Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000237 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******гийн *******, ******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын 03 дугаар /*******/ багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Ховд аймгийн ******* сумын багийн нутагт шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.*******-*******ыг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

А. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1. Хохирогч Ц.*******-*******ын “Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ багт оршин суух болон гэх хүмүүстэй хамт архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байтал 23 цагийн үед тус сумын иргэн *******гийн *******, гэх хоёр залуу орж ирсэн. Манайд орж ирээд Б.******* нь надтай хамт байсан тэй маргалдаж эхлэхээр нь би “яагаад та нар манай гэрт маргалдаад байгаа юм бэ” гээд Б.*******, , гурвууланг нь гэрээс хөөж гаргасан. Улмаар хэсэг хугацааны дараа гурвуулаа хамт орж ирэхээр нь би “та нар яах гээд байгаа юм бэ, зүгээр архи ууж болдоггүй юм уу” гэж хэлэхэд Б.******* нь намайг гэрт байсан модон сандлаар миний толгой, бие хэсэг рүү хоёроос гурван удаа цохихоор нь би ухаан алдаад газарт унасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

- Гэрч Ж.гийн “...Ховд аймгийн ******* сумын багт байрлах гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 05-ны орой миний нөхөр болох Ц.*******-******* нь түүний ах болох Ц.Эрдэнэхүү, дүү нь болох тэй архи согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо ажил яриад сууж байсан. Тухайн үед би хүүхдүүдээ аваад гэрийн гадна байдаг амбаарт унтаж байтал орой 23 цагийн үед мотоциклийн чимээ сонсогдож манай гэрт хүн ирсэн. ...Тухайн үед би унтаагүй байсан болохоор гэр лүү очиж үзэхэд миний нөхөр болох Ц.*******-*******ын толгой хөмсөгний дээд талаас цус алдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Гэрч Б.ын “...Ховд аймгийн ******* сумын багийн нутагт 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ...гэнэт хүмүүсийн орилж хашхирсан чимээ сонсогдсон болохоор гэртээ орж хүүхдээ харчхаад урд талын айл руу очиход миний нөхөр болох Б.******* нь гартаа сандал барьчихсан Ц.*******-*******ын хөмсөг нь задарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас);

- Хохирогч, гэрч мэдүүлгээр давхар нотлогдсон, шүүгдэгч Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Маргалдсан чинь Ц.*******-******* босож ирээд “чи ямар их хүн зодох гэдэг пиздаа бэ, гэрээс гарч зайл” гээд байхаар нь “чамд ямар хамаатай юм” гэсэн чинь “чамайг ална бацаан минь” гээд гал тогооныхоо өрөө лүү гүйхээр нь тал модон сандал аваад толгой хэсэгт нь нэг удаа цохиод дахин нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас) зэргээр Ховд аймгийн ******* сумын багийн нутагт 2022 оны 09 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө шүүгдэгч хохирогч нар нь архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.*******-*******ыг сандлаар цохиж биед нь халдсан болох нь нотлогдож байна.

2. Хохирогч Ц.*******-*******ын биед “...зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний зүүн дээд хэсгийн зулгаралт, дагзны баруун дунд хэсгийн хуйхны зулгаралт, хүзүүний баруун хэсгийн зулгаралтууд, хүзүүний зүүн хэсгийн зулгаралтууд, зүүн чихний дотор хэсгийн зулгаралт зүүн бугалгын ар дээд хэсгийн цус хуралт, зүүн далны зүүн доод хэсгийн цус хуралт, баруун талын 3 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт, цээжний баруун доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжилгээний 735 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас) нотлогдож байна.

Мөн хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогджээ.

Тухайн дүгнэлтээр уг гэмтлүүд шинээр үүссэн болох нь тогтоогдож байна. Мөн хохирогчийн биед үүссэн олон тооны гэмтэл нь шүүгдэгчийн “...толгой хэсэгт нь нэг удаа цохиод дахин нэг удаа өшиглөсөн” гэж мэдүүлснээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн “...модон сандлаар миний толгой, бие хэсэг рүү хоёроос гурван удаа цохихоор нь би ухаан алдаад газарт унасан. Намайг ухаан алдаж унаж байхад бас олон удаа цохисон” гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй байна. Тодруулбал шүүгдэгч хохирогчийг модон сандлаар олон удаа цохиж дээрх гэмтлүүдийг учруулжээ.

3. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн “...гэрч Ж.гээс гаргаж өгсөн “нөхөр Ц.гэрэлт-*******ыг цохисон” гэх шатсан сандлын үлдэгдэл гэх 2 хэсэг байх ба тус бүрд нь үзлэг хийхэд: 1. Нийт урт 18 см, өргөн 3.2 см-ийн хэмжээтэй шатаж харласан байдалтай, үзүүр хэсгээс 1.5 см-ийн зайд 5 см-ийн урттай хадаастай, шатаагүй хэсгээр шаргал өнгийн будагтай 1 хэсэг. 2. Урт нь 7.5 см, өргөн нь 3 см хэмжээтэй, зарим хэсгээрээ шороо, шил зэрэг зүйлсээр бохирлогдсон, үзүүр хэсгээс 1.5 см-ийн зайд 5 см-ийн урттай хадаастай, ихэнх хэсгээр шатаж харласан байдалтай, шатаагүй хэсгээр шар өнгийн будагтай 1 хэсэг тус тус байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас) шүүгдэгч хохирогчийн биед халдахдаа ашигласан сандал нь устаж үгүй болсон, эд мөрийн баримтаар тооцох боломжгүй буюу нотолгооны ач холбогдолгүй болсон нь тогтоогдож байна.

4. Прокурор яллах талын нотлох баримтаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас), хохирогч Ц.*******-*******ын Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас), шүүгдэгч Б.*******ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас) нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг бэхжүүлсэн, шүүгдэгчийг цагаатгах болон яллах талын нотлох баримт биш тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, мөн хохирогч Ц.*******-*******ын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 68 дугаар хуудас) нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримт тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжтой.

5. Шүүгдэгч Б.******* нь үл ялих зүйлээр шалтаглаж буюу танхайн сэдэлтээр хохирогчийн биед халджээ. Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, олон удаагийн үйлдлээр хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

6. Шүүгдэгч, хохирогч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

7. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Ховд аймгийн ******* сумын багийн нутагт 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.*******-*******ыг сандлаар олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Б. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: 1. Шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Шүүгдэгч нь хохирогчийг сандлаар толгой, бие хэсэгт нь олон удаа цохисныг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан үзнэ.

2.4. Шүүх эмнэлгийн шинжилгээний 735 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед цус хуралт, няцрал, зулгаралт зэрэг олон тооны гэмтлүүд учирсан байх ба энэхүү нөхцөл байдал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарт хамаарна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор нь шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

4. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанарыг зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн дээрх заалтын агуулга нь шүүх торгох ялыг төлөх 3 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоох, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох гэсэн хоёр ухагдахуунаас бүрдэнэ. Гэтэл прокурор зөвхөн төлөх хугацааны талаар шүүгдэгчтэй тохиролцсон дээрх хуулийн агуулгад нийцээгүй.

Мөн прокурор шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогоогүй атлаа шүүгдэгчид оногдуулах торгох ялыг дөрвөн сарын хугацаанд төлүүлэх санал гаргасан нь үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна. Тодруулбал шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тул прокурор, шүүгдэгч нарын тохиролцсоноор торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗАЯА