Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/355

 

2022            10            28                                  2022/ШЦТ/355

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б,

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч В.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.Б-д холбогдох эрүүгийн 2225005210403 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, В.Б

Шүүгдэгч В.Бнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2022 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 2-2-6 тоот гэртээ хамтран амьдрагч Ж.О-н зүүн гарын бугалга, зүүн мөр, зүүн чихний дэлбээ, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос В.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч В.Б“...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

          хохирогч Ж.О-н “...2022 оны 8 дугаар сарын 24-ний орой...нөхөр В.Б“том хүүдээ мөнгө явуулмаар байна, чи надаас нууцаар мөнгө үрээд байна, дансны хуулгаа гаргаж ирээд харуул” гэж хэлснээс болж хоорондоо маргалдсан. ...миний баруун, зүүн талын чих хэсэг рүү 2-3 удаа, баруун талын хавирга, дух, гэдэс хэсэг рүү гараараа цохисон. Нөхөртэйгөө ноцолдож байхад зүүн талын бугалга, баруун гарын тохой, хүзүүнд зулгаралт үүссэн. Нөхөр В.Бнь гал тогооны өрөөнд орж хар өнгийн иштэй, жижиг хутга бариад “чамайг ална шүү” гэхээр нь би “чамд алуулж байснаас би өөрийгөө нь алсан дээр” гэж хэлээд хутгыг нь булааж авсан. В.Бунтлагын өрөөнд орох үед гэрээс гарч цагдаад өөрийнхөө утаснаас дуудлага өгсөн. ...нөхөртэйгөө эвлэрсэн гомдол, санал, хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

В.Б сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 24-ний орой гэртээ хоолоо хийж байхад эхнэр Отгонцэцэг 20 цагийн үед ажлаасаа ирсэн. Бид нар хоолоо идчихээд том өрөөнд сууж байхдаа би эхнэртээ “лангууны бараа дуусаж байхад мөнгө нь хаашаа ороод байгаа юм бэ, харагдах мөнгө алга, чи утсаа гаргаад ир, чиний дансны хуулгыг үзмээр байна, би том хүүдээ мөнгө явуулмаар байна” гэж хэлэхэд эхнэр дансны хуулгаа үзүүлээгүй. Үүнээс болж бид хоёр хоорондоо хэрэлдээд, би уурласандаа эхнэрийнхээ зүүн мөр, чих хэсэгт гараараа цохисон, бид хоёр хоорондоо ноцолдох үед зүүн бугалга, баруун гуя, дух, тохой, хүзүү хэсэг нь хөхөрчихсөн. Би нойлын өрөөнд орж тамхи авчихаад эргээд гарч ирэхэд эхнэр Отгонцэцэг нь гал тогооны өрөөнд хар өнгийн иштэй, жижиг хутга барьчихсан “би өөрийгөө ална” гэж хэлэхэд бага хүү Болор-Эрдэнэ гал тогооны өрөөнд орж ирэхээр нь хүүгээ том өрөөнд оруулахад гартаа барьсан хутгатайгаа гараад явсан. ...Удалгүй гаднаас эхнэр Отгонцэцэг цагдаа нарын хамт орж ирсэн. ...Зүйл ангийг зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33, 40 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 647 дугаартай; “...1.Ж.От  биед зүүн гарын бугалга, зүүн мөр, зүүн чихний дэлбээ, баруун гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохой, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. 3.Зүүн гарын бугалга, зүүн мөр, зүүн чихний дэлбээ, баруун гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духанд зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохой, хүзүүнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

иргэн Ж.О “...2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө миний нөхөр В.Бэрүүл үедээ миний биед халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

зөрчлийн хэргийн материалууд /хавтаст хэргийн 3-15 дахь тал/,

В.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/,

хохирогч Ж.О “...Миний бие гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 66 дахь тал/,

яллагдагч В.Б “...Би эхнэр Отгонцэцэгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн В.Б сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч В.Б гэм буруутайд тооцох;

шүүгдэгч В.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2022 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 2-2-6 тоот гэртээ хамтран амьдрагч Ж.Отгонцэцэгийн зүүн гарын бугалга, зүүн мөр, зүүн чихний дэлбээ, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч В.Б гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, 

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Ж.О “...нөхөр В.Б “том хүүдээ мөнгө явуулмаар байна, чи надаас нууцаар мөнгө үрээд байна, дансны хуулгаа гаргаж ирээд харуул” гэж хэлснээс болж хоорондоо маргалдсан. ...миний баруун, зүүн талын чих хэсэг рүү тус бүр 2-3 удаа, баруун талын хавирга, дух, гэдэс хэсэг рүү гараараа цохисон. Нөхөртэйгөө ноцолдож байхад зүүн талын бугалга, баруун гарын тохой, хүзүүнд зулгаралт үүссэн.” гэх,

В.Б “...би уурласандаа эхнэрийнхээ зүүн мөр, чих хэсэгт гараараа цохисон, бид хоёр хоорондоо ноцолдох үед зүүн бугалга, баруун гуя, дух, тохой, хүзүү хэсэг нь хөхөрчихсөн. Зүйл ангийг зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 647 дугаартай дүгнэлт,

иргэн Ж.О “...2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө миний нөхөр В.Бэрүүл үедээ миний биед халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

Шүүгдэгч В.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч В.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч В.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч В.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч В.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

          Хохирогч Ж.О нөхөртэйгөө эвлэрсэн гомдол, санал, хүсэлт байхгүй.” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч В.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч В.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ