Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Н.Амаржаргал

Хохирогч А.Тунгалагтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1987 оны 11 сарын 17-нд төрсөн, эрэгтэй, 29 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 114-1 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Намган овогт Наранцэцэгийн Алтантулга /РД: ПА87111711/ холбогдох эрүүгийн 201610010234 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Н.Алтантулга нь 2016 оны  оны 11 дүгээр  сарын 16-наас 17-нд шилжих шөнө 06 цаг 00 минутын үед Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэр дээр эхнэр А.Тунгалагтуяагийн толгойн тус газар нь цохиж бие  махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Алтантулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ тэр өдөр эхнэр төрсөн өдөр тэмдэглэнэ гээд Ялгуунд орсон, тэгээд архиуусан. Тэндээсээ гараад хүнтэй муудалцсан, эхнэр салгах гээд дундуур орох үед миний шидсэн архины шилэнд оногдсон байсан. Би их архи уугаад байдаггүй, хааяа  уухаараа эхнэртээ агсам тавих, зодсон асуудал гаргасан байдаг. Одоо ахиж ийм асуудал гаргахгүй гэж дүгнэлт хийсэн. Эхнэр бид 2 сайн дураараа эвлэрсэн. Миний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг, түрээсийн байранд амтдардаг, мөн түрээсийн машинаар орлого олдог. Тийм болохоор торгуулийн ял авахгүй байх боломж байдаг болов уу, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна “ гэсэн мэдүүлэг

Хохирогч А.Тунгалагтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Нөхөр Алтантулга маань уг нь их ухаантай хүн. Архи уусан үедээ хааяа агсам тавьдаг, надад гар хүрэх үе байдаг байсан. Одоо ийм байдал үүсгэхгүй гэж итгэж байна. Бид 2 сайн дураараа эвлэрлсэн. Хэрэг бүртгэлт, прокурор, шүүхийн шатанд болон нөхрийн зүгээс намайг дарамталсан зүйл байхгүй, би өөрөө сайн дурын үндсэн дээр нөхрөө уучилж, эвлэрсэн, торгуулийн ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надад гомдол санал байхгүй, тухайн үед 2 оёдол тавиулсан, одоо биеийн байдал зүгээр, шарх эдгэрсэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч А.Тунгалагтуяагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхөр Алтантулга бид нар найзуудтайгаа Ялгуун караокед  ороод нөхрийнхөө төрсөн өдрийг тэмдэглээд архи ууцгаасан. Тэгээд нөхөр маань нэлээн халамцуухан караокеноос гараад гадаа тамхи татаад ирье гээд гарсан. Тэгээд орж ирэхгүй болохоор нь би найзтай нь хамт гарсан. Гэтэл үл таних залуутай муудалцаж байсан. Тэгээд би нөхрийгөө боль гээд голоор нь ороод салгасан. Тэгтэл манай нөхөр газар хэвтэж байсан архины шилийг аваад тэр залуу руу шидсэн чинь би урдуур нь орж таараад миний толгойг оночихсон. Тэгээд толгойноос цус гарсан тэгээд би нөхрийгөө дагуулаад гэртээ очсон тэгтэл нөхөр үл таних залуутай хардаад, тэгснээ цуг байсан найзтайгаа хүртэл хардаад хэрүүл хийгээд би тэгээд эмээтэйгээ хамт эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр боолт хийлгээд хоёр оёдол тавиулаад гэртээ ирсэн. Нөхрийг цагдаагийн хүмүүс ирээд аваад явсан байсан. Бид хоёр хамтран амьдраад 3 жил болж байна. Архи уухаараа агсам согтуу тавьдаг. Урд өмнө нь намайг цохиж зодож байсан удаатай. Миний толгой тархи руу цохиж зоддог байсан. Ойлгох байх гэж бодоод хүүхдүүдээ бодоод явсаар байгаад өдийг хүрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр маань гэмшиж гэм буруугаа хүлээж надаас уучлалт гуйсан. Бид хоёр харилцан хоорондоо сайн дураараа эвлэрсэн.   “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 09/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 21-ний өдрийн “ 1. А.Тунгалагтуяагийн толгойн хуйхны урд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо  зүйлийн болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Учирсан гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах ба энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалданд нөлөөлөхгүй” гэсэн 453 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 26/

Хохирогч А.Тунгалагтуяагийн Цагдаагийн байгууллагад гаргасан “ Миний бие 2016 оны 11 сарын 16-нд нөхөр Н.Алтантулгад зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Бид хоёр харилцан ярилцаж сайн дураараа эвлэрсэн тул үүнийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.”гэсэн хүсэлт /хх-ийн 3/

Шүүгдэгч Н.Алтантулга нь ял шийтгэлгүй гэсэн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-22 / зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Эдгээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг бүхэлд нь дүгнэхэд шүүгдэгч Н.Алтантулга нь 2016 оны  оны 11 дүгээр  сарын 16-наас 17-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлан Ялгуун караокений гадаа эхнэр А.Тунгалагтуяагийн толгойн тус газар нь цохиж бие  махбодид нь толгойн хуйхны урд хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч Н.Алтантулгын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Алтантулгын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хохирогч А.Тунгалагтуяагийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 453 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Хохирогч А.Тунгалагтуяагийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Алтантулгын үйлдэлтэй шууд холбоотой байх ба тэрээр уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдох боловч энэ хэргийн хохирогч А.Тунгалагтуяа нь шүүгдэгчтай сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Тунгалагтуяагийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан хүсэлт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч А.Тунгалагтуяа нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Н.Алтантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Алтантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Намган овогт Наранцэцэгийн Алтантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Наранцэцэгийн Алтантулгад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Н.Алтантулгад  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт  шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Н.Алтантулгад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Н.Алтантулга хохирогч зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД