Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                     С.Төртулах

                        Улсын яллагч                                    Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                       ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 5-р баг, ******* 1-1 тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хар ямаат овгийн ******* , /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* 5 дугаар багийн ******* 1-1 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун хөлийн 2-р хурууны 2-р үенд шарх, баруун гарын тохой, баруун хөлийн 3, 4-р хурууны 2-р үенд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салст, зүүн хацар, уруул, эрүүнд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбэн, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй..гэжээ.

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

              Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд ******* 5-р багт байрлах төмөр замын байрнаас точкын байр хүртэл манай хамтран амьдрагч *******ын эгч болох гийн гэрийг зөөж явах замдаа 1 том савтай пиво /сэнгүр/ ******* түүний хамаатны ах бид 3 хувааж уусан. Дараа нь гэр лүүгээ хариад байж байтал гаднаас *******ын ах нь 1 шил архитай орж ирээд бид 3 хувааж уусан. Ууж дуусчхаад дахиад яваад 1 ширхэг 0.75 литр Ерөө архи, 1 том савтай пиво /сэнгүр/ авч орж ирээд дахиад ууцгаасан. Ууж дуусаад унтаж байгаад сэрэхэд орой *******, ахтайгаа дахиад 1 шил 0.75 литр архи уугаад сууж байсан. ******* нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь зодуулаад хэвтэж байсан чинь хажуу айлын хүн болох , хоёр орж ирээд салгах гэсэн чинь "чамд хамаагүй гэр бүлийн асуудал" гэж хэлээд хөөгөөд гаргачихсан. Удалгүй дахиж орж ирээд надаас салгасан. Би гэнэт ухаан ороод гарч гүйгээд "Оргил" бар луу ороод "цагдаа дуудаад өгөөч" гэж гуйж байхад цагдаа нар орж ирсэн. ...Удаа дараа зодож байсан. Архи уухаараа байнга зоддог. ...Хааяа хамт уудаг. ******* бол байнга уудаг. ...10-20 минут зодуулсан. Хөлийн хуруу луу модоор цохиод баруун хөлийн 3 хуруу хавдсан. Хоёр хацар луу алгадаад, үснээс чирээд байсан. Тухайн үед манай бага охин хажууд зогсож байсан. Хүүхдээ бол зодож байгаагүй ээ. ...Би гомдолтой байна. ...2022 оны 09-р сарын 03-ны өдөр манай нөхрийн эгч "гэр буулгаад өг" гэж хэлсэн, тэгээд гэрээ буулгаж дуусчхаад гэх ах ирээд би ахтай 2.5 литрийн 2 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд би гэр лүүгээ ороход гэртээ байж байсан, тэгээд би унтаад өгсөн. 19 цагийн үед сэрсэн чинь ах, хоёр архи уугаад сууж байсан. Би хажуу айлын гэрээс махаа аваад хоолоо хийх гэж байсан чинь ах "хэрэггүй" гэж хэлсэн. Би , бид гурав 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна, архи уугаад юу болсон гэдгийг нь санахгүй байна. Нэг мэдсэн чинь миний үснээс зулгаагаад, зодоод байж байсан. Намайг хардаад байдаг, архи уучихаараа агсрах гээд байдаг юм. Хардалтаас болж л зодсон байх. ... ах орон дээр унтаж байсан юм, намайг зодуулахыг хараагүй байх. Одоо ах хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна, архи уугаад л явж байдаг хүн байгаа юм. Самарт л явсан байх. ...Өмнө нь нэг их айхтар зодож байгаагүй, 2015 онд намайг 2 удаа алгадаж байсан, тэрнээс хойш нэг их айхтар зодож байгаагүй, архи уухаараа жоохон агсрах гээд байдаг юм. Архи уусан үед нь уулзахгүй хадам ээжийнхээ гэрт нь очоод унтаад өгдөг юм. бол гэртээ үлдээд гэртээ унтаад өгдөг. Ээжийнхээ гэрт бол ирээд байдаггүй юм. ...Архи уухгүй бол 1-2 сар уудаггүй, архи уучихаараа 3-4 хоног уучихдаг. Би нэг их нийлж архи уудаггүй, хааяа найз нөхөдтэйгөө согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. ...Хүүхдүүддээ бол ямар нэгэн илүү дутуу муухай зан ааш гаргадаггүй, хүүхдүүдээ зодоод байдаггүй юм. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...******* нь эрүүл үедээ дуугүй, ямар нэгэн илүү дутуу зан байхгүй, архи уусан үедээ л зан ааш нь өөрчлөгдөөд, агсан согтуу тавих гээд байдаг" гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 24-р тал/,

              Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн оршин суух Замчин 1-2 тоотод гэртээ эхнэр болох Т.Мөнх-Эрдэнийн хамт гэртээ байхад 19 цагийн орчимд манай хөрш болох ******* нь өөрийн эхнэр г зодоод байх шиг байсан орилж чарлаад байхаар нь гэрт нь ганцаараа явж ороод "чи болиоч ээ, эхнэрээ зодоод байх юм" гэсэн чинь "чамд ямар хамаатай юм миний амьдрал, гэр бүлийн асуудал" гэж хэлээд хөөгөөд байхаар нь гэр лүүгээ орсон. Гэр лүүгээ ороод тог, цахилгааны ажил хийж байсан чинь орилолдоод байхаар нь яваад очсон чинь гэрийнхээ гадаа байдаг амбаарынхаа гадаа сууж байсан чи эхнэрээ зодож нүдээд байх юм болиоч ээ" гэж хэлсэн чинь эхнэр нь "би явлаа" гээд босоод явчихаар нь би гэртээ орсон. ...Нэг их сайн танихгүй ээ. Манай хөрш гэдгээр нь танина. Би тухайн хашаанд нүүж ирээд удаагүй байгаа. ...20-30 минут болсон байх. ...Би гэдэг хүн танихгүй ээ. Манай эхнэрийг Т. гэдэг. Тухайн үед би гэр лүү нь ганцаараа орж салгасан. , нар их хэмжээний согтолттой байсан болохоор буруу санасан юм шиг байна. ...Би тухайн газар нүүж ирээд удаагүй учраас өмнө нь зодож нүддэг байсан эсэхийг нь мэдэхгүй ээ" гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

              Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. ...Би өмнө нь зөрчлийн хэрэгт холбогдогчоор өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн ярьсан. Тэр дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ... Би архи уугаад тасарчихсан байсан юм. Яг юунаас болоод Нэргүйг зодсон талаараа мэдэхгүй байна. Архи уучихаараа заримдаа агсан тавьчих гээд байдаг юм. Юунаас болоод агсан тавих гээд байдаг гэдгээ мэдэхгүй байна. ... бид хоёрт ямар нэгэн таарамжгүй харилцаа, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. ...Би өөрийн шалгагдаж байгаа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,

              Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ******* сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №146 дугаартай "1. гийн биед баруун хөлийн 2-р хурууны 2-р үенд шарх, баруун гарын тохой, баруун хөлийн 3, 4-р хурууны 2-р үенд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салст, зүүн хацар, уруул, эрүүнд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбэн, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. нь 16 долоо хоногтой жирэмсэн болно. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр одоогоор урагт өөрчлөлтгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн ******* сумын 5-р багийн Засаг даргын ******* 01 тоотод оршин суудаг тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн талаарх ял шалгах хуудас /хх-ийн 50-51 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.  

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* 5 дугаар багийн ******* 1-1 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун хөлийн 2-р хурууны 2-р үенд шарх, баруун гарын тохой, баруун хөлийн 3, 4-р хурууны 2-р үенд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салст, зүүн хацар, уруул, эрүүнд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбэн, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Эрх бүхий албан тушаалтны "Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай" тэмдэглэл /хх- ийн 03-р тал/, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Сүхбатын 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн "Аюулын зэргийн үнэлгээ"-ний тэмдэглэл /хх-ийн 05-06-р тал/, Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* 5 дугаар багийн эмнэлгийн 370 дугаартай "Яаралтай тусламжийн хуудас" /насанд хүрэгчид/ /хх-ийн 34-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:    

         Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* 5 дугаар багийн ******* 1-1 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун хөлийн 2-р хурууны 2-р үенд шарх, баруун гарын тохой, баруун хөлийн 3, 4-р хурууны 2-р үенд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салст, зүүн хацар, уруул, эрүүнд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбэн, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 480 нэгж буюу 480000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хар ямаат овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 480 нэгж буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан *******ыг торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.