Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1606

 

 

 

 

  2022         11         02                                        2022/ШЦТ/1606

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Баасанбат, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, 

улсын яллагч Г.Цогтгэрэл,

иргэдийн төлөөлөгч Д.А,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг

шүүгдэгч Ү.Ө, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас, Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт А. М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Ү. Ө нарт холбогдох эрүүгийн 0000 00000 0000  дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны газрын хяналт үнэлгээчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........ тоотод оршин суух хаягтай, урьд нь 2020 оны 3 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах ял шийтгүүлж ялаа эдэлж дууссан.

...... овогт А.М, РД: 000000.

  1. Монгол Улсын иргэн,1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

..... овогт Ү. Ө, РД: ................

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч А.М нь С.Н  гэгчтэй “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, С.Н.ийн Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ3136 дугаартай аялаллын онгоцоор /Карго/ ашиглан, Монгол Улсын хилээр 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрнаас хүлээн авсан буюу хууль бусаар олж авсан,  Дээрх бодисноос 1.3975 грамм цэвэр жинтэй бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А.Ө-д хууль бусаар өгсөн, Улмаар дээрх бодисноос 2022 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан өргөө хотхоны 72 дугаар байрны 2 тоотод 2,3226 граммыг, өөрийн биедээ 0,0364 граммыг тус тус хадгалсан гэмт хэргүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчээр оролцож, дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч Ү.Ө нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай нийт 1.3975 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.М-гийн түүнд өгөх зорилгоор орхисныг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, мөн уг бодисоо 2022 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух .... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын эхээр Ц  цог гэх фейсбүүктэй хаягаас пүүз захиалсан бөгөөд энэ хүнээс би өмнө нь 2020 онд пүүз захиалах гэсэн боловч ковид цар тахлын улмаас пүүзний захиалга цуцлагдсан.  Тэгээд би 2022 оны 02 дугаар сарын сүүлээр 03 дугаар сарын эхээр найк /nike/-н гүйлтийн пүүз захиалсан байсан. 03 дугаар сарын 12-нд пүүз чинь ирж байгаа шүү,  гээд Ц о ц о гэх фейсбүүк хаягаас чаталсан. 03 дугаар сарын 15-ны орой Ц Ц гэх хүн “пүүз чинь ирчихлээ, чи очоод аваадхаач” гэсэн. Би 03 дугаар сарын 15-ны орой 17 цаг 30 минутын үед кино үйлдвэрийн автобусны буудлын хойно байрлах каргоны газраас очиж пүүзээ авах гээд өөрийн нэр болон дугаараа хэлтэл байгаагүй. Тэгэхээр нь би тэр хүний мессенжер чат руу залгаж миний нэр дээр ямар нэгэн пүүз, ямар нэгэн юм байхгүй байна гэсэн, тэгтэл миний нэр дээр бараа ирсэн байгаа чи Ц  гээд хэлээд авчих гэсэн, тэгээд би Ц  гэж нэр хэлэхэд тэндээс скүтэр гаргаж  ирсэн. Тэгэхээр нь энэ пүүз биш, скүүтэр байна гэж хэлэхэд тэр хүн байж байгаарай эргээд залгая гээд хэсэг хугацааны дараа эргэж залгаснаа “наадхаа авчих миний захисан бараа байгаа юм, пүүз чинь араас нь ирэх юм байна” гэсэн. Тэгэхээр нь энэ каргонд мөнгө тушаах юм байна гэхэд Ц  цо о гэх хүн миний Хаан банкны данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг аваад каргоны төлбөрт тушаагаад гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал Ц  ц  гэх хүн дахин мессенжер чатаар холбогдон ахын дүү наад скүүтэр дугуйны чинь бариуланд юм байгаа, үзээдхээч гэхээр нь үзэхэд мансууруулах бодис байсан. Тэгээд тэр зүйлийг ахын дүү 2 хуваагаад наадхаа задлаад хүнд өгчихөөч гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би тэр зүйлийг нь хуваагаад 20 цагийн орчим 3 өндөрт байрлах Каффе Бэнэ /caffe bene/-н урд надад дугаар өгсөн тэр дугаар руу залгаад тэнд тавьсан, би өөрөө сонирхоод жоохныг хэрэглэж үзсэн. Байрныхаа дүүтэй тааралдаад сонирхоод тэр зүйлээс нь жоохныг авч хамт хэрэглэсэн. Маргааш  өглөө нь буюу 03 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед эхнэр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх гээд гэрийнхээ гадаа зогсоол дээр байхад Батдэлгэр дүү маань ирсэн байсан, бид хоёр тамхи татаад машинаа халаагаад хамт сууж байхад цонх хагалаад намайг баривчилсан” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Ө мэдүүлэхдээ: “2022 оны 03 сарын дундуур би машинаа угаалгаж байхад миний дугаар руу танихгүй дугаар залгаад “сайн байна уу, өөрт чинь хүн юм өгчихөөрэй гэсэн” гээд над руу М залгасан. Тэгээд би юу өгөх гэж байгаа юм бол гэсэн чинь өөрөө юу ч гэсэн бөхийн өргөө дээр ирээд залгачих, тэгээд ирээд авчих гэсэн. Тэгээд би явж очоод ирсэн байна гэтэл наана чинь тамхины хайрцагтай юм тавьсан байгаа гэж надад хэлсэн, тэгээд би тэрийг очиж аваад хар тамхи байна гэдгийг мэдсэн. Тэгээд би тэрийг гэр рүү гээ авч яваад хэрэглээд үлдсэнийг нь цаашаа цэнхэр цүнхэндээ хийгээд тавьсан байсан. Би гэртээ хүүхдүүдээ харж байгаад орой гараад хогоо хаячихаад машинаа асаах гээд очсон чинь намайг цагдаа нар барьж авсан, тэгээд би болсон зүйлийг бүгдийг үнэнээр нь хэлсэн” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

- 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон ....... дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 52-53 дахь тал/,

- 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А.М-гийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо,72-2 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 54-61 дэх тал/,

- 2022 оны 3 дугаар сарын 16 ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 62-67 дахь тал/,

- 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ү.Ө-ын оршин суух Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 3-34 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 68-73 дахь тал/,

- Тээврийн хэрэгслээс хураан авсан хүүхдийн скүтер дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 74-77 дахь тал/,

- Гэрч Б.Б-ийн биед 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, Мансууруулах сэтгэцэд, нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг  шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 78-84 дэх тал/,

- Яллагдагч  А.Мг-ийн биед 2022 оны 3 сарын 16-ны өдөр үзлэг хийсэн, гар утсанд үзлэг хийсэн, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 85-96 дахь тал/,

- Яллагдагч Ү.Ө-ын биед 2022 оны 3 сарын 16-ны өдөр үзлэг хийсэн гар утсанд үзлэг хийсэн, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 97-109 дэх тал/,

- Гэрч Н.Э-ын  “..Турк улсад байгаа сурагтай байсан. Надтай  сүүлийн жилүүдэд холбоо бариагүй... хүү Ө 2021 оны 11 сард яваад 12 дугаар сард буцаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 112-113 дахь тал/,

- Гэрч Ө.Н-ийн “...2021 оны 10 сарын 18-ны өдөр Турк улс руу “Ажиллахаар явсан боловч миний биеийн байдал дээрдэхгүй шинжилгээний хариу муу гарсан учир буцаад Монгол Улсад 2021 оны 12 сарын 6-ны өдөр ирсэн, Н гэх хүн Турк улсад байгаа гэж сонссон....Цог гэх хүн Н-ийн эхнэр А-ийн аав нь гэх хүн байдаг гэж сонсож байсан..”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 116-117 дахь тал/,

- Гэрч Б  -ийн “...2022 оны 3 сарын 15-ны өдөр би ажилдаа 09 цагийн үед явахад гэртээ үлдсэн.Би тэр өдөр орой 19 цагийн үед ирэхэд гэрт байгаагүй. Цагийг нь санахгүй байна нөхөр оройхон гэрт орж ирсэн.Хоолоо идчихээд нөхөр унтаад өгсөн.Өглөө сэрэхэд гэрт байгаагүй ээ би охиноо цэцэрлэгт хүргэж өгөөд ажилдаа явсан.Орой нь цагдаад баригдаад явсан гэдгийг мэдсэн…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 124-125 дахь тал/,

- Гэрч Н.Н-ийн: “... би 94110724” дугаарыг 2015 оноос хойш ашиглаж байгаа. Энэ дугаар нь миний нэр дээр байдаг дугаар юм... миний утасны дугаар ямар учиртайгаар Туркээс ирсэн каргон дээр тавигдсаныг мэдэхгүй. Надад туркээс каргогоор ямар нэгэн зүйл ирж байгаагүй..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 128-129 дэх тал/,

- Гэрч Б.Ю-ийн “...Турк улсаас ирэх ачааг нийлүүлж МИАТ-ын ачааны онгоц түрээслэсэн. Турк улсад нийт 20 тонн 472 ачаа бэлэн болоод 2022 оны 3 сарын 4-ний өдөр 12 цаг 10 минутанд Чингис Хаан олон улсын нисэх буудалд ирж гаалийн шалгалтанд орсон...ачааг нийт 13 шалгаад ачаагаа тараагаад үлдсэнг нь мянган оюутны байрны тэнд авч ирсэн. Ялгаж байгаад байранд хадгалах шаардлага гарсан тул БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэр дээд сургуулийн зүүн талын зам дагуу агуулах хийж болохоор ажлын байрыг түрээслэсэн. Миний 3-4 найз ирж тусалсан. Ажлын байран дээр ачаануудаа зөөж авч ирсэн. Намайг ажлын байран дээр эзгүй байх үед буюу үлдэгдэл ачаагаа агуулах руугаа зөөж байх хооронд хүүхдийн скүтер дугуйг 89897489 гэсэн утасны дугаартай залуу ирж найз Тунгалагтуяагийн данс руу ачааны 50,000 төгрөгийг шилжүүлээд аваад явсан байсан...бид нар онлайнаар холбогдож групп үүсгэж Турк Улсад байгаа Азаа гэх хүн бараануудыг цуглуулж ачуулсан. Тухайн скүтер дугуйг 2 хүн авч ирж өгсөн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 132-133 дахь тал/,

- Гэрч Б.О ы “..Энэ ажилд Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нарыг нэмэлтээр ажиллуулсан. Бүх ачааг 2022 оны 3 сарын 16-ны өдөр шалгаж дуусаад эзэнд нь олгосон. Ю  гэх хүн гаалийн мэдүүлэг буруу мэдүүлсэн учир 19,9 сая төгрөгөөр торгож, 38 сая төгрөгийн татвар нэмж төлүүлсэн. Тухайн 19,9 тонн буюу 472 хайрцаг ачаанаас хууль бус зүйл илрээгүй. Хяналт шалгалт хийхэд албаны нохой, рентген аппарат болон биечилсэн шалгалтыг хийсэн...яг ямар ачаанд байсан талаар мэдэх зүйл алга. Төмрөн дотор хийгээд мөнгөлөг цаасаар ороочих юм бол рентген аппаратанд харагдахгүй. Бас нохой үнэрлэх боломжгүй. Төмрийг задалж үзэх боломж байхгүй. Тэр ачааг шалгахад нийт 80 орчим алба хаагч нар ажилласан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 136-137 дахь тал/,

- Гэрч Б.Б ийн “..Би 2022 оны 03-р сарын 07-08 өдрийн хооронд компьютер тоглоомын газар урд нь танилцаж байсан Чинбүүк гэж дууддаг нэрийг нь Чи гэдэг байх сайн мэдэхгүй байна. Энэ залуутай тааралдсан. Ингээд хоёулаа Их монгол хорооллын байрны орцонд сууж байгаад нэг жижиг цэг буюу шавар татаж хэрэглэсэн. Тухайн цэгийг Чи  гаргаж ирсэн ба хаанаас яаж олж авсныг нь би мэдэхгүй. Ингээд салцгаасан ба түүнээс хойш Чи-тэй уулзаагүй. Үүнээс хойш 2022 оны 03-р сарын 15 ны орой 21 цаг өнгөрч байхад би 13р хорооллын 3 өндрийн орчмоор харих гээд явж байгаад М гээд багын найз ах зогсож байхаар уулзаж мэнд мэдээд салцгаасан. Ингээд өнөөдөр буюу 2022 оны 03-р сарын 16 ны өглөө 08:10 цагт М ах 89897989 гэсэн дугаараа залгаад намайг 13-р хороололд хүрээд ир гэхээр нь би 13-р хорооллын 5-р байрны хойно явж очиход М ах өөрийн хар өнгийн приус маркийн ----- УНЯ улсын дугаартай машиндаа сууж байсан. Ингээд хоёулаа уулзаад тамхилсан ба дараагаар нь М ах тарианы шилтэй мөс гаргаж ирсэн ба хоёулаа тэрнээс хамт сорж хэрэглэсэн. Ингээд сууж байтал нэг хүн ирээд галаа өгчих гэж цонх тогшсон ба онгойлгохгүй болохоор цонхийг хагалж хаалгыг нээсэн. Ингээд цагдаагийн ажилтнууд ирсэн. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 140-142 дахь тал/,

- Дахин өгсөн “... тухайн үед А.М-гөөс энэ юу юм хаанаас авсан юм гэж асуухад А.М манай нэг ах Туркэд байдаг юм. Тэр ах явуулсан гэж надад хэлсэн. Ямар учиртай хүн юм гэхэд за за гэснээр өөр юм яриад эхэлсэн....би Туркээс л ах нь явуулсан юм байна гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 213-214 дэх тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 143-148 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаартай дүгнэлт: 1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл,  “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “1” гэсэн гялгар уутанд хийсэн хоосон тарианы шил, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AQ5196968 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин /metamphetamine/ илэрсэн.Илэрсэн бодис нь “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг, “3” гэсэн гялгар уутанд хийсэн улаан өнгийн асаагуураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 3, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,9519 г, цэвэр жин нь 0.0364 г, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 3,3562 г, цэвэр жин нь 2,0764 г, байна.Шинжээч Д.З /1хх-ийн 156-164 дэх тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ........ дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн ”Ү.Ө: УП96042531) гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илрэв. 3. метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтанд багтдаг. Шинжээч Б.Э  /1хх-ийн 166-170 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай дүгнэлт: 1.2.3. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн соруул зэргээс метамфетамин /methamphetabine/ илэрсэн, илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 4. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 2,3242 г, цэвэр жин нь 1,3975 г байна.Шинжээч Д.З  /1хх-ийн 172-177 дахь тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 348, 347 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 180-187 дахь тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 188-195 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1794 дугаартай дүгнэлт /1хх-ийн 198-201 дэх тал/,

- Яллагдагч Ү.Ө ын мэдүүлгийг 2022 оны 3 сарын 31-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 202-205 дахь тал/,

- Яллагдагч А.М гийн мэдүүлгийг 2022 оны 3 сарын 31-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 206-215 дахь тал/,

- Сэжигтэн А.М гийн “...Би Ня  гэх хүнтэй 2016 онд 13 дугаар хороололд танилцсан. Манай дээд үеийн ах байгаа юм аа. Нээх дотно харьцаа байхгүй ээ. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр санагдаж байна. .......... гэсэн хаягаас Н  ах миний ........ гэсэн хаяг руу мөс явуулья чи хоёр газар шидчихэд болно. Эхлээд шагнана гэж байснаа сүүлдээ хоёр сая төгрөг өгнө гэж хэлсэн. .... 94........ гэсэн хаягаар явуулж байгаа 7 хоногийн дараа очих байх гэж хэлсэн. Тэрнээс хойш байнга шахуу холбоотой байсан. Надруу 2022 оны 03-р сарын 11-ний өдөр Монголд очсон шүү залгаад аваарай гэж хэлээд над руу юнителийн дугаар явуулсан. Би тэр дугаарлуу хоёр хоног залгасан боловч аваагүй. Тухайн дугаарыг одоо санахгүй байна. 8880 тай дугаар байсан утаснаасаа устгачихсан. Зурагтаар гаалийн ажилчид шалгалт идэвхтэй хийж байгааг үзээд би ер нь тосохоо болилоо гэж Н  ахад чатаар хэлэхэд одоо зүгээр гэнээ очоод авчих гэж хариу ирсэн. 2022 оны 03-р сарын 13-ны өдөр надруу Ня ах чат бичсэн. Мянган оюутны байрны замын эсрэг талын Хаан банктай байрны 1 дүгээр орцонд явуулсан юм байгаа гэж хэлсэн. Тухайн газарт би 20 цагийн үед очиход тухайн байрны талбай дээр маш их хэмжээний ачаа буусан байсан. Тухайн үед ачаагаа авч чадаагүй гэртээ буцаад харьсан. Маргааш өдөр нь надруу Н  ах ч холбогдоогүй каргоноос ч холбогдоогүй. 2022 оны 03-р сарын 15-ны өдөр над руу Н ах эхнэрийнхээ чатаар очоод кино үйлдвэрийн ард Имж бөөний худалдааны төвд байгаа карго дээр очоод ав гэхээр нь 18 цагийн үед Өөрийн ....... УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 машинтайгаа очсон. Карго дээр ачаа бараа зөөдөг хоёр эрэгтэй бас хоёр эмэгтэй хүн байсан. Цог 9....... гэсэн ачааг авъя гэхэд хүүхдийн скүүтэр дугуй байсан. Тухайн зүйлийг гэрийнхээ гадна очоод дугуйны голын төмрөөс мөс гэх зүйлийг гаргаж авсан. Мөнгөлөг цаасанд хийчихсэн байсан. Тэрнийг аваад гэр лүү орж цахилгаан жин авч буцаж гарч машиндаа сууж тухайн мөс гэх зүйлийг хэмжсэн. Нийт тухайн мөс 7 орчим грамм байсан. Хоёр уутанд хувааж 3 граммаар хэмжиж хийсэн Н  ах надад 3 граммыг энэ дугаар луу залгаж холбогдоод нэг газар хаяарай гэж хэлсэн.Тухайн дугаар 9964 тэй дугаар байсан.Би тэр дугаарыг тухайн үедээ холбогдоод устгачихсан санахгүй байна.Би тухайн утсаар залгахад эрэгтэй хүн байсан. Өөрт чинь юм өгөөрэй гэсэн юм аа гэж хэлэхэд машинаа угаалгаж байна гэхээр нь за за гээд утсаа салгасан. 3 өндрийн хажуу талын Кофены газрын хажууд тамхины харцаганд хийгээд цонхны тавцан дээр тавьсан шүү гэж мессеж явуулаад тухайн газартаа орхисон.Ирж авахыг хүлээе гэж бодоод машиндаа дотроо сууж байх үедээ Бэ -тэй таарсан.Би бага хэмжээний мөс гэх зүйлтэй гэдгээ хэлээд бид хоёр тарианы усны шил аптекаас авч тухайн шилний усыг асгаад дотор мөс гэх зүйлийг хийж асаагуураар доороос нь түлж шатааж хэрэглэсэн. Тухайн зүйлийг хэрэглэхэд бие сэргэх мэдрэмж төрсөн. Бэ   тухайн мөсийг шатааж байх үед сонирхоод ганц нэг сорсон. Бэ   харилаа гээд буцсан. Би гэрийнхээ гадна ирж зогсоод дахиж нэг удаа хэрэглээд гэртээ орсон. Өглөө сэрээд Бэ -тэй чатаар холбогдоод 08 цагийн үед манай гэрийн үүдэнд бид хоёр уулзаж миний машинд сууж тамхи татсан. Тэр үед цонх тогшоод гал байна уу гэхээр нь гал өгөх гэхэд хаалга онгойлго гэж хэлэхэд би цонхоо онгойлгож амжаагүй байтал машины цонх хагалсан. Би сандраад машинаас буугаад зугтчихсан. Хойноос намайг хөөж барьж авсан. Миний машинд Хар тамхитай тэмцэх газрын ажилтан үзлэг хийж хэрэглүүр хоёр шил, хуйлсан 10 төгрөг, асаагуур зэргийг хураан авсан. Манай гэрт нэгжлэг хийж миний үлдээсэн байсан гялгар ууттай 3 гр орчим мөсийг хураан авсан. Мөрдөн байцаах албан дээр ирэхэд миний биед үзлэг хийхэд куртикний үлдэгдэл бага хэмжээтэй мөс болон гар утсыг хураан авсан. Би Ня  ахтай чатласан чатаа устгачихсан өгсөн дугааруудыг нь устгачихсан учир харуулах бичсэн чат, утасны дугаар хэлэх арга алга...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 218-220 дахь тал/,

- Сэжигтэн Ү.Ө-ын “Одоогоос нэг сарын өмнө санагдаж байна өдрийг санахгүй байна.Миний төрсөн ах Со-гийн Ня  надтай фейс чатаар, ярьсан. Би Монгол руу мөс гэдэг зүйл явуулна гэж байсан. Сүүлд болохоо байчихлаа гэж хэд хоногийн дараа ярихдаа хэлж байсан. Тэрнээс хойш холбогдож яриагүй.2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орой байсан гэгээ тасарчихсан байх үед над руу дугаарыг нь санахгүй байна. Нэг утаснаас залгаад сайн байна уу гэхээр нь хэн бэ өөрт чинь юм өгөөрэй гэж хүн тэгсэн юм аа гэхээр нь юу билээ ямар ачаа билээ гэхэд нь өөрийн чинь танил өгөөрэй гэж хэлсэн.Хаанаас очиж авах юм гэхэд бөхийн өргөөгийн хажууханд байдаг кофены газрын зүүн талын цонхон дээр тамхины хайрцагт хийгээд тавьчихъя гэхээр нь би ерөнхийдөө ойлгоод 21 цагийн үед заасан газарт нь очиход тамхины хайрцаг байхаар нь тэрийг аваад гэр лүүгээ явсан.Тухайн хайрцгийг онгойлгож үзэхэд мөс гэх нэршилтэй зүйл байсан. Тэр залуу 3 граммыг өгсөн шүү гэж нээрээ хэлж байсан. Тухайн мөснөөс бага хэмжээтэй авч тарианы усны шилэнд хийж, асаагуураар шатааж хэрэглэж үзсэн. Хэрэглэхэд эм амтагдаж байсан. Бие сэргэж байгаа юм шиг санагдаж байсан. Би гэртээ үлдсэнг нь цэнхэр цүнхнийхээ урд  талын халаасанд орхисон.Өнөөдөр би гэртээ өнжсөн 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч хогоо хаячаад машин дээрээ очиж асаах үед цагдаагийн алба хаагч нар надтай уулзсан. Би болсон үйл явдлын талаар үнэнээр хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 222-224 дэх тал/,

- Дахин өгсөн “..2022 оны 3 сарын 15-ны өдөр гадуур явж байхад над руу танихгүй дугаараас танихгүй хүн залгаад өөрт чинь нэг хүн юм өгөөрэй гэсэн гэхээр нь би хэн гэж хүн юу өгөх гэж байгаа юм бол гэж асуухад тухайн хүн бөхийн өргөөн дээр ирээд залгачих гэсэн. Ингээд би их засгийн тэндээс бөхийн өргөө рүү ганцаараа такси бариад очоод нөгөө залгасан дугаар луу дахин өөрийн дугаараас залгахад нөгөө үл таних залуу 13-н 3 өндрийн кофе шопын гадна талын зүүн талын цонхон дээр тамхины хайрцагтай зүйл тавьсан байгаа гэсний дагуу явж очсон. Очиход тэнд хүн байгаагүй цонхон дээр тамхины хайрцагтай зүйл байсан. Аваад нээж үзэхэд зиплок түгжээтэй гялгар уутанд бага хэмжээний мөс байсныг нь би аваад харьсан. Дахиж тухайн хүнтэй холбогдсон асуудал байхгүй. Энэ мөсийг аваад би хэн нэгэнд мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй....2022 оны 1 сарын сүүл орчмоор би ахтайгаа фейсбүүкээр холбогдсон ба тухайн үед манай ах Н, би Монгол руу хүнд мөс өгүүлэхээр явуулах юм. Тэр үед чиний захиад байгаа гутлыг явуулна. Тэр мөс авсан хүн чамд мөснөөс жоохныг өгч магадгүй. Тэгүүл тэрийг нь чи хэрэглээрэй гэж хэлсэн. Яг тэдийд эдийд явуулна гэж ярьсан юм бол байхгүй... би Мг ерөөсөө танихгүй..2022 оны 3 сарын 15-ны өдөр А.М-гийн над руу залгасан дугаарыг би одоо санахгүй байна. Би өөрөө ямар “зартай байснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 182-184 дэх тал/,

- Яллагдагч А.М-гийн “ 2022 оны 2 сарын 26-ны өдөр шиг санагдаж байна. ...... гэсэн хаягаас Н  ах миний С  гэсэн фейс хаягаар мөс явуулъя чи 2 газар шидэхэд болно гэхээр нь за гэж зөвшөөрсөн.Намайг эхлээд шагнана гэж байсан.Сүүлдээ 2 сая төгрөг өгнө гэж хэлсэн.Надаас ямар хаягаар явуулах уу гэхээр нь эхнэрийнхээ утасны дугаар болох 94110724 гэсэн дугаарыг Н ахад өгсөн. 7 хоногийн дараа очих байх гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш ганц нэг чат бичдэг байсан. Над руу 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр чат бичсэн. Монголд очсон шүү залгаад аваарай гэж хэлсэн. Надад өгсөн 8880 тай дугаар луу 2 хоног залгасан боловч аваагүй. Тухайн дугаарыг санахгүй байна.Зурагтаар гаалийн байгууллагын ажилчид идэвхтэй шалгалт хийж байна би болилоо гэхэд одоо зүгээрээ очоод авчих гэж хариу бичсэн. 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр над руу Н  чат бичсэн. Мянган оюутны байрны замын эсрэг талын Хаан банктай байрны нэгдүгээр орцонд явуулсан юм байгаа очоод ав гэж хэлсэн. Тухайн газарт би 20 цагийн үед очиход тухайн байрны талбай дээр маш их хэмжээний ачаа буусан байсан. Тухайн үед ачаагаа авч чадаагүй гэртээ харьсан. Маргааш өдөр нь над руу карго болон Н  ах холбогдоогүй. 2022 оны 3 сарын 15-ны өдөр Н  ах эхнэрийнхээ фейс хаягаас чат бичсэн. Кино үйлдвэрийн ард талын ЭМЖ худалдааны төвд байх каргоноос очиж ав гэхээр нь 18 цагийн үед өөрийн ....... УНЯ улсын дугаартай Тоёота приус маркийн машинтайгаа очсон. Каргоны ажилтанд Цог .......... гэсэн хаягаар ирсэн ачааг авъя гэхэд надад хүүхдийн скүтер дугуйг гаргаж өгсөн. Тухайн дугуйг аваад гэр лүүгээ явсан. Гэрийн гадна ирээд дугуйны гол төмрөөс мөнгөлөг цаасанд хийсэн байсан мөсийг гаргаж авсан. Гэр лүүгээ ороод цахилгаан жин авч буцаж гарч машиндаа сууж тухайн мөс гэх зүйлийг жинлэхэд  7 орчим грамм байсан. Хоёр уутанд хувааж 3 граммаар хэмжиж хийсэн Н  ах надад 3 граммыг энэ дугаар луу залгаж холбогдоод нэг газар хаяарай гэж хэлсэн. Өгсөн дугаар луу нь 21 цагийн эрэгтэй хүн байсан. Өөрт чинь юм өгөөрэй гэсэн юм аа гэж хэлэхэд машинаа угаалгаж байна гэхээр нь заза гээд утасаа салгасан. 3 өндрийн хажуу талын Кофены газрын хажууд тамхины хайрцаганд хийгээд цонхны тавцан дээр тавьсан шүү гэж мессеж явуулаад тухайн кофены газрын тавцан дээр орхисон.Ирж авахыг хүлээе гэж бодоод машиндаа дотроо хараад сууж байх үедээ --тэй таарсан. Бид хоёр тарианы усны шил эмийн сангаас авч шилний усыг асгаад дотор нь мөс гэх зүйлийг хийж асаагуураар доороос нь түлж шатааж хэрэглэсэн. Б г харилаа гээд машинаас буугаад явсан Би гэр лүүгээ харьж амарсан. Өглөө сэрээд Бэй чатаар холбогдоод 8 цагийн үед манай гэрийн үүдэнд уулзаж бид 2 тамхи татсан. Тэр үед эрэгтэй хүн  цонх тогшоод гал байна уу гэхээр нь цонхоо онгойлгох гэж байхад цонх хагалсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 197-199 дэх тал/,

- Дахин өгсөн “2022 оны 2 сард Цо  Цо  гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж пүүз захисан. Улмаар 2022 оны 3 дугаар сарын 12-нд нөгөө хаягнаас пүүз чинь ирсэн байгаа гэж хэлсэн. 2022 оны 3 дугаар сарын 15-нд кино үйлдвэрийн хойно байрлах каргоноос очиж пүүзээ авахад пүүз биш скүтер авсан. Би нөгөө чатаараа дахин энэ миний пүүз чинь араас чинь очих байх наад бараагаа авчих гэсэн. Тэгээд надад 50000 төгрөгийг миний хаан банкны ......... дугаарын дансанд Ц  50000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би тухайн мөнгийг нь каргоны хүний дансанд шилжүүлж барааг авсан. Тэгээд гэртээ харьсан. Тэгээд харьчхаад байж байтал Ц  Ц  гэх хаягаас дахин мессеж бичээд наад скүүтерийн чинь бариуланд юм байгаа задлаад үзээд байх гэсэн задлаад үзэхэд дотор нь мөнгөлөг цаастай бөөрөнхий зүйл байсан ба дотор цагаан өнгийн мөс байсан.Би энэ чинь хууль бус зүйл шүү дээ гэхэд нөгөө Ц  Цо  хаягаас ахын дүү наадахаа 2 хуваагаад шидээд өгчих би чамд 2 сая төгрөг өгье гэсэн. Мөн сонирхоод байвал жоохныг аваад хэрэглэж үзээрэй гэсэн. Ингээд би тухайн мөсийг машиндаа сууж байгаад цахилгаан жингээр 2 тэнцүү хуваасан. Мөн өөрөө хэрэглэх зорилгоор бага хэмжээний тасалж авсан. Ингээд орой 20 цагийн орчимд над руу 9964... сүүлийн оронг нь санахгүй байна дугаар өгсөн. Би тухайн дугаар луу нь яриад өөрт чинь юм өгчихөөрэй гэж хэлэхэд нөгөө хүн би машинаа угаалгаж байна  эргээд залгая гэсэн. Би нэг тасдаж хуваасан 3 грамм мөсөө тамхины хайрцагт хийж 3 өндрийн дэргэд байрлах кофе шопын зүүн цонхны тавцан дээр орхисон. Тэнд орхичихоод нөгөө утсанд мессеж бичиж орхисон.” мэдүүлэг /2хх-ийн 206-208 дахь тал/,

- Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 3 сарын 31-ний өдрийн 2-... дугаартай албан бичиг, хавсралт /2хх-ийн 227-228 дахь тал/,

            - Яллагдагч А.М-гийн хаан банкны 5..... дугаартай дансны хуулга /Зхх-ийн 34 дэх тал/,

            - ..... УНЯ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /3хх-ийн 35-36 дахь тал/ зэрэг болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.М нь С.Н  гэгчтэй урьдчилан үгсэн тохиролцож, С.Н-ийн Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ3136 дугаартай аялаллын онгоцоор /Карго/ ашиглан хүүхдийн скүүтэр дугуйны бариулд хийж Монгол Улсын хилээр 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах каргоны түрээсийн байрнаас хүлээн авсан буюу хууль бусаар олж авсан,  Дээрх бодисноос 1.3975 грамм цэвэр жинтэй бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А.Ө-од хууль бусаар өгсөн, Улмаар дээрх бодисноос 2022 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан өргөө хотхоны 72 дугаар байрны 2 тоотод 2,3226 граммыг, өөрийн биедээ 0,0364 граммыг тус тус хадгалсан гэмт хэргүүдийг гүйцэтгэгч хамжигчаар оролцож үйлдсэн,

Шүүгдэгч Ү.Ө нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай нийт 1.3975 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.М-гийн түүнд өгөх зорилгоор орхисныг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, мөн уг бодисоо 2022 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны ....тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон ... дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 52-53 дахь тал/,

- 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А.М-гийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо,72-2 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 54-61 дэх тал/,

- 2022 оны 3 дугаар сарын 16 ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 62-67 дахь тал/,

- 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ү.Ө-ын оршин суух Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 3-34 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 68-73 дахь тал/,

- Тээврийн хэрэгслээс хураан авсан хүүхдийн скүтер дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 74-77 дахь тал/,

- Гэрч Б.Батбилэгийн биед 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, Мансууруулах сэтгэцэд, нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг  шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 78-84 дэх тал/,

- Яллагдагч  А.М-гийн биед 2022 оны 3 сарын 16-ны өдөр үзлэг хийсэн, гар утсанд үзлэг хийсэн, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 85-96 дахь тал/,

- Яллагдагч Ү.Ө-ын биед 2022 оны 3 сарын 16-ны өдөр үзлэг хийсэн гар утсанд үзлэг хийсэн, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 97-109 дэх тал/,

- Гэрч Н.Э-ын  “..Турк улсад байгаа сурагтай байсан. Надтай  сүүлийн жилүүдэд холбоо бариагүй... хүү Ө 2021 оны 11 сард яваад 12 дугаар сард буцаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 112-113 дахь тал/,

- Гэрч Ө.Н-ийн “...2021 оны 10 сарын 18-ны өдөр Турк улс руу “Ажиллахаар явсан боловч миний биеийн байдал дээрдэхгүй шинжилгээний хариу муу гарсан учир буцаад Монгол Улсад 2021 оны 12 сарын 6-ны өдөр ирсэн, Н гэх хүн Турк улсад байгаа гэж сонссон....Цог гэх хүн Нийн эхнэр Ариунчимэгийн аав нь гэх хүн байдаг гэж сонсож байсан..”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 116-117 дахь тал/,

- Гэрч Б Бэ -ийн “...2022 оны 3 сарын 15-ны өдөр би ажилдаа 09 цагийн үед явахад гэртээ үлдсэн.Би тэр өдөр орой 19 цагийн үед ирэхэд гэрт байгаагүй. Цагийг нь санахгүй байна нөхөр оройхон гэрт орж ирсэн.Хоолоо идчихээд нөхөр унтаад өгсөн.Өглөө сэрэхэд гэрт байгаагүй ээ би охиноо цэцэрлэгт хүргэж өгөөд ажилдаа явсан.Орой нь цагдаад баригдаад явсан гэдгийг мэдсэн…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 124-125 дахь тал/,

- Гэрч Н.Н гийн: “... би 94110724” дугаарыг 2015 оноос хойш ашиглаж байгаа. Энэ дугаар нь миний нэр дээр байдаг дугаар юм... миний утасны дугаар ямар учиртайгаар Туркээс ирсэн каргон дээр тавигдсаныг мэдэхгүй. Надад туркээс каргогоор ямар нэгэн зүйл ирж байгаагүй..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 128-129 дэх тал/,

- Гэрч Б.Ю  агийн “...Турк улсаас ирэх ачааг нийлүүлж МИАТ-ын ачааны онгоц түрээслэсэн. Турк улсад нийт 20 тонн 472 ачаа бэлэн болоод 2022 оны 3 сарын 4-ний өдөр 12 цаг 10 минутанд Чингис Хаан олон улсын нисэх буудалд ирж гаалийн шалгалтанд орсон...ачааг нийт 13 шалгаад ачаагаа тараагаад үлдсэнг нь мянган оюутны байрны тэнд авч ирсэн. Ялгаж байгаад байранд хадгалах шаардлага гарсан тул БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэр дээд сургуулийн зүүн талын зам дагуу агуулах хийж болохоор ажлын байрыг түрээслэсэн. Миний 3-4 найз ирж тусалсан. Ажлын байран дээр ачаануудаа зөөж авч ирсэн. Намайг ажлын байран дээр эзгүй байх үед буюу үлдэгдэл ачаагаа агуулах руугаа зөөж байх хооронд хүүхдийн скүтер дугуйг ........... гэсэн утасны дугаартай залуу ирж найз Т-гийн данс руу ачааны 50,000 төгрөгийг шилжүүлээд аваад явсан байсан...бид нар онлайнаар холбогдож групп үүсгэж Турк Улсад байгаа Азаа гэх хүн бараануудыг цуглуулж ачуулсан. Тухайн скүтер дугуйг 2 хүн авч ирж өгсөн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 132-133 дахь тал/,

- Гэрч Б.О-ы “..Энэ ажилд Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нарыг нэмэлтээр ажиллуулсан. Бүх ачааг 2022 оны 3 сарын 16-ны өдөр шалгаж дуусаад эзэнд нь олгосон. Юмжирмаа гэх хүн гаалийн мэдүүлэг буруу мэдүүлсэн учир 19,9 сая төгрөгөөр торгож, 38 сая төгрөгийн татвар нэмж төлүүлсэн. Тухайн 19,9 тонн буюу 472 хайрцаг ачаанаас хууль бус зүйл илрээгүй. Хяналт шалгалт хийхэд албаны нохой, рентген аппарат болон биечилсэн шалгалтыг хийсэн...яг ямар ачаанд байсан талаар мэдэх зүйл алга. Төмрөн дотор хийгээд мөнгөлөг цаасаар ороочих юм бол рентген аппаратанд харагдахгүй. Бас нохой үнэрлэх боломжгүй. Төмрийг задалж үзэх боломж байхгүй. Тэр ачааг шалгахад нийт 80 орчим алба хаагч нар ажилласан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 136-137 дахь тал/,

- Гэрч Б.Б-ийн “..Би 2022 оны 03-р сарын 07-08 өдрийн хооронд компьютер тоглоомын газар урд нь танилцаж байсан Чинбүүк гэж дууддаг нэрийг нь Чи  гэдэг байх сайн мэдэхгүй байна. Энэ залуутай тааралдсан. Ингээд хоёулаа Их монгол хорооллын байрны орцонд сууж байгаад нэг жижиг цэг буюу шавар татаж хэрэглэсэн. Тухайн цэгийг Чи  гаргаж ирсэн ба хаанаас яаж олж авсныг нь би мэдэхгүй. Ингээд салцгаасан ба түүнээс хойш Ч-тэй уулзаагүй. Үүнээс хойш 2022 оны 03-р сарын 15 ны орой 21 цаг өнгөрч байхад би 13р хорооллын 3 өндрийн орчмоор харих гээд явж байгаад М гээд багын найз ах зогсож байхаар уулзаж мэнд мэдээд салцгаасан. Ингээд өнөөдөр буюу 2022 оны 03-р сарын 16 ны өглөө 08:10 цагт М ах ...... гэсэн дугаараа залгаад намайг 13-р хороололд хүрээд ир гэхээр нь би 13-р хорооллын 5-р байрны хойно явж очиход М ах өөрийн хар өнгийн приус маркийн ...... УНЯ улсын дугаартай машиндаа сууж байсан. Ингээд хоёулаа уулзаад тамхилсан ба дараагаар нь М ах тарианы шилтэй мөс гаргаж ирсэн ба хоёулаа тэрнээс хамт сорж хэрэглэсэн. Ингээд сууж байтал нэг хүн ирээд галаа өгчих гэж цонх тогшсон ба онгойлгохгүй болохоор цонхийг хагалж хаалгыг нээсэн. Ингээд цагдаагийн ажилтнууд ирсэн. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 140-142 дахь тал/,

- Дахин өгсөн “... тухайн үед А.М-гөөс энэ юу юм хаанаас авсан юм гэж асуухад А.М манай нэг ах Туркэд байдаг юм. Тэр ах явуулсан гэж надад хэлсэн. Ямар учиртай хүн юм гэхэд за за гэснээр өөр юм яриад эхэлсэн....би Туркээс л ах нь явуулсан юм байна гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 213-214 дэх тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 143-148 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаартай дүгнэлт: 1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл,  “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “1” гэсэн гялгар уутанд хийсэн хоосон тарианы шил, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AQ5196968 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин /metamphetamine/ илэрсэн.Илэрсэн бодис нь “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг, “3” гэсэн гялгар уутанд хийсэн улаан өнгийн асаагуураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 3, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,9519 г, цэвэр жин нь 0.0364 г, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 3,3562 г, цэвэр жин нь 2,0764 г, байна.Шинжээч Д.З  /1хх-ийн 156-164 дэх тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн ”Ү.Ө: УП96042531) гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илрэв. 3. метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтанд багтдаг. Шинжээч Б.Э . /1хх-ийн 166-170 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаартай дүгнэлт: 1.2.3. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн соруул зэргээс метамфетамин /methamphetabine/ илэрсэн, илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 4. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 2,3242 г, цэвэр жин нь 1,3975 г байна.Шинжээч Д.З  /1хх-ийн 172-177 дахь тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 348, 347 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 180-187 дахь тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 188-195 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай дүгнэлт /1хх-ийн 198-201 дэх тал/,

- Яллагдагч Ү.Ө-ын мэдүүлгийг 2022 оны 3 сарын 31-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 202-205 дахь тал/,

- Яллагдагч А.М-гийн мэдүүлгийг 2022 оны 3 сарын 31-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 206-215 дахь тал/,

- Сэжигтэн А.М.гийн “...Би Н  гэх хүнтэй 2016 онд 13 дугаар хороололд танилцсан. Манай дээд үеийн ах байгаа юм аа. Нээх дотно харьцаа байхгүй ээ. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр санагдаж байна. Ariunaa Ari гэсэн хаягаас Н  ах миний .... гэсэн хаяг руу мөс явуулья чи хоёр газар шидчихэд болно. Эхлээд шагнана гэж байснаа сүүлдээ хоёр сая төгрөг өгнө гэж хэлсэн. Цог .... гэсэн хаягаар явуулж байгаа 7 хоногийн дараа очих байх гэж хэлсэн. Тэрнээс хойш байнга шахуу холбоотой байсан. Надруу 2022 оны 03-р сарын 11-ний өдөр Монголд очсон шүү залгаад аваарай гэж хэлээд над руу юнителийн дугаар явуулсан. Би тэр дугаарлуу хоёр хоног залгасан боловч аваагүй. Тухайн дугаарыг одоо санахгүй байна. 8880 тай дугаар байсан утаснаасаа устгачихсан. Зурагтаар гаалийн ажилчид шалгалт идэвхтэй хийж байгаа үзээд би ер нь тосохоо болилоо гэж Н  ахад чатаар хэлэхэд одоо зүгээр гэнээ очоод авчих гэж хариу ирсэн. 2022 оны 03-р сарын 13-ны өдөр надруу Ня  ах чат бичсэн. Мянган оюутны байрны замын эсрэг талын Хаан банктай байрны 1 дүгээр орцонд явуулсан юм байгаа гэж хэлсэн. Тухайн газарт би 20 цагийн үед очиход тухайн байрны талбай дээр маш их хэмжээний ачаа буусан байсан. Тухайн үед ачаагаа авч чадаагүй гэртээ буцаад харьсан. Маргааш өдөр нь надруу Ня  ах ч холбогдоогүй каргоноос ч холбогдоогүй. 2022 оны 03-р сарын 15-ны өдөр над руу Ня  ах эхнэрийнхээ чатаар очоод кино үйлдвэрийн ард Имж бөөний худалдааны төвд байгаа карго дээр очоод ав гэхээр нь 18 цагийн үед Өөрийн .... УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 машинтайгаа очсон. Карго дээр ачаа бараа зөөдөг хоёр эрэгтэй бас хоёр эмэгтэй хүн байсан. Ц 94.... гэсэн ачааг авъя гэхэд хүүхдийн скүүтэр дугуй байсан. Тухайн зүйлийг гэрийнхээ гадна очоод дугуйны голын төмрөөс мөс гэх зүйлийг гаргаж авсан. Мөнгөлөг цаасанд хийчихсэн байсан. Тэрнийг аваад гэр лүү орж цахилгаан жин авч буцаж гарч машиндаа сууж тухайн мөс гэх зүйлийг хэмжсэн. Нийт тухайн мөс 7 орчим грамм байсан. Хоёр уутанд хувааж 3 граммаар хэмжиж хийсэн Н  ах надад 3 граммыг энэ дугаар луу залгаж холбогдоод нэг газар хаяарай гэж хэлсэн.Тухайн дугаар 9964 тэй дугаар байсан.Би тэр дугаарыг тухайн үедээ холбогдоод устгачихсан санахгүй байна.Би тухайн утсаар залгахад эрэгтэй хүн байсан. Өөрт чинь юм өгөөрэй гэсэн юм аа гэж хэлэхэд машинаа угаалгаж байна гэхээр нь за за гээд утсаа салгасан. 3 өндрийн хажуу талын Кофены газрын хажууд тамхины харцаганд хийгээд цонхны тавцан дээр тавьсан шүү гэж мессеж явуулаад тухайн газартаа орхисон.Ирж авахыг хүлээе гэж бодоод машиндаа дотроо сууж байх үедээ Бэ--гтэй таарсан.Би бага хэмжээний мөс гэх зүйлтэй гэдгээ хэлээд бид хоёр тарианы усны шил аптекаас авч тухайн шилний усыг асгаад дотор мөс гэх зүйлийг хийж асаагуураар доороос нь түлж шатааж хэрэглэсэн. Тухайн зүйлийг хэрэглэхэд бие сэргэх мэдрэмж төрсөн. Бэ   тухайн мөсийг шатааж байх үед сонирхоод ганц нэг сорсон. Бэ   харилаа гээд буцсан. Би гэрийнхээ гадна ирж зогсоод дахиж нэг удаа хэрэглээд гэртээ орсон. Өглөө сэрээд Бэй чатаар холбогдоод 08 цагийн үед манай гэрийн үүдэнд бид хоёр уулзаж миний машин сууж тамхи татсан. Тэр үед цонх тогшоод гал байна уу гэхээр нь гал өгөх гэхэд хаалга онгойлго гэж хэлэхэд би цонхоо онгойлгож амжаагүй байтал машины цонх хагалсан. Би сандраад машинаас буугаад зугтчихсан. Хойноос намайг хөөж барьж авсан. Миний машинд Хар тамхитай тэмцэх газрын ажилтан үзлэг хийж хэрэглүүр хоёр шил, хуйлсан 10 төгрөг, асаагуур зэргийг хураан авсан. Манай гэрт нэгжлэг хийж миний үлдээсэн байсан гялгар ууттай 3 гр орчим мөсийг хураан авсан. Мөрдөн байцаах албан дээр ирэхэд миний биед үзлэг хийхэд куртикний үлдэгдэл бага хэмжээтэй мөс болон гар утсыг хураан авсан. Би Н  ахтай чатласан чатаа устгачихсан өгсөн дугааруудыг нь устгачихсан учир харуулах бичсэн чат, утасны дугаар хэлэх арга алга...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 218-220 дахь тал/,

- Сэжигтэн Ү.Ө-ын “Одоогоос нэг сарын өмнө санагдаж байна өдрийг санахгүй байна.Миний төрсөн ах Со-ийн Н  надтай фейс чатаар, ярьсан. Би Монгол руу мөс гэдэг зүйл явуулна гэж байсан. Сүүлд болохоо байчихлаа гэж хэд хоногийн дараа ярихдаа хэлж байсан. Тэрнээс хойш холбогдож яриагүй.2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орой байсан гэгээ тасарчихсан байх үед над руу дугаарыг нь санахгүй байна. Нэг утаснаас залгаад сайн байна уу гэхээр нь хэн бэ өөрт чинь юм өгөөрэй гэж хүн тэгсэн юм аа гэхээр нь юу билээ ямар ачаа билээ гэхэд нь өөрийн чинь танил өгөөрэй гэж хэлсэн.Хаанаас очиж авах юм гэхэд бөхийн өргөөгийн хажууханд байдаг кофены газрын зүүн талын цонхон дээр тамхины хайрцагт хийгээд тавьчихъя гэхээр нь би ерөнхийдөө ойлгоод 21 цагийн үед заасан газарт нь очиход тамхины хайрцаг байхаар нь тэрийг аваад гэр лүүгээ явсан.Тухайн хайрцгийг онгойлгож үзэхэд мөс гэх нэршилтэй зүйл байсан. Тэр залуу 3 граммыг өгсөн шүү гэж нээрээ хэлж байсан. Тухайн мөснөөс бага хэмжээтэй авч тарианы усны шилэнд хийж, асаагуураар шатааж хэрэглэж үзсэн. Хэрэглэхэд эм амтагдаж байсан. Бие сэргэж байгаа юм шиг санагдаж байсан. Би гэртээ үлдсэнг нь цэнхэр цүнхнийхээ урд  талын халаасанд орхисон.Өнөөдөр би гэртээ өнжсөн 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч хогоо хаячаад машин дээрээ очиж асаах үед цагдаагийн алба хаагч нар надтай уулзсан. Би болсон үйл явдлын талаар үнэнээр хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 222-224 дэх тал/,

- Дахин өгсөн “..2022 оны 3 сарын 15-ны өдөр гадуур явж байхад над руу танихгүй дугаараас танихгүй хүн залгаад өөрт чинь нэг хүн юм өгөөрэй гэсэн гэхээр нь би хэн гэж хүн юу өгөх гэж байгаа юм бол гэж асуухад тухайн хүн бөхийн өргөөн дээр ирээд залгачих гэсэн. Ингээд би их засгийн тэндээс бөхийн өргөө рүү ганцаараа такси бариад очоод нөгөө залгасан дугаар луу дахин өөрийн дугаараас залгахад нөгөө үл таних залуу 13-н 3 өндрийн кофе шопын гадна талын зүүн талын цонхон дээр тамхины хайрцагтай зүйл тавьсан байгаа гэсний дагуу явж очсон. Очиход тэнд хүн байгаагүй цонхон дээр тамхины хайрцагтай зүйл байсан. Аваад нээж үзэхэд зиплок түгжээтэй гялгар уутанд бага хэмжээний мөс байсныг нь би аваад харьсан. Дахиж тухайн хүнтэй холбогдсон асуудал байхгүй. Энэ мөсийг аваад би хэн нэгэнд мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй....2022 оны 1 сарын сүүл орчмоор би ахтайгаа фейсбүүкээр холбогдсон ба тухайн үед манай ах Н , би Монгол руу хүнд мөс өгүүлэхээр явуулах юм. Тэр үед чиний захиад байгаа гутлыг явуулна. Тэр мөс авсан хүн чамд мөснөөс жоохныг өгч магадгүй. Тэгүүл тэрийг нь чи хэрэглээрэй гэж хэлсэн. Яг тэдийд эдийд явуулна гэж ярьсан юм бол байхгүй... би Мг ерөөсөө танихгүй..2022 оны 3 сарын 15-ны өдөр А.М-гийн над руу залгасан дугаарыг би одоо санахгүй байна. Би өөрөө ямар “зартай байснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 182-184 дэх тал/,

- Яллагдагч А.М-гийн “ 2022 оны 2 сарын 26-ны өдөр шиг санагдаж байна. ..... гэсэн хаягаас Ня  ах миний Сэ  гэсэн фейс хаягаар мөс явуулъя чи 2 газар шидэхэд болно гэхээр нь за гэж зөвшөөрсөн.Намайг эхлээд шагнана гэж байсан.Сүүлдээ 2 сая төгрөг өгнө гэж хэлсэн.Надаас ямар хаягаар явуулах уу гэхээр нь эхнэрийнхээ утасны дугаар болох 9......... гэсэн дугаарыг Н  ахад өгсөн. 7 хоногийн дараа очих байх гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш ганц нэг чат бичдэг байсан. Над руу 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр чат бичсэн. Монголд очсон шүү залгаад аваарай гэж хэлсэн. Надад өгсөн 8880 тай дугаар луу 2 хоног залгасан боловч аваагүй. Тухайн дугаарыг санахгүй байна.Зурагтаар гаалийн байгууллагын ажилчид идэвхтэй шалгалт хийж байна би болилоо гэхэд одоо зүгээрээ очоод авчих гэж хариу бичсэн. 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр над руу Н чат бичсэн. Мянган оюутны байрны замын эсрэг талын Хаан банктай байрны нэгдүгээр орцонд явуулсан юм байгаа очоод ав гэж хэлсэн. Тухайн газарт би 20 цагийн үед очиход тухайн байрны талбай дээр маш их хэмжээний ачаа буусан байсан. Тухайн үед ачаагаа авч чадаагүй гэртээ харьсан. Маргааш өдөр нь над руу карго болон Н  ах холбогдоогүй. 2022 оны 3 сарын 15-ны өдөр Н ах эхнэрийнхээ фейс хаягаас чат бичсэн. Кино үйлдвэрийн ард талын ЭМЖ худалдааны төвд байх каргоноос очиж ав гэхээр нь 18 цагийн үед өөрийн ...... УНЯ улсын дугаартай Тоёота приус маркийн машинтайгаа очсон. Каргоны ажилтанд Цог 94110794 гэсэн хаягаар ирсэн ачааг авъя гэхэд надад хүүхдийн скүтер дугуйг гаргаж өгсөн. Тухайн дугуйг аваад гэр лүүгээ явсан. Гэрийн гадна ирээд дугуйны гол төмрөөс мөнгөлөг цаасанд хийсэн байсан мөсийг гаргаж авсан. Гэр лүүгээ ороод цахилгаан жин авч буцаж гарч машиндаа сууж тухайн мөс гэх зүйлийг жинлэхэд  7 орчим грамм байсан. Хоёр уутанд хувааж 3 граммаар хэмжиж хийсэн Н ах надад 3 граммыг энэ дугаар луу залгаж холбогдоод нэг газар хаяарай гэж хэлсэн. Өгсөн дугаар луу нь 21 цагийн эрэгтэй хүн байсан. Өөрт чинь юм өгөөрэй гэсэн юм аа гэж хэлэхэд машинаа угаалгаж байна гэхээр нь заза гээд утасаа салгасан. 3 өндрийн хажуу талын Кофены газрын хажууд тамхины хайрцаганд хийгээд цонхны тавцан дээр тавьсан шүү гэж мессеж явуулаад тухайн кофены газрын тавцан дээр орхисон.Ирж авахыг хүлээе гэж бодоод машиндаа дотроо хараад сууж байх үедээ Бэй таарсан. Бид хоёр тарианы усны шил эмийн сангаас авч шилний усыг асгаад дотор нь мөс гэх зүйлийг хийж асаагуураар доороос нь түлж шатааж хэрэглэсэн. Батбилэг харилаа гээд машинаас буугаад явсан Би гэр лүүгээ харьж амарсан. Өглөө сэрээд Бэй чатаар холбогдоод 8 цагийн үед манай гэрийн үүдэнд уулзаж бид 2 тамхи татсан. Тэр үед эрэгтэй хүн  цонх тогшоод гал байна уу гэхээр нь цонхоо онгойлгох гэж байхад цонх хагалсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 197-199 дэх тал/,

- Дахин өгсөн “2022 оны 2 сард Ц Ц гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж пүүз захисан. Улмаар 2022 оны 3 дугаар сарын 12-нд нөгөө хаягнаас пүүз чинь ирсэн байгаа гэж хэлсэн. 2022 оны 3 дугаар сарын 15-нд кино үйлдвэрийн хойно байрлах каргоноос очиж пүүзээ авахад пүүз биш скүтер авсан. Би нөгөө чатаараа дахин энэ миний пүүз чинь араас чинь очих байх наад бараагаа авчих гэсэн. Тэгээд надад 50000 төгрөгийг миний хаан банкны 5037356437 дугаарын дансанд Ц 50000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би тухайн мөнгийг нь каргоны хүний дансанд шилжүүлж барааг авсан. Тэгээд гэртээ харьсан. Тэгээд харьчхаад байж байтал Ц Ц гэх хаягаас дахин мессеж бичээд наад скүүтерийн чинь бариуланд юм байгаа задлаад үзээд байх гэсэн задлаад үзэхэд дотор нь мөнгөлөг цаастай бөөрөнхий зүйл байсан ба дотор цагаан өнгийн мөс байсан.Би энэ чинь хууль бус зүйл шүү дээ гэхэд нөгөө Ц Ц хаягаас ахын дүү наадахаа 2 хуваагаад шидээд өгчих би чамд 2 сая төгрөг өгье гэсэн. Мөн сонирхоод байвал жоохныг аваад хэрэглэж үзээрэй гэсэн. Ингээд би тухайн мөсийг машиндаа сууж байгаад цахилгаан жингээр 2 тэнцүү хуваасан. Мөн өөрөө хэрэглэх зорилгоор бага хэмжээний тасалж авсан. Ингээд орой 20 цагийн орчимд над руу 9964... сүүлийн оронг нь санахгүй байна дугаар өгсөн. Би тухайн дугаар луу нь яриад өөрт чинь юм өгчхөөрэй гэж хэлэхэд нөгөө хүн би машинаа угаалгаж байна  эргээд залгая гэсэн. Би нэг тасдаж хуваасан 3 грамм мөсөө тамхины хайрцагт хийж 3 өндрийн дэргэд байрлах кофе шопын зүүн цонхны тавцан дээр орхисон. Тэнд орхичхоод нөгөө утсанд мессеж бичиж орхисон.” мэдүүлэг /2хх-ийн 206-208 дахь тал/,

- Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 3 сарын 31-ний өдрийн 2-4в/1605 дугаартай албан бичиг, хавсралт /2хх-ийн 227-228 дахь тал/,

- Яллагдагч А.Мгийн хаан банкны 5037356437 дугаартай дансны хуулга /Зхх-ийн 34 дэх тал/,

- ...... УНЯ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /3хх-ийн 35-36 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна.  Энэ хэрэг 2022 оны 01 дүгээр сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгагдаж байсан. Гэхдээ энэ хэрэг бүртгэлтийн хэргээр Турк улсаас мөс оруулж ирж зардаг бүлэг этгээдүүд байна гэдэг үндэслэл бүхий мэдээлэл бидэнд байсан. Энэ үндэслэлээр шалгаад М рүү чиглээгүй, Ө руу чиглээгүй, Н, Э, Мөнгөнцоож, Үйтүмэн гээд энэ хүмүүс рүү чиглээд шалгагдаж байсан. Ингээд ойр тойрны хүмүүсийнх нь дансны мэдээллийг авч мэдээлэл цуглуулж байсан. Ингээд энэ шалгах ажиллагааны явцад 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын хилээр мөс нэвтэрлээ, мөсийг бол М, Ө нарт хамаарал бүхий байна гэсэн сэжиг таамаг байсан учраас баривчилж, сэжигтнээр тооцож шалгах ажиллагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Нид яг энэ үйлдэл дээр холбогдох Монгол улсын хилээр мөс, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн гэмт хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж тусад нь шалгаж байгаа. Ө, М нар хоёулаа 7 грамм орчим мөсийг хил нэвтрүүлэх дээр үйлдэл оролцоо байна гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллагдагчаар татаж шалгаад мөрдөн байцаалтын шат буюу мөрдлөгийн үед Өын хувьд хилээр орж ирсэн 7 грамм мөсийг хилээр нэвтэрч байгаа үйлдэлд харилцан дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэсэн, зохион байгуулсан үйлдэл нотлогдоогүй байна гэж үзээд хадгалсан, олж авсан үйлдлээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татсан. М пүүз захиалсан гэдэг. Хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөсийг каргоноос олж авч байгаа үйл баримт хангалттай тогтоогдож байна. Энэ мөс Мд очсон үйл баримт тогтоогдсон, 03 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг 15 минутад Мг гэрийнх нь гаднаас баривчлаад, сэжигтнээр 18 цагийн үед мэдүүлэг авсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт М мансуурсан үед мэдүүлэг авсан тул би ийм мэдүүлэг өгсөн гэж мэдүүлээд байна. Мөс хэрэглэсэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш бараг 20 цагийн дараа сэжигтнээр мэдүүлэг авч байна. Сэжигтнээр авсан мэдүүлгийг нотлох баримт болон бусад үйл баримтуудаар нотлогдож байгаа гэж үзсэн учраас прокурорын зүгээс нотлох баримтын хэмжээнд үнэлээд яллах дүгнэлтэд оруулж ирсэн. Ингээд 03 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан. Хоёуланд нь эрх үүрэг тайлбарлаад өмгөөлөгч авахгүй гээд мэдүүлэг өгч байгаа. Энэ 2 мэдүүлгийн хооронд ямар ч зөрүү байхгүй. Н гэдэг хүнтэй танилцаж, Н гэх хүн явуулж байгаа талаар мэдүүлж байгаа. Ингээд Н гэх хүн хаана байгаа юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Н нь 2019 оны 12 дугаар сард эхнэртэйгээ хамт Турк улс руу гараад явчихсан. Цог гэж яригдаад байгаа хүн нь Нийн эхнэрийн аав болж таарч байна. Тэгэхээр Цог гээд аавынхаа нэрийг ашиглаж байна. Ариунаа ари гэх хаягаар харилцсан талаар мэдүүлж байна. Энэ бол Нийн эхнэрийн хаяг мөн болж таарч байна. Бодисыг олж авч хэрэглээд намайг 2 хуваагаарай гэсэн гэдэг. Биед үзлэг хийхээр Өоос гарч ирсэн мөсүүдийг үзэхээр бас яг 2 хуваасан байдаг. Өөрийнх нь сэжигтэн яллагдагчаар өгч байгаа мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдож байвал нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас М нь Нтой үгсэж тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Цаанаас холбогдож байгаа хүн нь намайг хэрэглэж бай гэсэн гэж байна, М өөрөө дунд нь 2 хуваасан мөснийхөө нэг өөртөө үлдэж байгаа мөснөөсөө хэрэглэчихсэн, энэ нь шээсээр нь гарчихсан, энэ үйл баримтууд өөрөө цаг хугацааны дарааллаар эргэлзээ бүхий зүйл байхгүй байгаа учраас  Нийн Турк улсаас Монгол улс руу нэвтрүүлж байгаа бодисыг Монгол улсад хүлээн авч цааш нь тарааж байгаа энэ үйлдэлд хамжигчаар оролцож байна, урьдчилан үгсэн тохиролцож гүйцэтгэгчээр оролцож байна гэдэг үйл баримт тогтоогдсон учраас Мгийн үйлдэл дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн Мгийн мэдүүлгийг давхар нотолж байгаа мэдүүлэг нь өөрийнх нь мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, Өын мэдүүлэг шалгах ажиллагаа байна. Шүүхийн хэлэлцүүлэгт М мэдүүлгийнхээ зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Пүүз захиалсан байсан, пүүз ирээгүй, бодис ирсэн байсан, бодисыг аваад тараах гэж байсан гэдэг. Гэтэл сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээр 2 хуваагаад, 3 өндрийн тэнд буланд аваачаад, өөрийнхөө эхнэрийн дугаарыг карго хүлээн авагчийн дугаар дээр байршуулсан, энэ бүх үйл баримт өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон учраас Мгийн би пүүз захиалсан, би Нтой холбогдоогүй гэж байгаа мэдүүлгүүд үгүйсгэгдэж байна. Мгийн Хаан банкны дансаар 03 дугаар сарын 15-ны өдөр 60.000 төгрөг орж ирж байгааг шалгасан. Уурхайд ажилладаг хүний мэдүүлэг байгаа, хэн миний дансыг ашиглаж надаас зээлж оруулсныг мэдэхгүй байна гэдэг. Тэр өдрийнх нь дансны гүйлгээг харахаар их олон гүйлгээ байдаг. Үүнийг хөөгөөд Н юм уу Мтэй холбогдуулж шалгах ажиллагаа үнэндээ мухардсан. М нь орж ирсэн мөнгийг каргоны ажилтан Юмжирмаа руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас улсын яллагч шинжлэн судаллаа, мөн яллах дүгнэлт дээр дурдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар мөсийг хилээр нэвтрүүлэхэд хамтран оролцсон байна. Хэрэв энд хүлээн авагч байхгүй байсан бол энэ мөс тодорхой эзэндээ очихгүй, хилээр нэвтрээд тэр дугуй, тэр каргондоо үлдэх л байсан.  Мэдүүлэгтээ машин дотроо скүүтэрээ үзээд гэрээсээ жин авчраад машин дотроо хэмжээд 2 хуваасан байдаг. Машинд нь үзлэг хийхээр скүүтэрийн толгой нь салчихсан хойд талд нь байж байдаг. Сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгсөн, мансуурсан үедээ өгсөн гэдэг байдлаар үгүйсгээд байна, үгүйсгэж ярих юм байна гэж харж байна. Цаг хугацааны дараалал, үйл баримтыг харахаар Мгийн мэдүүлгийг няцаан үгүйсгэж байгаа пүүз авсан, би мэдээгүй гэдгийг няцаан үгүйсгэх баримт байхгүй. Иймд шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон, шүүгдэгч  Ү.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан үйлдэлд тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

 

Шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Н.Нарантуяа гэм буруугийн дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч А.М бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 177 тоот яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч А.Мг энэ гэмт хэргийг үйлдсэн гээд ийм, ийм баримтаар нотлогдож байна гэхдээ дандаа Мгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи яллагдагчаар өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн үзлэг, орон байранд хийсэн үзлэг, мөн бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж байна. Өмгөөлөгч миний зүгээс хууль хэрэглээний зүйлчлэлийн талаар би өмгөөллийн гэрээ хийснээс эхлэн, Мтэй анх уулзсанаас эхлэн зүйлчлэл дээр би маргаж эхэлсэн. Энэ өөрөө Улсын дээд шүүхийн 2019 оны тайлбар дээр тодорхой энэ гэмт хэргийг үйлдэгдсэн арга хэрэгслийн талаар цогц шалгаач ээ гээд 225 тоот тогтоол байдаг. Энэ нь Монгол улсын хилээр хэрхэн нэвтрүүлсэн байхыг шаардах вэ, тухайн захиалагч гэж хэн бэ, энэ гэмт хэргийг үйлдэж байгаа эцсийн цэг дээр хэн хүлээж авах ёстой байсан юм, хэнээс шилжүүлсэн гээд энэ гэмт хэргийг үйлдэхдээ тухайн хүн ямар арга хэрэгсэл ашиглан үйлдсэн бэ гэдгийг үзлэг хийж тогтоогооч ээ гээд тогтоол дээр тодорхой заасан байгаа. Тэр байтугай М гэж хүнд хэдэн ширхэг хар тамхийг, хэр хэмжээтэй хар тамхийг, хэдэн төгрөгөөр авах ёстой байсан юм, энэ мөнгө Мд байсан юм уу. Сүүлийн үед бид нар ийм хэрэг дээр маш их ажиллаж байгаа тул бидэнд маш их практик тогтсон. Энэ Монгол Улсад хэдэн төгрөг вэ, Турк улсад хэдэн төгрөг вэ, энэ дээр хар тамхины хэлтсээс зөвхөн зах зээлийн ханш гээд Монгол Улсад 1 грамм нь 3 сая төгрөг, тэгвэл М үүнийг захиалахдаа хэн рүү хэдэн төгрөг шилжүүлсэн вэ, Ц руу шилжүүлээд байгаа юм уу, аль эсвэл Н, Ариунаа ари гээд хэнтэй нь холбогдуулаад энэ хүнийг захиалагч гэж үзээд байна вэ гэдгийг шалгаад өгөөч ээ гээд миний удаа дараагийн хүсэлтүүд байдаг. Анхнаасаа би Мд хууль зүйн үндэслэлийг хэлж, чи ямар хэрэгт холбогдсоноо ойлгож байна уу гэдгээс эхлээд би өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд энэ хүн хэлж байсан, энэ чинийх гээд ганцаараа даачих юм бол чи хөнгөн үлдэнэ ш дээ гэсэн ийм юм ярьсан учраас би тийм, үгүй гэдэг байдлаар хариулт өгсөн чинь намайг Ариунаа ари, Н, Ө гэдэг хүмүүсийг эртнээс таньдаг мэтээр бичсэн байсан, би одоо үнэнээ хэлье гэж байгаад хэлсэн. Энэтэй холбоотойгоор би нотлох баримтуудыг үзсэн, сая шинжлэн судлуулсантай холбоотойгоор би ярина. 1 дүгээр хавтаст хэргийн 6-51 дүгээр тал хүртэл мөрдөгчийн санал явах хүртэл хугацаанд 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд тодорхой хэмжээний этгээдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа байсан. Гэхдээ энэ дээр нууцын магадалгааг Ө гэх хүн рүү Голомт банкны дансыг нь мөн Э тодорхой хэмжээний этгээдүүдийн баахан чиглэсэн үйл ажиллагаануудтай холбоотойгоор ажиллагаанууд хийхдээ гүйцэтгэх ажиллагааны болон нууцын ямар нэгэн материал бүрдүүлээд цахим жишээлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 27.11, 26.8, 26.2, тэр байтугай нотлох баримтыг бэхжүүлэх 16.14-т зааснаар ийм сайтыг ашиглаад М өөрийн ийм хаягнаас тухайн гадаад улсын амьдарч байгаа өөр нэг тодорхой этгээдийн ийм хаяг руу тэдэн сарын тэдний өдөр тэдэн удаагийн үйлдлээр давтамжтайгаар чаталж энэ хориглосон зүйлийг захиалсан гэвэл эцсийн цэг захиалагч нь М болно. Гэтэл энэ дээр би тэгэх гээд үзэх гэхээр яллах дүгнэлтэд үнэхээр Мг буруутгасан нотлох баримт буюу хавтаст хэргийн 90 дүгээр тал дээр 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл байдаг.  2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр юм шиг байгаа юм, он сар нь техникийн алдаа байсан байж болно. Гэхдээ энэ хүн баригдангуутаа бусадтай хэнтэй ч харилцах боломжгүй, яг тухайн нөхцөл байдалд гар утсанд нь үзлэг хийхэд Ц Ц гэх хүний утас байж байсан, 89 гэж эхэлсэн, 88 гэж эхэлсэн, тэр  монгол дугаарууд байж байсан. Үүнтэй холбоотойгоор энэ хүн өөрөө минийх биш учраас би 60.000 төгрөгийн каргоны юм авчих гэхээр нь би төлөөд авсан, хэрвээ мэдэж байсан бол өөрөөсөө юм уу, ээжээсээ, эхнэрээсээ 60.000 төгрөг аваад төлөх байсан байх. Тэгэхээр би хэдэн төгрөг төлөхийг ч мэдэхгүй учраас илүү шилжүүлээд тэр хүн буцаагаад над руу шилжүүлсэн гэж ярьдаг. Гэрч Юмжирмаа гэж каргоны бараа тарааж байгаа этгээд. Тэр Туркэд 2 хүн гэж яриад байгаа,  Азаа гэж хүн цуглуулсан гэж яриад байгаа болохоос биш Н гэж хүн каргоны тэдэн сарын тэдний ийм бүртгэл дээр ингэж тэрэнд өгөөрэй гээд Ц гэж утас бичээд, нэр бичээд ингэж хүлээлгэж өгсөн байна гэсэн үйл баримт нэг ч байдаггүй. Гаалийн 80 ажилтан ажилласан гэдэг мөртлөө энэ дотор гаалийн мэдүүлэг дотор тугалган цаасаар ороочихсон тохиолдолд мэдэгдээгүй байж магадгүй гэсэн юм яриад байгаа нь Монгол Улсын хилээр хэрхэн нэвтэрсэн бэ гэдгийг тогтоосон үйл баримт ядаж алга уу, асуугаад шалгаад өгөөч ээ гэхээр Батчулуун, Отгончулуун гэх ажилтнаас асуучихлаа гээд байцаагч ажиллагаа хийж өгөөгүй. Байгаа баримтаар л бид нар хавтаст хэргийг ярих учраас дээр нь яллах дүгнэлт дээр дурдсанаар миний үйлчлүүлэгчийг 03 дугаар сарын 16-ны өдөр баригдлаа зөвхөн тэрнээс хойшхи үйл баримтаар л энэ хүнийг хадгалсан дээр нь ажиллагаа хийсэн нотлох баримтуудыг дурдаад Монгол улсын хилээр захиалсан этгээд энэ хүн байна гээд оруулж ирж байгаа нь үнэхээр зүйлчлэл тохирохгүй байна. Тэгэхээр өнөөдөр энэ хүнд гэмт хэрэгт яллагдагчийн эрх үүрэг байдаг. Үүргээ мэдэж байгаа байж болно, хэрвээ хүнд хэрэгт холбогдуулан гэрч сэжигтнээр татаж л байгаа бол энэ хүн ч гэсэн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх боломжтой байсан, өмгөөлөгч авах эрх нь байсан, гэтэл өмгөөлөгчөөр хангаагүй. Тодорхой 9 цагаас шөнийн 3 цаг хүртэл зогсоохдоо ядаж ар гэртээ хандаад хэлээд өмгөөлөгч ав гэж хэлж болох л байсан. Тэгэхээр үүнийг бүрэн дүүрэн нотолсон үйл баримт байхгүй байна. Яллагдагчийн эрх үүрэгт заасан өмгөөлөгчөөр хангагдаагүй байсан учраас үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар нотлох баримтыг бүрэн бүрдүүлж орж ирээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан зүйлчлэл нь миний үйлчлүүлэгчийг нотлоогүй орж ирсэн учраас хавтаст хэрэгт заасан буюу яллах дүгнэлтэд заасан баримтаар хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Эрүүгийн хариуцлага дээр миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй байгаа” гэв.

 

Шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг: “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар улсын яллагч гэм буруутайд тооцож байна. Ингэж тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд энэ нь эсрэгээрээ байгаа. Хэдийгээр улсын яллагч нотлогдож байна, тогтоогдож байна гээд байгаа боловч харин ч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Мгийн өгсөн мэдүүлэг,  шинжлэн судалсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан энэ гэмт хэргийг М үйлдээгүй юм гэдэг нь тогтоогдож байна. Улсын яллагч нь нэг дэх үйлдлээ Монгол Улсын хилээр Нтой үгсэн тохиролцож, урьдчилан гэж байна. Гэтэл өнөөдөр М нь Н гэж хүнийг танихгүй. Ариунаа ари гэсэн фейсбүүк хаягаар харьцаж байгаагүй гэж хэлдэг. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгсөн байдаг, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг дээр энэ талаараа тодорхой ярьлаа. Тэгэхээр Н гэж хүнтэй үгсэн тохиролцоогүй юм, мөс гэх зүйлийг Туркээс Монгол Улсын хилээр оруулаад өгөөч гээд захиалаагүй юм гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддоггүй. Ө, М нар Ариунаа ари, Сэцэн мөнх, Ц Ц гэх хүмүүстэй мессенжерээр харьцсан гэж хэлээд байна,. Ө нь Н ахтайгаа Ариунаа ари гэх фейсбүүк мессенжерээр харьцдаг гэдэг. М болохоор Ц Ц гэх хүнтэй харьцаж байсан гэдэг. Тэгэхээр энэ мөрдөн байцаалтын ажиллагаанд фейсбүүк хаягт үзлэг хийх хүсэлтийг гаргасан байдаг, энэтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй. Тэгснээр үнэхээр улсын яллагчийн үгсэн тохиролцоод байгаа, харьцсан байгаа гээд байгаа юм чинь ажиллагаа хийгээд тогтоочих юм бол үнэхээр харьцсан нь тэрүүгээр нотлогдох ёстой. Харьцаагүй бол харьцаагүй байна гэдэг нь тогтоогдох ёстой, ийм ажиллагаа нэгэнт хийгээгүй байдаг. Дээр нь Н Ц гэж яриад байна. Өнөөдрийн Монгол Улсын хилээр мөсийг хууль бусаар нэвтрүүлж оруулж ирсэн гээд улсын яллагч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зүйлчлээд байна. Тэгэхээр Монгол Улсын хилээр хэн нэвтрүүлж оруулж ирээд байна вэ, М , Ц Ц, Н нарын хэн нь хилээр оруулж ирсэн бэ, энэ дээр хэн нь захиалагч вэ, хэн нь гол гүйцэтгэгч нь вэ, мөрдөн шалгах ажиллагааг энэтэй холбогдуулж хийгээгүй. Энэ дээр гол эзнийг оруулж ирээгүй байж Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирснийг, нэвтрүүлснийг хүлээн авсан гэдгээр нь Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зүйлчлээд байгаа нь буруу гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тэгэхээр энэ дээр фейсбүүк хаяг, мессенжерийг шалгах ёстой байсан. Нийг шалгах ёстой байсан, Ц гэж хүнийг олж тогтоож бас шалгах ёстой байсан, Нийн эхнэрийг шалгасан, Нийн эхнэрийн Ариунаа ари гэх хаяг байсан, тэр Нийн эхнэрийг хүртэл энэ дээр оруулж ирээд байцаалт мэдүүлэг авч байж өнөөдөр Нтой М үгсэн хуйвалдсан уу үгүй юу гэдэг тогтоогдох байсан, тийм ажиллагаа энэ хавтаст хэрэгт огт хийгдээгүй. М яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ би үүнийг каргоноос авсан, каргоноос авахдаа Ц гэж хүний хэлснээр авсан, аваад өөрөө татсан, Бэй татсан, өөрийнхөө биед хадгалсан, 72-2 тоотод хадгалсан, тэрнээсээ хагасыг нь Өод өгсөн, энэ хэрэглэсэн, хадгалсан, бусдад өгсөн энэ үйлдлүүдээ М хүлээн зөвшөөрдөг, харин Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. 2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар хуудаст байгаа гар бичмэлийг би судалсан. Цог гээд 89897789, 1,6 гээд энэ дээр М гээд 2 дугаар хавтаст хэргийн 232 дугаар хуудас дээр М хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гээд мөрдөн байцаалтын шатанд бүүр анхнаасаа хэлээд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гээд хэлээд яриад яваад байдаг. Мгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан энэ гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн хувьд шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг. М Монгол улсын хилээр мөсийг шууд оруулж өгнө үү гэсэн шууд санаа сэдэлт байгаагүй. Ийм хүнд зүйл ангиар хүн яллах гэж байна, ял халдаах гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хадгалсан бусдад өгсөн олж авсан гээд энэ гэмт хэргийн шинжийг тодорхой заагаад өгсөн. Мөнжингийн хувьд хадгалсан, хэрэглэсэн, бусдад өгсөн энэ гэмт хэргийн шинж бол Мгийн үйлдэлд байдаг. Нийслэлийн прокурорын газраас Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь бодит байдал дээрээ тохирохгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тийм учраас прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэхийг хянах үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу прокурор хянаагүй. Мөс орж ирсэн, Н гэж хүн явуулсан, тэрийг нь М каргоноос авсан, аваад бусдад тараагаад өөрөө хадгалаад хэрэглэсэн, тийм учраас М үйлдсэн байна гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн талаар тодорхойгүй, хилээр 03 дугаар сарын 04-ний өдөр Н нэвтрүүлээд байгаа, 03 дугаар сарын 15-ны өдөр М каргоноос аваад байгаа, энэ авсан үйлдэл дээр Мг Монгол улсын хилээр орж ирснийг нь авснаар нь ингэж хүндрүүлж зүйлчлээд байна уу, ийм байж болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн хилээр нэвтрүүлж илгээсэн гэх зүйлээр Мг захиалж нэвтрүүлсэн гэх хэргийн бодит байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эргэлзээтэй байдал гарах юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж болно гэж заасан байх тул Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ү.Өын өмгөөлөгч Ө.Алтангадас: “Ү.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сэтгэц нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг бодисоо хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас нэмэлт хэлэх санал дүгнэлт байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ү.Өын өмгөөлөгч Э.Түвшинбаяр: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй тул дүгнэлт, саналгүй” гэв.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1791 дугаар дүгнэлтээр /хх158-160/ ...шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна “цагаан нунтаг бодис”-нөөс метамфетамин илэрсэн, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1804 дугаар дүгнэлтээр /1хх151-152 дахь тал/ А.Мгийн биеэс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч, /1хх-ийн 167-168 / Ү.Өын биеэс метамфетамин /MAMP/ илэрч,  уг илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарч байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж авах, хадгалахыг хориглодог.

 

 “Хууль бусаар олж авах” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг, “Хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч А.М нь дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ын агууламжтай нийт 3.7565 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Н гэгчтэй урьдчилан үгсэн тохирч түүний Турк улсаас улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж өгч явуулсан мөсийг каргоноос хүлээн авч хэлсэн зааврын дагуу хоёр хувааж бусдад өгсөн , худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Ү.Ө нь дээрх бодисоос 1.3975 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалсан үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ү.Өын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан”,

шүүгдэгч А.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, улсын хилээр нэвтрүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

 

Иймд шүүгдэгч Ү.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан”, шүүгдэгч А.Мг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, улсын хилээр нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Ө түүний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудалд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Харин шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд маргахгүй гэм буруутай, хүлээн зөвшөөрч байгаа боловч улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл байхгүй тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаар тодруулбал шүүгдэгч А.Мг-ийн яллагдагчаар мэдүүлсэн“ 2022 оны 2 сарын 26-ны өдөр шиг санагдаж байна. Ariunaa Ari гэсэн хаягаас Н ах миний С  гэсэн фейс хаягаар мөс явуулъя чи 2 газар шидэхэд болно гэхээр нь за гэж зөвшөөрсөн.Намайг эхлээд шагнана гэж байсан.Сүүлдээ 2 сая төгрөг өгнө гэж хэлсэн.Надаас ямар хаягаар явуулах уу гэхээр нь эхнэрийнхээ утасны дугаар болох 94110724 гэсэн дугаарыг Н ахад өгсөн. 7 хоногийн дараа очих байх гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш ганц нэг чат бичдэг байсан. Над руу 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр чат бичсэн. Монголд очсон шүү залгаад аваарай гэж хэлсэн. Надад өгсөн 8880 тай дугаар луу 2 хоног залгасан боловч аваагүй. Тухайн дугаарыг санахгүй байна.Зурагтаар гаалийн байгууллагын ажилчид идэвхтэй шалгалт хийж байна би болилоо гэхэд одоо зүгээрээ очоод авчих гэж хариу бичсэн. 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр над руу Н чат бичсэн. Мянган оюутны байрны замын эсрэг талын Хаан банктай байрны нэгдүгээр орцонд явуулсан юм байгаа очоод ав гэж хэлсэн. Тухайн газарт би 20 цагийн үед очиход тухайн байрны талбай дээр маш их хэмжээний ачаа буусан байсан. Тухайн үед ачаагаа авч чадаагүй гэртээ харьсан. Маргааш өдөр нь над руу карго болон Н ах холбогдоогүй. 2022 оны 3 сарын 15-ны өдөр Н ах эхнэрийнхээ фейс хаягаас чат бичсэн. Кино үйлдвэрийн ард талын ЭМЖ худалдааны төвд байх каргоноос очиж ав гэхээр нь 18 цагийн үед өөрийн ...... УНЯ улсын дугаартай Тоёота приус маркийн машинтайгаа очсон. Каргоны ажилтанд Цог 94110794 гэсэн хаягаар ирсэн ачааг авъя гэхэд надад хүүхдийн скүтер дугуйг гаргаж өгсөн. Тухайн дугуйг аваад гэр лүүгээ явсан. Гэрийн гадна ирээд дугуйны гол төмрөөс мөнгөлөг цаасанд хийсэн байсан мөсийг гаргаж авсан. Гэр лүүгээ ороод цахилгаан жин авч буцаж гарч машиндаа сууж тухайн мөс гэх зүйлийг жинлэхэд  7 орчим грамм байсан. Хоёр уутанд хувааж 3 граммаар хэмжиж хийсэн Н ах надад 3 граммыг энэ дугаар луу залгаж холбогдоод нэг газар хаяарай гэж хэлсэн

Шүүгдэгч А.Мгийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би Н гэх хүнтэй 2016 онд 13 дугаар хороололд танилцсан. Манай дээд үеийн ах байгаа юм аа. Нээх дотно харьцаа байхгүй ээ. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр санагдаж байна. Ariunaa Ari гэсэн хаягаас Н ах миний Сэцэн Мөнх гэсэн хаяг руу мөс явуулья чи хоёр газар шидчихэд болно. Эхлээд шагнана гэж байснаа сүүлдээ хоёр сая төгрөг өгнө гэж хэлсэн. Цог 94110724 гэсэн хаягаар явуулж байгаа 7 хоногийн дараа очих байх гэж хэлсэн. Тэрнээс хойш байнга шахуу холбоотой байсан. Надруу 2022 оны 03-р сарын 11-ний өдөр Монголд очсон шүү залгаад аваарай гэж хэлээд над руу юнителийн дугаар явуулсан гэх

Шүүгдэгч Ү.Өын яллагдагчаар мэдүүлсэн: ....2022 оны 1 сарын сүүл орчмоор би ахтайгаа фейсбүүкээр холбогдсон ба тухайн үед манай ах Н, би Монгол руу хүнд мөс өгүүлэхээр явуулах юм. Тэр үед чиний захиад байгаа гутлыг явуулна. Тэр мөс авсан хүн чамд мөснөөс жоохныг өгч магадгүй. Тэгүүл тэрийг нь чи хэрэглээрэй гэж хэлсэн. Яг тэдийд эдийд явуулна гэж ярьсан юм бол байхгүй... би Мг ерөөсөө танихгүй..2022 оны 3 сарын 15-ны өдөр А.Мгийн над руу залгасан дугаарыг би одоо санахгүй байна гэх

Гэрч Б.Б-ийн :    ...тухайн үед А.Мгөөс энэ юу юм хаанаас авсан юм гэж асуухад А.М манай нэг ах Туркэд байдаг юм. Тэр ах явуулсан гэж надад хэлсэн. Ямар учиртай хүн юм гэхэд за за гэснээр өөр юм яриад эхэлсэн....би Туркээс л ах нь явуулсан юм байна гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч А.М нь Өын ах Н гэгчтэй танил бөгөөд удаан хугацаанд харьцдаг байсан, тухайн үед мөс явуулахад нь хүлээн авахаар өөрийн эхнэрийн утасны дугаарыг каргонд өгсөн, барааг хүлээн авч жинлүүрээр жинлээд хуваагаад хүргэх газарт нь хүргэж өгч байгаа энэ үйлдлүүд нь нотлогдож байна. Хэдийгээр шүүгдэгч нь  Н гэх хүнийг танихгүй Цог Ц гэх фейсбүүк хаягаар харьцдаг байсан гэх боловч Цог гэдэг нь Нийн хадам аав болох хүн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

. гэдэг хаяг нь эхнэрийнх нь хаяг, түүгээрээ Өтой харьцаж байсаныг Ө мэдүүлсэн, М мөн Ариунаа Ари гэдэг хаягнаас надруу холбогдож мөс явуулна гэж хэлсэн гэж өөрөө мэдүүлсэн байна. Эдгээр баримтуудыг үгүйсгэсэн няцаасан  баримт хэрэгт байхгүй бөгөөд харин хоорондоо бие биенээ давхар нотолсон, эргэлзээгүй байна. Иймээс шүүгдэгч А.Мг хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн үйлдэлд анхнаасаа үгсэн тохирч хүлээн авч бусдад өгөхөөр амлаж дамжуулан өгч үүнийхээ хариуд өөрөө хэрэглэж шан харамж авахаар тохирч хамжигчаар хамтран оролцсон оролцоотой гэж шүүх дүгнэж гэм буруутайд тооцсон.

Дээрх үйл баримтуудыг нотолж буй нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, хоорондоо зөрүүгүй эргэлзээгүй байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч М пүүз захиалж түүнийгээ каргоноос авах байсан гэж мэдүүлэх боловч энэ талаар нотлох ямар ч баримтгүй, мэдүүлж байгаа үйл баримт тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.М, Ү.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заажээ.

 

Гэм буруугийн талаарх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Адъяагаас шүүгдэгч А.М, Ү.Ө нарыг гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.М, Ү.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар, шүүгдэгч Ү.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэгт оролцож байгаа оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож гэм буруутайд тооцогдсон. Түүний үйлдсэн гэмт хэрэгт ахаас илгээгдэж байгаа бодис буюу мөс нь Монгол Улсад үйлдвэрлэгддэггүй, хилээс дамжиж орж ирдэг, тэрийг бүлэглэлүүд оруулж ирдэг, эрж хайдаг үйл ажиллагаа гадуур байдаг. Энэ хилээр орж ирсэн бодисыг, мөс гэх ховор бодисыг олж хэрэглэж байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд хорих ял оногдуулах үндэслэл болж байна. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нар хоёулаа анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэхээр хуульчилсан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн тухайд энэ төрлийн бодисыг олж авч байгаа, хэрэглэж байгаа, бусдад дамжуулж, нууц далд аргаар үйлдэхэд оролцож байгаа үйл баримтууд нь тохиолдлын шинжтэй гэж үзэх боломжгүй байгаа учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзээгүй. Шүүгдэгч Ү.Өын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын санкцитай. Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, оролцоог харгалзаж хорих ял оногдуулахдаа 1-5 жилийн хорих ялын хэмжээнээс 3 жил 3 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Мгийн хувьд энэ төрлийн бодисыг урьдчилан үгсэн тохиролцож хилээр нэвтрүүлэх буюу Нтой үгсэн тохиролцсон гэж үзэж байгаа, энэ бодисыг цаашаа тараах, тараасныхаа шанд урамшуулах авах байсан эсэх гээд үйлдэл оролцоонд оролцож байна. Дамжуулаад энэ бодисоо олж авчхаад 2 хувааж хэмжээд дахиад байрныхаа хүүхдүүдэд хэрэглүүлээд байна. Батбилэг нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцуулж байсан. Энэ нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 7 жил 1 сарын хорих ялыг оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийтдээ цагдан хоригдсон 92 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Эд мөрийн баримтаар тооцогдсон нийт бодисын хэмжээ болох 3,7565 грамм мөс мэт зүйл сэтгэцэд нөлөөлөх бодис уутнуудын хамт, тарианы шингэний 2 ширхэг шил, 10 төгрөгийн хуйлсан 1 ширхэг мөнгөн дэвсгэрт, улаан өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, улаан дугуй, цэнхэр өнгийн тавцантай хүүхдийн скүтер дугуй 1 ширхэг, цагаан өнгийн соруул 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх тасгийн Мөрдөн шалгах хэлтэст даалгах саналыг гаргаж байна. Хэрэгт битүүмжилсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй” гэв.

 

Шүүгдэгч Ү.Өын өмгөөлөгч Ө.Алтангадас эрүүгийн хариуцлагын саналдаа: “Э.Түвшинбаяр өмгөөлөгчийн байр суурийг бүрэн дэмжиж байна. Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэлгүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн хэрэгт хамаарна. Өын төрсөн ахтай ямар нэг байдлаар хамааралтай, энэ хүнд оногдуулж байгаа ял шийтгэл нь тэр хүнтэй хамааралтай байдлаар дунджаас дээгүүр 3 жил 3 сарын хорих ял оногдуулах санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Н энэ хоёрын хоорондын хамаарлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн нотолсон, тогтоосон зүйл байхгүй.  Мгийн өгсөн сэтгэцэд нөлөөт бодис буюу мөсийг тохиолдлын шинжтэйгээр анх юу гэдгийг мэдэхгүй хүлээж авсан, хэрэглэсэн, олж авсан хадгалсан. Ө нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн мөс буюу сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ ямар байсан бэ, сүүлд хурааж авсан шинжээчийн дүгнэлтээр дурдагдсанаар 1.3975 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөт бодис байсан гэдэг. Хэрэгт авагдсан эхнэр, эх, хамт олон, ажил олгогчийнх нь зүгээс гаргасан тодорхойлолтоор бол Өын хувьд нийгэмд өөрөө засарч хүмүүжээд, гэм буруугаа ухамсарлаад цаашид хариуцлагатайгаар амьдрах бололцоо байна гэж үзэх үндэслэл хангалттай байна, өөрөө үүнийгээ бас баталдаг амладаг. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, энэ бодисыг дахиж хэрэглэхгүй гэдгээ байнга илэрхийлдэг. Нөгөө талаасаа ам бүл 5, эхнэр, бага насны 2 хүүхэд, эхийн хамт амьдардаг. Эхнэр нь хүнд өвчтэй, өндгөвчний хорт хавдрын 4 дүгээр үед орсон, 32 удаа химийн эмчилгээнд орно гэдэг нь маш хүнд эмчилгээ. Ө нь 1.500.000-3.000.000 төгрөгийн цалин авдаг, цалингийн ихэнхи хэсэг нь эхнэр эмчилгээнд явдаг. Эмчийн заалтад эхнэр нь сар тутамд үзлэгт ордог, 2 килограммаас дээш зүйл өргөж болохгүй, цус алдах эрсдэлтэй гэсэн байдаг. Орлогын эх сурвалж маань ийм эмчилгээнд бүрэн зарцуулагддаг. Энэ бүх зүйлсийг шүүх харгалзаж үзнэ үү.  Хорихоос өөр төрлийн буюу тэнсэж өгнө үү гэх саналыг бүрэн дэмжиж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ял эсвэл хорих ялыг оногдуулж болохоор заасан байна. Заавал хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хууль тогтоомжоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан үйлдэлд заавал тэнсэн харгалзах ял оногдуулж болохгүй гэж бичигдсэн хууль тогтоомжийн зохицуулалт байхгүй. Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй байна. Прокурорын гаргаж байгаа 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялын санал үндэслэлгүй байна. Ү.Өын хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал, бусад байдал, гэр бүлийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн хугацаагаар оногдуулж өгнө үү. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэл байгаа  эсэхийг онцгойлон анхаарч үзнэ үү” гэв.

Шүүгдэгч Ү.Өын өмгөөлөгч Э.Түвшинбаяр эрүүгийн хариуцлагын саналдаа: “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Бусад төрлийн адил хөнгөн гэмт хэрэгтэй холбогдсонтой адилхан авч үзээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын саналыг оруулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын хор уршиг шинж чанартай холбогдуулан  хорих ялын саналыг оруулаад байна. Бусад төрлийн хөнгөн гэмт хэргээс хүнд ял оноогоорой гэж зохицуулсан зохицуулалт байхгүй, үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах ажиллагаанууд бүгд хийгдсэн. Жишээ нь шүүгдэгч өмнө Зөрчлийн тухай хууль болон бусад хуулиар  хариуцлага хүлээж байсан, шийтгэл хүлээж байсан үйл баримт тогтоогдоогүй. Тэгэхээр шүүгдэгч нь хувийн байдал болон зан төлөвийн хувьд энэ хүн нь ямар нэгэн байдлаар хууль тогтоомжийг зөрчиж байсан, зөрчих санаа сэдэл байсан эсэх талаарх нотлох баримт байхгүй. Энэ агуулгаар энэ хүн бол шударга иргэн байсан байна, үнэнч шударгаар хөдөлмөрлөдөг байсан байна, гэр бүлийнхээ ноён нуруу, 2 хүүхдийн эцэг байсан байна гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Үүнтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, цагдаагийн байгууллагад саатуулагдаад шалгагдаад анхнаасаа мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, бүх нөхцөл байдлыг анхнаасаа илэрхийлээд явж байдаг, маргаад байдаг зүйл байхгүй. Энэ нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй гэж үзвэл хорих ял өөрөө 1-5  жилийн санкцитай.  3 жил 3 сар гэдэг нь дунджаас дээгүүр хэмжээний хорих ялын саналыг улсын яллагч гаргасан. Энэ хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бусад үйл баримттай нийцэл өндөр байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү. Ар гэрийн байдлын хувьд хавтаст хэрэгт хангалтай нотлох баримт авагдсан. Ү.Өын гэр бүлийн хүн Нацагсүрэн хүн гэж байдаг, эхнэр нь өндгөвчний хорт хавдартай 4 дүгээр шатандаа орсон гэдэг эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, холбогдох баримтууд байгаа. Ү.Ө, Нацагсүрэн нарын дундаас хоёр хүүхэд төрсөн,  5, 2 настай бага насны хоёр хүүхэдтэй, тэтгэвэрт гарсан буюу өндөр настай өөрийн ээжтэйгээ амьдардаг. Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Эрүүгийн хариуцлага хүлээсний дараа ар гэрийн хувьд хичнээн, ямар хүндрэлтэй  нөхцөл байдал үүсэх бол,  яах бол гэсэн нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Монгол Улсын шүүх болоод Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэрэнгүй байдлын зарчим гэсэн зүйл байдаг. Эрүүгийн хариуцлага оногдуулах зорилго нь өөрөө нийгэмшүүлэх, түүний гэм бурууд тохируулсан ял шийтгэлийг оногдуулах, хэдий хэмжээний хариуцлага ноогдуулснаар энэ хүн нийгэмших боломжтой юм вэ,  энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаа ухамсарлах ойлгох, ойлгомжтой болох юм бэ гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой байх. Өмгөөлөгчийн хувьд хуульд заасан бага хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан тохиолдолд хангалттай нийгэмших, ухамсарлах, ойлгох бүрэн бололцоонууд байгаа байх, одоо ч гэсэн ухамсарлаад ойлгоод явж байгаа. Шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан амь хохирох, амь эрсдэх нөхцөл байдлууд бий болоход тэдгээрийн ард үлдэж байгаа гэр бүлийн бусад гишүүд, насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашиг хамгийн түрүүнд хөндөгдөнө. Үүнийг шүүх бүрэлдэхүүн маань анхаарч үзээсэй гэж үзэж байна. Хуульд зааснаар ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Хэрэв боломжтой бол тэнсэх хугацааг хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар авч өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Н.Нарантуяа эрүүгийн хариуцлагын саналдаа: “Тусгайлан гаргах саналгүй” гэв.

 

Шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүхээс миний үйлчлүүлэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар гэм буруутайд тооцож байна. Улсын яллагч 7 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. Өмгөөлөгчийн хувьд нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага дээр саналаа хэлье. Миний үйлчлүүлэгч анх удаа хүнд төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ буюу хадгалсан, хэрэглэсэн, бусдад өгсөн үйлдэл дээрээ маргадаггүй, зөвхөн хилээр оруулсан, хүлээж авсан энэ үйлдэл дээрээ маргасан. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр М нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй, донтой гэх шинж тэмдэг илрээгүй байдаг, бусдад төлөх төлбөргүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хөл бөмбөг тоглодог, эрх зүйч мэргэжилтэй, зан аашны хувьд төлөв даруу, хүүхдээрээ зантай цайлган ийм сэтгэлтэй  хүүхэд юм. Энэ зүйл анги нь 5-12 жилийн хорих ялтай, улсын яллагч 7 жил 1 сарын хорих ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасан, А.Мд 5  жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү. Энэ оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү, түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч А.М нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож өгнө үү, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэв.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.М, Ү.Ө нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Өод 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Мд 6 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийтийн цэвэр жин нь 3.7565 грамм мөс мэт зүйл сэтгэцэд нөлөөлөх бодис уутнуудын хамт, тарианы шингэний 2 ширхэг шил, 10 төгрөгийн хуйлсан 1 ширхэг мөнгөн дэвсгэрт улаан өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, улаан дугуй, цэнхэр өнгийн тавцантай хүүхдийн скүтер дугуй 1 ширхэг, цагаан өнгийн соруул 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  устгасан эд мөрийн баримтын жагсаалт ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М, Ү.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудал:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М, Ү.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Шүүгдэгч А.М, Ү.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ....х овогт Үй.Өыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.....овогт А. Мг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ө-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.М-.г 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 92 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримтууд болох нийт цэвэр жин нь 3.7565 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис уутнуудын хамт, тарианы шингэний 2 ширхэг шил, улаан өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, улаан дугуй, цэнхэр өнгийн тавцантай хүүхдийн скүтер дугуй 1 ширхэг, цагаан өнгийн соруул 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст, 10 төгрөгийн хуйлсан 1 ширхэг мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлж өгөхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М, Ү.Ө нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М, Ү.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.АЮУШЖАВ

 

                                         ШҮҮГЧИД                                   Н.БААСАНБАТ

 

                                                                                                Т.ШИНЭБАЯР