| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 1072022/0100/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/106 |
| Огноо | 2022-08-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.2., |
| Улсын яллагч | З.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/106
2022 11 08 2022/ШЦТ/106
М*******Н**************Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч .айгалмаа даргалж, шүүгч А.ямбажав, С.Өлзий-*******тгон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга .Н
Иргэдийн төлөөлөгч Т.Х
Улсын яллагч З.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, *******овгийн *******-н ******* /РД: 5/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч ******* нь ........оны ..........дугаар сарын ........-ний өдрийн ..........цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 5.......дугаар хороо................ дугаар гудамжны ......... тоотод орших иргэн *******-н гэрт хохирогч *******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, .........оны ........дугаар сарын ..........-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны 10 тоотод орших иргэн *******-н гэрт хохирогч *******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдэх үед гэмт хэрэг үйлдсэн хутгыг салган авах гэсэн *******-н биед халдаж, ноцолдох явцдаа *******-н биед баруун талын нүдний гадна хэсэг, баруун талын хөлний хэсэгт шарх, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны 5 тоотод .*******-г "*******эрээсээ хөөлөө" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн хацарт нь архины шилний хагархай хэсгээр хатган эрүүл мэндэд нь биед зүүн хацрын зүсэгдсэн ил шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ага *******үний 13 дугаар гудамжны 10 тоотод байрлах ахын байшинд , ах, түүний найз гэх 50 гаран насны эрэгтэй бид дөрөв хамт 2 шил архи хувааж уусан. Архиа уугаад сууж байхад ахын найз гэх эрэгтэй надад хандан “чи дандаа хүний юм зүгээр идэж ууж хүн ашигладаг, зайл, арчаагүй” гэх мэтээр хараагаад над руу халбага сэрээ шидээд байсан. Тэгэхээр нь би гал тогооны шүүгээн дээр байсан хутга аваад айлгах санаатай цээж рүү нь далайхад нөгөө эрэгтэй хүн “чи муу хутгалаач, шаачихгүй юу чи нэг мөсөн” гээд орилохоор нь би тухайн эрэгтэйн цээж хэсэг рүү нь нэг удаа хутгалсан. Тэгээд тухайн хүний цээжнээс цус их хэмжээгээр гарч байхаар нь сандраад орон дээр очиж хэвтсэн. Тэгтэл миний дээр ирж суугаад зүүн талын чихийг хутгаар зүсээд байхаар нь би “одоо болсон биз дээ” гэж хэлээд орон дээрээс босоход миний нуруу руу хутгалсан. Тэгээд хутгаа бариад хүн аллаа гээд байшингаас гарсан. -тай ноцолдох үед түүний биед гэмтэл учирсан байх, түүнээс би санаатай -н биед гэмтэл учруулаагүй. Ер нь зарим зүйлийг санаад заримыг нь санахгүй байгаа.
и 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минутын үед тортой хувцсаа аваад .*******-н гэрт ортол тэр нилээд согтуу надад хандаж “чи юу хулгай хийх гээд манай гэрээр эргэлдээд байгаа юм бэ? манай гэрээс зайл” гэхээр нь би “авгай хөөгөөд байна, танайд ганц өдөр хоноё” гэтэл тэр шил хагалаад хагархай шилээрээ “чамайг ална шүү” гэхээр нь би хагалсан байсан шилнээс аваад “чи хүн зүсдэг бол би чамайг зүсээд үзүүлье” гээд түүний зүүн талын шанаа хэсэг рүү нь шилээр хатгаад гэрээс нь гараад байшингийнх нь үүдэнд тухайн шилээ хаяад Энхтайваны хашаанд ороод байж байхад цагдаа нар ирээд намайг авч явсан. и хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй байгаа. *******эм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42, 164, 227-228/,
Хохирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...и сүүлийн 10 гаруй хоног -н байшин болох ******* дүүргийн -дугаар хороо, - дугаар гудамжны 10 тоотод байрлаж байсан юм. и 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр , үл таних , ******* гэх 2 залуугийн хамт 2 шил архи хувааж уусан. Тэгээд бид 4 уугаад сууж байтал *******юука гэх залуу хутга аваад миний цээж хэсэг рүү хутгалсан. Тэгээд гэх залуу ******* гэх залуугийн үйлдлийг зогсоох гээд ноцолдож эхэлсэн. ******* гэж ******* мөн. и эмнэлэгт хэвтэж эм тариа хийлгэсэн 690.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 29/
Хохирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Хэрэг гарсан өдөр би баруун талын орон дээр унтаж байхад хамт архи ууж байсан *******, нар орилолдоод их чимээ гарахаар нь сэрээд харахад ахын цээж хэсгээс их хэмжээний цус гарчихсан байдалтай ширээний хажууд хэвтэж байсан. ******* зүүн талын орон дээр сууж байхаар нь би “чи яагаад настай хүнийг хутгалчихаж байгаа юм бэ?” гээд хажууд нь очиход миний баруун хөлний дээд хэсэгт хутгаараа хатгачихсан. Тэгээд босч ирээд “би бүгдийг чинь ална, би Мөнгөнморьтын зовхи нь өөдөө босоо хүүхэд шүү, надад алуулж гай болов” гээд орилоод над руу дайрахаар нь би хутгыг нь авах гээд булаацалдахад хутгаа ардаа нуугаад байсан. Тэгээд би хутгыг нь авах гээд орон дээр дарж унахад нуруу руу нь хутга хатгагдчихсан. Тэгээд би орон дээр *******-тай ноцолдож хутгыг нь булааж авах гээд хутганаас нь татахдаа зүүн чихийг нь зүсчихсэн. Хутгыг нь аваад зуухны зүүн талын шүүгээ байсан хэсэг рүү шидчихээд бид хоёр ноцолдоод *******-г газарт унахад нь толгой хэсэг рүү нь баруун хөлөөрөө дэвссэн, хажуу талаас нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би хутгыг нь авч гараад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/
*******эрч П.-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг өнгөрч байхад өөрийн найз атбаярын хамтаар ******* дүүргийндугаар хороо, гудамжны тоотод байж байхад манай хуурай дүү нар болох *******, нар 2 шил “Хараа” нэртэй архи авч орж ирээд бид дөрөв тухайн архийг хувааж уусан. Тэгээд би хэсэг орон дээр унтаж байхад чимээ гарахаар нь сэрээд хартал -н цээжнээс цус гарчихсан дээшээ хараад газар хэвтэж байсан, бас *******-н чихнээс цус гарчихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 38/
Хохирогч .*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 09 цагийн үед дэлгүүрээс 1 шил архи аваад зогсож байтал манай хажуу талын хашааны ******* гэх залуу ирсэн. Тэр архиа ******* болон танихгүй 2 залуутай цуг ууж дуусгаад нөгөө танихгүй 2 залуугаас салаад би өөрт байсан мөнгөөрөө дахиад 1 шил архи аваад *******-н хамт ******* дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод гэртээ ирээд архиа хувааж уусан. Тэгээд *******гарч яваад удалгүй тортой хувцсаа бариад “танайд ганц хоноё” гэж гуйхаар нь би түүнд хандаж “хонуулахгүй, манай гэрээс зайл” гэж хэлтэл тэр хэрүүл маргаан үүсгээд, ээжийг үл хүндэтгэсэн байдалтай харьцахаар нь би уусан байсан архиныхаа шилээ хагалаад айлгах гэтэл тэр шилний хагархайгаар миний зүүн талын шанаа руу хатгачихаад гараад яваад өгсөн. Надад ямар нэг гомдол санал байхгүй, эмчилгээний зардал болох 300.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 156, 2 дугаар хх-ийн 3/,
*******эрч Ц.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед ******* манайд эхнэртэйгээ муудсан гээд хувцсаа бариад гэрт орж ирсэн. Тэгэхэд ******* “манай ээжийнх ямар агуулах юм уу” гээд дургүйцэж байсан. Тэгээд тэр хоёр гэрт 1 шил архи хувааж ууж сууж байгаад хоорондоо маргалдсан. Тэр хоёр гэрт барьцалдаад гэрээс гарахдаа ******* ууж байсан архины шилээ аваад гарах шиг болсон, үүдэнд маргалдаад байх шиг байсан. и араас нь гараад харахад *******-н зүүн талын хацар хэсгээс цус гарсан байсан. Тэгээд хажуу айлын охин гэрт орж ирээд цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159/
*******эрч -н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “и 2022 оны 07 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед найзындаа очихоор дугаар гудамжны 05 тоот хашааны үүдэнд явж байтал хашаан дотор байшингийн үүдэнд ******* ах зогсож байхаар нь хашаа руу орсон чинь ******* ах “Монгол Стандарт” гэсэн архины шилний хагархайны амсар барьчихсан зогсож байснаа тэрийгээ миний урд шидчихээд хашаанаас гараад явсан. Тэгэхээр нь би гэрт ортол ******* ахын зүүн хацар хэсгээс нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “******* дүүргийн дугаар хороо, гудамжны 10 тоот буюу ертөнцийн зүгээр урагшаа харсан өлзий хээтэй оранж өнгийн төмөр хаалгатай хашаа байв. Хаалгаар ороход тоосгон урагш харсан 1 цонхтой баруун тийш харсан төмөр хаалгатай байшин байв. Хаалгаар ороход баруун талын цонхны дор ор, дээд талд нь хураалттай хөнжил, үзлэгийг үргэлжлүүлэхэд ширээн дээр “Хараа” нэртэй архины шил, аяга, лаазтай “Cass” нэртэй пиво байв. “Хараа” архитай ширээний баруун талд хулдаасан дээр цус мэт бохирлогдсон зүйл байв. Үзлэгийг үргэлжлүүлэн гарч үзэхэд хашааны хаалганы дотор урд талд хашааны ёроолд нийт урт нь 26.5 см, ажлын хэсгийн урт нь 14.8 см, өргөн нь 3 см, бариулын урт нь 11.5 см, өргөн нь 2.8 см, урттай бор шаргал өнгийн модон иштэй хутга хураан авав...” гэх тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “******* дүүргийн дугаар хороо, тоот гэх ба уг хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан, том хаалга нь дэлгээтэй модон хашаа байв. Хашааны хойд талд ертөнцийн зүгээр урагшаа харсан, 2 ширхэг модон хаалга цонхтой 1 давхар цагаан өнгийн дээвэртэй үүдний хаалга нь онгорхой дүнзэн байшин байв. айшингийн хаалганаас урд зүгт 3.5 метрийн зайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон “Монгол стандарт” гэсэн бичиглэлтэй архины шилний хагархай байсан тул “А” үсэг тавьж гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 146-151/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “ажлын хэсэг нь 14.8 см урттай, өргөн нь 3 см, бариулын урт 11.5 см, нийт 26.5 см урттай шаргал өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцов” гэжээ /хх-ийн 174/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “Монгол Стандарт” нэртэй архины шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцов” гэжээ /хх-ийн 12/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “1 ширхэг цагаан саарал өнгийн дээрээ цэнхэр дөрвөлжин судалтай нимгэн материалтай хагас ханцуйтай сорочкон цамц, 1 ширхэг шар өнгийн нимгэн материалтай цамц, 1 ширхэг саарал өнгийн нимгэн хагас ханцуйтай фудволк, 1 ширхэг улаан хүрэн өнгийн хүрэм зэргийг эд мөрийн баримтаар тооцов” гэжээ /хх-ийн 18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8286 дугаартай дүгнэлтэд “...Үзүүлэгч *******-н биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэдсэн байх боломжтой гэмтэл байна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 66-67/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 245 дугаартай дүгнэлтэд “...Үзүүлэгч *******-н биед баруун талын нүдний гадна хэсэг, баруун талын хөлний хэсэгт шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх нүдэнд учирсан шарх, хөлний зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 48-49/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 09шэ/291 дугаартай дүгнэлтэд “...Үзүүлэгч .*******-н биед зүүн хацрын зүсэгдсэн ил шарх. Зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх бололмжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 170-171/
Согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “******* /РД: / нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2.79 хувийн согтолттой, 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2.35 хувийн согтолтой” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-72, 74, 183/
Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хохирогч нарын биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16, 74, 181/
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай тогтоолоор “яллагдагч *******-д холбогдох 2204001110098 дугаартай хэргийг ******* дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсүгэй” гэжээ /хх-ийн 142-143/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4/21187 дугаартай албан бичгээр “******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор *******-н ******* /РД:ЧЙ84092515/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгджээ. Ялтан ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар төлөлт хийгээгүй 500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэжээ /хх-н 2 дугаар хх-ийн 19/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “регистрийн дугаартай ******* овгийн *******-н *******”, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар “урьд 4 удаагийн ял шийтгэлтэй” гэх, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 104, 107-122/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.*******эм буруугийн талаар.
Монгол улсын Шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн 66.3.3 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар амаар болон бичгээр гаргасан дүгнэлтдээ: “*******-г гэм буруутай” гэсэн дүгнэлтийг,
Улсын яллагчаас “Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаан байхгүй, 3 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод буюу иргэн *******-н гэрт хохирогч *******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Улмаар шүүгдэгч *******.******* нь хохирогч С.-г хутгалах үед уг хутгыг салган авах гэсэн *******-н биед халдаж, ноцолдох явцдаа түүний биед баруун талын нүдний гадна хэсэг, баруун талын хөлний хэсэгт шарх, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч *******.******* нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн хороо, дугаар гудамжны 5 тоотод хохирогч .*******-г "*******эрээсээ хөөлөө" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн хацарт нь архины шилний хагархай хэсгээр хатган эрүүл мэндэд нь биед зүүн хацрын зүсэгдсэн ил шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирогч -г айлгах санаатай цээж рүү нь нэг удаа хутгалсан. и -г хутгалсны дараа надаас хутга авах гэж ноцолдох үед түүний биед гэмтэл учирсан байх. 2022 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ******* намайг гэрээсээ хөөгөөд байхаар нь шилний хагархайгаар хацрыг нь хэд хэдэн удаа зүссэн. *******эм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлгүүд,
- хохирогч *******-н “бид 4 архиа уугаад сууж байтал ******* нь хутга аваад миний цээж хэсэг рүү хутгалсан. Тэгээд гэх залуу ******* гэх залуугийн үйлдлийг зогсоох гээд ноцолдож эхэлсэн” гэсэн мэдүүлэг
- хохирогч *******-н “*******, нар орилолдоод их чимээ гарахаар нь сэрээд харахад атбаяр ахын цээж хэсгээс их хэмжээний цус гарчихсан хэвтэж байсан. ******* миний баруун хөлний дээд хэсэгт хутгаар хатгаж, хутгаа ардаа нуугаад өгөхгүй байхаар нь бид хоёр ноцолдсон” гэсэн мэдүүлэг
- хохирогч .*******-н “******* шилний хагархайгаар миний зүүн талын шанаа руу хатгачихаад гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг
- гэрч П.-н “чимээ гарахаар нь сэрээд хартал -н цээжнээс цус гарчихсан дээшээ хараад газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг
- гэрч Ц.*******-н “*******, ******* хоёр архи ууж байгаад үүдэнд маргалдаад байсан. и араас нь гараад харахад *******-н зүүн талын хацар хэсгээс цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг
- гэрч -н “******* ах архины шилний хагархай барьчихсан зогсож байсан ба гэрт ороод харахад ******* ахын хацраас цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162/
-хохирогч *******-н биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 8286 дугаартай дүгнэлт,
-хохирогч *******, .******* нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 245, 291 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газрын болон хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд мөрийн баримтууд, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Тухайн гэмт хэргүүд гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******хохирогч *******, *******, .*******нар нь ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал” нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гал тогооны шүүгээн дээр байсан хутгыг авч хохирогч -н цээж рүү хатгаж, уг хутгыг салган авахаар очсон -д эсэргүүцэл үзүүлж түүний хөлийг хутгаараа хатгасан”-ыг,
Мөн ******* нь дээрх үйлдлээс 1 сар гаруй хугацааны дараа согтуурсан үедээ хохирогч *******-н хацрыг ууж байсан архины шилнийхээ хагархайгаар хэд хэдэн удаа зүссэн”-ийг үйлдэлдээ шууд санаатай хандсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, нэг хүний эрүүл мэндэд нь хүнд болон хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгчээс хохирогч *******-н биед гэмтэл учруулахдаа хэрэглэсэн хутга нь аливаа биетийг устгах, гэмтээх чадвартай эд зүйл тул “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэг ойлголтод хамааруулж авч үзнэ.
Иймд гэм буруугийн талаарх иргэдийн төлөөлөгч болон прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч ******* нь зэвсэг хэрэглэн хохирогч *******-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
“усдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-н биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол, харин хохирогч *******, .******* нарын биед тус тус хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь эмчилгээний зардалд 690.000 төгрөг, хохирогч .******* нь 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг хэрэгт хавсарган ирүүлээгүй байна.
Иймд хохирогч *******, .******* нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй ба хохирогч Ч.-с нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан нийт 7 жил 3 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хариуцлага нь нэг талаасаа хүмүүжүүлэх зорилготой байдаг. Тиймээс *******.*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан доод ял болох 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
******* нь “ам бүл 2, эхийн хамт амьдардаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд тус тус хамаарагдаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 7 жилийн хорих ял оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан үзсэн болно.
Харин шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч *******.******* нь хамгийн сүүлд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, уг торгуулийн ялыг төлж барагдуулаагүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4/21187 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хх-н 119-122/
Иймд шүүгдэгч *******.*******-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 7 жил 5 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялтай (500:15=33 хоног буюу 1 сар 3 хоног) дүйцүүлэн тооцож, түүний эдлэх нийт хорих ялыг 7 жил 6 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 26.5 см урттай шаргал өнгийн модон иштэй 1 ширхэг хутга, цагаан саарал өнгийн дээрээ цэнхэр дөрвөлжин судалтай нимгэн материалтай хагас ханцуйтай сорочкон цамц, шар өнгийн нимгэн материалтай цамц, саарал өнгийн нимгэн хагас ханцуйтай фудволк, улаан хүрэн өнгийн хүрэм, “Монгол Стандарт” нэртэй архины шилний хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-н цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т**************Т**************Х нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ******* овгийн *******-н *******-г 7 (долоон) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дэх õýñýãò çààñíààð ******* овгийн *******-н *******-г 5 (таван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ÿëаар øèéòãýñ¿ãýé.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.1 дүгээр зүéлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар îíîãäóóëñàí 7 жилийн хорих ял äýýð Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дэх õýñýãò çààñíààð îíîãäóóëñàí 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 5 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 7 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялын эдлээгүй үлдсэн 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 (долоон) жил 6 (зургаан) сар 3 (гурав) хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 7 (долоон) жил 6 (зургаан) сар 3 (гурав) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар *******-н цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******, .******* нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 14.8 см урттай, өргөн нь 3 см, бариулын урт 11.5 см, нийт 26.5 см урттай шаргал өнгийн модон иштэй 1 ширхэг хутга, “Монгол Стандарт” нэртэй архины шилний хагархай, цагаан саарал өнгийн сорочкон цамц, шар өнгийн цамц, саарал өнгийн фудволк, улаан хүрэн өнгийн хүрэм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАР*******АЛА*******Ч, ЕРӨНХИЙ ШҮҮ*******Ч .АЙ*******АЛМАА
ШҮҮ*******ЧИД А.ЯМАЖАВ
С.ӨЛЗИЙ-*******Т**************Н