Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2019/00091

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1996 онд төрсөн, 23 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8 ээж, дүү нарын хамт тус сумын ***************** төвд оршин суух Х  овогт А-ын Ө /**************** /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1991 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* оршин суух Х  овогт Б-ийн  Б  /*************/-д холбогдох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хөвсгөл аймаг дахь салбарт хуулийн зөвлөх ажилтай, Хөвсгөл аймгийн ***************** оршин суух Г овогт Г-ийн  Д /************** /

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Лхамдолгор, нэхэмжлэгч А.Өөдөө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Б тай 2012 онд танилцаж үерхэж байгаад нэг гэрт орж хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд хүү АУыг 2015 оны 8 дугаар сарын 01-нд төрүүлсэн, бага хүү Мөнгөнсоёмбо 2017 оны 8 дугаар сарын 29-нд тус тус  төрүүлсэн боловч бага хүү Мөнгөнсоёмбо нь 2017 оны 9 сард өвчний учир нас барсан. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ба хүү АУыг эцэг Б гаар овоглож хүүдээ төрсний гэрчилгээг нь авсан. Ингээд нөхөр бид хоёр хоорондын таарамжгүй харьцааны улмаас болж маргалдаж хоёр тийшээ болж тус тусдаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Одоо хүү АУ нь аав Б тайгаа хамт байгаа ба нөхөр маань намайг хүүхдээ хаяад явсан гэж Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд өгсөн байсан. Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга Дашбаяр нь та хоёр шүүхэд хүүхдийн асрамжийн асуудлаа шийдвэрлүүлэхээр ханд гэсэн зөвлөгөө өгөхөд Б  нь намайг шүүхэд өг гэхлээр нь би хүүхдээ авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн нэхэмжлэл өгсөн юм. Тэрнээс надад өнөөдөр хүүхдээ аваад явах амьдралын боломжгүй байгаа болно.

Иймд хариуцагч Б гийн хүүхдээ авна гэсэн тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул эцгийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэвэл ажил төрөлгүй тул хэцүү л байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаангүй. Харин нөхөр маань намайг хүүтэйгээ уулзах боломжоор хангаж байгаараа гэж хэлэхийг хүсэж байна  гэв.

Хариуцагч Б.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б  нь 2012 оноос эхлэн танилцаж үерхэж байгаад 2013 оны 5 сараас хамтран амьдарч улмаар 2015.08.01-нд хүү Б.АУ, 2017.08.29-нд хүү Б.Мөнгөнсоёмбо нар төрсөн боловч 2017.09.07-нд бага хүү Б.Мөнгөнсоёмбо нь өвчний улмаас нас барсан. А.Ө нь 2016 оны 12 сараас эхлэн Базарсадын Алтанзаяа гэх залуутай нууцаар явалдаж эхэлсэн байж байгаад 2017 оны 12 сарын 25-нд мэдэгдэж улмаар үүнээс хойш одоог хүртэл уг залуугийн эгчийнд хамтран амьдарч байгаа. А.Ө нь өөрөө дээрх залуутай явалдаж одоо хүртэл амьдарч байж гадуур хүмүүст болон Шүүхийн байгууллагад хүртэл миний бие болон аав ээж ах дүү нарыг маань хэл амаар доромжилсон хөөж туудаг байсан гэж худал хэлж байгаа болно. Мөн Б.Алтанзаяа гэх залуу нь намайг болон хүү Б.АУ нарыг ална гэх мэтчилэн элдэв үгээр байнга доромжилж заналхийлдэг болохоор Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн байгууллага болон Хүүхэд хөгжлийн төв зэрэгт хандаж шалгуулж байсан нь үнэн болно. Хүү Б.АУын эх А.Ө нь хүүхэддээ анхаарал халамж сул, үр хүүхдээ өөр дээрээ авч тохь тухтай байлгах орчин буюу өөрийн гэр оронгүй Б.Алтанзаяа гэх залуутай эгчийнд нь амьдарч байгаа, тогтсон ажил төрөлгүй тул хүү Б.АУыг миний бие өөрийн асрамжинд байлгаж Мөрөн сумын 10-р баг 01 гудамж 22 тоотод оршин сууж хүү Б.АУыг 8-р цэцэрлэг буюу /Нархан/-нд Түвшинжаргал багшийн ангид явуулж байгаа болно.

        Иймд хүү Б.АУыг цаашид өөрийн асрамжинд байлгах хүсэлтэй байгаа тул А.Ө-ийн  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.Б  нь хөдөө ажлаар явсан тул би өмнөөс нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Б.Б , А.Ө нар 2012 онд танилцаж хамт амьдрах хугацаанд хоёр хүүхдийн эцэг, эх болсон байдаг ба бага хүүхэд нь өвчний учир нас барсан. Энэ хоёр баталгаатай гэр бүл биш бөгөөд том хүү АУыг эцэг Б  нь өөрөө овоглож төрсний гэрчилгээг нь авсан байдаг юм билээ. Б  Ө нар нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас өнөөдөр тус тус амьдарч байгаа болон хүү АУ нь эцэг Б н асрамжинд Мөрөн сумын хүүхдийн 8-р дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаа болно. Хариуцагч нь шүүхэд хүүгээ өөрийн асрамжинд авна гэсэн тайлбараа өгсөн байгаа болон нэхэмжлэгч А.Ө нь хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаангүй хүүгээ эцэгт нь өгнө гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэгчийн 2015 оны 8 дугаар сарын 01-ны өдөр төрсөн хүү Б гийн АУыг эцэг Б.Б н асрамжинд үлдээнэ гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эх А.Өөдөөгөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй болно гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ө нь хариуцагч Б.Б д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.Ө нь хариуцагч Б.Б  нарын дундаас насанд хүрээгүй хүү Б.АУ төрсөн болох нь Тухайлбал: Хариуцагч Б.Б гийн: ....2012 оноос эхлэн танилцаж үерхэж байгаад 2013 оны 5 сараас хамтран амьдарч улмаар 2015.08.01-нд хүү Б.АУ...төрсөн.... гэх шүүхэд ирүүлсэн тайлбар,

Нэхэмжлэгч А.Ө-ийн  шүүх хуралдаанд: ....хамт амьдрах хугацаанд хүү АУыг 2015 оны 8 дугаар сарын 01-нд төрүүлсэн.... гэх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д : ....Б.Б , А.Ө нар 2012 онд танилцаж хамт амьдрах хугацаанд хоёр хүүхдийн эцэг, эх болсон байдаг ба бага хүүхэд нь өвчний учир нас барсан.... гэх шүүх хуралдаан өгсөн тайлбар мэдүүлгүүд,

 Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 115/0055445 дугаар бүхий Төрсний бүртгэлийн: ....Эцэг Х  овогт Б-ийн  Бямбадорж, эх Хонинонход овогт А-ын Өөдөө, хүү Б  АУ *************** дугаартай.... гэх лавлагаа, 

Далайн-Элбэрэлт өрхийн эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эмчийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүүхдийн асрамжийн тухайд: Нэхэмжлэгч  А.Ө нь хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд: ....хариуцагч Б гийн хүүхдээ авна гэсэн тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул эцгийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй.... гэх,

Хариуцагч Б.Б н: ....хүү Б.АУын эх А.Ө нь хүүхэддээ анхаарал халамж сул, үр хүүхдээ өөр дээрээ авч тохь тухтай байлгах орчин буюу өөрийн гэр оронгүй Б.Алтанзаяа гэх залуутай эгчийнд нь амьдарч байгаа, тогтсон ажил төрөлгүй тул хүү Б.АУыг миний бие өөрийн асрамжинд байлгаж Мөрөн сумын 10-р баг 01 гудамж 22 тоотод оршин сууж хүү Б.АУыг 8-р цэцэрлэг буюу /Нархан/-нд Түвшинжаргал багшийн ангид явуулж байгаа болно.... гэх шүүхэд ирүүлсэн тайлбар, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д : ....хүү АУ нь эцэг Б н асрамжинд Мөрөн сумын хүүхдийн 8-р дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаа болно. Хариуцагч нь шүүхэд хүүгээ өөрийн асрамжинд авна гэсэн тайлбараа өгсөн байгаа болон нэхэмжлэгч А.Ө нь хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаангүй хүүгээ эцэгт нь өгнө гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрч байна.... гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн 14/03 дугаартай: ....Батмөнх овогтой Б  /Рг91022337/ нь ам бүл 2 хүүхдийн хамт Мөрөн сумын 10-р багийн 1-22 тоотод оршин суудаг.... гэх,

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн 8 дугаар цэцэрлэгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн 07 дугаартай: ....Б  овогтой Анх-Учирал нь /***************/ Мөрөн сумын Нархан 8-р цэцэрлэгийн Дэлбээ бүлэгт 2018-09-10-наас одоог хүртэл хүмүүжин төлөвшиж байна. Эцэг эхийн гурвалсан гэрээ байгуулж үүргээ биелүүлэн багшийн тавьсан шаардлагыг аав нь тухай бүр биелүүлэн СӨБ эзэмшүүлж байсан нь үнэн болохыг тодорхойлов. Жич: Аав нь байнга анхаарал халамж тавьж хүүхдээ хүлээн авч, хүргэж өгч асран хамгаалдаг. Ээж нь 2 удаа ирсэн.... гэх тодорхойлолт, дээрх хэрэгт авагдсан тайлбар мэдүүлэг зэргийг харгалзан үзэж насанд хүрээгүй хүү Б.АУыг эцэг Б.Б гийн асрамжинд үлдээх. 

 Харин 2015 онд төрсөн хүү Б.АУын эцгээр Б.Б г тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Учир нь. Хүү Б.Аийг эцэг Б.Б гаар овоглож төрсний гэрчилгээ олгосон байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн эцэг, эх-ийн асуудал дээр маргаангүй байна.

Иймд нэхэмжлэгч А.Ө-ийн  Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 2015 оны 8 дугаар сарын 01-ны өдөр төрсөн хүү Б гийн АУыг эцэг Б.Б н асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй тул шүүхээр хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон хүүхдийн тэтгэлэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох нийт 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар нэхэмжлэгч А.Ө-ийн  Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй 2015 оны 8 дугаар сарын 01-ны өдөр төрсөн хүү Б н АУ /***************/-ыг эцэг Х  овогт Б-ийн  Б н асрамжид үлдээсүгэй.

2. Зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Б.Б  нь хүү Б.АУд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэгч А.Өөдөөгөөс гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Ө-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 /нэг зуун мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ