| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0078/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/87 |
| Огноо | 2022-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/87
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
шүүгдэгч С.*******,
хохирогч Б.М нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Жамсран ******* овогт С******* *******ид холбогдох эрүүгийн 2131002870049 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19******* оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Сан *******” ХХК-нд ариутгагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Жаргалантын 112а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Жамсран ******* овогт С******* ******* /РД: КИ*******121018/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд УБЯ улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Б.М жолоодож явсан “keeway tx-200” маркийн мотоциклийг мөргөн Б.М эрүүл мэндэд нь хүндэвтэр, А.Х эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.С гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* өгсөн: “Би тэр өдрийн маргааш нь 09 дүгээр сарын 16-нд ээлж солигдож Улаанбаатар хот руу буцах байсан. Б, Д ах нар архи аваад ир гэсэн. 2 машинаас ариутгалын мөнгө аваагүй байсан. Харанхуй байсан эргэх уулзвараа хайгаад явж байсан. Би энэ 2 хүнээс ослын гурвалжин очиж асуугаагүй. Цагдаа руу залгаад осол болчихлоо гээд хэлсэн. Алтанбулагаас цагдаа ирээд та ариутгалын ах байна шүү дээ гээд одоо хэмжилт хийгээд их удна. Та гэрээсээ хувцсаа захичих гээд тэгсэн...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой мотоцикльтой адуугаа үзээд дутуу байхаар нь өөрийн хариуцсан хэсгээ бүтэн тойроод яваад ирье гэх бодолтой явж байсан. Тэгээд үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болохоор хар замаар явъя гээд явж байтал урдаас жижиг тэрэг ирж байсан. Ойрхон ирсэн учраас эргэнэ гэж бодоогүй. Тэгээд би гэрлэнд цохиулсан байсан билүү эмнэлэг дээр ирээд ой ухаан сэргэсэн. Би эмчилгээнд 1.500.000 төгрөгийн зардлыг төрийн тусгай албан хаагч гэдэг утгаараа 400.000 төгрөгөөр хийлгэсэн. Миний үүдэн 3 шүд хугарсан одоогоор түр хиймэл шүд хийлгэсэн байна. Харах нүүр царай гоо сайхан ийм болсонд үнэхээр гутарсан. Одоохондоо их зовиур байхгүй ч гэсэн нуруу өвддөг. Цаашдаа би энхийг сахиулах ажиллагаанд явах хүсэл тэмүүлэлтэй орж ирсэн боловч энэ ослоос болоод явж чадахаа больсон. Яагаад гэхээр хүчтэй доргилт авбал хадсан хадаас нь сулраад гавлын яс салж унах аюултай гэсэн. Цаашдын миний хүсэл, тэмүүлэл, зорилго ихээхэн буурсан. ...Би хүний мотоциклийг төлж өгнө, шинийг авахуулна гэж нэхэмжилж байсан. Мөн би залуу хүн учраас шүдэндээ имплант шүд хийлгэе гэж бодож байна. Нэг шүд нь 1.500.000 төгрөг болж байсан. Зам тээврийн ослоос болж би маш их чөлөө авсан, эмнэлэгээр явсан, хэвтсэн, ажлаа нэлээн алдсан
2.Хохирогч Б.М 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны оройны 21 цагийн үед хилийн харуулын хажуу талаар дээшээ адуунд гарсан. -аад тооны айлын адуунууд хил рүү явчихдаг учраас араас нь явсан. Явахдаа өөрийн ажилладаг цэргийн ангийн ахлах байлдагч болох А.Х хамт өнгө, улсын дугаарыг санахгүй байна. Туслах хүчний гишүүн Бий мотоцикльтой явсан. Тэгээд адуугаа буулгаж ирснийхээ дараа манай цэргийн ангийн 15 адуу байдаг ба тэрийг очиж харахад нэг үрээ дутуу байсан. Тэрний араас хилийн 649 дүгээр тэмдэгтийн чиглэл рүү явсан. Тэгээд орой харанхуй байсан учраас жалга дов энэ тэр тааралдаж магадгүй гэж бодоод засмал зам руугаа орж явсан. Тэгээд 649 дүгээр тэмдэгтийн чиглэлтэй хар замаар явж байхад урдаас автомашин ирж байсан, хажуугаар зөрөх юм болов уу? гэж бодоод мотоцикльныхоо хурдыг сааруулаад хажуугаар нь өнгөрөх гэж байтал нөгөө машин ямар ч дохио байхгүй, шууд урдуур миний явж байсан урсгал руу хөндлөн орж ирээд мөргөчихсөн. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэр өдөр адуунууд хил рүү ороод байдаг болохоор буцаах гээд явсан, буцаж ирээд манай цэргийн ангид байдаг 15 адууг бүрэн байгаа эсэхийг шалгасан чинь 1 адуу нь байхгүй байсан болохоор хайхаар явсан. Үүнд хэн нэгний заавар, тушаал байхгүй, өөрөө харуулаа удирдаж байсан. Тухайн үед надтай хамт манай цэргийн ангийн байлдагч Х явж байсан. Х манай цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч бөгөөд ирээд 11 сар болж байна. Бид хоёр огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өөдөөс машин ойртож ирэнгүүт нь хурдаа сааруулсан, 20км/ц хурдтай байсан. Тэрнээс өмнө ер нь адуу хараад явж байсан болохоор 35 орчим км/ц хурдтай явж байсан. Ослын дараа юу болсныг санахгүй байна, манай байлдагч бид хоёр Алтанбулаг сумын эмнэлэгт сэрсэн. Би түрүүлж сэрсэн. Сэрэхэд байлдагч маань хажууд хэвтэж байсан. Гаднаас нь харахад гайгүй харагдаж байсан. Тэгэхэд 22 цаг болж байсан байх, сэрээд удаагүй байж байтал байлдагч бид хоёрыг Сэлэнгийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн. Тэгээд анхан шатны тусламж авсны дараа 2021 оны 09 сарын 16-ны өглөөний 07 цагийн үед байлдагч бид хоёрыг нисдэг тэргээр Улаанбаатар хот руу авч явсан. Эхлээд бид хоёрыг ГССҮТ-д хүргэсэн. Тэгээд бид хоёр толгой, цээж гар хөл гээд нилээд олон зураг авахуулсан. Дараа нь онош нь тогтоогдсон. Манай байлдагчийн толгойны гавлын яс нь цуурсан учир хагалгаа хийлгэх шаардлагатай гээд ГССҮТ-д үлдсэн. Миний нүүрний ухархай яс хугарсан, 3 шүд хугарсан гэсэн. Тэгээд намайг ТТАХНЭ-т 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд хүргэсэн. Тэгээд тэр эмнэлэгт 1 удаа хагалгаанд орсон. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус эмнэлгээс гарсан. Тухайн үед цаг агаар хэвийн, үзэгдэх орчин гайгүй байсан. Мотоцикльны гэрэл тусаж байсан болохоор гайгүй байсан. Зам дагуу бол гэрэл байгаагүй. Одоо биеийн байдал гайгүй байна, дээд шүднүүд бүгд хөдөлсөн учир юм идэж чадахгүй байгаа. Шүдээ янзлуулаад буцаад Сэлэнгэ аймаг руу явна. Эмчилгээ хийлгэж дууссаны дараа эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч А.Х 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 21 цаг минутын орчимд “Оргойт” байнгын хилийн харуулын байрнаас дэд ахлагч Мөнхтувшингийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чиглэлд адууны эрэлд явахаар болсон. М бид хоёр тухайн үед улсын дугаарыг санахгүй байна. Хил хамгаалах туслах хүчний гишүүн Бий эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн кросс мотоцикльтой явахаар болсон. Алтанбулаг чиглэлд явах үед мотоциклийг М жолоодож явсан бөгөөд бид хоёр олон улсын асфалтан замаар зорчиж явсан. Ингээд Алтанбулаг явах олон улсын асфалтан замаар зорчиж байх үед эсрэг урсгалын чиглэлт урдаас автомашин гарч ирж байгааг харсан, тэгсэн чинь М жолоодож явсан мотоциклийнхоо хурдыг хассан. Тэгээд эсрэг урсгалд зорчиж байсан автомашин нь зүүн тийш дохио өгөөд эсрэг урсгал буюу М бид хоёрын зорчиж байгаа хэсгийн зам руу буюу урсгал сөрсөн. Ингээд үүнээс болж зам тээврийн осол гарах шиг болсон би үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. М өмнөх өдрүүдэд үүрэг гүйцэтгэж байхдаа давхар хилийн албаны морь хариуцан малладаг. Тэгээд нэг тооны үрээ алга болсон байсан бөгөөд уг үрээний сураг гаргах гэж явж байсан. Ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй байна. М бид хоёр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. М бид хоёр хил хамгаалах албаны өвлийн хувцастай М хамгаалалтын малгай өмссөн, би хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Эсрэг урсгалын “Пробокс” маркийн цагаан өнгийн суудлын автомашин урсгал сөрж мотоциклийг мөргөсөн үүнээс болж зам тээврийн осол гарсан. М бид хоёр бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан. Гэрэл асаалттай байсан, гадаа харанхуй шөнө байсан гэрэлгүй зорчих ямар боломж байгаагүй. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэх үед тархины баруун талын яс үйрсэн, цус алдалт их, зүүн талын яс хугарсан цус хурсан, тархины суурь яс хугарсан, толгойд маш олон тооны гэмтэлтэй байна. Биеийн байдал дунд байна. Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг[3],
4.Хохирогч А.Х 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “М бид 2-г мотоцикльтойгоо явж байхад “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл зам дээр явж байгаад шууд зүүн гар тийш эргэх үйлдэл хийгээд бид 2-г мөргөсөн юм. Одоо бол надад өвдөх зовиурлах зүйл байхгүй байна. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг[4],
5.Иргэний нэхэмжлэгч Ч.Б 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “20-28 СЭЗ улсын дугаартай “Кeeway” tх-200 маркийн мотоцикль нь миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би уг мотоциклыг аваад 5, 6 жил болж байна. Аваад 5, 6 жил болж байна. Найз Хосшагайгаас 2 сая 100 мянган төгрөгөөр авсан. Би өөрийн мотоциклио 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн. Б.М нь надаас ирж мал авсан ба тэгэхдээ “мотоциклио өгөөч” гэж хэлсэн. Би “чи мотоцикл барьж чаддаг юм уу” гэхэд Б.М “би чадна” гэж хэлэхээр нь өгсөн. Би мотоциклио Б.Мд өгөхөд их гэрэл болон ойрын асдаг байсан. Үзлэг оношилгоонд ороогүй л болохоос эвдрэл гэмтэл байхгүй байсан. Надад гомдол санал байхгүй. Би мотоциклоо 2 сая 100 мянган төгрөгөөр үнэлж байна. Би хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч З.Н 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой 22 цагийн үед нөхөр Лын хамт үхрээ хайж яваад том машины жолооч дээр манай нөхөр очсон. Би нөхрийн хамт Алтанбулаг сум руу гэр лүүгээ явах гээд явж байтал засмал зам руу гартал цагаан өнгийн машин мотоцикльтой мөргөлдсөн байсан. Би нөхрийн хамт осол болсон газар зогсоход хилийн цэргийн хувцастай залуу хөдөлгөөнгүй газар дээшээ хараад хэвтэж байсан. Нэг хүн жалган дотроор толгойноос цус гарсан гарч ирсэн. Би хилийн цэргийн залууг эмнэлэгт хүргэхээр багаажиндаа зөөлгүүлж хийсэн. Мотоциклийг мөргөсөн цагаан машины жолооч “наад 2 хүнээ цагдаад хэлээд согтуу байна уу, шалгуулаарай” гээд араас орилоод байсан. Би тухайн үед жолооч залууд “чи машинаа хөдөлгөж болохгүй шүү, би цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Т.Л 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой 21 цаг өнгөрч байхад эхнэр Нийн хамт үхрээ хайгаад явж байсан. Улмаар том тээврийн хэрэгсэл зогсдог газар машинтайгаа очсон. Том машины зогсоол дээр Мөнхбаяр гэдэг найзтайгаа юм яриад сууж байтал түс гээд юм мөргөлдсөн чимээ гарсан. Уг чимээ гараад 5 минутын дараа буцаад гэр лүү харих гээд зам руу гартал зам тээврийн осол гарсан байсан. Би эхнэрийн хамт машинаас буутал цэрэг хувцастай эрэгтэй байсан. Харин өөр нэг цэргийн хувцастай эрэгтэй жалган дотроос гарч ирсэн. Би ухаангүй цэргийн хувцастай залууг зам тээврийн осолд орсон “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хамт өөрийн тээврийн хэрэгслийн багаажинд өргөж хэвтүүлсэн. Нөгөө цэргийн хувцастай залууг хойд суудал дээр суулгаад Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвд хүргүүлсэн” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Г.А 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би сумын эрүүл мэндийн төвд жижүүртэй байсан. Оройн 22 цагийн үед нэг эмэгтэй хилийн цэргийн хувцастай 2 хүнийг авчирсан. Тухайн үед нэг залуу нь ухаангүй байсан. Нэгнийх нь ухаан санаа орон гаран байсан. Тэгээд би тэр 2 залууд анхны тусламж үзүүлсэн. Ухаангүй байсан цэрэг ухаан орсон. Би тэр 2 цэрэгт өвчин намдаах тариа, цус тогтоох тариа хийсэн. Уг 2 залуугийн биеийн байдал 2-лаа хүнд байсан. Нэг цэргийнх нь хөмсөг задарсан, хамар нь хугарсан, шүд нь хөдөлсөн байсан. Ухаангүй байсан цэргийн толгойноос цус гарсан байдалтай гэмтсэн байсан ба 2 цэрэг тухай үед юу ч яриагүй, юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Ж.Б 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хотын зогсоол буюу тийрийн толгой зогсдог талбай дээр байсан ба оройн 22 цагийн үед намайг машинд сууж байх үед тас хийх чимээ гарсан. Би машинаасаа Мын хамт буугаад юу болсон юм бол гээд гартал зам дээр нэг машин аваар нь асаалттай зогсож байсан. Намайг машинаас буухад Д гадаа зогсож байсан. Би М, Дэрэмжоржийн хамт тамхи татаад зогсож байсан чинь нэг залуу хүрч ирээд “ослын гурвалжингаа өгөөч” гэж гэхэд М ослын гурвалжингаа өгсөн. Уг залуу ослын гурвалжин авчихаад буцаад шууд зам руу явчихсан. Харин Д өөрий машин руугаа явсан. Тэгээд би өөрийн машин руугаа орсон” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Х.М 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ачаа зөөвөрлөдөг толгойны зогсоолд өөрийн тээврийн хэрэгсэл болох 42-45 УБП улсын дугаартай “Skania” тээврийн хэрэгсэлд Бгийн хамт 21 цагийн үед хоол хийгээд байж байсан. Тэгсэн гадаа гэнэт тас хийх чимээ дугарсан ба би машины их шилний хөшгийг нээж хартал асфалтан зам дээр жижиг машин аваарын дохиогоо асаачихсан байсан. Би Бгийн хамт машинаас буугаад байж байтал Д машинаасаа буучихсан зогсож байсан. Тэгсэн Д мотоцикл, жижиг машин хоёр мөргөлдчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид гурав тамхи асааж татчихаад байж байтал нэг залуу хүрч ирээд “ахаа ослын гурвалжингаа өгөөч, мотоцикл хүрч ирээд мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн машинаасаа ослын гурвалжин гаргаж өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг[10],
11.Гэрч Х.М 2021 оны 10 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Осол болдог өдрийн маргааш нь намайг өглөө 08 цаг минут болж байхад ариутгалын компаний ажилтан ******* мөнгөө авах гээд ирсэн байсан. Учир нь ******* ариутгасан машин болгоноосоо 38.000 төгрөг авдаг. Намайг цай чанаж байхад ******* “Сайхан амарсан уу та ” гэсэн би хариуд нь би “сайхан, сайхан өчигдөр орой зүгээр үү? ослын талаар гэрчлэх хүн байгаа юм уу” гэж асуусан. ******* хариуд нь “гайгүй, гайгүй өчигдөр Б, Д, М та 3 харсан биз дээ” гэсэн. Би юу болсон талаар хараагүй учир нь би машиндаа сууж байсан миний машины урд талын цонх хөшигтэй байсан. Тэгсэн ******* та гурав “цагдаад очоод мэдүүлэг өгчихөөрэй, надтай мөргөлдсөн мотоцикл нь гэрэлгүй байсан, та гурав мэдүүлгээ өгөхдөө гэрэлгүй байсан гэж мэдүүлэг өгчихөөч” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд би Дид “чи мэдүүлгээ өгөхдөө ******* сая тэгэж ярьж байна шүү, чи цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхдөө гэрэлгүй мотоцикль өмнөөс ирээд мөргөсөн гэж хэлээрэй” гэж хэлсэн. Д зөвшөөрсөн” гэх мэдүүлэг[11],
12.Гэрч Б.Д 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 15-ны орой Б, М нарын Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын том машины зогсоол дээр тамхи татаад зогсож байсан. Бид гурвыг зогсож байхад Алтанбулаг сумаас ирж байсан нэг тээврийн хэрэгсэл гүүр гараад дохио өгөөд явж байсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан тул тээврийн хэрэгслийн дугаарыг харж чадаагүй. Уг тээврийн хэрэгслийн урд талаас буюу Сүхбаатар сум талаасаа нэг бөгсний гэрэл харагдсан ба ард талд нь улаан гэрэл харагдаж байсан. Би тухайн үед унадаг дугуй гэж бодож байсан. Тэгээд Алтанбулаг сумаас ирж байсан тээврийн хэрэгсэл дохио өгөөд замын хажуу тал руу эргэтэл мөргөлдөх чимээ гарсан. Осол болсны дараа нэг жижиг тээврийн хэрэгсэл зогсоод осолд орсон тээврийн хэрэгслийн ард байсан хүнийг суулгаад Алтанбулаг сум руу хөдөлж байхыг харсан. Тэгээд би М, Б нарын хамт өөрсдийн тээврийн хэрэгсэлд ороод унтаад өгсөн. Осолд орсон тээврийн хэрэгсэл Алтанбулаг сумын гүүр өнгөрөөд дохиогоо өгсөн байсан харагдсан. Шороон замын уулзвараас нилээн зайтай байхдаа дохиогоо өгсөн харагдсан. Харин мөргөлдсөн гэх мотоциклын арын улаан их гэрэл нь харагдаж байсан. Урд талын их гэрлээ асаагүй, гэрэлгүй явж байснаа шороон зам руу салж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн” гэх мэдүүлэг[12],
13.Гэрч Б.Д 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын том машины зогсоол дээр байсан. Намайг уг зогсоол дээр өөрийн 52-89 УБО улсын дугаартай “Scania” тээврийн хэрэгсэлд дотор унтах гээд хэвтэж байхад Б, М хоёр намайг “ороод ир” гээд М миний тээврийн хэрэгсэлд орж ирж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн тээврийн хэрэгслээсээ буугаад Бгийн 34-11 дугаартай “Волва” маркийн тээврийн хэрэгсэлд оройн 20 цаг өнгөрч байхад орж суусан. Би Бгийн тээврийн хэрэгсэлд ороход Б, М мөн нэг танихгүй залуу байсан ба намайг ороход 0.5 литрийн “Хараа” нэртэй архи дуусаж байсан. Уг архи ч дуусаж Б, М хоёр “одоо ганц шил архи уучихмаар байна, яаж олох уу” гээд ярьж байсан. М надаас “ариутгал хийдэг *******ийн дугаар байна уу” гэхэд би “надад байгаа” гэсэн. Тэгээд би өөрийн гар утсаараа *******ийн гар утас руу залгатал Б “Би *******ийг илүү танина, надад утсаа өг” гээд миний утсыг аваад *******той “нэг шил архи дөхүүлээд өгөөч” гэж хэлсэн. Мыг *******той ярьсны дараа би бие засах гээд Бгийн тээврийн хэрэгслээс буугаад нойл орж бие засчихаад Мын тээврийн хэрэгсэл рүү орсон. Мын тээврийн хэрэгслийн ороход М ганцаараа сууж байсан. Мын тээврийн хэрэгсэл тухайн үед асфалтан зам руу харсан байдалтай зогсож байсан. Би *******ийг ирэхийг нь хараад урд талын салхины шилний хөшгийг хажуу тийш нь болгон онгойлгож хараад байж байтал Алтанбулаг сумаас нэг тээврийн хэрэгсэл ирж таарсан ба гүүр гараад дохио өгөөд явж байсан. Тэгсэн гэнэт нүдний өмнө осол болсон. Тэгээд би Мт хандаж “нөгөө ******* чинь шон мөргөчихсөн үү яав” гэж хэлээд тээврийн хэрэгслээс буухад нэг жижиг бөгсний гэрэл харагдаж байсан ба ******* унаж явсан тээврийн хэрэгсэл мотоцикльтой мөргөлдсөн байсан. Энэ үед жижиг тээврийн хэрэгсэл осол болсон газарт очсон байсан ба *******ийн унаад явж байсан тээврийн хэрэгслийн ард талд байсан нэг хүнийг аваад машиндаа суулгаад Алтанбулаг сум руу явсан. Би Мын хамт Бгийн тээврийн хэрэгсэлд суугаад харж байтал ******* гүйгээд өмнөөс ирсэн. Би өмнөөс нь буугаад очтол ******* надад 0.75 литрийн “Хараа” нэртэй архи нэг шилийг өгчихөөд “одоо цагдаа ирнэ надад гай боллоо шүү” гэж хэлээд буцаад гүйгээд явсан. Би *******оос авсан 0.75 литрийн “Хараа” нэртэй архийг Б, М хоёрт өгчихөөд хамт суугаад байж байтал ******* эргэж ирээд бид гурваас “ослын гурвалжин байна уу” гэж асуухад М ослын гурвалжин өгсөн. Тэгээд би Бгийн тээврийн хэрэгслээс буугаад өөрийн тээврийн хэрэгсэлдээ ороод орондоо ороод хэвтэж байсан. Намайг орондоо хэвтэж байхад миний машины хаалга дуугарсан ба би хаалгаа онгойлготол ******* гадаа ирчихсэн “ахаа хөлдөж үхлээ, куртикээ өгөөч” гэх хэлэхээр нь би гадуураа өмсдөг куртикээ өгсөн. Би тухайн өдрийн орой нь тэгээд унтсан. Өглөө нь сэрээд би тээврийн хэрэгслээсээ буухад М өөрийнхөө машины урд цай чаначихсан, ******* хажууд нь ирчихсэн зогсож байсан. Тэгээд би тэр хоёр дээр очоод хамт цай уунгаа *******ид хандаад “чи гэрэлгүй мотоцикль мөргөчихсөн юм уу?” гэхэд ******* “гэрэлгүй байсан” гэж хэлж байсан. Тэгээд би удалгүй чиргүүлээ толгойтоогоо холбоод Улаанбаатар хот руу хөдөлсөн” гэх мэдүүлэг[13],
14.Гэрч Б.Т 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Б.М, А.Х нарыг таньдаг. Би шууд удирдсан дарга нь байгаа юм. Б.М нь 0295 дугаар салбарын харуулын дарга, А.Х тус салбарын хилийн манааны албаны ахлагч байгаа юм. Б.М, А.Х нар нь хаанаас хаашаа явж байсныг би мэдээгүй. Хэрэг явдал болсны дараа Алтанбулаг сум руу явж байсан гэж сонссон. Надад хэлж ярьсан зүйл байхгүй. Салбараас гарахад заавал надаас зөвшөөрөл авах ёстой. Хэрэг явдал болсны дараа Б.Мгээс өөрөөс нь тодруулахад “Алтанбулаг сум руу дэлгүүр орох гээд явсан” гэж хэлж байсан. Би тухайн өдөр 20 цагийн үед Б.М, А.Х нартай уулзаж хилийг харуулыг шалгасан. Хилийн харуулыг шалгахад дэд ахлагч Б.М Алтанбулаг сумын төв рүү орох болсон талаар ямар нэг зүйл яриагүй. Хилийн харуулын манаагаа дур мэдэн орхин явсан” гэх мэдүүлэг[14],
15.Гэрч Ц.Э 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би С.******* гэдэг хүнийг таньдаг манай компанид ажиллаад 1 жил болж байна. Би С.*******той хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээнд заагдсаны дагуу халдваргүйжүүлэлт хийх ажил үүргийн хуваарьтай. С.*******той байгуулсан гэрээн дээр тээврийн хэрэгсэл унах зүйл заалт байхгүй. Харин шаардлагатай үед тээврийн хэрэгслээр ажил үүргээ гүйцэтгэдэг. Би С.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй. Ажил үүргээ гүйцэтгэхдээ тээврийн хэрэгсэл унадаг байсан. Надад С.******* нь жолооч гэж хэлж байсан. Харин би жолооны үнэмлэхийг нь харсан зүйл байхгүй. С.*******ийн унаж явсан УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Сан Хими” ХХК-ний эзэмшлийнх юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[15],
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4676 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Б М” гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. “Б М” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт[16],
17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4677 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “А Х” гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. “А Х” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт[17],
18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9244 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Б.М биед хоншоор ясны урд, дотор ханын далд хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун дээд 1,2, зүүн дээд 2-р шүдний булгарал, хоншоор, дээд, доод уруул хамрын нуруу орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, зовхи, нүдний алимны салст, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Баруун дээд 1,2 зүүн дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэх дүгнэлт[18],
|
|
19.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 399 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “ 1. А.Хн биед гавлын хөндийд цөмөрсөн ил хугарал, суурь ясны хугарал, тархи дарагдал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний С7-ийн арын сэртэн хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1,5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна” гэх дүгнэлт[19],
20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2975 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1. Шинжилгээнд ирүүлсэн мотоциклийн гэх гэрэл нь ажиллагаагүй байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн мотоциклийн гэх гэрэл хэзээ ажиллагаагүй болсон эсэхийг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт[20],
21.Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №41 дугаартай дүгнэлт хэсэгт: УБЯ улсын дугаартай “Тоуоtа " маркийн тээврийн хэрэгсэл нь мотоцикльтой мөргөлдсөн нь зам тээврийн осол мөн. МУ-н ЗХД-н Нэг.Нийтлэг үндэслэл 1.2.17 /3ам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг:
2. УБЯ улсын дугаартай “Тоуоtа ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан С.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Жолоочийн үүрэг 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; ю/Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх; 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.15.Уулзвар нэвтрэх 15.10.Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. “Kееwау” бичиглэлтэй мотоциклийг жолоодон явж байсан Б.М нь замын хөдөлгөөний дүрмийн Жолоочийн үүрэг 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
3. С.******* нь УБЯ улсын дугаартай “Тоуоtа ” маркийн тээврийн хэрэгсийг В ангиллын эрхийн үнэмлэхээр.Б.М нь “кеемау” бичиглэлтэй мотоциклыг А ангиллын эрхийн үнэмлэхээр жолоодох байсан боловч дээрх 2 жолооч нь Жолоочийн үүрэг 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчиж эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон байна. 4.Тус зам тээврийн осол нь жолооч С.*******ийн буруутай үйлдлээс үүдсэн гэж үзэж байна” гэх дүгнэлт[21],
22.2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №41 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: 1.2013 онд үйлдвэрлэгдсэн ТХ200 загварын, 2028 СЭЗ улсын дугаартай улбар шар өнгөтэй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ №00481856, арал №Т8ҮЕМОАЗОВ344678 дугаартай мотоцикль нь 2013 онд Монгол улсад импортлогдсон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд хаягтай Батсуурийн Хосшагайн өмчлөлийн бүртгэлтэй байна. Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн байдалд үзлэгийг явуулахад үзлэгээр улсын дугаарыг тээврийн хэрэгсэлд байрлуулаагүй, 2014 оноос хойш техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдаагүй нь Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. 2.Ослын дараах техникийн үзлэгээр ТХ 200 загварын мотоцикл нь улсын дугааргүй, урд их гэрэл, дохионы гэрлүүд хагарсан, тэдгээрийн суурийн хэсэг хагарч хонхойн гэмтэж гажсан байв. Тухайн мотоциклийн хувьд зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр хөдөлгөөний аюулгүй байдал\осол\-д нөлөөлж болохуйц техникийн эд, анги тоормос, жолооны механизмын болон бусад холбогч эд ангиуд\-аас эвдэрч гэмтсэн, салсан эд анги тодорхойлогдсонгүй. 3. Эдгээр эвдрэл, гэмтлүүд нь тухайн ослын улмаас үүссэн байна. Осол гарахаас өмнө тухайн тэврийн хэрэгсэлд ямар нэг эвдрэл гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт[22],
23. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №1864 дугаартай “Ашид б” ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: “Keeway TX200 загварын мотоцклийн эвдрэлийн үнэлгээ 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 385,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[23],
24.Иргэний нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай “Сан *******” ХХК нь Улаанбаатар хот болон энэ жилээс Алтанбулаг сумын боомт дээр ариутгалын ажил үүрэг гүйцэтгэдэг. Алтанбулаг суманд манай ажилтан ******* ариутгалын ажил үүрэг гүйцэтгэдэг ба 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Пробокс” загварын УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осолд орсон гэж сонсож мэдсэн. Би болсон зүйлийн талаар мэдэхгүй. Манай байгууллагын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[24],
25.Шүүгдэгч С.*******ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би “Сан Хими" ХХК буюу ариутгал, халдваргүйтгэл явуулдаг компанид ариутгагчаар 2021 оны 03 дугаар сард ажилд орж байсан юм. Ажилд орсноос Улаанбаатар хотод ажиллаж байгаад Алтанбулаг суманд ариутгал, халдваргүйтгэл хийх зорилгоор 2021 оны 04 дүгээр сард ирж ажилласан. Миний ажлын онцлог бол ариутгалын бодис зөөж коронавирус өвчний голомт гарсан газарт эцсийн байдлаар ариутгал хийдэг ажил байсан юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Сан *******” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Пробокс” загварын УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Алтанбулаг сумын цэцэрлэг болон сургууль зэрэг газруудад ариутгал хийчихээд явж байх үед нар миний гар утас руу *******212129 дугаараас Дорждэрэм залгаад “бид нар том тэрэг зогсдог газар байна, ганц шил архи аваад ирээч” гэж хэлсэн. Ариутгал хийж дуусчихаад спорт заалыг ариутгах гэтэл бодис дуусчихаар нь ариутгал хийлгэсэн тээврийн хэрэгслүүдийн жолооч нараас ажлын хөлсөө авья гэж бодоод замаараа нэг шил архи дэлгүүрээс авчихаад том тэрэг зогсдог газар очих зорилгоор “Тоёота Пробокс” загварын УБЯ улсын дугаартай тзэврийн хэрэгслийг жолоодоод төв асфальтан замаар Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд явж байгаад зүүн гар тийш эргэх дохиог уулзвараас нилээн хол зайтай явж байхдаа өгөөд маш удаан машинаа бариад явж байсан. Тэгээд уулзвар дөхөх үед зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байхад миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдаас нэг зүйл мөргөсөн. Би тухайн үедээ замын шон мөргөчихсөн юм болов уу? энэ хавьд шон байхгүйдээ гээд дотроо бодож байгаад машинаас буугаад харахад мотоцикль мөргөчихсөн байсан. Намайг мотоцикль дээр яваад очтол мотоциклийн жолооч нь “Ахаа надад ус өгчих, Цагдаагийн байгууллагад хандаж яах юм бэ, одоо босоод явлаа” гэж хэлсэн ба түүний цаана зам дээр нэг залуу хэвтэж байхаар нь “энд нэг залуу байна шүү дээ” гэж хэлэхэд мотоциклийн жолооч “цэргээ, цэргээ” гээд дуудаад байсан. Тухайн үед шороон замаас машин орж ирээд машин дотроос эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирээд мотоцикльтой явж байсан 2 залууг аваад Алтанбулаг сумын эмнэлэг рүү авч явсан. Би хэрэг учрал болсон газарт үлдээд Алтанбулаг сумын Цагдаагийн байгууллагад болсон зүйлийн талаар мэдэгдсэн. Осол болсон газраас том тэрэг зогсдог газар хүртэл хоорондоо 50 метр орчим зайтай ба ослын гурвалжин авах зорилгоор явсан. Би уг зогсоол дээр зогсож байсан том тэрэгний Б, М, Д нараас “ослын гурвалжин байна уу” гэж асуусан чинь “байхгүй” гэхээр нь цааш явж өөр жолоочоос ослын гурвалжин авчихаад осол болсон газарт гурвалжингаа тавьчихаад зосгож байтал Алтанбулаг сумын цагдаа намайг “гадаа хүйтэн байна, та зузаан хувцас байвал хүнд захьчих” гэхээр нь би “том тэрэгний жолооч нараас асуугаад ирье” гээд Д гэдэг залуугаас “зузаан хувцас байна уу” гэж асуухад надад куртикээ өгсөн. Д гэх залуу надад хандаж “чамайг гүүр гараад ирэхэд чинь дохио өгөөд явж байсныг харсан” гэхээр нь “харин тийм ээ ахаа мотоцикльтой мөргөлдчихлөө” гэж хэлсэн. Тэгсэн Д нь “чамтай мөргөлдсөн мотоциклийн бөгсний улаан гэрэл харагдаад урд гэрэл нь байхгүй байсан шүү” гэхээр нь “харин тийм ээ би ёстой юу ч харсангүй. Одоо ингээд Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх байх та харсан зүйлийнхээ талаар цагдаад мэдүүлэг өгөөрэй” гэж хэлсэн. Би куртик өмсчихөөд буцаад явж байтал Б гэдэг залуу нь “бид нарыг архи захисан гэж хэлээд яахав дээ” гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд осол болсон газар очсон. Уг тээврийн хэрэгсэл нь “Сан Хими” ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Х ээжийн дансанд сар бүрийн 01-ний өдөр 400,000 төгрөг өгч байгаа ба одоогийн байдлаар 2 удаа нийт 800,000 мянган төгрөг өгсөн. Мд ямар нэг хохирол барагдуулаагүй.Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, би болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасандаа маш их харамсаж байна” гэх мэдүүлэг[25], 26.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[26], 27.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[27], 28.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[28], 29.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[29], .Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[], 31.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[31], 32.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[32] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч А.Х гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Хохирогч Б.М нь шүүгдэгчээс 13,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд эмчилгээний зардлын баримтаа гаргаж өгөөгүй байна. Харин хагалгааны зардал баримтаар 450,000 төгрөг гарсан байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн мотоциклийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 385,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, иргэний нэхэмжлэгч Ч.Бд олгуулахаар тогтоов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч Б.М, А.Х нар нь өөрт учирсан эмчилгээний цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус бүр нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 5 хоногийн хугацаанд завсарлага авснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон хохирол болох 450,000 төгрөгийг хохирогч Б.Мд нөхөн төлснийг, иргэний нэхэмжлэгчид 385,000 төгрөг нөхөн төлсөн, мотоциклийг янзалж өгөхөөр харилцан тохиролцсон болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч С.*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.
Шүүх ямар нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж дүгнэсэн шалтгаан, нөхцлийг дурьдвал:
Шүүгдэгчийн хувьд анх удаагаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн, хохирогч А.Хд 800,000 төгрөг, хохирогч Б.Мд 450,000 төгрөг нөхөн төлсөн, /шүүхээс тогтоосон хохирлын мөнгийг нөхөн төлсөн/, иргэний нэхэмжлэгчид 385,000 төгрөг нөхөн төлсөн, мотоциклийг янзалж өгөхөөр харилцан тохиролцсон, хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн.
Хэрвээ шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч С.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд жолооны сургалт дамжаанд хамрагдаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэммлэх авах эрхгүй болохыг түүнд мэдэгдэж байна.
Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20-28 СЭЗ улсын дугаартай “Кeeway” tх-200 маркийн мотоциклийн урд гэрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь хуульд нийцнэ.
Дөрөв. Бусад
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан зохицуулалтууд нь тэнссэн хугацаанд тодорхой үр дагавар, тухайлбал тэнссэн хугацаанд санаатай, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд заавал хэрэглэх хэм хэмжээнүүд юм.[33]
Хуульд заасан нөхцөл ирээдүйд бүрдсэн, тэр цаг хугацаанд хэрэглэх хэм хэмжээг тэрхүү нөхцөл бүрдээгүй байхад урьдчилан шийдвэртээ тусгах шаардлагагүй бөгөөд тэнссэн хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх энэхүү хэм хэмжээг хэрэглэх учиртай.
Шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох болон Тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан заалтуудыг тусгаагүйгээс ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэхгүй, ойлгомжгүй ямар нэг нөхцөл байдалд хүргэхгүй тул тусгаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жамсран ******* овогт С******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндээд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан шүүгдэгч С.*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч Б.Мд 450,000 төгрөг, А.Хд 800,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нар нь өөрт учирсан эмчилгээний цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус бүр нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20-28 СЭЗ улсын дугаартай “Кeeway” tх-200 маркийн мотоциклийн урд гэрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
9. Шүүгдэгч С.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 40 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 37 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 45 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 42 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 50 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 55 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 57 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 59 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 67 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 67 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 72 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 73 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал
[18] Хавтаст хэргийн *******-92 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 131-132 дугаар тал
[20] Хавтаст хэргийн 154-155 дугаар тал
[21] Хавтаст хэргийн 164 дүгээр тал
[22] Хавтаст хэргийн 179-180 дугаар тал
[23] Хавтаст хэргийн 90 дугаар тал
[24] Хавтаст хэргийн 73 дугаар тал
[25] Хавтаст хэргийн 70 дугаар тал
[26] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал
[27] Хавтаст хэргийн 02-03 дугаар тал
[28] Хавтаст хэргийн 04-21 дүгээр тал
[29] Хавтаст хэргийн 41-79 дугаар тал
[] Хавтаст хэргийн 84-86 дугаар тал
[31] Хавтаст хэргийн 96 дугаар тал
[32] Хавтаст хэргийн 102-104 дугаар тал
[33] https://shuukh.mn/single_case/1619?daterange=2019-06-21%20-%202019-06-21&id=3&court_cat=2&bb=1
ЧМ-д холбогдох эрүүгийн хэрэг, УДШ, 2019.06.21 №342, (Эрүүгийн хэргийн танхим), Тодорхойлох хэсэг