| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2022/0176/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/176 |
| Огноо | 2022-11-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Ш.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******д холбогдох 2223001780172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг дэвсгэр “Бор бургас” гэх газраас иргэн Д.*******ын эзэмшлийн алдуул 22 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 2.350.000 төгрөгний хохирол учруулж улмаар түүний өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг дэвсгэр “Бор бургас” гэх газраас Д.*******ын сүргээсээ тасарсан 22 тооны бог малыг завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
22 тооны бог малаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.*******ын “...2022 оны 08 дугаар сарын 02-ны орой бид нар малаа тоолсон бүрэн байсан. ...2022 оны 08 дугаар сарын 05-ны өглөө бог малаа хариулж явж байтал зүсээр хэдэн мал дутахаар нь ...би малаа алдсанаа мэдээд Богдын гол багаар хайж явтал гэх айлд манай 22 тооны бог мал зүсээрээ байсан. Би *******гийн гэх хүнээс ямар хүн авчирч өгсөн бэ гэж асуутал “Богдын гол багийн нутаг Бургастын ам гэх газраас *******ын ******* гэх хүн авчирч өгөөд 20 тооны бог мал сольж аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд би *******тэй очиж уулзахад “Танай мал юм уу тасарцан явж байна лээ” гэж надад хэлсэн. ...Миний алдсан бог мал ерөнхийдөө им тамгагүй, хондлой дээрээ цэнхэр будгаар будсан харлаг, борлог голцуу хонинууд байсан. ...Миний өөрийн эзэмшлийн төлөг-17, эм хонь -5, ******* тасалж авч Т. гэх хүний малд хийсэн байсан...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Т.гийн “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Богдын гол багийн иргэн Ш.******* гэх хүн 22 тооны хонь авчирч өгсөн. Тэгээд надаас 20 тооны хонь аваад явсан ба “Отгонтэнгэрийн амралтад өгөх гэсэн чинь авсангүй, залуу хонинууд байгаа бүдүүн хониор солиод өгөөч” гэхээр би дан эм хониор сольж авсан. 22 тооны төлөг голтой, хар, улаан зүсмийн, имгүй голтой, хондлой дээрээ цэнхэр будагтай хонинууд байсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.гийн “...2022 оны 08 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг санахгүй байна. Өглөө 07 цагийн үед 20 гаруй тооны хонь халиун морьтой хүн тууж ирээд манай хонь руу нийлүүлээд явсан. Намайг “тухайн хонинуудыг ачаад Отгонтэнгэрийн амралтын газар аваачиж зарчихаад ирье” гэхээр нь “юун хонинууд юм” гэж асуухад “Миний өөрийн хонинууд, та машинаар ачиж яваад өгөөч” гэж гуйхаар нь би машинаараа 22 тооны хонийг нь ачаад Отгонтэнгэрийн амралтын газар луу явж байтал хүнтэй ******* уулзаад тухайн ачиж явсан хонио хониор солихоор болсон. гэх хүнд 22 тооны хонь өгөөд 20 тооны хонь ачаад эргээд ******* гэрийнхээ гадаа буулгаж авсан. Би “яагаад хонио зарахаа болчихсон юм” гэхэд “хониор сольчихлоо” гэсэн. Харлаг, борлог зүсмийн дан хонинууд тууж ирсэн. Хондлой дээрээ цэнхэр будагтай, им тамгагүй хонинууд байсан. Миний эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн Портер-2 маркийн тээврийн хэрэгслээр *******гийн гэх айлд ачиж аваачиж өгөөд 20 тооны хонь аваад буцаж ирсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Л.ын “...малаа ******* хариулж байгаад зүсээр хэдэн мал дутаад байна гэхээр Аймгийн төвөөс би очиж бог малаа тоолж үзтэл манайхаас 8 тооны ямаа, райгаас 23 тооны хонь, *******ынхаас 38 тооны хонь дутсан. Бид малаа алдсанаа мэдээд Богдын гол багаар ******* хайж яваад “ гэх айлд манай 22 тооны бог мал зүсээрээ байна” гэж ирсэн. Тэгээд ямар хүн д өгснийг асуухад Ш.******* гэх хүн өгсөн гээд *******тэй уулзсан. ...*******ын алдсан бог мал ерөнхийдөө им тамгагүй, хондлой дээрээ цэнхэр будгаар будсан харлаг, борлог голдуу хонинууд байсан. райгийн хонинууд сэрвээн дээгүүрээ цэнхэр будагтай баруун чих нь гол цуулбар, зүүн чихний үзүүр ухам араасаа ганзага имтэй, манай ямаанууд зүүн чихэндээ урдаасаа догол имтэй ямаанууд байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Л.ын “...малаа алдсанаа мэдээд Богдын гол багаар ******* хайж яваад “ гэх айлд манай 22 тооны бог мал зүсээрээ байна” гэж ирсэн. Тэгээд ямар хүн д өгснийг асуухад Ш.******* гэх хүн өгсөн гээд *******тэй уулзахад “22 тооны хонь тасарцан байхаар нь авсан... ...*******ын алдсан бог мал ерөнхийдөө им тамгагүй, хондлой дээрээ цэнхэр будгаар будсан харлаг, борлог голдуу хонинууд байсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Ш.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Мод толгой” гэх газар адуунд явж байгаад Шонтын хошуу гэх газар 22 тооны бог мал тасарсан байхтай төөрөөд тухайн 22 тооны хонийг хамгийн ойр айл болох Мод толгойгоор даваад гэх найзындаа тууж очоод миний хонь байгаа юм гэж хэлээд хонь руу нь нийлүүлчихээд буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд нөгөөдөр нь би мориороо буцаж найз гийнд очиж миний 22 тооны хонийг машинаараа ачаад гийнд хүргээд өгөөч гэж гуйхад зөвшөөрч түүний Портер маркийн тээврийн хэрэгсэлд 22 тооны бог малыг ачаад Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол баг “Зүрхний өвөр” гэх газарт байрлах гийнд аваачаад миний төлөг голдуу хонь байгаа юм, чи эм хониор солиод өгөөч гэж хэлээд оронд нь 20 тооны эм хонь аваад гэртээ авчирч хониндоо нийлүүлсэн. Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Ш.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ад 2.350.00 төгрөгийн хохирол учирсан болох нь ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.гийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184 дугаартай “...2022 оны байдлаар нас бие гүйцсэн сувай хонь, төлөг зэрэг 22 тооны бог малын үнэлгээг 2.350.000 төгрөгөөр тогтоолоо” гэсэн дүгнэлтээр болон малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчид малыг нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн Ш.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо.
Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно.
Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илэрнэ.
Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг дэвсгэр “Бор бургас” гэх газраас иргэн Д.*******ын эзэмшлийн алдуул 22 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Ш.*******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ын эзэмшлийн алдуул 22 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Ш.******* нь хохирогчид хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчид хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ “ гэж заасны дагуу Ш.*******д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирлоо төлснийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Ш.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “бор хээр зүсмийн буруу харсан С үсгэн тамгатай нас гүйцсэн морь”-ийг үнэлүүлсэн ба үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 1.000.000 төгрөгийг улсын орлого болгож, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр битүүмжилсэн шүүгдэгч Ш.*******ийн эзэмшлийн “бор хээр зүсмийн буруу харсан С үсгэн тамгатай нас гүйцсэн морь”-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ш.*******д 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “бор хээр зүсмийн буруу харсан “С” үсгэн тамгатай нас гүйцсэн морь”-ийг үнэлүүлсэн ба үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ш.*******ээс гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Ш.*******ийн эд хөрөнгөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр битүүмжилсэн “бор хээр зүсмийн буруу харсан С үсгэн тамгатай нас гүйцсэн морь”-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА