Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Мандах,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөр шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, ****/2022/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, *** нас *** сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт, Өвөрхангай аймгийн **** сумын **** баг, ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:*********/,

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь Өвөрхангай аймгийн **** сумын *** багийн **** тоотод амьдарч байхдаа 2020 оны *** дүгээр сарын ***-ны өдрөөс мөн оны *** дугаар сарын ***-ны өдрийн хооронд “жүжигчин *****” гэсэн хуурамч хаяг нээж “Та 3 сая төгрөгийн азтан боллоо. Хонжворын 1 хувь буюу 30,000 төгрөгийг ...дансанд шилжүүлнэ үү” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээллийг оруулж, нийт *** хохирогчоос 20,000-30,000 төгрөгийг буюу нийт **** төгрөгийг шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн: ...Би тухайн үед насанд хүрээгүй байсан учир өөрийнхөө хөнгөмсөг зангаасаа болж гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэргийг манай найз анх надад зааж өгч байсан... гэв.

Хохирогч **** мэдүүлэг /3 дугаар хх-ийн 141 дүгээр хуудас/, хохирогч **** мэдүүлэг /3 дугаар хх-ийн 162-163 дугаар хуудас/, *** гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 55-62 дугаар хуудас/, хохирол төлсөн жагсаалт /2 дугаар хх-ийн 175-179 дүгээр хуудас/, гэрч **** мэдүүлэг /5 дугаар хх-ийн 37 дугаар хуудас/, хохирогч **** гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 211-218 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч ***** ашигласан гэх ***** Хаан банкны **** дугаартай дансны хуулга /2 дугаар хх-ийн 163-166 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1-2 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд зэрэг болно.

                           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч ***** гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Хохирол бүрэн төлсөн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч **** нь 2020 оны *** дүгээр сарын ***-ны өдрөөс мөн оны *** дугаар сарын ***-ны өдрийн хооронд “жүжигчин ***” гэсэн хуурамч хаяг нээж “Та 3 сая төгрөгийн азтан боллоо. Хонжворын 1 хувь буюу 30,000 төгрөгийг ...дансанд шилжүүлнэ үү” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээллийг оруулж, нийт *** хохирогчоос 20,000-30,000 төгрөгийг буюу нийт ***** төгрөгийг шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг үйлдэж, нийт *** хохирогч нарт **** төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч, иргэний нэхэмжлэгч **** өгсөн ...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай охин **** фэйсбүүк хаяганд нь “Та азтан боллоо, 3.000.000 төгрөгийн эзэн боллоо, 3.000.000 төгрөгийн 1 хувь буюу 30.000 мянган төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагаас өмнө **** тоот дансанд хийнэ үү” гэсэн утгатай шуудан ирсэн. Урьдчилгаа 1 хувь буюу 30.000 мянган төгрөг *** тоот дансанд шилжүүлбэл баталгаажна,  үгүй бол дараагийн азтанг тодруулна гэнээ гэхээр нь би шалгаарай гээд 16 цагийн орчимд Олон улсын худалдааны төвийн Хаан банкны АТМ машинаар **** дугаарын дансанд мөнгө шилжүүлсэн, данс эзэмшигчийн овог, нэрний зарим үсэг нь харагдаад зарим нь нууцлагдаад байдаг. Би таахдаа **** гэдэг хүн байна гэж бодоод зургийг дараад шилжүүлсэн. Тэгээд манай охин хүлээгээд байсан таг болсон, тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Надад гомдол санал байхгүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа миний дансанд 30000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас/,

хохирогч **** өгсөн ...2020 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд миний фэйсбүүк хаяганд жүжигчин **** гэсэн хаягнаас 2-3 групп шэйр хийсэн хүнд мөнгөн шагнал болох 3.000.000 сая төгрөгийн азтан шалгаруулна гээд пост яваад байхаар би өөрийн хаягаасаа 2-3 удаа групп шэйр хийсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өглөө эрт 8 цагийн орчимд миний мессенжер хаягт та уралдаанд хожлоо, 3.0 сая төгрөгийн эзэн боллоо, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагаас өмнө 3.0 сая төгрөгийн 1 хувь буюу 30.000 төгрөгийг **** тоот дансанд шилжүүлээрэй. Та амжаагүй тохиолдолд хүчингүй болно гэсэн утгатай мессенжер ирсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад сумын Хаан банкинд очин данснаасаа 30.000 төгрөгийг ***** тоот дансанд хийсэн. Харин шилжүүлсэн мөнгөний утган дээр нь 30.000  ***** гэж бичсэн. Мөнгөө хийчхээд дараа нь би мессенжер чатаараа мөнгө хийсэн гэж жүжигчин ***** гэсэн хаяг руу явуулсан. Тэгээд надад хариу ирэхгүй байж байгаад намайг блок хийсэн байсан. Тэгэхээр нь би энэ хуурамч хаяг байсан байна. Намайг хуурчихлаа гэж бодсон. Тухайн үед би Цагдаагийн байгууллагад хандаагүй. Учир нь би тухайн үед хөдөө яваад өгсөн байсан харин хөдөөнөөс ирээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхээ мартсан байсан. Миний хохирлыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр **** мөнгө буцаав гэсэн утгатай 30.000 мянган төгрөг миний **** дансанд шилжүүлсэн, мөнгөө буцааж авсан болохоор надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

хохирогч **** өгсөн ...Надад тийм фэйсбүүк чатаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирсэн Фэйсбүүк чатаар холбогдсон болохоор эрэгтэй, эмэгтэй гэдгийг мэдээгүй. Интернэт банк ашиглаж 30.000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн хүнд залилуулсан гэдгээ мэдээгүй ээ, хохирол мөнгийг барагдуулж өгсөн, гомдол саналгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96 дугаар хуудас/,

хохирогч **** өгсөн ...Дээрх утгатай мессенжер чат 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 39 минутын үед жүжигчин **** гэх нэртэй чатнаас ирсэн, *** тоот дансанд 30.000 төгрөг экспресс банкаар шилжүүлсэн. Тухайн данс **** гэх данс гарч ирж байсан. Би зөвхөн мессенжер чатаар холбогдож энэ үнэн юм уу гэж асуухад  “үнэн та итгэж болно гэсэн” хариу чат ирсэн. Би хэн гэж хүний нэртэй данс байгаа талаар асуухад **** гэж хариу ирсэн чат ирсэн тэгээд би итгээд тухайн 30 мянган төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн үед **** мөнгө буцаав гэсэн утгатай 30000 төгрөг миний дансанд орж ирсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123-125 дугаар хуудас/,

хохирогч **** өгсөн ...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Фэйсбүүкээр жүжигчин *** зурагтай **** гэсэн фэйсбүүкт 3.000.000 төгрөгийн азтан шалгаруулна 5 хүнд өгнө гэсэн пост байсан учир би тэр постыг нь share хийсэн чинь миний чатад нөгөө фэйсбүүк хаягнаас та азтан боллоо. Та татварын тухай хуулийн дагуу дараах дансанд хонжворын 1 хувь буюу 30.000 төгрөгийг шилжүүлэн мөнгөө авах боломжтой гээд **** гэсэн данс ирсэн тэгээд би мөнгө шилжүүлэх гэтэл **** гэсэн данс гарч ирэхээр нь би чат бичиж асуутал би *** байна наад данс чинь манай туслахын данс байгаа юм гэхээр нь би 30.000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд фэйсбүүк хаягаа хаагаад алга болсон. Би залилуулсан гэдгээ мэдсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас над руу ярьсны дараа миний шилжүүлсэн 30.000 төгрөг миний дансанд буцаж орсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 140-142 дугаар хуудас/,

хохирогч **** өгсөн ...2020 оны 02 дугаар сард битүүний өдөр байсан жүжигчин **** хаягнаас лайк шейр хийвэл та азтан болох боломжтой гэсэн мэдээлэл байхаар нь би тухайн үед лайк, шейр хийсэн. Орой 20 цагийн орчимд та азтан боллоо гэсэн зурвас ирсэн. Би азтан боллоо гэсний дагуу **** дугаартай дансанд 1 удаа 30.000 төгрөг өгч байсан. 2021 оны 06 сард миний дансанд 30,000 орж ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 173-174 дүгээр хуудас/,

хохирогч **** өгсөн ...Би азтан боллоо гэсний дагуу **** дугаарын дансанд өөрийн данснаас нэг удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. Би уг мөнгөө эргүүлэн авсан. Надад одоо гомдол санал байхгүй. Би шилжүүлсэн 30,000 төгрөгөө буцаагаад авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй, хавтаст хэргийн материалтай танилцахгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 184 дүгээр хуудас/,

хохирогч **** өгсөн ...Би азтан боллоо гэсний дагуу ****** дугаартай данс руу 1 удаа 30,000 төгрөг шилжүүлж байсан. Миний шилжүүлсэн мөнгийг буцаагаад над руу хийсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй, хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 195-196 дугаар хуудас/,

хохирогч ***** өгсөн ...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би өөрийн эзэмшдэг **** дугаартай Хаан банкны данснаас ******* гэсэн данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний хийсэн мөнгө буцаад миний данс руу орчихсон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

хохирогч **** өгсөн ...Би тухайн үед азтан боллоо гэсний дагуу ******* дугаарын данс руу өөрийн хаан банкны **** дугаарын данснаас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 30,000 төгрөг шилжүүлсэн... Тухайн 30,000 төгрөгөө буцаагаад авчихсан, надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл үгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 229 дүгээр хуудас/,

хохирогч **** өгсөн ...Би ******* дугаарын данс руу нэг удаа 30.000 төгрөг шилжүүлж байсан. Миний фейсбүүк чат руу 30,000 төгрөг шилжүүлчих, маргааш 3,000,000 төгрөг орох болно гэхээр нь би итгээд шилжүүлсэн. Би шилжүүлээд маргааш нь миний дансанд мөнгө орж ирэхгүй байхаар нь тухайн чат бичсэн хаяг руу ороод хартал хуурамч хаяг байсан... Тэгсэн удалгүй миний **** данс руу 30,000 төгрөг буцаан шилжүүлчихсэн байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/,

хохирогч **** өгсөн ...Би жүжигчин **** гэх нэртэй фэйж хуудас руу орж сугалаанд оролцсоны дараагаар миний фэйсбүүк хуудсанд та азтан боллоо 30,000 төгрөгийг нэг данс руу шилжүүлэх талаар зурвас ирсний дагуу би аав ************ гэх хүний хаан банкны картад мөнгө хийж байгаад 30.000 төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн. Буруутай үйлдэл хийсэн хүнд нь хуулийн дагуу хариуцлага тооцож л байвал болоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 29 дүгээр хуудас/,

хохирогч ****** өгсөн ...Би азтан боллоо гэсний дагуу 30,000 төгрөг шилжүүлээд төд удалгүй хэрэг үүссэн гээд миний данс руу эргээд 30,000 төгрөг орж ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 34 дүгээр хуудас/,

хохирогч **** өгсөн ...Тухайн үед би СБД-ийн 19-р хороо Санзайд байх “****” нэртэй хүнсний дэлгүүрт хааяа очиж ажилд нь тусалдаг байсан юм. Тэгсэн миний “****” гэх хаягт уг мэдээлэл ирснээр **** дэлгүүрийн эзэн **** гэж хүний эхнэр **** хэлээд 30,000 төгрөг өгч шилжүүлсэн юм. Би данс ашигладаггүй байсан. Миний шилжүүлсэн 30,000 төгрөг өнгөрсөн оны намар байх **** гэх хүний дансанд буцаж орсон байсан. Тэгээд би **** эхнэр **** 30,000 төгрөгөө буцааж авсан. Тэгэхээр надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 41 дүгээр хуудас/,

хохирогч ******* ...Тухайн өдрийн он сарыг сайн санахгүй байна. “*******” гэсэн фэйсбүүк хаягаар надад ирсэн. Тэгээд би тухайн мөнгөны 1 хувь буюу 30,000 төгрөгийг шилжүүлэхэд **** гэсэн данс гарч ирсэн юм. Би тэр даруйд нь 30,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Миний хохирлыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн өглөөний 13 цаг 00 минутад миний ХААН банкны ******* дугаарын дансанд 30,000 төгрөг шилжүүлээд буцаалт гэсэн байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/,

хохирогч ********* ...2020 оны 02 дугаар сард Жүжигчин **** гэх хүний хаягтай 3,000,000 төгрөгийн уралдаан зарласан байсан. Би тухайн хаягнаас ирсэн бүртгэх журмын дагуу бүртгүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дээрх асуултын дагуу миний чат руу мессеж ирсэн. Тэгээд би тухайн өдөр дээрх данс руу 30,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр өдөр Дорноговь аймгийн **** сумын Цагдаагийн газарт энэ талаар өргөдөл бичиж өгсөн. ...Надад учирсан хохирлыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралд суухгүй  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

хохирогч ****** ...Он сар өдрийг нь сайн санахгүй байна. 2 дугаар сарын сүүлээр ирсэн санагдаж байна. Тэр өдрөө өнжөөд маргааш нь 30,000 төгрөгийг өөрийн ******* дугаарын данснаас шилжүүлж байсан юм. Данс эзэмшигч нь ****** гэж гарч ирж байсан. Миний хохирлыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ***** мөнгөний буцаалт гэсэн утгатай 30,000 төгрөг орж ирснээр миний хохирол барагдсан. Гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

хохирогч ******н ...Жүжигчин ******* зурагтай “*******” гэсэн хаягнаас уралдаан азтан тодруулах уралдаан зарласан байсан. Тэгээд оролцсон чинь надад та азтан боллоо гэсэн мессеж ирсэн. ******* гэх хүний ХААН банкны дансанд 30,000 төгрөгийг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

хохирогч ******* ...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Та уралдаанд хожлоо та азтан боллоо” гэж ирсэн. Би тухайн үед ажлаасаа бууж явсан болохоор шилжүүлээгүй. Гэртээ харьчхаад өдрийн 16 цагийн үед уг мессежний дагуу ирсэн данс руу 30,000 төгрөгийг шилжүүлсэн. ***** гэх хүний нэртэй байсан. Би хэд хоногийн дараа явуулах юм байлгүй гэж харж байгаад явуулахгүй болохоор нь тэр чигээр нь яршиг гээд орхиод цагдаад хандаагүй. Миний шилжүүлсэн 30,000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

хохирогч ********** ...2020 оны 02 дугаар сарын яг хэдний өдөр ирсэн байсныг одоо санахгүй байна. Уг нь бол миний гар утсан дээр байсан, устсан юм шиг байна монголоор “********” гэсэн чатнаас “та уралдаанд хожлоо 3,000,000 төгрөгийн эзэн боллоо. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагаас өмнө 3 сая төгрөгийн 1 хувь болох 30,000 төгрөгийг ********* дугаарын тоот дансанд шилжүүлээрэй гэж мессеж ирэхээр нь би итгээд тэр өдрөө ********* тоот дансанд өөрийнхөө ****** данснаас 30,000 төгрөг шилжүүлсэн. ...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өглөө миний ХААН банкны данс руу гүйлгээний утга дээр **** мөнгө буцаав гээд 30,000 төгрөг орсон байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 114-116 дугаар хуудас/,

хохирогч *********н ...Тэр Жүжигчин **** гэх хаяг дээр цагаан сарын баярыг тохиолдуулан 3,000,000 төгрөгийн шагналын сантай хонжворт сугалаа гаргаж байгаа та энэ сугалаанд оролцох бол харсан цаг минутаа илгээнэ үү гэсэн зар байхаар нь би уг хаяг руу өөрийнхөө харсан цаг минутыг нь бичээд чат явуулсан. 2020 оны 02 сарын 28-ны өдөр надад уг хаягнаас та 3,000,000 төгрөгийн азтан боллоо та 2020 оны 02 сарын 29-ний өдрийн дотор **** дугаарын данс руу 3,000,000 төгрөгийн нэг хувь болох 30,000 төгрөгийг шилжүүлнэ үү гэхээр нь би тэр данс руу нь 30,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би тэртэй тэргүй залилуулаад өнгөрсөн юм байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаагүй. 2020 оны 04 сарын 07-ны өдөр миний **** гэсэн данс руу 30,000 төгрөгийг шилжүүлээд өгчихсөн гүйлгээний утга дээр нь **** мөнгө буцаав гэсэн утга бичээд миний шилжүүлсэн 30,000 төгрөгийг буцаагаад өгчихсөн. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 135-137 дугаар хуудас/,

хохирогч ******** ...2020 оны 02 дугаар сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна. Ховд аймгийн Буянт сумын **** багт Цагаан сар хийгээд явж байтал миний чатад мессеж ирсэн. Би хариу бичилгүй тухайн үед цаг хугацаандаа багтахын тулд тэр дор нь мөнгийг нь шилжүүлсэн. Шилжүүлсний  дараа тэр хүн Фэйсбүүкээсээ байн байн алга болоод байдаг байсан. Тэгж байгаад бүр Фэйсбүүкт орж ирэхээ больсон. Тэгээд би залилуулсанаа мэдсэн. Бага мөнгө байсан болохоор цагдаа шүүх болоод яах вэ гээд хаячихсан юм. Тэгтэл 2020 оны 04 дүгээр сарын дунд үеэр миний дансанд “Буцаалт” гэх утга бүхий 30,000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгэхээр нь юу ч гэсэн мөнгөө буцаагаад авчихлаа гэж бодоод нэг их тоолгүй хаячихсан юм. Өчигдөр Ховд аймгийн цагдаагийн газраас холбогдоод дээрх чат таны утсанд байгаа юу гэхээр чатаа шалгаад үзтэл устгачихсан байсан. Одоо надад ямар нэгэн хохирол болон нэмж шалгуулах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 146-147 дугаар хуудас/,

хохирогч ***** ...Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны /би өдрийг яг санахгүй байна/ өдөр гэртээ буюу Дархан-Уул аймгийн ***** сумын 8 дугаар баг **** тоотод байхад ******* гэсэн цахим хаягны чат /мессенжер/-ээр Та уралдаанд хожлоо 3.0 сая төгрөгийн эзэн боллоо, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагаас өмнө 3.0 сая төгрөгийн 1 хувь буюу 30,000 төгрөгийг ***** тоот дансанд шилжүүлээрэй. Та амжаагүй тохиолдолд хүчингүй болно гэсэн утга бүхий чат ирсэн юм. Ингээд би тухайн үед итгээд ******* тоот данс руу 30.000 төгрөг явуулсан боловч эргээд над руу хариу өгөөгүй, Над руу чат бичсэн цахим хаяг руу би чат бичээд хариу ирээгүй алга болсон. ...Миний хохирлыг барагдуулсан надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-156 дугаар хуудас/,

хохирогч ********* ...Та уралдаанд хожлоо 3,000,000 төгрөгийн эзэн боллоо 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагаас өмнө 3,000,000 төгрөгийн 1 хувь буюу 30,000 төгрөгийг ****** тоот дансанд шилжүүлээрэй. Та амжаагүй тохиолдолд хүчингүй болно гэсэн утга бүхий чат ирж байсан. ******* гэж данс байгаа гэж хэлсэн тэгээд би итгээд 30,000 төгрөг хийсэн. 30000 төгрөгөө буцаан авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

хохирогч ****** ...2020 оны 02 сарын 28-ны өглөө надад “*****” гэсэн хаягтай жүжигчин ****** хар цамцтай зурагтай чатнаас та 3,000,000 төгрөгийн азтан боллоо та 3,000,000 төгрөгийн 1 хувь 30,000 төгрөг **** тоот дансанд 2020 оны 02 сарын 29-ний 12 цагаас өмнө шилжүүлээрэй та амжаагүй тохиолдолд хүчингүй болно гэсэн чат намайг гэртээ буюу Баянгол дүүргийн ***-р хороо Орхон *** тоотод байхад миний Fасеbоок-н хаяг руу чатаар ирээд би 2020 оны 02 сарын 28-нд **** тоот дансанд өөрийн **** гэсэн данснаас 30,000 төгрөг 1 удаа шилжүүлээд “****” гэх хаяг руу өөрийн утасны дугаар, Fасеbоок хаяг, дансны дугаар зэргийг бичээд мөнгө шилжүүлчихлээ гэж хариу өгсөн тэгээд дахиж холбогдоогүй. Надад 2020 оны 04 сарын 08-нд *** мөнгө буцаав гэж ***** дугаартай данснаас 30,000 төгрөг миний **** дугаарын данс руу орсон. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-168 дугаар хуудас/,

хохирогч ***** ...Намайг Дундговь аймгийн ***** суманд ахын гэрт байхад миний гар утсанд *** гэх хүний нэртэй, нэг танихгүй чат мессенжерээр “Та уралдаанд хожлоо 3 сая төгрөгийн эзэн боллоо. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагаас 3 сая төгрөгийн 1 хувь буюу 30.000 мянган төгрөгийг *** тоот дансанд шилжүүлээрэй. Та амжаагүй тохиолдолд хүчингүй болно гэсэн утга бүхий мессенжер ирсэн юм.Тэгээд би тэр чатыг нь хүлээж аваад тухайн данс руу нь 30.000 төгрөгөө шилжүүлсэн юм. Тэгээд намайг гэрт байхад нэг танихгүй дугаараас нэг эрэгтэй хүн яриад таниас авсан 30.000 төгрөгөө эргүүлж өгье цагдаагийн газраас утсаар яривал эргүүлж өгсөн гэж хэлээрэй гээд миний данс руу 30.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэр хүнийг хэн гэдэг хүн байсныг мэдэхгүй байна. Утасны дугаар нь одоо надад байхгүй байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 173-175 дугаар хуудас/,

хохирогч **** ...2020 оны 02 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн **** сумын **** багт байх гэртээ байж байтал дээрх чат ирсэн бөгөөд тухайн үед хариу явуулсан эсэх талаараа санахгүй байна. Саяхан эргээд нөгөө чатаа байгаа эсэхийг шалгахад устгачихсан байсан. Тухайн данс руу тэр дор нь 30,000 төгрөг хийгээд зөрүүлээд мөнгө нь ороод ирэх юм байх гээд хүлээтэл ерөөсөө ямар нэгэн мөнгө орж ирээгүй. Тэгээд угаасаа залилуулчихлаа гэдгээ мэдээд бага зэргийн мөнгө юм чинь гээд чимээгүй хаячихсан байсан юм. Тэгтэл 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр миний дансанд “*****” гэх утгатай 30,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь юу ч гэсэн мөнгөө буцаагаад өгчихлөө гэж бодоод хаячихсан. Одоо надад ямар нэгэн хохирол болон шалгуулах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179-180 дугаар хуудас/,

хохирогч **** ...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүктээ ороод байж байтал *** гэх жүжигчины зургийг тавьсан азтан шалгаруулж байна, амжиж бүртгүүлээрэй, миний постыг харсан цагаа бичээрэй, хувь чатаар бүртгүүлнэ үү гэсэн пост байхаар нь тухайн фэйсбүүк хуудас руу ороод чат руу нь сайн байна уу, 15 35 м аз, аз гэж бичихэд бүртгэл амжилттай гэсэн чат ирэхээр нь баярлалаа бичсэн юм. Тэгтэл надад 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цагт Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулах **** зочид буудал буюу ажил дээрээ байхад надад “Баяр хүргэе. Та Цагаан сартай холбогдуулан явуулсан азтан шалгаруулах LIVЕ-аар аз од нь шовойсон 5 хүний нэг болж 3.000.000 төгрөг хожлоо. Та Монголын татварын хуулийн дагуу дараах дансанд хонжворын 1 хувь буюу 30.000 төгрөг хийгээд өөрийн шагналаа авах боломжтой. Шилжүүлэх дансны дугаар: **** Хаан банк, Санамж: Мөнгө шилжүүлэх утга хэсэг дээр та өөрийн холбогдох утасны дугаар, фэйсбүүк хаяг болон шагналаа хүлээн авах дансны дугаараа үлдээгээрэй, 02 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө мөнгөө байршуулаагүй тохиолдолд таны хонжворыг хүчингүйд тооцож дахин азтан тодруулах болно гэсэн чат ирэхээр нь үнэн юм уу гэж асуухад танд дахин баяр хүргэе гэж хэлэхээр тухайн чатаар явуулсан данс руу нь мөнгө хийх гээд дансны дугаарыг бичихэд **** гэх данс эзэмшигчийн нэр гарч ирэхээр нь дахин чатаар холбоо барих дугаараа энэ данс **** гэж гарч ирээд байна ш дээ гэж бичихэд манай туслахын дугаар байгаа гэж хэлсэн тэгээд дахиж чатаар энэ ****** өөрөө мөн үү холбоо барих дугаараа өгөөч гэхэд өгөөгүй тэгээд данс руу нь 30.000 төгрөг шилжүүлээд мөнгө хийсэн гэж чат бичихэд хүлээгээрэй шалгаад хэлье гэж чат бичсэн тэрнээс хойш хариу өгөхгүй, чат руу нь орохоор өөрийнхөн бичсэн чатууд бүдэг болсон байхаар нь дахин орж шалгаагүй юм гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188-190 дүгээр хуудас/,

            хохирогч ********* ...**** гэсэн данс руу өөрийн эзэмшлийн ***** гэсэн дугаарын данснаасаа 30,000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Дахиж бол шилжүүлэг хийгээгүй нийт ганц удаа л шилжүүлэг тухайн өөрийн эзэмшлийн **** дугаартай дугаарын данснаасаа хийсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/,

            хохирогч **** ...Миний чатанд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 07 цаг 51 минутад Жүжигчин ****** гэсэн цахим хаягнаас Баяр хүргэе та 3,000,000 төгрөгийн азтан боллоо. Хонжворын 1 хувь болох 30,000 төгрөгийг **** тоот дансанд хийгээд өөрийн шагналаа авах боломжтой гэсэн байсан. Тэгээд би 30,000 төгрөгийг дүү **** холбогдон шилжүүлсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 208-210 дугаар хуудас/,

            хохирогч ***** ...Надад 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Жүжигчин **** гэсэн цахим хаягаар “Та уралдаанд хожлоо 3.0 сая төгрөгийн эзэн боллоо. Та монголын татварын хуулийн дагуу 1 хувь буюу 30.000 төгрөгийг **** тоот дансанд шилжүүлээрэй. Та амжаагүй тохиолдолд хүчингүй болно” гэсэн утга бүхий чат ирж байсан. Тэгэхээр нь би яг хэзээ орох вэ? гээд хариу бичихэд 30.000 төгрөг хийсэн тохиолдолд орно гэсэн хариу ирэхээр нь ажлынхаа хүмүүст хэлсэн чинь та хийгээд үз гэж хэлсэн. Тэгээд л би тухайн данс руу 30.000 төгрөг хийгээд тэрнээс хойш 30-40 минут ахиж чат бичихэд хариу ирэхгүй болохоор нь энэ худлаа байж гэж бодоод тухайн хаяг руу миний мөнгийг буцааж явуул тэгэхгүй бол би чамайг өгдөг газар нь өгнө гээд сүрдүүлсэн чат бичээд орхисон. Дараа нь ойролцоогоор 7-10 хоногт миний мөнгө буцаад орж ирсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 222-223 дугаар хуудас/,

            хохирогч **** ...2020 оны 02 сарын сүүлээр гадуур ажилтай явж байгаад гэртээ 11 цагийн үед орж ирээд гар утас дээрээ Фэйсбүүк апп нээгээд орсон чинь надад Фэйсбүүкийн **** гэсэн нэртэй хэрэглэгчээс надад “Та 3.000.000 төгрөг хожлоо 12 цагаас өмнө хонжворын 1% хувь болох 30.000 төгрөгийг шилжүүлэх юм бол танд 16 цагт танд 3.000.000 төгрөг шилжүүлэн” гэсэн чат надад ирсэн. Би *** дугаартай данс руу 30.000 төгрөг нэг удаа шилжүүлсэн. Миний хохирол төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр **** буцаалт гэж 30.000 төгрөг орж ирж барагдуулсан. Миний хохирол барагдуулсан тул надад цаашид нэмж шалгуулах зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцах хэрэггүй, шүүх хуралдаанд оролцохгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 229-231 дүгээр хуудас/,

            хохирогч ***** ...Би 2020 оны 02 дугаар сарын сүүлээр байх суманд гэртээ байж байтал цахим хаягаар азтан болсон байна. Та 3 сая төгрөг авахаар бол 24 цагийн дотор 30,000 төгрөг **** дугаарын дансанд шилжүүлнэ үү гэхээр нь би өөрийн данснаас 30,000 төгрөг явуулсан. Тэгээд удалгүй нөгөө хаяг алга болсон. Надад нэг удаа ирсэн. Би буцааж ямар нэгэн хариу чат явуулаагүй. Миний хувьд ямар нэгэн гомдол санал алга... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 235-236 дугаар хуудас/,

            хохирогч **** ...Намайг Улаанбаатар хотод байхад 2020 оны цагаан сарын дараахан санагдаж байна, сар өдрөө нарийн сайн санахгүй байна. Над руу дээрх мессеж миний хувь чатаар буюу мессенжерээр ирсэн. Тухайн үед нь би яг үнэн юм уу, хаанаас очиж авдаг юм, заавал данс руу хийх ёстой юм уу, бэлэн авч болдоггүй юм уу гэх мэтээр нэлээд хэдэн чат бичиж харьцаж байсан. Би нэг удаа 30.000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлж гүйлгээний утга дээр гар утасныхаа дугаарыг бичсэн санагдаж байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 242-243 дугаар хуудас/,

            хохирогч ***** ...Надад азтан боллоо гэсэн утга бүхий чат 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим намайг гэртээ байхад ирж байсан. Би **** тоот хаан банкны харилцах данс эзэмшдэг. Би нэг л удаа **** дугаарын данс руу өөрийн ******* дугаарын тоот данснаас 30,000 мянган төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4-5 дугаар хуудас/,

            хохирогч ***** ...2020 оны 02 сарын 22-ны өдөр 19 цаг 48 минутад Баяр хүргэе та 3,000,000 төгрөг хожлоо. Хонжворын 1 хувь буюу 30,000 төгрөгийг ***** дансанд хийгээд шагналаа авах боломжтой гэсэн. Би 30,000 төгрөг байршуулсан юм. Надад гомдол санал байхгүй. Тэр явдлаас хойш 2020 оны 04 сарын 08-ны өдөр 30,000 төгрөг буцаж орж ирсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 19-20 дугаар хуудас/,

            хохирогч ******** ...Та уралдаанд хожлоо. Та 3,000,000 төгрөгийн азтан боллоо. 3 сая төгрөгийн 1 хувь 30,000 төгрөгийг ****** тоот дансанд шилжүүлээрэй. Амжаагүй тохиолдолд хүчингүй болно гэсэн утга бүхий чат ирсэн. 30,000 төгрөгийг өөрийн ***** тоот данснаас шилжүүлсэн. ...Миний хохирлыг барагдуулсан. Шүүх хуралд суухгүй, гомдолгүй.. гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 25-26 дугаар хуудас/,

            хохирогч ********* ...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр азтан боллоо 3.000.000 төгрөг хожлоо гэсэн утгатай чат ирсэн. Тэгээд 1 хувь буюу 30.000 төгрөгийг ******* тоот данс руу шилжүүлээрэй хэрэв шилжүүлээгүй тохиолдолд хүчингүйд тооцож дахин азтан шалгаруулах болно гэсэн байсан. Тэгэхээр нь би орой нь дүү нараасаа асуугаад маргааш нь буюу 2020 оны 02 сарын 13-ны өдөр би өөрийнхөө **** тоот данснаас мобайл банкаар 30.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхэд уг дансны эзэмшигч нь **** гэсэн нэр гарч ирж байсан. гэхдээ түүнээс хойш хэд хоногийн дараа яг хэд хоногийг нь санахгүй байна миний данс руу буцаалт гээд 30.000 төгрөг шилжүүлсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 34 дүгээр хуудас/,

            хохирогч ******* ...2020 оны 02 дугаар сарын эхээр азтан боллоо 3.000.000 төгрөг хожлоо гэсэн утгатай чат ирсэн. Тэгээд 1 хувь буюу 30.000 төгрөгийг **** тоот данс руу шилжүүлээрэй хэрэв шилжүүлээгүй тохиолдолд хүчингүйд тооцож дахин азтан шалгаруулах болно гэсэн байсан. 30,000 төгрөгийг 1 удаа ээж ******** шилжүүлсэн. ...Миний хохирлыг миний өөрийн данс болох ******** тоот дансанд хийж барагдуулсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 41-42 дугаар хуудас/,

            хохирогч ******* ...Надад тийм утгатай мессенжер чат ирсэн. Би тухайн өдрийн он, сарыг огт санахгүй байна. Ямартай ч 2 сар байсан байх. Дээрх таны хэлсэн шиг утгатай мессэнжер чат нь ****** гэсэн фэйсбүүк хаягаар надад ирсэн юм. Тэгээд би тухайн мөнгөний 1 хувь буюу 30.000 төгрөгийг шилжүүлэхэд **** гэсэн данс гарч ирсэн, би тэр дариуд нь өөрийн Хаан банкны дансаар АТМ-ээс шилжүүлсэн. Залилуулчихлаа гэж бодоод байж байтал миний хаан банкны ******* дугаарын дансанд 30.000 мянган төгрөг буцаалт гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Иймд надад гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 46 дугаар хуудас/,

            хохирогч ******** ...2019 оны 05 дугаар сарын сүүлчээр санагдаж байна. Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг, ******** байх гэртээ байж байхад миний утас руу дээрх утга бүхий фейсбүүк чатаас цахим шуудан надад ирсэн. Тухайн үед фейсбүүк аккаунт нэрийг нь санахгүй байна. Тухайн үед би тус цахим шууданд хариу бичилгүйгээр шууд бичиж явуулсан ****** гэсэн данс руу 30000 төгрөг шилжүүлээд, утга дээр нь өөрийнхөө нэрийг данстайгаа хамт бичиж мөнгийг шилжүүлсэн. Ахиж ******** гэсэн данс руу мөнгө шилжүүлээгүй, зөвхөн нэг удаа л мөнгө шилжүүлсэн. Би өөрийнхөө **** гэсэн данснаас мөнгийг шилжүүлсэн. Миний хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Гэхдээ хэргийн холбогдогчид зохих хэмжээний ялыг оноож дахин гэмт хэрэг өдүүлэхгүй гэдгийг харуулах хэрэгтэй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 52-53 дугаар хуудас/,

            хохирогч ******** ...2020 оны зун жүжигчин **** гэх хаягаас та 3 сая төгрөгийн азтан болсон байна. Татварын хуулийн дагуу 1 хувь буюу 30000 төгрөгийг **** тоот данс руу шилжүүлээрэй. Шилжүүлээгүй тохиолдолд азтан хүчингүй гэсэн утга бүхий мессеж ирсэн байсан. Би өөрийн хаан банкны **** тоот данснаас Жүжигчин **** гэх хаягаас ирсэн хаан банкны **** тоот данс руу 1 удаа 30000 төгрөг шилжүүлсэн. Утга дээр нь өөрийн хаан банкны **** тоот дансаа бичээд фэйсбүүк хаягныхаа нэрийг бичиж явуулсан. Тэгээд фейсбүүк мессенжер чатаар мөнгө шилжүүлсэн гэж хариу бичсэн. Миний данс руу 30000 төгрөг буцаж орж ирсэн гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 58 дугаар хуудас/,

            хохирогч **** ...Тиймээ намайг Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо **** тоотод байх гэртээ байхад 2021 оны 02 дугаар сарын дундуур буюу цагаан сарын үеэр миний фэйсбүүкийн мессенжерт дээрх утгатай чат ирсэн. Тэгээд би өөрийгөө азтан болсон гэдэгт итгээд өөрийн ***** тоот данснаас Баянхошууны хуучин эцэст байрлах Сувдан төвд байх Хаан банкны АТМ-ээс **** данс руу нь 30,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхдээ гүйлгээний утган дээрээ өөрийн **** гэсэн дугаараа бичсэн. Тэгээд би гэртээ очоод хүлээгээд байтал надад ямар ч шагнал ирээгүй. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд худлаа гэдгийг нь мэдсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

            хохирогч ***** ...Надад энэ хэлбэрээр 2020 оны 02 дугаар сард байсан цагаан сарын битүүний өдөр миний фейсбүүк чатаар ирсэн тэгэхээр нь би тухайн данс руу 30.000 шилжүүлсэн. Энэ фейсбүүк чатаар ирсэн чат нь орой 20 цагийн үед гэрт байж байхад ирээд явуулах уу? яадаг юм билээ гэж бодож байгаад 23 цагийн үед явуулсан. Урдаас нь би 2-3 хоногийн үед шагналын хугацаа чинь дуусчихсан байна мөнгөө явуулаач гэж хэлсэн чинь намайг фейсбүүкээр блок хийчихсэн байсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн цагдаагаас цагдаа залгаж байсан. Тэрнээс 2 хоногийн дараа ****** буцаалт хийв гэсэн 30.000 төгрөг ороод ирсэн байсан. Барагдуулсан байгаа буцаан олголт гээд 30.000 төгрөг орж ирсэн байгаа, миний зүгээс шалгуулах хүсэлт байхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/,

            хохирогч ******** ...2020 оны 02 дугаар сарын эхээр билүү одоо сайн санахгүй байна. Намайг гэртээ байхад миний гар утсанд Жүжигчин ******* гэх нэртэй цахим хаягнаас “Баяр хүргье. Та Цагаан сартай холбогдуулан явуулсан азтан шалгаруулах LIVE-аар 3,000,000 төгрөг хожлоо. Хонжворын 1 хувь буюу 30 мянган төгрөг хийгээд шагналаа авах боломжтой гэсэн. Тухайн үед бага мөнгө байсан болохоор нь тоогоогүй, цагдаагийн байгууллагад хандаагүй. Сүүлд 2020 оны 05 дугаар сард миний хохирол болох 30.000 төгрөг “*******” гэх утгатай хэн гэх хүнээс орж ирсэн нь тодорхойгүй буцаад ороод ирсэн байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

            хохирогч ******** ...2020 оны цагаан сарын үеэр 2 сард миний утсанд Жүжигчин ******* гэсэн санагдаж байна энэ хаягаас тухайн чат ирсний дагуу би чат дээрх данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед мөнгө шилжүүлснээс хойш 2, 3 цагийн дараа мөнгө чинь орно гэж хэлсэн. Би мөнгөө шилжүүлчихлээ гээд тухайн хаяг руу чат бичсэн ба түүнээс хойш хариугүй алга болсон. Миний хохирлыг 2020 оны зун нь миний данс руу эргүүлээд ***** мөнгийг буцаав гээд 30.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би мөнгөө буцаагаад авсан учир хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд оролцох шаардлага байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 87 дугаар хуудас/,

            хохирогч ******* ...2020 оны 02 дугаар сард ирж байсан байх, ***** гэсэн фэйсбүүк хаягаар 3.0 сая төгрөгийн азтан боллоо, та энэ мөнгөний нэг хувьтай тэмцэх мөнгө болох 30.000 төгрөгийг энэ данс руу шилжүүлнэ үү гээд Хаан банкны **** тоот дансанд хийнэ үү гэсэн утгатай чат ирсэн байсан тул итгэж **** тоот данс руу 30.000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэр явдлаас хойш миний **** тоот дансанд 30.000 мянган төгрөг орж ирсэн байсан тул миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хавтаст хэргийн материалтай танилцана, шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 91 дүгээр хуудас/,

            хохирогч ***** ...2020 оны 02, 03 дугаар сарын үед миний бие **** гэх найзын хамт “****” гэх **** фейсбүүк цахим хаягаар юм үзээд сууж байсан үед “******” гэх цахим хаягт “та 3 сая төгрөг хожсон, нэг хувь нь болох 30,000 төгрөг шилжүүлсэн тохиолдолд мөнгөө авах боломжтой” гэсэн утга бүхий мессенжер чат хаягт мессеж ирсэн. Тэр үед миний найз ******* мөнгө байхгүй байсан тул би өөрөө уг мессежийг уншиж танилцаж байгаад бодохгүйгээр өөрийн гар утасны мобайл банкаар тухайн данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2-3 сарын дараа миний ХААН банк дахь дансанд “Жүжигчин ****** мөнгөө буцааж шилжүүлсэн” гэсэн утга бүхий миний 30,000 төгрөг буцаж ирсэн. Миний зүгээс ямар нэгэн гомдол байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 135-136 дугаар хуудас/,

            хохирогч ******** ...Миний бие “*********" гэх фейсбүүк хаягтай. 2020 оны эхээр миний фейсбүүк хаягт нэг мессеж ирсэн ба тухайн мессежтэй танилцах үеэр 3 сая төгрөг хожсон гэсэн байх тэгээд нэг данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн үед мөнгөө авах боломжтой гэдгийг уншаад өөрийн гар утасны мобайл банкыг ашиглан 30,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь уг мөнгө сураггүй алга болсон ба 3-4 сарын дараа “таны мөнгийг буцаав” гэсэн утга бүхий мессеж ирсэн. Тэгээд дансаа шалгасан үед миний 30,000 төгрөг буцаж ирсэн байсан. Тухайн үед хотоос нэг цагдаа над руу залгаж асууж байсан. Би тэр үед уг цагдаад “би мөнгөө буцааж авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

            хохирогч ******** ...Манай эхнэрийн Фэйсбүүк чатаар та уралдаанд хожлоо 3,000,000 төгрөгийн эзэн боллоо гэсэн чат ирсэн. Хариу чат бичээгүй. 30,000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 145-146 дугаар хуудас/,

            хохирогч ******** ...би ****** гэсэн дугаарын дансыг 2011 оноос хойш ашиглаж байгаа. Би 2020 оны 10 сарын дундуур үеэр гэж санаж байна нэг удаагийн гүйлгээгээр 30.000 шилжүүлсэн. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 113 дугаар хуудас/,

            хохирогч ********* ...Би энэ дансыг ашигладаг. Уг дансыг 10 орчим жилийн өмнө Уянга суманд ажиллаж байхдаа нээлгэж байсан. Нэг удаа 30.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө буцааж авсан. Шилжүүлснээс хойш 3 сар орчмын дараа уг данснаас буцаалт гээд 30.000 төгрөг хийсэн байсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 123-124 дүгээр хуудас/

            хохирогч ********** ...2020 оны 10 дугаар сард /намрын улирал байсан гэх/ өөрийн Хаан банкны **** тоот данснаас үл таних хүний **** гэх Хаан банкны данс руу 1 удаа 30,000 төгрөгийн гүйлгээг хийсэн. 2021 оны 01 дүгээр сард миний ХААН банкны **** тоот дансанд үл таних данснаас 30,000 төгрөг орсон байсан. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 132 дугаар хуудас/,

            хохирогч ******* ...Та азтан боллоо гэсний дагуу ****** тоот дансанд 1 удаа 30.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөө 2020 онд буцааж авсан. Гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 141 дүгээр хуудас/,

            хохирогч ******** ...Би Дуут сумын Босго багт гэртэй байж байх үед 2020 оны 02 сарын 29-ний үеэр байсан байх миний утсанд мессенжер чатаар ирсэн. Би тухайн үед хариу бичээгүй мөнгийг нь ****** тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд 7-10 хоногийн дараа миний шилжүүлсэн 30.000 мянган төгрөгийг буцаагаад шилжүүлсэн байсан. Миний хохирол барагдсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 152-153 дугаар хуудас/,

            хохирогч **** ...Та азтан боллоо гэсний дагуу **** дугаарын дансанд 1 удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлснээс хойш удалгүй буцаагаад мөнгөө авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 162-163 дугаар хуудас/,

            хохирогч **** ...Та азтан боллоо гэсний дагуу **** дугаарын дансанд 20,000 төгрөг шилжүүлсэн. Буцаагаад авсан тул надад ямар нэг гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 205 дугаар хуудас/,

            хохирогч **** ...Одоогоос 2 жил орчмын өмнө та азтан боллоо гэх мэдээлэл ирснээр би бичигдсэн данс руу 30,000 төгрөг шилжүүлж байсан. Миний мөнгө эргэж данс руу орсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 212 дугаар хуудас/,

            хохирогч **** ...Тухайн үед би 30,000 төгрөг явуулсан. Тухайн мөнгөө буцаагаад авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 214 дүгээр хуудас/,

            хохирогч ***** ...Одоогоос 2 жилийн өмнө та азтан боллоо танд баяр хүргэе гэх мэдээлэл ирж байсан. Тухайн үед би 30,000 төгрөгийг ажлынхаа газрын хүнээр шилжүүлж байсан. Би мөнгөө буцаагаад авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 217 дугаар хуудас/,

            хохирогч ***** ...Та азтан боллоо гэх мэдээлэл ирж байсан. Тухайн үед би 30,000 төгрөгийг шилжүүлсэн. 2 сар орчмын дараа мөнгөө буцаагаад авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 220 дугаар хуудас/,

хохирогч ******** ...Одоогоос 2-3 жилийн өмнө манай эгчид дээрх мэдээлэл очиж, эгч надад хэлэхээр нь би өөрөө өвөөгийн дансаар 30,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгө эргээд данс руу орж ирсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 2203-224 дүгээр хуудас/,

хохирогч ******** ...***** дугаарын Хаан банкны данс миний данс мөн байна. Би уг дансыг 2012 оноос хойш одоог хүртэл ашиглаж байна. Би азтан боллоо гэсний дагуу ****** дугаарын дансанд нэг удаа 30.000 төгрөг  шилжүүлсэн. Өөр мөнгө шилжүүлээгүй. Би тухайн шилжүүлсэн 30.000 төгрөгөө буцааж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 238 дугаар хуудас/,

хохирогч ******** ...Миний санаж байгаагаар 2019 оны цагаан сарын үеэр Жүжигчин ****** гэсэн фэйсбүүк хаягаас миний фэйсбүүк хаяг руу та азтан боллоо гэсэн утгатай чат ирсэн. Тухайн хэрэглэгчтэй чаталж байгаад ******** дугаарын данс руу нэг удаа 30,000 төгрөг шилжүүлсэн.  Мөн шилжүүлсэн мөнгөө эргүүлж авсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 243 дугаар хуудас/,

хохирогч ****** ...Миний санаж байгаагаар 2019 оны өвөл /сургууль, цэцэрлэг амарсан байсан/ Жүжигчин ****** гэсэн фейсбүүк хаягаас миний фейсбүүк хаяг руу “та азтан боллоо” гэсэн утгатай чат ирсэн. Тухайн хэрэглэгчтэй чаталж байгаад би өөрийн ***** дугаарын данснаас ******** дугаарын данс руу нэг удаа 30.000 төгрөг шилжүүлсэн. Мөн шилжүүлсэн мөнгөө эргүүлж авсан. Гомдол санал байхгүй.. гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 247 дугаар хуудас/,

хохирогч ******* ...Миний санаж байгаагаар 2019 оны 2 дугаар сард Жүжигчин ******* гэсэн фейсбүүк хаягаас миний фейсбүүк хаяг руу “та азтан боллоо” гэсэн утгатай чат ирсэн. Тухайн хэрэглэгчтэй чаталж байгаад би өөрийн ****** дугаарын данснаас ****** дугаарын данс руу нэг удаа 30.000 төгрөг шилжүүлсэн. Мөн шилжүүлсэн мөнгөө 2019 оны 03 дугаар сард эргүүлж авсан. Гомдол санал байхгүй.. гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 1-2 дугаар хуудас/,

хохирогч ****** ...Би азтан боллоо гэсний дагуу ******* дугаарын дансанд 1 удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/,

хохирогч ******** ...Би 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байхад фейсбүүкийн “*******” гэх нэртэй хэрэглэгчээс дээрх утга бүхий зурвас надад ирж байсан юм. Би дээрх утга бүхий зурвасны хариунд “Ойлголоо маш их баярлалаа” би заасан хугацаанд нь 30.000 төгрөгийг ******* гэх Хаан банкны данс руу шилжүүлье гэсэн зурвас бичиж байсан юм. Би Хаан банкны ******** гэх дансны дугаарыг эзэмшдэг юм. Би нэг удаагийн үйлдлээр 30.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Миний хохирлын 30.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний ******** гэх Хаан банкны данс руу шилжүүлж намайг хохиролгүй болгосон юм. Би Булган аймгийн Бүрэнхангай суманд ажилладаг учир хэргийн материалтай танилцаж, цаашид шүүх хуралд оролцох боломжгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/,

хохирогч ****** ...Би азтан боллоо гэсний дагуу 1 удаагийн гүйлгээгээр 30.000 төгрөгийг тухайн данс руу 2020 оны 6 сарын үед шилжүүлээд сар гараны дараа буцаагаад манай эхнэрийн ********* данс руу шилжүүлж авсан. Надад одоо гомдол санал байхгүй. Надад шүүх хуралд суух боломж байхгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/,

хохирогч ********* ...Би тухайн данс руу 2020 оны хавар 30.000 төгрөг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгээд сарын дараа 30.000 төгрөгөө буцаагаад дансаараа авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би завгүй болохоор шүүх хуралд суух боломжгүй ба хэргийн материалтай танилцахгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 20 дугаар хуудас/,

хохирогч ****** ...Тухайн үед 3.000.000 төгрөгийн азтан боллоо гээд мэдэгдэл миний утсанд ирж байсан. Тэгээд 3.000.000 төгрөгөө авахын тулд 30.000 төгрөг өгдөг гэж тухайн үед надтай нэг эрэгтэй хүн залгаад ***** гэдэг хүний нарийн бичиг нь байна гэж ярьж байсан. Тэгээд тэр хүн 30.000 төгрөг орлоо л бол 3.000.000 төгрөг дансанд чинь орноо гэж хэлж байсан. Би ганц удаа л энэ хүний данс руу 30.000 төгрөг хийсэн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Бас шүүх хуралд шууж хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,

хохирогч ******* ...2020 оны цагаан сарын үеэр миний фейсбүүк хаягт “Та 3.000.000 төгрөг хожлоо, 12 цагаас өмнө 30.000 төгрөгийн хураамж төлөөд 3.000.000 төгрөгөө аваарай” гэсний дагуу дээрх дансанд 1 удаа 30.000 төгрөг шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлснээс хойш 2 сарын дараа ********* гэсэн утга бүхийн 30,000 төгрөг орж ирсэн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

хохирогч ****** ...Тиймээ дээрх мэдээлэл ирж байсан, цаг хугацаа нь гэвэл 2020 оны эхээр байх, сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Ямартай ч 30.000 төгрөг шилжүүлж байсан. 2-3 сарын дараа шилжүүлсэн 30,000 төгрөг маань миний дансанд ороод ирсэн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/,

хохирогч ******** ...Мэдээлэл надад ирж байсан юм. Тухайн үед манай нөхөр ажил дээрээ байсан ба нөхрийн карт надад байдаг юм. Тэгээд би 30,000 төгрөг шилжүүлсэн. Би 2 сарын дараа мөнгөө авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,

хохирогч ******* ...Би азтан боллоо гэсний дагуу *********** тоот данс руу 2021 оны 07 дугаар сард өөрийн *********** тоот данснаас 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Би азтан боллоо гэсний дагуу шилжүүлсэн 30.000 төгрөгийг буцааж авсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй учир хавтаст хэргийн материалтай танилцаж шүүх хуралд оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна. Би шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/,

хохирогч ******* ...Та азтан боллоо гэсний дагуу ********* гэсэн данс руу 1 удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. Би 30,000 төгрөгөө буцаан авсан. Хэзээ орсон талаар бол сайн санахгүй байна. ****** буцаалт гээд орж байсан. Гомдолгүй, шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/,

хохирогч ****** ...Би ХААН банкны ******* тоот дугаарын дансыг эзэмшээд 16 жил болж байна миний өөрийн хувийн харилцах данс байгаа юм. Би тэр өдөр өөрийн эзэмшдэг ****** тоот дугаартай ХААН банкны дансаар ***** дугаарын данс руу 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 4-5 сарын дараа миний данс руу 30.000 төгрөгийг буцаагаад орлого гэж хийсэн байсан. Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/,

хохирогч ******** ...Би ********* тоо данс руу нэг удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. Би шилжүүлсэн 30,000 төгрөгөө 2020 оны 03 дугаар сард эргүүлж авсан. Утга нь дээрээ хонжворын 30,000 төгрөгийг эргүүлэн өглөө гэсэн утгатай хийсэн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 61 дүгээр хуудас/,

хохирогч ********* ...Та азтан боллоо гэсний дагуу би нэг удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сард мөнгийг буцааж авсан.  Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 65-66 дугаар хуудас/,

хохирогч ******* ...Би нэг удаа 30.000 /гучин мянга/ төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авсан. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас таны хохирлыг барагдуулах гэсэн юм гээд миний мөнгийг буцаан хийсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй. Би хэргийн материалтай танилцахгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 71 дүгээр хуудас/,

хохирогч ******* ...Би ХААН банкны ******** дугаарын дансыг ашигладаг. Би 2011 оноос хойш ашиглаж байна. Би нэг удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. Яг хэзээ шилжүүлсэн гэдгээ одоо санахгүй байна. Намайг мөнгө шилжүүлснээс хойш 3-4 сарын дараа дансанд маань 30,000 төгрөг буцаад орсон байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,

хохирогч ******** ...Та азтан боллоо гэсний дагуу би нэг удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. Би 2020 оны цагаан сарын битүүний өдөр 30,000 төгрөгөө шилжүүлсэн. Одоо хэдний өдөр байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг мөнгө шилжүүлснээс хойш 1 сарын дараа дансанд маань 30,000 төгрөг буцаад орсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 82-83 дугаар хуудас/,

хохирогч ********* ... Би одоо он сарыг нь, тодорхой санахгүй байна. Фэйсбүүкээр орж интернэт орчинд мэдээлэл хараад байж байхад нэрийг нь санахгүй байна. Групп дээр байрлуулсан зарын дагуу мэдээллийг бөглөсөн юм. Тэгтэл 2-3 хоногийн дараа Жүжигчин ******* гэсэн хаягаас та 3,000,000 төгрөгийн азтан боллоо. Нийгмийн даатгалын хуулийн дагуу та 10 хувийг төлөх ёстой. Одоо 30.000 төгрөг шилжүүлээд 3.000.00 төгрөгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд надад ******* гэх ХААН банкны дансны дугаар явуулсан. Тэгээд би тухайн данс руу өөрийн ХААН банкнаас 30,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд алга болчихсон. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас над руу ярьсаны дараа миний ********** данс руу 30,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 89 дүгээр хуудас/,

хохирогч ***** ...Би азтан боллоо гэсний дагуу 1 удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө дансаараа буцааж авсан. Надад гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд очиж суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 94 дүгээр хуудас/,

хохирогч ************ ...Миний фэйсбүүк чат руу “Жүжигчин ********” гэсэн фэйж хуудаснаас "азтан боллоо, та 3.000.000 төгрөг буюу шагналаа авахын тулд эхлээд 30.000 төгрөгийг шилжүүлээрэй” гэсний дагуу би ******* дугаарын данс руу нэг удаагийн гүйлгээгээр 30.000 төгрөг шилжүүлсэн. Би шилжүүлсэн мөнгөө дараа нь эргүүлж авсан. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/,

хохирогч ***** ...Миний фэйсбүүк чат руу “Жүжигчин ********” гэсэн хаягаас "азтан боллоо, та 3.000.000 төгрөг буюу шагналаа авахын тулд эхлээд 20.000 төгрөгийг шилжүүлчих” гэсний дагуу би ******* дугаарын данс руу нэг удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл намайг залилсан байсан. Мөнгөө авъя гэж зурвас бичсээр байгаад мөнгөө буцааж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/,

хохирогч ******н ...2020 оны 01 дүгээр сард жүжигчин ***** урлагт зүтгэсэн 20 жилийн ойнд зориулж 5 хүн баярлуулах гэсэн юм лайк, шэйр хийсэн хүнд 3.000.000 сая төгрөг олгоно гэхээр нь болзлын дагуу лайк, шэйр хийхэд удалгүй тэр өдөртөө таньд баяр хүргье 3.000.000 сая төгрөг азтан боллоо. Уг мөнгөний 1% болох 30,000 /гучин мянган төгрөг/ буцаан олголт руу хийнэ үү наад мөнгөнөөсөө авчих гэхэд үгүй заавал таныг хийж байж олгоно гэхээр нь үдээс хойш Хаан банкны ****** харилцах данс руу хийсэн чинь 10 минутын дараа таны данс руу мөнгө орж ирнэ гэхээр нь баярлаад хүлээсэн чинь 10 минутын дараа намайг блок хийсэн. Тухайн дансыг би нэрийг одоо санахгүй байна. Надад гомдол санал, хүсэлт байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас/,

хохирогч *********** ...Одоо тодорхой санахгүй байна. 2019 оны 12 сарын үед байхаа та азтан боллоо 3,000,000 төгрөг хожсон байна. Хожсон мөнгөний 1 хувь болох 30,000 төгрөг хийгээрэй гэсэн мессеж ирэхээр нь дансны дугаарыг нь санахгүй байна. 1 удаагийн гүйлгээгээр 30,000 төгрөг шилжүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 113 дугаар хуудас/,

хохирогч ********* ...********* данс нь миний өөрийн данс байгаа юм. Би уг дансыг олон жил ашиглаж байна яг хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй байна. Би нэг удаа 30,000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө эргүүлэн авсан. Надад гомдол санал байхгүй. Нэмж шалгуулах зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй, Шүүх хуралдаан оролцохгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 119-120 дугаар хуудас/,

хохирогч ******* ...Би сайн санахгүй байна ямар ч байсан ковид гараагүй байсан тухайн мөнгийг би аймгийн төв Хаан банкны АТМ-ээс азтан боллоо гэсэн чат ирсэн өдөр нь шилжүүлж байсан юм . Яг хэдэн төгрөг шилжүүлж байсан аа санахгүй байна. Цөөхөн мөнгө байсан санагдаж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад шүүх хуралд сууж хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 125 дугаар хуудас/,

хохирогч ******* ...Та азтан боллоо гэсний дагуу би ********* дугаарын данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн. Би шилжүүлсэн мөнгөө буцааж авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хурал суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

хохирогч ********* ...******* уг данс нь миний эзэмшлийн данс мөн. 2020 оны 02 сард санагдаж байна. Тухайн үед би өөрийн данснаас азтан боллоо гэж 1 хувийн 30,000 төгрөг 1 удаа шилжүүлж байсан. Гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 135 дугаар хуудас/,

хохирогч ******* ...Би энэ дансаар 2020 оны 02 сарын дундуур “Та 3,000,000 төгрөгийн азтан боллоо” гэсний дагуу дансыг нь сайн санахгүй байна 30,000 төгрөг шилжүүлсэн. Надад гомдол санал байхгүй. Би 30,000 төгрөгөө эргүүлж авсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 148 дугаар хуудас/,

хохирогч ********* ...Одоо жил өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2 дугаар сард байсан санагдаж байна. Одоогоос 2-3 жилийн өмнө би эмнэлэгт фэйсбүүкээ оролдоод хэвтэж байтал “Та 3 сая төгрөгийн азтан боллоо мөнгөө авахыг хүсвэл ******** дугаарын дансанд 30,000 төгрөг шилжүүлнэ үү” гэсэн мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу би явуулсан дансанд нь 30,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд мөнгө орж ирэхгүй байхаар нь энэ ч худлаа боллоо гээд нэг их тоолгүй орхисон байтал 4 дүгээр сарын орчимд миний 30,000 төгрөгийг буцаагаад хийчихсэн. Гомдол санал байхгүй ээ. Шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 152 дугаар хуудас/,

гэрч ******* өгсөн ...********** миний эзэмшлийн данс. Би ********г танина манай дэлгүүрт хааяа даа ирж ажилладаг. Өрх толгойлсон эмэгтэй байдаг амьдрал жаахан ядруухан. **** 2 жилийн өмнө фэйсбүүкээр азтан болсон байна 30,000 төгрөг шилжүүлээд өг гээд шилжүүлсэн. Уг мөнгө хэсэг хугацааны дараа орж ирээд ****** өгсөн... гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 37 дугаар хуудас/,

хохирогч **** гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 211-218 дугаар хуудас/,

Өсвөр насны яллагдагч **** ашигласан гэх **** Хаан банкны **** дугаартай дансны хуулга /2 дугаар хх-ийн 163-166 дугаар хуудас/,

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...***** миний ХААН банкны данс. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр миний ****** данс руу 20000 төгрөг орж ирсэн. Гүйлгээ андуураад хийсэн юм байхдаа гэж бодсон. Би мөнгийг дансандаа байлгаж байгаад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас яриад учир байдлыг тайлбарлан хэлсний дараа эргүүлээд мөнгийг буцаан данс руу нь хийсэн. Манай хүү ********* миний дансны дугаарыг мэддэг, тэмцээн уралдаанд явах үедээ миний хаан банкны дансны дугаарыг ашигладаг. ************ надад хэлэхдээ манай найз ийм зүйлийг надад тайлбарлаж хэлж өгсөн гэж хэлсэн... гэх /1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/

Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд насанд хүрээгүй байхдаа өөрийн хөнгөмсөг зангаасаа болж ийм гэмт хэрэг үйлдсэн. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Тухайн үед би насанд хүрээгүй байсан учраас ээжийнхээ дансыг ашигласан гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1-2 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж хуурч ****** хохирогчоос нийт ******* төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ********** цахим хэрэгсэл ашиглан хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч  ************* нь цахим хэрэгслийг ашиглан хуурч залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч *********** нарт тус тус 20000 төгрөгийн, хохирогч ************ нар тус тус 30000 төгрөг нийт ***** төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч нарын мэдүүлэг, ******** дансны хуулга зэрэг баримтуудаар хохирол төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч ************* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                                    Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *********** нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ялын санал дүгнэлт  гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргасан.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** цахим хэрэгсэл ашиглан хуурч залилах гэмт хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны хооронд үйлдсэн байх тул өршөөлд хамрагдана.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт орохгүй байгаа тул мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ********* холбогдох хэргийг өршөөж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тайлбар, дүгнэлт гаргасан.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн бол оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор байна.  

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам үйлчлэх бөгөөд шүүхээр шийтгүүлэх үедээ 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй хүнд шаардлагатай тохиолдолд энэ журмын хэрэглэж болно.

Шүүгдэгч ************ шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд 18 насанд хүрсэн байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

                                                           Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.

************** нарын нийт 95 хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө хохирлоо бүрэн авсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдүүлсэн байна. Хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах саналыг улсын яллагч, өмгөөлөгчөөс гаргаагүй болно.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ************* 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

      4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

  

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА