Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1532

 

 

 

 

 

 

 

 

   2022       10          21                                   2022/ШЦТ/1532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч Б.О, Б.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Амар,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч О.Аззаяа,

Шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Л.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогтой Бгийн От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч О овогтой Бгийн Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т- овогтой В-гийн Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Их монгол овогтой Пүрэвсүрэнгийн Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2014 25000 5233 дугаартай эрүүгийн хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 24-ний Улаанбаатар хот хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Зээлийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар 5-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар хх---------, О овогтой Бгийн О.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавъяа шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол  дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх--------------, О овогтой Бгийн Т-.

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 25-ны Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Зээлийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 380 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-------------, Т- овогтой В-гийн Б-.

 

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Тоосгоны 8-39 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-------------, Монгол овогтой Пүрэвсүрэнгийн Батзориг.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

1. Шүүгдэгч Б.О нь 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Монген” сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим сиди, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

            2010 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” телевизийн захирлын өрөөнөөс “сони” маркийн зөөврийн компьютер, “сони” маркийн мэргэжлийн камер бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Аи Си Ти” группийн өрөөнөөс IMAC i5 маркийн иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин IMAC i7 маркийн 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, MacBook pro core 2 duo маркийн зөөврийн компьютер MacBook pro Retina i7 маркийн 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, Apple airport extrme загварын роутэр, шинэ speaker 1, виски, Iphone-д зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр нэг ширхэг, бэлэн мөнгө 273.400 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар, хулгайлж, хохирогч Г.Хатанболдод 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэди” төвийн байрнаас “Асеr” маркийн зөөврийн компьютер, “Канон” маркийн зургийн аппарат, процессорын хард, интернэт модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ттай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч н.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч В.Бтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон дангаараа бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай болон тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Б.Т нь Б.Отай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч н.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч В.Б нь Б.Отай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөний хаалга, сейфийг эвдэж бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,

 

4. Шүүгдэгч П.Б нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “... 2019 оноос хойш намайг үйлдсэн гэж үзээд байгаа гэмт хэргүүдийг анхнаасаа үйлдээгүй гэж хэлдэг. Эрүүгийн төлөөлөгч Хасбаатар гэдэг хүн албан тушаалаа урвуулан ашиглан надад гэм хор санасандаа л энийг бүгдийг нь зохион байгуулсан. Яагаад би тэрийг хэлж байгаа гэвэл үүнийг нотлох олон нотлох баримт байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас гадна намайг компьютер зардаг, лангуу ажиллуулдаг байсан. Бүх юмыг дээрээс Дэчи, Улаанаа гэдэг хоёр хүнээс худалдаж авч байгаа бичлэгийг авсан хүн. Тэр бичлэгийг Хасбаатар эрүүгийн төлөөлөгч нь өөрөө алга болгосон хүн. Яагаад тэгж байгаа вэ гэвэл өөрөө надтай тэр хүмүүсээ хайдаг байсан. Миний машинтай явж надтай 3 сар хайсан. Хүүхдийн хаяг тогтоохоос эхлээд хорооллын баар саваар хайгаад явдаг байсан. Нөгөө хүмүүс нь олдохгүй болонгуут “чи өөрөө хийсэн юм байна, хийсэн ч бай хийгээгүй ч бай яллана” гэж л үзсэн. Үүнээс болж миний бие маш их хохирсон. 2011, 2013, 2014, 2015, 2016 онуудад хоригдохдоо би 6 удаа өлсгөлөн зарласан. Бөөрний дутагдалд орсон. Энэ хэргийг эрхэм шүүгч үнэн зөвөөр шийдэх байх гэдэгт итгэлтэй. Энэ олон жил болсон хэрэг. Би хийгээгүй. Намайг яг хулгай хийсэн гэдгийг юугаар нотлоод байдаг гэдгийг одоо болтол ойлгодоггүй. Намайг хурууны хээгээр нотолсон гэж үзэж байгаа. Би тэр газар луу орох нь орсон. Өнөөдөр хохирогчийг төлөөлж байгаа хүн энэ танхимд суучихаад ширээн дээр гараа тавиад гараад явлаа. Маргааш энэ танхимд хулгай орчихвол энэ хохирогчийг авсан гэж байгаатай ялгаа алга гэж бодож байна. Би мөрдөнд маш удаан сууж байна. Дуудлагаар ирээд 2 жил 8 сар сууж байна. Миний эрх зүйн байдал маш их дордож байна. Энд хорьж мөрдөх хугацаа гэж байдаг. Би өмнө энэ хэрэг дээр чинь жил гаран суусан. Энэ хэргийг эцэслэн үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “... Миний бие энэ хэрэг дээр бараг 10 жил шалгагдаж байна. Энэ хугацаанд хоригдсон, хэрэгсэхгүй болгосон ч удаа байгаа. Юу болсон бэ гэхээр би тухайн үед ахаасаа нэг ширхэг нөэтбүүк авсан. Аваад тэрийгээ найздаа өгсөн. Би тэрийгээ мэдүүлэгтээ мэдүүлсэн. Надаас анх мэдүүлэг авахдаа зодож мэдүүлэг авсан. Тэр дээр надаас мэдүүлэг авсан 3 төлөөлөгчтэй цуг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгагдаад яллагдагчаар татагдахад нь би өөрөө хүмүүсийг ажилгүй болгох нь цагдаагийн газраас нь “чи зүгээр байгаа хүмүүсийг ажилгүй болгох нь ээ  чи өргөдлөө аваач ээ” гэхэд нь “миний хохирлыг нь барагдуулбал авъя” гээд “4 хүн чамайг зодсон гэхээр хэрэг нь хүндрэх гээд байна, чи нэг нь зодсон болгооч ээ” гэхэд би “Мэндсайхан гэдэг төлөөлөгч нь зодсон болоод одоо хүртэл хавтаст хэрэг нь байдаг байх “хэрвээ миний хохирлыг барагдуулбал би гомдолгүй гэсэн гарын үсэг зураад 400.000 төгрөгийн хохирол авчихъя” гээд тэгээд салъя гээд явж байсан. Миний ойлгож байгаагаар би урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож орж байсан. Ял шийтгэл сонсож байсан. Хохирлоо барагдуулж байсан. Миний харж байгаа өнцгөөс эдгээр хүмүүс нь заавал Б.О гэдэг хүнтэй хамтарч хийсэн хүн байхгүй бол болохгүй учраас хулгайн хэрэгт орж байснаар нь дүүг нь хамтатгаад оруулчихъя гэсэн санаа байгаа байх гэж бодож байна. Тэрнээс миний хувьд эдгээр хүмүүсийн яриад байгаа шиг хурууны хээ, камерын бичлэг зэрэг, би хуулиа сайн мэдэхгүй учраас нотлох баримт гэхэд хэцүү юм баймаар санагдаад байна. Би шүүхээс ч тэр, прокуророос ч тэр намайг Өршөөлийн тухай хуульд хамруулж өршөөж байсан. Олон жил яваад ирэхээр энэнээс ямарч хамаагүй аргаар салъя гэж боддог боловч үнэхээр хийгээгүй хэргээ хүлээж чаддаггүй юм байна. Би энэ хэргийг үнэхээр хийгээгүй. Хийсэн бол энэ 10 жилийн хугацаанд өмгөөлөгчийн мөнгөнөөс авахуулаад маш их мөнгөөр хохирсон. Манай гэрт очсон эрүүгийн төлөөлөгч нар манай эхнэр дээр очоод “нөхрийн чинь бэлэг эрхтэн вазелинтай юу гэж асуусан. Цэцэрлэг дээр нь хүртэл очиж багшаас нь элдэв бусын зүйл ярьсан байсан. Миний ойр орчимд амьдардаг хүмүүс намайг хулгайч гэж хардаг. Урьд нь би ийм хэрэг хийж байсан үнэн. Гэхдээ энэ хэрэг дээр үнэхээр хамаарал байхгүй. Ядаж намайг цуг явж байсныг минь хараад надаас нөэтбүүк авсан найз маань хулгайлсан гээд хэлсэн бол би үг дуугүй хүлээн зөвшөөрөх байсан. Үнэхээр хүн хийгээгүй хэргээ хүлээж чаддаггүй юм байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б мэдүүлэхдээ: “... Энэ хэрэг маш олон жил явж байна. Анх 2014 онд урд талын “Шунхлай” колонки дээр Хасбаатар бас хоёр гурван төлөөлөгч нар тэр үед би “Да хүрээ” дээр машин зардаг байсан. Намайг уулзъя гээд уулзаад 805 дугаар ангийн тэнд аваачаад “машиныг чинь журмын хашаанд хийнэ, хоёр найз чинь шоронд орно, чи бид нарт алт шиг гэрч болох хэрэгтэй” гээд 24 цаг зодуулсан. Би уг нь нэг их юм яриагүй юм сан. Маргааш нь ахмад ирээд “хагас сайн болсонд зүйлээ ярь” гэсэн. Би “тэгж яриагүй шүү дээ” гэхэд Хасбаатар луугаа ярингуутаа “энэ пизда чинь ярихгүй байна шүү дээ” гээд “аа наадах чинь өчигдөр ярьсан юм байгаа” гээд шууд цаас бариад ороод ирсэн. Би өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Маш их айж сандарсан. Цаас барьж орж ирээд шууд “энийг шивчих” гээд Мөнхбат гээд ахмад байсан. Тэнд байдаггүй. Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс дээр суудаг. Дуудлагаар найзыгаа дуудсан гэж хоорондоо ярьж байсан. Б-ийг гавласан намайг албаар сүрдүүлэх гэж оруулж ирээд аваад гарсан. “Чи энэ дээр гарын үсэг зураад машинаа аваад яв” гэсэн. Би тэрийг уншиж танилцаагүй. Өөрсдийнхөн бичсэн зүйл дээр гарын үсэг зураад гарсан. Тийм л зүйл болсон. Энийг эцэслэн шийдэж өгөөч ээ гэж гуйж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “... Би 2014 оноос хойш энэ хэрэг дээр шалгагдаж байгаа. Хасбаатар гэдэг эрүүгийн төлөөлөгч нь манай гэрээр очиж байсан. Хүүхдийн сургууль, цэцэрлэг дээр очиж байсан. Байрны хорооны нийгмийн ажилтнаас асуулгаж байсан. Дээрээс нь жижүүрээр асуулгадаг. Байнга намайг ингэдэг тэгдэг гээд асуугаад явж байсан. Хүүхдийнхээ цэцэрлэг дээр очиход манай хүүхдийн цэцэрлэгийн багш нь “таныг нэг цагдаа асууж ирсэн, хүнд гэмт хэрэгт сэжиглэгдээд явж байгаа гэсэн” гээд яваад байна энэ нь зөв байдаг юм уу намайг битгий хэлээрэй гэсэн. Би зөв бурууг нь мэдэхгүй байна. Чамд хэлчихье” гээд  хэлж байсан. Зөндөө олон хүмүүс дээр очиж Хасбаатар гээд хүн ярьж байсан. Намайг сүүлд 2014 оны 5 сард билүү дээ  “за юм асууя” гээд  гэрээс  ороод гавлаад аваад явсан. Тэр өдрөө хоригдож байсан. Цагдаа дээр ирэхэд Батзориг бас шалгагдаж байсан. Би ямар хэрэг дээр шалгагдаж байгаагаа асуухад “чи л мэдэхгүй байв гэж дээ. Та нар угаасаа ял авна”. “Та зөв шалгаарай” гэхэд “та нарыг ямар нэгэн аргаар шоронд суулгана” гээд хэлж байсан. Ганц худаг дээр хүртэл 3, 4 удаа очиход “ямар нэгэн аргаар шоронд суулгана. Та нар угаасаа тодорхой” гэхэд нь “би мэдүүлэг өгөхгүй” гэсэн. Тэгэхэд “чи ямар мэдүүлэг өгөх юм. Та нар угаасаа сурсан гарууд хулгайч” гээд хэлсэн. Би зөндөө олон энэ хэрэг дээр байцаагч нар солигдож байсан. Би тэр болгон байцаагч нарт хүсэлтээ удаа дараа бичиж өгдөг байсан. Би энэ гэмт хэрэгт хилсээр шалгагдаж байна. Батзориг гэдэг хүний мэдүүлгээр намайг ингээд хорьж байна гээд хэлсэн. Намайг “хавтаст хэрэгтэй танилц” гээд танилцахад “Батзориг гээд хүний  мэдүүлэг нь чамайг нотолж байна. Чи ийм байна. Энэтэйгээ танилц гээд танилцуулсан. “Энэ хүн намайг хүнд гэмт хэрэг гүтгэж байна. Үүнийг шалгаж өгөөч ээ”. Тухайн үед манай ээж хөл нь хугарсан гэмтлийн эмнэлэгт сахиад сууж байсан. Би тэр талаараа байцаагч нарт хэлж байсан “гэмтлийн эмнэлгийн камерыг шалгаад үзвэл гарч ирнэ” гэж хэлж байсан. Тухайн үед байцаагч бүрд нь бичгээр хэлж байсан. Энэ хэрэгтээ 4-5 жил шахуу хоригдож байна. Үнэхээр хамаатан, садан, гэр бүлийн дунд нэр хүнд маш их унасан. Би урьд бас 3-4 удаа шүүхээр орж байсан. Тэр нь миний харагдах байдалд нөлөөлөх л байх. Гэхдээ би энэ гэмт хэрэгт анхнаасаа холбогдолгүй болохоор тухайн үед цагдаа болгонд нь Батзориг нь үнэн хэлж байгаа худлаа хэлж байгааг шалгаж өгөөч ээ. Намайг гүтгэсэн байна. Тэр гэмт хэрэг болж байх үед би хаана байсныг шалгах ёстой гээд хэлэхэд шалгаагүй. Би өөрийнхөө эсрэг байцаалт өгөхгүй гээд байцаалт өгч байсан зүйл байхгүй байгаа. Энэ хэргийг эцэслэн үнэн зөвөөр шалгаж өгнө гэдэгт итгэлтэй байна...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-4, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-10/, хяналтын камерын бичлэг /1хх-21/, гэрч П.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-55, 61/, гэрч Д.Уламбаярын өгсөн мэдүүлэг /1хх-95/, гэрч П.Бийн өгсөн мэдүүлэг /2хх-46-47, 132-133/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-184-185/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-186-188/, хохирогч З.Нэнбаярын өгсөн мэдүүлэг /2xx-206/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-236/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /3хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-13-36/, хохирогч М.Баярмагнайн өгсөн мэдүүлэг /3xx-39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-204/, эд зүйл түр хураан тэмдэглэл /4хх-17/, компьютерын файл сэргээсэн тухай тэмдэглэл /4хх-31/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-32/, гэрч А.Санжаагийн өгсөн мэдүүлэг /4хх-86/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-32-34/, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-36-41/, хохирогч А.Баттамирын өгсөн мэдүүлэг /4хх-202-203/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /4хх-247/, иргэний нэхэмжлэгч Ц.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /5хх-1/, гэрч Ц.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /5хх-125/, гэрч Д.Болдсайханы өгсөн мэдүүлэг /5хх-152/, иргэний нэхэмжлэгч Л.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /5хх-159/, гэрч Ж.Отгончимэгийн өгсөн мэдүүлэг /5хх-161/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-234/, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-235-236/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-250/, хохирогч Б.Амгалангийн өгсөн мэдүүлэг /6xx-13-14/, хохирогч Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /6хх-21/, шинжээчийн 2011 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 84 дугаартай дүгнэлт /6хх-44/, гэрч Ж.Мягмаржавын өгсөн мэдүүлэг /6хх-146/, шинжээчийн 1640 дугаартай дүгнэлт /2хх-99/, шинжээч Э.Сүхболдын өгсөн мэдүүлэг /9хх-75-77/, хохирогч Б.Мөнгөнбаганын өгсөн мэдүүлэг /12хх-54/, хохирогч Г.Хатанболдын өгсөн мэдүүлэг /12хх-60/, гэрч Ц.Цогтбаатарын өгсөн мэдүүлэг /12хх-65-66/, гэрч Х.Цогбадрахын өгсөн мэдүүлэг /1хх-92/, гэрч С.Энхбатын өгсөн мэдүүлэг /2хх-117-118/, гэрч Р.Намжилсүрэнгийн өгсөн мэдүүлэг /2хх-134-136/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №4581 дугаартай дүгнэлт /1хх-102-104/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №84 дугаартай дүгнэлтэд /6xx-44/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 1640 дугаартай дүгнэлт /2хх-99/, илтгэх хуудас /1хх-17/, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан тоот /2хх-90/, гарын мөрний хээг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-102/, кассын орлогын баримт болон кассын тайлан /1хх-185-187/, “УБТ Гранд” авто ломбардын машины бүртгэлийн 2013-2014 оны тайлан /1хх-194/, “Скайтел” ХХК-ний албан тоот /2хх-82-84/, “Магнай трейд” ХХК-ий албан тоот /2хх-91/, нөхөн илрүүлсэн хэргийг шалгуулахаар шилжүүлэх тухай /2хх-126/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /2хх-146-147/, хойшлуулшгүйгээр сэжигтнийг баривчлах тогтоол /2хх-148/, сэжигтнээр тооцох тогтоол /2хх-157/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-146/, газар эзэмшигчийн гэрчилгээний хуулбар /2хх-147/, “Скайтел” ХХК-ийн албан бичиг /2хх-82-84/, шүүх хуралдааны хурлын тэмдэглэл /7хх-62/, прокурорын тогтоол /7хх-192/, яллагдагчаар татсан тогтоол /7хх-231/, прокурорын тогтоол /7хх-46/, шүүгдэгч Б.О, нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-62, 176, 210, 132, 5хх-189, 7хх-183/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

1. Шүүгдэгч Б.О нь 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Монген” сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим сиди, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

            2010 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” телевизийн захирлын өрөөнөөс “сони” маркийн зөөврийн компьютер, “сони” маркийн мэргэжлийн камер бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Аи Си Ти” группийн өрөөнөөс IMAC i5 маркийн иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин IMAC i7 маркийн 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, MacBook pro core 2 duo маркийн зөөврийн компьютер MacBook pro Retina i7 маркийн 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, Apple airport extrme загварын роутэр, шинэ speaker 1, виски, Iphone-д зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр нэг ширхэг, бэлэн мөнгө 273.400 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар, хулгайлж, хохирогч Г.Хатанболдод 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэди” төвийн байрнаас “Асер” маркийн зөөврийн компьютер, “Канон” маркийн зургийн аппарат, процессорын хард, интернэт модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ттай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч н.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч В.Бтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон дангаараа бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай болон тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Б.Т нь Б.Отай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч н.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч В.Б нь Б.Отай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөний хаалга, сейфийг эвдэж бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,

 

4. Шүүгдэгч П.Б нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Нэнбаярын өгсөн: “... 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 20 минутын үед ажил дээрээ буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Нарны титмийн 2 дугаар давхарт ирсэн. Бүргэд хаалга онгойлгоод дотогш ороод хартал миний суудаг текэн дээр миний бичиг баримтыг гаргаад сандаачсан байхаар нь хаалга нь онгорхой байсан захирлын өрөөний хойд талын оффис руу ортол мөн эд зүйлийг сандаачсан байсан. Захирлын өрөөний хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байсан. Хулгай гадна хаалганы хажуу талын жижиг вакум цонхоор орсон байсан. Эд зүйлийг бүртгэж үзтэл хичээлийн зориулалтаар хэрэглэгдэг жижиг проектор алдагдсан байсан. Оффисын өрөөнөөс 15,6 инчийн асер маркийн нөтбүүк, канон маркийн зургийн аппарат, интернэтийн модем, процессорын хард бэлэн 198.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /2xx-206/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Баярмагнайн өгсөн: “...Хулгай орсон цонх нь 2 давхарт гаднаа төмөр хамгаалалтай байсан ба төмөр хамгаалалтын төмрийг хөшөөд таслаад нэвтэрсэн байсан хулгай орж халдлага болсон санхүүгийн өрөө дотор талдаа хяналтын камертай байсан бөгөөд тэр өрөөний камерын утсыг таслаад уг өрөөнөөс хар өнгийн эмэгтэй куртик нэг, бэлнээр 140.260 төгрөг, 1 доллар, 35 юань сейфний хаалга эвдсэн байсан ба өрөөний хаалгыг дотор талаас нь онгойлгоод өөр өрөөнүүд болох манай компанийн гүйцэтгэх захирлын өрөөний хаалгыг хөшиж орж сейфийг нь хөшиж онгойлгосон, хувцасны чемодан, дотроо эд зүйлгүй, ширээн дээр байсан “Сони” маркийн нөэтбүүк 1ширхэг, мөн гүйцэтгэх захирлын өрөөний урд талын өрөөний хаалга онгорхой байхад ороод “Асер” маркийн дан процессор 1, хойд талын өрөөний хаалгыг хөшиж ороод “Канон” маркийн видео камер, марк үзүүлэлт, хэлбэр хэмжээ харилцан адилгүй янз бүр нийлсэн 14 ширхэг нөэтбүүк, компьютер 16 гига флаш, спорт цүнх, Айпад залгуур, холбогч, компьютерын хулгана, чихэвч, санхүүгийн өрөөний үүдэнд байрлах камерын өрөөнд ороод “DVR” маркийн процессорыг эвдээд хяналтын камерын хард зэргийг хулгайлж авч явсан байсан... Хашааны гадагшаа харсан, хашаан дотор харсан нийт 4 камер байгаа, хулгайд “хард”-аа алдсан болохоор шалгах боломжгүй болсон.” гэх мэдүүлэг /3xx-39/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Баттамир өгсөн: “...Намайг ажил явдалтай байх үед ажлын газрын хүмүүсээс зөндөө залгаж Батбаяр ажлын газар хулгай орсон талаар мессеж бичсэн. Тэр мессежийг уншаад ажил дээрээ ирэх үед нь цагдаа нар хэргийн газрын үзлэгээ хийж дуусаад явж байсан. Ажил руугаа ороход хоёр сейф унагаагаад эвдчихсэн, түмбүүшгүүдийг эвдэлсэн өрөөний доторх байдал ундуй сундуй байдалтай компьютер нөэтбүүк зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай байгууллагаас шинэвтэр хэрэглэж байсан суурин IMAC i5 маркийн иж бүрэн компьютер 2 ширхэг, шинэвтэр хэрэглэж байсан суурин IMAC i7 маркийн 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан MacBook pro core 2  duo маркийн зөөврийн компьютер /булан дээрээ хуурайдсан сэвтэй/, шинэ MacBook pro Retina i7 маркийн 15 инчийн зөөврийн компьютер дээгүүрээ доогуураа хамгаалалтын хуулгатай хар өнгийн хуучин хэрэглэж байсан цүнх,  apple airport extrme загварын ростэр, шинэ speaker, 1 виски, “iphone”-д зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр 1 ширхэг бэлэн мөнгө 273.400 төгрөг хулгайд алдсан.” гэх мэдүүлэг /4хх-202-203/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амгалангийн өгсөн: “...2010 оны 11 дүгээр сарын 30-нд өглөө Шинэцэцэг над руу утсаар яриад та нөэтбүүк аваад явсан юм уу гэхээр нь би үгүй яасан гэтэл таны өрөөний хаалга онгорхой байна гэсэн. Тэгээд ажил дээрээ яваад очтол бүгдээрээ мэдээндээ гараагүй зогсож байсан... Өрөөгөө лацдаж хүлээлгэж өгөөгүй... бэлэн 1.850.000 төгрөг байсан. 50.000 төгрөг нь 10.000 төгрөгийн дэвсгэртээр бусад нь 20.000 төгрөгийн дэвсгэртээр байсан. “Сони” маркийн нөэтбүүк нь хар саарал өнгөтэй 2008 онд хүнээс 800 доллараар худалдан авсан байсан. “Сони” маркийн мэргэжлийн камер авсан байсан, хар өнгөтэй цүнх, батарей зэргийг нь авч яваагүй байна лээ. Үүнийг 2.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /6xx-13-14/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Наранцэцэгийн өгсөн: “...Өнөөдөр өглөө 8 цаг 45 минутын ерөнхий инженер Найдандагва над руу залгаад “сейфийг чинь коридорт гаргасан байна, танай өрөөнд хулгайч орсон юм шиг байна” гэсэн. Би 8 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 2 дугааp хороо, ХД-10-д байдаг “Гранд такси” буюу ажил дээрээ ирээд хартал өрөөний хаалга эвдэрсэн, сейф өрөөний хаалганаас 3м зайтай хөдөлгөөнөөрөө хэвтэж байсан. Тэгээд цагдаа дуудсан битгий ойрт гэсэн би ойртоогүй. Цаана бас хурлын өрөөний хаалга нь эвдэрсэн байдалтай харагдаж байсан. Цагдаа нар ирээд үзлэг хийсний дараа сейфэнд байгаа юм аа тулгаж үзэхэд  40.300.000 төгрөг, 110.000 төгрөгийн бензин талон алдагдсан байсан. Манай өрөөнд төмөр хүндрүүлэгчтэй сейф байсан. Хаалгыг нь хөшөөд эвдэлсэн байсан. Манай хурлын өрөөнд байсан хурлын камерын бичлэгийг хадгалдаг компьютерийн процессорыг эвдээд “хаард”-ыг нь авчихсан байсан. Сейфэнд унаж үлдсэн мөнгө нь 2.500.000 төгрөг байсан. /1xx-55/... Энэ мөнгийг хасахад нийт 37.826.550 төгрөг алга болсон байна. Миний компьютер луу орсон байсан мониторын тэжээлийн утсыг хайчилж тасалсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-55-56, 61/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Жадамбын өгсөн: “...2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 16 цаг 30 минутын үед ломбардны санхүүжилтын мөнгө болох 58 сая төгрөгийг нягтлан П.Наранцэцэгт бэлнээр өрөөнд нь аваачиж өгсөн. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө нягтлангийн өрөөнд хулгай ороод уг ломбардны санхүүжилтийн мөнгөний үлдэгдэл мөнгө болох 40 сая төгрөг болсон гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-57-58/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Уламбаярын өгсөн: “...Би Яргайтын “MT” колонкын 35 дугаар салбар дээр ажилтай байсан. Манайх 24 цаг гараад 48 цаг амардаг. Би тэр үеийн төлбөр тооцоог өгөлцөж авалцсаныг сайн санахгүй байна. Бичлэг дээрх өөрийн үйлдэл рефлексийн үйлдлийг харж байхад уг машины урд талын цонхноос талон аваад тоолж эргүүлж тамга тэмдгийг хараад авсан байна. Би тэр талоныг эргүүлээд 2 удаа татаж харж байсан 2-3 ширхэг талон авсан байна гэж камер дээрээс харагдаж байна...” гэх мэдүүлэг /1xx-95/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Бийн өгсөн: “...2014 оны 9 дүгээр сар өдрийг нь санахгүй байна. Тэр орой 20 цагийн үед Б.О над руу Скайтелын утаснаас залгаад уулзъя гэсэн. Тэгээд Б.О манай гэрт ирээд намайг авсан. Б.Отай уулзсан чинь танай компани авто ломбардтай юм байна, миний машиныг авах болов уу гэхээр нь би сайн мэдэхгүй юм байна. Би ажлаасаа гараад удаж байна гэж хэлсэн чинь танай компани гайгүй мөнгөтэй компани юм шиг байна лээ. Би орж ирсэн зээлтэй юу мөнгөтэй болмоор байна уу, хамт очиж компаниас чинь хулгай хийх үү гээд манай компани руу явж байхдаа ярьсан. Би хамт орохгүй, хулгай хийхгүй гээд КТМС-ийн тэнд үлдсэн. Манай ажил руу Б.О, В.Б хоёр явсан. Төд удалгүй нэг цаг орчмын дараа Б.О над руу залгаад миний машиныг авчхаач бид хоёр энүүгээр жаахан явъя гэхээр нь машинаа аваад ир гээд найзынхаа гэрийн гадаа машиныг нь авч ирүүлсэн. Тэгээд Б.О В.Б 2 буцаад явсан. Шөнө 2 байна уу 3 цагийн үед Б.О В.Б 2 ирээд машинаа манай найз Алзахгүйгийн гаднаас ирж авсан. Би Б.Оаас яасан юу болсон гэж асуухад юу ч болоогүй мөнгө төгрөг юу ч алга байна гэхээр нь худлаа яриад байгаа юм уу гэсэн чинь Б.О би юу гэж худлаа ярих юм бэ гэж хэлсэн. Б.О машинаа аваад В.Бтэй хамт явсан би найзындаа хоносон. UBT компанийн захирал Болдбаатар манай аавын өргөмөл талын хамаатан юм Болдбаатар захирлын ээж нь манай ээж руу залгаад Болдоогийн компанид хулгай ороод 40 сая төгрөг алга болсон байна гэж ээж надад хэлсэн. Тэгээд би Б.Отай утсаар яриад та хоёр мөнгө төгрөг авсан юм биш үү гэж асуухад юу яриад байгаа юм бэ, юу ч байхгүй байсан, битгий хуцаад бай ломбардны эзэн нь хулгай орсныг далимдуулж өөрсдөө авч идчихээд тэгж хэлж байгаа юм байлгүй дээ гэж хэлээд утсаа тасалсан. Би ч нээрээ тийм юм болов уу гээд дахиж энэ талаар яриагүй... Би энэ хоёртой ер нь нийлээд байдаггүй. Үүнээс хойш Б.О 25 дугаар эмийн сангийн замын урд талд Спайдер гэдэг паб түрээслэн ажиллуулж байхад нь очсон. Өөр юм мэдэгдээгүй...Б.О, В.Б хоёр өөрсдөө Алзахгүйн гэрийн гадаа машинаа авч ирж тавьсан. Алзахгүйн гэрийн гаднаас 20 гаран алхмын цаана хогийн цэгийн тэнд машины зогсоол дээр тавьсан. Би 8 дугаар сарын 20 доор 10 хоног хөдөө яваад ирсэн байх үед Б.О танай компани чинь ломбардтай юм байна. Тэгээд судалъя гэж хэлэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь ерөнхийдөө бол судалчихсан хоёр оффис нь байдаг юм билээ гээд судалсан хүн шиг хэлж байсан. Тэр шөнө би гэртээ байж байхад В.Б, Б.О нар намайг гэрээс ирж аваад хот руу оръё гээд 100 айлын хажууд “Жоби” барилгын материалын дэлгүүрийн тэнд зогсоод танай компанийг судалсан өнөөдөр очиж харъя тандъя гэж хэлээд явахаар нь би очихгүй та нар өөрсдөө яв гээд Алзахгүйн гэрийн гадаа очсон. Тэгээд машинаа энд үлдээчихье гэхээр нь би тэг тэг гэж хэлээд Алзахгүйн гэр рүү орчихсон. Шууд Алзахгүй гэрийн гадаа машинаа үлдээгээд дараа нь шөнө дунд ирж авсан. Тэгэхээр нь би яасан орсон уу, юу болсон бэ гэж асуухад ороход юу ч байхгүй байна шал дэмий энүүгээр эргэлдчихлээ гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-46-47, 2xx-132-133/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Санжаагийн өгсөн: “...2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болов уу өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тэр өдөр гэртээ засвар хийгээд паркетан шал шахаад сууж байхад Б.О над руу залгасан. Тэгээд би гэртээ юм аа хийгээд байж байхад 2 цаг орчмын дараа танайх хаана байдаг юм бэ очиж байна гэж Б.О над руу залгасан...Тэгэхэд нэг зөөврийн компьютер гаргаж ирээд форматлаад өгөөч гэсэн. СD хийж уншуулах гэхэд ажиллахгүй болохоор нь ингээд болоо гээд рестор хийгээд түрүүхэнд нь аргалаад л өгсөн. Би доторхыг нь харж үзээгүй, компьютерыг асаалгүйгээр рестор хийчихсэн юм. Энэ асуудал болсноос хойш 2013 оны 10 дугаар сарын 29-ний орчим яриад  компьютер засуулах гэсэн юм аа энэ компьютер гацаад болдоггүй, вирусны программ байвал мөнгөөр нь худалдаж авъя, мөнгийг нь дараа өгье гэж ярихаар нь хүрээд ир гээд манай гэрт маркийг нь санахгүй байна 14 инчийн компьютер авчирч өгсөн. Би түүнийг форматлаад өгсөн. Компьютер дээр нь хэрэгтэй юм байна уу гэхэд бүгдийг нь устгачих гээд би бүх зүйлийг нь устгаж дахин программ суулгах өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /4хх-86/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Сүхбаатарын өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо овоотын 1-9 тоотод 1998 оноос хойш амьдарч байгаа ба 2004-2008 оныг дуустал PC тоглоомын газар ажиллуулдаг байх үед Б.О гэх залуу хүүхэд байхаасаа эхлэн тоглодог байсан юм. Түүнээс хойш Б.Оыг зүс таньдаг болсон PC ажиллуулахаа больсноос хойш хааяа таарахаараа мэнд устай өнгөрдөг байсан. 2014 оны хэдэн сар гэдгийг нь сайн санахгүй байна. Б.О манай гэрийн гадаа ирээд намайг дуудаж Ай мак маркийн саарал өнгийн компьютер машиндаа хийчихсэн яаралтай Хонконг явах ажилтай болчхоод мөнгөний хэрэг болоод байна манай эхнэрийн хэрэглэж байсан компьютер энэ шинэ нь BSB-Д 2 сая гаран төгрөгийн үнэтэй байдаг та 1 сая төгрөгөөр худалдаад авчих гэж хэлэхээр нь надад 1 сая төгрөг байхгүй гэж хэлтэл авчхаач гээд гуйгаад байхаар нь 900.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн компьютерыг манай эхнэрийнх болохгүй бол би худалдаж авах өөр хүн олж ирээд таны мөнгийг буцааж өгөөд авч өгсөн гэж хэлээд явсан. Тэр үед над дээр ганцаараа ирж компьютер зарсан. Түүнээс өмнө 2013 онд нөэтбүүк манай найзынх байгаа юм аа та хямдхан авчхаач гэж гуйгаад байхаар нь авч байсан. Тэр нөэтбүүкийг аваад би охиндоо өгч сургуулиа төгстлөө хэрэглэж байсан болохоор Б.От итгээд явчихсан юм аа. Надад Б.Оаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5xx-1/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Сүхбаатарын өгсөн: “...2013 оны 3, 4 сарын үед Б.О нэг цагаан өнгийн машин уначихсан, надтай ирж уулзаад манай найзад яаралтай мөнгөний хэрэг гарчхаад байна сайн үзүүлэлттэй хямдхан нөэтбүүк авахгүй биз гэсэн. Тэгэхээр нь би үнэ ханш нь ямар юм бэ би үзье харъя гэхэд Б.О машинаасаа гаргаж ирээд үзүүлээд 800.000 төгрөгөөр зарна гэхээр нь би тийм үнэтэй юм бол авахгүй гэхэд Б.О надад тэр нөэтбүүкийг 600.000 төгрөгөөр ав гэхээр нь би авсан юм. Бор саарал өнгөтэй HP маркийн ай-7 той зөөврийн компьютер байсан...” гэх мэдүүлэг /5xx-125/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Болдсайханы өгсөн: “..Манай ломбардад цэнхэр өнгийн Асер маркийн нөэтбүүк 200.000 төгрөгийн  барьцаанд тавьсан. Уг барьцаанд тавьсан компьютерийн хугацаа дууссан учраас гэрээний дагуу зарж мөнгөө гаргаж авсан юм. Гэтэл уг компьютерийг зарснаас хойш 3 сарын дараа цагдаа ирж надтай уулзаад хулгайн компьютер зарсан байна гэж хэлээд надаас байцаалт авсан. 2013 онд Хасбаатар гэдэг цагдаад өгсөн байцаалтад хүнийх нь нэрийг тодорхой хэлсэн байдаг...” гэх мэдүүлэг /5xx-152/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Л.Сарантуяагийн өгсөн: “... Би 2013 оны асуудал болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан Хасбаатар гэдэг цагдаа манай ломбардад ирээд барьцаанд тавьсан зөөврийн компьютерүүдийг үзэж байгаад Асер нэртэй компьютерийг хулгайд алдагдсан компьютерүүд байна гэж хэлээд хурааж авсан. 300.000 төгрөгөнд тавьсан санагдаж байна. Одоо хэн гэдэг хүн барьцаанд тавьсан талаар нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /5xx-159/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Отгончимэгийн өгсөн: “...2013 онд манай том хүү 10 дугаар ангиа төгссөн юм тэгээд хүүгээ оюутан болж байгаа учраас зөөврийн компьютер авч өгье гэж ярьж байсан юм. Ингээд СХД-ийн 7 дугаар хороонд ордон шинэ давхрын буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг “Ану Үжин” гэдэг ломбардад зөөврийн компьютер зарвал худалдаж авна гэж хэлсэн байсан юм. Би хүүхэдтэйгээ хамт “Ану үжин” ломбардын газар руу очиж Асер зөөврийн компьютерийг 350.000 төгрөгөөр худалдаж авсан... Тухайн үед хүнээс мөнгө зээлчихсэн байсан ба надаас нөгөө хүн мөнгөө нэхээд байхаар нь “Барын нүд” гэдэг ломбардад 250.000 төгрөгөөр барьцаанд тавьж өр төлбөрөө төлсөн юм...” гэх  мэдүүлэг /5xx-161/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Ж.Мягмаржавын өгсөн: “...Телевизийн байрны захирлын өрөөнөөс тухайн үед нөэтбүүк алдагдсан гэх хэргийн газарт мөрдөн байцаагч Эрдэнэболдын удирдлага доор ажилласан, хэргийн газраас үзлэгээр илэрсэн гарын /хурууны/ мөр 9 ширхгийг илрүүлж түүнийгээ бэхжүүлэн авахдаа бүргэд хаалганы дотор талаас шинэ мөр байсныг бэхжүүлэн авсан үзлэгт тэмдэглэсэн байгаа...” гэх мэдүүлэг /6xx-146/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Цогбадрахын өгсөн: “...2014 оны 6 дугаар сарын үед нэг аваад буцааж мөнгөө төлөөд, сая 8 сард 94-57 УНЛ дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн машинаа тавиад 2.000.000 төгрөг авсан. Зээлээ төлж дуусаагүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-92/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энхбатын өгсөн: “...Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө гэртээ найз Энхбатын хамт байсан. Би тэр өдөр найзтайгаа гадуур явж байгаад гэртээ 22 цагийн үед орж ирээд 2 шил 0.75 литрийн Стандарт гэдэг архи уугаад унтсан юм. Тэгээд маргааш өглөө гэртээ сэргэсэн...” гэх мэдүүлэг /2хх-117-118/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Намжилсүрэнгийн өгсөн: “...В.Б манай отгон хүүхэд 1984 оны 1 дүгээр сард төрсөн. 1997 онд Улаанбаатар хотод шилжиж орж ирээд 105 дугаар сургуульд суралцаж байгаад гарсан. 2002-2003 онд цэргийн алба хаасан. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Эхнэр З.Түвшинжаргал Их дэлгүүрийн “Номин” дэлгүүрт худалдагч ажилтай, том хүүхэд нь сургуульд сурдаг. Манай бэрийн цалингаар л амьдардаг. Хадам аав, ээж хоёр нь гадаад улсад амьдардаг тэр айлынхаа хаягаар Цамбагаравт орон сууцанд нь амьдардаг. Манай хүүхэд В.Б цэргийн алба хаагаад ирэхдээ уушиг нь устаад ирсэн. Уушгины эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд орж байсан. Одоо уушгины өвчин байдаг эсэхийг мэдэхгүй, хоёр бөөр нь чулуутай. Суурь өвчин эмгэг гэх зүйл байхгүй. Эмнэлгийн хяналтад байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-134-136/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4581 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн мөрүүдээс 7 мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Тэнцэх 7 мөрөөс 4 мөр нь загварт ирүүлсэн Х.Нарантогтохын гараар дарагдсан байна. Үлдсэн 3 ширхэг мөр нь загварт ирүүлсэн 9 хүний болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээтэй тохирохгүй байна.

3.Х.Нарантогтох, Н.Наранбаяр, Г.Тэлмэн, Б.Нэргүй, А.Бямба, Д.Буян-Арвижих, Г.Найдандагва, П.Наранцэцэг, Д.Баттулга нарын дардас санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй...” гэх дүгнэлт /1хх-102-104/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4588 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн сейф нь Солонгос улсад үйлдвэрлэсэн байж болно. Сейфний каталоги байхгүй тул хэдэн онд үйлдвэрлэгдсэн болохыг тогтоох боломжгүй байна. Мөн манайд уг сейфний кг-ийг тогтоох жин байхгүй тул хичнээн кг-ийн сейф болохыг тогтоох боломжгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн сейфэнд гарсан эвдрэл гэмтлүүдийг үзлэгийн хэсгээс үзнэ үү.

3. Сейфэнд гарсан хөшилтийн мөрүүд нь ойролцоогоор ажлын хэсэг нь 5 мм өргөнтэй хавтгай гадаргуутай хатуу мохоо зүйлээр, мөн ажлын хэсгийн үзүүр 8 мм, ажлын хэсгийн дундаж өргөн 18 мм хэмжээтэй хавтгай гадаргуутай хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр дээрээс доош чиглэлтэй шинээр гарсан хөшилтийн мөрүүд байна. Цаг хугацаа болон эвдэгдэхэд зарцуулах хугацааг тогтоох боломжгүй.

4. Сейфний цоожинд түгжигч тэлсэн байрлалд, бортголжин голтой далд цоож нь цоожлогдсон байрлалд буюу түгжигчийн хязгаарлагчийг хөдөлгөөнгүй болгож тулсан өөрөөр хэлбэл түгжигч цоожилсон байрлалд байна. Мөн кодтой хүрдэт цоож нь цоожлогдсон байрлалд буюу түгжигчийн хязгаарлагчийг хөдөлгөөнгүй болгож тулсан байрлалд байх тул цоожлоостой байна...” гэх дүгнэлт /1хх-120-122/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-123-130/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 84 дугаартай:

1.Санд 201-158-БГД дугаараар кодлон оруулсан 7 ширхэг гарын мөрний 2 дугаартай гарын мөр нь санд MN000710007884 дугаараар орсон сэжигтэн Ядамын Оын 8 дугаар хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

2. Я.Оын 6 дугаар хурууны хээ нь санд 2009-056-БГД дугаараар кодлон оруулсан гарын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /6xx-44/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 1640 дугаартай:

1.Б.Оын гарын хээний дардас нь “UBT” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнд орсон хулгайн хэргийн газраас олдсон шинжилгээнд тэнцэх 3 ширхэг мөртэй тохирохгүй байна.

2.Б.Оын гарын хээний дардас нь  “Папилон” нэгдсэн санд бүртгэлтэй 2010.11.30-нд БГД-ийн 3-р хороо, NBS телевизийн захирлын өрөөнд түлхүүр тааруулж хулгай орсон, 2009.12.01-нд БГД-18-р хороо Монген сургуульд байрлах гоо сайхны газарт хулгай орсон  хэргийн газраас бэхжүүлэн авсан мөрүүдтэй тохирч байсан мэдүүлгүүдийг хавсралтаар хүргүүлэв.

3.Шинжилгээний явцад өөр зүйл илэрсэнгүй...” гэх дүгнэлт /2хх-99/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “...Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт дүүргийн шүүхийн баруун хойд талд гудамжинд ертөнцийн зүгээр урдаасаа ордог хаалгатай хашааны хойд хэсэгт UBT’’ ХХК гэсэн бичиг 2 давхар шар байшин байх бөгөөд 2 давхарт гаднаасаа ордог төмөр шатаар гарч шилэн хаалга цонх бүхий коридорт орон баруун гар тийш эргэхэд 1.6м өргөн,9м урттай коридор байх ба уг коридорт ‘’Инженер техникийн алба’’, ‘’Санхүүгийн алба’’ гэсэн бичиг бүхий ертөнцийн зүгээр хойш харсан бор хүрэн өнгийн модон хаалганууд  байх бөгөөд ‘’Санхүүгийн алба’’ гэсэн бичигтэй хаалганы хүрээ модыг эвдлэн онгойлгосон байдалтай байх ба ... Алдагдсан мөнгө байсан төмөр сейф байрлаж байсан уг өрөөнд үзлэгийг явуулахад уг өрөөнд байсан гэх 67x55x50 см хэмжээтэй ‘’Eagle sater’’ гэсэн төмөр сейфийг хурлын өрөөний цагаан хаалганы хажууд коридорт 120 см 120см гэсэн хэмжээтэй ертөнцийн зүгээр хойш харсан цонхны харалдаа хаалгыг дээш харуулан дэлгэж тавьсан эдэлсэн ул мөрүүд байх ба фото зургаар бэхжүүлж авав. Уг сейф дотор 20.000 төгрөгийн дэвсгэртээр 1 бүтэн боодол мөнгө байх ба бор хүрэн өнгийн хэтэвч байсныг онгойлгож үзэхэд нийт 501.420 төгрөг байсныг тэмдэглэлд тусган нягтлан П.Наранцэцэгт хүлээлгэн өглөө...” гэх тэмдэглэл /1xx-3-4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1xx-6-10/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “... Үзлэгийн явцад гарч ирсэн 20.000 төгрөгийн 1 боодол, бор түрийвч бүхий 501420 төгрөгийг нягтлан П.Наранцэцэгт хүлээлгэн өгсөн...” /1хх-12/,

 

Хураан авсан тухай тэмдэглэл: “... сейф... эвдэрсэн.../1хх-14/, ...илтгэх хуудас /1хх-16, 17/, 

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэг дээр шатахуун хийх 2 түгээгүүр харагдах ба уг колонк нь авто камерын хажууд байрласан байна. 15 цаг 36 минут 5 секундэд мөнгөлөг саарал өнгийн суудлын авто машин камер байрласан зүгээс авто замаас эсрэг урсгалыг давж бүтэн эргэж орж ирээд камерын дэлгэцийн зүүн гар талын 80 92 95 гэсэн бичигтэй түгээгүүрийн хажууд наашаа харж зогсоно. Машинд шатахуун хийсэн эрэгтэй түгээгч очиж бензиний банкны тагийг авч цонхоор цаасан зүйлийг тоолж аваад түгээгүүрийн самбар дээр шатахуун авах хэмжээг дарж шатахууны хоолойг хийж хажуу талын машин руу очин ....2360 УНВ дугаартай машин нь буруу талдаа буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй байх ба жолоочоос гадна арын суудал дээр нэг хүн сууж байгаа нь харагдаж байх ба хүний царай нь сайн мэдэгдэхгүй, жолоочийн хажуу талын суудал дээр хүн харагдахгүй байна. Мөн шатахуун авахад өгч байгаа цаасан зүйл нь яг ямар зүйл болох нь мэдэгдэхгүй, түгээгчийн тоолж байгаа гарын хөдөлгөөнийг харахад 2-3 ширхэг зүйл байв...” тэмдэглэл /1xx-21/,

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-29/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “Lady” төвийн байр байх... ширээний баруун урд хэсэгт сандал дээр компьютерын процессор тавьсан байх ба хажуу талын тагийг авсан байдалтай байх ба хохирогчийн хэлснээр доторх хаардыг авсан байна. гэх тэмдэглэл /2хx-184-185/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2xx-186-188/,

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл: “...Асеr маркийн зөөврийн компьютерыг Л.Сарантуяагаас хураан авсан...” /2xx-236/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “...Халдлага болсон гэх объект нь сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ’’Долоон болдог’’ гэх компани байлаа... 2 давхарт гарсан шатаар дээш гарахад шатны хойд хэсэгт өргөн нь 1.50 см урт нь 2.5м-ийн хэмжээтэй, шилэн хана, модон хаалгаар тусгаарласан камерын бичлэг процессор хадгалдаг өрөөний модон хаалга онгорхой байлаа. Түүний хойд хэсэгт залгаа ‘’Санхүү’’ гэсэн хаягтай бор өнгийн модон хаалгаар дотогш харахад уг хаалганд ямар нэг нүдэнд ил харагдах эвдрэл гэмтэл ажиглагдаагүй тул үзлэгийг дотор хэсэгт нь явуулахад...урд цонхны харалдаа шалан дээр хар өнгийн 2 ханцуй дээрээ цахилгаантай богино савхин куртик дэвссэн түүний дээд талд 40x50см хэмжээтэй төмөр сейфийг хаалгыг нь хөшиж эвдэлсэн байдалтай онгойлгож дээш нь харуулж газар унагаасан байдалтай байх ба уг сейф нь хөшилтийн олон тооны оромтой байлаа. Уг өрөөнөөс гарч зүүн тийшээ коридороор явахад’’ Гүйцэтгэх захирал’’ гэсэн хаягтай хүрэн өнгийн модон хаалга онгорхой байлаа. Уг хаалганы гадна дотор хэсгээс нь ажиглахад цоожны цүүнд таталтын улмаас үүссэн байх боломжтой зураасан мөр үүссэн байлаа...урд өрөөний хойд ханад шилэн хаалга бүхий хүрэн өнгийн шкаф түүний урд цайвар өнгийн арьсан буйдан сандал хүрэн модон ширээ ширээний урд хэсэгт 50x80см хэмжээтэй саарал өнгийн модон сейфийг дээш харуулж хэвтүүлж хаалгыг нь хөшсөн байдалтай олон тооны хөшилтийн оромтой хажууд нь 38см урт бичиг баримт үддэг том улаан өнгийн төмөр байлаа... үзлэгээр халдлагад өртсөн байж болзошгүй ‘’Санхүү’’ гэсэн хаяг бүхий өрөөний урд талын вакум цонхны гадна талын төмөр хаалт апалкнаас доод хэсгээрээ мултарсан хагас махийж хүн шургаж орох зай гарсан байв. гэх тэмдэглэл /3xx-5-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3xx-13-36/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 13-210а тоот хаягт...Хашааны баруун хойд хэсэгт дээд давхартаа мансардтай 3 давхарт өвлийн шавар сууц байшин байх ба уг байшингийн 2 дугаар давхарт Ц.Лхагвадорж нь эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг гэж байсан ба...Өрөөний жижиг модон ширээн дээр жижиг нөэтбүүкүүдийг дэлгэж тавьсан байх ба уг нөэтбүүкний гэрэл зураг авч дэлгэцийг нь хааж мөн гэрэл зургийг авахад Асеr маркийн хөх өнгийн гадаргатай нөэтбүүк байсан ба уг нөэтбүүкийг хэзээ хаанаас ямар хүнээс авсан талаар Ц.Лхагвадорж гэрчээс асуухад одоогоос нэг сар орчмын өмнө найз Б.Таас өрөөндөө авсан юм гэснийг тэмдэглэлд тусгаж тусгаж уг нөэтбүүкийг эд мөрийн баримтаар хураан авсан болно...” гэх тэмдэглэл /3xx-204/,

 

Эд зүйл түр хураан авсан: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансрын 1-53 тоотод оршин суух О.Хатанзоригоос 2013 оны 10 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах ’’ Долоон болдог’’  ХХК-ий цонхоор орж 14 ширхэг зөөврийн компьютер дижитал зургийн аппарат зэрэг хулгайд алдсан хэргийн эд мөрийн баримт болох ‘’hp’’ маркийн саарал өнгийн зөөврийн компьютерыг хураан авав...” гэх тэмдэглэл /4xx-17/,

 

Компьютерийн файл сэргээсэн тухай: “... Ц.Лхагвадоржийн гэрээс хураагдаж ирсэн Асеr маркийн нөэтбүүкийн “Долоон болдог” ХХК-ны төслийн туслах ажилтан А.Мөнхбаярыг дуудан ирүүлж таниулахад уг нөэтбүүкийг А.Мөнхбаяр нь гаднаас нь хараад миний ажлынхаа хэрэгцээнд хэрэглэж байсан нөэтбүүк мөн байна гэж таньсан ба “Долоон болдог” ХХК-ны сүлжээний инженер ажилтай С.Санждоржийн урьж ирүүлэн файл сэргээх ажиллагаа хийлгэж тэмдэглэл үйлдэв. Сүлжээний инженер С.Санждорж нь нөэтбүүкийг асаахад уг компьютер  доторх зүйлсийг форматалсан байдалтай дотор СД дискүүд бүгд хоосон байсан ба ICARE программыг уншуулан файл сэргээх ажиллагаа хийхэд уг нөэтбүүк компьютер дотроос “Долоон болдог” ХХК-ны ажлын файлууд, мөн хувийн файлууд болох ажилчдын зураг, дүрс бичлэг зэрэг файлууд нь сэргэж гарч ирснийг тэмдэглэв. гэх тэмдэглэл... /4xx-31/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...С.Санждоржид ‘’hp’’ брэндийн саарал өнгийн нөэтбүүк 1, Асеr брендийн ягаан өнгийн нөэтбүүк 1 ширхгийг цэнэглэгчийн хамт тус тус хүлээлгэн өгсөн.” гэх тэмдэглэл /4xх-32/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “... Хулгай орсон гэх газар нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар хорооллын 25 дугаар эмийн сангийн замын ард талын автобусны буудлын баруун зүгт 50м-ийн зайд байх ICTgroup гэсэн бичигтэй хар саарал өнгийн бүргэд хаалгатай оффисын газар байв. Уг оффисын ертөнцийн зүгээр зүүн талын хананд төмрөөр хаалт хийсэн 2 цонх байх бөгөөд уг 2 цонхны арын төмөр хаалтын ханатай бэхлэгдсэн хэсэг хугарсан, хаалтын доод хэсэг сул байраа. ... Өрөөний үүдэнд хар түшлэгтэй сандал, сандал дээр рекламны хөлний хайрцгийн хар таг байв. Түүний залгаа RIFEIBRO гэсэн бичигтэй 70x47см хэмжээтэй  хар саарал өнгийн сейфийг нүүрэн хэсгийг дээш харуулсан байдалтай хөшиж онгойлгосон байв. Сандал дээр хар саарал өнгийн компьютерийн процессорыг задалж тавьсан.” гэх тэмдэглэл /8хх-32-34/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4xx-36-41/,

 

Эд зүйл түр хураан авсан: “... Цанын Сүхбаатараас “Долоон болдог” XXK-аас зөөврийн компьютер алдагдсан хэргийн эд мөрийн баримт болох саарал өнгий hp маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Ай мак ширээний компьютер нэг ширхгийг хураан авав.” гэх тэмдэглэл /4хх-246/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Саарал өнгий Ай мак компьютер, гар болон хулганы  бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн.” гэх тэмдэглэл /4хх-247/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн: “ ... Уг  хэрэг учир болсон гэх газар нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо NBS телевизийн байранд 4 давхар улаан тоосгон байрны ертөнцийн зүгээр хойш харсан бор өнгийн бүргэд хаалга онгорхой байлаа. Уг бүргэд хаалга нь хажуудаа дээш  доош түгжигдэг жижиг хаалгатай онгорхой байх ба уг хаалганы гол хэсэгт цоожны хэл ордог хэсгийн төмөр тахийсан, хаалга онгорхой байв.” гэх тэмдэглэл /5хх-234/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5xx-235-236/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн: “... Хэрэг учир болсон газар нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Монген сургуулийн 2 давхарт байх “УБ бюти” гоо сайхны салонд болсон байх ба  уг салон нь гаднаасаа дотогш ороход гадна талдаа цагаан өнгийн хаалгатай, уг вакум хаалганы цоожинд  ямар нэгэн эвдрэл  гэмтэл байхгүй байв... хулгайд алдсан хумсны лакнууд байсан гэх тавиур үлдсэн хумсны шилэн савтай лакан дээрээс гарын мөр үзэхэд 2 ширхэг  гарын мөр, мөн өрөөнд өлгөөтэй байсан сертификатыг хананаас буулгаад буйдан дээр тавьсан байна гэж хохирогч хэлсний дагуу уг жаазан дээр гарын мөр илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд жаазны гадаргуун дээрээс 6 ширхэг гарын мөр илэрснийг бэхжүүлж авлаа.” гэх тэмдэглэл /5xx-250/,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-124-125/,

Илтгэх хуудас /1хх-17/,

Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан тоот /2хх-90/,

Гарын мөрний хээг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-102/,

Кассын орлогын баримт болон кассын тайлан /1хх-185-187/,

“УБТ Гранд” авто ломбардын машины бүртгэлийн 2013-2014 оны тайлан /1хх-194/,

“Скайтел” ХХК-ний албан тоот /2хх-82-84/,

“Магнай трейд” ХХК-ийн албан тоот /2хх-91/,

Нөхөн илрүүлсэн хэргийг шалгуулахаар шилжүүлэх тухай /2хх-126/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /2хх-146-147/,

Хойшлуулшгүйгээр сэжигтнийг баривчлах тогтоол /2хх-148/,

Сэжигтнээр тооцох тогтоол /2хх-157/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-146/,

Газар эзэмшигчийн гэрчилгээний хуулбар /2хх-147/,

Шүүх хуралдааны хурлын тэмдэглэл /7хх-62/,

Прокурорын тогтоол /7хх-192/,

Яллагдагчаар татсан тогтоол /7хх-231/,

Прокурорын тогтоол /7хх-46/,

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-132, 7хх-183/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О, Б.Т, В.Б, П.Б нарын зүгээс: “... Энэ гэмт хэргийг үйлдээгүй.” гэх тайлбарууд, ... шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын зүгээс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь  заалтад байгаа гэмт хэрэг хэн, хэзээ хаана, үйлдэгдсэнийг тогтоож чадаагүй. Ганцхан хурууны хээгээр хүнийг буруутгах боломжгүй...Хулгай орсон нь тогтоогдсон. Энэ нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хулгайн гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь нотлогдсон. Гэхдээ энэ нь миний үйлчлүүлэгч Б.Т, Б.О нарыг  хийсэн гэдгийг нотлохгүй. Энэ зөвхөн хулгай орсон гэдгийг нотолж үйл баримтууд. тэгэхээр хуульд өөрчлөлт орсон. Нотлогдохгүй бол цагаатга. Энэ гэмт хэргийг үйлдээгүй байвал дахин шалга эсвэл хэрэг бүртгэлтэд буцаа. Тэгэхээр  миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж дахин шалгах ажиллагаа явуулах өмгөөлөгчийн саналаа дэмжиж байна... гэх дүгнэлт, .... шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аззаяагийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь заавал тусгай, субъекттэй гэрч, эсвэл хохирогч гээд аль субъектэд хамаарч байгаа нь ойлгомжгүй. Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг гэдэг нь өөрөө ямар нэгэн үг авиа, хүний хэлсэн ярьсан зүйл худал байх ёстой. Гэтэл юу гэж хэлсэн ямар нөхцөл байдлыг худал хэлсэн нь худал юм бэ гэдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй. П.Б өнөөдөр ямар гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад, ямар гэмт хэрэгт шүүгдэгчээр шүүгдээд байгаагаа ойлгохгүй нөхцөл байдал байгаа. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу П.Бийг цагаатгаж өгнө үү...гэх дүгнэлт, ... шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сарангэрэлийн зүгээс: “...Яллах дүгнэлтийн нотлох хэсэгт яллагдагч В.Бийн үйлдсэн хэрэг нь нотлох баримтаар тогтоогдож байна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа дагуу улсын яллагч энийг нотолсон байдаг. Энэ дээр  хэргийн газрын үзлэгийн  тэмдэглэл, хяналтын камераар тогтоогдож байна, Гэрч Наранцэцэг, Уламбаяр нарын мэдүүлэг, П.Бийн мэдүүлгээр тогтоогдож байна гээд энэ 5 зүйлийг бичсэн байсан. Энэ 5 зүйлийг нотлох баримт шинжлэн судлахдаа танилцуулсан хэргийн газрын үзлэг дээр гэмт хэрэг гарчээ гэдгийг тогтоож, В.Б хулгай хийсэн гэдгийг тогтоогоогүй байсан. Хяналтын камерын бичлэг Б.Оын машинаар бензин авсан гэхдээ талоноор авсан нь тогтоогдоогүй. Энд В.Бийн оролцоо нэг ч байхгүй... Улсын яллагч нь 8 жил шалгаад юу ч олж чадахгүй байгаа учраас 2022 оны 4 дүгээр сард энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. В.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод явж байснаар дахиад 6 дугаар сард яллах дүгнэлт үйлдээд явж байснаа хууль зүйн ямар алдаа байна гэхээр гэмт хэрэг үйлдээгүй үндэслэлийг үйлдсэн болгоод 6 дугаар сард яллах дүгнэлт үйлдэхдээ ямар алдаанууд гаргасан бэ гэдгийг хэлэх гэж байна. 4 дүгээр сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосон хэр нь энийгээ Г.Хатанцэцэг гэдэг шүүгч Б.О нарт холбогдох хэргийг хянан шийдэхдээ В.Бд холбогдох хэргийг ямар нотлох баримтыг үндэслэн гэмт хэргийн шинжгүй гэсэн нь тодорхой биш байна гээд хэлснийг Ахлах прокурор Содномцог нь хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33 дугаар  бүлгийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заасан заалтуудыг зөрчөөд анхан шатныхаа прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.3 дугаар зүйлд зааснаар шүүгч энэ дээр ямар алдаа гаргасан бэ гэхээр зөвхөн гуравхан үндэслэлээр Б.Оын хэргийг хянаж байгаа тэрнээс биш В.Бийн хэрэгсэхгүй болгосон хэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.3 дугаар зүйлд заасан гурвын заалтыг зөрчсөн энэ нь хэргийг буруу тусгаарласан, нөхөн гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй хууль зөрчсөн үндэслэлийг хянах ёстой байтал тэр дундаа илүү дутуу өгүүлбэр оруулаад явчихсан. Энэнээс болоод В.Бийн эрх ашиг нь хөндөгдөх болсон... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хууль, Монгол улсын үндсэн хуулийг чанд баримтална гээд заасан. Энэхүү заалтыг зөрчвөл шийдвэрийг хүчингүй болгож хариуцлага хүлээлгэнэ гэж энэ заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хөндөгдсөн эрхийг нь сэргээнэ гэж заасан байгаа. Тэгэхээр нэгэнт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт ахиад яллах дүгнэлт үйлдээд байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл юм. Гэмт хэрэг нотлогдохгүй байгаа зүйлийг нотлохоор тогтоож байна гэж бичээд дараа нь ахиж яллах дүгнэлтэд үйлдээд процессын алдаа хийсэн юм байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлд заасны дагуу В.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, В.Бийн хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх дүгнэлтүүдийг гарган мэтгэлцэх боловч шүүхийн тодорхойлох хэсэгт дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч Б.О, Б.Т, В.Б, П.Б нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч Б.О, Б.Т, В.Б, П.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгчид болох Ц.Амар, О.Аззаяа, П.Сарангэрэл нарын дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Шүүх дээрх мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал байр суурь болдогт учиртай.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогтой Бгийн От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч О овогтой Бгийн Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т- овогтой В-гийн Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Их монгол овогт Пүрэвсүрэнгийн Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2014 25000 5233 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар” гэж тодорхойлж өгчээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн”,

мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх өгөх” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хүндэрсэн байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О овогтой Бгийн Т-т 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т- овогтой В-гийн Б-д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч нарын зүйчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөх,

мөн шүүгдэгч Их монгол овогтой Пүрэвсүрэнгийн Батзоригт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн өөрчлөхөөр шүүх шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгч нарын эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдснаар шүүгдэгч Б.Оын 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Монген” сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим сиди, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

            2010 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” телевизийн захирлын өрөөнөөс “сони” маркийн зөөврийн компьютер, “сони” маркийн мэргэжлийн камер бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Аи Си Ти” группийн өрөөнөөс IMAC i5 маркийн иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин IMAC i7 маркийн 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, MacBook pro core 2 duo маркийн зөөврийн компьютер MacBook pro Retina i7 маркийн 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, Apple airport extrme загварын роутэр, шинэ speaker 1, виски, Iphone-д зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр нэг ширхэг, бэлэн мөнгө 273.400 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар, хулгайлж, хохирогч Г.Хатанболдод 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэди” төвийн байрнаас “Асер” маркийн зөөврийн компьютер, “Канон” маркийн зургийн аппарат, процессорын хард, интернэт модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ттай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч н.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч В.Бтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон дангаараа бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай болон тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийн шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “ ... Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч үйлдсэн байхыг хэлнэ. Учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх зэрэгт тусгайлах бэлтгэсэн зүйлийг ойлгоно. Их хэмжээний хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг ойлгоно.  

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хуульчилсан бөгөөд 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Тын Б.Отай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч н.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл,

Шүүгдэгч В.Б нь Б.Отай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөний хаалга, сейфийг эвдэж бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

        Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч П.Бийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж, хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь хэргийн бодит байдлыг гуйвуулах, эсхүл болоогүй зүйлийг болсон мэтээр мэдүүлэх идэвхитэй үйлдлээс гадна өөрийн мэдэж байгаа зүйлийг мэдүүлэхгүй байх эс үйлдэхгүйгээр илэрдэг тул мөрдөн шалгах ажиллагаагаар бодит байдлыг эргэлзээгүй тогтоох нь чухал ач холбогдолтой.

 

Иймд худал мэдүүлэх гэмт хэргийг шалгахдаа хэргийн бодит байдал, зүйлчлэлийг зөв тогтоох, хэргийн байдлыг бүхэлд нь хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Б.О, Б.Т, В.Б, П.Б нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “... Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Оаас 48.619.103 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөг, хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөг, хохирогч Г.Хатанболдод 10.063.400 төгрөг, хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөг, хохирогч М.Баярмагнайд 8.964.703 төгрөг, хохирогч Б.Мөнгөнбаганад 18.965.000 төгрөг, шүүгдэгч Б.Таас 8.964.702 төгрөгийг гаргуулж хохирогч М.Баярмагнайд, шүүгдэгч В.Бээс 18.965.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнгөнбаганад тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.От 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлийг оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэгджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.От энэ шийтгэх тогтоолоор буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 7 сар 8 хоногийн хорих ялыг /10хх-21/ нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх 16 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.От оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч В.Б нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Б.Отай бүлэглэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” XXK-ны нягтлан бодогчийн өрөөний хаалга, сейфийг эвдэж бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн дахин гэмт хэрэгт холбогджээ.

 

         Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулгагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

        Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

       

        Уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ...”

        мөн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ...” гэсэн тул шүүгдэгч Б.Тт оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялыг,

        шүүгдэгч В.Бд оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял,

        Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацааг тус тус,

мөн шүүгдэгч Их монгол овогт Пүрэвсүрэнгийн Батзоригт оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... эсхүл бусад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна... ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч В.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 31 дүгээр гудамжны 21 тоот хаягт байрлах Ү-2201027991 дугаартай үл хөдлөх,                  Г-2201011222 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Б.Оын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтлийн 6 дугаар гудамжны 7 тоот хашаа 607 мкв, №000473889 дугаартай газар зэргээс хувьд ноогдох хэсгийг гаргуулж хохиролд тооцуулахаар тогтов.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 48 хоног, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 45 хоног, 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 48 хоног, 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 77 хоног,

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 860 хоног, нийт 1078 хоног буюу 2 жил 11 сар 14 хоног,

            шүүгдэгч В.Бийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 48 хоног, 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 29 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 159 хоног, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 102 хоног, нийт 338 хоног,

            шүүгдэгч Б.Тыг 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 48 хоног, 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 29 хоног, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 140 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 159 хоног, нийт 376 хоног буюу 1 жил 11 хоногийн хугацаагаар тус тус цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 3 ширхэг талоныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэг, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогтой Бгийн Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Т- овогтой В-гийн Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Их монгол овогтой Пүрэвсүрэнгийн Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох зүйлчлэлийг өөрчлөн

шүүгдэгч Б.Т, В.Бд нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч П.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсүгэй.

 

           2. Шүүгдэгч О овогтой Бгийн Оыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, 

           шүүгдэгч О овогтой Бгийн Т-, Т- овогтой В-гийн Батзориг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

           шүүгдэгч Монгол овогтой Пүрэвсүрэнгийн Батзоригийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

           2. Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

         шүүгдэгч Б.Т, В.Б нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял,

         шүүгдэгч П.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

             3. 2015 оны Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял,

          шүүгдэгч В.Бд оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацааг тус тус,

        шүүгдэгч П.Бт оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.От энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 7 сар 8 хоногийн хугацааг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.От оногдуулсан 16 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Оын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 1078 хоног буюу 2 жил 11 сар 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оаас 48.619.103 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөг, хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөг, хохирогч Г.Хатанболдод 10.063.400 төгрөг, хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөг, хохирогч М.Баярмагнайд 8.964.703 төгрөг, хохирогч Б.Мөнгөнбаганад 18.965.000 төгрөг, шүүгдэгч Б.Таас 8.964.702 төгрөгийг гаргуулж хохирогч М.Баярмагнайд, шүүгдэгч В.Бээс 18.965.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнгөнбаганад тус тус олгосугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 3 ширхэг талоныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 31 дүгээр гудамжны 21 тоот хаягт байрлах Ү-2201027991 дугаартай үл хөдлөх, Г-2201011222 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Б.Оын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтлийн 6 дугаар гудамжны 7 тоот хашаа 607 мкв, №000473889 дугаартай газар зэргээс хувьд ноогдох хэсгийг гаргуулж хохиролд тооцсугай.

 

         10. Шүүгдэгч П.Б нар хоног цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч В.Б нь нийт 338 хоног, шүүгдэгч Б.Т нь 376 хоногийн хугацаагаар тус тус цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

         11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Т, В.Б, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж, түүнийг эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

    12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, В.Б, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС