Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

    

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Т.С******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А******* овогт Т******* С*******д холбогдох эрүүгийн 22*******1000000107 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19******* оны 0******* дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, Асгатын дов эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 8, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар хэсэг гудамж, 6******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  А******* овогт Т******* С*******, /РД:МБ*******0*******2609/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.С******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цэцээ гүн” нэртэй пабын үүдэнд Д.Болортой “бид нарыг доромжиллоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, түүнийг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.С******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 0*******-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цэцээ гүн” нэртэй пабын үүдэнд Д.Болортой “бид нарыг доромжиллоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, түүнийг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.С******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Т.С******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маш их гэмшиж байгаа, хохирогчтой уулзаж эвлэрсэн. Эмчилгээний зардалд бэлнээр *******00,000 төгрөг, эм тарианд *******0,000 төгрөг өгсөн” гэжээ.[1]

2.Хохирогч Д.Болор 2022 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр найз Хуягаагийн төрсөн өдөрт очоод жаахан архи уучихаад буцаад гэртээ ирээд манай нөхөр Эрдэнэбулганы хамт нэмж жаахан архи уумаар санагдаад “Цэцээ гүн” караокед оройн 2******* цаг *******0 минутын орчимд очоод нэг шил “Эликс” архи, нэг удаатай авч байх үед 1 эмэгтэй ******* залуу байхаар нь жаахан хэрэлдээд байх шиг байсан би тэр үеийг сайн санахгүй байна. Ямар ч байсан архиа аваад нөхрийн хамт тухайн караокеноос гараад гадаа байсан ******* залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд тэр үед манай нөхөр намайг авч явах гэж үзсэн. Би яваагүй араас чинь яваад очьё гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр гэр лүүгээ тухайн архи, ундааг аваад явчихсан. Би тухайн 1 эмэгтэй, ******* залуутай хамт юм яриад мөн би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор тухайн үйл явдлыг бүдэг бадаг санаж байна. Би тухайн 4 хүнийг жаахан хэрүүл өдөж байгаад гэр лүүгээ алхаж явтал тухайн нэг эмэгтэй араас гүйж ирээд шууд түлхэж унагаагаад үснээс минь зулгаасан. Тэгсэн чинь араас нь тухайн ******* залуу хүрч ирээд тухайн эмэгтэйг аваад явчихсан би үлдээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон. Эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[2],

*******. Хохирогч Д.Болор 2022 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Надад танд гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Надад одоо Т.С******* гэдэг хүнд гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[*******],

4.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1*******6 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “....Болорын биед зүүн шуу ясны доод *******/1 хэсгээр хөндлөн битүү хугарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт[4], *******.Гэрч Г.Чулуунцэцэг, С.Ганзам, Т.Соёлтуяа, Н.Отгон, М.Мягмарцэнд нарын мэдүүлэг[*******], 6.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 8.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Соёл-Эрдэний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

     Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Т.С*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, 1.******* дахь хэсэгт заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч нь эмчилгээний зардалд 2*******0,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд **************0,000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч Д.Болор нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Т.С*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.С*******д анхааруулсан болно.

Шүүгдэгч Т.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, ******* дугаар зүйл, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А******* овогт Т******* Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Соёл-Эрдэнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Соёл-Эрдэний хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг ******* /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.С*******д анхааруулсугай.

*******.Шүүгдэгч Т.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийг архивт хадгалах хугацааг дуустал хадгалсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1******* хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 10 дугаар тал

[*******] Хавтаст хэргийн 12 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 119 дүгээр тал

[*******] Хавтаст хэргийн 12, 16, 18 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 29-*******1 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 1-2 дугаар тал

[8] Хавтаст хэргийн ************** дугаар тал

[9] Хавтаст хэргийн 6*******-64 дүгээр тал