Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/721

 

 

 

 

 

 

 

 

 

      2022            10           28                                      2022/ШЦТ/721                               

                                                                                                                     

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос******* овогт************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт Л. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21100 0000 1242 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/, иргэдийн төлөөлөгч Ч.Энхбат, хохирогчийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Л.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, гэрч Б.Б, шинжээч эмч Э.Баасанжав /онлайнаар/ нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, “Матрикс” салонд үсчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдрах, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар торгуулийн ял өршөөгдсөн гэх, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт************** /РД:ЧЗ******/,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт************** /РД:ЧТ******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод С.Х-ийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж алсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Л.Галбадрах нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод Б.Г С.Хийн толгойн тус газар шилэн аягаар цохисноос С.Х нь дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх авч, улмаар их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж Л.Г нь тусламж үзүүлэх үүргээ билүүлээгүйн улмаас С.Х нас барсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Г-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй.

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэрэг учрал Гын гэрт болсон. Тухайн үед амь хохирогч Х, Г бид гурав байсан юм. Өмнө нь Х манай эхнэртэй утсаар ярьж маргалдсан байсан. Тэгээд намайг “гар” гэхээр нь “би найзындаа байна” гэхэд намайг сөжүний шилээр цохисон.

Г бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Миний нүднээс цус гарчихсан байсан учир би Хг нэг удаа цохисон. Гэхдээ би “чамайг өөр шигээ болгоно” гэж хэлээгүй. Тэгээд Х-ийн чамархайн тус газраас нь цус гарахаар нь би утсаараа цагдаа болон эмнэлэг рүү залгасан. Би нийт 31 удаа залгасан байсан. Энэ оройн 21 цагийн үед болсон юм. Би дуудлага өгч байхдаа амь хохирогчийн цусыг тогтоох гэж алчуураар дарж байсан,******* болохоор утас нь пуколчихлаа гээд холбоо барьж чадаагүй.

Би Г-ын гэрт хэрэг болдог өдрийн өглөө нь очсон. Намайг очих үед Х бас гэрт байсан байх. Би хохирогчийн амь насанд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол, хор уршигт нийт 15.000.000 төгрөг төлсөн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Л.Галбадрахаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр*******, бид 3 манай гэрт архи уугаад байж байсан. ...Бид нар унтаж байгаад орой 20 цагийн үед сэрээд дэлгүүрээс 0.3 граммын шилтэй архи, сөжү авсан. Цагаан архийг******* бид 2 хувааж уугаад, сөжүг хохирогч уусан.******* “та одоо явчих, би*******тай хамт баймаар байна” гэж хэлэхэд******* “би явахгүй, чи намайг манай найзын гэрээс хөөдөг хэн бэ” гэж ёс бус үгээр доромжилсон. Тэгэхэд уурандаа урд байсан сөжүний шилээр*******гийн зүүн нүд рүү нь цохисон.******* “миний нүд хавдчихлаа, ажлаа хийж чадахгүй шүү дээ” гэхээр нь би “гайгүй байна, одоо харьчих” гэж хэлсэн.******* “ариун цэврийн өрөө ороод нүүр гараа угаагаад ирье” гэж хэлсэн. Буцаж ирээдд хандан “намайг яагаад ингэж байгаа юм бэ” гэж хэлсэн.

Халиунаа “та өөрөө намайг хэл амаар доромжлоод байсан биз дээ” гэхэд “миний буруу, гэхдээ намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн. “та одоо яв” гэхэд******* ус уугаад сууж байсан шилэн аягаараа толгой руу нь цохисон.

Тэгээд толгойгоо бариад байсан учраас би******* “чи өөрөө хариуцлагаа хүлээгээд цагдаа дууд” гэж хэлсэн. Бигийн толгойг нь гараараа дараад түшээд сууж байсан. Гэтэл******* 102, 103 руу залгаад “болохгүй байна” гээд харуулаад сууж байсан. Би өөрийн утсаараа залгах гэсэн боловч утсаа пук кодолсон байсан. Миний гар утас 2 симтэй. Би маш их сандарсан байсан учраас пук кодыг гаргах ямар ч үйлдэл хийж чадаагүй. Би******* “наад утсаараа сайн залгаад бай” гэж хэлсэн.

Гэтэл миний скайтелын дугаар луу*******оос дуудлага орж ирсэн.******* надаас “чи хаана байна” гэхээр нь “би гэртээ байна, чи хаана байгаа юм бэ” гэж асуухад “танай гэрийн гадаа байна” гэж хэлсэн. Би “манайх руу гялс ороод ир, би хүнд асуудалд орчхоод байна” гэж хэлэхэд манай орцны кодыг асуусан. Би “тэр хамаагүй ээ, зүгээр татаад ороод ир” гэж хэлсэн. Тэгээд орж ирснийх нь дараа “ийм асуудал болчихоод байна, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч” гэж хэлэхэд “би дуудаад өгье” гэж хэлээд гараад явсан. Удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн.” гэсэн мэдүүлэг,

 

3. Гэрч Б.Буянцогтоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2021 оны 12 дугаар сарын 13-ны үед би*******ын шатыг ажилдаа хэрэглэж байсан юм. Тэгээд тухайн шатыг*******ын ах нь гээд нэг хүн ирээд аваад явахаар нь би******* руу залгаад “шатыг чинь хүн аваад явчихлаа” гэж хэлэх гэсэн боловч түүний утас болохгүй байсан. Орой нь ажлаа тараад залгахад мөн л утас нь болохгүй байсан. Тэгээд удалгүй надтай яриад “яаралтай хүрээд ирээч” гэж хэлсэн. Би******* руу нэлээн олон удаа залгасан. 5-6 удаа залгасан байх. Би байрных нь гадаа очоод “орцны кодыг мэдэхгүй байна” гэхэд “эвдээд ч хамаагүй ороод ир” гэж хэлсэн.

Би гэрт ороод “хоорондоо зодолдсон юм байна” гэж бодоод хартал шалаар нэг цус болчихсон, буйдан дээр нэг эмэгтэй цаашаа хараад байж байсан. Би “юу болоод байгаа юм бэ” гэхэд******* “миний утас эвдэрсэн байна, чи цагдаа дуудаад өг” гэж хэлсэн.

Над руу 21 цагийн үед залгасан ч магадгүй, би сайн санахгүй байна. Над руу******* ярих үед би гэрээсээ гараад явж байсан. Тухайн үед зам түгжрэлгүй байсан юм. Би бас тухайн үед согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан.

Галбадрах,******* нарын согтолт нь гайгүй байх шиг харагдаж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага, түргэн тусламж хоёрыг дуудаад, цагдаа түрүүлж ирсэн. Миний утасны дугаар 9906хх35.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шинжээч эмч Э.Даваажаваас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Талийгаачийн биед учирсан дух, зулайн хуйхны зүсэгдсэн шарх гэмтэлд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан. Гэхдээ ямар хугацаанд тусламж үзүүлсэн бол гэдгийг тогтоох боломжгүй. Том хэмжээний шархнаас маш их хэмжээний цус алдаж байгаа учир цус тогтоох арга хэмжээг гэмтэл учирсан даруйд авах ёстой. Хүн нийт цусныхаа 20 хувийг алдахад цус алдалтын шоконд орж амь насаа алдах эрсдэл үүсдэг. Үүнээс өмнө л яаралтай цус тогтоох арга хэмжээ авах ёстой гэсэн үг, харин цаг, минут зааж чадахгүй байна. Энэ тохиолдолд цаг алдсан учраас талийгаач цус алдалтын шокийн улмаас нас барсан байна.

Анагаах ухааны хүрээнд яаралтай хугацаа гэж практикт тулгуурлан заасан хугацаа байхгүй. 103-ын дуудлагын хугацаагаар 5-15 минутыг хэлдэг. Шархыг алчуураар дарахад гарч байгаа цусны хэмжээ тодорхой хэмжээгээр багасна. Гэсэн хэдий ч оёдол тавиагүй учраас бүрэн зогсохгүй. Амь хохирогчид учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачийн толгойн тус газарт учирсан гэмтлийг энгийн хүн хараад мэдэх боломжтой, учир нь зулайн хуйх нь судасжилт ихтэй учраас маш их хэмжээгээр цус алдана. Амь хохирогчийн толгойн хуйханд үүссэн шарханд оёдол тавьж, даралттай боолт хийж цусыг тогтоосон тохиолдолд цус алдалтыг тогтооно.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 21100 0000 1242 дугаартай хэргээс:

 

1. Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагаа хуудас (хэргийн 1-р хавтас 06 дахь тал),

 

2. Хэрэг учрал болсон гэх дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн, мөн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 07-10, 11-19 дэх тал),

 

3. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 20-24 дэх тал),

 

4. Эрүүгийн хэрэгт гадаад бичигтэй ногоон өнгийн шил 1 ширхэг, шилэн аяганы хагархай, саарал өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, шаргал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, шар өнгийн хөхөвч 1 ширхэг, шаргал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, хар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн задгай энгэртэй цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн юбка 1 ширхэг, хар суудалтай цагаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн үзүүртэй хос оймс 1 хос, хумсны дээж, 22 ширхэг гарын мөр, гарын дардас, арчидас, цусны дээж, 3 ширхэг тамхины иш, үс зэргийг эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол (хэргийн 1-р хавтас 25-26 дахь тал),

 

5. Цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 27, 29-39 дэх тал),

 

6. Хүний /шүүгдэгч Б.Гүррагчаа, Л.Галбадрах нар/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 40-46, 47-54 дэх тал),

 

7. Шүүгдэгч Л.Галбадрах, Б.Гүррагчаа нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 60-68, 69-79 дэх тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Уянгын хохирогчоор өгсөн:

“...Би*******,******* нарт маш их гомдолтой байна. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх боломжтой байхад тусламж үзүүлээгүйд гомдож байна. Би дүүгийнхээ амь насыг нэхэмжилж байна. Хэрэг гарахаас өмнө би Л.Галбадрахтай уулзаж байгаагүй. Талийгаач дүү маань найз залуутай болсон гэж огт яриагүй. Би дүүтэйгээ их дотно байсан. Янз бүрийн зүйл болохоор шууд надад хэлдэг байсан, би дүүгээ хэнээс ч илүү мэднэ.

Би дүүтэйгээ сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед уулзсан. Үүнээс хойш уулзаагүй, утсаар ярьж байсан.” гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 89-90, 94 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Буянцогтын гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Мах маркетын баруун талд байдаг зэс үүрүүлдэг компанид тоног төхөөрөмжийн суурийн гагнуурын ажил хийж байхад өдөр 14 цагийн үед*******ын ах нь гэх хүн яриад “Галбадрахын ажлын тавцантай шатыг авъя, гэрээс нь гараад явж байна. Чамаас очоод шат ав гэсэн юм” гэж хэлсэн. Ингээд 15 цагийн үед ирэхээр нь би “Галбадрахын утас болохгүй юм” гэхэд “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би 17 цагийн үед ажлаасаа тараад Хайлааст руу хадмынхаас эхнэрээ авах гээд явж байхдаа*******ын дүү Баяраа руу залгаад “өдөр танай хамаатан гээд цагаан машинтай хүн ирээд шат аваад явсан, ногоон нүдтэй хүн танай хамаатан уу” гэж асуухад “би сайн мэдэхгүй байна,*******ын утас болохгүй байна” гэж хэлсэн.

Ингээд би эхнэрээ аваад, ...19-20 цагийн үед 0.75 литрийн Хараа нэртэй архины талыг эхнэртэйгээ хамт хувааж уугаад гэртээ орсон. Хадам аав манай гэрт ирээд ээжтэй хамт архи уусан байсан. Манай эхнэр “ээжтэй гурвуулаа нэг шил юм уучихаад унтъя” гэхээр нь би дэлгүүрээс нэг шил Эден нэртэй 0.75 литрийн архи аваад орсон. Тэгээд эхнэртэйгээ ам мурийх гээд байхаар нь архиа өвөртлөөд гарсан юм.

21 цагийн үед гадаа байж байгаад******* руу залгахад утсаа авахаар нь “чи чинь утсаа авахад яадаг юм, ажил төрлөө яагаад хийхгүй байгаа юм бэ” гэхэд “хөгшин нь жоохон хүнд байдалтай байна, гялс гэрт хүрээд ир” гээд дуу нь цаашаа орсон байдалтай ярьсан. Би такси бариад явж байхдаа дахин залгаад “чи хэнтэй байгаа юм бэ” гэхэд “Гүрээ, бид гурав байна” гэж хэлсэн. ...Ингээд*******ын дүүргийн 2 дугаар хороо, 32 байрны 213 тоот гэрт нь ирээд ...ороход том өрөөний баруун талын буйдан дээр*******ын найз Гүрээ гэх залуу сууж байсан ба хувцас нь нэлээн цус болчихсон, буйдан болон шалан дээр цус болчихсон байсан.******* Гүрээгийн хажууд буйдан дээр суугаад, би ширээний наад талд байсан сандал дээр өөдөөс нь хараад суухад Гүрээгийн нүд нэг эвгүй харагдахаар нь айдас төрсөн.*******ын найз нь буйдангийн жижиг хэсэгт цаашаа харсан байдалтай, хөл нь газарт, цээж нь буйдан дээр байсан ба би “согтуу байна” гэж бодоод босоод харахад толгой хэсгээр нь нил цус болчихсон байхаар нь “хөөе, энэ найз хүүхэн чинь зүгээр юм уу, түргэн тусламж дуудсан юм уу” гэхэд******* “харин ийм юм болчихоод байна” гээд Гүрээ рүү хараад “би чамайг зүгээр өнгөрөөхгүй” гээд байсан.

Би утсаа гаргаад, хүн ирж байгаа гээд айсандаа шууд гараад доошоо шатаар буугаад ...102 дугаар луу дуудлага өгсөн. Орц руу орж байсан нэг эгчээс хаяг байршлыг нь асуугаад, “энд эмэгтэй хүн их цус алдсан байна” гэж хэлсэн санагдаад байна. Тэгээд өвөртөө хийгээд аваад ирсэн архийг гадаа хогийн саванд хийгээд, дахин 102 билүү 103-т билүү залгаж “ирж байна уу” гэхэд “түргэн тусламжаа дуудсан уу” гэсэн. Тухайн үед би их сандарсан, айсан байсан учраас ямар дугаарт залгаснаа холиод байна. ...Орцны үүдэнд цагдаа ирсэн байхаар нь “би дуудлага өгсөн хүн байна” гээд хамт*******ын гэрт орсон.” гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 97-99 дэх тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Баянзулын гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Арцат 112 дугаар чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байхад орой 21:42 цагт “Хан-Уул дүүргийн 20-р хороо, 32-р байрны 213 тоотод байх найзынхаа гэрт ирэхэд эмэгтэй хүн цус нөж болчихсон ухаангүй хэвтэж байна” гэсэн дуудлага ирсний дагуу очиход дуудлага өгсөн гэх иргэн Буянбат дэлгүүрээс гарч ирээд “би дуудлага өгсөн юм” гэж хэлсэн. Бид гурав тус байрны 213 тоотод ороход архи, тамхи үнэртэж байсан ба буйдан дээр хоёр эрэгтэй хүн зэрэгцээд суучихсан, цаад талд нь нэг эмэгтэй хүн буйдан дээр доошоо харсан байдалтай, цээж хэсэг нь буйдан дээр хөл нь шалан дээр байсан. Байрны эзэн******* гэдэг хүн найз******* гэх хүний хамт байсан.*******тай уулзахад “Гүррагчаа бид хоёр муудалцаад, намайг заамдаад авсан. Тэгэхэд нас барсан эмэгтэй архины шилээр*******ын зүүн хөмсгөн тус газар нэг удаа цохисон юм.******* хөмсгөө барьж үзсэнээ тэр эмэгтэйд “чиний хөмсгийг ийм болгоно” гэж хэлээд архины шилэн аягаар эмэгтэйн толгой руу нэлээн хэд хэдэн удаа цохисон” гэж хэлсэн.

Галбадрахын хувцас бага зэрэг цус болчихсон,*******гийн хувцас нэлээн цус болоод баруун гараас нь цус гарсан байдалтай, зүүн нүдний хөмсөг нь хавдсан байсан.

Гүррагчаатай уулзаад юу болсон талаар асуухад надад нэг ч юм хэлээгүй ба яаралтай тусламжийн эмч ирээд тухайн эмэгтэйг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд Арцат-10 утсаар мэдэгдэж, жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрыг хүлээлгэж өгөөд ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ бид хоёр явсан.” гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 109-110 дахь тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Чулуун-Эрдэнийн гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Арцат-112 дугаар чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ш.Баянзулын хамт үүрэг гүйцэтгэсэн. Орой 21-42 цагт Арцат-10-аас “Хан-Уул дүүргийн 20-р хороо, 32-р байрны 213 тоотод байх найзынхаа гэрт ирэхэд эмэгтэй хүн цус нөж болчихсон, ухаангүй хэвтэж байна” гэсэн дуудлага ирсний дагуу 32-р байрны гадна очиход дуудлага өгсөн гэх эрэгтэй хүн дэлгүүрээс гарч ирсэн ба өөрийгөө Буянцог гэж хэлсэн. Тус байрны 213 тоотод орж шалгахад хоёр согтуу эрэгтэй хүмүүс буйдан дээр суучихсан, цаад талд нь нэг эмэгтэй буйдан дээр цээж хэсгээрээ доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Шалан дээр архи шил цус болчихсон, мөн шилэн аяга хагарсан байсан. Удалгүй түргэн тусламж ирж доошоо хараад хэвтэж байсан эмэгтэйг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд Арцат-10-д дэслэгч Ш.Баянзул “хүн нас барсан байна” гэж мэдэгдсэн ба удалгүй жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирсэн. Тухайн нас барсан эмэгтэй нь******* гэх хүний найз охин нь гэж дуудлага өгсөн иргэн ярьж байсан.

Дуудлага мэдээллийн дагуу очоод байр луу орох үеэс энгэрийн камераар бичлэг хийсэн ба бичлэг нь байгаа." гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 113-114 дэх тал),

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Тэгшхувьтын гэрчээр өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил тарсны дараа ажил дээр би 2 шил Сөжү,******* ах 4 лааз пиво уусан. Тэгээд бид хоёр 21 цаг өнгөрөөд ажлаас гараад, би найзтайгаа уулзах гээд явсан.******* ах надтай таксинд хамт явж байгаад цамхгийн хойд талын зам дээр буугаад үлдсэн.

Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байхад 11 цаг өнгөрөөд******* ах залгасан байсан. Би 12 цагийн үед эргүүлээд залгахад******* ах согтуу байгаа бололтой “Галбадрахын гэрт байна” гэхээр нь “би яваад очих уу” гэхэд “хүрээд ир” гэж хэлсэн. Би 13 цаг өнгөрч байхад******* ахын гэрт ганцаараа очсон ба намайг гэрт ороход*******,*******, нэг хүүхэн байсан. Тэд нар архи уугаад дуусчихсан бололтой сууж байсан. 14 цагийн үед******* ахтай хамт орцны хажуу талын дэлгүүр орж 2 шил Сөжү, 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад*******ын гэрт орсон. Би нэг шил Сөжү архи уусан, нөгөө хүүхэн бас Сөжү уусан.*******,******* бид гурав архийг хувааж уусан юм. Тэгээд нөгөө хүүхэн бид нарт хоол хийж өгсөн ба би хоол идчихээд 18 цаг өнгөрч байхад явсан.

Намайг явахад*******,******* хоёр нэлээн согтчихсон, унтах гээд байсан. Нөгөө хүүхэн архи уугаагүй, Сөжү архи уусан болохоор согтоогүй байсан. Намайг байх үед*******,******* хоёр согтоод, хоорондоо “чи яах гээд байгаа юм бэ, үзэх үү” гээд байхаар нь би дундуур нь орж салгаад тайвшруулаад гарсан. Намайг гарахад хоорондоо маргалдаагүй, зүгээр суугаад үлдсэн. Намайг байх хугацаанд бие биеэ цохиж зодсон зүйл болоогүй.*******,******* нар маргалдаж, хальт барьцалдаж аваад газар унасан. Тухайн үед тэр хоёр бэртэж гэмтээгүй.” гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 118 дахь тал),

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Энхбаатарын гэрчээр өгсөн:

“...Галбадрах Борнуураас 2021 оны 11 дүгээр сард ирснээс хойш тодорхой ажил хийхгүй байгаа. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би Эмээлтэд гагнуурын ажил хийх болоод, машины хэрэг гарахаар нь*******тай яриад машиныг нь гуйхад “тэг” гэсэн. Тэгээд би хүргэн дүү Энх-Эрдэнийг явуулж машиныг нь авхуулсан юм. Тухайн үед*******тай утсаар ярихад зүгээр байх шиг байсан.

2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр******* залгаад “Халиунааг хүргээд өгчих” гэхээр нь “ажлаа дуусгаад залгая” гэж хэлээд, орой ажлаа дуусгаад 21 цаг өнгөрч байхад залгахад утас нь болохгүй байсан. Тэгээд би******* руу залгаад “Галбадрахын утас руу залгахаар болохгүй салаад байна” гэхэд “би залгаад бас болохгүй байна” гэсэн.

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр******* руу залгахад бас болохгүй, шууд салаад байсан. Би 20 цагийн үед ажлаа тараад, гэртээ 21 цагийн үед ирээд нүүрээ угааж байхад******* залгаад “Галбадрахтай сая ярилаа, хурдан хүрээд ир гэж байна, ямар нэг юм болсон юм шиг байна” гэхээр нь “би яваад очих уу” гэхэд “ямар ч байсан очоод хэлье” гээд утсаа салгасан. Удалгүй******* дахин залгаад “Галбадрахын гэрт ирчихлээ, хоорондоо зодолдсон бололтой, гэр нь цус болчихсон, хүүхнийх нь хувцас болон хамт байсан залуугийн хувцас нь цус болчихсон байна” гэхээр нь “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд би*******ын гэрийн гадаа ирэхэд цагдаа нар ирчихсэн,*******ыг цагдаагийн газар луу аваад явчихсан байсан.” гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 134 дэх тал),

 

14. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Дух, зулайн хуйхны зүсэгдсэн шах.

2/. Их хэмжээний цус алдалт: Цогцсын толбоны сул илрэл, дотор эрхтнүүдийн цус багадалт, бичил цус эргэлтийн цочмог хямрал, бөөрний сувганцрын үхжил, зүрхний булчингийн цочмог цус хомсрол, булчингийн чичирхийлэл.

3/. Хүнд зэргийн согтолт /цусанд 5.1 промилли спиртийн агууламж/. Элэгний хатуурал. Зүүн гуя, өвдөг, баруун гуяны цус хуралт, духны цус хуралт, зулгаралт.

Дүгнэлт:

1. Талийгаач С.Халиунаагийн цогцост дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх, духны хуйх, ясны хальс, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зулайн хуйх, духанд шарх, духны хуйх, ясны хальсанд цус хуралт гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт нь гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.14. Талийгаач нь дух, зулайн хуйхны зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус алдаж нас баржээ. 

4. Талийгаачийн цогцост элэгний хатуурал өвчин тогтоогдсон нь үхэлд шууд хүргээгүй байна.

5. Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн гуя, өвдөг, баруун гуяны цус хуралт, духны цус хуралт, зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай, цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой.

7. Толгойд гэмтэл авсны дараагаар идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

8. Цус нь 3-р бүлгийн харъяалалтай байна.

9. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

10. Талийгаачийн бэлэг эрхтэнд шинэ гэмтэл тогтоогдсонгүй.

11. Талийгаачийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй.

12. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач нь жирэмсэн биш байна.

13. Шинжилгээнд эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 168-177 дахь тал),

 

15. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаартай:

1. Б.Гүррагчаагийн биед зүүн хөмсөгт зулгаралт, баруун сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн тохойн хонхорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 182-183 дахь тал),

 

16. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 265 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хумсан дээрээс цус илэрсэн.

2. Хумсан дээрх ДНХ-ийн тогтоц нь холимог ДНХ-ийн тогтоцтой байна.

3. Уг холимог нь ДНХ-ийн тогтоцтой С.Халиунаа, Б.Гүррагчаа нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна, Л.Галбадрахын ДНХ-ийн тогтоц тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 211-212 дахь тал),

 

17. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 237 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболка, цагаан өнгийн дотуур өмд, бор шаргал өнгийн өмд, цэнхэр өнгийн хос оймс зэргээс цус илэрсэн.

2. Саарал өнгийн футболканы энгэр хэсэг, цагаан өнгийн дотуур өмд, бор шаргал өнгийн өмд, цэнхэр өнгийн хос оймс дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь С.Халиунгаагийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Б.Гүррагчаа, Л.Галбадрах нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.

3. Саарал өнгийн футболканы зах хэсэгт байх цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гүррагчаагийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, С.Халиунаа, Л.Галбадрах нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 242-245 дахь тал),

 

18. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн шилний хагархайнууд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шилний хагархайнуудаас хүний цус илэрсэн.

3. Шилний хагархайнууд дээрх хүний цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

4. Уг хүний цусны ДНХ-ийн тогтоц нь С.Халиунаагийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Л.Галбадрах, Б.Гүррагчаа нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд (хэргийн 2-р хавтас 20-23 дахь тал),

 

19. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 241 дугаартай:

1. Амь хохирогч С.Халиунаагийн биеэс авсан цус мэт хүрэн өнгийн арчдас нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Цагаан өнгийн марлнуудаас хүний цус илэрсэн.

3. Цагаан өнгийн марлнуудаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

4. Цагаан өнгийн марлнуудаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь С.Халиунаагийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Л.Галбадрах, Б.Гүррагчаа нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд (хэргийн 2-р хавтас 26-29 дэх тал),

 

20. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 240 дугаартай:

1. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт хүрэн өнгийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэргийн газрын дээжнүүдээс хүний цус илэрсэн.

3. Хэргийн газрын дээжнүүдээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

4. “жижиг өрөө шал толбо” гэх хаягтай савхан дахь цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гүррагчаагийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Л.Галбадрах, С.Халиунаа нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.

5. Бусад хэргийн газрын дээжнүүдээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь С.Халиунаагийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Л.Галбадрах, Б.Гүррагчаа нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд (хэргийн 2-р хавтас 32-36 дахь тал),

 

21. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 6.5х4.8 см хэмжээтэй мөр дүрс харьцуулах шинжилгээнд ерөнхий шинж тэмдгээрээ тэнцэж байна. Харин 5х3 см хэмжээтэй мөр дүрс харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн 6.5х4.8 см хэмжээтэй мөр дүрсийг юуны мөр болохыг тодорхойлох боломжгүй байна.

3. Одоогоор эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн мөрнүүдийн нэгдсэн сан байхгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн 6.5х4.8 см хэмжээтэй мөр дүрс нь хээний хэлбэр, дүрс, зураглал зэрэг ерөнхий шинж тэмдгүүдээрээ харьцуулах загварт ирүүлсэн Л.Галбадрахын өмсөж байсан гэх хар хөх оймсны улсын дардастай ижил байна. Харьцуулах загварт ирүүлсэн амь хохирогч С.Халиунаа болон яллагдагч Б.Гүррагчаагийн оймсны улсын дардастай тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд (хэргийн 2-р хавтас 52-58 дахь тал),

 

22. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уянгаас хэрэгт гаргасан талийгаачийг оршуулахтай холбоотой зардлын талаарх баримтууд (хэргийн 2-р хавтас 148-204 дахь тал),

 

23. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 84 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн:

1. Б.Гүррагчаа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Гүррагчаа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Гүррагчаа нь сэтгэцийн өвчингүй байна.

4. Б.Гүррагчаа нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.Гүррагчаа нь сэтгэцийн өвчингүй байна.

6. Б.Гүррагчаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Б.Гүррагчаад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 3-р хавтас 77-78 дахь тал),

 

24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Э.Баасанжавыг байцаасан тэмдэглэлд:

“...Дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх гэмтлийг авсны дараа идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Тухайн хуйхан дахь шархнаас алдаж буй цусны хэмжээнээс хамаараад амьд байх хугацаа харилцан адилгүй байна. Талийгаач нь дух, зулайн зүсэгдсэн шархны улмаас их хэмжээгээр цус алдаж нас барсан байна.

Талийгаачийн жин 74 кг бөгөөд хүний биеэр эргэлдэх нийт цусны хэмжээ нь биеийн хэмжээний 7-8 хувийг эзэлдэг гэж бодохоор тухайн хүний цусны нийт хэмжээ 5.9 метр байх боломжтой байна. Дээрх нийт цусны 20 хувийг алдахад цус алдалтын шокт орж үхэлд хүргэх аюултай. ...Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, толгойн хуйханд үүссэн шарханд оёдол тавьж, даралттай боолт хийж цусыг тогтоосон тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 80-83 дахь тал),

 

25. Skytel ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22/2107 дугаар, MobiCom ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4/1771 дугаар албан бичгүүд хавсралтын хамт, үүрэн холбооны байгууллагаас ирүүлсэн 9032хх42, 9919хх36, 9906хх35 дугаарын ярианы мэдээлэлд үзлэг хийсэн Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 3-р хавтас 108-109, 110-125, 126-141 дэх тал),

 

26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гүррагчаагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад ажлын газрын гэдэг залуутай пиво уусан. Тэгээд байж байхад******* залгаад “гэрт хүрээд, хамт архи ууя” гэхээр нь хамт гараад,*******ын гэрийн хойд талын зам дээр буугаад цаашаа явсан. Би*******ын гэрт ороход, Алтангэрэл нар байсан. Бид нар пиво ууж байгаад унтаж амарсан ба би Алтангэрэлийн хамт том өрөөнд,******* хоёр унтлагын өрөөнд унтсан.

2021 оны 12 дугаар сарын 13-ны 09 цаг 30 минутын үед намайг сэрэхэд Алтангэрэл яваад өгсөн байсан. Гэрт*******, нар байсан. Тэгээд би доод талын дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи, 0.33 граммын сөжү архи аваад,*******, бид гурав хувааж уусан. Би архи ууж байхдаа руу залгаад “ирж шараа тайл” гэж дуудсан. Тэгээд ирээд дахин дэлгүүрээс нэг шил архи, нэг сөжү авч ирээд хувааж ууж байгаад унтаад өгсөн.

Би орой 19-20 цагийн үед сэрэхэд*******, нар байсан ба яваад өгсөн байсан. Тэгээд сэрээд ус уугаад сууж байхад,******* нар намайг “харь” гэж хөөгөөд, үг хэлээр доромжилсон.

Тэгж байгаад сөжү архины шилээр миний зүүн хөмсөгт нэг удаа цохисон. Миний хөмсөгнөөс цус гараад байхаар нь би ариун цэврийн өрөөнд орж, цусаа угааж тогтоох гээд 20 орчим минут болсон. Би гарч ирэхэд “арчаагүй архичин, эхнэрээ аятайхан авч явдаггүй, эхнэр чинь хэнтэй яаж явдаг юм, хүнтэй явалддаг билүү, чи тэрийг мэдэх үү” гэх зэргээр намайг хэл амаар доромжилсон. Тэгээд миний уур хүрээдг цохисон. Шилэн аягаар цохисноос гар зүсэгдэж гарнаас цус гарсныг дараа нь мэдсэн юм.

Тухайн үед сэтгэл санаа их цочрон давчдаад өөрийнхөө утсаар болон түргэн тусламж руу залгасан боловч утсаа авахгүй, нэг бол авчихаад салгаад байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 118-120, 123-124, 127-133, 136-138, 3-р хавтас 96-97 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Батжаргал (хэргийн 1-р хавтас 139-140 дэх тал), гэрч Ө.Алтаншагай (хэргийн 1-р хавтас 145-147 дахь тал), гэрч Э.Нандин-Эрдэнэ (хэргийн 1-р хавтас 151-152 дахь тал), гэрч Ө.Долгор (хэргийн 1-р хавтас 157 дахь тал),

- мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 2-р хавтас 242 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 2-р хавтас 245 дахь тал), дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 2-р хавтас 247-249 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 3-р хавтас 05 дахь тал), дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 3-р хавтас 07 дахь тал), мэргэжлийн үнэмлэхийн гэрчилгээ, ажлын газрын тодорхойлолт (хэргийн 3-р хавтас 27, 34 дэх тал), Б.Гүррагчаагийн гаргасан амжилтыг тодорхойлсон баримтууд (хэргийн 3-р хавтас 28-33 дахь тал),

 

27. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Галбадрахын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна.

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай найз хүүхэн, талийгаач манай гэрт ирсэн. Тухайн үед “БНСУ-ын виз мэдүүлэхээр материал бүрдүүлээд шинжилгээ өгчихлөө, нийгмийн даатгал орох ажил байгаа” гэж байсан. Маргааш нь бид хоёр Мишээл экспо орж “гэр бүлгүй” гэсэн лавлагаа авсан. Үүнээс хойш манай гэрт байсан юм.

2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр******* залгаад “хаана байна, танайд очъё” гээд шөнө*******, гэх залуугийн хамт 1 шил архи, 2 литрийн савтай пиво бариад орж ирсэн. Тэгээд*******,, бид 4 хамт сууж ууж дуусгасан.

Миний утсаар архи, пиво зардаг хүнийг дуудаж, 1 шил архи авсан ба мөнгийг нь өгсөн. Тэгээд бид нар архинаасаа уугаад сууж байхад “харилаа” гээд шөнийн 03 цагт яваад өгсөн. Харин******* манай гэрт үлдээд, том өрөөнд унтсан ба бид хоёр унтлагын өрөөнд унтсан.

Маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09-10 цагийн үед******* намайг сэрээгээд “архи байна, энийг ууя” гээд бид хоёр хувааж уугаад сууж байхад босоод хамт уусан. Тэгэхэд*******ыг дуудсан ба 13-14 цагийн үед ирсэн.******* “мөнгө байна уу, архи аваад ир” гэхээр нь би “нэг шил сөжү, нэг тамхи авчих” гээдыг гаргасан. Бид нар архиа хувааж уух хооронд банштай цай хийгээд, бид цай ууж дуусахад,******* нарт “одоо явчих” гэсэн. Тухайн үед 16 цаг болж байсан байх.ыг явсны дараа үлдсэн архиа ууж дуусгаад бид хоёр унтлагын өрөөнд ороод хэвтээд өгсөн ба******* том өрөөний буйдан дээр хэвтэж унтацгаасан.

Ингээд 18 цаг өнгөрч байхад******* намайг сэрээгээд “жаахан хамт суучих” гээд байсан. Би том өрөөнд ороод тамхи татаад сууж байхад******* “одоо нэг жижиг шилтэй архи ууя” гэхээр нь би “үгүй, надад мөнгө байхгүй, 21 цагаас хүн дуудчихсан байгаа,г гэрт нь хүргэж өгөх ажилтай, одоо ууж яах гэсэн юм бэ” гэж хэлсэн.

Гүррагчаа “надад мөнгө байгаа, доор дэлгүүрээс ганц юм авч ууя” гэсэн. ...Тэгээд бид хоёр дэлгүүр орж 0.33 граммын шилтэй архи, нэг сөжү аваад гэртээ ороход босчихсон байсан.д сөжүг өгөөд,******* бид хоёр архиа хувааж уусан. Архиа ууж дуусах үед******* “та ингээд явчих, бид хоёр хамт баймаар байна” гэхэд*******д “янхан, гичий минь, намайг миний найзын гэрээс хөөдөг чи хэн юм бэ” гээд элдвээр хэлээд байсан.

Би******* “чи эмэгтэй хүнийг янхан гичийгээр нь дуудах юм, хэрүүл хийхийг хүсэхгүй байна, чи одоо явчих” гэхэд******* “чи бас намайг хөөж байгаа юм уу” гэсэн. Би “хэрүүл хиймээргүй байна, чи явчих” гэхэд******* босож ирээд дайрсан ба дундуур ороод “боль, та одоо явчих, таныг явчих гэж зөндөө гуйлаа шүү дээ, явчихаж болохгүй юм уу” гэхэд******* “гичий минь, дуртай юм бол өөрөө зайлахгүй юу” гэж хэлсэн чинь ...Халиунаа ширээн дээр байсан сөжү архины шилээр*******гийн зүүн хөмсөгний дээд талд цохичихсон.

Гүррагчаа ариун цэврийн өрөө орж ирээдд “яагаад ингэж байгаа юм бэ, би маргааш ажилдаа явж чадахааргүй болчихлоо” гээд байсан. ...Тэгээд******* ус уугаад сууж байснаа гэнэт ус ууж байсан стаканааргийн толгойн зүүн хэсэгт цохисон. толгойгоо бариад суугаад байсан. Би******* “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, чи хариуцлагаа хүлээ, өөрөө эмнэлэг, цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгэхэд******* “болохгүй байна” гэхээр нь “дахин дахин залгаач” гэж хэлсэн.

Тэгээд би ширээн дээр байсан утсаа аваад залгах гэсэн боловч миний утас пук код болчихоод нэвтэрч болохгүй байсан. Тэгээд удалгүй миний скайтелын дугаарт дуудлага ирэхээр нь авахад******* “танай гэрийн гадаа ирчихсэн байна” гэж хэлсэн. Энэ үед 21 цаг болж байсан.

Би*******од “хүнд байдалд орчихлоо, хурдан ороод ир” гэж хэлсэн, ...ирэхээр нь ”миний утас болохгүй байна, чи цагдаа, эмнэлэг дуудаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд******* “за” гээд гарч яваад, удалгүй цагдаа, эмч дагуулаад ороод ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 3-р хавтас 101-103) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 3-р хавтас 52 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 3-р хавтас 55 дахь тал) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдан тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гүррагчаа, Л.Галбадрах нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

3.1. Шүүгдэгч Б.Гүррагчаа нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод С.Халиунаатай “миний найзын гэрээс намайг хөөдөг чи хэн юм бэ” гэж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар ус ууж байсан шилэн аягаар түүний толгойн тус газарт цохисон, ийнхүү цохиулснаас амь хохирогч С.Халиунаа биедээ ... дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх, духны хуйх, ясны хальс, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл авч,  дээрх “дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх”-ны улмаас их хэмжээний цус алдсанаас нас барж амь хохирсон үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.Гүррагчаа нь амь хохирогч С.Халиунаагийн толгойн тус газарт нь шилэн аягаар цохисноос амь хохирогчийн биед шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 99 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, талийгаач нь дух, зулайн хуйхны зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус алдаж амь хохирсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Гүррагчаа нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь, мөн хэргийн хохирогч С.Халиунаа нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 84 дугаартай шинжээчийн дүгнэлт, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 99 дугаартай дүгнэлт (хэргийн 1-р хавтас 168-177, 3-р хавтас 77-78 дахь тал) зэрэг баримтуудаар тус тус нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Гүррагчаа иргэн С.Халиунаагийн толгойн тус газарт нь шилэн аягаар цохиж амь насыг нь хохироосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт ирүүлснийг хуулийн үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хэргийн хохирогч, шүүгдэгч нар нь шалтаг шалтгаангүйгээр өдөр дараалан архидан согтуурч, улмаар үл ялиг зүйлээс болж маргаан үүсгэн, өөрсдийн зан байдлыг хянах чадваргүй, зүй бус ааш авир гарган, амь хохирогч нь шүүгдэгчтэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсан зохих буруутай үйлдэл нь уг гэмт гарах шалтгаан нөхцөл болжээ. 

 

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Гүррагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Б.Гүррагчааг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг, түүнчлэн хэргийн шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

3.2. Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Л.Галбадрахад холбогдуулан “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 213 тоотод Б.Гүррагчаа нь С.Халиунаагийн толгойн тус газар шилэн аягаар цохисноос С.Халиунаа нь дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх авч, улмаар их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж Л.Галбадрах нь тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас С.Халиунаа нас барсан” гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Л.Галбадрахыг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй байхаар тус тус заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг гэж бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, хүнд хохирол учирсан, эсхүл хохирогчийн амь нас хохирсныг ойлгохоор хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэл, өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйл нь дээр нэрлэн заасан этгээдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгыг агуулж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд” гэдэг ойлголтыг үгийн шууд утгаар тайлбарлавал тусламж хэрэгтэй нөхцөл байдал бий болсон үед нь тухайн хүнд заавал тусламж үзүүлэх талаар зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр тухайн үүргийг өөртөө хүлээхийг зөвшөөрсөн этгээд байхаар байна. Ямар нэгэн байдлаар зөвшилцөж, тохиролцоогүй тохиолдолд харилцан итгэлцэл болон түүний дагуу үүрэг үүсэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан, туслалцаа асрамж шаардлагатай нөхцөлд тусгайлан үүрэг хүлээсэн хүн тухайн гэмт хэргийн субъект байхаар тодорхойлогдож хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч Л.Галбадрахын хувьд амь хохирогчтой хувийн дотно найз нөхдийн харилцаатай байсан нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч маргадаггүй хэдий ч тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд тухайлан заасан ...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр амь хохирогчийг асран хамгаалах, туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд биш бөгөөд уг гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байна.

 

Нөгөөтээгүүр, хууль тогтоогчоос тухайн гэмт хэргийн субъектийг хуульчлан тогтоохдоо хууль буюу гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд байхыг шаардсан байхад найз нөхдийн хувиар харилцаатай этгээдийг “үүрэгтэй этгээд” гэж тооцох боломжгүйн дээр “...зохих байгууллагад мэдэгдээгүй гэх ...эс үйлдэхүйгээр тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй” гэж шүүгдэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн хэрэгт шинжээчээр ажилласан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжаваас мэдүүлэг авсан тэмдэглэлд:  “...Талийгаач нь дух зулайн хуйхны зүсэгдсэн шархны улмаас их хэмжээний цус алдаж буй нөхцөлд яаралтай тусламжийг үзүүлэхдээ толгойн хуйханд үүссэн шарханд оёдол тавьж, даралттай боолт хийж цусыг тогтоосон тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой” гэж мэдүүлсэн (хэргийн 3 дугаар хавтас 80-83 дугаар тал) ба дээрх тусламж үйлчилгээг эмнэлгийн нөхцөлд, тусгай мэдлэг мэргэшил эзэмшсэн эмч гүйцэтгэх эмнэлгийн тусламж үйлчилгээ байх тул уг үйлдлийг шүүгдэгч нь мэргэшлийн түвшинд гүйцэтгэх мэдлэг мэргэжил эзэмшсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Галбадрахад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

 

Дөрөв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн шүүгдэгч Л.Галбадрах нь 2.000.000 /хоёр сая/ төгрөг, Б.Гүррагчаа нь 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг тус тус гэм хорын хохиролд тооцон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уянгад нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэргийн 2 дугаар хавтас 145-204 дүгээр талд баримтаар нэхэмжилсэн амь хохирогчийг оршуулах, хоног хураах зан үйл буяны ажил болон талийгаачийн хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ авсны баримт бүхий зардлын 10.472.198 төгрөгийн нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрх шүүгдэгч нарын төлсөн мөнгийг хүлээн авч амь хохирогчийн буяны ажилд зарцуулсан тухайгаа илэрхийлсэн баримттай (хэргийн 3 дугаар хавтас 30, 43, 44-45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) байна.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн бага хүү нь ерөнхий боловсролын Улаанбаатар сургуулийн 7 дугаар ангид суралцдаг, сургуулиа төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөрт 2021-2022 оны хичээлийн жилээс 2027-2028 оны хичээлийн жил хүртэл буюу 12 дугаар анги төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөрт нийт 26.550.000 төгрөг, мөн талийгаачийн насанд хүрээгүй хоёр хүүхэд болон Э.Өнө-Алдар, Э.Мөнх-Алдар нарын амьдран сууж байгаа хоёр өрөө орон сууцны сарын хэрэглээний төлбөрийг 2022 оны 2 дугаар сараас 2028 оныг дуусталх хугацаанд тооцож 6.477.933 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Дээрх нэхэмжлэлээс хүүийн 2021-2022, 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4.500.000 төгрөг төлсөн нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургуулийн санхүүгийн албаны тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн гүйлгээ хийснийг нотлох Голомт банкны дансны хуулга (хэргийн 3 дугаар хавтас 31-33, 34-35 дахь тал) баримт, суралцагчийн гэрээ баримтаар тус тус нотлогдсон тул энэхүү шаардлагыг хангаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэлээс үлдэх Э.Мөнх-Алдарийн 2028 оны хичээлийн жил хүртэл буюу 12 дугаар анги төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөрийн зөрүү 22.050.000 төгрөгийн, хүүхдүүдийн амьдран суух орон сууцны хэрэглээний зардлын 6.477.933 төгрөгийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримт нотолгоог тухай бүрд бүрдүүлэн жич нэхэмжлэн гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Учир нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургууль болон суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулсан байгуулсан гэрээний хүчинтэй байдал нь 2022-2023 оны хичээлийн жилийн хугацаагаар тодорхойлогдох, суралцагч үргэлжлэн суралцахаар бол гэрээг тухай бүрд жил бүр шинэчлэн байгуулахаар гэрээний 6.2, 7.1 дэх заалтад заасан, мөн орон сууцны ашиглалтын зардлын баримтад (хэргийн 3 дугаар хавтас 36 дахь тал) орон сууцны эзэмшигч өмчлөгчийн нэр Эрдэнэжаргал, ам бүл 1 гэж тэмдэглэгдсэнээс дүгнэхэд уг орон сууцанд амь хохирогчийн хүүхдүүд, тэдний асран хамгаалагч, харгалзан дэмжигч амьдардаг, эсхүл хөлсөн амьдардаг гэх нөхцөл байдлыг нотолж тогтоох боломжгүй юм.

Иймд сургалтын төлбөрөөс үлдэх 22.050.000 төгрөг, хүүхдүүдийн амьдран суух орон сууцны хэрэглээний зардлын 6.477.933 төгрөгийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч Б.Гүррагчаа нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 3-р хавтас 245 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 2-р хавтас 247-248 дахь тал) тус тус хэрэгт авагдсан ба 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/137 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор торгуулийн ял өршөөгдсөн гэж “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн байх тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “шүүгдэгч Б.Гүррагчаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Б.Гүррагчаагийн өмгөөлөгч Б.Тэнгисээс: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй. Амь хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй хэдий ч цусыг нь тогтоох гэж алчуураар дарж байсан. Мөн Б.Гүррагчааг ууж байсан сөжү архиныхаа шилээр цохисон амь хохирогчийн буруутай үйлдэл байгааг анхаарч үзнэ үү.

Хохирогч талаас нэхэмжилсэн хохирлын тодорхой хэмжээг нөхөн төлж барагдуулсан байгаа. Мөн цаашид хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа болон миний үйлчлүүлэгч нь хувийн байдлын хувьд 90 настай ээжтэйгээ хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн,

Мөн шүүгдэгч Л.Галбадрахын өмгөөлөгч О.Баярбаясгалангаас: “...Прокуророос миний үйлчлүүлэгчийг ...амь хохирогчийг бэртэл гэмтэлтэй, их хэмжээний цус алдсан, амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй орхисны улмаас нас барсан гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт, санал тус тус гаргаж мэтгэлцсэн.  

 

Шүүх, шүүгдэгч Б.Гүррагчааг “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Б.Гүррагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Гүррагчаад дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд яллагдагчаар (хэргийн 2-р хавтас 107, 112, 3-р хавтас 89-90, 174 дэх тал) нийт 104 /нэг зуун дөрөв/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг, хумсны дээж, 22 ширхэг гарын мөр, гарын дардас, арчдас, цусны дээж зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

- гадаад бичигтэй ногоон өнгийн шил 1 ширхэг, шилэн аяганы хагархай, саарал өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, шаргал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, шар өнгийн хөхөвч 1 ширхэг, шаргал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, хар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн задгай энгэртэй цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн юбка 1 ширхэг, хар суудалтай цагаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн үзүүртэй хос оймс 1 хос, 3 ширхэг тамхины иш, үс зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт Л.Галбадрах нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт************** холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Л.Галбадрахыг цагаатгасугай.

 

2.******* овогт**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гүррагчаад 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гүррагчаад оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гүррагчаагийн цагдан хоригдсон нийт 104 /нэг зуун дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Гүррагчаа 2.000.000 төгрөг /хоёр сая/, Л.Галбадрах 15.000.000 төгрөг /арван таван сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тус тус нөхөн төлснийг тэмдэглэж, амь хохирогчийн бага хүү-Эвандэрийн 2021-2022, 2022-2023 оны сургалтын төлбөрийн 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг Б.Гүррагчаагаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дүүргийн 15 дугаар хороо, ****** 27-85 тоотод оршин суух, /РД:******/, овогт олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээс үлдэх амь хохирогчийн хүүхдийн сургалтын төлбөрийн 22.050.000 төгрөгийн болон хүүхдүүдийн амьдран суух орон сууцны хэрэглээний зардлын 6.477.933 төгрөгийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, уг шаардлагад хамаарах нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, хумсны дээж, 22 ширхэг гарын мөр, гарын дардас, арчдас, цусны дээж зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

- гадаад бичигтэй ногоон өнгийн шил 1 ширхэг, шилэн аяганы хагархай, саарал өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэг, шаргал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, шар өнгийн хөхөвч 1 ширхэг, шаргал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, хар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн задгай энгэртэй цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн юбка 1 ширхэг, хар судалтай цагаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн үзүүртэй хос оймс 1 хос, 3 ширхэг тамхины иш, үс зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.  

 

9. Энэ хэрэгт Л.Галбадрах нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Галбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

- Б.Гүррагчаад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, мөн цагаатгагдсан этгээд нь цагаатгасан шалтгаан, үндэслэлд тус тус шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  тайлбарласугай.

 

12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг нь түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Гүррагчаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.Галбадрахад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД

                                 

                                  ШҮҮГЧИД                                               И.ГАНБАТ

                                                                                                

                                                                                                   Т.АЛТАНТУЯА