Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар    2022/ШЦТ/715

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Чинзориг, шүүгдэгч  *******, хохирогч*******, иргэний нэхэмжлэгч*******, нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт******* Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2210020050469 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт******* дүүргийн 33 дугаар хороо,******* 7 гудамжны 249 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт******* Энхсайхан /РД:******* /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөөний 06 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн “МТ” шатахуун түгээх станцын урд замд Тоёота Приус 30 маркийн УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, .../...хэрэглэсэн, .../... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Тоёота Акуа” маркийн УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн apaac мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч*******: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөө хамгийн сүүлийн дуудлагын хүнээ буулгасан. Бум-Аюушийн ээж ажилтай, ажилд хүргэж өгөх зорилгоор нисэх рүү явсан, Нисэхийн “МТ” шатахуун түгээх станцын тэнд ээж нь гарч ирээд машинд суулгах гээд зогсож байхад араас маш хүчтэй машин ирж мөргөсөн, миний машиныг 2 удаа мөргөсөн, ...автомашины миний талын хаалга онгойхгүй, би Бум-Аюушийн хаалгаар бууж араас мөргөсөн машин дээр очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ....Шүүх эмнэлэгт очиж үзүүлж дүгнэлтээ гаргуулсан. Осол гарсны маргааш хэвлий хэсгээр маш их өвдөж босож чадахгүй байсан, тэрнээс хойш 7 хоног хэвтрийн дэглэм барь гэсэн. Ажилгүй байсан цалин орлого 1 сая төгрөг нэхэмжилж байгаа. Энхсайхантай  уулзахад хохирол төлбөрийг нь удаачихлаа 300,000-500,000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Хохиролд мөнгө аваагүй, хохирол төлбөрөө барагдуулбал гомдол саналгүй..” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч*******: “...Тухайн “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагаас авсан, Бум-Аюуштай ээлжилж унадаг байсан. Бум-Аюуш энэ залуугаас хүчээр өрөндөө приус маркийн тээврийн хэрэгслийг авсан гэсэн. Тухайн өдөр машинд нэлээн эвдрэл гарсан. Өөрийнхөө машиныг янзлуулж байгаа, ...300,000 төгрөг өгөх талаараа Бум-Аюуштай тохирсон гэсэн тэр мөнгийг нэхэмжилж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хохиролд өөрийнхөө машиныг Бум-Аюушд өгсөн, приусыг засуулахад 600,000 төгрөг нэмж өг гэсэн, тэр мөнгийг Бум-Аюуш бид хоёр хуваая гээд би одоо засварын 300,000 төгрөг өгнө, өөрөөр хохиролд мөнгө өгөөгүй байгаа,*******ийн хохирлыг барагдуулна, ажилгүй байсан хугацааны цалин, хохирлын мөнгөтэй нь өгнө гэж тохирсон, өгч амжаагүй байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч О.Заяадэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн үед ажлаасаа буугаад Бум-Аюушийн ээжийг авах гээд Бум-Аюуш Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Нисэхийн “МТ” шатахуун түгээх станцын хажууд замын зорчих хэсгийн 1-р эгнээнд аваарын гэрлээ татаад зогсож байсан, Бум-Аюушын ээжийг машинд суулгах гэтэл манай машины араас нэг машин мөргөөд урагшилсан хойно дахиж нэг удаа мөргөөд манай машины урд гараад зогссон. Тэгээд Бум-Аюуш машинаас буугаад мөргөсөн машины залууг буулгаад цагдаа дуудсан, ...тухайн үед Бум-Аюуш бид хоёр байсан, ...ослын улмаас цээжний зүүн талын хоёр хавирга хугарсан. ...Би осол болох үед хамгаалах бүс хэрэглэсэн, ...тухайн үед хойшоо хэвтэж байгаад сандлаа өргөөд босгож байх мөчид араас машин хүчтэй мөргөөд сандалтай хавсрагдаад цохигдсон. ...Жолооч миний эмчилгээний зардалд мөнгө зарцуулаагүй. ...Би ажлаа хийж чадаагүй долоо хоног болсон, ...өдрийн 100.000 төгрөгийн цалинтай, эм тарианы төлбөр болон ажилгүй байцсан хугацааны цалин нийтдээ нийт 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” /хавтас хэргийн 9 дэх тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмт хэргийн улмаас хохирогч******* 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөг гарсныг яллагдагч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн, эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно... ” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 сарын 10-ны өдөр би “Тоёота Акуа” маркийн УАС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Буянт ухаа 1 дүгээр хороолол орж ээжийг авах гээд найз Заяадэлгэрийн хамт Нисэхийн замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад ээжийгээ суулгах гээд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд хашлага руу шахаад зогсоод цонхоор ээжтэйгээ юм яриад байж байтал миний машины ар талын хэсгээс нэг машин ирээд мөргөчхөөд дахиад нэг мөргөсөн.  ...Осол болох үед би тээврийн хэрэгслийг жолоодож явсан. ...Миний биед ослын улмаас тухайн үед толгой хавантсан байсан. ...Осол болох үед өглөө 6 цаг болж байсан тул бөглөрөл түгжрэл байхгүй, гадаа гэгээтэй, харагдах орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан. ...Миний унаж явсан машины хойд багаж хэсэг тэр чигтээ чихэгдсэн, гэрэл хагарсан, дугуй обуд хагарсан зэрэг эвдрэл учирсан. ...Жолооч миний эмчилгээний зардалд мөнгө зарцуулаагүй, ...эмчилгээ хийлгэсэн талаар баримт байгаа, тэрийг нэхэмжилнэ...” /хавтас хэргийн 27 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болсон ослын талаар осол болох үед нь манай хүүхэд болон эхнэр утсаар залгаж машины араас машин мөргөчихлөө гэж хэлж байсан. ...”Тоёото акуа” маркийн УАС дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би, ...ослын улмаас автомашины арын хэсэг тэр чигтээ эвдэрсэн, ...би машиндаа учирсан хохирлын үнэлгээний дагуу 8,550,000 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Энийг төлчих юм бол гомдол санал байхгүй...” /хавтас хэргийн 40 дэх тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би ажил руугаа буюу Барс зах руу эрт очиж жимс ногоо авах гээд өөрийн хүү Бум-Аюушийг дуудаад би өөрөө Буянт-Ухаа 1 хорооллын хажуу талын зам дээр зогсож байтал хүү Бум-Аюуш ирээд намайг авах гээд замын 1 дүгээр эгнээнд зогсохоор нь би арын хаалганы бариулыг барих гээд зогсож байтал нэг машин их хурдтай ирээд манай хүүгийн машины ар талын хэсэг рүү 2 удаа мөргөөд манай машины урд талд гараад зогссон...” /хавтас хэргийн 53 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би Нисэхэд найзуудтайгаа хамт архи ууж хоночхоод өглөө үүрээр буюу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөө нисэхийн тойрог дээр байдаг CU орж идэх юм авсан, буцаад нисэхийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр Тоёото Приус маркийн УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байгаад МТ шатахуун түгээх станцын хажуугаар давсан, тэгээд юу болсон талаар сайн санахгүй байгаа. Машинтай мөргөлдсөний дараа сэргэсэн, юу болж байгааг мэдсэн. Тэгээд ослын газар цагдаа ирээд би цагдаагийн машинд суугаад явсан. ...Би осол болох үед дунд зэргийн согтолттой байсан. ...Би СU-ээс гараад осолд орох хүртэл болсон үйл явдлыг болон осол болох үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг санахгүй байна. ...Миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд талын купер хагарсан, баруун талын доод дохио хагарсан, копут хонхойсон зэрэг гэмтэл учирсан. ...Тухайн осол болох үед бөглөрөл түгжрэлгүй, харагдах орчин чөлөөтэй, цаг агаар бүрхэг байсан, ...зорчигчийн эмчилгээний зардалд одоогоор мөнгө зарцуулаагүй, ...би цаашид хохирлыг төлж барагдуулна...” /хавтас хэргийн 125 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11345 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.*******ийн биед цээжний зүүн талын 3, 4 дүгээр хавирганы далд хугарал, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 66-67 дахь тал/ гэсэн,

 

- Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ийн******* техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №999465 дугаартай дүгнэлтэд: “...1. Уг тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж, цахилгаан электрон систем зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал өнгө үзэмж муу, баруун болон хойд талын гэрэл, дохио сууриараа байхгүй, багажны хаалга хонхойлсон, хунирсан, хойд гупер хонхойсон, чихэгдсэн, баруун болон зүүн талын арын хаалга гажсан, хунирсан, яндан хунирсан, хойд тэнхлэг хунирсан, гулзайсан зэрэг эвдрэл гэмтэлтэй.

3. Дээрх эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Учирсан эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осол хэрэг болох үед үүссэн байх тул шинэ эвдрэл гэмтэл байна.

4. Баруун болон хойд талын гэрэл дохио сууриараа байхгүй, багажны хаалга хонхойсон, хунирсан, хойд гупер хонхойсон, чихэгдсэн, баруун болон зүүн ар талын арын хаалга гажсан, хунирсан, яндан хунирсан, хойд тэнхлэг хунирсан, гулзайсан зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байна.

5. Дээрх эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол болох үед үүссэн тул уг осол хэрэгт нөлөөлөхгүй.

6. Дээрх тээврийн хэрэгсэл нь хий шингэн дамжуулгатай ABS  тоормосны системтэй, уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 кН, баруун талдаа 1,7 кН, зөрүү нь 5,5% /стандарт <20%/, 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.0 кН, баруун талдаа 1,2 кН зөрүү нь 10.0% /стандарт <30%/ автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон.

7. Хий шингэн дамжуулгатай ABS тоормосны системүүдийн үед тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой.

8. Дээрх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй...” /хавтас хэргийн 96-100/ гэсэн,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №982 дугаартай магадалгаанд: “...1. Жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ … согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна

3. Зорчигч******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хавтас хэргийн 109 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч  /хавтас хэргийн 4-5 дахь тал/,

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтас хэргийн 16 дахь тал/ гэсэн,

- Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтас хэргийн 85-87 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 30 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 80 дахь тал/,

- Шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Уранчимэгийн мэдүүлэг /хавтас хэргийн 56 дахь тал/, гэрч Б.Ганцэцэгийн мэдүүлэг /хавтас хэргийн 59 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 141 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 139 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 140 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтас хэргийн 127 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтас хэргийн 142 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтас хэргийн 137 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтас хэргийн 138 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн “МТ” шатахуун түгээх станцын урд замд Тоёота Приус 30 загварын УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн, мөн дүрмийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Тоёота Акуа” загварын УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн apaac мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан*******ийн эрүүл мэндэд цээжний зүүн талын 3, 4 дүгээр хавирганы далд хугарал, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогч О.Заяадэлгэрийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн үед ажлаасаа буугаад Бум-Аюушийн ээжийг авах гээд Бум-Аюуш “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгслийг жолоодоод Нисэхийн “МТ” шатахуун түгээх станцын хажууд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд аваарын гэрлээ татаад зогсож байсан, ээжийг нь машинд суулгах гэтэл манай машины араас нэг машин мөргөөд урагшилсан хойно дахиж нэг удаа мөргөөд манай машины урд гараад зогссон. Тэгээд Бум-Аюуш машинаас буугаад мөргөсөн машины залууг буулгаад цагдаа дуудсан, ...тухайн үед Бум-Аюуш бид хоёр байсан, ...ослын улмаас цээжний зүүн талын хоёр хавирга хугарсан. ...Би осол болох үед хамгаалах бүс хэрэглэсэн, ...тухайн үед хойшоо хэвтэж байгаад сандлаа өргөөд босгож байх мөчид араас машин хүчтэй мөргөөд сандалтай хавсрагдаад цохигдсон. ...Жолооч миний эмчилгээний зардалд мөнгө зарцуулаагүй. ...Би ажлаа хийж чадаагүй долоо хоног болсон, ...өдрийн 100.000 төгрөгийн цалинтай, эм тарианы төлбөр болон 7 хоногийн цалин нийт 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” /хавтас хэргийн 9 дэх тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгчийн “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөө би “Тоёота Акуа” загварын УАС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Буянт ухаа 1 дүгээр хороолол орж өөрийнхөө ээжийг авах гээд найз Заяадэлгэрийн хамт Нисэхийн замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад ээжийгээ суулгах гээд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд хашлага руу шахаад зогсоод цонхоор ээжтэйгээ юм яриад зогсож байхад миний машины ар талын хэсгээс нэг машин ирээд мөргөчхөөд дахиад нэг мөргөсөн.  ...Осол болох үед би тээврийн хэрэгслийг жолоодож явсан. ...Миний биед ослын улмаас тухайн үед толгой хавантсан байсан. ...Осол болох үед өглөө 6 цаг болж байсан тул бөглөрөл түгжрэл байхгүй гадаа гэгээтэй, харагдах орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан. ...Миний унаж явсан машины хойд багаж хэсэг тэр чигтээ чихэгдсэн, гэрэл хагарсан, дугуй обуд хагарсан зэрэг эвдрэл учирсан...” /хавтас хэргийн 27 дахь тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч*******ын “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болсон ослын талаар осол болох үед нь манай хүүхэд болон эхнэр утсаар залгаж машины араас машин мөргөчихлөө гэж хэлж байсан. ...“Тоёото Акуа” загварын УАС дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би, ...ослын улмаас автомашины ар талын хэсэг тэр чигтээ эвдэрсэн, ...би машиндаа учирсан хохирлын үнэлгээний дагуу 8,550,000 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Энийг төлчих юм бол гомдол санал байхгүй...” /хавтас хэргийн 40 дэх тал/ гэсэн, гэрчийн “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би ажил руугаа буюу Барс зах руу эрт очиж жимс ногоо авах гээд өөрийн хүү Бум-Аюушийг дуудаад би өөрөө Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын хажууд зам дээр зогсож байтал манай хүү Бум-Аюуш ирээд намайг авах гээд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсохоор нь би арын хаалганы бариулыг барих гээд зогсож байтал нэг машин их хурдтай ирээд манай хүүгийн машины ар талын хэсэг рүү 2 удаа мөргөөд манай машины урд талд гараад зогссон...” /хавтас хэргийн 53 дахь тал/ гэсэн, шүүгдэгч *******ы “...2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр би Нисэхэд найзуудтайгаа хамт архи ууж хоночхоод өглөө үүрээр буюу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өглөө нисэхийн тойрог дээр байдаг CU орж идэх юм авсан, буцаад нисэхийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр “Тоёото приус” загварын  73-89 УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байгаад “МТ” шатахуун түгээх станцын хажуугаар гараад явсан, тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Машинтай мөргөлдсөний дараа сэргэсэн, юу болж байгааг мэдсэн. Тэгээд цагдаа ирээд би цагдаагийн машинд суугаад явсан. ...Би осол болох үед дунд зэргийн согтолттой байсан, ...би СU-ээс гараад осолд орох хүртэл мөн хэдэн км цагийн хурдтай явж байсныг санахгүй байна...” /хавтас хэргийн 125 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11345 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт:*******ийн биед цээжний зүүн талын 3, 4-р хавирганы далд хугарал, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 66-67 дахь тал/ гэсэн,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны №982 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт: Жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/…согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зорчигч******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хавтас хэргийн 109 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч  /хавтас хэргийн 4-5 дахь тал/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтас хэргийн 16 дахь тал/ гэсэн, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтас хэргийн 85-87 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 80 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршгийн хэмжээ, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэв.

 

Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч ******* оршин суугаа газрын харьяаллын дагуу Улаанбаатар хотын******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Заяадэлгэрийн эрүүл мэндэд  биед цээжний зүүн талын 3, 4 дүгээр хавирганы далд хугарал, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч*******ын эд хөрөнгөд 8,550,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч******* эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд баримтаар 298,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин бусад зардалд 1,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч 449,400 төгрөг, иргэний нэхэмжлэгч 161,000 төгрөг тус тус нэхэмжилснээс шүүх хохирогч*******ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал 298,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж, түүнд олгох, хохирогч******* ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нэхэмжилсэнтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж ирүүлээгүй, шүүх цалин, бусад орлогыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул энэ зардлаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч өөрийн нэр дээрх “Тоёота Приус-30” загварын УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар иргэний нэхэмжлэгч*******ын хүү болохийн нэр дээр шилжүүлсэн гэх бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, иргэний нэхэмжлэгч******* нар маргахгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч*******, нарын төлбөр төлөгдсөн гэж  үзэх үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч “Тоёото Приус 30” загварын УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засуулахад шаардлагатай 300,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн бөгөөд энэ тээврийн хэрэгслийг засуулж байгаа, засуулахад 300,000 төгрөг шаардлагатай гэсэн баримтгүй учир үндэслэлгүй гэж үзэн шүүх 300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Тээврийн прокурорын газрын прокурорг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч*******ийн эмчилгээнд зарцуулсан 161,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлүүлж Тээврийн прокурорын газрын прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг Тээврийн прокурорын газар, прокурор төлөөлнө гэсэн итгэмжлэл байхгүй байхад прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн 2210020050469 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт******* Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Уранчимэгийн Энхсайханыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Улаанбаатар хотын******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 298,000 /хоёр зуун ерөн найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч О.Заяадэлгэрт олгож, хохирогч******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, иргэний нэхэмжлэгч,******* нарын 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгчгийн 161,000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн 2210020050469 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР