Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/872

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

Улсын яллагч Ж.Баянжаргал,

Шүүгдэгч Г.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дад холбогдох эрүүгийн 2211 01169 1708 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Г.Д, 1992 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын ....тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгигохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Мөнгөн болор” угаалга автобусны буудал дээр насанд хүрээгүй Т.Нг автобуснаас буух үед гадуур хувцасных нь баруун халааснаас Айфоне 8 загварын гар утсыг авсан болох нь:

 

Шүүгдэгч Г.Даас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн том оврын автобусан дотор 14-16 насны эмэгтэй хүүхдийг автобуснаас буух үед нь халааснаас нь Айфоне-8 загварын гар утсыг нь хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /хх-124-125/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Нгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянхошууд байдаг өөрийн төрсөн эгч Т.Энхжингийнд очих гээд Бөмбөгөрийн автобусны буудлаас 4:43 чиглэлийн автобусанд суугаад явж байхдаа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн болор авто угаалгын автобусны буудал дээр буух үедээ өөрийн өмсөж явсан гадуур хувцасныхаа баруун талын халааснаас улаан өнгийн айфоне 8 загварын гар утсаа хулгайд алдсан..” гэсэн мэдүүлэг /хх-22-23-р хуудас/,

Гэрч Б.Батнямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 37-р хороо Содон хорооллын автобусны буудал дээр Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдийн бүртгэлт судалгаанд байдаг Г.Дыг саатуулан шалгахад, үүрч явсан цүнхнээс нь 2 ширхэг гар утас гарч ирсэн тэгээд гар утаснуудын талаар Г.Даас асууж тодруулхад “Энэ миний гар утаснууд байгаа юм би янзлуулах гээд явж байсан юм” гэж надад хэлсэн тэгээд төд удалгүй Г.Дын биеэс гарч ирсэн 2 утасны нэг утсанд дуудлага ирсэн. би гар утаснуудыг хулгайн гар утас байж болзошгүй юм байна гээд Нийслэлийн цагдаагийн удирдах газарын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү явж байх замд Г.Д нь надаас гарч ирсэн энэ 2 ширхэг гар утсыг Би нэгийг нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс, нөгөө гар утсыг нь Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын автобусны буудал дээрээс хулгайлан авсан тухайгаа ярьсан. Тэгээд би халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн Мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Э.Оргилд шалгуулахаар сэжигтэй этгээд болох Г.Д, түүний биеэс гарч ирсэн 2 ширхэг гар утасны хамт хүлээлгэн өгсөн. Намайг Г.Дыг шалгахад Самсунг галакси эс-8 плас загварын цэнхэр өнгийн кейстэй гар утас 1 ширхэг, Айфоне8 загварын улаан өнгийн гадна талдаа цагаан өнгийн кэйстэй гар утас нэг ширхэг, мөн өөрийн эзэмшлийн Самсунг галакси жи-6, загварын бор өнгийн хуучивтар гар утас 1 ширхэг гарч ирсэн, өөр ямар нэгэн содон зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-43-44-р хуудас/,

 

Гэрч Б.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай төрсөн эгч Базарханд нь Сонгинохайрхан дүүргийн 37-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг юм, тухайн өдөр би эгчийн оронд ТҮЦ-д сууж байтал орой гэгээ тасарч байсан гэхээр 18 цагийн үед /цагийн сайн санахгүй байна /хар саравчтай малгайтай, хар өнгийн биеийн тамирийн цамцтай, хар өнгийн подволктой, хар өнгийн өмдтэй, хар өнгийн үүргэвч үүрсэн 25-30 гаруй насны залуу орж ирээд Samsung S-8 загварын хар хөх өнгийн утас өгөөд эгчээ энэ утсыг цэнэглээд өгөөч гэхээр нь би тухайн утсыг нь цэнэглээд үлдсэн, харин тухайн залуу гараад явсан тэрнээс хойш бараг гурван цагийн дараа нөгөө залуу утсаа авах гээд орж ирэх үед нэг цагдаа араас нь орж ирээд бариад гарсан. Энэ залуу надад утас өгсөн залуу мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-48-49-р хуудас/,

Цагдаагийн дэд ахлагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд: Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд нарын бүртгэл судалгаанд байдаг .. регистрийн дугаартай Ганзоригийн Д гэх этгээдийг шалгахад Самсунг Галакси эс-8 плас, Айпоне-8 загварын гар утас биеэс нь гарч ирсэн Г.Дыг шалгуулахаар Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Э.Оргилд хүлээлгэн өгсөн...” илтгэх хуудас /хх-45/

 

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-14/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн НЦУГ-22-89 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь....397.800 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан /хх-28-29/, шүүгдэгч Г.Дыг иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-93/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.Дашцамц нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Дашцамцын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Д  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Дад нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Т.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дыг  250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР