| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0820/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/869 |
| Огноо | 2022-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч С.Солонго,
Шүүгдэгч Ч.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г холбогдох эрүүгийн 2211 00000 1672 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Ч.Г, 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ,,,,,тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Ч.Г нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 142а тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.Аыг “амралтын газар хонуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүг нь заана гэж 2 гараараа жавьж хэсгээс татаж эрүүл мэндэд нь “...биед хамрын нуруу, хамрын угалз, баруун хацар, уруул, эрүүнд зулгаралт, хэлэнд шарх, зөөлөн эдийн няцрал..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 142а тоот гэртээ өөрийн эхнэр Б.Аыг “ажлынхантай нь амралтанд явуулахгүй, амралтын газар хонуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүг нь заана гэж 2 гараараа жавьж хэсгээс татаж, биед нь “биед хамрын нуруу, хамрын угалз, баруун хацар, уруул, эрүүнд зулгаралт, хэлэнд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Ч.Гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Ч.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тэр өдөр 2022 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө гэртээ ганцаараа 1 шил 075гр хараа архи аваад уучихсан байсан тэгээд би гэртээ байж байсан ахрин манай эхнэр Б.А нь ажпынхаа газрын хамт олноороо зугаалганд явсан байсан тэгээд би тэр оройн 20:00 цагийн үед эхнэртэйгээ утсаар ярьж байсан чинь манай эхнэр согтуу байсан тул би түүнииг гэртээ ирээч гэж хэлж байсан тэгээд би түүнийг хурдан ир гэтэл тэр ирэхгүй эндээ манай ажлынхан хонох гэж байна гэхээр нь би дургүйцэж байсан тэгж байгаад дараагаар нь эхнэрийнхээ гар утасруу 88711681 дугаар луу нь дахин дахин залгаж ярих гэтэл утсаа авахгүй бай - байгаад сүүлдээ утсаа салгасан байсан тэгээд удалгуй цагийн уед манай эхнэр менежер гэх эмэгтэй Баясаа гэгчийн дугаараас залгаад өөрөө ярьж байсан бид хоёр хонох хонохгүй талаар хэрүүл хийж байсан, тэгээд шөнө нь эхнэр Б.Амаржаргаг ажпынхаа газрын Баясаагаар гэртээ хүргүүлж ирсэн юм тэгээд бид хоёр маргалда:- муудалцаж байсан. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь гаднаас цагдаа нар орж ирэзг намайг аваад энд авчираад эрүүлжүүлэх байранд хонуулж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-32/,
Хохирогч Б.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрөө Баянбүрдийн хажуудах Премиум нэртэй зочид буудалд өрөөний үйлчлэгч ажилтай...2022 оны 9 дүгээр сарын 24-ний орой 17 цагийн үед манай ажпын газрын хамт олноороо намрын аялал гэдэг арга хэмжээнд явсан. Тэр нь Налайхаас цаашаа Цонжинболдог гэдэг газрын хажууханд байдаг юм байна лээ. Тэгээд ажпынхаа газрын хүмүүстэй хамт олноороо архи дарс ууцгааж байсан. Шөнийн 24 цагаас хойш манай нөхөр Чулуунтогтох овогтой Г нь манай менежер Баярбаясгалан гэдэг эмэгтэй рүү олон удаа залгаж манай эхнэрийг авчирч өг гэж мессеж бас бичээд байсан байна лээ. Тэгээд манай эхнэрийг ажлаас нь гаргаач гэх мэтчилэнгийн баахан юм бичиж дарамт шахалт учруулсан юм байна лээ. Тэгээд манай менежер намайг гэрт хүргэж өгөөд яваад өгсөн би өөрөө гэртээ орж байсан. Тэр үед шөнийн 02 цаг өнгөрч байсан тэрнээс хойш өглөөний 05 цаг хүртэл манай нөхөр надад агсам согтуу тавьж унтуулж амраахгүй байсан зодож цохиж авсан..Манай нөхөр үснээс зулгааж байгаад миний нүүр амыг маань маажиж байсан. Тэгээд бас миний амыг заана гээд ам руу гараа хийгээд хоёр тийшээгээ татаад байсан. Аман доторх салст хөндий гэмтсэн юм шиг байна өвдөөд байна. Нүүр ам руу гараараа 2-3 удаа гараа атгаж байгаад цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-17/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13204 дугаартай дүгнэлтэд: “...Б.Аын биед хамрын нуруу, хамрын угалз, баруун хацар, уруул, эрүүнд зулгаралт, хэлэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэсэн дүгнэлт /хх-22-23/, шүүгдэгч Ч.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Ад учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Д.Мөнх-Эрдэнэ нь дээрх байдлаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд Н.Аийг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Г нь хохирогч болох өөрийн эхнэр Б.Аын үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүг нь заана гэж 2 гараараа жавьж хэсгээс татаж үүний улмаас хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний паалангийн эмтрэл, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Гээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэл ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Гэд нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Гийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР