| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2018/0078/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 24
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолтой, *******д холбогдох эрүүгийн 1936000780072 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай эрэгтэй, бага боловсролтой, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ******* ******* *******ын Хайратбек нь ******* аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хорооолд үйл ажиллагаа явуулдаг “ *******” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйл хулгайлсан, мөн ******* аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хорооололд үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний зүйл хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч ******* ******* *******ын Хайратбекийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* *******ын Хайратбекийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримт эрүүгийн хэргийн зүйлчлэлийн хамгийн боломжит хөнгөн ял оногдуулсаныг ойлгож байна.
Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч намайг дэлгүүрт хоёр удаа орж хулгай хийсэнээ хүлээн зөвшөөрвөл хөнгөн ял оногдуулна гэж зодож хүлээлгэсэн. Би дэлгүүрт нэг л удаа орж хулгай хийсэн нь үнэн мөн хохирол 40900 төгрөг биш 3000-4000 төгрөгийн эд зүйл хулгайлсан. Хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас ажилласан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо өөрөө бичсэн хоёр үйлдэлийнхээ нэгийг нь хүлээн зөвшөөрч нөгөөг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдсан гомдолдоо бичсэн байна.
Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч хууль зүйн дагуу үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын зүгээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцаас эхлэн хэрэгт хяналтаа тавьж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгдэгч *******ийг өмгөөлөгчөөр хангаж мөрдөн байцаалтын ажиллагаа ямар нэгэн хууль зөрчилгүй явагдсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн хувьд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь өөрийнх нь мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 -т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд үйл ажиллагаа явуулах “******* “ нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 02 –нд шилжих шөнө нууцаар хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс хулгайлсан, мөн 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 03 сарын 19 –нд шилжих шөнө дээрх хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 удаагийн үйлдлээр бүгд 40900 төгрөгийн хүнсний эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь “ . . . Анхан шатны шүүх надад хамгийн боломжит хөнгөн ял оногдуулсныг ойлгож байгаа. Гэхдээ би уг дэлгүүрт орж хулгай хийсэн нь үнэн нэг удаа орсныг 2 удаа орсон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү . . .” гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг Дүгнэвэл:
******* нь ******* аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд үйл ажиллагаа явуулах “******* “ нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 02 –нд шилжих шөнө нууцаар хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс хулгайлсан, мөн 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 03 сарын 19 –нд шилжих шөнө дээрх хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 удаагийн үйлдлээр бүгд 40900 төгрөгийн хүнсний эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн . . .” 2019 оны 3 сарын 17-ны орой гэрээсээ гараад . . . ******* гэрт ирж хоносон тэгээд маргааш өглөө манай хөрш ******* миний гар утас руу залгаад танай амбаарын цонх хагарсан байна хулгай орсон байж магадгүй гэж надад хэлсэн тэгээд би гэртээ яваад очтол амбаарын цонх хагарсан. . . байсан. Гэртээ ороход гэрийн эд зүйл бүрэн бүтэн хүнсний дэлгүүр дотроос лангуун дээр тавьсан дотно сэтгэл нэртэй гоймон 7 ширхэг, шоколад 1 ширхэг, диролл, Орбит нэртэй бохь 2 ширхэг, нямка нэртэй печень 3 ширхэг, коко кола ундаа 1 ширхэг байсан. Дотно сэтгэл нэртэй гоймон 1 ширхэг нь 700 төгрөг, шоколад 1 ширхэг нь 2500 төгрөг,дироль, орбит нэртэй бохь 1 ширхэг нь 800 төгрөг, нямка нэртэй печень 1 ширхэг нь 4500 төгрөг , коко кола ундаа 1 ширхэг нь 2500 төгрөгөөр үнэлж байна . . . 2019 оны 3 сарын 02-ний өдөр хулгай ороход би Цагдаагийн байгууллагад хандсан Цайны печень 3 ширхэг, суперконтик 3 ширхэг, алпенголд 3 ширхэг, соруултай ундаа 3 ширхэг, дотно сэтгэл нэртэй гоймон 3 ширхэг алга болсон. Баруун бүсийн төв захаас 15200 төгрөгөөр авсан. Хохирол төлбөрийг барагдуулсан. Нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй . . .” гэх мэдүүлгүүд / хх-н 21-23, 80-82х /,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн. . . “М.Айыпынх гэртээ 6 нэрийн дэлгүүр ажиллуулж хүнсний бүтээгдэхүүн зардаг гэдгийг мэднэ. 2019 оны 03 сарын дундуур 18,19-ний үед манай хөрш нь*******ын гэрт хулгай орсон байна гэж хэлсэн . . . “ гэх мэдүүлэг / хх-н 86-88х /,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн . . . “ Би 2019 оны 03 сарын 01-нд хөрш Айыпынх руу харахад цонх нь бүтэн байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 02-ны өглөө гэрээсээ гараад бие засчихаад*******ынх руу харахад цонх нь байхгүй байхаар нь*******ын 94268474 гэсэн дугаар руу нь залгаж “ танай гэрийн цонх байхгүй байна.
Хүн орсон байж магадгүй байна ирж үзээрэй гэж “ гэж хэлсэн.
Тэгээд би 03 сарын 02-нд адуугаа усалчихаад ирэхэд******* гэртээ ирчихсэн ундаа, гоймон алдагдсан байна гэж надад хэлсэн. . . Би иргэн*******ын дэлгүүрт 2019 оны 03 сарын 01, 2019 оны 03 сарын 18-ны шөнө хулгай орсон талаар иргэн*******т утсаар хэлж мэдэгсэн . . . “ гэх мэдүүлэгүүд / хх-н 92-98 /, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 8-11х /, яллагдагч *******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 12-16 /, Эд зүйлс үнэлсэн тайлан / хх-н 34-35,100-101х /, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг / хх-н 133-134х / зэрэг нотлох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
*******ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.
Харин нь *******ийн давж заалдах гомдолдоо дурдсан . . .” мөрдөн байцаагч нь. . . Үнэнээ хэлбэл хөнгөн ял шийтгэл оногдуулна гээд зодоод . . . байхаар нь үгэнд нь итгэж зодуураас нь айгаад хэлсэн болгоныг нь хүлээн зөвшөөрсөн. . .” гэсэн асуудлыг прокурор нь шалгуулж энэ талаар зохих арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар *******ийн давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА