Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

      2022         11           03                                        2022/ШЦТ/201

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

хохирогч А.Н, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,  12.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн 2219000000299 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... суманд төрсөн. эрэгтэй, 26 настай. дээд боловсролтой, компьютер техник хангамж мэргэжилтэй. хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... ... тоотод оршин суух хаягтай, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т.А /регистрийн дугаар: .../,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.А нь  2019 оны 11 сар, 2022 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд ... ... тоотод хамтран амьдрагч буюу хохирогч А.Нийн хүсэл зоригийнх эсрэг хүч хэрэглэж, түүний бэлэг эрхтэн болох хошного /анус/ руу нь өөрийн бэлэг эрхтнийг хийх, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх, бичлэг хийх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг,

2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ... сумын 6 дугаар баг, 137Б тоот гэртээ хамтран амьдрагч болох хохирогч А Нтэй “хамт унтсангүй,бэлгийн харьцаанд орсонгүй” гэсэн шалтгаанаар маргалдан  түүнийг зодож “ тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун алганы ар хэсэг, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун өвдөгний цус хуралт, дээд уруулын дотор салст, нуруу, зүүн өвдөг, зүүн тавхайн дээд хэсэг, баруун өвдөгний зулгаралт" бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Т.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Н бид хоёр 2018 онд Улаанбаатар хотод амьдарч байсан. Би гэртээ хүүхдээ харж, манай эхнэр ажил хийдэг байсан. Нэг өдөр бид хоёр бэлгийн харьцаанд орж байхдаа санамсаргүйгээр арын сүв рүү нь хатгаад, үүнээсээ болоод бэлгийн харьцаанд ороогүй больсон. Бичлэг хийсэн гэдэгт намайг усанд ороод гарч ирэхэд миний бичлэгийн хийсэн байсан. Миний хийсэн бичлэг болохоор усанд ороод гарч ирээд дотуур хувцасгүй байхад нь бичлэг хийсэн. Тэр бичлэгээ бид хоёр тухайн үедээ устгаж байсан. Хамгийн сүүлд бид хоёр хамт найзуудтайгаа гарч 00 цагийн үед гэртээ очсон нь үнэн. Хоёулаа согтуу байсан бэлгийн харьцаанд орох гээд маргалдаж, муудалцаж эхэлсэн. Би өмнөх ярьдаг байсан Амраа захирлыг нь ярьж уурласан нь үнэн. Гар хүрсэн нь үнэн энэ миний буруу, бид хоёр хүчээр бэлгийн харьцаанд орж байгаагүй гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч А.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 сарын 09-ний өдөр би дэлгүүртээ сууж байсан, манай дэлгүүр 23 цагаас хаадаг. Манай нөхөр хоёр ахтайгаа 1 шил архи авч гараад машиндаа уусан. Намайг дэлгүүрээ эрт хаачих, хамт сууя гээд байхаар нь 30, 40 минутын өмнө дэлгүүрээ хаасан. Караоке орж дуулъя гэхээр нь хамт явсан. 1 шилтэй виски авч тавуулаа уусан. Нэг ах нь маргааш хөдөө явах ажилтай гээд тарцгаагаад 24 цагийн үед гэртээ орж унтсан. 02 цагийн үед намайг унтаж байхад А оролдоод байхаар нь би сэрсэн. Бэлгийн харьцаанд оръё гээд байхаар нь үгүй гэхэд араас чинь бэлгийн харьцаанд оръё гээд байхаар нь эсэргүүцэж, үгүй ядраад байна гээд уурлахад миний дээр гарч суугаад хоёр гарыг маань өчиж барьсан. Би зугтааж гарсан гэх юм уу, Нямаа миний араас гарч ирээд намайг чирч оруулсан, гэртээ ороод утсаа авч цагдаа дуудаж, өөрийнхөө ээжийг, нөхрийнхөө ээжийг залгаж дуудсан, ... Бид хоёр өмнө нь хоорондоо ярилцаж Нямаа миний араас байрлалтай бэлгийн харьцаанд орж байсан. Бэлгийн харьцаанд орж байхад нь бэлэг эрхтэн нь сугарч миний арын сүв рүү тулж орсон. Тухайн үед би чи тэнэг юм уу гээд уурлахад санамсаргүй бэлэг эрхтэн сугарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би өөр өрөөнд очиж унтсан гэсэн мэдүүлэг,

 

         Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02/0434 дугаартай "А.Нийн биед тархи доргилт, баруун нудний дээд зовхи, баруун алганы ар хэсэг, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун өвдөгний цус хуралт, дээд уруулын дотор салст, нуруу, зүүн өвдөг, зуүн тавхайн дээд хэсэг, баруун өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-84-85/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 100 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь  2019 оны 11 сар, 2022 оны 08 дугаар сарын 16, 17, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд ... ... тоотод хамтран амьдрагч буюу хохирогч А.Нийн хүсэл зоригийнх эсрэг хүч хэрэглэж, түүний хошного /анус/ руу нь өөрийн бэлэг эрхтнийг хийх, бэлэг эрхтэн рүү нь гараа хийж  бичлэг хийх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт,

          2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ... сумын 6 дугаар баг, 137Б тоот гэртээ хамтран амьдрагч болох хохирогч А Нийг “хамт унтсангүй,бэлгийн харьцаанд орсонгүй ” гэж маргалдаж,түүнийг зодож “ тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун алганы ар хэсэг, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун өвдөгний цус хуралт, дээд уруулын дотор салст, нуруу, зүүн өвдөг, зүүн тавхайн дээд хэсэг, баруун өвдөгний зулгаралт" бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт тус тус холбогдуулан аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийн үйл баримтын талаар  шүүгдэгч Т.А, хохирогч А.Н нарын мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Аыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, бэлгийн харьцаанд орох зорилгогүйгээр  хохирогчийг тохуурхан доромжлох хэлбэрээр дур хүслээ хангасан гэж үзэх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

 Шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 сарын 16-17-ны үед...маргааш өглөө нь сэрээд гар утсаа харсан бөгөөд манай нөхрийн фейсбүүк миний гар утсанд хадгалаатай байдаг бөгөөд тэр хаягт эмэгтэй хүний бэлэг эрхтнийг нэлээн ойроос харуулсан, мөн гар хуруугаа хийсэн бичлэг ирсэн байсан тэгээд би тухайн үед тэр бичлэгийг өөрийнхөө бичлэгийг хийсэн байна гэж бодсон. Тэр бичлэгт хэн нэгэн хүний царай дүрс гараагүй байсан зөвхөн эмэгтэй хүний бэлэг эрхтнийг ард талаас ойроос тулгаж бичсэн бичлэг байсан....”/ хх-ийн 65-р тал/, ...нэг удаа энгийнээр бэлгийн харьцаанд орж байхдаа сугалж аваад миний арын сүв рүү хүчээр хийж байсан. Тэр үед би уурлаад болиулж байсан..."/хх-ийн 8 дугаар тал/,...манай нөхөр надтай бэлгийн харьцаанд орохыг хүсэх үед нь би ядарч байгаа талаараа  хэлдэг байсан боловч А уурлаад байхаар нь бид хоёр бэлгийн харьцаанд ордог байсан. Тэрнээс биш  намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орж байгаагүй.../хх-ийн 65-р тал/.....гэсэн мэдүүлгээс хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн жам ёсны харьцааны замаар бус шалиг завхай байдлаар дур хүслээ хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн 2022 оны 8 сарын 16, 17-ний үед  бэлэг эрхтний бичлэг хийсэн нь ямар санаа зорилгоор  хийгдсэн, уг бичлэг нь хохирогчийн бэлэг эрхтний бичлэг мөн эсэх нь тодорхойгүй байна. 

 

Иймд шүүгдэгч Т.Ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэж энэ үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэн шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Т.А нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ... сумын 6 дугаар баг, 137Б тоот гэртээ хамтран амьдрагч  А.Нтэй “хамт унтсангүй, бэлгийн харьцаанд орсонгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, түүний толгой руу ус буцалгагчаар цохих, гэрээс гараад зугтахад нь цээж рүү өшиглөх, үсдэх зэргээр зодож “тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун алганы ар хэсэг, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун өвдөгний цус хуралт, дээд уруулын дотор салст, нуруу, зүүн өвдөг, зүүн тавхайн дээд хэсэг, баруун өвдөгний зулгаралт" бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч А.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02/0434 дугаартай  шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Т.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

           Иймд шүүгдэгч Т.Аын зүгээс хохирогч А.Нийг зодож бие махбодод нь халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

           Шүүгдэгч Т.Аын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.       

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.  

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч А.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаар ирүүлсэн  баримтгүй тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

           Шүүхээс шүүгдэгч Т.Ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Т.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь хохирогчийг “бэлгийн харьцаанд  орохоос татгалзлаа” гэсэн шалтгаанаар хохирогчийн толгой руу цохих, цээж рүү нь өшиглөх, үсдэж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлдээ тавих анхаарал халамж муу, зөв боловсон харьцаагүй байдлыг нь илтгэх бөгөөд түүний үйлдлээс шалтгаалан хохирогчид учруулсан гэмтэл, хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелүүлээгүй нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч Т.А нь урьд  ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт хэрэг авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дорноговь Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Т.Аыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

3. Шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН