Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 
 

 

       

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

 улсын яллагч А.Баясгалан,

 шүүгдэгч Н.Г*******,

 шүүгдэгч Б.О*******,

 тэдгээрийн өмгөөлөгч Р.Баярхүү нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* овогт Н******* Г*******, Б******* овогт Б******* О******* нарт холбогдох эрүүгийн 2231000000037 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19******* оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, *******1 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 11 сар, 5,9, 17 насны ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Буур хээр, 8-р баг, 2 дугаар хэсгийн 167 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *******6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б******* овогт Н******* Г******* /РД:М0*******121112/;

Монгол улсын иргэн, 198******* оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Баян Ундарга” ХХК-нд тракторчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 8 сар, 2,  1*******, 16 насны ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 1-р баг, 2 дугаар хэсгийн 0*******1 тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 0******* дүгээр сарын 27-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял, Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Б******* овогт Б******* О******* /РД:ТЯ8*******051515/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Баянцагаан ууланд зохих зөвшөөрөлгүйгээр 1,5 метр урттай, 8 ширхэг нойтон нарс мод бэлтгэн, СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Баянцагаан ууланд зохих зөвшөөрөлгүйгээр 1,5 метр урттай, 8 ширхэг нойтон нарс мод бэлтгэн, СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г******* өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө нь О*******ын гэрт машинаа янзлуулах гэж очсон. Тэгээд модонд яваад ирэх үү? зав байна уу? гэж асуусан бас хэдэг төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд 11-ний өдөр очоод үдээс хойш модонд явсан. Тэгээд тод зам гарсан байсан тул замыг дагаад явсан. Үзүүрээсээ хуурай болсон нэг модыг тайрсан, гол нь хуурай захаараа хөлдүү байсан, тэгээд 5 мод тайрч, 3 мод унагаасан байдаг. Тэгээд морьтой 2 цэрэг уулнаас ирсэн. Нэг цэрэг нь морио аваад нөгөө цэрэг нь бид хоёртой суугаад цэргийн анги явсан. Орой цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Гэрт түлээ байхгүй, хүүхэд хатгаа аваад яах аргагүй модонд явсан...” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О******* өгсөн: “...модонд явахаас 3 хоногийн өмнө нь над дээр ирж Г******* машинаа янзлуулсан. Тэгээд намайг модонд явах талаар асуусан. Манайх бас тухайн үед гал түлэх модгүй болж байсан. Зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад болно надад байгаа гэж хэлсэн. 3 хоногийн дараа бид хоёр модонд явсан...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Г.Жамбалдорж 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Манай Цөх 3 дугаар багт удирдлагаас мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй” гэх мэдүүлэг[3],

*******. Гэрч Т.Мөнхзаяа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байна. Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Н.Г******* нь эхнэр ******* хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр болон өөрөө ажилгүй гэсэн багийн бүртгэлд байдаг. Ажил хайж хөдөлмөр халамжийн газар бүртгүүлээгүй байсан. Энэ хүний хувийн зан байдлын талаар мэдэхгүй, Сүхбаатар сумын 8 дугаар багийн өрхийн бүртгэлд малгүй, эхнэр, ******* хүүхдийн хамт амьдардаг гэж бүртгэгдсэн байсан. Би ажилдаа томилогдоод удаагүй учраас багийн иргэдийн талаар сайн мэдэхгүй байна. Н.Гантулгын өрхийн хувьд хүүхдийн мөнгө авдаг. Халамж, Нийгмийн даатгалын газраас ямар нэгэн тэтгэмж авдаггүй. Багийн даргын тодорхойлолт авах үед нь юу хийдэг талаар тодруулахад улирлын чанартай Сэлэнгэ аймгийн Хүдэр Цагааннуур суманд модны аж ахуй нэгжүүдэд ажилладаг гэж хэлсэн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд мод бэлтгэдэг талаар мэдэхгүй....” гэх мэдүүлэг[*******],

5. Гэрч У.Баярмаа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“ Миний хувьд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Б.О******* надад хэлэхдээ “маргааш Н.Г******* модонд хамт яваад өг гэж байна” гэж хэлсэн. Дараа өдөр нь буюу 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1******* цаг өнгөрөөгөөд манай нөхөр гэртээ байхад Н.Г******* машинтай ирээд аваад явсан. Орой гэрт ирэхдээ “Цагдаад баригдсан. Г*******д мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй юм байна” гэж надад хэлсэн. Модонд явах санааг Н.Г******* гаргасан. Манай нөхөр гэртээ зүгээр байж байхад нь “модонд хамт яваад өг” гэж хэлээд дагуулаад аваад явсан. Манай нөхөр урд өмнө модонд явж байгаагүй. Манай нөхөр 1 дүгээр багт байрлах савхны үйлдвэрт савх багцалдаг хэсэгт нь ажилладаг. Савхны үйлдвэр модгүй болоод 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажиллахгүй зогссон байсан. Цагаан өнгийн СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хар өнгийн хөрөө нь Н.Гантулгын эзэмшлийн техник хэрэгслүүд мөн. Манай нөхөр Б.О******* цэргийн алба хаасан, хааяа нэг архи уудаг, тамхи татдаг. Ажилсаг хөдөлмөрч, хавар намартаа газар тариалангийн ажилд явдаг. Өвөлдөө хаяа нэг савхны үйлдвэрт ажилладаг. Гэр бүлийнхээ төлөө явж гэр бүл үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй. Н.Г******* нь 2-3 жилийн өмнө замаскны үйлдвэрт хамт ажиллаж байгаад танилцсан гэж байсан. Н.Г******* манайхаар орж гардаггүй байсан, тэгсэн оны эхэнд Г******* манай нөхрөөр машинаа янзлуулах гэж хэд хэдэн удаа ирсэн. Манай нөхөр О******* Н.Гантулгын машиныг янзалж засаж өгсөн. Тэгээд удаагүй модонд яваад л баригдсан. Урд нь модонд явж байгаагүй” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Н.Мөнхзул 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний хувьд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө босоод гэртээ өөрийн хийх ажлаа хийж өдөр өнгөрч байгаад банк явчихаад ирэхэд манай нөхөр Н.Г******* нь Сүхбаатар сумын 1 дүгээр баг руу О*******тай уулзахаар надтай зөрөөд гарсан. Тэр өдрийн орой манай нөхөр модонд явж байгаад цагдаад баригдсан талаар яриад орж ирсэн. Манай гэр ер нь модгүй болоод мод алдаж байсан учраас манай нөхөр модонд явсан юм байна лээ. Манай нөхөр 2019 оны 0******* дүгээр сард төв номын санд жижүүрээр ажилд ороод ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан. Одоо манай нөхөр ажилгүй гэртээ байгаа юм. Ажилгүй учраас мөнгөгүй, мөнгө байхгүй учраас мод худалдаж авч чадахгүй гэр маань мод алдах гээд байсан. Цагаан өнгийн СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай нөхрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл мөн Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн хөрөөг манайх одоогоос 6 жилийн 80.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Г.Март 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2022 оны мод бэлтгэх хуваарь батлагдаагүй, ойгоос мод бэлтгэх Засаг даргын зөвшөөрөл гараагүй байна. Одоо ойд үйл ажиллагаа явуулах нь хууль бус үйлдэл юм. Н.Гантулгыг сайн танихгүй. Манай сум, орон нутгаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандсан хүмүүсийн асуудлыг шийдсэн Н.Г******* нь түлээний болон хэрэглээний мод бэлтгэхээр манай сум орон нутагт хандаагүй. Мод бэлтгэх талбайг тусгаарлаж тухайн талбайгаас мод бэлтгэх эхлэлийн акт үйлдсэнээр мод бэлтгэх эрх бүхий мэргэжлийн байгууллага мод бэлтгэж болно. Иргэн ойд орж нойтон нарс мод бэлтгэж болохгүй. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Номт”-ын ар Баянцагаан уулын зүүн хойд тал нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамардаггүй. Ойн мужлалын 3 дугаар бүст хамаардаг” гэх мэдүүлэг[7],

8. 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн №18-0*******-035/12 дугаартай Улсын байцаагчийн актад: “Н.Г*******д холбогдох 1,252 метр куб нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээг Бэлчир бүсийн сум дундын Ойн ангийн инженер гаргасан дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн нэг шоо, метр “нарс” модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож гаргахад 1,252 мЗ х 712101 =/1-р муж/ 891550 төгрөг, 891550 х 1,8 = 1.60*******,790 гарсан бөгөөд /Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин итгэлцүүр-1.8/ Монгол Улсын Ойн тухай хуулийн *******2 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулна гэж заасан байдаг тул Гантулгын ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 1,60*******,790,х3=*********************37 /дөрвөн сая зургаа зуун дөрвөн мянга долоон зуун ерэн төгрөг/ болж байна” гэх дүгнэлт[8],

9. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №06/22 дугаартай дүгнэлт хэсэгт: 1.Нямсүрэн овогтой Г******* нь Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй байна. 2.Дээрхи эмгэг нь олдмол эмгэг болно. 3.Нямсүрэн овогтой Г******* нь Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна. *******.Нямсүрэн овогтой Г******* нь Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй боловч болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно. 5.Нямсүрэн овогтой Г******* нь Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. 6.Нямсүрэн овогтой Г******* нь Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй боловч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно” гэх мэдүүлэг[9],

10. ”Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №1001016 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Н.Гантулгын эзэмшлийн СЭҮ улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол улсад орж ирсэн Рогtег маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022-02-21-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2,300,000  төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт[10],

11. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №18-0*******-015/52 дугаартай дүгнэлт хэсэгт: “Ойн тухай хуулийн *******2 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг тул иргэн С.Ядамсүрэнгийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 5*******0,988 х 3=1,622,96******* төгрөг болж байна” гэх дүгнэлт[11],

12. Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ТХҮ-621/1938 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний нийт бодит үнийг 60,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт[12],

13. Шүүгдэгч Н.Г******* 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 3 дугаар баг, Номтын амралтын газраас баруун хойд зүгт Баянцагаан уулын зүүн хойд талын хэсэгт миний эзэмшлийн СЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход хөрөөдөж бэлдсэн 3 ширхэг мод байсан ба түүний хажууд байсан ургаа нэг модыг О*******аар хөрөөдүүлж унагаад хажууд нь 5 хэсэг болгож тайраад тээврийн хэрэгсэл дээр ачиж байхад морьтой цэргийн ангийн 2 алба хаагч ирээд бид хоёрыг цагдаагийн газарт авчирсан. Намайг хууль бус мод бэлтгэж байна гэдгийг Б.О******* мэдээгүй гэж бодож байна. Бид 2 урьд өмнө нь мод бэлтгэж байгаагүй” гэх мэдүүлэг[13],

1*******. Шүүгдэгч Б.О******* 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд манай танил болох Н.Г******* над руу залгаад “надтай хамт модонд яваад өгөөч, би үнэ хөлс болох 30,000-*******0,000 төгрөг өгнө гэсэн. Би “Ой нээсэн юм уу? Мод бэлтгэж болох юм уу?” гэхэд тэр “болно” гэсэн учир би зөвшөөрөөд явсан. Ингээд Г******* 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хамт модонд явахаар Сүхбаатар сумын 1 дүгээр багт байх манай гэрт ирэхэд нь “манай гэр модгүй болж байгаа болохоор мөнгөний оронд хэдэн түлээ өгчих” гэсэн. Н.Г******* зөвшөөрөөд бид хамт Алтанбулаг сумын чиглэл гараад явсан. Би Гантулгын цахилгаан хөрөөг асааж өгсөн. Г******* нэг мод хөрөөдөж унагаад 1,5 метрээр 7 хэсэг тайрсан. Тэрийг би тээврийн хэрэгсэлд ачиж байтал цэргийн ангийн бололтой 2 хүн ирээд цагдаа дуудаж, ирсэн гэх мэдүүлэг[1*******], 15.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[15], 16.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[18], 19.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[19], 20.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн гэм буруугийн шатанд улсын яллагчаас: “Шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нар нь нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Баянцагаан ууланд Монгол Улсын Ойн сангийн 1 дүгээр мужид хамаарах ойгоос 1.5 метрийн урттай 8 ширхэг буюу 1,252 мкуб хойтон нарс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэснийг хилийн цэрэг зогсоосон үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч нарын хувьд дээрх үйл баримтай маргадаггүй. Гэсэн хэдий ч Б.О******* нь Гантулгыг зөвшөөрөлтэй гэж бодоод мод бэлтгэх үйл ажиллагаанд тусалсан гэж мэдүүлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүмүүс нийлж үйлдсэн бол бүлэглэсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан байдаг. Монгол улсын Ойн тухай хуульд зааснаар иргэн урьдчилан ойд түлээний мод бэлтгэх зөвшөөрөл аваад төлбөрийг төлсөний дараа байгаль хамгаалагчаас зааж өгсөн тусгаарлалт хийсэн газарт мод бэлтгэх боломжийг нь олгож үүрэгжүүлсэн байдаг. Тэгэхээр иргэн бүр дуртай газраа очоод мод бэлтгээд байж болохгүй. Анхнаасаа зөвшөөрөлгүй гэдэг талаараа Г******* өөрөө мэдэж байсан. Болох байх гэж хэлээд О*******ыг дагуулаад явсан байдаг. Алтанбулагаас гараад шороо нь зам дагаж яваад дуртай газраасаа мод бэлтгэсэн байдаг. Энэ үйлдэл нь хориглосон заалтыг санаатайгаар үйлдэж байгаа нь гэмт хэрэг юм. Тухайн модыг нэг хүн ганцаараа бэлтгэх боломжтой юм уу? урьдаас төлөвлөж хоёулаа мод бэлтгэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангасан. Шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нарыг бүлэглэж ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас 8 ширхэг мод бэлтгэгдсэн. Хэргийн газрын үзлэгээр бол нотлогдон тогтоогдсон. Тухайн модны 5 ширхэг модыг шүүгдэгч нар өөрсдөө бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас өмнө бэлтгэсэн мод байсан эсэх талаар маргаж байна. Улсын яллагчийн зүгээс бол шүүгдэгч нарт ашигтай байдал бий болгож, 5 ширхэг мод бэлтгэсэн байна гэдэг талаар нь гэм буруутайд тооцуулах саналтай байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг хавтаст хэрэгт авагдсан үнэлгээнээс багасгаж тооцоод гэм буруутайд тооцуулах эхний саналыг;

-Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 8 модоор гаргасан. Уг үнэлгээнээс хасаж болно гэж бодож байна. Уг хохирлыг миний зүгээс одоо бодоод тооцоолоод гаргах саналтай байна гэснээр ...машин механизм ашигласан үйлдлийн хувьд практикт хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхэд ойд очиход алхаад очих боломжгүй. Тухайн модыг биеэрээ зөөх боломжгүй. Энэ гэмт хэргийг хэрэгжүүлэхэд машин механизм ашиглаад байгаа үйлдэл чинь өөрөө гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзнэ. Тээвэрлээгүй байгаа нь энэ гэмт хэргийг ашиглаагүй байна гэж үзэхгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар машинаар очсон. Хүссэн газраасаа очоод мод бэлтгэсэн байдаг. Энэ гэмт хэргийг анхнаасаа хууль бус болохыг Г*******, О******* нар мэдсэн байдаг. Энэ бүгдийг мэдэж хүсээд үйлдлээрээ нэгдсэн байдаг. О*******ын хувьд ой модноос мод бэлтгэж байгаа үйлдэл нь буруу гэдгээ ухамсарлаж ойлгодог. Энэ талаараа мэдүүлдэг. Энэ бол гэмт хэрэгт хамтарч оролцсон үйлдэл мөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бодож үзэхэд нийтдээ 8 ширхэг гуалан модноос хамгийн нарийн эхний гурван голчтой модны нийт куб, эзэлхүүнийг хасахаар 0,099 куб мод болж байна. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр 1 шоо метр кубын нарсны экологи-эдийн засгийн үнэлгээ 712,101 төгрөгөөр үржүүлэхээр 711,388,9 төгрөг болж байна. Үүнийг хэрэглээний бөөрөнхий модны итгэлцүүр 1,8 үржүүлэхээр экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1,280,500 төгрөгийн үнэтэй, 5 ширхэг гуалан модны байна гэж үзсэн. Үүнийг Байгаль орчин хамгаалах тухай хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлэхээр 3,8*******1,500 төгрөгийн хохирол ойн санд учирсан байна. Иймд шүүгдэгч О*******, Г******* нарыг бүлэглэж ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутайд тооцуулж, тэдний үйлдлийн улмаас 3,8*******1,500 төгрөгийн хохирол учруулсан талаар тогтоолгох саналтай байна” гэсэн хоёрдахь саналыг шүүхэд тус тус гаргажээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: Хохирлын тал дээр бол улсын яллагчтай санал нэг байна. Гантулгын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бол сайн дураар хүлээн зөвшөөрдөг. Уг гэмт хэргийг бол хамгийн эхэнд санаачилсан. О*******ыг ямар байдлаар авч явсан талаарх үйлдлээ бол хүлээн зөвшөөрдөг. Хоёр шүүгдэгчийн хувьд би, чи үйлдсэн гэдэг байдлаар маргаан байхгүй. Зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Мод бэлтгэх зөвшөөрөл авах ёстой талаараа бол мэдэж байдаг. О*******ын хувьд гэмт хэргийн объектив болон субъектив шинж хангагдсан байж гэмт хэрэг гэж үзнэ. Энэ хүний субъектив санаа зорилго Гантулгыг модонд явъя гэж хэлснээс үүдээд гэр бүлээ авч явахад мөнгө төгрөг хэрэгтэйгээс тул зөвшөөрөл байгаа эсэхийг тодруулахад Г******* болно байхаа гэж хэлээд модонд авч байсан. Энэ үгнээс үүдээд О*******т итгэл төрсөн байдаг. Хууль бусаар мод бэлтгэж байна гэсэн ямар нэгэн ойлголтгүйгээр мод бэлтгэсэн. О*******ын хувьд мөнгө хэрэгтэй байсан учраас явсан. Санаа зорилго, сэдэл зэргийг Г******* гаргасан байдаг. Үүнийгээ анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлээд явдаг. Тээвэрлэсэн гэдэг үйлдэл нь бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Тээвэрлэсэн гэдэг чинь ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцсон тохиолдолд тээвэрлэсэн гэж үзнэ. Түүнээс биш модыг ачиж байх явцыг тээвэрлэсэн гэж үзэхгүй. Хилийн цэргийн цэрэг мөн энэ талаар мэдүүлэг өгсөн байдаг. Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзвэл модыг татаж унагаах, татсан гэж үзвэл тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзнэ. Түүнээс биш тээвэрлэсэн гэдэг асуудал тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тээвэрлэсэн гэдэг үйлдэл нь хангалтай нотлогдон тогтоогдохгүй байна. Тээвэрлэсэн гэдэг үйлдлийг хасаж тээврийн хэрэгслийн битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй юм. О*******ын хувьд ямар нэгэн байдлаар хууль бусаар санаатайгаар ойгоос мод бэлтгэсэн үйлдэл байхгүй учраас түүнд холбогдох үйлдлийг цагаатгаж өгнө үү. Гантулгын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл зүйчлэлийн талаар маргаан байхгүй. О*******ынг ямар байдлаар авч явсан юу гэж хэлсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлсэн. Мөн гэрчийн мэдүүлгээр тухайн мэдүүлгүүд нотлогдон тогтоогдог. Зөвшөөрөлгүй байсан бол О******* тухайн хэрэгт оролцохгүй байсан байх Гантулгын үгнээс итгэл төрөөд О******* дагаж явсан. Ийм асуудал болсон” гэсэн эхний дүгнэлтийг;

-Тус зүйл ангид тээврийн хэрэгсэл ашигласан бол гэсэн зүйчлэл байхгүй. Тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа үйлдэл нь хууль бусаар бэлтгэсэн модоо биеэр зөөх боломжгүй учраас энэ бол энгийн асуудал юм. Анхны гэрч цэргийн албан хаагч ямар байдалтай байсан талаар мэдүүлдэг. Машин дээрээ дөнгөж ачиж байсан. Ийм л үйлдэл байсан. Машинаас хөдөлгөөд 1 метр явсан бол тухайн тээврийн хэрэгслийн тээвэрлэсэн гэж үзнэ. Тэгэхэд тийм зүйл огт байхгүй. Хохирлын асуудал дээр бол улсын яллагчтай санал нэг байна. О*******ын хувьд өөрт нь итгэл төрүүлсэн учраас ийм үйлдэл хийсэн. Сэлэнгэ аймагт 2 жил болж байгаа хүн хаана юу байгаа талаар мэдэхгүй. Нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй байгаа байх, мөнгө хэрэгтэй учраас Г******* ажил хийж өгч байна гэж бодоод явсан. Хулгайгаар мод бэлтгэж байна гэж бодоогүй явсан. Гэмт санаа зорилго бол байхгүй байсан” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг шүүхэд гаргаж мэтгэлцсэн байна.

Шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Жамбалдорж нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэж хуульчилсан.[22]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[23]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчинд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тусгай зориулалтын том оврын техник, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, тусгай зориулалтын эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, ******* дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан нийт (1,280,500х3=3,8*******1,500) төгрөгийг төлүүлэхдээ;

(3,8*******1,500-2,300,000-60,000=1,**************,500:2=7*******0,750)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн үнэлгээ 2,300,000[2*******] төгрөг, 1 ширхэг гинжит хөрөөний эд хөрөнгийн үнэлгээ 60,000[25]төгрөгийн үнэлгээ бүхий техникүүдийг тус тус хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 7*******0,500 /долоон зуун дөчин мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Тээвэрлэсэн гэдэг үндэслэлээр гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгсэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзээд хураах байх, тээврийн хэрэгслийн үнэлгээг хохирлоосоо хасуулах саналтай байна. Байгаль орчинд учруулсан хохирол 3,8*******1,500 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,300,000  төгрөгөөр үнэлэгдсэн. Уг үнийн дүнгээс хасуулж үлдэгдэл мөнгөн төлбөрийг төлөх саналтай байна ...Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Б.О*******ын хувьд улирлын чанартай ажил хийдэг. Тус ажил Алтанбулаг суманд хийдэг. Энэ нөхцөл байдлыг харгалзаад торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нарын хувьд торгуулийн ял шийтгэлийг төлөхөд ямар ч асуудалгүй. Орлого олдог талаар дансны хуулга хэргийн материалд авагдсан. Хохирлын тал дээр бол улсын яллагчтай санал нэг байна. Шүүхээс нэгэнт тээвэрлэсэн гэж гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгслийг хураахад татгалзах зүйлгүй. Энэ талаараа шүүгдэгч нартай ярьсан. Шүүгдэгч Н.Гантулгын хувьд тээврийн хэрэгсэл нь ганц орлого олдог эд хөрөнгө нь байдаг. Торгуулийг ялыг хоёуланд оногдуулах санал гаргаж байна. Гантулгын хувьд өөрийн эд хөрөнгө авч үлдэх саналтай байгаа, шүүхийн заасан хугацаанд хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах саналыг гаргаж байна. Дансны хуулга, орлого олох боломж нөхцөлийг харгалзаад торгох ял  шийтгэл оногдуулж өгнө үү. Хувийн байдлыг харахад олон хүүхэдтэй хүмүүс үнэхээр зорчих эрх хязгаарлах юм бол орлого олох боломжид сөргөөр нөлөөлнө. Дээрх байдлуудыг харгалзаж үзнэ үү” гэсэн эхний дүгнэлтийг;

-Хураан авч болно. Гэхдээ орлогын эх үүсвэр болсон эд хөрөнгийг хураан авахыг хориглосон байдаг. Гантулгын хувьд өдөр тутмын амьдралаа тухайн техник хэрэгслээр амжуулдаг. Ажил төрөл хийх гол хэрэгсэл юм. Өөрийн нэр дээр байдаг ганц тээврийн хэрэгсэл юм. Түүнийг буцаан олгож үнийг төлүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн эхний саналаа дэмжиж байна. Ял шийтгэлийн хувьд орлого олох нөхцөл байдлыг харгалзаж үзээд торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирлыг шүүхийн тогтоосон хугацаанд саадгүй биелүүлэхээ илэрхийлж байна. Тээврийн хэрэгслийг авч үлдэх саналтай байна. Зайлшгүй хураана гэж үзвэл хохиролд тооцуулах саналтай байна” гэсэн өмгөөллийн хоёр дахь дүгнэлтийг гаргажээ.[26]

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч Б.О*******, Н.Г******* нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хасах, шүүгдэгч Б.О*******т мөн хуулийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 1 ширхэг гинжит хөрөөг хураан авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулаад үлдэх 1,*******80,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч нараар төлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэрэгт хураагдан авсан 8 ширхэг нойтон нарс модыг улсын төсөвт шилжүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй” гэсэн эхний саналыг;

-Гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж байгаа нь гэмт хэргийн хор уршгийг нэмэгдүүлж байдаг учраас ашигласан техник хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан байдаг. Хураан авч үйлдэл нь дан ганц хор уршиг арилгах биш дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлсэн үйлдэл юм. Тээврийн хэрэгслийг зайлшгүй хураана. Тийм учраас анхны саналаа дэмжиж байна” гэсэн эрүүгийн хариуцлагын хоёрдахь саналыг гаргасан.[27]

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан “...Шүүхээс нэгэнт тээвэрлэсэн гэж гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгслийг хураахад татгалзах зүйлгүй” эсвэл “....Гантулгын хувьд өөрийн эд хөрөнгө авч үлдэх саналтай байгаа” эсвэл “...Зайлшгүй хураана гэж үзвэл хохиролд тооцуулах саналтай байна” гэсэн хүсэлт гаргасныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овогт Н******* Г*******д 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б******* овогт Б******* О*******т ******* сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс тус тус гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдвал зохилтой.

Энэхүү гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг хураан авч, хэрэгт битүүмжилсэн 8 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн, Улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, *******, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт Н******* Г*******, шүүгдэгч Б******* овогт Б******* О******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овогт Н******* Г*******д 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б******* овогт Б******* О*******т ******* сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс тус тус гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

*******. Шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, ******* дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан нийт (1,280,500х3=3,8*******1,500) төгрөгийг төлүүлэхдээ;

(3,8*******1,500-2,300,000-60,000=1,**************,500:2=7*******0,750)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн үнэлгээ 2,300,000[28] төгрөг, 1 ширхэг гинжит хөрөөний эд хөрөнгийн үнэлгээ 60,000[29] төгрөгийн үнэлгээ бүхий техникүүдийг тус тус хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч Н.Г*******, Б.О******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 7*******0,500 /долоон зуун дөчин мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг хураан авч, хэрэгт битүүмжилсэн 8 ширхэг “Нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн, Улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[*******] Хавтаст хэргийн *******6 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 30 дугаар  тал

[6] Хавтаст хэргийн 30 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 35 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 82 дугаар тал

[9] Хавтаст хэргийн *******7 дугаар тал

[10] Хавтаст хэргийн *******8 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 56 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 1*******1 дүгээр тал

[1*******] Хавтаст хэргийн 1*******1 дүгээр тал

[15] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[16] Хавтаст хэргийн 02 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 09-18 дугаар тал

[18] Хавтаст хэргийн 55,62-63  дугаар тал

[19] Хавтаст хэргийн 70-73 дугаар тал

[20] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[21] Хавтаст хэргийн 199 дүгээр тал

[2*******] Хавтаст хэргийн *******8 дугаар тал

[25] Хавтаст хэргийн 56 дугаар тал

 

[26] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[27] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

 

[28] Хавтаст хэргийн *******8 дугаар тал

[29] Хавтаст хэргийн 56 дугаар тал