| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00008/И |
| Дугаар | 103/ШШ2018/00012 |
| Огноо | 2018-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2018/00012
| 2018 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 103/ШШ2018/00012 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 73 тоотод байрлах, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******баяр, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* өсөх билэг ******* нь авто машин барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгч О.Мөнхбат нь 2015 оны 06 сарын 30-ны өдөр барьцааны гэрээ хийж 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй авсан. Барьцаанд ******* ******* улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн HONDA CR-V маркын автомашинаа манай компаний нэр дээр шилжүүлэн барьцаалсан. Зээлдэгч зээл авснаас хойшхи хугацаанд зээл, хүүний төлбөр нэг ч удаа төлөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргахад ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 1048 дугаартай шүүгчийн захирамжаар оршин суух хаяг нь тодорхойгүй гэж буцаагдсан. Зээлдэгч 2017 оны 01 сарын 25-ны өдөр шүүх дээр тааралдан уулзахад би шүүхэд болон шүүхийн шийдвэрт дуудагдсан байгаа шүүхэд хандахаа түр хүлээж байна уу, яг 2017 оны 03 сараас эхлэн төлж 2017 оны 4 сар гэхэд зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлөөгүй бол шүүхэд хандахад гомдолгүй гэж хүсэлт гаргаад явсан. Зээлдэгч нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, хороолол, 5 дугаар байрны 23 тоот хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******баяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: О.Мөнхбат нь зээл авах үедээ 15 дугаар байрны 68 тоотыг түрээсэлдэг байсан, сүүлд уулзахад Хэнтий аймгийн сумын зоог гэдэг цайны газрыг түрээсэлж ажиллуулж байсан, энэ хугацаанд 2 удаа очиж уулзаж байсан тэгэхэд эхнэр нь байсан, нөхөр хадланд явсан, удахгүй төлнө гэж хэлсэн,төлөхгүй болохоор нь шүүхэд 2017.06 сард хандахад хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, шүүхэд өгөхөөс өмнө өөртэй нь уулзсан, шүүхэд битгий хандаач удахгүй төлнө гэж манайд хүсэлт бичээд явсан боловч одоо болтол сураггүй байгаа, сураг сонсоход худалдааны төв дотор хоолны газар ажиллаж байгаа сураг гарсан, утас нь холбогдож байгаа, утсаа ерөөсөө авахгүй байгаа, гэсэн утастай, эхнэр нь гэж хүн байдаг, эхнэр нь нөхөр нилээн их өртэй, гэр бүлийн маргаантай байгаа, би Солонгос явах гэж байгаа гэж хэлж байсан. 2016 онд эхнэртэй нь суманд уулзсанаас хойш уулзаагүй одоо хаана байгааг нь мэдэхгүй, 5 дугаар байрны 23 тоотод О.Мөнхбатын хамаатан садан нь байгаа байх, хамгийн сүүлд 2017.01.25 нд биечилж уулзсан түүнээс хойш уулзаагүй, утас руу нь залгаад мессэж бичээд огт хариу өгөхгүй байна, 3 дугаар байрны 56 тоотод эхнэр гийнх нь аав нь байдаг сурагтай, 2017.05.01 ний өдөр машиныг нь хайж 3 дугаар байрны гадаа очиход машин нь байсан, тэгэхээр нь машиных нь улсын дугаарыг нь хурааж аваад энэ утсаар холбогдоорой гээд бичээд орхисон, маргааш нь гэсэн дугаараас нэг хүн залгаад уурлаад чамайг шүүхэд өгнө гэж загнасан, улсын дугаар нь одоо болтол надад байгаа, танил талаараа дахин дугаар авчихсан юм уу яасан юм мэдэхгүй гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан 2015.06.30-ны барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зарлагын баримт зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* *******-нь эрэн сурвалжлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Мөнхбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* ******* ******* *******, О.Мөнхбат нарын хооронд 2015.06.30-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Мөнхбат // нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, хороолол, 5 дугаар байрны 23 тоот хаягт эхнэр хүүхдүүдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг бүртгэлтэй боловч одоогоор хаягтаа оршин суудаггүй, 3 дугаар байрны 56 тоотод түүний эхнэр гийн аав оршин суудаг, зээлдэгч Мөнхбат нь зээл авах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, дугаарын гар утастай, худалдааны төв дотор хоолны газар ажиллаж байгаа сураг гарсан зэрэг мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Хариуцагч О.Мөнхбат нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* өсөх билэг *******-д анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.