Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: ***************

Улсын яллагч: **************

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ***************

Шүүгдэгч: *********************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************овогтой ********************* холбогдох эрүүгийн 2227000660084 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 18-ны өдөр********** аймгийн ***********т суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ********* аймгийн **********сумын ****дугаар баг, "******************х" гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /*************** овогтой ************** /РД:**************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч **************** нь 2021 оны 10 дугаар сард ***********аймгийн ******** сумын ******дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 7 метр урттай 4 ширхэг хуурай, 4 метр урттай 25 ширхэг нойтон, нийт 29 ширхэг хэрэглээний зориулалттай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 4 настай зээрд морь ашиглаж зөөсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Иргэний нэхэмжлэгч *********мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...*********танина, хамаатан садангийн холбоо байхгүй. *************** надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч **************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сард **********аймгийн *********сумын***********дугаар багт байрлах өөрийн малын саравчны мод муудсан учир өөр модоор сэлгэж янзлахаар ************сумын “******************й” гэх мод бэлтгэдэг нөхөрлөлөөс 4 метрийн урттай 72 ширхэг шургаа модыг худалдаж аваад саравчаа янзалсан. Тэгсэн чинь саравчны дээвэр хэсэг газар мод дутсан учир *************аймгийн ***************сумын “*************” гэх газраас 29 ширхэг хуурай нарийн унанги модыг өөрийн 4 настай үрээ мориор хэсэг хэсгээр нь чирж авчраад саравчаа янзалсан. Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөл авахгүйгээр мод бэлтгэсэн. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай

“...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай 29 ширхэг мод байна.

Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 405 520 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Саравчинд үзлэг хийсэн тэмдэглэл, “********************” хөрөнгийн үнэлгээний компанийн  дүгнэлт, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээчин *гаргасан*************** модны үнэлгээ, газрын солбилцолын зураг, хохирол төлсөн ********* мөнгөн шилжүүлгийн баримт, ********************* иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг тухай лавлагаа,  Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, ************аймгийн ********сумын ****************дугаар багийн засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар /хх-ийн 6-7, 48-49, 23, 41-42, 103-106, 71, 77, 78-80, 81, 83, 84-87 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ************нь 2021 оны 10 дугаар сард ***************аймгийн ************сумын ************* дугаар багийн нутаг дэвсгэр “*********************” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 7 метр урттай 4 ширхэг хуурай, 4 метр урттай 25 ширхэг нойтон, нийт 29 ширхэг хэрэглээний зориулалттай шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 4 настай зээрд морь ашиглаж тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч **************** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай 29 ширхэг мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 405 520 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *****************хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч ********************нь улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *Эрүүгийн ху***************улийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.     

           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 405 520 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 405 520  төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 1 216 560 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлын зарим болох 500 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 716 560 төгрөгийг *********************** гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн ***************** тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч ********************* нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн 840 000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 настай зээрд морийг ашигласан байна.

Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх 4 настай зээрд морины үнэ болох 840 000 төгрөгийг, мөн хууль бусаар бэлтгэсэн 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий 29 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох /Байгаль орчин уур амьсгалын сангийн *****************тоот дансанд оруулах/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр биетэй, зэв идэгдсэн, нэг талдаа бор өнгийн модон бариултай гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг төлсөн, үлдсэнийг төлөхөө илэрхийлсэн, *****************нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ********************энссэн хугацаанд Хархорин сумын нутаг дэвсгэрт 60 ширхэг мод тарих, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч ************** тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

 

****************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****************овогтой П****************** зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар*******************хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5-т зааснаар *****************тэнссэн хугацаанд Хархорин сумын төвийн нутаг дэвсгэрт 60 ширхэг мод тарих, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэсүгэй. 

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан *******************тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар*************** тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****************** өмчлөлийн 4 настай зээрд морины үнэ болох 840 000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хууль бусаар бэлтгэсэн 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий 29 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгож /Байгаль орчин уур амьсгалын сангийн ****************тоот дансанд оруулж/, төмөр биетэй, зэв идэгдсэн, нэг талдаа бор өнгийн модон бариултай гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй. 

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар ********************йн санд учруулсан хохиролд 1 216 560 төгрөгөөс үлдэх 716 560 /долоон зуун арван зургаан мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн *************** тоот дансанд олгосугай.

 

8. ************************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **********************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА