Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/211

 

                                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг

Хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2236000000028 дугаартай, 178/2022/0057/Э/ индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6 ээж, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 02-10 тоотод оршин суух, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ******* ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар:ПЮ*******

           

                                                Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Х.******* нь урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.*******д Приус-20 загварын тээврийн хэрэгсэл авах гэж байгаа, урьдчилгаа мөнгө төлөх хэрэгтэй гэх нэрийдлээр 2 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2 сая төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 сая төгрөгийг тус тус шилжүүлэн авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                    Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3-р хуудас/

-Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Х.******* нь 2 удаа нийт 3 сая төгрөгийг надаас авсан.2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2 сая төгрөг, 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин 1 сая төгрөгийг түүн рүү шилжүүлсэн одоо болтол өгөөгүй байгаа. Цагдаа, шүүх гээд явахаар 500 мянгаар 1 удаа, 200 мянгаар нэг удаа нийт 700.000 төгрөг өгсөн. Би үлдсэн мөнгөө авмаар байна гэв.

-Хохирогч Б.*******гийн ХААН банк, төрийн банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 10-39-р хуудас/

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлүүлэгт... Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. 3-4 сарын хугацаанд хохиролоо төлж барагдуулна...  гэх мэдүүлэг өгөв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг …бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж... гэж үндсэн шинжийг тодорхойлсон байх ба шүүгдэгч Х.******* нь танилцаад удаагүй байсан хохирогч Б.*******гийн итгэлийг олж тээврийн хэрэгсэл худалдан авахад гаальд мөнгө төлдөг гэх зохиомол байдлыг бий болгож итгүүлэн 3 сая төгрөгийг 2 удаагийн үйлдлээр өмчлөгчөөс шилжүүлэн авснаараа залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 

                    Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Х.******* урьд нь гэмт хэрэг үйлдэж шийтгэгдэж байсан болох нь хэргийн 61 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”/ хэргийн 81-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбараар /хэргийн 82-85-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Засаг даргын тодорхойлолт, зэрэг баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч хохирогчид 700000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2300000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байгаа байгаа боловч дээрх хохирлыг богино хугацаанд төлүүлэх,мөн хохирогч ирсэн явсан зардлаа гаргуулмаар байна гэх хүсэлтийг үндэслэн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан эргийлэх арга хэмжээ авах  гэх санал, дүгнэлт.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгээс: шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж, учруулсан хлхирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалза. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн авахаар бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой харин зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд тээвэрт явж орлого олдог учраас хохирлоо төлөх боломж нь хаагдаж байгаа тиймээс торгох ялын доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх зорилгын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах зарчмыг баримталж шүүгдэгч Х.*******т ял шийтгэл онолгдуулах үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

Гурав.Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.*******д 3 сая төгрөгний хохирол учруулсан нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг болон хохирогчийн банкны дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан 3 сая төгрөгөөс өөрийн санаачлагаар хохиролыг төлж барагдуулахаар идэвхитэй үйлдэл хийгээгүй. Энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хохирол бүрэн төлөгдөөгүй гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас учруулсан 3 сая төгрөгнөөс хохирогчид 700000 төгрөгний хохирол төлсөн байх ба үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгааг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 2300000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******д олгох, бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн 2236000000028 дугаар хэрэгт шийдвэрлүүлэх эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.6- 36.8, 36.10 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.*******аас 2300000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.*******д олгох, гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Эрүүгийн 2136000000028 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.*******д 700.000 төгрөг төлснийг дурдаж шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС