гэхэд тэгвэл 30,000 төгрөгөөр худалдаад авчих гэж хэлсэн. Би наадах чинь ер нь юуны мотор юм гэхэд оёдлын машины мотор гэж надад хэлсэн. 30,000 төгрөгийг 38 дугаар байрны зүүн талд байх ХААН банкны АТМ-аас авч бэлнээр өгч моторыг авсан. Тэгээд би шууд гэр лүүгээ харьсан. Тухайн залуу ХААН банкны гадаа үлдсэн. ...би 30,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, учир нь би хөдөө мал дээр байдаг учраас дахин ирэх боломжгүй тул шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ. /хх-ийн 36-37/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэх хүнд бэлэн 30,000 төгрөгөөр зарж борлуулсан. 30,000 төгрөгөөрөө архи авч уусан. ...цагдаа нар алдагдсан моторыг эс хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн...” гэжээ. /хх-ийн 81-82/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/
Теле хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/
Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-56/
*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/
Хохирогч Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 114/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 108/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч овогт ******* нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* 1-16 тоотод байрлах хохирогч байшингийн цонхоор нэвтэрч, “” маркийн цахилгаан суурин оёдлын машины моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би ******* тоотод байх айлын цонхоор орж оёдлын машины моторыг салгаж аваад тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэх хүнд бэлэн 30,000 төгрөгөөр зарж борлуулсан. 30,000 төгрөгөөрөө архи авч уусан. ...цагдаа нар алдагдсан моторыг эс хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...манай гэрийнхэн эд зүйлсээ буулгаж дуусаад 16 цаг 50 минутын орчимд буцаад ******* сумын 2 дугаар баг ******* тоот хашаанд ирэх үед манай хашааны баруун хойд буланд байдаг байшингийн зүүн талын цонхыг онгойлгож ороод зүүн талын жижиг өрөөний баруун талын хананд шахаж байрлуулсан цахилгаан суурин оёдлын машиныг байшингийн шалан дээр унагааж доор нь байдаг моторыг нь салгаж аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын 2 дугаар баг тойргийн баруун хойд зүгт байрлах машины суудлын бүрээс, буйдан зэрэг хийдэг газраас өөрийн захиалсан суудлын бүрээсийг авчихаад машиндаа хийлгэж байхад тухайн бүрээс хийдэг дэлгүүрээс гарч ирсэн хар хөх өнгийн тамирын өмдтэй, ногоон эрээн өнгийн пудволктой, халзан толгойтой, бор царайтай, 155-160 см орчим өндөртэй залуу мотор барьчихсан надаас худалдаад авчих гэж гуйгаад байсан. Би эхэндээ үгүй гэсэн боловч дахин дахин ирээд авчих гээд бүр шалж гуйгаад байхаар нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд 80,000 төгрөг гэхээр нь авахгүй гэхэд тэгвэл 30,000 төгрөгөөр худалдаад авчих гэж хэлсэн. Би наадах чинь ер нь юуны мотор юм гэхэд оёдлын машины мотор гэж надад хэлсэн. 30,000 төгрөгийг 38 дугаар байрны зүүн талд байх ХААН банкны АТМ-аас авч бэлнээр өгч моторыг авсан. Тэгээд би шууд гэр лүүгээ харьсан. Тухайн залуу ХААН банкны гадаа үлдсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, теле хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч д 420,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогчид оёдлын машины моторыг буцаан өгч, түүнд оёдлын машины үнэ 390,000 төгрөгийг төлж барагдуулсан байхаас гадна хохирогч Э. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА