Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 179/2022/0281/Э |
Дугаар | 2022/ШЦТ/325 |
Огноо | 2022-11-08 |
Зүйл хэсэг | 22.1.1., |
Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Л*************нарын өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч *************өмгөөлөгч Н.Тэрбиш,
Шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************нарт холбогдох эрүүгийн 2138001120586 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************д 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамж, мөн өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамж гарган өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж бусдад давуу байдал бий болгон гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй өөртөө давуу байдал бий болгож Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал хүргүүлж, улмаар Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар 17,482,500 төгрөгийг хүлээн авч, орон нутгийн төсөвт 17,482,500 төгрөгийн хохирол учруулан хатгагч, гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,
Шүүгдэгч *************нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************д Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал оруулж, улмаар сумаас тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд хамруулсан, мөн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийж, 2020 онь 3 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлтийг бүрдүүлж, гарын үсэг зурж баталгаажуулалт хийж дэмжлэг үзүүлэн хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************д 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамж, мөн өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамж гарган өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй өөртөө давуу байдал бий болгож Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал хүргүүлж, улмаар Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар 17,482,500 төгрөгийг хүлээн авч, орон нутгийн төсөвт 17,482,500 төгрөгийн хохирол учруулсан гэм хэргийг,
Шүүгдэгч *************нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************д Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал оруулж, улмаар сумаас тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд хамруулсан, мөн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийж, 2020 онь 3 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлтийг бүрдүүлж, гарын үсэг зурж баталгаажуулалт хийж дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138001120586 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...Засаг дарга *************би төрийн албанд олон жил ажиллаа түүнээс гадна эрүүл мэндийн шалтгаанаар цаашид ажиллах боломжгүй тиймээс 2020 оны төсөв дээр миний тэтгэмжийг суулгаж өгөх боломж байна уу гэсэн хүсэлт тавьсан. Батцогт та холбогдох баримт бичгээ бүрдүүлээд санхүүд өгчих явуулаад үзье гэсэн. Ингээд би холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд нягтлан бодогчид өгсөн...УИХ-аас төсөв батлагдахад 17 сая төгрөгөөр батлагдсан байсан…” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд албан тушаалаа урвуулсан зүйл байхгүй. 2020 оны төсөвт *************тэтгэмжийн хөрөнгө суугдаж ирсэн...Төсөв нь батлагдаж ирэхдээ тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж гэдгээр эдийн засгийн ангилалд батлагдаж ирсэн. Тэгээд тэр ангиллаар нь буюу тэтгэмж гэдгээр нь захирамж гаргасан…” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************нь 2020 оны төсвийн төсөлд миний тэтгэмжийг оруулж өгөхгүй бол төсвийн төсөл болон цалин мөнгөн дээр гарын үсэг зурж өгөхгүй, ажлаас чинь хална гэх зэргээр дарамталсан. Хуулийн шаардлага хангахгүй гэдгийг удаа дараа өөрт нь хэлж байсан. Тэгэхэд Бямбасүрэн би өөрөө мэдэж байна. Би Базартай яриад тохирчихсон гээд миний хажууд утсаар яриад байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би төрийн албыг 30 гаруй жил хашчихаад төрийн тамга барьж төрийн албанд ажиллаж байхдаа харвасан. Тэрнээс хойш хэвтэрт байж байгаад босож ирээд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж өмнө нь ажиллаж байсан хэм хэмжээнд ажиллаж чадахгүй болсон. Нүдний хараа, сэтгэн бодох бүх зүйлд өөрчлөлт орсон учраас би хуулийн хүрээнд сумын төсвийн ерөнхийлөн захирагчид санал хүсэлтээ тавьсан. Нэгэнт Монгол Улсын төрд 30 гаруй жил ажилласан юм чинь Төсвийн тухай хуулийн дагуу даргад ямар шийдвэр гаргах талаар саналаа тавьсан. Үүний дагуу миний материалыг бүрдүүлж өгөөд төсвийн байнгын хороо, сангийн яам, Улсын их хурал баталсан. Би Монгол Улсын төсөв хэлэлцсэн учраас Төсвийн хуулийг нэг өдөр хэлэлцэж баталдаггүй. Олон өдрийн олон гишүүдийн санал хүсэлтээр баталдаг. Тэгээд миний мөнгө хасагдах газраа 5,000,000 төгрөг нь хасагдаад улсын төсвөөр нэр зааж батлагдаж ирсэн. Журам нь ажил албан тушаал эрхэлж байгаа хүн авч болохгүй гэсэн учраас би ажлаа өгсөн. Нэгэнт харваж биеийн байдал муу болж өмнөх хэмжээндээ хүрч сайн ажиллаж чадахгүй учраас удирдах байгууллагадаа санал хүсэлтээ тавьсан. Миний тавьсан саналыг хангаж ч болно, хангахгүй байж ч болно. Үүний дагуу 20 хэдэн сая төгрөг орж ирэхээр нь 5,000,000 төгрөгийг нь хасаад 17,000,000 төгрөг ажил албагүй болсон энгийн иргэн байхад 3 дугаар сарын 31-ний өдөр миний дансанд орж ирсэн...Тэтгэмж авахад 57 настай байсан...Би маш их харамсаж байна. Хоёргүй сэтгэлээр сум суманд ажилласан. Энэ хугацаандаа сахилга бат хэрэгжүүлэх, шударга ёсыг бий болгож ажилласан. Хамгийн гол нь эрүүл мэндийн аргагүй байдал үүссэн учраас дарга нартаа санал хүсэлтээ тавьсан. Хэрвээ миний саналыг хангаагүй буюу бүх шатны төсвийн байгууллага баталж өгөөгүй, төсвийн төсөл баталж хууль болгоогүй, олгоод ирсэн хойно энэ дарга надад олгоогүй байсан бол би өнөөдөр ийм байдалд орохгүй байсан байх гэж бодож байна. Хүн төрд олон жил ажиллачхаад өвдөж зовоод тэтгэврийн нас дөхсөн байсан учраас би төрд хандаж хүсэлтээ тавьсан. Олон жил төрийн албанд ажиллачхаад ийм байдалд орно гэж бодсонгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх 2019 онд тамгын дарга бие эрүүл мэнд муу байсан учраас төсвийн санал хүргүүлсэн. 2020 оны төсөв батлагдахад 22,000,000 төгрөгөөс 17,482,500 төгрөгийн төсөв батлагдаж ирсэн байсан. Тухайн үед 2020 оны 3 дугаар сарын сүүлээр “нэгэнт миний мөнгө ороод ирсэн, эрүүл мэндийн байдал ийм байгаа учраас ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэмж авъя” гэдэг хүсэлтээ тавьж байсан. Би Тэтгэмжийн хуульд ийм заалт байхгүй гэхэд Нийгмийн даатгалын салбар хуульд эрүүл мэндийн шалтгаантай бол тэтгэмжээ аваад ажлаасаа чөлөөлөгдөж болно гэсэн заалт байдаг гэсэн. Тэгээд ажлаасаа чөлөөлөгдөж би тэтгэмж олгох захирамжийг гаргасан... Нийгмийн даатгалын салбар хуульд авч болдог гэсэн учраас болдог юм байна гэж ойлгосон…Өөр байгууллагад орж ирсэн хөрөнгийг өөр тийш нь татаагүй, өөр барилга байшин барих байсан юм уу өөр төсвийг өөрийн эд хөрөнгө болгож ашиглаад өөр хүнд өгөөгүй. Яг л зориулалтынхаа дагуу улсын төсөвт ч батлагдсан, аймгийн төсөвт ч батлагдсан учраас сумын төсөвт хуваарийнх нь дагуу орж ирсэн байгаа. Сумын мөнгө зарцуулах эрхийг хуваарийнхаа дагуу аймгаас эрхийг нь олгодог. Үүний дагуу 3 дугаар сарын сүүлээр төсөв нь батлагдаж орж ирсэн. Хэрвээ энэ хууль зөрчсөн харшилсан байна гэсэн бол аймгийн төрийн санд сум руу явуулах биш хуульд зааснаар тухайн байгууллагын дарга буюу аймгийн тамгын дарга юм уу, аймгийн Засаг дарга болохгүй байна гэдгээ тоотоор өгөөд буцааж хариу аваад шилжүүлэх ёстой байсан. Тэгэхэд ангилал зарцуулалт бүх зүйл нь зөрчигдөөгүй тухайн хүнд орж ирсэн. Мөн сумын болон аймгийн төрийн сангийн нийтлэг чиг үүрэг адилхан байдаг. Сумын төрийн сангийн үйл ажиллагааг аймгийн төрийн сан чиглүүлж удирдаж байх үүрэгтэй. Сумын санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчийн баримт шаардах ёстой. Яагаад гэхээр 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй. Байгууллагын дарга нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй. Мөн 22,000,000 төгрөгийг 17,000,000 төгрөг болгож хассан нь ойлгомжгүй. Нэг удаагийн тэтгэвэр тэтгэмжээс татвар юм уу нийгмийн даатгал суутгадаггүй. Аймгийн төрийн сангийн *************дарга яаманд батлуулаад, аймагт орж ирсэн нь мөн батлагдсан. Аймаг нийслэлийн төсөвт урьдчилан аудитаар төсөв орж суманд хуваарилагдаж ирж байгаа. Анхааруулах тоотыг манай суманд өгсөн гэж байгаа боловч бид нарын гар дээр ирсэн бичиг байхгүй. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр аудитын шалгалт хийхэд суманд анхааруулга өгсөн зүйл байхгүй. Хоёрдугаарт энэ тоотыг байгууллагын дарга өөрөө буруутай байна гэж үзвэл түүний дээд шатанд өгөх ёстой болохоос биш доод шатанд өгөх ёсгүй... Би залуу хүн учраас алдаа гаргалаа. Түүнээс биш би хуультай ингэдэг гэж мэдээгүй. Надад ийм зүйл хийх санаа байгаагүй. Би 26 настайдаа сумын засаг дарга болсон. Гаргасан захирамждаа харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох тухай журмын 5.4 дэх хэсэгт “төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нягтлан бодогч нь энэ үүргийн хүрээнд үндсэн цалинг тодорхойлж олгох тэтгэмжийн хэмжээг тооцсон. Харин алба хаасан хугацаа, нас зэргийг хүний нөөц хариуцсан албан хаагч гаргах ёстой байсан. Тусгай программаар нэр, төслийн төсөв боловсруулах, төсвийн төслийн судалгааг гаргасан. Хэрэв программд нас оруулах шаардлагатай байсан бол би насыг оруулах байсан. Чиг үүргийн хувьд би Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны нормативын 3.1.5-т заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн болно. Нэг удаагийн тэтгэмж олгосонд намайг гүйлгээ хийсэн гэж буруутгаж байгаа. Төрийн мөнгийг зарцуулах нь нягтлан бодогчтой хамаатай байдаг юм байна. Нягтлан бодогч нь Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан санхүү албаны зохион байгуулах чиг үүрэг орон тооны шинэ нормативын Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1-т “төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийг хууль болон төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн хуульд заасны дагуу төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч нар зурна” гэж зааснаар гүйлгээ хийхийн тулд 1 дүгээр гарын үсгийг Засаг даргын тамгын газрын дарга зурсны дараа гүйлгээг төрийн сан гүйцэтгэнэ. Анхан шатны баримт бүрдүүлж гүйлгээний баримт бүрдүүлсэн учраас намайг гүйцэтгэгч гэж үзэж байгаа нь Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.1 дүгээр зүйлд “төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн үүнийг би өөрөө хийе гэж санаачилж хийсэн зүйл байхгүй. Сумын засаг даргын захирамжийг үндэслэж хийсэн. Гүйлгээний анхан шатны баримтыг би яг байгаа байдлаар нь бүрдүүлж ажилласан бөгөөд хуурамч юм уу хууран мэхлэх шинжтэй баримт бүрдүүлээгүй…” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...аймгийн Засаг даргын тамгын газрын төсөвт хохирол учирсныг хуулийн байгууллагаас тогтоовол, тус мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх байр сууринаас оролцоно...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 59-60-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*************Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхад би тус газрын төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэгээд *************ажлаас чөлөөлөгдсөний дараа Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Захирамж гарахаас өмнө нь ямар процесс явагдсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Захирамж гарах үед төсөв нь батлагдаад ирчихсэн байсан. Төсвийн дагуу Засаг дарга захирамж гаргасан тул захирамжийн хэрэгжилтийг хангасан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 73-74-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сард 2020 оны төсвийн төслийг аймаг руу явуулах гэсэн боловч, надад нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн асуудлыг шийдэж өгөхгүй бол, мөн төсвийн төсөлд тусгаж өгөхгүй бол би төсвийн төсөлд гарын үсэг зурахгүй гэдэг байсан. Тэгээд нягтлан бодогч *************төсвийн төсөлд 22,886,208 төгрөгийн санал бичсэн. Тэгээд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс хянаад 17,482,500 төгрөгөөр суулгаж, тус дүнгээр төсөвт суугдсан. Ингээд сумын ИТХ-ын 2020 оны төсөвт суугдсан. Улмаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар *************17,482,500 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгогдсон...Тухайн үедээ шат шатны байгууллагаар хянагдаад төсөв нь батлагдсан учраас олгосон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-83-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамжийн хэрэгжилт биелэгдэж байгаа эсэхэд л хяналт тавьж ажилласан. Өөрөөр хэлбэл *************тэтгэмжийн гүйлгээ хийгдсэн эсэхэд л хяналт тавьж ажилласан. Хууль зүйн үндэслэлийг судалж үзсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэргийг судалж үзэхэд тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж заасан байсан. *************даргын хувьд тэтгэвэр тогтоолгоогүй, тэтгэмж авах гээд байсан. Тиймээс хуульд нийцэхгүй байгаа талаар нь *************даргад болон Засаг дарга *************нарт хэлж байсан. Гэтэл сүүлд нь улсын төсөвт батлагдаад ороод ирсэн гээд *************дарга, миний мөнгийг гаргаж өг, тэгэхгүй бол наад бичиг тоот дээр чинь гарын үсэг зурахгүй, улс, аймаг хянаад батлагдаад ирчихсэн юмыг та нар яахаараа олгодоггүй юм гээд байдаг байсан. Тэгээд Засаг дарга захирамж гаргаад өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 86-87-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга *************гээс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/85 дугаар албан бичгээр Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны төсвийн төслийг ирүүлсэн. Төсвийн төсөлд “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж” гэсэн ангилалд 22,886,208 төгрөгийн саналыг холбогдох материалын хамт ирүүлсэн. Тодруулбал Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************холбогдох материалуудыг ирүүлсэн. Тус материал ирсний дараах нь *************өөрийн биеэр ирж надтай удаа дараа уулзсан. Тухай бүр нь би, төсвийн төслийг хянаад хууль зүйн хувьд үндэслэлгүй байна таны тэтгэвэрт гарах нас хүрээгүй байна тус төсвийг олгох боломжгүй гэдгийг нь өөрт нь хэлэхэд “Нийгмийн даатгалын салбар хуульд болох үндэслэл байгаа, эрүүл мэндийн шалтгаанаар тэтгэмж авч болно гэсэн заалт байгаа” наадахаа битгий хасаач, би ойрын хугацаанд хуулийн заалт, үндэслэлийг нь олоод явуулаач гэж гуйсан. Тухайн үед нь би *************гуайд “Та ямар ч байсан үндэслэлээ гаргаж ир, Төрийн албаны тухай хуулиар бол тэтгэвэрт гарах нас чинь хүрээгүй учраас тэтгэмж олгох боломжгүй байна” гэдгийг нь хэлж байсан. Гэтэл *************гуай өөрөө үндэслэлээ гаргаж өгнө гэж хэлээд дахиж ирээгүй....Төсөв батлагдсаны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 8/199 дугаар албан бичгээр “Тамгын газрын төсөвт батлагдсан ажил олгогчоос олгох нэг удаагийн тэтгэмжийн 17,5 сая төгрөгийг олгохдоо санхүүгийн зөрчил үүсгэхгүй байх эрх зүйн үндэслэл, боломжит хугацааг зөв тодорхойлж олгохыг анхааруулъя” гэж хүргүүлж байсан...*************аймгаар ажлаар ирэхдээ надтай уулзаж хууль зүйн хувьд болохгүй байна яах ёстой вэ гэж асууж байсан. Миний хувьд хууль зүйн үндэслэл олох ёстой, бүр болохгүй дээрээ тулбал энэ онд өгөх хэрэггүй дараа оны төсөв рүү шилжүүлж баталж болно гэсэн зөвлөгөө өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 91-92-р, 2-р хх-ийн 235-236-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орон нутаг нь төсвийн төслөө боловсруулахдаа Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хууль тогтоомжид нийцсэн төсвийн төслийг Сангийн яаманд хянуулахаар ирүүлэх ёстой. ...Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц, Санхүүгийн ажилтан нь энэ журмын дагуу нэг удаагийн тэтгэмж олгохдоо Төрийн албан хаагчийн мэдээллийг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээсэн байдаг....Төсөв төлөвлөлтийн Фискал программ нь Улсын төсөвт байгууллагуудын хэмжээнд ашиглагдаж байгаа. Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх нь үүсэж байгаа ажилтнуудын мэдээллийг Фискал программд суманд бол нягтлан бодогч нь, аймагт бол төсөв хариуцсан мэргэжилтэн нь оруулах ёстой. Тэгэхдээ Фискал программд бол хүний тоо, тэтгэмжийн мөнгөн дүнг оруулдаг. Удирдамжийн хавсралтаар төсвийн төсөлтэй холбогдолтой тоон мэдээллийг ирүүлэх маягтууд хүргэгддэг. Тус маягтуудад тэтгэвэр тэтгэмж авах эрх үүссэн алба хаагчдын мэдээллийг ирүүлдэг. Сангийн сайдын удирдамжид зааснаар орон нутгаас эрх нь үүссэн алба хаагчдын мэдээллийг үнэн зөв ирүүлэх ёстой. Миний хувьд тухайн ажилтны ажиллаж байсан нь байгууллага нь төсөвт байгууллага мөн эсэх, үндсэн цалингаа зөв тооцоолсон эсэхийг л хянадаг. ...Орон нутгийн төсөвт байгууллага нь эдийн засгийн ангиллаа тооцож, хэдэн төгрөг тусгахаа өөрсдөө шийддэг. Сангийн яамны зүгээс оролцох эрх хуулиараа байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 95-96, 100-102-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сард Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд эхний 9 сарын байдлаар аудит хийсэн байдаг. Аудит хийх явцад тус зөрчил илэрсэн. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 хэсэгт “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна” гэж заасан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэг, Засгийн 2019 оны 07 дугаар тогтоолын 1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон...*************хувьд анхнаасаа төсвийн төсөлдөө “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж” гэж санал оруулж явуулсан байсан. Түүнийхээ дагуу батлуулсан байдаг. Зориулалт нь анхнаасаа тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж гэсэн зориулалттай байсан. Төрийн албаны тухай хуульд эрүүл мэндийн шалтгааны улмаас шалтгаалж тэтгэмж авна гэсэн заалт байхгүй. Тиймээс *************олгосон 17,482,500 төгрөгтэй холбоотойгоор Арбулаг сумын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 105-106-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*************хувьд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байгаа. Тус тэтгэврийг тогтоолгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7-р зүйлийг хангасан иргэн тогтоолгоно...Нийгмийн даатгалын багц хуульд нэг удаагийн тэтгэмж авах харилцааг зохицуулсан заалт байхгүй. Нэг удаагийн тэтгэмж авах нь өөрөө төрийн албаны тухай хуульд зааснаар зохицуулагддаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 109-110-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*************2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан...*************гээс ирүүлсэн материалыг шалгахад ажилласан жил болон шимтгэл төлөлт нь хуулийн шаардлага хангасан учир тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж үзээд 333,270 төгрөгөөр тогтоосон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 113-114-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж, (1-р хх-ийн 128-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай “Тэтгэмж олгох тухай” захирамж, (1-р хх-ийн 129-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлт (1-р хх-ийн 130-р хуудас),
Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 131-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаартай *************ажилд томилох тухай захирамжийн хуулбар (1-р хх-ийн 176-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/124 дугаартай хязгаарлалттай дүгнэлтийн хуулбар (1-р хх-ийн 188-189-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХӨА-2021/01/-СТА ГШЗ-01/02 дугаартай зөрчил арилгах тухай албан шаардлагын хуулбар (1-р хх-ийн 203-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/85 дугаартай албан бичгийн хуулбар, тус сумын 2020 оны төсвийн төслийн хуулбар (1-р хх-ийн 205-208-р хуудас),
Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцооны хуулбар (1-р хх-ийн 213-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хуулбар (1-р хх-ийн 214, 247-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгааны хуулбар (1-р хх-ийн 215, 245-247-р хуудас),
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 8/199 дугаартай албан бичгийн хуулбар (1-р хх-ийн 244-р хуудас),
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын *************Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0038542 дугаартай актын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн 0293543 дугаартай актын хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0363973 дугаартай актын хуулбар (2-р хх-ийн 12-13-р хуудас),
*************ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 135-р хуудас),
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай *************ажилд томилох тухай захирамжийн хуулбар (2-р хх-ийн 51-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай *************ажилд эгүүлэн томилох тухай захирамж (2-р хх-ийн 58-р хуудас),
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (2-р хх-ийн 135-р хуудас),
Шүүгдэгч *************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, тахир дутуугийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хувийн хэргийн хуулбар, ажилд томилох тухай, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 216-243, 2-р хх-ийн 1-13, 117, 119-135, 181-р хуудас),
Шүүгдэгч *************хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 116, 182-р хуудас),
Шүүгдэгч *************хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 185-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138001120586 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *************нь *************өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал оруулахдаа Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга *************өөрийн хүсэлт болон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга *************саналаар оруулсан ба *************нь өөрийн санаачилгаар оруулаагүй, тухайн үед Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************нь эрүүл мэндийн шалтгаанаар цаашид ажиллах боломжгүй болсон тул 2020 оны төсөвт тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засаг даргын тамгын газрын дарга *************өөрийнх нь буюу төсвийн шууд захирагчийн хүсэлтийн дагуу төсвийн төсөлд 22,886,208 төгрөгийг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжид суулган Сумын санхүүгийн албаар хэлэлцүүлж, Засаг даргын тамгын газрын дарга *************өөрөө хянаж, Аймгийн засаг даргын санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн ба аймгийн төрийн сангийн хэлтсээс хянаад 17.482.500 төгрөгийг төсөвт суулгаж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020 оны төсөв батлах тухай 4 дүгээр тогтоолоор тус мөнгөн дүнг баталсан (1-р хх-ийн 137-142-р хуудас) ба дээрх байдлаас үзэхэд Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны төсвийн төсөл нь зохих хууль журмын дагуу шат шатандаа хэлэлцэгдэн хянагдаж батлагдсан байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 6-д заасан Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 7 дугаартай тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 5.4-т Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ гэж заасан ба нягтлан бодогч *************нь энэхүү журамд заасан үүргээ хэрэгжүүлэн ажилласан байна. Учир нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020 оны сумын төсөв батлах тухай 4 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЗДТГ-ын 2020 оны төсөвт 17,482,500 төгрөгийн дүнг баталсан.
Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцоо төсөв хянасан ЗДТГ-ын дарга *************, төсөв боловсруулсан нягтлан бодогч *************гэсэн тооцоо (1-р хх-ийн 213-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаа төсөв хянасан ЗДТГ-ын дарга *************, төсөв боловсруулсан нягтлан бодогч *************гэсэн судалгаа (1-р хх-ийн 214-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа төсөв хянасан ЗДТГ-ын дарга *************, төсөв боловсруулсан нягтлан бодогч *************гэсэн судалгаа (1-р хх-ийн 215-р хуудас) зэргийг нягтлан бодогч *************нь боловсруулан гаргаж, зохих маягтын дагуу судалгааг бөглөхдөө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан *************маягтад тусгагдах мэдээллүүдийг бүгдийг үнэн зөв гаргаж бүртгэлийн программд оруулсан байна.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга *************2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас *************чөлөөлж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай тэтгэмж олгох тухай захирамжаар ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан *************тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг холбогдох материалыг бүрдүүлж олгохыг ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *************, ня-бо *************нарт зөвшөөрч, холбогдох хууль журмын дагуу ажил хүлээлцэхэд хөрөнгө санхүү, төлбөр тооцоо болон бусад асуудлыг бүрэн дуусгаж ажил хүлээн авсны дараа олгохыг санхүү, албаны дарга Б.Цэндбаярт даалгасан захирамж гарсны дагуу нягтлан бодогч *************нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийн хүсэлт №58-ыг бичиж дарга *************, ня-бо *************нар гарын үсэг зурж, төрийн сангийн гүйлгээ хийсэн хэсэгт төрийн сангийн мэргэжилтэн гарын үсэг зурж хянан баталгаажуулж гүйлгээ хийсэн байгаа нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр буюу Арбулаг сумын Засаг дарга *************, Арбулаг сумын ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *************, Төрийн сангийн мэргэжилтний шийдвэрээр тухайн 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Мөн шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************нь 2020 оны төсвийн төсөлд миний тэтгэмжийг оруулж өгөхгүй бол төсвийн төсөл болон цалин мөнгөн дээр гарын үсэг зурж өгөхгүй, ажлаас чинь хална гэх зэргээр дарамталсан. Хуулийн шаардлага хангахгүй гэдгийг удаа дараа өөрт нь хэлж байсан. Тэгэхэд Бямбасүрэн би өөрөө мэдэж байна. Би Базартай яриад тохирчихсон гээд миний хажууд утсаар яриад байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох тухай журмын 5.4 дэх хэсэгт “төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нягтлан бодогч нь энэ үүргийн хүрээнд үндсэн цалинг тодорхойлж олгох тэтгэмжийн хэмжээг тооцсон...Тусгай программаар нэр, төслийн төсөв боловсруулах, төсвийн төслийн судалгааг гаргасан....Чиг үүргийн хувьд би Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны нормативын 3.1.5-т заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн болно. Нягтлан бодогч нь Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан санхүү албаны зохион байгуулах чиг үүрэг орон тооны шинэ нормативын Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1-т “төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийг хууль болон төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн хуульд заасны дагуу төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч нар зурна” гэж зааснаар гүйлгээ хийхийн тулд 1 дүгээр гарын үсгийг Засаг даргын тамгын газрын дарга зурсны дараа гүйлгээг төрийн сан гүйцэтгэнэ. Анхан шатны баримт бүрдүүлж гүйлгээний баримт бүрдүүлсэн учраас намайг гүйцэтгэгч гэж үзэж байгаа нь Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.1 дүгээр зүйлд “төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн үүнийг би өөрөө хийе гэж санаачилж хийсэн зүйл байхгүй. Сумын засаг даргын захирамжийг үндэслэж хийсэн. Гүйлгээний анхан шатны баримтыг би яг байгаа байдлаар нь бүрдүүлж ажилласан бөгөөд хуурамч юм уу хууран мэхлэх шинжтэй баримт бүрдүүлээгүй…” гэх мэдүүлэг,
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сард 2020 оны төсвийн төслийг аймаг руу явуулах гэсэн боловч, надад нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн асуудлыг шийдэж өгөхгүй бол, мөн төсвийн төсөлд тусгаж өгөхгүй бол би төсвийн төсөлд гарын үсэг зурахгүй гэдэг байсан. Тэгээд нягтлан бодогч *************төсвийн төсөлд 22,886,208 төгрөгийн санал бичсэн. Тэгээд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс хянаад 17,482,500 төгрөгөөр суулгаж, тус дүнгээр төсөвт суугдсан. Ингээд сумын ИТХ-ын 2020 оны төсөвт суугдсан....Тухайн үедээ шат шатны байгууллагаар хянагдаад төсөв нь батлагдсан учраас олгосон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-83-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*************даргын хувьд тэтгэвэр тогтоолгоогүй, тэтгэмж авах гээд байсан. Тиймээс хуульд нийцэхгүй байгаа талаар нь *************даргад болон Засаг дарга *************нарт хэлж байсан. Гэтэл сүүлд нь улсын төсөвт батлагдаад ороод ирсэн гээд *************дарга, миний мөнгийг гаргаж өг, тэгэхгүй бол наад бичиг тоот дээр чинь гарын үсэг зурахгүй, улс, аймаг хянаад батлагдаад ирчихсэн юмыг та нар яахаараа олгодоггүй юм гээд байдаг байсан. Тэгээд Засаг дарга захирамж гаргаад өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 86-87-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Төсвийн төсөлд “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж” гэсэн ангилалд 22,886,208 төгрөгийн саналыг холбогдох материалын хамт ирүүлсэн. Тодруулбал Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************холбогдох материалуудыг ирүүлсэн. Тус материал ирсний дараах нь *************өөрийн биеэр ирж надтай удаа дараа уулзсан. Тухай бүр нь би, төсвийн төслийг хянаад хууль зүйн хувьд үндэслэлгүй байна таны тэтгэвэрт гарах нас хүрээгүй байна тус төсвийг олгох боломжгүй гэдгийг нь өөрт нь хэлэхэд “Нийгмийн даатгалын салбар хуульд болох үндэслэл байгаа, эрүүл мэндийн шалтгаанаар тэтгэмж авч болно гэсэн заалт байгаа” наадахаа битгий хасаач, би ойрын хугацаанд хуулийн заалт, үндэслэлийг нь олоод явуулаач гэж гуйсан. Тухайн үед нь би *************гуайд “Та ямар ч байсан үндэслэлээ гаргаж ир, Төрийн албаны тухай хуулиар бол тэтгэвэрт гарах нас чинь хүрээгүй учраас тэтгэмж олгох боломжгүй байна” гэдгийг нь хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 91-92-р, 2-р хх-ийн 235-236-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.... ...Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц, Санхүүгийн ажилтан нь энэ журмын дагуу нэг удаагийн тэтгэмж олгохдоо Төрийн албан хаагчийн мэдээллийг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээсэн байдаг....Төсөв төлөвлөлтийн Фискал программ нь Улсын төсөвт байгууллагуудын хэмжээнд ашиглагдаж байгаа. Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх нь үүсэж байгаа ажилтнуудын мэдээллийг Фискал программд суманд бол нягтлан бодогч нь, аймагт бол төсөв хариуцсан мэргэжилтэн нь оруулах ёстой. Тэгэхдээ Фискал программд бол хүний тоо, тэтгэмжийн мөнгөн дүнг оруулдаг. Удирдамжийн хавсралтаар төсвийн төсөлтэй холбогдолтой тоон мэдээллийг ирүүлэх маягтууд хүргэгддэг. Тус маягтуудад тэтгэвэр тэтгэмж авах эрх үүссэн алба хаагчдын мэдээллийг ирүүлдэг. Сангийн сайдын удирдамжид зааснаар орон нутгаас эрх нь үүссэн алба хаагчдын мэдээллийг үнэн зөв ирүүлэх ёстой....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 95-96, 100-102-р хуудас),
Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцооны хуулбар (1-р хх-ийн 213-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хуулбар (1-р хх-ийн 214, 247-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгааны хуулбар (1-р хх-ийн 215, 245-247-р хуудас) зэрэг дээр дурдагдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд шүүгдэгч *************нь төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцоо, 2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, 2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа зэргийг гаргахдаа *************мэдээллүүдийг бүгдийг үнэн зөв гаргасан байна. Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга *************2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай тэтгэмж олгох тухай захирамжаар ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан *************тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг холбогдох материалыг бүрдүүлж олгохыг ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *************, ня-бо *************нарт зөвшөөрсний дагуу нэг удаагийн тэтгэмжийг төрийн сангийн мэргэжилтэн хянан баталгаажуулан гарын үсэг зурсны үндсэн дээр буюу эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийг үндэслэн нэг удаагийн мөнгөн тэтгэмж 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажил эрхэлдэг ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, мөн хуулийн 4.1-т Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд нягтлан бодогч хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *************нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************д Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал оруулж, улмаар сумаас тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд хамруулсан, мөн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийж, 2020 онь 3 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлтийг бүрдүүлж, гарын үсэг зурж баталгаажуулалт хийж дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч *************аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *************, *************нар нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт...Гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд нягтлан бодогч *************төсвийн төсөлд 22,886,208 төгрөгийг санал бичсэн. Тэгээд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс хянаад 17,482,500 төгрөгөөр суулгаж, тус дүнгээр төсөвт суугдсан. Ингээд сумын ИТХ-ын 2020 оны төсөвт суугдсан. Улмаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар *************17,482,500 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгогдсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-83-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар захирамжийн хэрэгжилт биелэгдэж байгаа эсэхэд л хяналт тавьж ажилласан...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэргийг судалж үзэхэд тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж заасан байсан. *************даргын хувьд тэтгэвэр тогтоолгоогүй, тэтгэмж авах гээд байсан. Тиймээс хуульд нийцэхгүй байгаа талаар нь *************даргад болон Засаг дарга *************нарт хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 86-87-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга *************гээс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/85 дугаар албан бичгээр Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны төсвийн төслийг ирүүлсэн. Төсвийн төсөлд “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж” гэсэн ангилалд 22,886,208 төгрөгийн саналыг холбогдох материалын хамт ирүүлсэн...*************өөрийн биеэр ирж надтай удаа дараа уулзсан. Тухай бүр нь би, төсвийн төслийг хянаад хууль зүйн хувьд үндэслэлгүй байна таны тэтгэвэрт гарах нас хүрээгүй байна тус төсвийг олгох боломжгүй гэдгийг нь өөрт нь хэлэхэд “Нийгмийн даатгалын салбар хуульд болох үндэслэл байгаа, эрүүл мэндийн шалтгаанаар тэтгэмж авч болно гэсэн заалт байгаа” наадахаа битгий хасаач, би ойрын хугацаанд хуулийн заалт, үндэслэлийг нь олоод явуулаач гэж гуйсан. Тухайн үед нь би *************гуайд “Та ямар ч байсан үндэслэлээ гаргаж ир, Төрийн албаны тухай хуулиар бол тэтгэвэрт гарах нас чинь хүрээгүй учраас тэтгэмж олгох боломжгүй байна” гэдгийг нь хэлж байсан...Төсөв батлагдсаны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 8/199 дугаар албан бичгээр “Тамгын газрын төсөвт батлагдсан ажил олгогчоос олгох нэг удаагийн тэтгэмжийн 17,5 сая төгрөгийг олгохдоо санхүүгийн зөрчил үүсгэхгүй байх эрх зүйн үндэслэл, боломжит хугацааг зөв тодорхойлж олгохыг анхааруулъя” гэж хүргүүлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 91-92-р, 2-р хх-ийн 235-236-р хуудас),
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....*************хувьд анхнаасаа төсвийн төсөлдөө “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж” гэж санал оруулж явуулсан байсан. Түүнийхээ дагуу батлуулсан байдаг. Зориулалт нь анхнаасаа тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж гэсэн зориулалттай байсан. Төрийн албаны тухай хуульд эрүүл мэндийн шалтгааны улмаас шалтгаалж тэтгэмж авна гэсэн заалт байхгүй. Тиймээс *************олгосон 17,482,500 төгрөгтэй холбоотойгоор Арбулаг сумын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 105-106-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж, (1-р хх-ийн 128-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай “Тэтгэмж олгох тухай” захирамж, (1-р хх-ийн 129-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлт (1-р хх-ийн 130-р хуудас),
Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 131-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/124 дугаартай хязгаарлалттай дүгнэлтийн хуулбар (1-р хх-ийн 188-189-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХӨА-2021/01/-СТА ГШЗ-01/02 дугаартай зөрчил арилгах тухай албан шаардлагын хуулбар (1-р хх-ийн 203-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар дугаар сарын 01-ний өдрийн 3/85 дугаартай албан бичгийн хуулбар, тус сумын 2020 оны төсвийн төслийн хуулбар (1-р хх-ийн 205-208-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хуулбар (1-р хх-ийн 214, 247-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгааны хуулбар (1-р хх-ийн 215, 245-246-р хуудас),
*************ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 135-р хуудас) зэргээр шүүгдэгч *************, *************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…гэм буруугүй...” гэх мэдүүлгүүд нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************д 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамж, мөн өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамж гарган өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж бусдад давуу байдал бий болгон гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,
Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй өөртөө давуу байдал бий болгож Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал хүргүүлж, улмаар Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар 17,482,500 төгрөгийг хүлээн авч, орон нутгийн төсөвт 17,482,500 төгрөгийн хохирол учруулан хатгагч, гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************(1-р хх-ийн 59-60-р хуудас), гэрч *************(1-р хх-ийн 73-74-р хуудас), гэрч *************(1-р хх-ийн 82-83-р хуудас), гэрч Т.Цолмон-Эрдэний (1-р хх-ийн 86-87-р хуудас), гэрч *************(1-р хх-ийн 91-92-р, 2-р хх-ийн 235-236-р хуудас), гэрч *************(1-р хх-ийн 95-96, 100-102-р хуудас), гэрч *************(1-р хх-ийн 105-106-р хуудас), гэрч *************(1-р хх-ийн 109-110-р хуудас), гэрч *************(1-р хх-ийн 113-114-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж, (1-р хх-ийн 128-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай “Тэтгэмж олгох тухай” захирамж, (1-р хх-ийн 129-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлт (1-р хх-ийн 130-р хуудас),
Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл (1-р хх-ийн 131-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаартай *************ажилд томилох тухай захирамжийн хуулбар (1-р хх-ийн 176-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/124 дугаартай хязгаарлалттай дүгнэлтийн хуулбар (1-р хх-ийн 188-189-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХӨА-2021/01/-СТА ГШЗ-01/02 дугаартай зөрчил арилгах тухай албан шаардлагын хуулбар (1-р хх-ийн 203-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар дугаар сарын 01-ний өдрийн 3/85 дугаартай албан бичгийн хуулбар, тус сумын 2020 оны төсвийн төслийн хуулбар (1-р хх-ийн 205-208-р хуудас),
Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцооны хуулбар (1-р хх-ийн 213-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хуулбар (1-р хх-ийн 214, 247-р хуудас),
2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгааны хуулбар (1-р хх-ийн 215, 245-246-р хуудас),
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 8/199 дугаартай албан бичгийн хуулбар (1-р хх-ийн 244-р хуудас),
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын *************Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0038542 дугаартай актын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн 0293543 дугаартай актын хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0363973 дугаартай актын хуулбар (2-р хх-ийн 12-13-р хуудас),
*************ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 135-р хуудас),
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай *************ажилд томилох тухай захирамжийн хуулбар (2-р хх-ийн 51-р хуудас),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай *************ажилд эгүүлэн томилох тухай захирамж (2-р хх-ийн 58-р хуудас),
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (2-р хх-ийн 135-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг,
Шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдүүд буюу нийтийн албан тушаалтан нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж байгаа үйлдлийг ойлгох ба энэ үйлдэл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр илэрдэг.
Шүүгдэгч *************, *************нар өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *************2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамж, мөн өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамж гарган өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 17,482,500 төгрөгийн хохирол учруулан хийх ёсгүй үйлдэл хийсэн байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шүүгдэгч *************, *************нар нь хамтран үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************нь улсын төсөв (төрийн сан)-д 17,482,500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч *************гээс 17,482,500 төгрөгийг гаргуулж улсын төсөв (төрийн сан)-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************, *************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *************, *************нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 181, 182-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *************, *************нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *************, *************нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *************нь 59 настай, группт байдаг, шүүгдэгч нар нь гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч *************нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ял, шүүгдэгч *************нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *************оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглож, шүүгдэгч *************оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138001120586 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч *************нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг, шүүгдэгч Цагаан малгайт овгийн *************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************г нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, шүүгдэгч *************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч *************оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *************гээс 17,482,500 (арван долоон сая дөрвөн зуун наян хоёр мянга таван зуу) төгрөгийг гаргуулж улсын төсөв (төрийн сан)-т оруулсугай.
8. Эрүүгийн 2138001120586 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч *************нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР