| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0767/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/770 |
| Огноо | 2022-11-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/770
2022 11 18 2022/ШЦТ/770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт Болдын******* холбогдох эрүүгийн 22030 0476 0480 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр /томилолтоор/, хохирогч Д.С, шүүгдэгч Б.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал, жуулчлал, гадаад хэлний мэргэжилтэй, Сити их сургуулийн оюутан гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, ...оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ****** /РД:******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны 18 цаг 12 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энхтайваны гүүрний урд замд T.Allian маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно:
- а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
- 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.С-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Т-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Би 2015 онд жолооч болсон ба Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргаснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан. Жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Тухайн осол гаргасан өдөр яаралтай 4 хүүхдээ хадам ээжийн гэрт хүргэж өгөх шаардлагатай байсан учраас эхнэрийн машиныг жолоодсон. Би хохирлыг ах, дүү нараасаа болон эхнэрээсээ зээлж аван төлсөн.
Энэ хэрэг миний анхаарал болгоомжгүйгээс болж гарсан. Анх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан. Дахин өөрийн хайхрамжгүй байдлаас болж жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд санамсар болгоомжгүйгээр хохирол учруулсан. Би ийм зүйл болсонд маш их харамсаж байгаа. Хохирогчийг мөргөөд унагаж байгаа тэр үйл явц одоог хүртэл бодогддог. Тухайн үед хүүхдүүд маань машинд хамт явж байсан. 2 том охин маань энэ талаар байнга ярьдаг.
Тухайн үед цаг алдалгүй түргэн тусламж дуудсан. ...Түргэн тусламж ирээд хохирогчийг эмнэлэг рүү явуулсан. Намайг араас нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд очиход хохирогчийн ар гэрийнхэн ирсэн байсан ба эмч нартай нь уулзсан. Гэмтлийн эмнэлэг хохирогчийг хэвтүүлээгүй, шууд гаргачихсан.
Миний хувьд хохирогчийг ямар ч байсан эрүүл болгоно гэж бодоод “Эм Би Жи” гэх хувийн эмнэлэгт 5 хоног хэвтүүлж, шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэсэн. Давтан эмчилгээний бүх төлбөрийг төлсөн. Мөн хохирогчийн 3 сар ажилгүй байсан хугацааны цалин болох 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогчид нийт 3.077.050 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн. Үүнээс 2.000.000 төгрөг нь түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 1.077.050 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Д.С-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би харуулын ажил хийдэг юм. 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Encanto tower”-н тэнд хуралтай байсан. Хурлаа тараад явж байгаад найзтайгаа тааралдаад, бид хоёр 0.33 хэмжээтэй нэг шил архи хувааж уусан байсан. Манай гэр 120 мянгатын Дунд голын арын байранд байдаг юм. Тэгээд гэртээ харихаар гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн.
Б.Т нь намайг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд яаралтай хүргэж өгөөд, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авсан. Мөн дараа нь “Эм Би Жи” гэх хувийн эмнэлэгт 5 хоног хэвтүүлэн эмчлүүлсэн. Миний баруун нүдний дээд хэсэгт 8 оёдол тавьсан. Мөн зүүн хөлийн тахим хугарсан. Шүүгдэгчийн зүгээс миний эмчилгээний бүх зардлыг төлсөн. Гэрт ирж эргэж тойрч, шаардлагатай эм тариа зэрэг зүйлсийг авч өгч байсан. Мөн 2 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өгсөн. Одоо миний бие сайжирч, ажилдаа орох гэж байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Хоёр. Эрүүгийн 22030 0476 0480 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 04-09 дэх тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.С-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажлаа тараад, гэртээ харихаар алхаад явж байхад 120 мянгатын автобусны буудлын ойролцоо цэргийн найз маань тааралдсан. Бид хоёр 0.33 граммын хэмжээтэй Хараа нэртэй архийг хувааж уугаад салаад явцгаасан. Ингээд 120 мянгатын баруун талын автобусны буудлаас хойш явж байгаад явган хүний гарцаар баруунаас зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү ороод л машинд мөргүүлсэн. Дараа нь юу болсныг санахгүй байна, ухаан алдсан байсан ба эмнэлэг дээр сэрсэн юм.
Миний бие осол болсон өдрөөс хойш дээрдэж байгаа, одоо байнга эмчилгээ хийлгэж байна. Надаас одоогийн байдлаар хохирол төлбөр гараагүй, осол гаргасан жолооч миний эмчилгээний зардлыг төлөөд явж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.М-ын иргэний хариуцагчаар өгсөн:
“...T.Allion маркийн******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2019 онд худалдаж авч байсан. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг ба нөхөр Б.Тамир бид хоёр ээлжлэн жолооддог юм.
Осол хэрэг гардаг өдөр би гэртээ амарч байсан. Манай нөхөр Б.Т 4 хүүхдээ Хан-Уул дүүрэгт байх ээжийн гэрт хүргэж өгөхөөр 17 цагийн үед гарсан юм байна лээ. Тэгээд намайг унтаж байхад манай дүү ирээд “Б.Т ах машин жолоодож явж байгаад хүн мөргөчихсөн байна” гэж хэлсэн. Тухайн үед миний унтарчихсан байсан болохоор манай нөхөр Б.Т дүү рүү залгаж хэлсэн байсан. Ингээд би нөхөр лүү залгахад шоконд орчихсон байдалтай, ярьж чадахгүй байсан. Тэгээд би гэрээсээ гараад Гэмтлийн эмнэлэгт ирэхэд настайвтар эрэгтэй хүн байсан.
...Би хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгааг ойлголоо. Нөхрийн хамт бусдад учирсан хохирлыг төлж барагдуулаад явж байгаа, цаашид мөн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22 дахь тал),
4. “Б.Тамир нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 01 жилийн хугацаагаар хасуулсан” талаарх Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23/1621 дугаартай албан бичиг, жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт (хэргийн 25, 39 дэх тал),
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11691 дугаартай:
1. Д.Сүхбаатарын биед зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн 7-р хавирганы хугарал, баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 57-58 дахь тал),
6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1004 дугаартай:
1. T.Allion маркийн******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн 3.7. “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Д.Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Осол гарах үед T.Allion маркийн******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн 3.7. “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол, хэрэг гарах үндсэн шалтгаан болсон нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэргээр тогтоогдож байна.
7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа (хэргийн 69-70 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Тамирын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эхнэр О.Мягмарын эзэмшлийн T.Allion маркийн******* УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодоод, 4 хүүхдийнхээ хамт гэрээсээ гараад хадам аавын гэр лүү явж байсан. Энхтайваны гүүрэн доогуур буцаж эргээд, туслах замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байсан. Тэгээд төв зам руу ойртоод ирэхэд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд машин зогсож байхаар нь төв зам дээр явж байсан машинуудыг болон толиндоо хараад урагш харахад 1 дүгээр эгнээнд зогсож байсан автомашины урдуур нэг эрэгтэй хүн хурдан алхаад гараад ирсэн. Би тэр хүнийг харсан даруйдаа тоормосоо гишгэсэн боловч машинаа зогсоож чадалгүй явган зорчигчийг мөргөөд зогссон.
Тэгээд машинаасаа буугаад нөгөө хүн дээр очиход хөмсөгнөөс нь цус гарч байсан. Би түргэн тусламж болон цагдаагийн байгууллага руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд машиныхаа араас дугуй хийлэгчийн хайрцаг гаргаж, явган зорчигчийн толгой доор нь ивээд хэвтүүлж байх хооронд эмнэлгийнхэн ирсэн, дараа нь цагдаа нар ирсэн.
...Явган зорчигчийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гээд эмнэлгээс гаргасан бөгөөд би хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Одоогоор нийт 1.400.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Цаашид шаардлагатай эмчилгээг нь хийлгэнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24, 80 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 26 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 83 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Тамирын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Тамир нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны 18 цаг 12 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энхтайваны гүүрний урд замд T.Allian маркийн******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Сүхбаатарыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Д.Сүхбаатарын биед
“...зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн 7-р хавирганы хугарал, баруун хөмсөгт шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 04-09 дэх тал),
- хохирогч Д.Сүхбаатарын: “...Би 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажлаа тараад, гэртээ харихаар алхаад явж байхад 120 мянгатын автобусны буудлын ойролцоо цэргийн найз маань тааралдсан. Бид хоёр 0.33 граммын хэмжээтэй Хараа нэртэй архийг хувааж уугаад салаад явцгаасан. Ингээд 120 мянгатын баруун талын автобусны буудлаас хойш явж байгаад явган хүний гарцаар баруунаас зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү ороод л машинд мөргүүлсэн. Дараа нь юу болсныг санахгүй байна, ухаан алдсан байсан ба эмнэлэг дээр сэрсэн юм.
Миний бие осол болсон өдрөөс хойш дээрдэж байгаа, одоо байнга эмчилгээ хийлгэж байна. Надаас одоогийн байдлаар хохирол төлбөр гараагүй, осол гаргасан жолооч миний эмчилгээний зардлыг төлөөд явж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),
- иргэний хариуцагч О.Мягмарын: “...T.Allion маркийн******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2019 онд худалдаж авч байсан. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг ба нөхөр Б.Тамир бид хоёр ээлжлэн жолооддог юм.
Осол хэрэг гардаг өдөр би гэртээ амарч байсан. Манай нөхөр Б.Тамир 4 хүүхдээ Хан-Уул дүүрэгт байх ээжийн гэрт хүргэж өгөхөөр 17 цагийн үед гарсан юм байна лээ. Тэгээд намайг унтаж байхад манай дүү ирээд “Б.Тамир ах машин жолоодож явж байгаад хүн мөргөчихсөн байна” гэж хэлсэн. Тухайн үед миний унтарчихсан байсан болохоор манай нөхөр Б.Тамир дүү рүү залгаж хэлсэн байсан. Ингээд би нөхөр лүү залгахад шоконд орчихсон байдалтай, ярьж чадахгүй байсан. Тэгээд би гэрээсээ гараад Гэмтлийн эмнэлэгт ирэхэд настайвтар эрэгтэй хүн байсан.
...Би хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгааг ойлголоо. Нөхрийн хамт бусдад учирсан хохирлыг төлж барагдуулаад явж байгаа, цаашид мөн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22 дахь тал),
- “Б.Тамир нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 01 жилийн хугацаагаар хасуулсан” талаарх Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23/1621 дугаартай албан бичиг, жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт (хэргийн 25, 39 дэх тал),
- ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11691 дугаартай:
1. Д.Сүхбаатарын биед зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн 7-р хавирганы хугарал, баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 57-58 дахь тал),
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1004 дугаартай:
1. T.Allion маркийн******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн 3.7. “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Д.Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Осол гарах үед T.Allion маркийн******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн 3.7. “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол, хэрэг гарах үндсэн шалтгаан болсон нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэргээр тогтоогдож байна.
7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа (хэргийн 69-70 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тамирын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Тамир нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 01 жилийн хугацаагаар хасуулсан”, эрх нь сэргэгдээгүй байхдаа T.Allian маркийн******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2022 оны 8 дугаар сарын 07-ны 18 цаг 12 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энхтайваны гүүрний урд замд замын хөдөлгөөнд оролцож явахдаа
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Сүхбаатарыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Д.Сүхбаатарын биед “...зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн 7-р хавирганы хугарал, баруун хөмсөгт шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Тамирыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Б.Тамир нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол түүнийг мөнгөөр нөхөн төлөх, мөн хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Шүүгдэгч Б.Тамир нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Д.Сүхбаатарын эмчилгээ сувилгааны болон ажилгүй байсан хугацааны цалин олговор зэрэгт нийт 3.077.050 төгрөг зарцуулж нөхөн төлсөн гэх ба хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчийн зүгээс эмчилгээний төлбөрийг бүрэн төлсөн, мөн миний ажилгүй байсан хугацааны 2 сарын хугацааны цалинг нөхөн төлсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол, хор уршгийн төлбөргүй гэж үзнэ.
Түүнчлэн зам тээврийн осол хэргийн улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан хохирогч Д.Сүхбаатар нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийгдэх эмчилгээ, сувилгааны зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Тамир нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 83 дахь тал) тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Б.Тамирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Ингэхдээ ялын зорилго, хэрэгжих боломжид үндэслэн шүүгдэгчийн оршин суух нутаг дэвсгэр, мөн тэрээр Сити Их сургуулийн эрх зүйн 3 дамжаанд суралцдаг гэх хувийн байдлыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын*******,******* дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, Б.Тамирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Б.Тамир нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 08 /найм/ сарын хугацаанд*******,******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.С-т 3.077.050 /гурван сая далан долоон мянга тавь/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хэргийн хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт Б.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД