Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/341

 

                                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандахын Баасанчулуунд холбогдох эрүүгийн 2238000000594 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******************нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Буджавыг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, нүүрэн тус газар бахиар цохиж хамар ясны хугарал, зүүн зулайн хуйх, баруун нүдний дотор зовхинд шарх, духанд зулгаралт, хамар доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *******************нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Буджавыг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, нүүрэн тус газар бахиар цохиж хамар ясны хугарал, зүүн зулайн хуйх, баруун нүдний дотор зовхинд шарх, духанд зулгаралт, хамар доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000594 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би машинаас буухад нөгөө Баасанчулуун нэртэй залуу машины хажууд хүрээд ирэхээр нь би чи яахаараа хүн боож унагаадаг юм гээд яваад очсон чинь урдаас “юугаар цохисныг хараагүй улаан нүүр лүү тас гээд явсан. Тэгэхээр нь би газарт өвдөглөж сууж манарсан. Тэгэхэд мөн дахиад толгой хэсэг рүү цохиод байсан. Хажууд байсан хоёр хүмүүс бид хоёрыг салгаад намайг Бадрах эмнэлэг авч явж үзүүлсэн. Тэгээд үзүүлж байхад Бадрах чамайг Баасанчулуун нь бахиар цохисон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-16-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Буджав намайг боогдож унасныг сонсоод машинаасаа буугаад чи яахаараа хүн боож унагаадаг юм гэсэн чинь урдаас нь Баасанчулуун бахь барьсан гараараа толгой руу нь нүдээд салахаа байхаар нь бид нар салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бадрах боолгосон гэж ярихад нь Буджав машинаас буугаад нөгөө залууд хандаж “чи яагаад миний найзыг боож байгаа юм бэ” гэж хэлэхэд нөгөө залуу цохисон бололтой ёо, ёо гээд газарт суугаад авахаар нь би машинаас буугаад очиход нөгөө залуу аль эрт *******************толгой хэсэг рүү цохиод авсан. *******************нүүрээс цус гоожсон байхаар нь нөгөө залуугийн гар луу нь хартал гартаа ногоон иштэй бахь барьсан байхаар нь “чи одоо эрүүл хүн байж болиоч гээд” гараас нь бахийг нь булааж аваад Бадрахын машинд хийсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Буджав нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3 төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авч нийт 203.000 төгрөгийн зардлаар эмчлүүлсэн байна. Дээрх 203,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч *******************эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 44-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 474 дугаартай дүгнэлтэд:

1. *******************биед хамар ясны хугарал, зүүн зулайн хуйх, баруун нүдний дотор зовхинд шарх, духанд зулгаралт, хамар доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба тухайн хэрэг гарсан гэх 2022.09.02-нд үүссэн байх боломжтой.

3. *******************биед үүссэн хамар ясны хугарал, шарх нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (хх-ийн 25-р хуудас),

Хохирогч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 54-55-р хуудас),

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Булган багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39-40, 42-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000594 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******************нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Буджавыг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, нүүрэн тус газар бахиар цохиж хамар ясны хугарал, зүүн зулайн хуйх, баруун нүдний дотор зовхинд шарх, духанд зулгаралт, хамар доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *******************(хх-ийн 14-16-р хуудас), гэрч *******************(хх-ийн 18-19-р хуудас), гэрч *******************(хх-ийн 21-22-р хуудас), иргэний нэхэмжлэгч *******************(хх-ийн 21-22-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч *******************эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 44-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 474 дугаартай дүгнэлт (хх-ийн 25-р хуудас),

Хохирогч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 54-55-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч *******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 54-55-р хуудас)-ээр тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 203,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч *******************203,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 44-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******аас 203,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000594 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ******************** 203,000  (хоёр зуун гурван мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

      5. Эрүүгийн 2238000000594 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР