Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

 

 

 

   

       2022         11          10                                      2022/ШЦТ/ 110

 

 

     МОНГОЛ УЛСЫН НРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга:                                        *******,

Иргэдийн төлөөлөгч:                                             *******,               

Улсын яллагч:                                                          *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:                 *******,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                       *******,

Шүүгдэгч:                                                                  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос рүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 22*******000000102 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүн хэсгийн ........ тоот хашаанд оршин суух,

Урьд Хэнтий аймаг дахь Сум дундын рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн *******3 дугаар зүйлийн *******3.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн *******3 дугаар зүйлийн *******3.4 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 20******* оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3  дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Багануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял,

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жил 7 сарын хугацаагаар хорих ял,

Сум дундын 28 дугаар рүүгийн шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3  дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял,

Дорноговь аймгийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Дорноговь аймгийн рүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай магадлалаар өөрчилж 3 жилийн хугацаагаар хорих ял болгосон, Говьсүмбэр аймгийн сум дундын рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

Багануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 7 сар 15 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, м Б-н /РД: /.

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний ******* дугаар гудамжны ******* тоотод  орших иргэн .-н гэрт хохирогч .-г хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газарт нь 1 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед болсон үйл явдлыг одоо хүртэл сайн мэдэхгүй байна. Надад хэлэх зүйл алга. Гэхдээ хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэрэг болохын урьд өдөр нь урд талын айлын хашаанд ортол энэ залуу /шүүгдэгч/ тэдний гэрийн хаяанд сууж байсан. Тэгснээ намайг хараад “Чи юугаа хараад байгаа юм, хаанахын пизда вэ” гэхээр нь би хариуд нь юм дуугаралгүй гараад явсан. Маргааш нь би нэлээд согтуу байхдаа *******-н шилэн хүзүүн дээрээс нь базсан, гэхдээ ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Орой нь юу болсныг би мэдээгүй, тэр айлд унтаж байгаад босоод ирэхэд талийгаач хутгалуулсан байсан. Хохирол гомдлын хувьд хавтас хэрэгт баримтуудыг бүгдийг нь өгсөн. Баримтаар 3,188,640 төгрөгийн хохирол гарсан, тэрнийгээ нэхэмжилнэ. Зарим зүйлийн баримтыг авч чадаагүй. Манай хүү буюу талийгч маань намайг авч явдаг ганц хүн байсан, бид хоёр айлын хашаанд түрээсийн гэрт амьдардаг байж байгаад тэр гэрээ буцаагаад өгсөн. Би өөрөө эх, эцгээс хоёулаа, төрөл садан цөөхүүлээ, одоо дүүгийндээ амьдарч байгаа. Маш их гомдолтой байна.” гэв.  

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

1. *******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *******.00 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоотод байх хажуу айл .-н гэрт ороход, ...., О.Н, О.Н-тай цуг явж байгаа гээд нэг танихгүй хүүхэн гурав байсан. Бид дөрөв тэд нарын авсан байсан 1 шил архийг хувааж уугаад дуусах гэж байхад манай хүү .-г “дуудаж амсуул” гээд . орж ирж, архинаас амсаад буцаад гараад явсан. Бид нар “Дахиж нэг юм олж уух уу” гэж ярилцаж байгаад . “Хоёулаа Г.Д-тэй уулзаад ирье” гэхээр нь ...О.Н-выг нөгөө хүүхэнтэй .-н гэрт үлдээгээд, Г.Д-д очиж хашаанд нь ортол тэдний гэрийн хаяанд сууж байсан танихгүй залуу намайг хараад “Чи юугаа хараад байгаа хаанахын хулгайч вэ” гэхээр нь би хариуд нь юм дуугаралгүй .-тэй цуг буцаад гэрт нь очтол О.Н, нөгөө эмэгтэйтэйгээ цуг гарч яваад 1 шил архи авчирч, . нэмэгдэж бид 5 тухайн архийг ууж дуусгаад, манай хүү . бид хоёр хажуугийн гэрт орсон. 14.00 цагийн үед .-н гэрт хүмүүс орохыг хараад, би гэрт нь яваад ортол Г.Д, Г.Д-н хаяанд сууж байсан танихгүй залуучууд, Ж.У, О.Н, түүнтэй хамт явж байсан танихгүй эмэгтэй нар архи уугаад сууж байсан. Би хаалга голлоод сууж байсан өдрийн над руу агсраад байсан залуугийн шилэн хүзүүнээс базаад “Чи нөгөө агсраад байдаг залуу мөн үү” гэтэл тэр босож ирээд бид хоёр тэрүүхэн зуур зууралдаж байхад хойноос орж ирж байсан . тухайн залууг нэг удаа өшиглөхөд, тэнд байсан хүмүүс биднийг салгаад О.Н, . бид хоёрыг салгаад гэрт оруулсан. Тэгж байж байгаад нилээд оройхон 23.00 цагийн үед буцаад .-н гэрт ороод, би хүүгийн хамт согтуудаа тэдний гэрт унтсан. Сэрээд босож иртэл манай хүү . хүнд хутгалуулсан байхаар нь .-с асуутал тэр мэдэхгүй байхаар нь би түргэн тусламж дуудсан.

Хэрэг болоод цагдаа ирээд .-с хутгыг нь асуухад тэр 1 хутга, 1 заазууртай гэсэн боловч хутга нь олдохгүй байсан. Маргааш өглөө нь .-тэй уулзтал тэр “Хаалганыхаа араас хутгаа олсон” гэж надад хэлж байсан. Тэр үед .-н гэрт О.Н танихгүй эмэгтэй хоёр байж байгаад тэр эмэгтэй надад хэлэхдээ “ ахаа, хутга цустай байна лээ шүү” гэж хэлж байсан.

Би хүүгээсээ “Хэн чамайг ингэсэн бэ” гэж асуухад тэр “Надад багцаа байна” гэж хэлээд, цааш юм ярьж чадаагүй.

Манай хүү хутгалуулах үедээ саарал подволка, цэргийн ногоон эрээн өмдтэй, израйл түрийтэй гуталтай байсан. Подволкыг эмч нар задалсан байсныг би гадаа ваннд хийж орхисон байсан нь борооны усанд норсон байсан. Өмд нь Улаанбаатар хотод байгаа, би израйл, подволк хоёрыг гаргаж өгч болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-р хуудас/,

2. Ө.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө Б гэх айлаас гараад том гарт н.Ж, ******* нартай тааралдаад байж байтал Д.Б эхнэртэйгээ бид гуравтай цуг тааралдаад н.Ж “Тэс маркет”-аас 0.75 литрийн архи худалдаж аваад, бид нар Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний нэг гудамжинд орж архиа ууж дуусгасан. Тэндээс н.Ж яваад *******-г 2 хүүхэнтэй дагуулж Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоот руу ороод, З бид хоёр хашаагаар нь ороод эмэгтэйчүүд нь хөөгөөд байхаар нь байшин руу оролгүй Г.Д-н гэрт очсон. Тэнд байж байтал Д. эхнэр хүүхэд ирээд араас нь *******, Г.Д-н гэрт ойролцоогоор 22.00 цагийн үед орж ирсэн. Гэтэл миний танихгүй согтуу эмэгтэй Г.Д-н гэрт орж ирээд “Манай гэрт 2 согтуу хүн орж ирж хэвтээд гарахгүй, элэг бариад байна, та нар очоод хөөгөөд өгөөч” гээд орж ирэхээр нь Д.Б бид хоёр тухайн эмэгтэйтэй цуг явж Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоотод хашаанд ороход хойноос ******* хүрээд ирсэн. Тэгээд гэрийнх нь хаалга түгжээтэй, цонх нь онгорхой болохоор нь би цонхоор ороод, миний араас ******* орж ирээд, би үүд рүү тамбар руу явж байшингийн дотроос хаалгыг онгойлгох гэтэл онгойхгүй, гаднаас гэрийн эзэн эмэгтэй “вдээд онгойлго” гэхээр нь дотроос нь өшиглөөд онгойлготол гэх гэрийн эзэн эмэгтэй орж ирээд, би хойноос нь ортол ******* байшингийн босго дээр надтай сандарсан байдалтай зөрөх гэхээр нь түүний мөрнөөс бариад “Юу болов чи” гэж асуунгаа цонхон талын орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүний подволк нь цус болсон хэвтэж байхыг хартал, ******* надад хэлэхдээ “Найз нь жоохон зүсчихсэн” гэж хэлсэн. Тэгээд бид нар тэндээс гарч яваад зам зуур ******* надад “Хутгаа лав шаагаагүй” гэж хэлж байсан.

Тухайн гэх гэрийн эзэн эмэгтэй хутгалуулсан хүний хажууд зогсоод “Хутгалчихлаа” гэж хэлээд их сандарсан байдалтай байхыг би сонсоод *******-г эргэхэд нь угтаад барьж “Юу болов” гэж түүнээс асуусан юм. Тухайн үед З үүдэнд тамбарт байсан. Харин орон дээр хэвтэж байсан хутгалуулсан болон нөгөө эрэгтэй хүн хоёр ямар нэгэн зүйл яриагүй, хоёулаа хэвтэж байсан. Ямар ч байсан үйл явдал болох үед би тамбарт, З гаднаас тамбарт орж ирж байсан, надад ямар нэгэн зүйл харагдаагүй. ******* надад хэлэхдээ “Өдөр 2 хүүхэн надад таныг энэ хүмүүс хутгалах гээд байна гэж байсан юм, би тэгээд өрсөөд хутгалчихлаа” гэж хэлж байсан. Би тэр талаар хараагүй. Тэр надад “Орны хөлд хутга байхаар нь түүгээр хутгалчихлаа” гэж хэлж байсан.

Би тэрийг сайн анзаарч хараагүй хаалгыг нь онгойлгох гээд үүд рүү явсан. Би тухайн үед болсон үйл явдлыг мэдэх хэмжээнд байсан. Д.Б тухайн хэрэг болох үед тэр талаар сайн мэдээгүй байх гэж би бодож байна. ******* тухайн айлаас урд хаалгаар гараад зүүн тийшээ гүйгээд би хойноос нь алхаж байтал, буцаж надтай нийлээд бид хоёр н.Г-н эзэнгүй гэрт очиж хоносон. Харин З тэндээсээ Г.Д очсон байх. Бид нар байшингаас гараад хоорондоо уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157-р хуудас/,

  3. .-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ямар ч байсан бүдэг санаж байгаа зүйл гэвэл миний танихгүй залуу тэр орой .-г манай гэрт хутгалаад, түргэн тусламж ирээд би түргэнтэй цуг эмнэлэг рүү явсан санагдаж байна. Би тухайн хүнийг танихгүй, гэхдээ царайг нь харвал танина. Тэр хүн урьд өмнө манайд орж ирж байгаагүй. .-г хутгалуулсан орой хутга том өрөөнд байхаар нь айж сандарсандаа шургуулга доогуур хийгээд, сүүлд тэр доороос гаргаад тумбочка дотор нь хийсэн санагдаад байна. Тэгээд цагдаа надаас хутга асуухаар нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-р хуудас/,

4. Ж.У-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө би өөрийн хамтран амьдрагч Г.Д-н хамт 09.00 цагийн үед .-х рүү буюу Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоотод очиход ...., О.Н болон найз нь гэх нэг танихгүй эмэгтэй байсан. Бид нар тэндээ нэг шил архи уучихаад О.Н бид хоёр гадагшаа гартал гудамжинд н.Ж, Ө.Д, *******, н.З нар архи ууж байхаар нь “Цуг .-х рүү оръё” гээд дагуулаад орсон. Тэгээд орж байж байгаад Г.Д бид хоёр удалгүй гараад явсан. Бид хоёр гэртээ очоод байж байхад орой Ө.Д, н.З хоёр гэрт хүрээд ирсэн. Бид нар нийлж архи ууж байтал 23.00 цагийн үед ******* гаднаас ороод ирсэн. Тэгээд үлдсэн байсан архиа уугаад сууж байтал гаднаас . эгч орж ирээд “Манай гэрт хоёр согтуу хүн орж ирээд унтуулахгүй байна” гэхээр нь би “Яах гэж гэртээ оруулдаг юм, хөөгөөд гаргаач” гэж хэлээд явуулсан. . эгч явсны дараа би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Г.Д, бид хоёр . эгчийнх рүү очиход гэрт нь О.Н, найз нь гэх танихгүй эмэгтэй, . эгч гурав байсан. Тэгээд надад О.Н “Өчигдөр шөнө энд бөөн юм болоод, . одоо эмнэлэгт байгаа гэнээ” гэж хэлсэн. Яг юу болсон талаар бол нарийн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-р хуудас/,

5. О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр . гэх эгчийнхээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоотод байрлах гэрт нь ., Б.Ц гэх дүүгийн хамтаар байж байхад гаднаас ******* ах, . гэх хүүтэйгээ хамт орж ирсэн. Тэгээд хагас шил архи хувааж ууж байтал *******, Ж.У, түүний нөхөр Г.Д гэх хүмүүс хамт орж ирсэн. Тэгээд байж байтал ******* ах, ., ******* нар хоорондоо маргалдаж *******, . нар нь ******* гэж хүнийг газарт унагааж, гараараа цохих, өшиглөх зэргээр их зодсон. Тэгээд ******* гэх хүн “Би явлаа” гээд гараад явчихсан. Араас нь би Б.Ц гэх дүүгийнхээ хамтаар таксигаар Багануур дүүргийн 3 дугаар хороо, н.О гэх хүний гэрт очиж хоносон. Маргааш өглөө 07.00 цаг өнгөрөөгөөд . эгчийн гэрт очиход, гэр дотор нь цус болчихсон байдалтай, . эгч ганцаараа сууж байсан. Би . эгчээс юу болсон талаар асуухад “Шөнө .-г хүн хутгалчихсан байна, би юу болсон талаар мэдэхгүй байна” гэж байсан. Тэгээд сууж байхад ******* ах гэрт ирсэн. Тэгээд ******* ахаас юу болсон талаар асуухад “.-н бие муу байна, шөнө хүн ирээд .-г хутгалчихлаа” гэж ярьж байсан. Тэгээд . эгчийн хүүхэд нь ирж гэрийг нь цэвэрлэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-р хуудас/,

6. Д. мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:  “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө өөрийн танил Г.Д-н гэрээс гарч явж байгаад “Тэс маркет” дэлгүүрийн ойролцоо *******, н.Ж, Ө.Д гуравтай таарч, н.Ж 1 шил архи аваад, бид нар Бага гүний нэг гудамжинд ороод тухайн архиа уугаад н.Ж тэндээсээ явсан. Бид нарын архи ууж байсан газрын урд талын хашаанаас О.Н гэх эмэгтэй гарч ирээд бид нарыг “Ороод ир” гэхээр нь *******, Ө.Д, бид гурав тухайн байшин руу орох гэтэл гэрийн эзэн тайрмал үстэй, настай эмэгтэй хөөгөөд байхаар нь Ө.Д бид хоёр тухайн байшин руу оролгүй, тэндээсээ гараад Г.Д-н гэрт очоод, би тэндээ унтаж байгаад сэрсэн. Орой 23:00 цагийн үед ******* Г.Д-н гэрт ирээд удаагүй байтал өдрийн орох гэж байсан байшингийн эзэн тайрмал үстэй эмэгтэй 00:30 минутын үед ирээд “Хоёр хүн манайд унтаад байна, тэд нарыг босгоод хөөгөөд явуулаад өгөөч” гэхээр нь Ө.Д бид хоёр тухайн эмэгтэйг дагаад гэр рүү нь явж байтал хойноос ******* хүрээд ирсэн. Бид нар тухайн эмэгтэйн гэр рүү явах үед хамгийн урд талд гэрийн эзэн эмэгтэй, түүнээс хойш 3-4 алхамын зайд Ө.Д, ******* хоёр, тэр хоёрын хойно би 10-15 алхмын зайд ард нь явж байсан. Намайг хашааны урд талын хаалгаар ороод, байшин руу орохоор явж байхад ******* байшингаас сандарсан байдалтай гүйж гарч ирээд надтай зөрөөд хашааны хаалгаар зүүн зүгт гүйсэн. Түүний араас Ө.Д гарч ирээд *******-дын араас явахаар нь би байшин руу оролгүй хашаанаас гараад, тэр хоёртой уулзалгүй Г.Д-н гэрт очиж хоносон,

2022 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 07.00 цагийн үед гэрийн эзэн тайрмал үстэй эмэгтэй Г.Д-н гэрт ирээд “Өчигдөр орой манайд хутганы хэрэг гараад, хутгалсан хүн нь олдохгүй байна” гэж ярьж байсан. 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 13.00-14.00 цагийн хооронд дээрх гэрийн эзэн тайрмал үстэй . гэх эмэгтэй, хажуу айлынхаа ******* гэх эрэгтэйтэй цуг орж ирээд өөрсдийнхөө авчирсан 1 шил архийг хашаанд нь уугаад сууж байх үед *******нь ******* руу хандаж “Чи хаанахын хулгайч вэ” гэхэд нь ******* хариуд нь “Би энд байдаг” гэж хэлж байсан. Удалгүй ., ******* хоёр гараад явсан. Сүүлд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ө.Д надтай тааралдаад ...“Тэр орой ******* нөгөө эмэгтэйн гэрт хүн хутгалсан юм шиг байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 171-р хуудас/,

7. Хэргийн газар үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 2-10-р хуудас/,

8. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 183-186-р хуудас/,

9. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх мнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 дугаартай: “...Талийгаачид цээжний зүүн дээд урд хэсгийн цээжний хөндийг нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвуун ар гадаргуун зүсэгдсэн шарх тогтоогдов. Хатгаж зүссэн багажны ажлын хэсгийн урт 8 см-ээс доошгүй, өргөн 3 см-ээс доошгүй байна. Хатгагч багажны хатгалтын чиглэл урдаас хойш, үл ялиг дээрээс доош чиглэлтэй байжээ. Дээрх уушиг гэмтээсэн шархны улмаас уушиг авчиж амьсгал зүрх судасны хавсарсан дутагдлаар нас баржээ. Нас барах үед нь талийгаачийн цусанд спирт илрээгүй. Архины шалтгаант зүрх, элэгний архаг эмгэгшилтэй байсан нь үхэлд шууд хүргээгүй байна. Цусны 3-р бүлэгтэй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 190-193-р хуудас/,

10. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2481 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболканд 35 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт; 303, 303, 602 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. /Уг зүсэгдэлтүүд хувцсыг тайлах зорилгоор хайчаар үүссэн байж болно/. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Саарал өнгийн футболканд үүссэн 35 мм хэмжээтэй зүсэгдэлт хутгыг ямар байдлаар барьж үүсгэсэн болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 2*******-213-р хуудас/,

11. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2482 дугаартай: “...Хохирогчийн өмсөж байсан гэх саарал өнгийн футболканд үүссэн 35 мм зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 219-220-р хуудас/,

*******. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4145 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хохирогч .-н хэрэг болох үед өмсөж явсан гэх хувцаснууд болон хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан гэх 32 см урттай, шар эрээн өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч .-н хэрэг болох үед өмсөж явсан гэх хар өнгийн хагас түрийтэй, үдээстэй гутлан дээр цус илрээгүй, бусад хувцаснууд болон хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай, хүний цус байна. Дээрх обьектууд дээр шүлсний ул мөр илрээгүй. Биологийн шинжилгээгээр нус, өтгөн шингэнийг илрүүлэх боломжгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 226-227-р хуудас/,

13. Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримтууд /2-р хх-ийн 34-45, 48-*******6- р хуудас/,

14. *******-ын эрүүгийн хариуцага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, лавлагааны баримт /2-р хх-ийн 46-р хуудас/,

15. Хохирогч .-ийн хувийн байдалтай холбогдох баримтууд, гэм хорын хохирлын нэхэмжлэлийн баримтууд /1-р хх-ийн 24-28, 46-56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******-ийн шинжлэн судлуулсан баримт /давхцаагүй байдлаар/:

1. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 2, 5-р хуудас/,

2. Мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 17, 18-р хуудас/,

3. Гэрч Ө.Д-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 156-157-р хуудас/,

4. Гэрч .-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 163-р хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэн Шүүх мнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 190-193-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

  1.Гэм буруугийн талаар.

              рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “нэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй.” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.” гэж заасан.

              Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******-ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хохирогч .-н амь насанд хохирол учруулсан гэмтэл нь 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний ******* дугаар гудамжны ******* тоотод орших иргэн .-ийн гэрт шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч .-н цээжин тус газарт 1 удаа хутгалсны улмаас хохирогчид цээжний зүүн дээд, урд хэсгийн цээжний хөндийг нэвтэрч уушиг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь

- *******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Тэгж байж байгаад нилээд оройхон 23.00 цагийн үед буцаад .-н гэрт ороод, би хүүгийн хамт согтуудаа тэдний гэрт унтсан. Сэрээд босож иртэл манай хүү . хүнд хутгалуулсан байхаар нь .-с асуутал тэр мэдэхгүй байхаар нь би түргэн тусламж дуудсан.

Хэрэг болоод цагдаа ирээд .-с хутгыг нь асуухад тэр 1 хутга, 1 заазууртай гэсэн боловч хутга нь олдохгүй байсан. Маргааш өглөө нь .-тэй уулзтал тэр “Хаалганыхаа араас хутгаа олсон” гэж надад хэлж байсан. Тэр үед .-ийн гэрт О.Н танихгүй эмэгтэй хоёр байж байгаад тэр эмэгтэй надад хэлэхдээ “ ахаа, хутга цустай байна лээ шүү” гэж хэлж байсан.

Би хүүгээсээ “Хэн чамайг ингэсэн бэ” гэж асуухад тэр “Надад багцаа байна” гэж хэлээд, цааш юм ярьж чадаагүй.

Манай хүү хутгалуулах үедээ саарал подволка, цэргийн ногоон эрээн өмдтэй, израйл түрийтэй гуталтай байсан. Подволкыг эмч нар задалсан байсныг би гадаа ваннд хийж орхисон байсан нь борооны усанд норсон байсан. Өмд нь Улаанбаатар хотод байгаа, би израйл, подволк хоёрыг гаргаж өгч болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-р хуудас/,

- Ө.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө ... *******-ыг 2 хүүхэнтэй дагуулж Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоот руу ороод, Заяа бид хоёр хашаагаар нь ороод эмэгтэйчүүд нь хөөгөөд байхаар нь байшин руу оролгүй Г.Д-н гэрт очсон. Тэнд байж байтал Д. эхнэр хүүхэд ирээд араас нь *******, Г.Д гэрт ойролцоогоор 22.00 цагийн үед орж ирсэн. Гэтэл миний танихгүй согтуу эмэгтэй Г.Д-н гэрт орж ирээд “Манай гэрт 2 согтуу хүн орж ирж хэвтээд гарахгүй, элэг бариад байна, та нар очоод хөөгөөд өгөөч” гээд орж ирэхээр нь Д.Б бид хоёр тухайн эмэгтэйтэй цуг явж Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоотод хашаанд ороход хойноос ******* хүрээд ирсэн. Тэгээд гэрийнх нь хаалга түгжээтэй, цонх нь онгорхой болохоор нь би цонхоор ороод, миний араас ******* орж ирээд, би үүд рүү тамбар руу явж байшингийн дотроос хаалгыг онгойлгох гэтэл онгойхгүй гаднаас гэрийн эзэн эмэгтэй “вдээд онгойлго” гэхээр нь дотроос нь өшиглөөд онгойлготол гэх гэрийн эзэн эмэгтэй орж ирээд, би хойноос нь ортол ******* байшингийн босго дээр надтай сандарсан байдалтай зөрөх гэхээр нь түүний мөрнөөс бариад “Юу болов чи” гэж асуунгаа цонхон талын орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүний подволк нь цус болсон хэвтэж байхыг хартал, ******* надад хэлэхдээ “Найз нь жоохон зүсчихсэн” гэж хэлсэн. Тэгээд бид нар тэндээс гарч яваад зам зуур ******* надад “Хутгаа лав шаагаагүй” гэж хэлж байсан.

Тухайн гэх гэрийн эзэн эмэгтэй хутгалуулсан хүний хажууд зогсоод “Хутгалчихлаа” гэж хэлээд их сандарсан байдалтай байхыг би сонсоод *******-ыг эргэхэд нь угтаад барьж “Юу болов” гэж түүнээс асуусан юм. Тухайн үед З үүдэнд тамбарт байсан. Харин орон дээр хэвтэж байсан хутгалуулсан болон нөгөө эрэгтэй хүн хоёр ямар нэгэн зүйл яриагүй, хоёулаа хэвтэж байсан. Ямар ч байсан үйл явдал болох үед би тамбарт, З гаднаас тамбарт орж ирж байсан, надад ямар нэгэн зүйл харагдаагүй. ******* надад хэлэхдээ “Өдөр 2 хүүхэн надад таныг энэ хүмүүс хутгалах гээд байна гэж байсан юм, би тэгээд өрсөөд хутгалчихлаа” гэж хэлж байсан. Би тэр талаар хараагүй. Тэр надад “Орны хөлд хутга байхаар нь түүгээр хутгалчихлаа” гэж хэлж байсан.

Би тэрийг сайн анзаарч хараагүй хаалгыг нь онгойлгох гээд үүд рүү явсан. Би тухайн үед болсон үйл явдлыг мэдэх хэмжээнд байсан. Д.Б тухайн хэрэг болох үед тэр талаар сайн мэдээгүй байх гэж би бодож байна. ******* тухайн айлаас урд хаалгаар гараад зүүн тийшээ гүйгээд би хойноос нь алхаж байтал, буцаж надтай нийлээд бид хоёр н.Г-н эзэнгүй гэрт очиж хоносон. Харин З тэндээсээ Г.Д-д очсон байх. Бид нар байшингаас гараад хоорондоо уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157-р хуудас/,

  - .-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ямар ч байсан бүдэг санаж байгаа зүйл гэвэл миний танихгүй залуу тэр орой .-г манай гэрт хутгалаад, түргэн тусламж ирээд би түргэнтэй цуг эмнэлэг рүү явсан санагдаж байна. Би тухайн хүнийг танихгүй, гэхдээ царайг нь харвал танина. Тэр хүн урьд өмнө манайд орж ирж байгаагүй.  .-г хутгалуулсан орой хутга том өрөөнд байхаар нь айж сандарсандаа шургуулга доогуур хийгээд, сүүлд тэр доороос гаргаад тумбочка дотор нь хийсэн санагдаад байна. Тэгээд цагдаа надаас хутга асуухаар нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-р хуудас/,

- Ж.У-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө би өөрийн хамтран амьдрагч Г.Д-н хамт 09.00 цагийн үед .-х рүү буюу Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоотод очиход ... Тэгээд орж байж байгаад Г.Д, бид хоёр удалгүй гараад явсан. Бид хоёр гэртээ очоод байж байхад орой Ө.Д, н.З хоёр гэрт хүрээд ирсэн. Бид нар нийлж архи ууж байтал 23.00 цагийн үед ******* гаднаас ороод ирсэн. Тэгээд үлдсэн байсан архиа уугаад сууж байтал гаднаас . эгч орж ирээд “Манай гэрт хоёр согтуу хүн орж ирээд унтуулахгүй байна” гэхээр нь би “Яах гэж гэртээ оруулдаг юм, хөөгөөд гаргаач” гэж хэлээд явуулсан. . эгч явсны дараа би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Г.Д, бид хоёр . эгчийнх рүү очиход гэрт нь О.Н, найз нь гэх танихгүй эмэгтэй, . эгч гурав байсан. Тэгээд надад О.Н “Өчигдөр шөнө энд бөөн юм болоод, . одоо эмнэлэгт байгаа гэнээ” гэж хэлсэн. Яг юу болсон талаар бол нарийн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-р хуудас/,

- О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр . гэх эгчийнхээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоотод байрлах гэрт нь ., Б.Ц гэх дүүгийн хамтаар байж байхад гаднаас ******* ах, . гэх хүүтэйгээ хамт орж ирсэн. Тэгээд хагас шил архи хувааж ууж байтал *******, Ж.У, түүний нөхөр Г.Д гэх хүмүүс хамт орж ирсэн. Тэгээд байж байтал ******* ах, ., ******* нар хоорондоо маргалдаж *******, . нар нь ******* гэж хүнийг газарт унагааж, гараараа цохих, өшиглөх зэргээр их зодсон. Тэгээд ******* гэх хүн “Би явлаа” гээд гараад явчихсан. Араас нь би Б.Ц гэх дүүгийнхээ хамтаар таксигаар Багануур дүүргийн 3 дугаар хороо, н.О гэх хүний гэрт очиж хоносон. Маргааш өглөө 07.00 цаг өнгөрөөгөөд . эгчийн гэрт очиход, гэр дотор нь цус болчихсон байдалтай, . эгч ганцаараа сууж байсан. Би . эгчээс юу болсон талаар асуухад “Шөнө . хүн хутгалчихсан байна, би юу болсон талаар мэдэхгүй байна” гэж байсан. Тэгээд сууж байхад ******* ах гэрт ирсэн. Тэгээд ******* ахаас юу болсон талаар асуухад “.-н бие муу байна, шөнө хүн ирээд . хутгалчихлаа” гэж ярьж байсан. Тэгээд . эгчийн хүүхэд нь ирж гэрийг нь цэвэрлэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-р хуудас/,

- Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:  “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны ...Орой 23:00 цагийн үед ******* Г.Д-н гэрт ирээд удаагүй байтал өдрийн орох гэж байсан байшингийн эзэн тайрмал үстэй эмэгтэй 00:30 минутын үед ирээд “Хоёр хүн манайд унтаад байна, тэд нарыг босгоод хөөгөөд явуулаад өгөөч” гэхээр нь Ө.Д бид хоёр тухайн эмэгтэйг дагаад гэр рүү нь явж байтал хойноос ******* хүрээд ирсэн. Бид нар тухайн эмэгтэйн гэр рүү явах үед хамгийн урд талд гэрийн эзэн эмэгтэй, түүнээс хойш 3-4 алхамын зайд Ө.Д, ******* хоёр, тэр хоёрын хойно би 10-15 алхмын зайд ард нь явж байсан. Намайг хашааны урд талын хаалгаар ороод, байшин руу орохоор явж байхад ******* байшингаас сандарсан байдалтай гүйж гарч ирээд надтай зөрөөд хашааны хаалгаар зүүн зүгт гүйсэн. Түүний араас Ө.Д гарч ирээд *******-ын араас явахаар нь би байшин руу оролгүй хашаанаас гараад, тэр хоёртой уулзалгүй Г.Д-н гэрт очиж хоносон...” гэх мэдүүлэг,

2022 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 07.00 цагийн үед гэрийн эзэн тайрмал үстэй эмэгтэй Г.Д-н гэрт ирээд “Өчигдөр орой манайд хутганы хэрэг гараад, хутгалсан хүн нь олдохгүй байна” гэж ярьж байсан. 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 13.00-14.00 цагийн хооронд дээрх гэрийн эзэн тайрмал үстэй . гэх эмэгтэй, хажуу айлынхаа ******* гэх эрэгтэйтэй цуг орж ирээд өөрсдийнхөө авчирсан 1 шил архийг хашаанд нь уугаад сууж байх үед ******* нь ******* руу хандаж “Чи хаанахын хулгайч вэ” гэхэд нь ******* хариуд нь “Би энд байдаг” гэж хэлж байсан. Удалгүй ., ******* хоёр гараад явсан. Сүүлд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ө.Дашзэвэг надтай тааралдаад ...“Тэр орой ******* нөгөө эмэгтэйн гэрт хүн хутгалсан юм шиг байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 171-р хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 2-10-р хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 183-186-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх мнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 дугаартай: “...1. Талийгаачид цээжний зүүн дээд урд хэсгийн цээжний хөндийг нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвуун ар гадаргуун зүсэгдсэн шарх тогтоогдов. 2. Хатгаж зүссэн багажны ажлын хэсгийн урт 8 см-ээс доошгүй, өргөн 3 см-ээс доошгүй байна. Хатгагч багажны хатгалтын чиглэл урдаас хойш, үл ялиг дээрээс доош чиглэлтэй байжээ. 3. Дээрх уушиг гэмтээсэн шархны улмаас уушиг авчиж амьсгал зүрх судасны хавсарсан дутагдлаар нас баржээ. 4. Нас барах үед нь талийгаачийн цусанд спирт илрээгүй. 5. Архины шалтгаант зүрх, элэгний архаг эмгэгшилтэй байсан нь үхэлд шууд хүргээгүй байна. 6. Цусны 3-р бүлэгтэй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 190-193-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторын шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2481 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболканд 35 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт;

303 мм, 303 мм, 602 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. /Уг зүсэгдэлтүүд хувцсыг тайлах зорилгоор хайчаар үүссэн байж болно/. 2. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. 3. Саарал өнгийн футболканд үүссэн 35 мм хэмжээтэй зүсэгдэлт хутгыг ямар байдлаар барьж үүсгэсэн болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 2*******-213-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2482 дугаартай: “...Хохирогчийн өмсөж байсан гэх саарал өнгийн футболканд үүссэн 35 мм зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 219-220-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4145 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч .-н хэрэг болох үед өмсөж явсан гэх хувцаснууд болон хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан гэх 32 см урттай, шар эрээн өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хохирогч .-н хэрэг болох үед өмсөж явсан гэх хар өнгийн хагас түрийтэй, үдээстэй гутлан дээр цус илрээгүй, бусад хувцаснууд болон хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай, хүний цус байна. Дээрх обьектууд дээр шүлсний ул мөр илрээгүй. Биологийн шинжилгээгээр нус, өтгөн шингэнийг илрүүлэх боломжгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 226-227-р хуудас/,

- д мөрийн баримтыг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-15, 143-р хуудас/-ээр бүрэн нотлогдож байна.

Иргэдийн төлөөлөгч *******-с: “******* нь архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүний аминд хүрсэн нь тогтоогдсон, мөн өөрийн гэм буруугаа хүлээсэн тул гэм буруутай гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг;

              Улсын яллагч *******-с: “...Шүүгдэгч *******нхболд нь 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний ******* дугаар гудамжны ******* тоотод орших иргэн .-н гэрт хохирогч .-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн цээжин тус газарт 1 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэргийн улмаас амь хохирогч .-гийн амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилгуулахаар 3,188,640 төгрөг, баримтгүйгээр 2,000,000 төгрөг нийт 5,188,640 төгрөгийг нэхэмжилсэн. Уг нэхэмжилсэн мөнгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг;

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-с: “Гомдолтой байна. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Гэр оронтой болъё гэж бодож байна.” гэсэн дүгнэлтийг;

              Шүүгдэгчийн өмгөөлөгч *******-с: “...Надад шүүгдэгчийг энэ хэргийг үйлдсэн юм уу, үгүй юу гэх хоёр гурван эргэлзээ төрөөд байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар талд талийгч .-н “би өөрийгөө хутгалсан” гэсэн мэдүүлэг байгаа, мөн талийгаачийн эцэг нь тухайн үед унтаагүй байсан юм шиг “Манай хүүхэд гаднаас өөрийгөө хутгалчихаад орж ирсэн” гэж анхны мэдүүлэг дээр өгсөн байсан. Шүүгдэгчийг хутга бариад хохирогчийг хутгалж байхыг хэн ч хараагүй, Ө.Д тэгж хэлсэн үнэн байхаа гээд шүүгдэгч өөрөө яриад байгаа. Сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг дангаараа нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй. ...Шүүгдэгч эд мөрийн баримтаар гаргаж ирсэн хутгыг танихгүй гэж байна. Гараараа барьсан хутгаа танихгүй байна гэж байхуу үгүй юу, мөн Ө.Д-г цонхоор ороод хаалга онгойлгоод буцаж ирэх хооронд хохирогчтой маргаад хутгалах хугацаа байх уу гээд олон эргэлзээтэй зүйл байгаа болохоор мөрдөн байцаалтад буцаамаар байна.” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгч *******-с: “Хэлэх зүйлгүй. Би л энэ үйлдлийг хийсэн байх.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлэг нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

              Шүүгдэгч ******* нь талийгаач ., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нартай хэрэг үйлдэгдэхээс өмнө таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж байсан болох нь:

- *******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...О.Н-г нөгөө хүүхэнтэй .-н гэрт үлдээгээд, Г.Д-д очиж хашаанд нь ортол тэдний гэрийн хаяанд сууж байсан танихгүй залуу намайг хараад “Чи юугаа хараад байгаа, хаанахын хулгайч вэ” гэхээр нь би хариуд юм дуугаралгүй .-тэй цуг буцаад гэрт нь очтол О.Н, нөгөө эмэгтэйтэйгээ цуг гарч яваад 1 шил архи авчирч, . нэмэгдэж бид 5 тухайн архийг ууж дуусгаад, манай хүү . бид хоёр хажуугийн гэрт орсон. 14.00 цагийн үед .-н гэрт хүмүүс орохыг хараад, би гэрт нь яваад ортол Г.Д, Г.Д-н хаяанд сууж байсан танихгүй залуучууд, Ж.У, О.Н, түүнтэй хамт явж байсан танихгүй эмэгтэй нар архи уугаад сууж байсан. Би хаалга голлоод сууж байсан өдрийн над руу агсраад байсан залуугийн шилэн хүзүүнээс базаад “Чи нөгөө агсраад байдаг залуу мөн үү” гэтэл тэр босож ирээд бид хоёр тэрүүхэн зуур зууралдаж байхад хойноос орж ирж байсан . тухайн залууг нэг удаа өшиглөхөд, тэнд байсан хүмүүс биднийг салгаад О.Н, . бид хоёрыг салгаад гэрт оруулсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-р хуудас/,

- Ө.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...******* надад хэлэхдээ “өдөр 2 хүүхэн надад “таныг энэ хүмүүс хутгалах гээд байна” гэж байсан юм, би тэгээд өрсөөд хутгалчихлаа” гэж хэлж байсан. Би тэр талаар хараагүй. Тэр надад “Орны хөлд хутга байхаар нь түүгээр хутгалчихлаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157-р хуудас/,

- О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр . гэх эгчийнхээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний *******-4 тоотод байрлах гэрт нь ., Б.Ц гэх дүүгийн хамтаар байж байхад гаднаас ******* ах, . гэх хүүтэйгээ хамт орж ирсэн. Тэгээд хагас шил архи хувааж ууж байтал *******, Ж.У, түүний нөхөр Г.Д гэх хүмүүс хамт орж ирсэн. Тэгээд байж байтал ******* ах, ., ******* нар хоорондоо маргалдаж Н., . нар нь ******* гэж хүнийг газарт унагааж, гараараа цохих, өшиглөх зэргээр их зодсон. Тэгээд ******* гэх хүн “Би явлаа” гээд гараад явчихсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-р хуудас/-ээр тогтоогдож байна.

нэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурч, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал мөн гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаархи дүгнэлтдээ “...Шүүгдэгчийг хутга бариад хохирогчийг хутгалж байхыг хэн ч хараагүй, талийгаач болон ******* нарын хамгийн анх өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй байдал төрүүлж байна. Мөн Ө.Д-г цонхоор ороод хаалга онгойлгоод буцаж ирэх хооронд ******* хохирогчтой маргаад хутгалах хугацаа байна уу гэдгийг туршиж үзэх шаардлагатай тул *******-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай” гэж маргаж байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 17, 18-р хуудас/-д бичигдсэн “.... өөрийн яриагаар “би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад өөрийгөө хутгалчихсан юм” гэсэн, ...*******-н яриагаар “хүү .-тэй хамт архи ууж байгаад эргэж орж ирэхдээ өөрийгөө хутгалчихсан байдалтай орж ирсэн” гэсэн яриа өгүүлэлтэй байсан...” гэсэн нь рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан шаардлага хангасан мэдүүлэг гэж үзэх боломжгүй, мөн тус тэмдэглэлд дурдагдсан үйл баримт нь хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдал бүрэн тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн амь нас хохирсон байдал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г рүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

              2. Хохирол, хор уршгийн талаар

              рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

              Шүүгдэгч *******-ын хууль зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч . нь амь насаараа хохирчээ.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэм хорын хохирол болох хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлалд баримтаар дараах нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

  • м тарианы зардал-814,050 төгрөг
  • Оршуулгын зардал /хөшөө, шарлын уут, хайрцаг/-1,150,000 төгрөг
  • Буяны ажлын бусад зардал /хүнс, тээвэр/-1,224,590 төгрөг /1-р хх-ийн 46-56/

Нийт 3,188,640 төгрөг болно.

              “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулснаас гарсан шууд хохирол төлбөрт 3,188,640  /гурван сая нэг зуун наян найман мянга зурган зуун дөч/-н төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-д олгуулах, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбогдуулан бусад нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

  1. рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

              Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.    

              Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Шүүхээс шүүгдэгч *******-ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлийг устгуулах, *******-ын цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******: “Гомдолтой байна. 8 жилийн ял нь 7, 8 сар шиг л сонсогдож байна” гэх дүгнэлтийг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч *******-с: “...Хохирогч нарын буруутай үйлдэл нь хоёр гурван өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явсан байдал, гэрч гээд байгаа хүн нь *******-ын яриагаар л гэрчлээд байгаа зэргийг харгалзаад 10 жилээс доош 8 жилийн ял оногдуулж өгөөч.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.  

              рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

              Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

              Шүүгдэгч *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Иймд шүүх бүрэлдэхүүнээс рүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 10 /арав/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн *******-д Багануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Уг зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* эдлээгүй болох нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 1/794 дугаартай албан тоотоор тогтоогдож байна.

Иймд рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар *******-д шүүхээс оногдуулсан 10 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 7 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоов.

              Шүүгдэгч ******* 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 11-р хуудас/-оор баривчилж, шүүгдэгч нь тухайн өдрөөс хойш шүүхийн шийдвэрээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсон байна.

              Иймд рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-н цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

              д мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 20 см урт, 4 см өргөнтэй, бариул нь шар халтар болон никел хосолсон өнгөтэй нэг талын никел хэсэг нь унасан 11.5 см урттай, нийт урт нь 31.5 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн  хос гутал, саарал өнгийн фудволк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

              нэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч м-д Б-н -ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч м Бн -д рүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/-н жил 6 /зургаа/-н  сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3.  рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар *******-д шүүхээс оногдуулсан 10 /арав/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял дээр Багануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/-н сар 15 /арван тав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 7 /долоо/-н сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 /арван нэг/-н жил 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
  4. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  *******-д оногдуулсан 11 /арван нэг/-н жил 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  5. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-ын цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-с гэм хорын хохирол 3,188,640 /гурван сая нэг зуун наян найман мянга зургаан зуун дөч/-н төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбогдуулан бусад нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар гаргах эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн ажлын хэсэг нь 20 см урт, 4 см өргөнтэй, бариул нь шар халтар болон никел хосолсон өнгөтэй нэг талын никел хэсэг нь унасан 11.5 см урттай, нийт урт нь 31.5 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн хос гутал, саарал өнгийн фудволк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  9. нэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд заасан журмаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   С.ӨЛЗИЙ-ОТГОН                        

                                         

                                          ШҮҮГЧ                                 Б.БАЙГАЛМАА              

                

           ШҮҮГЧ                                  А.БЯМБАЖАВ