| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01650/И |
| Дугаар | 155/ШШ2019/00026 |
| Огноо | 2019-01-03 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2019/00026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш овогт Ж-ын М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж овогт Ө-ийн Э-д холбогдох
Хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ж.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ж.М миний бие 2007 онд Мөрөн суманд амьдарч байхдаа У –У сумын иргэн эхнэр Ө.Э-тэй танилцаад нэг гэрт хамт амьдрах болсон. Би тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд М сумын 2 дугаар хороонд 12-р гудамжны 03 тоотод С гэж айлын хашаанд 5 жил орчим хамт амьдраад дараа өөрийн нутаг болох А сум руугаа 2015 онд гэр бүлийн хамт нүүсэн. Ө.Эбид хоёрын дундаас том хүү Э.Л 2008 оны 8-р сарын 27-ны өдөр төрсөн, одоо 10 настай, ЕБС-ийн 5-р ангид сурдаг, охин Э.Б2012 оны 3-р сарын 6-ны өдөр төрсөн, одоо 6 настай, ЕБС-ийн 1-р ангид сурдаг. Бид хоёр хамтдаа 11 жил хамт амьдарч байсан бөгөөд 2018 оны 6-р сард Э Улаанбаатар хот руу охиноо аваад ажил хийхээр явсан тэгээд тэрнээс хойш гэртээ ирээгүй бөгөөд хотод ажил удаан хийгээгүй бөгөөд сүүлд нь манай нутгийн 2-р багийн Б гэж хүнтэй суусан байсан. Харин охин Б-г 7-р сард надад аваачиж өгсөн. Харин Ө.Э нь 6-р сараас хойш тэр Б гэж хүнтэй нэг гэрт хамт амьдраад хүүхдүүд маань надтай өдийг хүртэл хамт амьдарч, би хүүхдүүдээ сургуульд нь зөөж харж хандаж өдийг хүрсэн. Энэ хугацаанд Э нь нэг ч удаа хүүхдүүдээ харж хандахгүй, хүүхдийн 20,000 төгрөгийг өөрөө аваад, хүүхдүүддээ ч юм авч өгөхгүй байдаг. Би өөрийн гэсэн мал идээ, эд хөрөнгө муутай бөгөөд бага насны хоёр хүүхдээ асраад ажил төрөл хийж чадахгүй байдалтай байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүүхдүүд маань ээж Эрдэнэчимэгээр овоглосон байдаг. Би цаашид хоёр хүүхдийнхээ эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авч, хүүхдийн мөнгө төгрөгийг нь Э- ээс авч хүүхдүүдийнхээ идэж уух, өмсөж зүүхэд зарцуулмаар байна.
Иймд Ж.М намайг хүү Э.Л, охин Э.Б нарын төрсөн эцэг
мөн болохыг тогтоож, Э.Л, Э.Б нарыг миний асрамжинд үлдээж, ээж
Ө.Э-ээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Эшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ө овогтой Э нь нөхөр Ж.М-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Миний бие Ө.Э нь нөхөр Ж.М-тай 2007 онд танилцан, улмаар гэр бүл болж дундаасаа 06-10 насны 2 хүүхэдтэй болсон. Нөхөр М-тай гэр бүл болоод эхний 5 жил Х аймгийн М суманд айлын хашаанд амьдарч байхдаа нөхөр бид 2 таарамжтай харьцаатай болж бүтэж байсан. Нөхөр нутаг руугаа явья ах дүү нараа бараадья гээд 2015 онд Хаймгийн А сум руу явсан. А суманд очоод нөхөр ах дүү нарынхаа хажууд очоод зан ааш нь хувирч, ах дүүтэйгээ нийлээд намайг янз бүрээр хэлж доромжлох, мөн зодох, шөнө орой ч байсан хөөх асуудал удаа дараа гаргаж байсан. Намайг нөхөр 2 удаа зодсон, энэ талаараа А сумын Цагдаагийн
цагдаа С-д амаараа хэлж мэдэгдэж байсан ба дараагийн зодолтонд хэсгийн төлөөлөгч С-д албан ёсоор өргөдөл гаргаж өгч байсан. С болон С нар миний гаргасан гомдол мэдээллийг ямар байдлаар шийдсэн талаараа надад хариу өгөөгүй. Манай амьдрал тааруу малгүй , нөхөр бид хоёр ажил төрөл эрхэлдэггүй тул би мөнгө төгрөг олох гэж Ухот руу 2018 оны 06 дугаар сард яваад 1 сар ажил хийгээд, байрлах орон байр байхгүйн улмаас буцаж Х аймагт ирсэн. Улаанбаатар хотод байхад хадам ээж Ү миний гар утас руу удаа дараа залгаад, чи битгий буцаж ирээрэй, хүүхдүүдийг чинь өгөхгүй , чамаас шүүхдээд тэтгэмж гаргуулж авна гэх мэтээр хэлж доромжилж дарамтлаад байсан тул би эргэж очоогүй. Би хүүхдүүтэйгээ уузах гээд очиход миний хувцсыг ялгаад нохойны үүрний хажууд шуудайнд хийгээд тавьсан байсан. Шуудайтай хувцас руу нохой шээгээд би хувцсаа өмсөх аргагүй болсон байсан. Би нөхөр болон хадам ээж, ах дүү нарт үнэхээр гомдож байгаа. Хадам дүү нар болох Б, П нар нь намайг утсаар болон энд тэнд таарсан үедээ чи манай ахын эхнэр биш биз дээ, чи шар хадных унаж тусдаг, чи яаж гудамжинд хүний нүүр хараад явж байнаа гэх мэтээр хэлж доромжилж амар тайван байлгадаггүй. Энэ байдлуудаас нь болоод би нөхөр М-тай цаашид амьдрах боломжгүй, харин төрүүлсэн 2 хүүхдээ өөрийнхөө асрамжинд авна. Миний том хүүг Л-ийг хадам ээж чи ээжээсээ тэр 20.000 төгрөгөө авсангүй гэж загнадаг гэсэн. Хүүхдүүдэд маань үг зааж өгөөд, намайг утсаар ярихад цаанаас нь хэн нэгэн нь ээжийгээ ална гэж хэл гэж хэлээд байдаг юм. Нөхөр М охин Б-г миний хүүхэд биш гэдэг мөн хадмууд бас мөн ийм үг хэлж байдаг. Би өөрөө их дарамтанд байсан хүн. Гэтэл нөхөр болон хадмууд намайг сумын засаг дарга болон бусад ажилтангуудад худлаа хэлж ойлгуулан миний нэр төрд халдаж байсан.
Иймд Ө.Эби өөрийн хүүхдүүд болох Э.Л, Э.Б нарыг өөрийн асаргаанд авч, нөхөр Ж.М-аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ үү гэж хариу тайлбар гаргаж байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ө.Э-т холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Ө.Э нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд 2007 оноос 2018 оны 6 сарыг хүртэл хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд хариуцагч Ө.Энь жирэмсэлж тэдний дундаас хүү Э.Л, охин Э.Б нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Жовогт Э-ийн -ын 0184093-624 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримт 1 хуудас,
2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Ж овогт Э-ийн Б- ын 0000739646-181 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримт 1 хуудас зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Ө.Э-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасан байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хариуцагч Ө.Э-ийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хариуцагч Ө.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... өөрийн хүүхдүүд болох Э.Л, Э.Б нарыг өөрийн асаргаанд авч, нөхөр Ж.М-аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна... гэж хүүхдүүдийн асрамж, тэтгэлэгийн асуудал дээр маргажээ.
2007 оноос 2018 оны 6 сарыг хүртэл хүү Э.Л, Э.Б нарыг эцэг Ж.М, эх Ө.Энар нь хамтран асарч хүмүүжүүлсэн боловч 2018 оны 06 сараас хойш эцэг Ж.М нь асарч, тэжээн тэтгэж байгаа болох нь доорхи баримтаар нотлогдож байна. Үүнд:
Х аймгийн А сумын Б багийн засаг дарга С.А-н 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 280 дугаартай Ж овогтой М нь ам бүл 3, тус багт хоёр хүүхдийн хамт амьдардаг, тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов.гэх,
Х аймгийн Асумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Б-ийн Тус сумын Ж овогтой М нь өөрийн хүүхдүүд болох М.Лх, М.Б нарыг асран хамгаалж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлдэг нь үнэн тул тодорхойлов. гэх ,
Х аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Д-ийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугартай М овогтой Л нь А сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ц.Д багштай 5а ангид суралцдаг болохыг тодорхойлов. Анги удирдсан багшийн тодорхойлолтыг хавсаргав. гэх
Х аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Д-ийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугартай М овогтой Б нь А сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б.Б багштай 1а ангид суралцдаг болохыг тодорхойлов. Анги удирдсан багшийн тодорхойлолтыг хавсаргав. гэх албан бичиг,
Анги удирдсан багш Ц.Д-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн М-овогтой Л- нь Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5а ангид суралцдаг нь үнэн ба аав нь байнга хичээлд хүргэж өгч, хичээл тарахад нь авдаг, хүүхдийнхээ сурлага, хүмүүжлийн талаар анги даасан багштай холбоотой ажиллаж хүүхдээ асран халамжилдаг болохыг тодорхойлов. гэх
Анги удирдсан багш Б.Б-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн М-овогтой Б- нь Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1а ангид суралцдаг нь үнэн ба аав нь байнга хичээлд хүргэж өгч, хичээл тарахад нь авдаг, хүүхдийнхээ сурлага, хүмүүжлийн талаар анги даасан багштай холбоотой ажиллаж хүүхдээ асран халамжилдаг болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг эхийг шүүх тогтооно гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д ... хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, суртахууны байдал зэргийг харгалзан эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заасан байх ба хэрэгт авагдсан дээрхи баримтыг үндэслэн 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ж овогт Э-ийн Л, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Ж овогт Э-ийн Б нарын эцэг Шовогт Ж-ын М мөн болохыг тогтоож, хүүхдүүдийг асрамжаа авах, эх Жд овогт Ө-ийн Э -ээс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Ж.М нь хүү Э.Л, охин Э.Б нарын эцэг тогтоолгох, асрамж тогтоолгоход Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар тус тус 70.200, нийт 140.400 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 50.009 төгрөгийг, нийт 190.409 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлөхөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т дахь хэсэгт зааснаар чөлөөлүүлсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Ө.Э-ээс 190.409 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Ж овогт Э-ийн Л, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Ж овогт Э-ийн Б нарын эцэг Ш овогт Ж-ын М мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Э.Л, охин Э.Б нарыг эцэг Ж-ын М-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуудийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Ж овогт Э-ийн Л , 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Ж овогт Э-ийн Булгансүрэн нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ө.Э-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т дахь хэсэгт зааснаар ид урьдчилан төлөх 190.409 / нэг зуун ерэн мянга дөрвөн зуун ес / төгрөгийг төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурьдаж, хариуцагч Ө.Э-ээс 190.409 / нэг зуун ерэн мянга дөрвөн зуун ес / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчанхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА