Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0115/Э/203/2022/0028 |
Дугаар | 2022/ШЦТ/125 |
Огноо | 2022-10-18 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., |
Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/125
2022 10 18 2022/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга О.Анхтуг
Улсын яллагч Д.Г,
Шүүгдэгч Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох 2229002150110 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 5-9 тоотод байрлах У.Б гэрээс Чүнчигноров толгойтой “Замагт мана” хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 4-406 тоот хашаанд байх иргэн Б.А хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-т 590.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,
Б.С нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж 155.000 төгрөгийн өртөг бүхий бинзенийг 15-93 УНЧ улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашинд хийлгэн, түгээгч ажилтай С.Н-ийг "би утас картаа мартчихсан байна, гялс яваад аваад ирье” хэмээн хуурч, мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор залилан мэхэлж, хохирогч С.Н-д 155.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийсрт 1 дүгээр баг, Цэций уулын 5-9 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Арвай” нэртэй дугуй засварын газраас “Дахиад дугуй авна, эргэж ирээд мөнгийг нь өгье” хэмээн хохирогч Ц.Б-ийг хуурч, засварын газраас нь 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуй авч унаж явсан марк-2 маркийн автомашинд сольж тавин ашиглаж, дугуйны үнийг төлөхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан мэхэлж, 140.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Улсын яллагч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.С-т холбогдох 2229002150110 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.С нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 5-9 тоотод байрлах У.Б-ийн гэрээс Чүнчигноров толгойтой Замагт мана хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулан, дахин 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 4-406 тоот хашаанд байх иргэн Б.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-т 590.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан, Мөн шүүгдэгч Б.С нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж 155.000 төгрөгийн өртөг бүхий бинзенийг 15-93 УНЧ улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашинд хийлгэн, түгээгч ажилтай С.Н-ийг "би утас картаа мартчихсан байна, гялс яваад аваад ирье” хэмээн хуурч, мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор залилан мэхэлж, хохирогч С.Н-д 155.000 төгрөгийн хохирол учруулан, дахин 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийсрт 1 дүгээр баг, Цэций уулын 5-9 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Арвай” нэртэй дугуй засварын газраас “Дахиад дугуй авна, эргэж ирээд мөнгийг нь өгье” хэмээн хохирогч Ц.Б-ийг хуурч, засварын газраас нь 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуй авч унаж явсан марк-2 маркийн автомашинд сольж тавин ашиглаж, дугуйны үнийг төлөхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан мэхэлж, 140.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.А, хохирогч У.Б, гэрч О.Мөнх-Ирээдүй, Б.С-ын яллагдагчаар болон сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 5-9 тоотод байрлах иргэн У.Б-ийн гэрт түүнтэй архи ууж байгаад У.Б-г унтсаны дараа авдар дээр байсан хөөргийг авч, ломбарданд тавьсан, дахин 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 4-406 тоот хашаанд байх иргэн Б.А-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн гэрт нь орж 2 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх үйл баримт тогтоогдож байна. Дээрх хулгайн үйлдлүүдийн улмаас хохирогч Б.А-т 590.000 төгрөгийн, хохирогч У.Б-д 1.150.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 876 дугаартай “....нийт дүн 590.000 төгрөг” гэх, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-922/3994 дугаартай “....Чүнчигноров толгойтой Замагт мана хөөрөг - 1.150.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ тайлангуудаар тогтоогдож байна. Түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан хохирогч С.Н, хохирогч Ц.Б, гэрч Н.Шинэсар, гэрч Б.Баасандорж, Б.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-92/3804 дугаартай “....215.65.16 хэмжээтэй дугуй - 140.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2022.06.05-ны өдөр хохирогч С.Н-ийг "би утас картаа мартчихсан байна, гялс яваад аваад ирье” гэж хуурч 155.000 төгрөгийн үнэ бүхий бинзен авч, 2022.06.14-ний өдөр хохирогч Ц.Б-ийг “би дахиад нэг дугуй авна тэгээд мөнгөө төлнө” гэж хуурч 140.000 төгрөгийн үнэ бүхий дугуй авч залилсан гэх үйл баримт тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, түүнчлэн Б.С-ын нэр бүхий 2 хохирогчийг залилсан үйлдлийг “бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 5-9 тоотод байрлах У.Б-ийн гэрээс Чүнчигноров толгойтой “Замагт мана” хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 4-406 тоот хашаанд байх иргэн Б.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-т 590.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,
Б.С нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж 155.000 төгрөгийн өртөг бүхий бинзенийг 15-93 УНЧ улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашинд хийлгэн, түгээгч ажилтай С.Н-ийг "би утас картаа мартчихсан байна, гялс яваад аваад ирье” хэмээн хуурч, мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор залилан мэхэлж, хохирогч С.Н-д 155.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийсрт 1 дүгээр баг, Цэций уулын 5-9 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Арвай” нэртэй дугуй засварын газраас “Дахиад дугуй авна, эргэж ирээд мөнгийг нь өгье” хэмээн хохирогч Ц.Б-ийг хуурч, засварын газраас нь 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуй авч унаж явсан марк-2 маркийн автомашинд сольж тавин ашиглаж, дугуйны үнийг төлөхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан мэхэлж, 140.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал:
А. Бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн нотлогдож буй байдал:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17-р хуудас/,
Хохирогч Б.А-ийн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өглөө 09 цагт ажилдаа явахаар гэрээсээ гараад орой 19 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн цоожны цүү нь мултараад уначихсан тэгээд хартал гэрийн хаалганы цүү нь эвдэрсэн байдалтай хаалганаас салгасан хэрнээ буцаагаад хаалганы завсарт хавчуулсан байдалтай орхисон байсан. Тэгээд гэртээ ороод харахад манай гэрийн голд байсан ширээний хойд талд байсан хоёр ширхэг мөнгөн аяга байхгүй байсан... Би гэрээ цоожлоод гарсан орой ирэхэд гэрийн цоожны цүү эвдэрсэн байсан... Манай гэрээс мөнгөн аягыг хулгайлсан хүн хөрөнгө үнэлгээний компаниас гаргасан үнэлгээний дагуу төлбөрийг төлөхөөр болж одоогийн байдлаар 300.000 төгрөгийг бэлнээр төлсөн, цаашдаа 09 дүгээр сард үлдсэн 290.000 төгрөгийг төлөхөөр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Хохирогч У.Б-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай гэрт хулгай орж миний Чүнчигноров хөөрөг алдагдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... Би тухайн үед унтаж байхад манай гэрт орж ирсэн залуу миний хөөргийг аваад гарсан байх... Миний хөөрөг гэрт авдар дээр ил тавьсан байсан юм... Манай гэрээс хөөрөг авсан хүнийг С гэж дуудаад байсан жинхэнэ нэр нь С гэж дуудаж байсан санагдаж байна. манайхаар байнга л орж гараад явж байдаг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх- ийн 98-99-р хуудас/,
2022.09.07-ны өдөр дахин өгсөн: “...би тухайн үед хулгайд алдсан хөөргөө 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Одоо хөөрөг маань надад байгаа. Манай гэрээр орж гардаг байсан С гэх хүүхэд авсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 101-102-р хуудас/,
Гэрч О.Мөнх-Ирээдүйн: “...Тухайн өдөр жижиг биетэй, бор царайтай С гэх залуу Чүнчигноров хөөрөн барьж ирээд "Энэ манай аавын хөөрөг байгаа юм. Та энэ хөөргийг авчих” гэж хэлсэн. Тэгээд би уг хөөргийг авч байтал Цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн. Би уг хөөргийг авч С гэх залууд ямар нэг мөнгө, эд зүйл өгсөн зүйл байхгүй. Уг хөөргийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106-р хуудас/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 876 дугаартай “....нийт дүн 590.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 38-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ- 922/3994 дугаартай “....Чүнчигноров толгойтой Замагт мана хөөрөг - 1.150.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 116-118-р хуудас/,
Яллагдагч Б.С-ын: “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай гэрийн хажуу талын хашааны айл болох Алтанцэцэг эгчийн гэрийн хаалга нь цоожтой байхаар нь гараараа татсан чинь хаалганы цоожных нь цүү мултараад гараад ирсэн юм. Тэгэхээр нь гэр лүү нь ороод гэрийнх нь голд байсан ширээний хойно газар байсан 2 ширхэг мөнгөн аягыг аваад гарсан. Тэгээд хаалгыг нь буцааж хаагаад цоожыг нь хийгээд орхичихсон. Тэгээд тухайн мөнгөн аягануудыг аваад тэр өдрөө аймагт ирээд аймгийн төв орчимд танихгүй хүнд 2 аягыг нийлүүлээд 250.000 төгрөгөнд зарчихсан юм... миний бие өвдөөд... эмчилгээ хийлгэх гэсэн мөнгө олдохгүй байхаар нь ийм үйлдэл хийсэн... би 2022 оны 08 дугаар сарын 02- ны өдөр цагдаа дээр байхдаа 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо 300.000 төгрөг өгөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,
Б.С-ын сэжигтнээр мэдүүлсэн: “...Би Б гэх нэртэй хүнийг танина. Манай аавын найз нь байгаа юм... Би тухайн өдөр аавын найз болох Б гэх хүнтэй хамт тэдний гэрт нь хоёулаа архи ууж байсан юм. Архиа ууж дуустал Б ах их согтсон байсан учир унтчихсан. Тэгээд хартал Б ахын гэрийн хойд авдар дээр бор өнгийн Чүнчигноров байж байсан. Тэгээд би уг хөөргийг согтуу байсан учир аваад гэрээс нь гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/,
Б. Залилах үйлдлийн нотлогдож буй байдал:
Хохирогч С.Н-ийн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Тэс петролиум ШТС-д ажил дээрээ ээлжинд гараад байж байхад орой 20 цагийн орчимд 15-93 УНЧ улсын дугаартай саарал өнгийн гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл унасан хүн ирж манай ШТС-аас бензийн аваад банкаа дүүргүүлээд нийт 155.000 төгрөгийн бензин хийлгэсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй надад "би утас картаа мартчихсан байна, гялс яваад аваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд машиных нь бичиг баримтыг нь авч үлдээд явуулсан чинь эргэж ирж мөнгөө өгөхгүй алга болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61-р хуудас/,
Хохирогч Ц.Б-ийн: “...Би одоогоор эхнэрийн хамт Цогтцэций сум Сийсрт 1 дүгээр баг Цэций уул 5-9 тоотод хашаандаа “Арвай” нэртэй дугуй засварын газар ажиллуулдаг юм... 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд дугуй засварын газартаа байж байх үед манай дугуй засварын газарт үл таних залуу шинэ дугуй худалдаж авна гэж орж ирсэн. Тэгээд манай дугуй засвараас 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуйг аваад надаар угсруулж авсан ба дугуй угсруулж авч байх үедээ би яараад байна гээд юм хэлээд яаруулаад байсан.. Тэгээд дугуйгаа угсруулж аваад машиныхаа зөв талд нь буюу машиныхаа зүүн урд тавьсан. Тэгээд мөнгөө төлөөрэй гэсэн чинь би дахиж нэг ширхэг дугуй авна гээд зогсож байсан. Тэгээд анзаараагүй байж байтал гэнэт алга болчихсон байсан. Тэгээд би эхнэрээс саяны дугуй худалдаж авсан залуу мөнгөө өгсөн үү гэж асуусан чинь өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр хэд хоногийн дараа хүрээд ирэх байх гэж бодоод хүлээгээд байтал ирэхгүй байхаар нь залилуулсан гэдгээ мэдээд эхнэрээр цагдаагийн байгууллагад гомдол гаргуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147-р хуудас/,
Гэрч Н.Шинэсарын: “...Би 2021 оны 07 дугаар сараас хойш Тэс петролиум ХХК-ний Цогтцэций сум дахь ШТС-51 салбарын эрхлэгч няраваар одоог хүртэл ажиллаж байгаа юм... 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа очиход манай түгээгч ажилтай Нарангэрэл нь “өчигдөр хүнд бензин өгөөд мөнгөө авч чадахгүй залилуулчихлаа. Эргэж ирээд өгнө гэж хэлээд алга болчихлоо ирсэнгүй” гээд байж байсан. Тэгээд хоногийн ээлж хүлээлцэж тооцоо хийхэд мөнгө дутааж болохгүй учир түгээгч Нарангэрэл өөрөөсөө мөнгө гаргаж тухайн хүний авсан бензиний мөнгийг төлөөд явсан... Тэс петролиум ШТС-д ямар нэг хохирол учирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73-р хуудас/,
Гэрч Б.Баасандоржийн: “...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд дугуй засварын газартаа байж байх үед манай дугуй засварын газарт үл таних залуу шинэ дугуй худалдаж авна гэж орж ирсэн. Тэгээд манай дугуй засвараас 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуйг аваад манай нөхрөөр угсруулж авсан. Дугуй угсруулж авч байх үед тэр залуу “Хаан банкин дээр настай хүн хүлээж байгаа тэр хүнээс би мөнгө авах гэж байгаа юм хурдал” гээд яаруулаад байсан... Тэгээд “мөнгөө төлөөрэй” гэсэн чинь би дахиж ирээд нэг ширхэг дугуй авна гээд зогсож байсан. Тэгээд анзаараагүй байж байтал гэнэт алга болчихсон байсан. Тэгээд би нөхрөөсөө саяны дугуй худалдаж авсан залуу мөнгөө өгсөн үү? гэж асуусан чинь өгөөгүй тэр хүн хаана байна гэсэн. Тэгээд нөхөр бид нөгөө дугуй авсан үл таних залууг хэд хоногийн дараа хүрээд ирэх байх гэж бодоод хүлээгээд байтал ирэхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 157-158-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ- 92/3804 дугаартай “....215.65.16 хэмжээтэй дугуй - 140.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 169-171-р хуудас/,
Яллагдагч Б.С-ын: “...миний бие 2022 оны 06 сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тэс петролиум колонкоос очиж гранд марк-2 маркийн 15-93 УМЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж уг тээврийн хэрэгсэлдээ 155.000 төгрөгөнд 92 бинзен авсан. Бинзен авахдаа би эхлээд “...машиныхаа банкийг дүүргэчихье” гэж түгээгчид нь хэлээд тэгээд бинзенээ авчихаад “...эргэж ирээд мөнгийг нь өгье” гээд машиныхаа бичиг баримтыг түгээгчид нь үлдээчихээд явсан. Тэгээд гэрээрээ орчихоод Ханбогд сум руу хүнтэй уулзах гээд хөдөлсөн. Би эргэж очиж бинзенийхээ мөнгийг өгөөгүй... Ханбогд суманд ямар ч байсан 2, 3 бол хоносон байх. Хэзээ эргэж ирснээ санахгүй байна. Ханбогд сумаас эргээд ирж байхдаа 33 дахь километрт дугуй хагараад байж байтал тухайн колонкийн хүн ирсэн ба ирэхээр нь би халаасанд байсан бэлэн мөнгө болох 55.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь сум руу ороод шилжүүлчихье гэж хэлээд тэгээд тэр эгчтэй сум руу явж байсан чинь цагдаа байж байсан... би үлдсэн 100.000 төгрөгийг нь 08 сарын 02, 03-ны өдөр л байх бэлнээр цагдаа дээр мэдүүлэг өгч байхдаа тухайн колонкийн эгчид өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.С-ын үйлдлүүд нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
1.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн “байнга амьдрах байранд мэдэгдэлгүйгээр нууцаар нэвтрэн, эд зүйлсийг өөрийн эзэмшилдээ авч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар эд зүйлийг нь өөртөө шилжүүлэн авч ашигласан” байх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхээс шүүгдэгч Б.С-ыг хохирогч У.Б-ийн гэрт орж хөөрөг авсан, хохирогч Б.А-ийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 2 мөнгөн аяга авсан үйлдэл нь хүн амьдрах орон байранд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй буюу байхад бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь зөвхөн хулгайлах гэмт хэрэгт хамаарч байна.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож /эд хөрөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхээс шүүгдэгч Б.С нь хохирогч С.Н, Ц.Б нарт зориуд худал хэлж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсан үйлдлүүд нь зөвхөн залилах гэмт хэрэгт хамаарч байгаа юм.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.С-ыг хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч үйлдсэн, “залилах” гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч У.Б, Б.А, С.Н, Ц.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.С нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 5-9 тоотод байрлах У.Б-ийн гэрээс Чүнчигноров толгойтой Замагт мана хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулан, дахин 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 4-406 тоот хашаанд байх иргэн Б.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-т 590.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан, Мөн шүүгдэгч Б.С нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж 155.000 төгрөгийн өртөг бүхий бинзенийг 15-93 УНЧ улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашинд хийлгэн, түгээгч ажилтай С.Н-ийг "би утас картаа мартчихсан байна, гялс яваад аваад ирье” хэмээн хуурч, мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор залилан мэхэлж, хохирогч С.Н-д 155.000 төгрөгийн хохирол учруулан, дахин 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийсрт 1 дүгээр баг, Цэций уулын 5-9 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Арвай” нэртэй дугуй засварын газраас “Дахиад дугуй авна, эргэж ирээд мөнгийг нь өгье” хэмээн хохирогч Ц.Б-ийг хуурч, засварын газраас нь 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуй авч унаж явсан марк-2 маркийн автомашинд сольж тавин ашиглаж, дугуйны үнийг төлөхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан мэхэлж, 140.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Б.С-ын хохирогч нарт “учруулсан хохирлыг бүрэн төлсөн”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцох, мөн Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан 2 гэмт хэрэг буюу хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шунахайн сэдэлтийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах”, 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа дахин нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2-оос дээш удаа үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна энэхүү хулгайлах, залилах гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн эрүүл мэндтэй холбоотой хувийн байдал, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар тогтоох, түүнчлэн шүүгдэгч Б.С нь урьд 2021.09.30-ны өдрийн 2021/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 319 хоног буюу 10 сар 15 хоногийн ялыг хорих ялаар, 2022.03.15-ны өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 53 хоногийн хорих ялаар тус тус сольж, 2022.09.02-ны өдрөөс эхлэн хорих ялаа эдэлж байгаа бөгөөд нийт 372 хоногийн хорих ялаас 2022.10.18-ны өдрийн байдлаар 46 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, үлдэгдэл 326 хоног буюу 10 сар 22 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 22 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 5-9 тоотод байрлах У.Б-ийн гэрээс Чүнчигноров толгойтой “Замагт мана” хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг, Бумбан овоогийн 4-406 тоот хашаанд байх иргэн Б.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-т 590.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,
Б.С нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж 155.000 төгрөгийн өртөг бүхий бинзенийг 15-93 УНЧ улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашинд хийлгэн, түгээгч ажилтай С.Н-ийг "би утас картаа мартчихсан байна, гялс яваад аваад ирье” хэмээн хуурч, мөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор залилан мэхэлж, хохирогч С.Н-д 155.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийсрт 1 дүгээр баг, Цэций уулын 5-9 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Арвай” нэртэй дугуй засварын газраас “Дахиад дугуй авна, эргэж ирээд мөнгийг нь өгье” хэмээн хохирогч Ц.Б-ийг хуурч, засварын газраас нь 215.65.16 хэмжээтэй 1 ширхэг дугуй авч унаж явсан марк-2 маркийн автомашинд сольж тавин ашиглаж, дугуйны үнийг төлөхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан мэхэлж, 140.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ХМШЗ/08 дугаартай захирамжаар оногдуулсан 10 сар 22 хоногийн хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр /жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ХМШЗ/08 дугаартай захирамжаар оногдуулсан 10 сар 22 хоногийн хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ сар 22 /хорин хоёр хоног/-н хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ сар 22 /хорин хоёр хоног/-ийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Хохирогч У.Б, Б.А, С.Н, Ц.Б нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА