| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00373/И |
| Дугаар | 103/ШШ2019/00048 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2019/00048
2019 1 31 103/ШШ2019/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* *******н ******* осол, ******* шалтгаалах өвчтэй ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хорооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* *******н Үйлдвэрчний ******* нэгдсэн хороонд холбогдох ******* ******* *******н Үйлдвэрчний ******* нэгдсэн хороотой 2017-2018 онд байгуулсан хамтын гэрээг хүчингүй болгож хууль бус болохыг тогтоолгох, *******-тэй ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хорооны эрхийг хамтын гэрээнд нэмж тусгуулахыг даалгах, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь хэсэгт заасан заалтыг 2017-2018 оны хамтын гэрээнд нэмэлтээр оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* -ийн ******* осол, ******* шалтгаалах өвчтэй ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хорооны дарга , хариуцаны ******* ******* *******н Үйлдвэрчний ******* нэгдсэн хорооны дарга , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ******* *******н Үйлдвэрчний ******* нэгдсэн хороонд холбогдох ******* ******* *******н Үйлдвэрчний ******* нэгдсэн хороо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* -ийн ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах ******* -ийн Үйлдвэрчний ******* нэгдсэн хороо ******* ******* *******н ******* осол, ******* шалтгаалах өвчтэй ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хороо гэсэн хоёр Үйлдвэрчний ******* хороо үйл ажиллагаа явуулж байдаг юм. Гэтэл ******* -ийн *******АГГТГА-ын Үйлдвэрчний ******* хороонд мэдэгдэлгүй ******* -ийн Үйлдвэрчний ******* нэгдсэн хорооны санаачилгаар 2018-2019 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ байгуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйл, Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчин ******* -ийн *******АГГТГА-ын Үйлдвэрчний ******* хороонд мэдэгдэлгүй хууль зөрчин гэрээ байгуулсан байна. Ингэхдээ тус бүрийн хамтын гэрээнд заасан нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангасан байсан асуудлуудыг дордуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг хуулсан, мөн нийт ажилчид энэхүү хамтын гэрээ байгуулагдсаныг огт мэдээгүй байдаг.
Монгол Улсын дээд шүүх нь үйлдвэрчний эвлэл гэж ямар байгууллага байдаг вэ? гэдгийг тайлбарласан бөгөөд 1994 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан иргэн хөдөлмөр эрхлэх эрхээ хэрэгжүүлэх, түүнд холбогдох хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор гэдэгт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа буюу оролцож байсан иргэд аливаа зөвшөөрөл авалгүй өөрсдийн сайн дурын үндсэн дээр ялгаварлан гадуурхалгүй үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэнэ гэж заасан байна. Иймд ажилтан гэдэгт хамрагдаж байна гэж үзнэ. Ажилтан гэдэг нь хөдөлмөр эрхэлж байсан хүнийг ойлгоно. Дээд шүүхийн тайлбарт ажилтан гэдэгт хөдөлмөр эрхэлж байсан гэж бичсэн байна. Хөдөлмөр эрхэлж байсан гэдэг нь ******* -иас гарсан ажилчид нь бүгд ******* -д хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс одоогоор ******* -д харъяалагдаж одонгийн хөнгөлөлт, сувилалд амрах, нүүрсний хөнгөлөлт гэсэн 3 төрлийн хөнгөлөлт эдэлдэг. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон зүйл байхгүй эрүүл болох юм бол бүгд ажилдаа эргэн орох тул ажилтан мөн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь хэсгийг хэрэгжүүлж ажиллаагүй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. Энэ заалт байхгүй байгаа учир хамтын гэрээг дордуулсан гэж ойлгож байна. Зөвхөн ажилчдад олгохоор гэрээг баталсан байх тул группын ажилчдын эрх зүйн байдлыг дордуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт тухайн байгууллагад хоёр ба түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал нэгдсэн нэг гэрээг байгуулна гэж заасан байгаа. Гэтэл нэгдсэн нэг гэрээгээ байгуулна гэхийн оронд энэ хүн дангаараа очоод байгуулсан байгаа юм. Энэ үйлдэл нь үйлдвэрчний ******* гишүүдийн эрхийг зөрчиж байна. Үйлдвэрчний ******* тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тухайн байгууллагад хоёр ба түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь хамтарсан төлөөлөгч томилно гэж заасан боловч ******* нь танайхтай хамтран ажиллахгүй гэсэн хариуг өгдөг. Үүнийг эсэргүүцэж ******* -ийн захиргаанд гомдол гаргасан. Үйлдвэрчний ******* нэгдсэн хороотойгоо зөвшилцөөд гэрээнд хамтарч оролц гэсэн тэгээд тохиролцох гэхээр ******* ажилчидаа ялгаварлан гадуурхаж байгаа тул үүнийг хууль бус гэрээ гэж үзэж байна. Хамтын гэрээнд үйлдвэрчний ******* хорооны эрхийн асуудлыг тусгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулиар үйлдвэрчний эвлэл өөрийн эрх, ашгийг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлэхээр заасан. Хамтын гэрээг бүртгүүлсэн гэж яриад байгаа боловч энэхүү дүүргийн захиргаанд бүртгүүлсэн асуудал нь өөрөө хууль бус юм. Үйлдвэрчний ******* нэгдсэн хороо өмнө нь Итгэлт гэдэг даргатай байсан. Удаа дараа бид хамтран ажиллах талаар албан тоотоор мэдэгдэж байсан. Гэтэл хамтран ажиллахгүй гэсэн хариу өгсөн тул бид Монголын үйлдвэрчний эвлэлд санал өгч огцруулсан. Ажилчид Бат-Ирээдүйг томилсон боловч Итгэлтийн адил биднийг ялгаварлан гадуурхаж байна. Иймд ******* -ийн Үйлдвэрчний ******* нэгдсэн хороотой 2018-2019 онд байгуулсан хамтын гэрээг хүчингүй болгож хууль бус болохыг тогтоолгох, *******-тэй ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хорооны эрхийг хамтын гэрээнд нэмж тусгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь хэсэгт заасан заалтыг 2018-2019 оны хамтын гэрээнд нэмэлтээр оруулахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* -ийн Үйлдвэрчний ******* нэгдсэн хорооны дарга шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь ******* -ийн Үйлдвэрчний нэгдсэн хороотой байгуулсан 2017-2018 оны хамтын гэрээг хүчингүй болгох, хууль бус байсныг нотлох гэсэн байгаа. ******* -ийн ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулдаг хамтын гэрээнд 2017-2018 оны хамтын гэрээ гэж байхгүй. 2018-2019 оны хамтын гэрээ гэж байгаа. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь хэсэгт заасан заалтыг хамтын гэрээнд нэмэлтээр оруулахыг шаардаж байгаа. Гэвч энэхүү зүйл заалтыг ******* нь хуулийн хүрээнд хэрэгжүүлээд явж байгаа учир 97.3 дахь заалтыг хамтын гэрээнд тусгаагүй юм. ******* -иас ******* шалтгаалах өвчнөөр группэд гарч байгаа хүмүүст тэтгэмжийг хуулийн хүрээнд өгч байгаа гэж ойлгож болно. Мөн хамтын гэрээтэй холбоотой маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдох эрх, ашиг сонирхлыг хуулиар тогтоосон, баталснаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан тохиролцоог хамтын гэрээ гэж үзнэ, ажил олгогч гэж хэн бэ? гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ажил олгогч гэнэ, ажилтан гэдэг нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэнэ гэж тус тус заасан байна. Тэгэхээр хамтын гэрээ гэж ******* -ийн ажилтан, ажил олгогчдын хоорондын тохиролцоог ойлгохоор байна. Иймд нэхэмжлэгч талын гишүүд нь ******* -ийн ажилтнууд биш хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байх тул хамтын гэрээний төсөлдөө оруулах шаардлагагүй гэж үзээд оруулаагүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь заалтыг оруулаагүй нь эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгааг эсэргүүцэж байна. 2018-2019 оны хамтын гэрээний 4.3.16.9 дэх хэсэгт ******* ахмад настан болон үйлдвэрлэийн осол, ******* шалтгаалах өвчтэй, тэтгэвэрт байгаа хүмүүсийн эцэг, эх, эхнэр нөхөр, хүүхэд нас барсан тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгоно гэж заасан байгаа. Иймд энэхүү хамтын гэрээг дордсон гэж үзэхгүй байна. Харин эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна. ******* -ийн нэгдсэн үйлдвэрчний ******* хороо хамтын гэрээг байгуулахад ******* шалтгаалах өвчтэй, группэд байгаа хүмүүсийн Нүүрэнтэйн илч төрийн бус байгууллага саналаа хүргүүлдэг. 2018-2019 хамтын гэрээнд тус саналыг оруулсан. Захиргаанаас ирүүлсэн төсөлтэй холбогдуулан тайлбар бичиг нь ирсэн байгаа. Тус тайлбарт хүсэлтүүдтэй танилцсан бөгөөд санхүү, эдийн засгийн нөөц бололцоог үндэслэн боломжтой асуудлыг тусгаж, боломжгүйг нь тусгаагүй орхисон талаар бичсэн. Иймд группэд байгаа хүмүүсийн эрх ашгийг ажилчдын нэгэн адил хамгаалан оролцдог. 2018-2019 оны хамтын гэрээнд ахмад болон ******* шалтгаалах өвчтэй, группэд байгаа хүмүүсийн нийгмийн хамгааллын талаар 4.2.17-д шинээр заалт оруулсан байгаа. Үүнд 60, 70 насны ойг тохиолдуулан салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаа урамшуулал олгохоор заасан өмнө нь энэ заалт байгаагүй. Мөн 4.3.4 дэх хэсэгт нүүрсний хөнгөлөлт олгохоор, 4.3.10 дахь хэсэгт сувилалд амраах зэрэг боломжуудыг тусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүхээс талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ******* *******н *******-тэй /******* осол, ******* шалтгаалах өвчтэй/ ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хороо нь хариуцагч ******* ******* *******н Үйлдвэрчний ******* нэгдсэн хороонд холбогдуулан
1.******* ******* компанитай 2017-2018 онд байгуулсан хамтын гэрээг хүчингүй болгож, хууль бус байсныг тогтоолгох,
2.******* ******* ******* *******-тэй ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хорооны эрхийг хамтын гэрээнд нэмж тусгуулахыг даалгах,
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь хэсэгт заасан заалтыг 2017-2018 оны хамтын гэрээнд нэмэлтээр оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2017-2018 оны хамтын гэрээ гэснийг 2018-2019 оны хамтын гэрээг гэж өөрчилж, бусад шаардлагаа хэвээр гэжээ.
Хариуцагч ******* ******* *******н Үйлдвэрчний ******* нэгдсэн хороо нэхэмжлэгч байгууллага нь хамтын гэрээтэй холбоотой маргаан үүсгэх эрх бүхий этгээд биш гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Үйлдвэрчний эвлэл гэдэг нь ажилтай, ажилчдын эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан байнгын ажиллагаатай байгууллага бөгөөд ажлын байран дээр байгаа ажилчидаа хамгаалах, ажилтан, ажилчдын ажлын нөхцлийг нь сайжруулах, аливаа зүйлийг бүгдээр хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэх, амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх, нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгсэл, нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх зэрэг үйл ажиллагааны үндсэн зорилготой байдаг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулсан тохиролцоог гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ажилтны төлөөлөгчид гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчийг гэж тус тус зааснаас дүгнэхэд үйлдвэрчний эвлэл нь тухайн аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг ажилтны нэгдэл болох нь харагдаж байна.
******* ******* *******н *******-тэй /******* осол, ******* шалтгаалах өвчтэй/ ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хороо нь 2016 оны 12 сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдсан хэдий ч тус үйлдвэрчний ******* хорооны гишүүд ******* ******* компанид ажилладаггүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан .., аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно гэх үндэслэл нь зөвхөн тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас бүрдсэн үйлдвэрчний эвлэлд л олгогдсон эрх болох нь дээр дурдсан Хөдөлмөрийн хуулийн тодорхойлолтоос ойлгогдох юм.
Иймд хариуцагч ******* ******* ******* үйлдвэрчний ******* нэгдсэн хорооны ******* ******* ******* *******-тэй /******* осол, ******* шалтгаалах өвчтэй/ ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хорооны гишүүд нь ******* ******* ******* ажилчид биш, хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон буюу цуцлагдсан бөгөөд хамтын гэрээтэй холбоотой ямар нэгэн байдлаар маргаан үүсгэх эрх бүхий этгээд биш гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 116 зүйлд зааснаар хөдөлмөрийн хамтын маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш хэдий ч мөн хуулийн 128 зүйлийн 128.1.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссийн шийдвэрийг давж заалдах гомдол гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******н *******-тэй /******* осол, ******* шалтгаалах өвчтэй/ ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хорооны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* -ийн Үйлдвэрчний ******* нэгдсэн хороонд холбогдох ******* -ийн Үйлдвэрчний ******* нэгдсэн хороотой 2018-2019 онд байгуулсан хамтын гэрээг хүчингүй болгож, хууль бус байсныг тогтоолгох, *******-тэй ажилчид, *******, группээс тэтгэвэрт гарсан ажилчдын Үйлдвэрчний ******* хорооны эрхийг хамтын гэрээнд нэмж тусгуулахыг даалгах, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь хэсэгт заасан заалтыг 2018-2019 оны хамтын гэрээнд нэмэлтээр оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ