Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

2022         10             18                                                        2022/ШЦТ/126

                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга О.Анхтуг,

Улсын яллагч Д.Г,

Шүүгдэгч А.Д,

Шүүгдэгч М.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А.Д,  М.Г нарт холбогдох 2229000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Д, нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн ажилчдын амрах байрны гадна тамхи татах цэг дээр байхдаа иргэн О.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн хацарт зулгаралт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн ажилчдын амрах байрны гадна тамхи татах цэг дээр А.Д-ыг “О.Г-г цохилоо” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь дух, хамар зулгаралт, баруун нүдний дотор булан, зүүн дээд, доод зовхи, хацар, хамарцус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.   

Шүүгдэгч А.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн ажилчдын амрах байрны гадна тамхи татах цэг дээр байхдаа иргэн О.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн хацарт зулгаралт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Г 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн ажилчдын амрах байрны гадна тамхи татах цэг дээр А.Д-ыг “О.Г-г цохилоо” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь дух, хамар зулгаралт, баруун нүдний дотор булан, зүүн дээд, доод зовхи, хацар, хамарцус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч О.Г-ийн: “...Тухайн өдрийн 18 цагийн орчимд ажлаасаа буугаад хоолоо идчихээд 19 цаг 30 минутын орчимд Оюутолгой ХХК-нд байрлах Манлай кемпийн баар луу ганцаараа очсон. Намайг тэнд очиход хамт ажилладаг Алтанхүү, Болд-Эрдэнэ, Ганзориг, Д, Г, Төрболд нар уг бааранд цуглаад сууцгааж байсан. Бид нар хамт суугаад компаниас зөвшөөрдөг 0,33-ийн савалгаатай пивоноос хүн болгон дөрөв дөрвөн ширхэг пиво уучихаад хоорондоо юм ярьж байгаад 21 цагт баар хаахаар нь бүгдээрээ Манлай кемпийн 10 дугаар блокны гадаа байх тамхины цэг дээр бөөнөөрөө тамхи татаад юм ярьж байгаад 10 дугаар блокны 33 тоотод байх Төрболдын амардаг өрөөнд бүгдээрээ орсон. Тэндээ ороод бид нар юм ярьж сууж байхад Төрболд, Ганзориг руу уурлаад хоорондоо маргалдах гээд байхаар нь би гарч яваад 51 тоотод байх өөрийнхөө өрөөнд орж утсаа авчихаад гадаа гараад Алтанхүү, Гантулга 2 руу залгаад тамхины цэг дээр гараад ир хамт тамхилья гэж дуудсан чинь "за одоо гараад очлоо" гэхээр нь би 00 орчихоод эргээд тамхины цэг дээрээ хүрээд ирсэн чинь тэр 2 гарч ирээгүй байхаар нь өөрийнхөө амардаг 51 тоот өрөө рүү орсон чинь манай өрөөнд Д, Алтанхүү, Г нар ороод оччихсон сууж байсан. Тэгээд намайг орсон чинь Д "та яагаад байгаа юм бэ? гэхээр нь би “би яасан юм бэ” гэж асуухад "та Ганзориг, Төрболд 2-ыг яагаад маргалдуулаад байгаа юм бэ? гэхээр нь би "би маргалдуулаагүй, би маргалдах гээд байхаар нь гараад явчихсан, чи одоо өрөөндөө орж амар" гэж хэлээд би өрөөнөөсөө гарсан чинь араас хамт тамхины цэг дээр гарч ирээд би "2-лаа маргалдаад яахав дээ, нэг компанид ажилладаг юм чинь" гэж хэлээд сандал дээр сууж байтал Д миний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь миний хамарнаас цус гараад би доошоо өвдөглөөд сууж байхад Болд-Эрдэнэ Д-ыг "Чи яагаад Г-г цохиж байгаа юм бэ" гэсэн чинь Д өөдөөс нь "наад ах чинь өөрөө томроод байна" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/,

2022.10.12-ны өдөр дахин өгсөн: “...намайг ямар ч байсан нэг удаа гараараа цохиод авсан. Тэгээд миний хамарнаас цус гараад байхаар нь би гараараа цусаа дараад сууж байхад хажууд хамт байсан хүмүүс А.Д-ыг салгаад зууралдаж байх үедээ А.Д миний нүүр лүү дахиж цохьсон байж магадгүй би сайн санахгүй байна... би өөр хүнтэй муудаж маргалдсан зүйл байхгүй... миний эмчилгээнд шаардлагатай эм тариа авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Хохирогч А.Дын: “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлынхантайгаа хамт Оюутолгой ХХК-ийн дотор үйл ажиллагаа явуулах бааранд орж суугаад 4 ширхэг 0,33 литрийн савалгаатай пиво уучихаад Төрболдын гэрт очоод юм яриад сууж байхад Ганзориг, Төрболд, Ганзаяа нар маргалдах гээд байсан. Тэгээд О.Г түрүүлээд гарч яваад би араас нь гэрт нь орсон чинь гэртээ байхгүй байсан болохоор буцаад гарах гэсэн чинь Ганзаяа орж ирээд бид 2 гадаа гараад юм ярьж зогсож байгаад би О.Г-ийн нүүрний хэсэгт нь гараараа нэг удаа цохьчихсон юм... Тухайн үед би О.Г-г цохисон чинь Г миний цамцны захнаас доош нь дараад зуураад байсан. Тэр үед нь би доошоо тонгойсон чинь намайг нэг хүн цохичих шиг болсон. Тухайн үедээ миний хамар амнаас цус гараагүй, толгой эргээд манараад явчихсан, тухайн үедээ хэн цохисоныг нь мэдээгүй. Түүний маргааш нь би хамт ажилладаг Г гэх залуутай уулзахад Г би чамайг Г-тай муудаад байхаар нь нүүр лүү чинь нэг удаа цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Н.Болд-Эрдэний: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны едрийн 19 цаг 30 минутын орчимд Оюутолгой ХХК-ийн Манлай нэртэй Паб-д МС8 интернэйшнл ХХК-ийн механикийн багийн Алтанхүү, Ганзориг, Г, Төрболд, Д, Г, Галт, Эрхэмбаяр нартай хамт орж би 0.33 литрийн хэмжээтэй лаазтай Сазз пиво 5 лаазыг уусан. Алтанхүү, Ганзориг, Г, Төрболд, Д, Г бид хэд Манлай пабаас 21 цаг 30 минутын орчимд гараад Оюутолгой ХХК-ийн Манлай кемпийн хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй 0 градустай пиво /нэрийг нь санахгүй байна/ 1 сагс буюу 24 ширхэгийг аваад Төрболдын байрладаг Манлайн 10в дугаар блокны 43 тоотод очиж ууцгаасан. Галт, Эрхэмбаяр 2 Манлайн пабд байж байгаад биднээс салаад амрахаар явцгаасан. Бид Төрболдын өрөөнд сууж байгаад 22 цаг 30 минутын орчимд Төрболд бид 2 маргалдаж эхэлсэн. Бид 2-ыг маргалдахаа больчихоод байж байтал Ганзориг, Төрболд хоёр муудалцаж эхлээд коридорт гарч зууралдсан. Тэр 2-ыг зууралдаад байхаар нь болиулаад Д бид 2 үлдээд бусад нь гараад Манлай 10а дугаар кемпийн хажуугийн тамхины цэг дээр тамхи татаад Төрболд, Ганзориг 2 эвлэрээд юм яриад сууж байхад нь Д бид 2 гарч тэд нар дээр очсон чинь Д, Г-ийн зүүн нүдний доод хэсэг, хацарны ясан дээр баруун гараар цохиод авсан... Ганзаяа 00-ийн өрөө рүү орж нүүрээ угаагаад бид хэд өөр өөрсдийн өрөөнд орж амарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

Гэрч Д.Ганзоригийн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд Оюутолгой ХХК-ийн Манлай нэртэй Паб-д МС8 интернэйшнл ХХК-ийн механикийн багийн Алтанхүү, Болд-Эрдэнэ, Г, Төрболд, Д, Г, Галт, Эрхэмбаяр нартай хамт орж би 0.33 литрийн хэмжээтэй лаазтай Са88 пиво 4 лаазыг уусан. Алтанхүү, Болд-Эрдэнэ, Г, Төрболд, Д, Г бид хэд Манлай пабаас 21 цаг 30 минутын орчимд гараад Оюутолгой ХХК-ийн Манлай кемпийн хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй 0 градустай пиво /нэрийг нь санахгүй байна/ 1 сагс буюу 16 ширхэгийг аваад Төрболдын байрладаг Манлайн 103 дугаар блокны 43 тоотод очиж ууцгаасан. Галт Эрхэмбаяр 2 Манлайн пабд байж байгаад биднээс салаад амрахаар явцгаасан... Би өрөөндөө орж тамхи авчихаад эргээд нөгөө хэд дээрээ иртэл Д Ганзаяа 2 зодолдсон гээд тамхины цэгийн тэнд байж байсан. Юу болсон талаар нь асуухад Г-г тамхи татаад сууж байхад нь Д цохиод авсан гээд Г-ийн хамарнаас цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36-р хуудас/,

Гэрч Т.Төрболдын: “...2022 оны 09 сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд ажил гараад тэгээд 19 цагийн орчимд ажлын газрын Болд-Эрдэнэ, Алтанхүү, Г, Г, Ганзориг, Д нарын хамт "Манлай" бааранд сууж нормын пивонуудаа уугаад баар хаатал суусан. Тэгээд баар хаасаны дараа дэлгүүр ороод 0 градустай Бальтика нэртэй пивоноос нэг кропыг авсан. Тэгээд 10 дугаар блокны 43 тоот руу орсон тэгээд бөөнөөрөө юм яриад суусан... Тэгээд тамхины цэг дээр байж байхад Ганзаяа Дашням нар хоорондоо муудалцсан тэгсэн чинь Д Ганааг нэг удаа нүүр лүү нь цохиод авсан. Тэгээд тэр 2 барьцалдаж аваад газар унасан чинь Алтанхүү, Г 2 салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Н.Алтанхүүгийн: “...2022 оны 09 сарын 06-ны ...19 цаг 30 минутын үед кемпийн “Манлай" баар луу орсон чинь хамт ажилладаг Ганзаяа, Г, Д, Төрболд, Ганзориг, Болд-эрдэнэ нар сууж байсан. Тэгээд бид нар хамт суусан. Өөрийн норм болох 4 ширхэг пивыг аваад уугаад дуусаад 21 цаг 30 минутын үед баар хаах болоод бид нар бүгдээрээ гарч ирсэн. Гарч ирээд дэлгүүр орж 0 градустай Бальтика пиво авсан. Тэгээд 22 цагийн орчимд 10 дугаар блокны гадна талд бүгдээрээ тамхи татаж байх суураа Бальтика гээд 0 градустай пиво 0.5 литртэйг хүний 2-3 ширхэгийг уусан. Тэгээд тамхиа татаж дуусаад ууж байсан пиво аваад 10-43 байр луу орсон. Тэгээд тэндээ юм яриад сууж байхад Төрболд Г руу уурлаад байсан тэгсэн чинь Г босоод би харьж амарлаа гээд босоод гараад явчихсан. Г гараад удалгүй намайг тамхиа аваад гараад ирээч гээд дуудсан... бөөндөө гараад тамхины цэг ороод тамхи татаж байсан чинь Д Гг сууж байхад нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод авсан тэгэхээр нь Г бид хоёр салгаад Дашнямыг барьж авсан. Тэгсэн чинь Гийн хамарнаас цус гарч байсан болохоор Г-г 00 ороод угаачих гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12441 дугаартай “1 .А.Д-ын биед дух, хамарт зулгаралт, баруун нүдний дотор булан, зүүн дээд доод зовхи, хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2.Уг гэмтлууд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 49-50-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12440 дугаартай “1.0.Г-ийн биед зүүн гайморын хөндийн хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, талавчийн мурийлт, хамар, зүүн хацарт зулгаралт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйлд зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь  хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч О.Г, А.Д нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Гантулга, А.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Д-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял , шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Г, А.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6  дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 4 дэх заалтад нөхцөл байдал хангадаж байх тул улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Д-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Г-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000  төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Г нь хохирогч О.Г-д хохирол төлбөрт 306,600 төгрөг төлсөн, хохирогч О.Г, А.Д нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Д, М.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА