Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                     С.Төртулах

                        Улсын яллагч                                    Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                                  ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны ******* дугаар сарын *******-ны өдөр Булган аймгийн Ингэт тосгонд төрсөн, 23 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, төрсөн эгч, түүний таван хүүхэд, өөрийн хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум, 7 дугаар баг ын тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн ******* ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2*******2 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар баг ын тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч тэй тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж, хутга шидэж зүүн гарын шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй..гэжээ.

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

 

              Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Болсон зүйлийн талаар дүү *******ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би өчигдөр гэртээ байж байсан чинь ээжийн дүү ******* эгч намайг эгчийгээ эгч гэж хүндлэхгүй, дүүгээ дүү гэж хүндлэхгүй гэж загнасан /би дүүтэйгээ муухай харилцсан юм/. Ээж намайг болохоор өмөөрөөд 6 сартай дүүг Март аниад өг гэж хэлсэн. Тэгээд ээж ******* эгчид миний хажууд миний хүүхдийг битгий загнаад бай гэж хэлээд ******* эгчийг хараагаад байсан чинь ******* эгч мах хэрчиж байгаад уурлаад хутга бариад гэрийн гол хэсэгт сууж байснаа ээжийг зүүн орон дээр сууж байхад нь хутгаа шидчихсэн, тэгсэн чинь ээжийн зүүн гарын шууг нь оноод хутга нь газарт унасан. Тэгээд гараас нь цус гарчихсан. ...Би дүүтэйгээ муухай харилцсан юм, би дүүгээ сууж байхад нь холд гээд муухай хэлчихсэн чинь ******* эгч намайг загнасан чинь ээж намайг өмөөрөөд тэгээд хоорондоо маргалдсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р тал/,

              Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...******* болохоороо гэрийн гол хэсэгт мах хэрчээд сууж байсан, тэгээд Ягаанцэцэг Гоомаралыг хүүхэд тэврээд сууж байхад нь надад өг гээд уурласан. Тэгсэн чинь ******* гэнэт уурлаад хажууд байсан хутгаа аваад Ягаанцэцэг рүү шидсэн, тэгээд Ягаанцэцэгийн зүүн гарын шуунаас нь цус гарсан. ...*******ийг хүүхэд загналаа гээд Ягаанцэцэг уурласан, тэгээд л маргалдаж эхэлсэн юм. ******* бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ягаанцэцэг бол согтуу байсан, нэлээд согтолттой байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 21- 22-р тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2*******2 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дугаартай “1. ийн биед зүүн гарын шуунд шарх гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд буюу дөрвөн долоо хоногоос доош хугацаанд сарниулна. 4. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн ******* сумын 7-р багийн Засаг даргын ын тоотод оршин суудаг тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн талаарх ял шалгах хуудас /хх-ийн 44-45 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.  

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2*******2 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар баг ын тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч тэй тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж, хутга шидэж зүүн гарын шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... 1.1 Гэмт хэргийн шинжтэй талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/, Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-*******-р тал/, 1.4 Сэлэнгэ аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас №8787 дугаартай /хх-ийн 30-р тал/,  Яллагдагч *******ийн мэдүүлэг, /хх-ийн 42-43-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******ийг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

         Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:     

         Шүүгдэгч ******* нь 2*******2 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар баг ын тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч тэй тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж, хутга шидэж зүүн гарын шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй ажлын хэсэг 13 см, нийт 24 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.******* дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан *******ийг торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй ажлын хэсэг 13 см, нийт 24 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ